34. Христэд итгэгчийн сүнслэг сэрэлт

Линву, Япон

Би наяад оны хүүхэд бөгөөд жирийн нэгэн тариачин гэр бүлд төрсөн юм. Ах маань багаасаа л бие султай, өвчин ороомтгой хүүхэд байв. Аав маань намайг 10 настай байхад осолд орж, бэртсэн юм. Тэгээд ослоос хойш хоёр жилийн дараа бүрэн саажилттай боллоо. Манай гэр бүл угийн ядуу тарчиг байсан тул аавын эмчилгээг хийлгэх гэж их хэмжээний өр тавьсан юм. Найз нөхөд, хамаатан садан маань биднийг өрөө хэзээ ч төлж чадахгүй гэж эмээж байсан болохоор мөнгө зээлдүүлэх хүсэлгүй байв. Иймээс би аргагүйн эрхэнд 16 насандаа сургуулиа хаяж, өөр газар ажилд орох шаардлагатай болсон юм. “Бага балчир байхдаа үеийнхэн маань хичээлийн дараа хүссэнээрээ тоглож нааддаг байсан бол харин би тариан талбай руу очиж, тариалангийн ажил хийх ёстой болдог байсан. Одоо бид бүгд өсөж том болсон ч тэд сургуульд явж, эцэг эхийнхээ өмнө эрх хүүхэд шиг аашилсаар байхад харин би гэр бүлээ тэжээхийн тулд бага залуугаасаа эхлэн ажиллаж, янз бүрийн хатуу бэрхийг туулах ёстой болж байдаг” хэмээн шөнө дундын нам гүм үед би байнга бодлогоширдог байлаа. Ийм үедээ, намайг анхнаасаа яах гэж төрүүлсэн юм бэ гэж ээж аавыгаа зүхдэг байв. Мөн яагаад би энэ ертөнцөд зөвхөн хөдөлмөрлөж, зовж шаналах гэж ирсэн юм бэ гэж асуудаг байлаа. Гэвч би аргагүйн эрхэнд ийм бодит байдалтайгаа эвлэрэх ёстой болсон юм. Тухайн үед миний хамгийн том хүсэл бол эцэх эхээ тав тухтай амьдруулж, бусдад дор үзэгдэхгүйн төлөө шаргуу ажиллаж, мөнгө олох явдал байв.

Хөнгөн цагааны хайлшны хувийн үйлдвэрт би ажлын гараагаа эхэлсэн юм. Намайг хүүхэд байсан болохоор дарга маань үргэлж хоол унд, байрлах байраар хангаж, анхаарал халамж тавьдаг байв. Нэг жилийн дараа цалин маань дэндүү бага санагдаж эхэлсэн тул тавилгын үйлдвэрт би бусад хүний хийхийг хүсдэггүй лак шүршдэг ажилд орохоор шийдэв. Тухайн үед хууль ёсны л бол илүү их мөнгө олох боломжтой ямар ч ажлыг би хийдэг байлаа. Миний зорилго бол чинээлэг болж, ядуу хүний амьдралаар дахин амьдрах шаардлагагүй болох явдал байв. Хожим нь хамаатан маань намайг гадаадад ажиллах боломжтой нэг компанид ажилд орууллаа. Хэдэн жилийн дараа гайхмаар зүйл болж, би үнэхээр л гадаад явж чадсан юм.

2012 оны хавар би өөрийнхөө хүссэнчлэн Японд ирж, шинэ амьдралаа эхэлсэн билээ. Тэгээд усан онгоц үйлдвэрлэх салбарт орж, компанитайгаа гурван жилийн гэрээ байгууллаа. Ажиллаж эхлэх үедээ би хоол хийж чаддаггүй байсан тул бүтэн сарын турш бэлэн гоймон идэв. Эцэст нь бэлэн гоймон идэхээр бөөлжис цутгадаг болсон тул аргагүйн эрхэнд хоол хийж сурлаа. Хагас болгосон будааг хэдэн хоног идсэн юм бүү мэд. Японд бид гаднын хүмүүс тул нутгийн ажил олгогчдын шударга бус хандлагатай зайлшгүй тулгардаг байв. Бохир заваан, хүнд хэцүү, аюул эрсдэлтэй маш олон ажлыг биднээр хийлгэдэг байлаа. Ялангуяа лак шүрших үедээ би маш их айдаг байсан юм. Учир нь хий галд хүрмэгц гал авалцдаг тул ганц хором л анхаарлаа сарниулбал амь нас маань аюулд орж болохоор байв. Гэвч би амьдралдаа зовж шаналж, ажил дээрээ аюултай байдалд орсон ч хамаагүй гэр лүүгээ илгээх илүү их мөнгө олно, мөн Хятад руу буцаж очоод байр, машин худалдан авна, бусдаас дээр гарч, ядуу амьдралаар дахин үл амьдарна, бусдад дорд үзэгдэхээ болино гэж бодох болгонд тухайн үеийн зовлон шаналал маань үнэндээ тийм ч муугүй санагддаг байлаа. Тэнд ажилласаар амьдралын минь гурван жил харвасан сум мэт өнгөрсөн юм. Визний маань хугацаа бараг дуусах гэж байх үед би компани маань гэрээ шинэчлэх бодлоготойг олж мэдсэн тул нэмж мөнгө олохын тулд гэрээгээ шинэчлэн, Японд үргэлжлүүлэн ажиллах сонголт хийлээ. Гэрээгээ шинэчилснээс хойш удалгүй гайхаж, баярламаар үйл явдал болж, Төгс Хүчит Бурханы хаанчлалын тухай сайн мэдээтэй учирсан юм.

2015 оны 9 дүгээр сард, Японд танилцсан найз маань надад эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлын талаар ярьж өгөв. Тэрээр Бурханд итгэх тухай ярьж байхад нь би нэг ёсны итгэл бишрэл л юм байна гэж бодоод огт сонирхсонгүй. Бурханд итгэснээр миний хувь заяа өөрчлөгдөхгүй мэт санагдаж байлаа. Төд удалгүй би найздаа өөрийн үзэл бодлыг хэлээд, ингэж асуув: “Бурханд итгэснээр миний хувь заяа өөрчлөгдөж чадах уу? Би багаасаа л маш их зовлон үзсэн, тун заяа муутай хүн. Мөнгөтэй сэн бол би цаашид ингэж зовох шаардлагагүй болох байсан. Яг одоо бол нэмж мөнгө олох л надад хамгийн бодитой зүйл. Харин Бурханд итгэх нь миний хувьд хол хөндий зүйл байгаа юм.” Найз маань хариуд нь Бурханы үгээс дараах хэсгийг надад уншиж өгөв: “Өдөр бүр хаашаа явах, юу хийх, хэнтэй эсвэл юутай таарах, юу хэлж ярих, чамд юу тохиолдох гээд эдгээрийн аль нэгийг тааварлаж болох уу? Хүмүүс эдгээр нөхцөл байдал хэрхэн өрнөхийг хянах нь байтугай энэ бүх үйл явдлыг урьдаас мэдэж чаддаггүй. Амьдрал дээр, урьдчилан харах боломжгүй эдгээр зүйл цаг үргэлж тохиолддог; тэдгээр нь өдөр тутмын үйл явдал юм. Өдөр тутмын эдгээр нөхцөл байдлын өөрчлөлт болон тэдгээрийн өрнөж байгаа байдал, эсвэл дагаж буй буй зүй тогтол нь ямар ч зүйл санаандгүй тохиолддоггүй, үйл явдал бүрийн болж буй явц, зайлшгүй байдлыг хүний хүслээр өөрчилж болдоггүй гэдгийг хүн төрөлхтөнд байнга сануулж байдаг. Үйл явдал бүр нь Бүтээгчээс хүн төрөлхтөнд өгч буй сануулгыг дамжуулдаг бөгөөд мөн хүмүүс өөрсдийн хувь заяаг хянаж чадахгүй гэсэн санааг илгээдэг. Үйл явдал бүр хувь заяагаа гартаа авах гэсэн хүн төрөлхтний ойворгон, хий дэмий, хүсэл, эрмэлзлийг няцаадаг… Өдөр тутмын эдгээр нөхцөл байдлын өөрчлөлтөөс эхлээд хүний бүхий л амьдралын хувь заяа хүртэл, Бүтээгчийн төлөвлөгөө болон дээд эрхийг илчилдэггүй зүйл нэгээхэн ч үгүй; ‘Бүтээгчийн эрх мэдлийг даван гарч чадахгүй’ гэсэн санааг илгээдэггүй, мөн ‘Бүтээгчийн эрх мэдэл бол эрхэм дээд юм’ гэсэн мөнхийн үнэнийг дамжуулдаггүй зүйл нэгээхэн ч үгүй(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Эдгээр үг надад маш их утга учиртай санагдаж, гэрээгээ шинэчилж чадсан маань Тэнгэрийн зохицуулсан зүйл мэт санагдах болов. Мөн төрж өссөн гэр орон, гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүлсэн амьдрал, эргэн тойронд минь болсон бүх зүйлийн тухай бодоод үзэхэд тэр бүгд миний хяналтаас давсан, тааварлахын аргагүй зүйлс байжээ. Хаа нэгтээ Дээд Захирагч хяналтыг атгаж байгаа мэт мэдрэмж надад төрж билээ.

Дараа нь найз маань Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III, дэх Бурханы үгийн нэг хэсгийг надад уншуулав. Тэр хэсэгт хүний амьдралдаа туулж өнгөрүүлэх ёстой зургаан үе шатыг дурдсан байлаа. Эхний үе шат нь төрөх; хоёр дахь үе шат нь өсөж бойжих; гурав дахь үе шат нь бие даах; дөрөв дэх үе шат нь гэрлэх; тав дахь үе шат нь үр хүүхэдтэй болох; зургаа дахь үе шат нь үхэл гэсэн байв. Бурханы үгийг уншаад би гайхаж орхисон юм. Бурхан хүний насан туршийн хувь заяаны талаар ийм тодорхой хэлсэн гэж би огт бодоогүй явсан бөгөөд баримтууд ч үнэхээр Түүний дүрсэлсэнчлэн байв. Хүмүүс төрсөн гэр бүлээ сонгох ямар ч боломжгүй, ямар эцэх эхтэй болохоо ч сонгож чадахгүй. Өсөж том болоод ямар хүнтэй ханилах нь ч тэдний сонголт биш. Энэ талаар эргэцүүлэх тусам эдгээр үг амьдралд маш ойр болохыг мэдэрсэн бөгөөд хувь заяа бол хүн өөрөө өөрчилж чадах зүйл биш хэмээх Төгс Хүчит Бурханы хэлсэн үгэнд би зүрх сэтгэлдээ итгэж эхлэв. Үүнээс хойш би Бурханд итгэх тухай илүү их сонирхох болж, Бурхан байдаг юм байна, хүн хувь заяагаа өөрөө хянадаггүй юм байна гэдэгт итгэсэн юм. Гэвч би Бурханы талаар төдийлөн мэддэггүй байсан тул Бурхан надаас маш хол хөндий санагддаг байлаа. Гэхдээ Бурхан дэргэд минь байж, намайг харж, хамгаалдаг болохыг би удалгүй тохиолдсон үйл явдлаар дамжуулан чин сэтгэлээсээ мэдэрсэн билээ.

Бороо орж байсан тэр өдөр би ажил дээрээ заншил ёсоор цагтаа ирэв. Өглөөний 10 цаг дөнгөж өнгөрч байх үед би ажлын талбай дээр байж байтал гэнэт түсхийх чимээ гарлаа. Юу ч юм бэ, нэг зүйл газар дээр бяц унасан бөгөөд айсандаа би дагжин чичирсэн юм. Эргээд хартал 40 сантиметрийн диаметртэй, 4 метр урт, бараг хагас тонн жинтэй урт төмөр хоолой кранаас унасан байсан бөгөөд үүнийг хараад би мэл гайхав. Кранаас унасан тэр хоолой миний зогсож байсан газраас хагас метр хүрэхгүй зайд ойчсон байлаа. Би тэр мөчид үнхэлцгээ хагартал айсан тул үг дуугарч ч чадахгүй байсан бөгөөд цочролоос гарч, хэвийн болох хүртэл нэлээд хугацаа оров. “Баярлалаа Бурхан минь! Баярлалаа Бурхан минь! Та тэнд намайг харж хамгаалаагүй бол тэр төмөр хоолой эгц дээрээс минь унаж, өчүүхэн улаан амийг минь таслах байлаа” гэж сэтгэлдээ би тасралтгүй уулга алдсаар байсан билээ.

Ажлаас буусныхаа дараа тэр өдөр болсон зүйлийн талаар ах эгч нартаа хэлтэл тэд үүнийг Бурханы хамгаалалт байсан гэж надад нөхөрлөв. Тэд бас Төгс Хүчит Бурханы дараах үгийг надад уншиж өгсөн юм: “Хүний амьдралын урт удаан замналд, бараг хүн бүр аюултай олон нөхцөл байдалтай тулгарч, олон уруу таталттай нүүр тулсан. Учир нь Сатан харцаа чам дээр байнга тогтоон, чиний хажууд зогсож байгаа. Чамайг гай зовлон нэрвэхэд Сатан баясдаг; чамд гай гамшиг тохиолдоход, бүх юм чинь бүтэлгүйтэхэд, чамайг Сатаны урхинд орооцолдоход, Сатан эдгээр зүйлээс асар их таашаал авдаг. Бурханы хийж байгаа зүйлийн тухайд бол, Тэр чамайг хором бүрд хамгаалж, нэгээс нөгөө золгүй явдлаас, нэгээс нөгөө гай гамшгаас зайлсхийлгэж байгаа. Ийм учраас хүнд байдаг бүхэн—амар амгалан болон баяр хөөр, ерөөл хийгээд хувийн аюулгүй байдал нь—бүгд үнэндээ Бурханы хяналтан дор байдаг; Тэрээр хүн нэг бүрийн хувь заяаг залж чиглүүлж, шийдэж байдаг гэж Би хэлдэг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Хүмүүс өдөр бүр Сатаны торонд амьдардаг бөгөөд аль ч мөчид Сатанаас ирдэг янз бүрийн аюулт сорилттой нүүр тулгарч, гамшиг, осолтой учирч, аливаа зүйл хүссэнээр нь эргэхгүй байж болдгийг би Бурханы үгийг уншсаны дараа ойлгов. Бурхан харж хамгаалаагүй бол хүмүүс аль эрт Сатанд залгиулах байжээ. Ажил дээр тулгарсан аюулын талаар бодох үед хагас тонн шахуу жинтэй төмөр хоолой унаж, надаас хагас метрийн зайтай газар ойчсон гэж бодохоор л энэ нь зүгээр ч нэг аз биш байсан гэдгийг би мэдэж байлаа. Бурхан намайг харж хамгаалсан болохоор л би энэ азгүй явдалд өртөөгүй билээ. Энэ бүх он жилүүдэд Бурхан намайг хэдэн удаа харж хамгаалж, ашиг тусаа хүртээснийг мэдэхгүй ч гэлээ Бурханыг би хэзээ ч ойлгож, Түүнийг шүтэн мөргөдөггүй байжээ. Би үнэхээр мөс чанаргүй явж. Яг тэр мөчөөс эхлэн Бурханы авралын нигүүлслийг би илүү сайн ойлгодог болсон юм. Бурханы хайр энэрэлт гар намайг хамгаалж байдгийн ачаар л өнөөг хүртэл би амьд яваа юм байна. Бурханд би чин сэтгэлээсээ талархахын зэрэгцээ тэр үеэс эхлэн Бурханыг дагахын тулд чадах бүхнээ хийхээр шийдлээ. Удаах өдрүүдэд нь би цуглаанд ойр ойрхон очиж, ах эгч нартай хамт Бурханы үгийг уншиж, Бурханы үгийн талаарх туршлага, мэдлэгээ нөхөрлөн, хуваалцаж, Бурханыг магтан дуу дуулдаг болсон юм. Би зүрх сэтгэлдээ эрх чөлөөг мэдрэн, чөлөөтэй боллоо. Ах эгч бид сүнслэг амьдралдаа нэг нэгнээ тусалж дэмждэг байв. Тэдний хэн нь ч намайг доош хийдэггүй, хэн нь ч ядууг дорд үзэж, баянд тал засдаггүй байсан бөгөөд би нэр төртэй амьдарч чадах юм шиг санагддаг болсон юм. Төгс Хүчит Бурханы Чуулганы энэхүү том, халуун дулаан, аз жаргалтай гэрт амьдрах үед амьдралд минь аажмаар өөрчлөлт гарлаа. Би урьд өмнөх шигээ түгшиж, зовж шаналж, улиран одох өдөр хоногуудыг хоосон мэт мэдрэхээ болив. Тэгээд урьдынхаасаа хавьгүй аз жаргалтай, сэтгэл ханамжтай байх болсон билээ.

Нэгэн өдөр манай компанид удаан ажиллаж байгаа нэг ажилтанд таагүй явдал тохиолдож билээ. Тэрээр компанид аль хэдийн арав гаруй жил ажилласан япон хүн байсан юм. Аюулгүй ажиллагаа, техникийн тал дээр аль алинд нь үнэхээрийн чадварлаг байсан тэрээр ээлжид гарсан нэг өдрөө өргөгч машин жолоодон 20 метрийн өндөрт ачаа өргөчхөөд ажиллаж байжээ. Ажлын явцад анхаарал болгоомж алдсаны улмаас ачааны машины шингэрүүлсэн хий гоожиж эхэлсэн байв. Өөр нэг ажилчин түүний дээхэн талд зүүгдээтэй гагнуурын ажил хийж байгаад түүний хувцсан дээр оч унагажээ. Гоожсон хийнд оч хүрсэн даруйд гал авалцаж, тэр дороо түймэр гарсан юм. Он удаан хамт ажилласан нөхөр маань галд шатаж буйг тэнд байсан бид бүгд зүгээр л харахаас өөрөөр юу ч хийж чадсангүй. Түүнийг очиж аваръя гэлээ ч аль хэдийн оройтсон байсан бөгөөд хэдхэн хормын дотор тэр хүн шатаж үхсэн билээ. Ийм эмгэнэлтэй үйл явдал болж байгааг харсан олон хүн түүнийг өрөвдөн, амьдралын талаар нэг зүйлийг ухаарсан юм: Эцсийн эцэст хүмүүс юун төлөө амьдардаг юм бэ? Ийм зүйл яг дэргэд минь тохиолдсон болохоор Бурханаас холдож, Бурханы хяналт, хамгаалалтгүй болбол хүний амь амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байдгийг би үнэхээр ухаарсан юм. Хүний амь аливаа гамшигтай тулгарах үедээ өчүүхэн цохилтыг ч тэсвэрлэж чадахааргүй үнэхээрийн хэврэг байдаг. Хүн хэдий их чадвар чадавхтай, хэчнээн их хөрөнгө мөнгөтэй байлаа ч өөрийн хувь заяаг захирах аргагүй бөгөөд өөрийгөө гамшиг, үхлээс аварч бүр ч чадахгүй гэдгийг би бас гүнээ мэдэрсэн билээ.

Төд удалгүй би Бурханы үгийн дараах хэсгийг уншив: “Өөрийн гэсэн юу ч үгүй эхэлсэн ганцаардмал сүнс, Бүтээгчийн дээд эрх болон урьдчилан тогтоосны улмаас эцэг эх, гэр бүлтэй болж, хүн төрөлхтний нэг гишүүн болох боломж, хүмүүний амьдрал туулж, дэлхий ертөнцийг харах боломжийг олж авдаг. Энэхүү сүнс мөн Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Бүтээгчийн бүтээлийн гайхалтай сайхныг мэдэж, түүнээс ч илүүтэйгээр Бүтээгчийн эрх мэдлийг мэдэж, захирагдах боломжийг олж авдаг. Гэхдээ ихэнх хүн энэхүү ховор, агшин зуурын боломжийг үнэндээ барьж авдаггүй. Хүн, хувь заяаны эсрэг тэмцэж насан туршийн эрч хүчээ шавхан, гэр бүлээ тэжээх гэж хичээн, эд баялаг, байр суурийн хооронд нааш цааш давхиж, хөл үймээн болж хамаг цагаа зарцуулдаг. Хүмүүсийн нандигнадаг зүйл нь гэр бүл, мөнгө, алдар нэр байдаг, тэд эдгээрийг амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйлс гэж үздэг. Бүх хүн хувь заяаныхаа талаар гомдоллодог боловч, хүн яагаад амьд байдаг, хүн хэрхэн амьдрах ёстой, амьдралын үнэ цэн, утга учир юу вэ гэсэн шинжилж, ойлговол зохих хамгийн чухал асуудлуудыг бодлынхоо мухар луу түлхсээр байдаг. Хэчнээн урт наслах байсан ч бай, залуу нас нь нисэн одож, үрчлээтэж, буурал болох хүртлээ ердөө л алдар нэр, эд баялаг эрж хайн тэвдэж гүйсээр хамаг амьдралаа үрдэг. Нэр хүнд, эд баялаг өтөл насны доройтол руу уруудахыг нь зогсоож чадахгүй гэдгийг, мөнгө сэтгэлийн хоосролыг дүүргэж чадахгүй, төрж, хөгширч, өвдөж, үхэх хуулиас хэн ч ангид байдаггүй, хувь заяаны төөргөөс хэн ч зугтаж чадахгүй гэдгийг ойлгох хүртлээ тэд ингэж амьдардаг. Тэд амьдралын эцсийн онцгой үетэй тулгарахаас аргагүй болсон үедээ л, асар их эд баялаг, үлэмж их эд хөрөнгөтэй, эрх дархтай, өндөр зиндаатай байсан ч гэсэн хэн ч үхлээс зугтаж чадахгүй, анхны байрандаа эргэн очиж, өөрийн гэх ямар ч юмгүй орь ганц сүнс болно гэдгийг лавтай ухаардаг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Бурханы эдгээр үгийг уншсаны дараа миний сэтгэл маш их хөдөллөө. Хүмүүсийн сүнс Бурханаас гарч, Бурханы зурсан төөргөөр энэ ертөнцөд ирдэг. Гэлээ ч хүмүүс одоог хүртэл Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөхийг хүсдэггүй, Бүтээгчийн эрх мэдлийг өөрийн биеэр мэдрэх энэ боломжийг үнэлдэггүй бөгөөд хөрөнгө мөнгө, алдар нэр, хайр дурлалын төлөө амьдрахаас өөр зүйл мэддэггүй. Тэд аль хэдийн зурагдсан төөргөөс зайлсхийх гэж ухаан жолоогүй ийш тийш гүйлдэж байгаа ч дээрх зүйлсийг эрэлхийлснээр хүмүүс яг юу олж авч чадах юм бэ? Үхэх цаг нь ирэх үед тэднийг хайртай хүмүүс, алдар нэр, эд хөрөнгө гэх зүйлсийн аль нь аварч чадах юм бэ? Ажлын анд нөхрийн минь үхэл энэ баримтыг бэлхнээ харуулсан бус уу? Өнгөрсөн хугацаанд би эрж хайж байсан зүйлээ бодоход үүнээс ямар ч ялгаагүй байна бус уу? Би ердөө л илүү их мөнгө олж, хүмүүст хүндлэгдэн, улмаар ядуурлаас гарахын тулд гадаадад ажиллахаар ирж, бохир заваан, хүнд хэцүү, аюултай гээд ямар ч хамаагүй ажлыг хийж байсан юм. Хүнд зовлон амссан хэдий ч амьдралын энэ хэв маягаа өөрчилье гэж хэзээ ч бодож байгаагүй билээ. Би зүгээр л нэг замаараа уруудсаар байлаа. Бурхан байдаг эсэх, хүний хувь заяа Бурханы гарт байдаг эсэхийг би зүрх сэтгэлдээ мэддэггүй, мөн хувь заяагаа өөрчлөхийн тулд өөрийн шаргуу зүтгэлд л найддаг байв. Амьдралд минь зориулсан Бурханы зохицуулалт, зохион байгуулалтаас би зугтахыг оролдож байжээ. Би сүйрлийн замаар явж байгаагүй гэж үү? Бурханы аврал байгаагүй, Бурхан намайг харж хандаж, хамгаалж байгаагүй бол өчүүхэн амийг минь Сатан аль хэдийн авах байсан юм. Тэгвэл амьдрал минь яаж одоогийнх шиг сэтгэл дүүрэн, утга учиртай болох билээ? Амьдралын утга учир бол эд хөрөнгө, алдар нэрийг эрэлхийлэх, бусдын дээр гарч, бусдаар хүндлүүлэхийг эрэлхийлэх явдал бус, харин Бурханы дэргэд очиж, Түүний авралыг хүлээн авахад оршдог гэдгийг би тэр мөчид эцэст нь олж харсан юм. Бурханыг шүтэн мөргөж, Бурханд захирагдсанаар л бид Сатаны хор хөнөөлөөс ангижирч, аз жаргалтай, амар амгалан амьдарч чадна. Энэ тухай бодох тусам сэтгэл минь улам их хөдөлж байна. Бурханд итгэж чаддаг маань миний хувьд онцгой нигүүлсэл гэдгийг би ухаарсан билээ. Намайг аварсанд нь Төгс Хүчит Бурханд талархъя!

Өмнөх: 33. Золгүй явдлаар ерөөл хүртсэн нь

Дараах: 36. Эцсийн өдрүүдэд Бурханы авралыг хүлээн зөвшөөрсний дараа бид шинэ амьдралыг олж авдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

4. Хууртагдсан сүнс сэрсэн нь

Юанжи, БразилБи хойд Хятад дахь жижигхэн хотод төрсөн бөгөөд 2010 онд би хамаатнуудаа даган Бразил руу явсан билээ. Бразилд байх...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх