8-р бүлэг. Төрөл бүрийн хүмүүсийн төгсгөл ба хүнд өгсөн Бурханы амлалт

Холбогдох Бурханы үг:

Миний ажил зургаан мянган жил л үргэлжилдэг. Бүх хүн төрөлхтнийг хянах муу ёрын нэгний хяналт ч бас зургаан мянган жил л үргэлжилнэ гэж Би амласан. Иймээс, одоо цаг нь боллоо. Би үргэлжлүүлэхийг ч хүсэхгүй, цаашид хойшлуулахыг ч хүсэхгүй: Эцсийн өдрүүдэд Би Сатаныг бүрэн ялна, Би Өөрийн бүх алдрыг эргүүлэн авч, газар дээр Надад харьяалагддаг бүх сүнсийг буцаан авна, ингэснээр гуниглаж гансарсан эдгээр сүнс зовлонгийн далайгаас зугтаж, тийнхүү газар дээрх Миний ажил бүхэлдээ дуусна. Энэ өдрөөс хойш Би дахин хэзээ ч газар дээр махбод болохгүй, бүхнийг захирагч Миний Сүнс дахин хэзээ ч газар дээр ажиллахгүй. Би ердөө л газар дээр хүн төрөлхтнийг дахин бүтээнэ, тэд бол ариусгагдсан хүн төрөлхтөн, газар дээрх Миний итгэмжит хот. Гэхдээ Би бүхий л дэлхий ертөнцийг устгахгүй, бүх хүн төрөлхтнийг ч сөнөөхгүй гэдгийг мэдэж ав. Би үлдсэн тэр гуравны нэгийг нь буюу Намайг хайрладаг, Надаар бүрэн байлдан дагуулагдсан гуравны нэгийг нь авч үлдээд, энэ гуравны нэгийг хуулийн доорх израильчуудын адилаар газар дээр үржүүлж, өсгөн олшруулна; Миний шимээр тэжээгддэг үй олон хонь мал, мөн газар дээрх бүх эд баялгийг тэд хүлээн авна. Энэ хүн төрөлхтөн Надтай хамт үүрд үлдэх боловч өнөөдрийн тэвчишгүй бузар хүн төрөлхтөн биш, харин Миний олж авсан бүх хүнээс бүрдсэн хүн төрөлхтөн байх болно. Ийм хүн төрөлхтнийг Сатан эвдэж, үймүүлж, бүслэн авахгүй ба энэ нь Сатаныг ялснаас минь хойш газар дээр оршин тогтнох цорын ганц хүн төрөлхтөн байх болно. Энэ нь өнөөдөр Миний байлдан дагуулсан, Миний амлалтыг хүртсэн хүн төрөлхтөн юм. Иймээс, эцсийн өдрүүдэд байлдан дагуулагдсан хүн төрөлхтөн нь бас амь хэлтэрч, Миний мөнхийн ерөөлийг хүртэх хүн төрөлхтөн юм. Энэ нь Сатаныг ялан дийлсний минь цорын ганц нотолгоо, Сатантай хийсэн тулааны минь цорын ганц олз омог байх болно. Дайны эдгээр олз омгийг Би Сатаны эрхшээлээс аварсан бөгөөд Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний цорын ганц талсжилт, үр жимс юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй

Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ажлынхаа сорилтод бат зогсож чаддаг байхад Бурханыг үнэхээр дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч шалгалтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд хөөгдөнө, харин ялагчид хаанчлалд үлдэнэ. Хүн Бурханыг үнэхээр эрж хайдаг эсэхийг ажлыг нь сорьсноор, өөрөөр хэлбэл, Бурханы шалгалтаар тодорхойлогддог бөгөөд хүн өөрөө юу гэж дүгнэхтэй ямар ч хамаагүй. Бурхан аливаа хүнийг амархан голдоггүй; Түүний хийдэг бүхэн хүнийг бүрэн үнэмшүүлж чадна. Тэрээр хүнд үл үзэгдэх юмс, эсвэл хүн үнэмшихээргүй ажил хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогддог ба хүн үүнийг тодорхойлж чадахгүй. “Буудай үрийн сүүл болж чадахгүй, үрийн сүүл буудай болж чадахгүй” гэдэг нь эргэлзээгүй. Бурханыг үнэхээр хайрладаг бүх хүн эцэстээ хаанчлалд үлдэх ба Бурхан Өөрийг нь үнэхээр хайрладаг хэнд ч муу хандахгүй. Хаанчлал дахь ялагчид өөр өөр чиг үүрэг болон гэрчлэлдээ үндэслэн тахилч юм уу дагагч болж үйлчлэх бөгөөд гай зовлон дунд ялгуусан байдаг бүх хүн хаанчлал доторх тахилчдын бүлэг болно. Орчлон ертөнц даяарх сайн мэдээний ажил дуусгавар болох үед тахилчдын бүлэг байгуулагдана. Тэр цаг ирэхэд хүн Бурханы хаанчлалд үүргээ гүйцэтгэж, хаанчлал дотор Бурхантай хамт амьдрах ёстой. Тахилчдын бүлэгт ахлах тахилчид болон тахилчид байх ба үлдсэн хэсэг нь Бурханы хөвгүүд, ардууд байх болно. Энэ бүхэн нь гай зовлонгийн үеэр Бурханд хийсэн гэрчлэлээр нь тодорхойлогддог; тэдгээр нь дур зоргоороо өгдөг цол биш. Хүн байр сууриа олмогц Бурханы ажил зогсоно, учир нь бүгд төрлөөрөө ангилагдаж, анхдагч байр сууриндаа эргэн очдог бөгөөд энэ нь Бурханы ажил гүйцэлдсэний тэмдэг, Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлтийн эцсийн үр дүн, мөн Бурханы ажлын үзэгдэл болон хүний хамтын ажиллагааны биелэлт юм. Эцэст нь хүн Бурханы хаанчлалд амарч, Бурхан ч гэсэн оршин суудаг газартаа амрахаар буцна. Энэ нь Бурхан, хүн хоёрын 6,000 жилийн хамтын ажиллагааны эцсийн үр дүн байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

Чи одоо шүүлт гэж юу болох, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамд шүүлтийг дуулгавартай дага гэж зөвлөе, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Зөвхөн шүүлтийг л хүлээн авдаг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс буюу шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханд жигшигдэн гологдоно. Тэдний нүгэл фарисайчуудынхаас хавьгүй илүү ноцтой, илүү их байдаг, учир нь тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн. Хөдөлмөрлөхөд ч зохисгүй энэ хүмүүс илүү хүнд шийтгэл буюу цаашлаад мөнхийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь чухамдаа Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчлэх Бурханы зорилго яг энэ биш гэж үү? Шүүлтийн цаг үед элдэв янзын ёрын муу үйл хийсэн хүмүүсийг Бурхан муу ёрын сүнснүүд язганасан газар луу явуулж, тэр муу ёрын сүнснүүдийн зоргоор махан биеийг нь устгуулдаг бөгөөд тэр хүмүүсийн биеэс хүүрийн өмхий үнэр ханхалдаг. Энэ нь тэдний зүй ёсны цээрлүүлэлт юм. Бурхан тэдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг бүртгэлийн номд нь бичдэг бөгөөд цаг нь ирэхэд Тэр тэднийг бузар сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр хүссэнээр нь бузарлуулдаг, ингэснээр тэр хүмүүс хэзээ ч дахин төрөхгүй, дахин хэзээ ч гэрэл үзэхгүй. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсээ хүртэл үнэнч хэвээр үлддэггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан ёрын муу хүмүүсийн дунд жагсааж, тэднийг ёрын муу хүмүүстэй хамт намагт хөлбөрөн, тэдэнтэй хамтдаа зүсэн зүйлийн өөдгүй этгээдүүдийн бүлэглэл үүсгэхэд хүргэх ба эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгана. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, эсвэл хүч чадлаасаа ямар ч хувь нэмэр оруулаагүй хүмүүсийг Бурхан хаяж, огт анзаарахгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурхан хэзээ ч чин сэтгэлээсээ хандаагүй, харин Бурхантай хааш яаш харьцахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийг Бухан Өөрийнх нь ардуудад үйлчлэл үзүүлдэг хүмүүсийн дунд жагсаадаг. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чадна, харин ихэнх нь хөдөлмөр нь стандартад ч нийцэхгүй хүмүүсийн хамтаар устгагдана. Эцэст нь Бурхан Өөртэй нь адилхан зүрх сэтгэл, оюун санаатай хүмүүс, Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүсийг бүгдийг нь хаанчлалдаа аваачна. Тэд бол Бурханы ажлын биелэлт. Бурханы хуваасан ангиллын алинд нь ч багтаж чадахгүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд шүтлэггүй хүмүүсийн эгнээнд жагсах бөгөөд тэдний төгсгөл ямар байхыг та нар лавтайяа төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь ганцхан та нарын л сонголт. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Бурхантай хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй, Бурханы зөвт зан чанар ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

Өөрсдийн махан биеийг л боддог, тав тухтай байдалд дуртай хүмүүс; итгэдэг юм шиг мөртөө үнэндээ итгэдэггүй хүмүүс; хар дом болон хар шидэнд оролцдог хүмүүс; садар самуун, навсгар, ноорхой хүмүүс; Еховагийн тахилыг болон эд хөрөнгийг хулгайлдаг хүмүүс; хээл хахуульд дуртай хүмүүс; тэнгэр өөд гарах тухай хий дэмий мөрөөддөг хүмүүс; хувийн алдар нэр, эд хөрөнгийн төлөө л тэмцдэг биеэ тоосон, ихэрхүү хүмүүс; эрээ цээргүй үг тараадаг хүмүүс; Бурханыг Өөрийг нь доромжилдог хүмүүс; Бурханыг Өөрийг нь шүүж, гүжирдэхээс өөрийг хийдэггүй хүмүүс; бүлэглэл үүсгэж, бие даасан байдлаа эрэлхийлдэг хүмүүс; өөрсдийгөө Бурханаас дээр өргөмжилдөг хүмүүс; садар самуун байдалд урхидуулсан хөнгөмсөг залуучууд, дунд эргэм болон ахмад насны эрчүүд, эмэгтэйчүүд; хувийн алдар нэр, эд хөрөнгийг таашааж, бусад хүмүүсийн дунд хувийн байр суурь хөөцөлддөг эрчүүд, эмэгтэйчүүд; нүгэлд урхидуулсан, гэмшдэггүй тэр хүмүүс—тэд бүгд аврагдах аргагүй бус уу? Садар самуун, нүгэлтэй байдал, хар дом, хар шид, хараал зүхэл, эрээ цээргүй үгс бүгд та нарын дунд хяналтгүй тархдаг; үнэн болон амийн үгс та нарын дунд дэвслүүлж, ариун хэл та нарын дунд бузарлагддаг. Харь үндэстнүүд та нар бузар заваан болон дуулгаваргүй байдлаар дүүрэн! Та нарын эцсийн төгсгөл хаана байх вэ? Махан биеийг хайрладаг, махан биеийн хар шид үйлддэг, садар самуун нүгэлд урхидуулдаг хүмүүс үргэлжлүүлэн амьдрах ичгүүр сонжуургүй байж яаж чадах юм билээ! Та нар шиг хүмүүс бол аврагдахын аргагүй өт хорхой гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Яаж энэ, тэрийг шаардах эрхтэй байх юм бэ? Өнөөг хүртэл, үнэнийг хайрладаггүй, зөвхөн махан биеийг л хайрладаг хүмүүст өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй—ийм хүмүүс яаж аврагдаж чадах юм бэ? Амийн замыг хайрладаггүй, Бурханыг өргөмжилж, Түүнд гэрчлэл хийдэггүй, байр суурийнхаа төлөө хуйвалддаг, өөрсдийгөө магтдаг хүмүүс—өнөөдөр ч гэсэн, хэвээрээ байгаа бус уу? Тэднийг аврахын үнэ цэн юу вэ? Аврагдаж чадах эсэх чинь хэр ахмад вэ гэдгээс чинь, эсвэл хэдэн жил ажиллаж байгаагаас чинь хамаардаггүй, тэр ч бүү хэл хэр их мэргэшсэнээс чинь хамаардаггүй. Харин ч чиний эрэлхийлэл үр дүнд хүрсэн эсэхээс хамаардаг. Аврагддаг хүмүүс бол өтгөн саглагар навчтай, арвин их цэцэгтэй боловч жимсэлдэггүй мод биш, харин жимсэлдэг “мод” юм гэдгийг чи мэдэх учиртай. Чи олон жилийг гудамжинд тэнэж өнгөрүүлсэн байлаа ч тэр ямар хамаатай юм бэ? Чиний гэрчлэл хаана байна? Бурханаас эмээдэг сэтгэл чинь өөрийгөө хайрладаг зүрх сэтгэл болон тачаадсан хүслээс чинь хавьгүй бага—ийм хүн адгийн шаар биш гэж үү? Тэд яаж авралын үлгэр дуурайл, загвар байж чадах юм бэ? Чиний уг чанар өөрчлөгдөшгүй, чи хэтэрхий тэрслүү, аврагдах аргагүй! Ийм хүмүүс таягдан хаягдах хүмүүс бус уу? Миний ажил дуусах үе нь чиний сүүлчийн өдөр ирэх үе биш гэж үү? Би та нарын дунд маш их ажил хийж, маш олон үг хэлсэн—үүнээс хэр их нь чихэнд чинь орсон бэ? Хэр ихийг нь та нар дуулгавартай дагасан бэ? Миний ажил дуусах үе нь чи Намайг эсэргүүцэхээ больж, Миний эсрэг зогсохоо болих үе юм. Намайг ажиллаж байхад та нар байнга Миний эсрэг үйлддэг; та нар Миний үгийг хэзээ ч мөрддөггүй. Би Өөрийн ажлыг хийдэг ба чи хувийн “ажлаа” хийж, жижигхэн хаанчлалаа байгуулдаг. Та нар бол сүрэг үнэг, нохой төдий бөгөөд Намайг эсэргүүцэн бүхнийг хийдэг! Та нар өөрсдийг чинь хоёргүй сэтгэлээр хайрладаг хүмүүсийг л тэврэн авахаар байнга хичээж байгаа—эмээсэн сэтгэл чинь хаана байна вэ? Та нарын хийдэг бүхэн ов мэхтэй! Дуулгавартай байдал юм уу эмээх сэтгэл байхгүй, ов мэхтэй, гүтгэн доромжилсон бүхнийг л хийдэг! Тийм хүмүүс аврагдаж чадах уу? Бэлгийн ёс суртахуунгүй, садар самуун эрчүүд өөрсдийн зугаа цэнгэлийн төлөө, сээтэгнэсэн янхнуудыг өөрсдөдөө татахыг үргэлж хүсэж байдаг. Би бэлгийн ёс суртахуунгүй тийм чөтгөрүүдийг яавч аврахгүй. Би бузар чөтгөрүүд та нарыг үзэн яддаг ба хуял тачаал, сээтэгнүүр зан чинь та нарыг там руу унагасан. Та нар өөрсдийгөө өмөөрч юу хэлэх юм бэ? Бузар чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд та нар үзэшгүй муухай! Жигшүүртэй! Ийм хог новшнууд яаж аврагдаж чадах юм бэ? Нүгэлд урхидуулсан хүмүүс мөн л аврагдаж чадна гэж үү? Өнөөдөр, энэ үнэн, энэ зам болон энэ амь та нарын сэтгэлийг татдаггүй; харин ч та нар нүгэлт байдал, мөнгө, байр суурь, алдар нэр, ашиг хонжоо, махан биеийн зугаа цэнгэл, эрчүүдийн царайлаг байдал, эмэгтэйчүүдийн ялдам занд сэтгэл татагддаг. Та нар яаж Миний хаанчлалд орох эрхтэй байх юм бэ? Та нарын дүр Бурханыхаас ч илүү агуу, та нарын байр суурь Бурханыхаас ч өндөр бөгөөд хүмүүсийн дундах нэр хүндийг чинь ярихын ч хэрэггүй—та нар хүмүүсийн шүтдэг шүтээн болжээ. Чи тэргүүн тэнгэрэлч болоогүй гэж үү? Хүмүүсийн төгсгөл илчлэгдэх үед тэр нь бас авралын ажил дуусах дөхсөн үе байна, та нарын дундаас олонх чинь аврагдах аргагүй цогцос болох ба таягдан хаягдах ёстой. Авралын ажлын үеэр Би бүх хүнд эелдэг зөөлөн, сайн ханддаг. Ажил дуусах үед өөр өөр төрлийн хүмүүсийн төгсгөл илчлэгдэх бөгөөд тэр үед Би эелдэг зөөлөн, сайн байхаа болино, учир нь хүмүүсийн төгсгөл илчлэгдэж, бүгд төрлийнхөө дагуу ангилагдсан байх болно. Мөн авралын эрин үе өнгөрөн одсон байх ба нэгэнт өнгөрсөн зүйл эргэн ирэхгүй учраас авралын ажлыг цаашид хийх ямар ч хэрэггүй байна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 7

Хуучин ертөнцийг оршин тогтнох зуур Би Өөрийн уур хилэнг улс орон болгон руу чулуудаж, орчлон ертөнц даяар ил тод болгосон захиргааны зарлигаа зарлах ба тэрийг зөрчсөн хэн боловч гэсгээгдэнэ:

Намайг бүх орчлон ертөнцөд хандан үг хэлэхэд бүх хүн Миний дуу хоолойг сонсдог, өөрөөр хэлбэл, орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг бүх хүн хардаг. Миний санаа зорилгын эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дунд унана. Би тэнгэр дэх үй олон одыг шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ, тэнгэрүүд урьдынх шигээ байхаа болино; газар дээрх бүх зүйл шинэчлэгдэнэ—Миний үгээс үүдэн энэ бүхэн гүйцэлдэнэ. Орчлон ертөнц дэх бүх улс орон шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ингэснээр газар дээрх улс орнууд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг хаанчлал л байх болно; газар дэлхийн бүх улс орон устгагдаж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц доторх хүмүүсээс диаволын бүх хүн үндсээрээ устгагдана. Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн гал дунд унана—өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь бүгд үнсэн товрог болно. Намайг хүн бүрийг гэсгээх үед шашны нийгэмлэгийнхэн янз бүрийн хэмжээнд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйл хэргээр байлдан дагуулагдана, учир нь тэд “цагаан үүл хөлөглөсөн Ариун Нэгэн” аль хэдийн ирснийг харсан байх болно. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон янз бүрийн гэсгээлтийг хүртэнэ; Намайг эсэргүүцсэн бүх хүн мөхнө, газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр үргэлжлүүлэн оршино. Би тоо томшгүй олон улс орон, тоймгүй олон хүнд харагдаж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүний нүдэнд үүнийг харуулна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг

Би одоо Өөрийнхөө ардуудын дунд алхаж, дунд нь амьдарч байна. Өнөөдөр Намайг жинхэнээсээ хайрладаг хүмүүс ерөөлтэй еэ. Надад дуулгавартай байдаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд үлдэх нь гарцаагүй. Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд эрх мэдэл эзэмших нь лавтай. Намайг эрэлхийлдэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Сатаны хүлээсээс зугтаж, Миний ерөөлийг эдлэх нь гарцаагүй. Өөрсдөөсөө урваж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Надад эзэмдүүлж, Миний хаанчлалын баялгийг өвлөх нь лавтай. Миний төлөө ийш тийш гүйдэг хүмүүсийг Би санаж, Миний төлөө өөрсдийгөө зарлагаддаг хүмүүсийг хүлээн авна, мөн Надад тахил өргөдөг хүмүүст Би таашаан эдлэх зүйл өгнө. Миний үгийг таашаадаг хүмүүсийг Би ерөөнө; тэд Миний хаанчлалын гол нурууг тулах багана байх нь гарцаагүй, тэд Миний гэрт хосгүй их баялгийг эдлэх нь лавтай, хэн ч тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй. Та нарт зориулан бэлдсэн ерөөлийг та нар ер нь хүлээн авсан уу? Та нарт өгсөн амлалтыг ер нь эрэлхийлсэн үү? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас ангижирч, харанхуйн дунд гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар гарцаагүй бүх зүйлийн эзэд байна. Та нар Сатаны өмнө ялагчид байх болно. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтын нотолгоо болохоор үй олон хүний дунд зогсох нь гарцаагүй. Синимийн нутагт та нар бат, тууштай зогсох нь лавтай. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Миний ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрын гэрлийг цацруулах нь гарцаагүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 19-р бүлэг

Бос, Надтай хамтран ажилла! Миний төлөө чин сэтгэлээсээ өөрсдийгөө зарлагаддаг хүмүүст Би мэдээж хэрэг муу хандахгүй. Надад чин сэтгэлээсээ өөрсдийгөө зориулдаг хүмүүст Би Өөрийн бүх ерөөлийг хайрлана. Өөрийгөө бүхэлд нь Надад өргө! Чиний юу идэж, юу өмсөж зүүх болон чиний ирээдүй бүгд Миний гарт байдаг, чиний дундарч, дуусашгүй таашаалын төлөө Би бүхнийг зохих ёсоор зохицуулна, учир нь “Миний төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүмүүсийг Би асар ихээр ерөөх нь гарцаагүй” гэж хэлсэн билээ. Надад өөрийгөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүн болгонд бүх ерөөл очно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 70-р бүлэг

Та нарт зориулж Миний бэлдсэн бүхэн буюу дэлхий дахины ховор, нандин эрдэнэсийг та нарт өгнө. Яг одоо та нар энэ бүхнийг ойлгож ч, төсөөлж ч чадахгүй бөгөөд урьд нь нэг ч хүн тэдгээрийг эдлээгүй. Энэ ерөөл өөрсөд дээр чинь ирэхэд та нар эцэс төгсгөлгүй туйлаас баярлах боловч эдгээр нь Миний хүч чадал, Миний үйлдэл, Миний зөвт байдал, үүнээс ч илүүтэйгээр Миний сүр жавхлангаас үүддэг гэдгийг бүү март. (Би нигүүлсэнгүй байхаар сонгосон хүмүүстээ нигүүлсэнгүй хандаж, өршөөнгүй хандахаар сонгосон хүмүүстээ өршөөнгүй хандана.) Тэр үед, та нарт эцэг эх гэж байхгүй, цусан төрөл гэж байхгүй байх болно. Та нар бол Миний хайрладаг бүх хүн, Миний хайртай хөвгүүд билээ. Тэр цагаас хойш та нарыг хэн ч дарлаж зүрхлэхгүй. Энэ нь та нарын өсөж том болох цаг, түүнчлэн улс үндэстнүүдийг төмөр саваагаар захирах цаг чинь байх болно! Миний хайртай хөвгүүдэд хэн саад болж зүрхлэх билээ? Миний хайртай хөвгүүд рүү хэн дайрч зүрхлэх билээ? Эцэг нь алдрыг олж авсан тул бүгд Миний хайртай хөвгүүдийг хүндэлнэ. Хэний ч, хэзээ ч төсөөлж байгаагүй бүх зүйл нүдний чинь өмнө гарч ирнэ; тэдгээр нь хязгааргүй, шавхагдашгүй, эцэс төгсгөлгүй байх болно. Төд удалгүй та нар, наранд түлэгдэж, төөнөсөн халууныг тэсвэрлэх шаардлагагүй болох нь лавтай, мөн та нар жихүүн хүйтнийг туулахгүй, бороо, цас, салхи ч та нарт хүрэхгүй. Учир нь Би та нарыг хайрладаг бөгөөд энэ нь тэр чигтээ Миний хайрын ертөнц байх болно. Би та нарт хүссэн бүхнийг чинь өгч, хэрэгтэй бүхнийг чинь бэлдэнэ. Намайг зөвт биш гэж хэлж зүрхлэх хэн байна? Миний уур хилэн (ёрын муу хүмүүсийн эсрэг) мөнхөд үргэлжилнэ гэдгийг Би урьд нь хэлсэн учраас жаахан ч гэсэн зөөлөн хандалгүйгээр чамайг тэр даруй хөнөөнө. Гэвч, Миний хайр ч бас (Өөрийн хайрт хөвгүүдийг гэсэн) мөнхөд үргэлжилнэ; үүнийгээ Би өчүүхэн ч хорихгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 84-р бүлэг

Байлдан дагуулалтын ажил гүйцэлдмэгц хүн үзэсгэлэнтэй сайхан ертөнц рүү хүргэгдэнэ. Энэ амьдрал нь мэдээж газар дээр үргэлжлэх боловч хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Энэ нь бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараах хүн төрөлхтний амьдрал, хүний газар дээрх шинэ эхлэл байх болно, хүн төрөлхтөн ийм амьдралаар амьдарч байгаа нь шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсны баталгаа болно. Энэ нь Бурхан болоод хүний газар дээрх амьдралын эхлэл байх болно. Хүн ариусгагдаж, байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгчийн өмнө дуулгавартай дагах нь ийм сайхан амьдралын урьдач нөхцөл болох ёстой. Иймээс байлдан дагуулалтын ажил нь хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх, Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Ийм амьдрал нь хүний газар дээрх ирээдүйн амьдрал бөгөөд газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэмжилдэг төрлийн амьдрал, дэлхийн түүхэнд урьд өмнө нь хүний хэзээ ч хүрч байгаагүй тийм амьдрал билээ. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь мөн хүнд өгсөн Бурханы амлалт юм. Гэвч энэхүү амлалт нь тэр дороо биелж чаддаггүй: Эцсийн өдрүүдийн ажил дуусаж, хүн бүрэн байлдан дагуулагдсаны дараа, өөрөөр хэлбэл, Сатан бүрмөсөн ялагдсаны дараа л хүн ирээдүйн хүрэх газарт орох болно. Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялсан байх буюу дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болж, хүний махан биед халдаж чадах дайсны хүч үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй болж, ариусна—тэрээр мөнх байдал руу орсон байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

Хүмүүс анхдагч төрхөө сэргээж, тус тусын үүргийг гүйцэтгэж, өөрсдийн зүй ёсны байр суурийг хадгалж, Бурханы бүх зохицуулалтад захирагдаж чаддаг байх үед Бурхан, Өөрт нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрт нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөхнө. Энэ нь хүн төрөлхтнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, газар дээрх, бүх зүйлийн дундах, дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээнэ. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг байх болно. Тэр үеэс хойш хүн төрөлхтөн амралтад орж, зөв зам дээрх амьдралыг эхлүүлнэ. Бурхан ч бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралыг эхлүүлнэ. Газар дээрх бузар булай, тэрслүү байдал алга болж, бүхий л уйлаан ч бас үгүй болж, энэ дэлхий дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо больсон байх болно. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэнэ; Түүний бүтээл л үлдэнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Бурханыг хайрладаг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чаддаг, зөвхөн тэд л Бурханыг гэрчлэгчид, тэднийг л Бурхан ерөөдөг, зөвхөн тэд л Бурханы амлалтыг хүлээн авч чаддаг. Бурханыг хайрладаг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс; тэд бол Бурханы хайрладаг хүмүүс бөгөөд Бурхантай хамт ерөөл эдэлж чадна. Зөвхөн ийм хүмүүс л мөнх амьдарч, зөвхөн тэд л Бурханы хайр халамж, хамгаалалт дор үүрд амьдрах болно. Бурхан хүмүүсээр хайрлуулдаг, Тэрээр бүх хүний хайрлууштай Нэгэн боловч бүх хүн Бурханыг хайрлаж чаддаггүй, мөн бүх хүн Бурханд гэрчлэл хийж, Бурхантай хамт хаанчилж чадахгүй. Бурханд гэрчлэл хийж, бүхий л хүчин чармайлтаа Бурханы ажилд зориулж чаддаг учраас Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс өөрсдийг нь эсэргүүцэж зүрхлэх хүнгүйгээр тэнгэрийн дор хаа сайгүй алхан явж, газар дээр хаанчилж, Бурханы бүх ард түмнийг захирч чадна. Энэ хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэн нийлсэн. Тэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, өөр өөр хэлээр ярьдаг, арьсны өнгө нь өөр хүмүүс боловч оршин тогтнолынх нь утга учир адилхан; тэд бүгд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй, бүгд адилхан гэрчлэл хийдэг, адилхан шийдэмгий зантай, адилхан хүсэлтэй байдаг. Бурханыг хайрладаг хүмүүс дэлхий даяар чөлөөтэй алхаж, Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс орчлон ертөнцийг хөндлөн гулд туулж чадна. Энэ хүмүүс бол Бурханы хайртай хүмүүс, Бурхан тэднийг ерөөсөн бөгөөд тэд үүрд Бурханы гэрэлд амьдарна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна

Бурханы төгс болгохоор зорьж буй хүмүүс бүгд Түүний ерөөл болон өвийг хүлээн авна. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг шингээн авч, ингэснээр энэ нь тэдэнд байдаг зүйл болдог; Бурханы бүх үгийг тэдэнд оруулж өгсөн байдаг; Бурхан юу ч байлаа гэсэн, та нар энэ бүгдийг яг байгаагаар нь шингээн авч, тэгснээрээ үнэнийг амьдран харуулж чаддаг. Энэ бол Бурханаар төгс болгуулж, Бурханаар авхуулдаг хүн юм. Ийм хүн л Бурханы хайрласан ерөөлийг хүртэх эрхтэй:

1. Бурханы хайрыг бүхэлд нь олж авах.

2. Бүх зүйл дээр Бурханы хүслийн дагуу үйлдэх.

3. Бурханы удирдамжийг олж авч, Бурханы гэрэлд амьдарч, Бурханы гэгээрлийг олж авах.

4. Бурханы хайрладаг дүрийг газар дээр амьдран харуулж; Бурханы төлөө цовдлогдон, үхлээрээ Бурханы хайрыг хариулах эрхтэй болсон Петрийн адил Бурханыг үнэхээр хайрлаж; Петртэй адил алдар суутай байх.

5. Газар дээрх бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлж, бишрүүлэх.

6. Үхэл болон үхэгсдийн орны хүлээсийг бүхий л талаар даван гарч, Сатаны ажилд ямар ч боломж өгөлгүй, Бурханаар эзэмдүүлж, шинэ соргог, гал цогтой сүнсэнд амьдарч, залхаж ядардаггүй байх.

7. Бурханы алдрын өдөр ирж буйг харсан мэт бүхий л амьдралынхаа туршид үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, догдлолыг ямагт мэдэрдэг байх.

8. Бурхантай хамт алдрыг хүртэж, Бурханы хайртай ариун хүмүүстэй адил төрхтэй байх.

9. Газар дээрх Бурханы хайрладаг нэгэн, өөрөөр хэлбэл, Бурханы хайртай хүү болох.

10. Хэлбэрээ өөрчлөн, Бурхантай хамт гурав дахь тэнгэр өөд гарч, махан биеийг даван гарах.

Бурханы ерөөлийг өвлөж чаддаг хүмүүс л Бурханаар төгс болгуулж, авхуулдаг. Эдүгээ чи ямар нэгэн зүйл олж авсан уу? Бурхан чамайг ямар хэмжээнд төгс болгосон бэ? Бурхан хүнийг санаандгүйгээр төгс болгодоггүй; хүнийг Тэрээр болзолтойгоор төгс болгодог бөгөөд илэрхий, харагдахуйц үр дүнтэй байдаг. Энэ нь, Бурханд итгэж байгаа цагт Бурханаар төгс болгуулж, авхуулж чадахын дээр, газар дээр Бурханы ерөөл, өвийг хүлээн авч чадна хэмээн хүний төсөөлдөг шиг биш юм. Тийм зүйлс нь дэндүү хэцүү бөгөөд хэлбэрээ өөрчлөх тухайд бол ярихын ч хэрэггүй. Эдүгээ та нарын голчлон эрж хайх ёстой зүйл бол бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулж, өөрт тулгарсан бүх хүн, хэрэг явдал, зүйлээр дамжуулан Бурханаар төгс болгуулах явдал юм, ингэснээр Бурхан юу болохыг илүү ихээр та нарт оруулах болно. Та нар эхлээд Бурханы өвийг газар дээр хүлээн авах ёстой; тэгсэн цагт л Бурханаас илүү их, илүү агуу ерөөлийг өвлөх эрхтэй болно. Энэ бүгд нь та нарын эрж хайх ёстой, юуны өмнө ойлгох ёстой зүйл юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүст өгөх амлалт

Өмнөх: 7. Бурханд итгэгчид хангалттай сайн үйлээр хүрэх газартаа бэлдэх ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх