5. Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгаа
Холбогдох Бурханы үг:
Бурханыг дагахад хамгийн чухал нь бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эрэлхийлж байна уу, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлж байна уу хамаагүй, бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрэлхийлдэг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй. Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага
Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд эрх мэдэл, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрх мэдэл эрэлхийлэгчид гэж нэрлэдэг. Тэд дэлхий дээрх нөлөө бүхий урсгал, шашны сургуулиас ирсэн пастор, багш нарыг л эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч, хагас дутуу л итгэж байдаг; тэд зүрх сэтгэл, оюун санаагаа бүрэн зориулах чадваргүй, амаараа Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах тухай ярих боловч харц нь агуу пастор, багш нар дээр төвлөрч, Христийг зэрвэс ч хардаггүй. Зүрх сэтгэл нь нэр төр, эд баялаг, яруу алдрыг анхаардаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай, ийм эгэл жирийн хүн, хүнийг төгс болгох чадвартай байх боломжгүй гэж тэд боддог. Тоос тортог, өтөг бууц дундах тэдгээр хэн ч биш хүн Бурханы сонгосон хүмүүс байх боломжгүй гэж тэд боддог. Хэрвээ ийм хүмүүсийг Бурхан авардаг байсан бол тэнгэр газар орвонгоороо эргэж, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд үздэг. Хэрэв Бурхан энэхүү хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгох юм бол өнөөх агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд боддог. Тэдний харах өнцгийг үл итгэл сэвтүүлсэн байдаг; тэд үл итгээд ч зогсохгүй, зүгээр л утгагүй араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, эрх мэдлийг л үнэлдэг, зөвхөн том бүлэглэл, урсгалуудыг л хүндэтгэдэг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огтхон ч тоодоггүй; тэд ердөө л Христ, үнэн, амиас нүүр буруулсан урвагчид юм.
Чи Христийн даруу занг бус, харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг биш, харин бузар булай ертөнцөд хөлбөрдөг тэдгээр самуун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг эрж хайн, цадиггүй амьдардаг тэдгээр үхдэлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр бодлогогүй антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч, чи Христийн ажилд үнэмшихэд хэцүү гэсэн хандлага баримталсан хэвээр, үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх зохисгүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?
Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:
Бурханыг дагах гэдэг нь Бурханыг бүх зүйл дээр дуулгавартай дагаж, Бурханы бүх зохицуулалтад захирагдаж, Бурханы үгийн дагуу үйлдэж, Бурханаас ирдэг бүх зүйлийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дагах ёстой боловч хүмүүсийн дийлэнх нь өөрсдөө ч мэдэлгүй хүмүүсийг дагадаг. Энэ нь утгагүй, гаслантай зүйл билээ. Нарийн яривал, хүмүүс өөрсдийнхөө дагадаг хэнд ч хамаагүй итгэх болно. Хэдийгээр зарим хүн Бурханд нэр төдий итгэдэг боловч зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй. Зүрх сэтгэлдээ шүтдэг зүйл нь тэднийг залж чиглүүлж буй хүн байдаг. Хүмүүс Бурханы зохицуулалтаас татгалзах хэмжээнд удирдагчийг л дуулгавартай дагах үед энэ нь Бурханд итгэдэг боловч хүмүүсийг дагахын яг таг илрэл болдог. Хүмүүс үнэнийг олж авахын өмнө энэхүү будилуу арга замаар итгэдэг төдийгүй Бурханыг дагана гэж юу болохыг ч огт мэддэггүй. Бурханыг дагана гэж юу болох, хүмүүсийг дагана гэж юу болохыг тэд хэрхэн ялгахаа мэддэггүй. Хамгийн сайн ярьж, хамгийн сүртэй ярьдаг хэнийг ч бай тэд аав аа, ээж ээ гэж дууддаг. Тэдний хувьд сүүтэй хэн ч бай ээж, хүч чадалтай хэн ч бай аав нь байдаг. Хүмүүс ийм өрөвдөлтэй байдаг. Ихэнх хүн янз бүрийн түвшинд ийм нөхцөл байдалд байдаг гэж хэлж болох юм.
Бурханыг дагах гэж юу гэсэн үг вэ? Үүнийг чи хэрхэн хэрэгжүүлдэг вэ? Бурханыг дагана гэдэг зүгээр л Бурханд залбирч, Бурханыг магтах биш, харин Бурханы үгийг идэж уун, Бурханы үгийн дагуу амьдарч, үнэний дагуу үйлдэж, Бурханы үгээс амийн туршлагын замыг олж, Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрч, үүрэг болгоноо зүй зохистой гүйцэтгэж, Ариун Сүнсний хөтөлсөнчлөн өмнөх замаараа явах нь хамгийн чухал билээ. Ялангуяа томоохон асуудалтай тулгарсан чухал үед Бурханы санаа зорилгыг хайн, хүний хоосон сургаалд хууртахаас болгоомжилж, хэний ч хяналтад орохгүй байх бүр ч их шаардлагатай байдаг. “Бурханаас ирдэг зүйлд би дуулгавартай байж, дагадаг; харин хүний хүслээс ирдэг байх юм бол би тууштай татгалзана; удирдагч, ажилчдын номлодог зүйл Бурханы зохицуулалттай зөрчилдөх үед би гарцаагүй Бурханыг дагаж, хүнийхийг хүлээ авахгүй. Хэрэв энэ нь Бурханы зохицуулалт болон хүсэлтэй бүрэн нийцэлтэй байвал би сонсож чаддаг.” Энэ маягаар хэрэгжүүлдэг хүмүүс бол Бурханыг дагадаг хүмүүс юм.
Тэгвэл хүмүүсийг дагах гэж юу гэсэн үг вэ? Энэ нь хүн өөрийнхөө шүтдэг нэгнийг дагадаг гэсэн үг юм. Түүний зүрх сэтгэлд Бурхан төдийлөн байр суурьгүй байдаг; тэр хүн зүгээр л Бурханд итгэгч гэх тэмдэг зүүдэг. Тэрээр хүмүүсийг дуурайж, үлгэр жишээг нь дагахаас өөр зүйл хийдэггүй. Ялангуяа томоохон хэрэг явдал дээр хүмүүсээр шийдвэр гаргуулж, хувь заяагаа хүмүүсээр шийдүүлдэг. Өөрөө Бурханы хүслийг эрж хайдаггүй бөгөөд хүмүүсийн хэлдэг зүйлийг ялгаж чаддаггүй. Хүмүүсийн хэлдэг зүйл үндэслэлтэй л санагдвал үнэнтэй нийцэлтэй байгаа эсэхээс нь үл хамааран бүгдийг нь хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг. Энэ бол хүмүүсийг дагагчийн зан авир билээ. Түүний Бурханд итгэх итгэл нь зарчимгүй байдаг агаад хэрэг явдлыг зохицуулахад ямар ч үнэн байдаггүй. Тэрээр үндэслэлтэй ярьж байгаа хэнийг ч болов дагадаг. Шүтээн нь буруу замаар орох юм бол тэрээр эцсээ хүртэл дагах болно. Хэрэв шүтээнийг нь Бурхан яллах юм бол тэрээр Бурханы талаар үзэлтэй болж, шүтээнтэйгээ бат зууралдах болно. Тэрээр өөрийг нь хариуцдаг хэнийг ч бай дуулгавартай дагах ёстой гэж боддог. Хариуцсан менежерийнх нь хажууд өндөр дээд албан тушаалтан юу ч биш байдаг. Энэ бол зүгээр л тэнэг хүний логик юм. Хүнийг дагадаг хүмүүс ингэтлээ будилсан байдаг. Хүнийг дагадаг хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханд зориулах орон зайгүй, мөн үнэнгүй байдаг бөгөөд шүтээн шүтдэг, бусад хүмүүсээс болж төөрөлдсөн, Бурханы жинхэнэ итгэгчид биш байдаг. Бурханыг дагагчид л Бурханд үнэхээр итгэдэг юм.
Дээрхийн нөхөрлөл
Олон хүн Бурханд итгэдэг боловч Бурханыг дуулгавартай дагах гэж юу гэсэн утгатай болохыг мэддэггүй бөгөөд бүх зүйл дээр удирдагчдынхаа үгийг сонсох нь Бурханыг дуулгавартай дагахтай адилхан гэж боддог. Тэдний дуулгавартай байдлын эх сурвалж нь буруу учраас ийм үзэл бодол нь үнэхээр утгагүй юм. Тэд удирдагчдынхаа үгийг сонсохыг Бурханыг дуулгавартай дагаж байгаа явдал хэмээн үздэг. Ийм үзэл бодлоор Бурханд итгэнэ гэдэг нь Бурханд нэр төдий итгэж байгаа хэрэг юм; бодит байдал дээр энэ хүмүүс нь хүмүүст итгэдэг билээ…
Бид Бурханд итгэх үед зүрх сэтгэлд маань Бурхан тэргүүн байр суурийг эзлэн, бүх хэрэг явдал дээр бид Бурханд хяналтыг өгч, бүх зүйл дээр Бурханы санаа зорилгыг хайн, үйлдэл маань Бурханы үг, Ариун Сүнсний удирдамжийн дагуу байж, бид Бурханаас ирдэг бүхнийг дуулгавартай дагах ёстой. Хэрэв чи хүмүүсийг сонсдог бол зүрх сэтгэлд чинь Бурханыг гэх ямар ч орон зай байдаггүй, хүмүүсийг гэх орон зай л байдгийг энэ нь нотолдог. Хүмүүсийн хувьд үнэнийг эрэлхийлж, Бурханы хүслийг ойлгохоос илүү чухал зүйл гэж үгүй. Хэрэв чи Бурханы санаа зорилгыг эрж хайн, Бурханы хүслийг ухаарахад анхаардаггүй бол энэ нь жинхэнэ дуулгавартай байдал биш юм. Хүмүүсийн үг хэчнээн зөв зүйтэй сонсогдлоо ч гэсэн хэрвээ чи үргэлж хүмүүсийг сонсдог бол мөн чанартаа хүмүүсийг дуулгавартай дагаж байгаа хэрэг юм. Энэ нь Бурханыг дуулгавартай дагахтай огтхон ч адилгүй билээ. Үнэн хэрэгтээ Бурханд итгэдэг хүмүүс Бурханы үгээс санаа зорилгыг нь шууд ойлгож, Түүний үгээс хэрэгжүүлэх замаа олж чаддаг бөгөөд Түүний үгээс үнэнийг ярилцаж, ойлгож, дараа нь үүнийгээ хэрэгжүүлдэг. Тэгээд чухал мөчид илүү их залбирч, Ариун Сүнсний удирдамжийг эрж хайж, Ариун Сүнсний санаа зорилгыг дуулгавартай дагаж чаддаг бөгөөд энэ нь Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж байгаа хэрэг юм. Бурханыг дуулгавартай дагадаг хүмүүс Бурханы үгээс замыг хайдаг бөгөөд асуудлаа Бурханы үгээр шийдэж, Ариун Сүнсний удирдамж дунд үйлддэг; энэ бол Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж байгаа хэрэг юм. Бүх зүйл дээр удирдагчдаа сонсдог хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханаас хол төөрсөн нь лавтай. Түүнчлэн тэд Бурханы өмнө тайван байдаггүй бөгөөд Бурханы өмнө амьдарч, үнэнийг эрж хайдаг хүмүүс биш, мөн Бурхантай ямар ч харилцаагүй байдаг. Тэдний үйлдлийн цаад зарчим нь зөв үг хэлсэн хэнийг ч хамаагүй сонсох явдал бөгөөд удирдагч нь ямар нэг зүйл хэлсэн л бол тэд дуулгавартай дагах болно. Ийм хэрэгжүүлэлт нь хөгийн юм. Тэдэнд үнэн болон ялгаж салгах чадварын аль аль нь байдаггүй бөгөөд өөрсдийн үзэл, уураг тархиар л зөв бурууг тогтоож чаддаг, иймээс энэ нь үнэнтэй нийцдэг эсэхийг тэд яаж мэдэж чадах юм бэ? Хэрэв тэд ийм үзэл бодлын дагуу Бурханд итгэдэг бол насан туршдаа үнэнийг ойлгохгүй, мөн Бурханыг мэдэж авахгүй. Ийм хэлбэрийн итгэлийг уураг тархиараа итгэж, өөрийн замаар алхаж байгаа хэрэг гэж хэлэхэд болох бөгөөд тэдгээр нь бодитой Бурхантай ямар ч хамаагүй байдаг.
Дээрхийн нөхөрлөл