6. Зовлонгийн утга учир болон Бурханд итгэгчид ямар төрлийн зовлон амсах ёстой тухай

Холбогдох Бурханы үг:

Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд зовлон үнэ цэнгүй, дэлхий ертөнц өөрсдийг нь хаясан, ар гэрийнх нь амьдрал төвөгтэй, өөрсдийг нь Бурхан хайрладаггүй, хэтийн ирээдүй нь бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон дээд цэгтээ хүрэхэд тэдний бодол үхэл рүү ханддаг. Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, сул дорой, хүчин мөхөс! Хүн Өөрийг нь хайрлаасай хэмээн Бурхан хүсэмжилдэг, гэвч хүн Түүнийг хайрлах тусам хүний зовлон улам ихэсдэг бөгөөд хүн Түүнийг хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг. Хэрвээ чи Түүнийг хайрлавал төрөл бүрийн зовлон чамайг нөмөрнө, хэрвээ хайрлахгүй бол магадгүй бүх зүйл төвөггүй явагдаж, эргэн тойрны чинь бүх юм амар жимэр болно. Бурханыг хайрлах үедээ чи, эргэн тойрны чинь ихэнх зүйл даван туулшгүй гэдгийг, бас биеийн хэмжээ чинь дэндүү жаахан учраас цэвэршүүлэгдэнэ гэдгээ мэдэрнэ; түүнчлэн, чи Бурханыг хангалуун байлгах чадваргүй байх бөгөөд Бурханы хүсэл хэтэрхий өндөр дээд, хүн хүрэхийн аргагүй гэдгийг үргэлж мэдэрнэ. Энэ бүхнээс болж чи цэвэршүүлэгдэнэ—чиний дотор ихээхэн сул тал байдаг, мөн Бурханы хүслийг хангах чадваргүй зүйл их байдаг учраас чи дотроо цэвэршүүлэгдэнэ. Гэсэн ч цэвэршүүлэлтээр л дамжуулан ариусгалтад хүрдэг гэдгийг та нар тодорхой харах ёстой. Тиймээс эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно

Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чиний хувьд аливааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш; юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг, тийм биз дээ? Өнөөдөр хүн бүр гашуун шалгалттай нүүр тулна. Тийм шалгалтгүйгээр Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд Намайг гэх жинхэнэ хайргүй байх болно. Эдгээр шалгалт багахан орчин нөхцөл төдийхнөөс бүрддэг байсан ч гэсэн хүн бүр тэдгээрийг туулах ёстой; ердөө шалгалтын бэрхшээл нь нэгээс нөгөө хүнд ялгаатай байх болно. Шалгалтууд бол Надаас ирж буй ерөөл бөгөөд та нараас хэчнээн олон чинь үргэлж Миний өмнө ирж, Миний ерөөлийг гуйн өвдөг сөгддөг билээ? Тэнэг хүүхдүүд! Та нар үргэлж, цөөн хэдэн таатай үгийг л Миний ерөөл гэж тооцогдоно хэмээн боддог ч гашуун зовлон бол Миний ерөөлүүдийн нэг гэдгийг таньдаггүй. Миний гашуун зовлонг хуваалцдаг хүмүүс Миний жаргалыг гарцаагүй хуваалцана. Энэ бол та нарт өгөх Миний амлалт, Миний ерөөл юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 41-р бүлэг

Бурхан хүнийг цэвэршүүлэхээр ажиллах үед хүн зовдог. Хүний цэвэршүүлэлт их байх тусам түүний Бурханыг хайрлах хайр өсөн нэмэгдэж, Бурханы сүр хүч түүнд илүү ихээр илчлэгдэх болно. Эсрэгээрээ, хүн цэвэршүүлэлт бага хүртэх тусам Бурханыг хайрлах түүний хайр өсөн нэмэгдэх нь багасаж, Бурханы сүр хүч түүнд илчлэгдэх нь ч багасна. Хүний цэвэршүүлэлт, зовлон шаналал их байх тусам, тарчлалыг илүү их туулах тусам, түүний Бурханыг хайрлах хайр улам гүнзгийрч, Бурханд итгэх итгэл нь илүү үнэн бодитой, Бурханы талаарх мэдлэг нь илүү гүн гүнзгий болдог. Цэвэршүүлэгдэх явцдаа ихээхэн зовж, ихээхэн харьцалт, сахилгажуулалт туулсан хүмүүс Бурханыг гүнзгий хайрладаг, Бурханы талаар илүү гүн гүнзгий, нэвтэрхий мэдлэгтэй байдгийг чи туршлагаараа харна. Харин харьцалт туулаагүй хүмүүс өнгөцхөн мэдлэгтэй байдаг бөгөөд тэд “Бурхан үнэхээр сайн, Тэр хүмүүст нигүүлсэл хайрладаг болохоор хүмүүс Түүнд дуртай байдаг” гэж хэлэхээс хэтэрдэггүй. Хүмүүс харьцалт, сахилгажуулалт туулбал Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийн тухай ярих чадвартай болдог. Тиймээс хүнд хийх Бурханы ажил гайхалтай байх тусмаа илүү үнэ цэн, ач холбогдолтой байдаг. Чиний хувьд ухаарахын аргагүй, үзэлтэй чинь нийцэшгүй байх тусмаа Бурханы ажил чамайг илүү их байлдан дагуулж, олж авч, төгс болгож чаддаг. Бурханы ажлын ач холбогдол хэчнээн их билээ! Хэрэв Бурхан хүнийг ийм байдлаар цэвэршүүлээгүй, энэхүү арга барилын дагуу ажиллаагүй бол Түүний ажил үр дүнгүй, ач холбогдолгүй байх байсан. Бурхан энэ бүлэг хүмүүсийг сонгож, олж аваад, эцсийн өдрүүдэд бүрэн төгс болгоно хэмээн урьд өмнө нь яригдаж байсан; үүнд ер бусын ач холбогдол бий. Бурханы та нарын дотор хийдэг ажил агуу байх тусам Бурханыг хайрлах та нарын хайр илүү гүнзгий, ариун байх юм. Бурханы ажил агуу байх тусам хүн Түүний мэргэн ухаанаас төдий чинээ ихийг ухаарч чадах ба Бурханы талаарх хүний мэдлэг төдий чинээ гүнзгийрдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой

Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, ёс жудгийг алдах ёсгүй. Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй бол амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах юм бэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байдаггүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

Бурханы үгийн шүүлтийг хүлээн авах үедээ бид зовлонгоос айж, шаналлаас эмээх ёсгүй, Бурханы үг зүрх сэтгэлийг минь сүлбэх вий гэж бүр ч айх ёсгүй. Тэрээр биднийг хэрхэн шүүж, гэсгээж, завхарсан мөн чанарыг маань илчилдэг тухай Бурханы айлдваруудыг бид илүү их унших ёстой. Бид тэдгээрийг уншиж, өөрсдийгөө тэдгээртэй илүү их харьцуулах ёстой. Бусдыг тэдгээртэй бүү харьцуул—бид өөрсдийгөө харьцуулах ёстой. Бидэнд эдгээр зүйлийн аль нь ч дутагдаагүй; бид бүгд тэдгээртэй нийцэж чадна. Хэрвээ итгэхгүй бол өөрөө туулаад үз… Бурханы эдгээр айлдварыг сонсоход таатай эсэх нь хамаагүй, мөн бидэнд сайхан, муухай санагдах нь хамаагүй Бурханы хэлсэн үг бүрийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг бид ямар нэг юм хийхээсээ өмнө ухаарах ёстой. Бурханы үгэнд бид ийм хандлага баримтлах учиртай. Энэ нь ямар төрлийн хандлага вэ? Энэ нь сүсэг бишрэлтэй, тэвчээртэй хандлага уу, эсвэл зовлонг хүлээн авсан хандлага уу? Эдгээрийн аль нь ч биш гэдгийг Би та нарт хэлье. Бурханы үг үнэн гэдгийг бид итгэлдээ бат баримтлах ёстой. Тэдгээр нь үнэхээр үнэн учраас ухаалгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Бид таньж, хүлээн зөвшөөрч чадах эсэхээсээ үл хамааран Бурханы үгэнд юун түрүүнд туйлын хүлээн зөвшөөрсөн хандлагатай байх ёстой.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдол ба үүнийг эрэлхийлэх зам

Бурханыг хайрлахад Бурханы хүслийг бүх зүйлээс эрж хайхыг шаарддагийн дээр ямар нэгэн зүйл тохиолдох үед сэтгэлийнхээ гүнээс эрж хайн, Бурханы хүслийг ухаарч ойлгохыг оролдож, хэрэг явдлаас Бурханы хүсэл юу болох, чамайг юунд хүрээсэй гэж Тэр хүсдэг, Түүний хүсэлд хэрхэн санаа тавих хэрэгтэйг харах гэж оролдохыг шаарддаг. Жишээ нь: Зовлон бэрхшээл туулахыг шаардсан ямар нэг зүйл тохиолдоход Бурханы хүсэл юу болох, Түүний хүсэлд хэрхэн санаа тавих хэрэгтэйгээ чи ойлгох ёстой. Чи өөрийгөө сэтгэл хангалуун байлгах ёсгүй: Эхлээд өөрийгөө хойш тавь. Махан биеэс илүү жигшүүртэй юу ч байхгүй. Чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрэлхийлж, үүргээ биелүүлэх ёстой. Ийм бодолтой байхад энэ хэрэг явдал дээр Бурхан чамд онцгой гэгээрэл авчирч, зүрх сэтгэл чинь бас тайтгарлыг олох болно. Чамд том ч бай, жижиг ч бай ямар нэг асуудал тохиолдоход чи эхлээд өөрийгөө хойш тавьж, махан биеийг бүх зүйлээс хамгийн дорд зүйл гэж үзэх ёстой. Чи махан биеийг хэдий чинээ их хангалуун байлгана, төдий чинээ дураараа аашилдаг; энэ удаа чи түүнийг хангалуун болговол дараагийн удаа илүү ихийг хүснэ. Ийнхүү үргэлжлэхийн хэрээр хүмүүс махан биеийг бүр ч их хайрлаж эхэлдэг. Махан бие үргэлж хэрээс хэтэрсэн хүсэлтэй, тэрийгээ хангахыг, идэх, өмсөх зүйлс байна уу, эсвэл уураа барьж дийлэхгүй байх, сул тал, залхуурлаа өөгшүүлэх байна уу аль нь ч байсан хүслийг нь хангахыг үргэлж чамаас шаарддаг… Чи махан биеийг сэтгэл хангалуун байлгах тусам дур хүсэл нь үлэмж их болж, улам цадиггүй болсоор хүмүүсийн махан бие илүү гүн гүнзгий үзэл тээж, Бурханд дуулгаваргүй хандаж, өөрийгөө өргөмжилж, Бурханы ажилд эргэлздэг болох хэмжээнд хүрдэг… Тиймээс чи махан биеийг эсэргүүцэж, өөгшүүлэхгүй байх ёстой: “Миний нөхөр (эхнэр), хүүхдүүд, хэтийн ирээдүй, гэрлэлт, гэр бүл—аль нь ч хамаагүй! Зүрх сэтгэлд минь Бурхан л байдаг, махан биеийг биш Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд би чадах бүхнээ хийх ёстой.” Чи ингэж шийдэх ёстой. Хэрвээ чи үргэлж ийм шийдэмгий байвал багахан хүчин чармайлтаар л үнэнийг хэрэгжүүлж, өөрийгөө хойш тавьж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг

Бурханы өмнө амийг олж авч чадах эсэх, мөн эцсийн төгсгөл чинь ямар байх нь махан биеэ хэрхэн эсэргүүцэхээс чинь шалтгаалдаг. Бурхан чамайг аварч, чамайг сонгож, заяа төөргийг чинь тогтоосон атал өнөөдөр чи Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг үнэхээр хайрладаг зүрх сэтгэлээр махан биеэ эсэргүүцэхийг хүсдэггүй бол эцэстээ чи өөрийгөө сүйрүүлж, улмаар асар их шаналлыг туулах болно. Хэрвээ чи махан биеийг үргэлж өөгшүүлдэг бол дотор чинь бүрмөсөн харанхуй болох тэр өдөр ирэх хүртэл Сатан аажмаар чамайг залгиж, амьгүй, эсвэл өчүүхэн ч Сүнсгүй болгож орхино. Харанхуйд амьдрах үедээ чи Сатанд олзлогдож, зүрх сэтгэлд чинь Бурхан байхаа болих бөгөөд тэр үед чи Бурханы оршихуйг үгүйсгэж, Түүнийг орхино. Тиймээс, хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахыг хүсдэг бол шаналлын төлөөс төлж, зовлон бэрхшээл туулах ёстой. Гаднаа омголон, бэрхшээл зовлонтой байж, илүү ихийг уншиж, илүү их гүйх хэрэггүй; үүний оронд тэд хэрээс хэтэрсэн бодол, хувийн ашиг сонирхол, өөрийн санаа тавьдаг зүйл, үзэл, санаа зорилго гэх мэт дотроо байдаг зүйлийг хойш тавих ёстой. Бурханы хүсэл ийм билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг

Бурхан гол нь хүмүүсийн дотоод зүйлтэй харьцаж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаггүй бодол болон үзэлтэй нь харьцахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүмүүсээс хүсдэг. Ариун Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, гэгээрүүлж, гэрэлтүүлдэг. Иймээс болж буй бүх зүйлийн цаана тэмцэл байдаг: Хүмүүс үнэнийг, Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тэмцэл болж байдаг бөгөөд махан бие нь бүхэлдээ зүгээр мэт байх боловч зүрх сэтгэлийнх нь гүнд үнэндээ үхэл амьдралын тэмцэл явагдаж байх болно—энэхүү хүчтэй тэмцлийн дараа, асар их эргэцүүллийн дараа л ялалт, ялагдал нь шийдэгддэг. Хүн уйлах уу, эсвэл инээх үү гэдгээ мэддэггүй. Хүмүүсийн санаа бодлын ихэнх нь буруу, эсвэл Бурханы ажлын ихээхэн хэсэг нь тэдний үзэлтэй зөрчилддөг учраас хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх үед нүднээс далд асар их тэмцэл болж байдаг. Энэхүү үнэнийг хэрэгжүүлснээр хүмүүс, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эргэлт буцалтгүй шийдэхээсээ өмнө бусдын нүднээс далдуур уйтгар гунигийн нулимсыг хэмжээлшгүй их урсгасан байх болно. Энэхүү тэмцлээс болж хүмүүс зовлон зүдүүр, цэвэршүүлэлт туулдаг; энэ нь жинхэнэ зовлон юм. Тэмцэл чам дээр ирэх үед хэрвээ чи Бурханы талд үнэхээр зогсож чаддаг бол Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Үнэнийг хэрэгжүүлэх явцад хүн дотроо зовох нь гарцаагүй; хэрвээ үнэнийг хэрэгжүүлэх үед хүмүүсийн доторх бүх зүйл зөв байдаг байсан бол тэд Бурханаар төгс болгуулах хэрэггүй, мөн ямар ч тэмцэл болохгүй, тэд зовж зүдрэхгүй байх байсан. Бурхан ашиглахад тохирохгүй олон зүйл хүмүүст байдаг, махан биеийн тэрслүү зан чанар их байдаг учраас хүмүүс махан биеийг эсэргүүцэх хичээлийг илүү гүн гүнзгий сурах хэрэгтэй байдаг. Үүнийг Бурхан зовлон гэж нэрлэдэг бөгөөд Өөртэй нь хамт үүнийг туулахыг хүнээс Тэр хүссэн.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг

Хүмүүс Бурханд итгэхдээ ирээдүйд ерөөл хүртэхээр эрж хайдаг; энэ нь тэдний итгэлийн зорилго юм. Бүх хүн ийм санаархал, найдлага тээдэг ч, тэдний уг чанар дахь завхралыг шалгалтаар дамжуулан шийдвэрлэх ёстой. Чи ямар талуудад ариусаагүй байна, тэр талаараа цэвэршүүлэгдэх ёстой—энэ бол Бурханы зохицуулалт юм. Бурхан чамд орчин бүрдүүлээд, завхралыг чинь мэдүүлэхийн тулд чамайг хүчээр цэвэршүүлдэг. Эцэст нь чи үхэх байлаа ч гэсэн өөрийн явуулга, хүслийг орхиж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах хэмжээнд очдог. Тиймээс, хэрвээ хүмүүс хэдэн жилийн цэвэршүүлэлтгүй, мөн тодорхой хэмжээний зовлон туулаагүй бол өөрсдийн бодол болон зүрх сэтгэл дэх махан биеийн завхралын хүлээсээс ангижирч чадахгүй. Сатаны хүлээсэнд автсаар байгаа аль ч тал бай, өөрийн гэсэн хүсэл, шаардлага агуулсаар байгаа аль ч тал бай, эдгээр нь чиний зовох ёстой талууд юм. Зовлонгоор л дамжуулан хичээл сурч чадна, өөрөөр хэлбэл, үнэнийг олж авч, Бурханы хүслийг ойлгож чадна. Үнэн хэрэгтээ зовлонт шалгалтыг туулснаар олон үнэнийг ойлгодог. Тав тухтай орчинд, тааламжтай нөхцөлд хэн ч Бурханы хүслийг ухан ойлгож, Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг танин мэдэж, Бурханы зөвт зан чанарыг ухаарч чадахгүй. Тэгэх боломжгүй!

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

Бурхан хүн нэг бүр дээр ажилладаг бөгөөд ямар ч арга барилтай бай, Өөртөө үйлчлэл хийлгэхээр ямар төрлийн хүн, хэрэг явдал, зүйлсийг ашигладаг ч бай, үг нь ямар ч өнгө аястай бай хамаагүй, чамайг аврах гэсэн эцсийн ганц л зорилготой байдаг. Чамайг аврахаасаа өмнө Тэр чамайг өөрчлөх хэрэгтэй, тэгэхээр жаахан зовохоос өөр яалтай билээ? Чи зовох ёстой болно. Энэ зовлонд олон зүйл багтаж болох юм. Бурхан чамд өөрийг чинь мэдүүлэхийн тулд эргэн тойрны чинь хүмүүс, юмс, зүйлсийг бий болгох юм уу чамтай шууд харьцаж, чамайг засаж, илчилж магадгүй. Мэс заслын ширээн дээр хэвтэх хүнтэй яг адилаар, хорлонтой хүн гэж хэлдэг юм. Засалт, харьцалт туулах болгонд, Бурхан хүмүүс, юмс, зүйлсийг бий болгох болгонд энэ нь сэтгэлийг чинь хөдөлгөж, чамд түлхэц өгдөг бол энэ үйл явцаар дамжуулан чи биеийн хэмжээтэй болж, үнэний бодит байдалд орно. Хэрэв чи засуулж, харьцуулж, орчныг чинь Бурхан босгох болгонд огтхон ч шаналж, тавгүйтдэггүй, юу ч мэдэрдэггүй, мөн Бурханы хүслийг эрж хайхаар Түүний өмнө очдоггүй, залбирч, үнэнийг эрж хайдаггүй бол үнэхээр тун хөшүүн юм! Хүн хэтэрхий хөшүүн, сүнсээрээ хэзээ ч ухамсарладаггүй байвал Бурхан ажиллах ямар ч аргагүй. “Энэ хүн дэндүү хөшүүн, хэтэрхий гүн гүнзгий завхарсан байна. Миний хийсэн бүхнийг, гаргасан бүх хүчин чармайлтыг хар; Би түүн дээр маш олон зүйл хийсэн ч зүрх сэтгэлийг нь хөдөлгөж чадахгүй, сүнсийг нь сэрээж чадахгүй хэвээр л байна. Энэ хүн асуудалд орно; түүнийг аврахад амаргүй юм” гэж Бурхан хэлнэ. Хэрвээ Бурхан чиний төлөө тодорхой орчин, хүмүүс, хэрэг явдал, зүйлсийг зохицуулбал, Тэрээр чамайг засаж, харьцан, чи үүнээс сургамж авдаг бол, Бурханы өмнө ирж, үнэнийг эрж хайж сураад, өөрийн мэдэлгүй гэгээрч, гэрэлтэж, үнэнийг олж авч, эдгээр орчинд өөрчлөлт туулж, ололттой болж, ахиц гаргасан бол, хэрэв чи Бурханы хүслийг бага зэрэг ойлгож эхлэн, гомдоллохоо боливол энэ бүхэн нь чи эдгээр орчны шалгалт дунд бат зогсож, туршилтыг даван туулсан гэсэн үг болно. Ийнхүү чи энэ сорилтыг туулсан байх болно.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг олж авахын тулд ойр тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой

Өмнөх: 5. Бурханд итгэх итгэл нь зөвхөн амар тайван байдал болон ерөөлийг эрж хайхын төлөө байх ёсгүй

Дараах: 7. Бурханд итгэгчид хангалттай сайн үйлээр хүрэх газартаа бэлдэх ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх