7. Бурханд итгэгчид хангалттай сайн үйлээр хүрэх газартаа бэлдэх ёстой
Холбогдох Бурханы үг:
Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүс дээр Миний өршөөл харагддаг. Харин хорон муу хүмүүст очдог шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын нотолгоо, тэр ч бүү хэл, Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдээд цурхиран уйлна. Бүх төрлийн хорон мууг үйлдсэн боловч Намайг олон жил дагасан хүмүүс нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн турш ховорхон үзэгдэх гамшигт унаж, байнга айж, түгшсэн байдалтай амьдарна. Надад үнэнч зангаа харуулсан дагагчид маань баярлан хөөрч, Миний сүр хүчийг шагшин магтана. Тэд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд өмнө хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөр дунд амьдарна. Учир нь Би хүний сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Би хүн төрөлхтнийг анх залж чиглүүлж эхэлснээсээ хойш Өөртэйгөө санаа нэгтэй бүлэг хүмүүсийг олж авах гэж хүсэмжлэн найдсаар ирсэн юм. Харин Надтай адил санаатай биш хүмүүсийг Би хэзээ ч мартдаггүй; Би зүрх сэтгэлдээ тэднийг үргэлж үзэн ядаж, тэдэнд цээрлэл авчрах боломжийг хүлээдэг бөгөөд үүнийг Би баясан харна. Одоо Миний өдөр нэгэнт ирчихлээ, Би цаашид хүлээх хэрэггүй!
Миний сүүлчийн ажил хүнийг шийтгэхийн төлөө төдийгүй, мөн хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө байдаг. Түүнчлэн энэ нь бүх хүнд Миний үйл хэрэг, үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Миний хийсэн бүхэн зөв, мөн Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл, харин хүний үйл хэрэг биш бөгөөд хүн төрөлхнийг бий болгосон нь байгаль бүр ч биш, харин бүтээлийн амьд зүйл бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм гэдгийг хүн нэг бүрд харуулахыг Би хүсдэг. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн мөхөж, гай зовлонгийн дайралтад л өртөнө. Үзэсгэлэнт нар, сарыг, эсвэл ногоон дэлхийг нэг ч хүн дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн гагцхүү хүйтэн шөнө, туулахын аргагүй үхлийн харанхуйн хөндийтэй л тулгарна. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, түүнчлэн Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ. Надгүйгээр хүн төрөлхтөн дорхноо зогсонги байдалд орно. Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрлийн гай зовлон амсаж, төрөл бүрийн сүнсний хөлд гишгэлэгдэнэ, гэхдээ хэн ч Намайг анхаардаггүй. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн бөгөөд хүн зарим нэг сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэж л найддаг. Тун цөөхөн хүн Миний ачийг хариулж чадсан хэдий ч Би хүний ертөнц дэх аянаа ямар ч атугай дуусгаж, ажлынхаа дараагийн алхмыг эхлүүлнэ, учир нь энэ олон жилийн турш хүмүүсийн дунд ийш, тийш гүйсэн минь бүгд үр дүнтэй байсан бөгөөд Би тун сэтгэл хангалуун байна. Би хүмүүсийн тоог биш, харин тэдний сайн үйлийг анхаардаг. Товчхондоо, та нар өөрсдийн хүрэх газарт зориулан хангалттай сайн үйл бэлдэнэ гэж Би найддаг. Тэгвэл Би сэтгэл хангалуун болно; эс бөгөөс та нарт тохиолдох гамшгаас хэн ч зугтаж чадахгүй. Гамшиг Надаас үүдэлтэй бөгөөд мэдээж Би зохион байгуулдаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайн харагдаж чадахгүй бол гай гамшгийн зовлон амсахаас зайлахгүй. Гай зовлонгийн дунд, та нарын үйлдэл, үйл хэрэг чинь бүхэлдээ зүй зохистой гэж тооцогдоогүй, учир нь та нарын итгэл, хайр хий хоосон бөгөөд хулчгар юм уу хатуужилтай гэдгээ л та нар харуулсан. Энэ тухайд Би зөвхөн сайн, муу гэдгийг шүүнэ. Та нарын тус тусын бүх үйлдэл, бүх илэрхийллийг Би анхаарсаар байдаг бөгөөд үүний үндсэн дээр төгсгөлийг чинь тодорхойлно. Гэхдээ Би үүнийг тодорхой болгох ёстой: Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсаар ирсэн хэн боловч зүрх сэтгэлд минь үүрд үлдэнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд
Миний ажлын сүүлийн үе шатанд та нар үүргээ гойд сайн биелүүлж чадах ба хайнга хандахаа болиод үнэн сэтгэлээсээ өөрсдийгөө зориулна гэж л Би найддаг. Мэдээж, та нар бүгд сайхан хүрэх газартай байна гэж ч найддаг. Гэсэн хэдий ч, Надад цорын ганц, эцсийн үнэнч байдлаа өргөх хамгийн сайн шийдвэрийг та нараар гаргуулах Өөрийн гэсэн шаардлага Надад байсаар байгаа. Хэрвээ хүнд тийм цорын ганц үнэнч байдал байхгүй бол тэр хүн мэдээж Сатаны нандин эзэмшил бөгөөд Би түүнийг ашиглана гэж хадгалахаа болиод, харин эцэг эхээр нь асруулахаар гэр лүү нь явуулна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрын тухай
Та нар дор бүрнээ нээлттэй, үнэнч зүрх сэтгэлээр өөрсдийнхөө үүргийг чадлынхаа хэрээр биелүүлж, ямар ч төлөөс төлөхөд бэлэн байх ёстой. Та нарын хэлснээр, тэр өдөр ирэхэд Өөрийнх нь төлөө зовж, төлөөс төлсөн хэнд ч Бурхан хайхрамжгүй хандахгүй. Ийм итгэл үнэмшлийг байнга баримталбаас зохистой бөгөөд хэзээ ч мартах ёсгүй. Ийм маягаар л Би та нарын тухайд сэтгэл амар байж чадна. Эс бөгөөс, Би та нарын тухайд хэзээ ч сэтгэл амар байж чадахгүй бөгөөд та нар үүрд Миний зэвүүцлийн бай байх болно. Хэрвээ та нар бүгд мөс чанараа дагаж, бүх зүйлээ Надад зориулж, Миний ажлын төлөө хүчин чармайлтаа хайрлалгүй, насан туршийн эрч хүчээ Миний сайн мэдээний ажилд зориулж чадвал та нарын ачаар зүрх сэтгэл минь баярлан догдлохгүй гэж үү? Ийм маягаар Би та нарын тухайд бүрмөсөн санаа амар байж чадна, тийм биз дээ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрын тухай
Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд тун таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи Бурханы гэрт үйлчлэл үзүүлэхдээ тун их баяртай байж, нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авдаггүй бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал эрэлхийлдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, байгаа бүхнээ зарлагадахыг хүсдэг бол, Бурханы төлөө амиа золиосолж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг бол, мөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөрийнхөө төлөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол ийм хүмүүс гэрлээр тэтгэгддэг, хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга
Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:
Сайн үйл хэрэг бол авралд хүрсэн гэдгийн маань гэрчлэл бөгөөд үнэн рүү болон Бурханы үгийн бодит байдал руу орсон гэдгийн маань илрэл юм. Бид олон сайн үйл хэрэг бэлдсэн бол Бурханы өмнө шинэ хүн болж, бодит хүн байх жинхэнэ гэрчлэлтэй болсон гэсэн үг юм. Бид үнэхээр гэмшсэн гэдгийг сайн үйл хэрэг маань хамгийн сайн харуулдаг; хэрвээ бид ихээхэн сайн үйл бэлдсэн бол жинхэнэ хүний төрхийг эзэмшжээ гэсэн үг. Хэрвээ Бурханд олон жил итгэсэн атлаа сайн үйл хэрэг цөөхөн хийсэн бол хүний төрх чамд байна уу? Мөс чанар, эрүүл ухаан чамд байна уу? Чи Бурханы хайрыг хариулдаг хүн мөн үү? Жинхэнэ итгэл чинь хаана байна вэ? Хайрлах зүрх сэтгэл, Бурханд дуулгавартай байдал чинь хаана байна вэ? Чиний орсон бодит байдал юу юм бэ? Чи эдгээрийн алийг ч эзэмшдэггүй. Тиймээс ямар ч сайн үйл хийдэггүй хүн бол Бурханд итгэх итгэлээсээ юу ч олж авдаггүй хүн юм. Тэд зүгээр л Бурханаас аврал хүртээгүй хүмүүс, завхрал нь маш гүнзгий болохоор өчүүхэн ч өөрчлөгдөөгүй хүмүүс юм. Сайн үйл хэрэг үүнийг үнэхээр тодорхой болгодог.
Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл
…Хангалттай сайн үйл хэрэг гэж юу вэ? Бурханы ажлыг туулж байхдаа хүний биелүүлж чадах, эсвэл биелүүлэх ёстой ямарваа үүрэг болон Бурханы хүнээс шаарддаг ямар ч зүйлийг хийж, Бурханыг хангалуун байлгаж чадвал энэ бүхэн сайн үйл хэрэг юм. Бурханы шаардлагад нийцэж чадвал энэ нь сайн үйл хэрэг мөн. Хэрвээ чи үүргээ биелүүлж байхдаа Бурханд үнэнч байдаг бол энэ нь сайн үйл хэрэг. Хийдэг үйл чинь Бурханы сонгосон хүмүүст ач тустай, хийж буй зүйлийг чинь хүн бүхэн сайнаар боддог бол энэ нь сайн үйл хэрэг юм. Хүн мөс чанар, эрүүл ухаандаа Бурханы санаа зорилгын дагуу байна гэж үздэг бүх зүйл сайн үйл хэрэг билээ. Бурханыг хангалуун байлгаж чаддаг, Бурханы сонгосон хүмүүст ач тустай зүйл ч бас сайн үйл хэрэг мөн. Хэрвээ бидний сая ярьсан эдгээр сайн үйлийг бэлдэхийн тулд бүхнийг зориулж чадвал, яваандаа хүн эдгээрийг биелүүлж чадах бөгөөд ингэснээр хангалттай сайн үйл хэрэг гүйцэтгэсэн байх болно… Хүн бүр одоо үүргээ биелүүлэхээр зорьж, аврал эрэлхийлдэг боловч зүгээр л шийдэмгий зан, хүсэл эрмэлзэлтэй байлаа гээд хангалтгүй. Хүн бодитой зан авир харуулж, бодитой үйлдэл хийх ёстой. Чи Бурханы сонгосон хүмүүсийн амь руу орохын тулд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Бурханы шаардлагад нийцэхийн тулд юу хийж, ямар төлөөс төлсөн бэ? Бурханыг хангалуун байлгаж, хайрыг нь хариулахын тулд юу хийсэн бэ? Чиний эргэцүүлэх ёстой бүх зүйл энэ юм. Хэрвээ чи Бурханы шаардлагад нийцэхийн төлөө болон Бурханы сонгосон хүмүүсийн өсөлт, амийн оролтын төлөө олон зүйл хийж, ихээхэн төлөөс төлсөн бол хангалттай сайн үйл бэлджээ гэж хэлж болно.
Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл
Ядаж л зарим нэг үүргийг биелүүлэх нь хангалттай хэмжээний сайн үйл хэргийг бүрдүүлэхэд дангаараа бараг хангалттай биш. Өөрөөр хэлбэл үүргээсээ багахныг биелүүлэх нь хангалттай сайн үйл хэрэг гэж яавч тооцогдохгүй. Хангалттай сайн үйл хэрэг нь хүмүүсийн төсөөлдөг шиг энгийн зүйл огт биш. Хангалттай хэмжээний сайн үйл хэргийг бэлтгэхэд Бурханы төлөө өөрийгөө бүрэн зарлагадах шаардлагатай. Түүнчлэн төлөөс бүрийг төлж, Бурханы даалгаварт эхнээсээ эцсээ хүртэл чин үнэнч байх шаардлагатай; энэ л Бурханы стандартад нийцэх цорын ганц зам юм.
Үүргээ биелүүлэхдээ үнэхээр төлөөс төлж, Бурханаар магтагдах зүйл хийж, мөн сайн үйл хэрэг гүйцэтгэсэн гэж тооцогдохуйц хэмжээнд гоц гойд, ер бусын, биширч атаархмаар байдлаар үүргээ биелүүлсэн хүмүүс байдаг. Зарим ах эгч үүргээ биелүүлснийхээ төлөө шоронд орж, Сатанд захирагдалгүйгээр олон шаналлыг туулж, гэрчлэлд зогссон юм. Мөн хувийн аюулгүй байдал, ашиг хонжоог үл тоон эрсдэл үүрч зүрхэлдэг, зөв шударга зүйлийг зориглон хийх сэтгэлээр аюулт үүргийг биелүүлэхээр зүтгэдэг хүмүүс байдаг. Бас сайн мэдээний ажилд өөрсдийгөө зориулж чаддаг ах эгч нар байдаг бөгөөд тэд хүмүүсийг аврахаар сайн мэдээ номлохдоо доромжлолыг тэвчиж чаддаг. Түүнчлэн сайн мэдээний ажилд шамдан, гомдолгүйгээр бэрхшээл туулж, айл гэр, амин хувийн асуудлаа хойш тавингаа Бурханы өмнө илүү олон хүн авчирч, Бурханы хүсэлд нийцэхийн тулд сайн мэдээг хэрхэн түгээх тухай л бодож явдаг хүмүүс бий. Бурханыг хангалуун байлгахын тулд өөрсдийгөө бүрэн зарлагадахаар зүтгэж ирсэн бүх хүн бол аль хэдийн сайн үйл хэрэг үйлдсэн хүмүүс юм. Гэсэн ч тэд Бурханы шаарддаг “хангалттай сайн үйл хэрэгт” хүрэхэд бас л тодорхой хэмжээнд хол байдаг. Ихэнх хүн багахан л сайн үйл бэлдэн, Бурханы шаардлагад бүрэн нийцээгүй. Тэр нь, хангалттай сайн үйл бэлдэхийн тулд үүргээ биелүүлэх бололцоогоо сайтар ашиглаж, үнэн рүү гүн гүнзгий орохдоо чин үнэнч байхыг биднээс шаарддаг. Бид ямар ч үүрэг биелүүлж байлаа гэсэн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд хамгийн сайн үр дүнд хүрэхээр эрэлхийлэхийг энэ нь биднээс шаарддаг. Ялангуяа, бид сайн мэдээг түгээхдээ аврал хүртээхээр илүү олон хүнийг авчирч чадаж л байгаа цагт хэчнээн их доромжлол амсаж, хэдий их зовлон тууллаа ч гэсэн хувийн хохирлоо үл хайхран үүнийг үүргээ гэж үзэх ёстой. Ингэх нь л хамгийн сайн үйл хийж байгаа хэрэг юм. Хүмүүс иймэрхүү сайн үйл илүү олныг хийж чадвал хангалттай сайн үйл хэрэг гэж тооцож болно. Энэ бол Бурханд хамгийн их аз жаргал, баяр хөөр авчирдаг зүйл бөгөөд ийм хүмүүс Бурханы магтаалыг хүртэх нь лавтай. Үүнээс гадна, бид үүргээ биелүүлэхдээ ухамсартай, нямбай байж, үргэлж өөрсдийгөө сайжруулахаар хичээж, өчүүхэн төдий ч дүр үзүүлэхгүй байх ёстой. Бид Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд үнэнчээр зориулах ёстой, ингэснээр бид Бурханы хүслийг бүрэн хангалуун байлгаж чадна.
Дээрхийн нөхөрлөл