47. Үхлийн ирмэгээс буцсан минь

Жао Гуанмин, Хятад

1980-аад оны эхээр би 30-аад настай байсан бөгөөд барилгын компанид ажилладаг байлаа. Би өөрийгөө идэр залуу, эрүүл чийрэг, хүмүүст үнэнчээр, хүндэтгэлтэй хандаж, ажлаа хариуцлагатай хийдэг хүн гэж боддог байв. Барилгын авьяас чадвар маань ч өндөр зэрэглэлийнх байсан бөгөөд компанидаа амжилтад хүрч, ажил мэргэжил маань үнэхээр хөгжин цэцэглэсний дараа ханхүү шиг амьдрах болно гэдэгтээ итгэлтэй байв. Ийм зорилготой байсан учраас би компанидаа үлдэж, олон жил шаргуу ажилласан юм. Гэвч өөлөх юмгүй зан авир, мэргэжлийн ур чадварыг минь үл харгалзан миний хүчин чармайлтыг компани хэзээ ч үнэлэхгүй байх шиг санагддаг байсан бөгөөд үүнийг би хэзээ ч ойлгодоггүй байв. Манай компанийн хамгийн дээд цалингийн зэрэглэл нь 6-р зэрэглэл байсан боловч миний цалин хэзээ ч 3-р зэрэглэлээс давж байсангүй. Над шиг чадвартай биш, компанид над шиг удаан ч ажиллаагүй хэд хэдэн хамтран ажиллагч маань цалингаа нэмүүлэхийг би харж байсан боловч ийм зүйл надад хэзээ ч тохиолдоогүй юм. Яагаад тэдний цалинг нэмж, минийхийг нэмдэггүй тухайд би гайхаж, эгдүүцдэг байлаа. Эцэст нь надтай нэлээд эвтэй байдаг нэг хамтран ажиллагч маань надад зөвлөгөө өгөв: “Энэ компанид хамгийн чухал зүйл гэвэл менежерт долигонож, Хятадын цагаан сар болон бусад баяраар ч бэлэг сэлт өгөх явдал юм.” Үүнийг сонсоод компани намайг яагаад үл анзаарч байсны үнэн учрыг би эцэст нь ойлгосон бөгөөд энэ шударга бус байдалд уур минь ихэд хүрлээ. Гэхдээ би, компани дахь тэр бялдуучдыг үзэн яддаг, багахан ажил хийдэг ч башир арга ашиглан цалингаа мөн л нэмүүлж, тушаал ахидаг хүмүүсийг бүр үл ойшоодог байсан хэдий ч компани доторх байр сууриа батжуулах хэрэгтэй байсан тул эдгээр бичигдээгүй дүрэмд дасан зохицох ёстой болсон юм. Иймээс дараагийн Хятадын цагаан сар болоход би менежерт “чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсдэгээ илэрхийлж”, тэр даруй багийн ахлагч болж тушаал дэвшлээ.

Багийн ахлагчийн хувьд би улам ч хариуцлагатай, ухамсартайгаар ажилладаг болов. Би барилгын талбай руу явж, ажлыг нарийн хянаж, залж чиглүүлэн, стандартад нийцэхээр хийгдэж байгаа эсэхийг, мөн төслийн зорилт биелсэн эсэхийг баталгаажуулдаг байлаа. Бас ажилчдын аюулгүй байдлыг цаг үргэлжид анхаардаг байсан бөгөөд багийн маань ажилчид бүгд миний ажлын хандлага, мэргэжлийн удирдамжийг магтдаг байсан юм. Гэхдээ эдгээрийн аль нь ч багийн ахлагчдыг халж солиход хамаагүй байв, харин багийн ахлагч бүрийн менежерт өгсөн бэлгийн үнэ цэн л хамгийн чухал байв. Компанидаа ажлаа хадгалж үлдэхийн тулд амьд үлдэх энэ хуулийг дагахаас өөр сонголт надад байгаагүй бөгөөд "хүчтэй нь хүчгүйгээ” гэх үгээр биеллээ олсон харгис, арга мухардсан байдлыг туулах боломж олгосон юм.

Дараагийн жилүүдэд нь засгийн газраас эдийн засгийг шинэчилж, хязгаарлалтыг сулруулснаас үүдэн Хятад даяар бүтээн байгуулалт, өргөжилтийн өргөн цар хүрээтэй төслүүд хэрэгжлээ. Иймээс манай компани хувь хүмүүст төсөл хуваарилж эхэлсэн бөгөөд багийн ахлагчид гэрээний төлөө өрсөлдөх ёстой гэсэн үг байв. Энэ нь улам их дайлж цайлж, бэлэг сэлт өгөхөд хүргэсэн ба багийн ахлагч бүр бусдаасаа давж гарахаар хичээж байлаа. Ажлын нэгжид тендерт оролцуулах төсөл байгааг багийн ахлагч бид сонсмогцоо тухайн нэгжийн холбогдох хүмүүст бэлэг сэлтээ аль болох хурдан хүргэж хахуульдахаар тэмцэлддэг байв. Эдгээр нэгжийн удирдагчдын дургүйг хүргэхээс зайлсхийхийн тулд бид тэдэнд өгөх хамгийн сайхан бэлэг болон шилдэг арга замыг бодон тархиа гашилгадаг байсан юм: Зарим хүн загас, тахианы гэдсэн дотор алт хийж; зарим нь бэлэн мөнгө өгч; зарим нь алтан эдлэл юм уу, алмаазан бөгж өгч байв. Би ч бас энэ хахуулийн соёлд автаж, энэ хүмүүст зусардахын тулд ямар бэлэг өгөхөө бодон олон цаг зарцуулсан билээ. Эцэст нь би ихээхэн чирэгдэл болж байж нэг гэрээ авсан боловч ажлаа дөнгөж эхлэв үү, үгүй юу, Барилгын Товчоо, Барилгын Зураг Төслийн Хүрээлэн, Чанар болон Техникийн Хяналтын Товчоо, түүнчлэн орон нутгийн захиргааны албаныхан бүгд “ажлыг хянаж, чиглүүлэхээр” ирлээ. Тэд барилгын талбай дээр ийм ч, тийм ч асуудал байна, энэ ч, тэр ч стандартад нийцээгүй байна гэцгээсэн бөгөөд өглөөжин үргэлжилсэн үзлэг шалгалтын дараа ч бид ажлаа эхэлж чадаагүй л байв. Би тэднийг даруйхан тансаг зоогийн газарт архи дарстай үдийн зоогт урьсан бөгөөд хоолонд олон мянган юань зарлагадлаа. Хооллож дуусаад би тэдэнд нэг бүрчлэн 2,000-аас 10,000 юанийн хэмжээтэй хахууль өгөх хэрэгтэй болсон юм. Ажлаа эхлэхийн тулд тэдний батламж, зөвшөөрлийг авах цорын ганц арга энэ байв. Гэвч ажил эхэлсний дараа ч гэсэн эдгээр хяналтын байгууллагууд байнга байцаагч явуулж, төслийг шалгуулсаар л байлаа. Тэд эдгээр шалгалтыг “тогтсон журам” гэж нэрлэдэг байсан ч үнэндээ энэ нь ердөө нэмж мөнгө салгах өөр нэгэн шалтаг байлаа. Тэднийг ажлын талбай дээр ирэх бүрд нь би хөл алдан яаравчилж, тэднийг цэнгүүлэхийн тулд хоол унд зохицуулдаг байсан бөгөөд хяналтын байгууллагуудын энэ дарга нар бүр их дэлгүүр орохдоо ч намайг дагуулан явах шалтаг олж, загварын хувцас аваад надаар төлбөрийг нь төлүүлнэ гэдэг байв. Заримдаа тэд бүр цагаандаа гарч, мөнгөгүй байна гэдгээ хэлээд надаас шууд бэлэн мөнгө нэхдэг байсан юм. Төслөө үргэлжлүүлэн явуулахын тулд би шүдээ зууж, уураа дараад, тэдэнд сайхан хандаж, золиос гаргахаас өөр аргагүй байлаа. Үүнээс ч дор зүйл нь гэвэл би удаан хугацаанд энэ агентлагийн дарга нарыг дагалдан улаан дэнлүүний гудамж руу явах ёстой болсон юм. Удаан хугацааны туршид хэтэрхий их архидаж, тогтмол унтаж амарч чадалгүй явсаар ходоодны асуудал, цусны өндөр даралттай болж дууссан бөгөөд би үнэхээр ядарч туйлдаж байлаа. Ингээд төсөл эцэст нь дуусаж, би хөлсөө аваад бараг ямар ч мөнгө олж чадаагүй гэдгээ олж мэдэв. Үнэхээр уйлмаар байсан юм. Амьдралын ийм хэцүү замтай тулгараад би: “Өөрийнхөө ур чадвар, шаргуу ажилд түшиглэж мөнгө олно гэдэг надад яагаад ийм хэцүү байдаг юм бэ? Яахаараа энэ улсын систем дэх хэлтэс нэг бүрийн удирдагчид ийм их авлигад идэгдсэн байдаг юм бэ?” гэж бодов. Тэгээд туйлын арга мөхөстсөн боловч мөнгө олох бүх найдвараа эдгээр албаныханд даатгахаас өөр сонголт байсангүй. Би анх, тэдэнтэй сайн харилцаа тогтоох нь ажил мэргэжлээ хөгжүүлэх сууриа бас тавина гэсэн үг гэж бодож байсан бөгөөд нүглийн намагт улам гүн живж, найдлагагүй нөхцөл байдлыг туулах юм л хийж байна гэж хэзээ ч бодогдоогүй юм.

1992 онд ээдрээтэй, хүнд хэцүү үйл явцын дараа би хотод барилгын төслийн гэрээ авсан бөгөөд энэ төслөөр өөртөө жаахан мөнгө олно гэх тооцоолж байлаа. Ажлаа эхлэхээр бэлдэн урамтайгаар бүхнээ зориулж байх яг тэр үед менежер маань надад, эхлээд хотын дөрвөн албан тушаалтанд тус бүрд нь хувийн харш барьж өгөх ёстой гэж хэллээ. Энэ нь карьераа хөгжүүлэх сайхан боломж бөгөөд хотын албан тушаалтнуудад тус хүргэх нь ирээдүйд мөнгөний төлөө хэзээ ч санаа зовохгүй байх баталгаа болж, удалгүй сайхан амьдарна гэж менежер маань хэлсэн юм. Сэтгэл минь итгэл найдвараар бялхан, дөрвөн харш барихад хүрэхүйц мөнгө босгохын тулд би банкнаас зээл авч, бас найз нөхөд, хамаатан саднаасаа мөнгө зээлж, боломжтой бүх аргаар мөнгө босгосон юм. Гэвч яг барилгын ажил дуусах дөхөж байхад Сахилга бат шалгах хорооноос дээд тушаалтнууд ирж, би асуудлыг зохицуулан, хотын дөрвөн албан тушаалтныг хамгаалахын тулд нэмж мөнгө үрэх ёстой боллоо. Гэвч эцэст нь миний бүх хүчин чармайлт хуулийн төмөр нударгаас тэднийг хамгаалж чадсангүй: Дөрвөн албан тушаалтныг хахууль авч, авлигын хэрэгт холбогдсон хэмээн сэжиглэж байсан учраас байцаан шалгах байгууллага тэдэнд арга хэмжээ авсан юм. Ингээд уйгагүй төлөвлөсөн бүх сайхан төлөвлөгөө минь бүтэлгүйтэж, барьж дуусаагүй дөрвөн харшийг эрх баригчид хураан авлаа. Би буцаан төлөх ямар ч аргагүй хэдэн зуун мянган юанийн өрөнд орсон ба үгээр илэрхийлэхийн аргагүй хорсол, сэтгэл доторх бул хар чулуу мэт байв.

Арга мухардахдаа би бас нэгэн барилгын төсөлд найдлага тавихаас өөр аргагүй байлаа. Тэгээд өрөө төлөхийн тулд бүх ажил мэргэжлийнхээ туршид хэзээ ч хийж үзээгүй, хийх хамгийн дургүй зүйлээ хийж—хэмнэлт хийн, муу материал ашиглаж эхэллээ. Улсын стандартад нийцсэн ган ашиглахын оронд хоёрдугаар зэрэглэлийн материал ашиглаж, бетонд зургаан багц бэхлэгч ган тор ашиглахын оронд дөрвөн багцыг ашиглаж эхлэн, улмаар гангийн зардлаа 30 гаруй хувь буурууллаа. Түүнчлэн нийт зардлаа улам бууруулахын тулд муу бетон хольдог байлаа. Үнэнийг хэлэхэд, барьж дууссан барилгын чанарт ноцтойгоор нөлөөлөх вий гэж би айдаг байсан учраас ийм зүйл хийх бүрд зүрх амаар гарах шахдаг байсан юм. Мөн Хятадын хаа сайгүй чанаргүй барилгууд нурж, маш олон энгийн иргэнийг хөнөөж, гэмтээж, дампууруулсан тухай мэдээ сонсох үедээ би тун их түгшиж, үргэлж хар дарж зүүдэлдэг байв. Бүр аянга нүргэлэх чимээ хүртэл айсуй сүйрлийг минь тунхаглах мэт, магадгүй аянгад ниргүүлэх ч юм шиг санагддаг болсон юм. Айдас намайг өдөр бүр дагадаг байв. Энэ нөхцөл байдлаас үүдэн би эцэст нь өвчилж, цусны өндөр даралтаас болж байнга толгой эргэж, толгой өвдөн, нойргүйдэх боллоо. Би бие махбод, сүнсээрээ аль алинаар нь сүйрч, амьдрал миний хувьд амьдын там болов. Ийнхүү би ертөнцийн чиг хандлагад автаж, нүглийн намагт улам гүн живсэн юм. Гайхмаар нь, төслийн тал нь дуусчхаад байх үед миний ажиллаж байсан нэгж гэрээнд зөвшилцсөн ёсоор төлбөрөө төлөхөөс татгалзав. Банкнаас авсан зээл маань ажилчдын цалинг төлөхөд хүрэлцэхгүй байсан учраас би мөнгө хүүлэгчээс өндөр хүүтэй зээл авахаас өөр сонголтгүй боллоо. Өөр олон бүтэлгүйтлийн дараа би, гэрээ байгуулсан нэгж маань аль хэдийн өрөнд баригдчихаад барилгын төслийг санхүүжүүлэх ямар ч аргагүй болсныг эцэст нь олж мэдэв. Ийнхүү бас нэг төсөл маань бүтэлгүйтэж, би үүнийг засах арга зам бодон тархиа гашилгасан юм. Би бүр туйлдаж гүйцээд, цөхөрсөн байдалтай амьдарч байв. Тэгтэл, барилгын төсөл авсан өөр нэг компанийн багийн ахлагч асар их зээл аваад, өрөө барагдуулж чадаагүй тул өөрийгөө дүүжилсэн тухай мэдээ сонслоо. Тэгэхэд би ч бас тамын үүдэд зогсож байгаа мэт, мөн цөхрөлд живж байгаа мэт санагдсан юм. Үүний дараа зээлдүүлэгчид маань мөнгөө авахын тулд манай гэрт ирж эхэллээ: Зарим нь орон дээр минь хэвтээд, явахаас татгалзаж, харин зарим нь хэл ам хийж, намайг сүрдүүлдэг байв. Би тэдэнд чадах чинээгээрээ эелдэг, даруу хандаж байсан бөгөөд бүрэн шившиглэгдсэн мэт санагдаж байлаа. Хамгийн ойр дотнын найз нөхөд, хамаатнууд маань хүртэл намайг өрөө төлж чадахгүй нь гэж бодоод, миний эсрэг хандаж эхлэв. Тэр өдрүүдэд л би хүний харилцаа хэчнээн хувирамтгай болохыг үнэхээр ухаарсан юм. Тэр олон жилийн нөр их хөдөлмөр намайг сохор ч зоосгүй үлдээсэн төдийгүй бие, сэтгэлийн хувьд туйлдуулж, хэдэн зуун мянган юанийн өртэй болгосон билээ. Би тэнгэр лүү хараад, уртаар санаа алдан: “Тэнгэр минь, энэ ердөө хэтэрхий хэцүү юм. Би цааш амьдрахыг үнэхээр хүсэхгүй байна!” гэж хэлсэн юм.

Тамын хаалган дээр эргэлдэж байх яг тэр үед Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ чихэнд минь хүрлээ. Би Төгс Хүчит Бурханы эдгээр үгийг харсан юм: “Өнөөдөр та нарыг өдий хүртэл удирдан хөтөлсөн учраас Би тохирсон зохицуулалтыг хийсэн бөгөөд Надад өөрийн гэсэн зорилго бий. Хэрвээ Би үүнийгээ та нарт өнөөдөр хэлсэн бол та нар үнэхээр тэдгээрийг мэдэж чадна гэж үү? Би хүний оюун ухаан дахь бодол, хүний зүрх сэтгэлийн хүслийг нэлээд сайн мэддэг: Өөрсдөдөө гарах гарц хэзээ ч хайж байгаагүй хэн байна вэ? Өөрсдийн хэтийн ирээдүйг хэзээ ч бодож байгаагүй хэн байна вэ? Хүн баялаг, гялалзсан оюуны чадавхтай хэдий ч эрин үеүдийн дараа өнөө үе ийм болно гэдгийг хэн урьдчилан таамаглаж чадсан билээ? Энэ нь үнэхээр бодит хичээл чармайлтын чинь үр дүн гэж үү? Цуцашгүй зүтгэлийн чинь төлбөр гэж үү? Оюун ухаандаа ургуулан бодсон үзэсгэлэнт дүр зураг чинь гэж үү? Хэрвээ Би бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлээгүй бол хэн өөрсдийгөө Миний зохицуулалтаас салгаж, өөр гарц олж чадах юм бэ? Хүний төсөөлөл, хүсэл нь түүнийг өдий хүргэсэн юм гэж үү? Олон хүн өөрсдийн хүслийг биелүүлэлгүйгээр бүх амьдралаа өнгөрүүлдэг. Энэ нь үнэхээр тэдний сэтгэхүй дэх алдаанаас болсон гэж үү? Олон хүний амьдрал гэнэтийн аз жаргал, сэтгэл ханамжаар дүүрэн байдаг. Энэ нь, үнэхээр тэд хэтэрхий багыг хүлээдгээс болдог гэж үү? Бүх хүн төрөлхтнөөс хэн нь Төгс Хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс Хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хүний амьдрал, үхэл өөрсдийнх нь сонголтоор тохиолддог уу? Хүн хувь заяагаа хянадаг уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 11-р бүлэг). Эдгээр үгийг уншаад би туйлын их үнэмшлээ. Бидний хувь заяа үнэхээр өөрсдийн маань гарт байдаггүйг би үнэхээр мэдэрсэн юм. Би өнгөрсөн жилүүдийг болон өөрийнхөө ирээдүйг яаж ч төлөвлөж, тооцоолсон бай, аль нь ч бүтээгүй талаар бодов. Би их мөнгө олж, дээд зэргийн амьдралын хэв маягаар амьдрахад бүхнээ зориулж байсан боловч ямар ч мөнгө олоогүйгээр үл барам өчнөөн их мөнгө үржээ. Нэгэн цагт чухал хүн явсан би ийм хөөрхийлөлтэй ядуурлын байдалд орж дуусах юм гэж хэзээ ч төсөөлсөнгүй. Яагаад би ирээдүйнхээ төлөө тэгтлээ шаргуу ажилласан атлаа ээлж дараалан бүтэлгүйтэлтэй тулгарсан юм бэ? Учир нь хүн бүрийн хувь заяа өөрсдийнх нь гарт бус, харин Бурханы гарт байдаг. Бүх зүйлийг Бурхан захирч, урьдчилан тогтоодог; зол завшаан, золгүйтэл бүгдийг Бурхан хянадаг. Энэ нь Бурханы үг мөн гэдгийг би зүрх сэтгэлийнхээ угаас мэдэрч чадсан бөгөөд өөрийн эрхгүй Төгс Хүчит Бурханыг ийн дуудлаа: “Өө Бурхан минь! Өмнө нь би Таныг мэддэггүй байсан. Би өөртөө болон хүний хүч чадалд найдах гэж оролдсон боловч горьгүй нөхцөл байдалд орж дууслаа. Өнөөдөр би, хүн нэг бүрийн хувь заяа, амьдрал, үхэл Таны гарт байдгийг эцэст нь ойлголоо. Хэрвээ ийм нөхцөл байдал надад тохиолдоогүй бол би Таны өмнө очихгүй байх байжээ. Өө Бурхан минь! Намайг үхлийн ирмэгээс аварч, амьдралтай шинээр нүүр тулах зүрх зориг хайрласанд тань талархъя. Одоогоос эхлээд би дагах ёстой амьдралын замдаа Таны зохицуулалтад захирагдах болно.”

Үүний дараа би чуулганы амьдралаар амьдарч эхэллээ. Төгс Хүчит Бурханы Чуулган дахь орчин гадаад ертөнцөөс тэс өөр байлаа: Ах эгч нар бие биетэйгээ энгийн, шулуухан харилцаатай байсан бөгөөд дүр эсгэж, хоорондоо тэмцэлдэж, явуулга хийх ямар ч шинжгүйгээр нэг нэгэндээ үнэнч шударгаар ханддаг байв. Хүн бүр Бурханы үгийг уншиж, Бурханыг магтсан магтан дуу дуулж; цуглаан дээр ах эгч нар бие биетэйгээ үнэнч, нээлттэй байж, өөрсдийн туршлага, дутагдал, хүндрэл бэрхшээл, түүнчлэн Бурханы үгийн талаарх ойлголт, мэдлэгээ нөхөрлөдөг байлаа. Оролцсон цуглаан бүр минь шинэ, сэргэг, амин чанараар дүүрэн санагддаг байсан юм. Ах эгч нарын хооронд ямар ч зай завсар, сэжиг байгаагүй бөгөөд хүн бүр нэг нэгнээ ойлгож, бие биеэ сайн мэддэг байлаа. Тэнд би урьд өмнө мэдэрч байгаагүй тайвшрал, эрх чөлөөг мэдэрч, өмнөхөөсөө илүү тайван, аз жаргалтай байдаг байв. Үүний зэрэгцээ, өнгөрсөн хэдэн арван жилд яагаад ийм зовлон дунд амьдарснаа ойлгоход Бурхан намайг залж чиглүүлсэн юм. Би Төгс Хүчит Бурханы эдгээр үгийг уншив: “Чи гэрэлгүй ертөнцөд амьдарсаар ирсэн тул чиний зүрх сэтгэлд асар том нууц байгааг хэзээ ч анзаарч байгаагүй. Зүрх сэтгэл, сүнсийг чинь муу ёрын нэгэн булаан авчихсан. Нүд чинь харанхуйд халхлагдаад тэнгэрийн нарыг ч, шөнийн огторгуйд анивчих тэр одыг ч харж чаддаггүй. Чих чинь худал хуурмаг үгээр дүүрээд Еховагийн нүргэлсэн дуу хоолойг ч, сэнтийгээс урсах их усны чимээг ч сонсдоггүй. Өөрт байх ёстой бүхнээ, Төгс Хүчитийн хайрласан бүхнийг чи алдчихсан. Чи аврах хүч чадалгүй, амьд гарах найдлагагүйгээр эцэс төгсгөлгүй зовлонгийн далайд орчхоод тэмцэж, сандрахаас өөрийг хийдэггүй… Тэр мөчөөс эхлээд чи ёрын муу нэгэнд хорлогдож, Төгс Хүчитийн ерөөлөөс холдож, Төгс Хүчитийн хангалтаас салж, эргэж буцалтгүй замаар алхах тавилантай болсон. Сая дуудлага ч зүрх сэтгэл, сүнсийг чинь сэрээж бараг чадахгүй. Чамайг зүг чиггүй, замын тэмдэггүй эх захгүй ертөнцөд уруу татаж оруулсан ёрын муу нэгний гарт чи дугжирдаг. Энэ үеэс хойш чи анхдагч гэм зэмгүй, цэвэр байдлаа алдаж, Төгс Хүчитийн халамжаас зайлсхийж эхэлсэн. Ёрын муу нэгэн чиний зүрх сэтгэлд бүх хэрэг явдлыг залж чиглүүлэн, чиний амь болсон. Чи түүнээс айж, зайлсхийж, түүнд эргэлзэхээ больсон; харин ч зүрх сэтгэлдээ түүнийг Бурхан мэт үздэг. Чи түүнийг хүндэлж, шүтэж эхэлсэн бөгөөд та хоёр бие, сүүдэр хоёр шиг салшгүй болж, амьдрал, үхлийн алинд нь ч бие биедээ удтал үнэнч байлаа. Чи хаанаас ирсэн, яагаад төрсөн, яагаад үхэхээ огт мэддэггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс Хүчитийн санаа алдалт). “Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний худал үг, утгагүй яриа хүний амь, уг чанар болсон юм. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг(Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Иймээс, сүүлийн хэдэн арван жилд энэ дэлхий ертөнц дээр яаран самгардаж өөрийгөө туйлдуулж, маш хөөрхийлөлтэй болгосны маань шалтгаан нь “Хүн хувь тавилангаа өөрөө атгадаг”, “Дэлхий мөнгөн дээр тогтдог”, “Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх”, “Бялдуучлал чамайг хаа ч хүргэнэ” гэх мэт Сатаны амьдралын дүрмээр амьдарч ирснээс үүдэлтэй байжээ. Эдгээр сатанлаг гүн ухаанаар амьдарснаар би Бурханы оршин тогтнолын талаар огт мэдэхгүй явсан бөгөөд Бурхан хүн бүрийн хувь заяаг захирч, зохицуулдгийг мэдээгүй юм. Би амьдралын чиглэл, биеэ авч явах зарчимгүйгээр энэ харанхуй ертөнцийн урсгалыг даган хөвсөн. Энэхүү харанхуй ертөнцийг Сатан захирдаг гэдгийг, мөн хүний нийгэм нь Сатаны сорилт, урхидалт болон заль мэхээр дүүрэн гэдгийг би лавтайяа харж чадаагүй. Энэ харанхуй, муу ёрын ертөнцөд мөнгө олохын тулд би эрх мэдэлтэй хүмүүст бялдуучилж, тал засаж сурсан төдийгүй барилгын төсөлдөө чанаргүй материал ч нууцаар ашигласан. Мөс чанар минь бага багаар алга болж, надад өчүүхэн төдий ч ёс жудаг, нэр төр үлдээгүй. Нүгэлд улам гүн шигдэх тусмаа хүн шиг байх минь улам багассан. Эцэстээ би ямар ч мөнгө ололгүй, овоорсон их өртэй үлдэж, бараг амиа хорлохдоо тултал цөхөрч байсан юм. Асар их өрнөөсөө болж амиа хорлосон өнөөх багийн ахлагчийг би бодлоо—тэрээр Сатанд өргөсөн тахил байсан биш үү? Жил бүр өдөр болгон үүнтэй адил хэчнээн эмгэнэлт явдал тохиолдож байгааг хэн мэдэх билээ? Хүмүүс ийм байдалд ордгийн шалтгаан нь Сатаны хорны учруулсан хор хөнөөл болон Сатаны захиралтаас үүддэг дэлхий ертөнцийн чиг хандлагаас болж байгаа гэдгийг би тэр үед ухаарсан юм. Энэ бүгдийг бодох үед зүрх сэтгэл минь Бурханд талархах талархлаар бялхаж, Бурханы өршөөл, авралд би үнэхээр их талархаж байв. Бурхан намайг харанхуй ертөнцөөс аварч, халамж, хамгаалалтыг нь эдэлж болох Бурханы гэрт буцаан авчирсан юм.

Хэсэг хугацааны дараа би зээлдүүлэгчидтэйгээ дахин нүүр тулах ёстой болсон бөгөөд зүрх сэтгэл минь асар их үймэрч байв. Төлөх ёстой бүх өрөө бодохоор дахин нэг удаа барилгын төсөл авахыг хүсэв. Гэвч чадвар минь хүсэл эрмэлзэлтэй минь тохирохгүй гэдгийг бас мэдэж байлаа. Цусны даралт ихсэх асуудал дахин сэдэрч, би яахаа огт мэдэхгүй байв. Нэг цуглаан дээр ах нарын нэг нь надад Бурханы зарим үгээс уншиж өглөө: “Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх итгэлд үндэслэн Бурханы үг ба ажлыг туулж, завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханы хүслийг хангаж, Бурханыг мэдэж авна гэсэн үг юм. Ийм төрлийн аяныг л ‘Бурханд итгэх итгэл’ хэмээн нэрлэж болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Ах дараа нь ийнхүү нөхөрлөлөө: “Бид Бурханд итгэдэг тул Бурханд жинхэнээсээ итгэдэг байх ёстой. Бурханы эрх мэдэл, бүх зүйлийг захирдаг хүч чадалд нь бид зүрх сэтгэлийнхээ угаас итгэх ёстой бөгөөд амьдралынхаа бүх зүйлийг Бурханд хариуцуулах ёстой. Хамгийн чухал нь бид Бурханд найдаж, Бурханыг хүндэлж, Бурханы ажлыг туулж, Бурханы удирдлагыг эрж хайж сурах ёстой ба өөрсдөө бүгдийг нь хийж чадна гэж бодон, завгүй ийш тийш яаравчлан гүйхээ болих ёстой. Өрөө төлнө гэдэг бол эрүүл ухаантай, мөс чанартай бүх хүний хийдэг зүйл, иймээс бид эр зоригтой байж, өртэйгээ нүүр тулах ёстой. Бүх зүйл Бурханы гарт байгаа, мөн бидний авирч чадахгүй уул гэж үгүй гэдэгт бид итгэх ёстой. Та өрнийхөө талаар Бурханд улам их залбирч, Түүний хүслийг эрж хайх хэрэгтэй.”

Ахын тусламжтайгаар би хэрэгжүүлэх замтай болов. Ойролцоох барилгын талбайд би, цуглаанд оролцох, үүргээ биелүүлэхэд минь саад болохгүй ажил олсон бөгөөд өрөө төлөхийн тулд мөнгө олж эхлэв. Би амжилтад хүрэхийн тулд зөвхөн өөртөө найддагаа болилоо. Зээлдүүлэгчид маань мөнгөө авахаар ирэхэд би тэдэнтэй үнэнч шударга байж, байгаа бүхнээ өгдөг байв. Бас тариалангийн талбайгаасаа хураасан ургацыг зарж олсон мөнгөнөөсөө зарим өрөө төлж чадсан юм. Би бүх өрөө заавал төлнө гэх ариун амлалтыг бүх зээлдүүлэгчдээ өгсөн бөгөөд үүний дараа тэд надад хүндрэл учруулахаа болив. Банк намайг өрөө төл гэж дарамтлахаар хүмүүс илгээх үед би Бурханд залбирч, энэ бүхнийг Түүнд даатгасан юм. “Ийм их хэмжээний зээлийг төлж чадаагүйгээсээ болоод шоронд орох ёстой бол би Бурханы бүх зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагана” гэж би бодсон билээ. Бурханы ажлыг туулах зуур Түүнд захирагдах үедээ Түүний үйл хэрэг хэчнээн гайхамшигтайг харж, Тэр надад урагшлах зам нээснийг харсан билээ: Засгийн газар 1993 оноос өмнө банкнаас авсан бүх зээлийг төлөх шаардлагагүй болсныг зарлалаа. Учир нь тэдгээрийн аль нь ч банкны компьютерын системд бүртгэгдээгүй бөгөөд бүрэн бус мэдээллээс үүдэн зарим зээл хэзээ ч эргэн төлөгдөж чадахгүй гэсэн үг байв. Бурханд талархъя! Би бүх зээлээ 1993 оноос өмнө авсан учраас олон зуун мянган юанийн өр маань цуцлагдлаа. Сэтгэл минь догдлон Бурханд талархал, магтаалаа өргөв. “Хэрвээ би ийм их хэмжээний мөнгө олох ёстой байсан бол бүгдийг нь цуглуулж амжихаасаа өмнө туйлдаж үхэх байсан биз” гэж би бодсон юм. Энэ нь надад, хүн бүрийн хувь заяа үнэхээр Бурханы гарт байдаг гэдгийг биечлэн мэдрэх боломж олгосон бөгөөд Бурханы эдгээр үгэнд дүрслэн хэлсэнчлэн: “Хүний хувь тавилан Бурханы гараар удирдуулдаг. Чи өөрийгөө удирдах чадваргүй: Өөрийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртөө хүн өөрийгөө удирдах чадваргүй хэвээр л байдаг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэдэж чадах байсан бол, өөрийнхөө хувь заяаг хянаж чадах байсан бол бүтээл хэвээр байх байсан гэж үү? Товчхондоо гэвэл, Бурхан яаж ч ажилладаг бай, Түүний бүх ажил хүний төлөө байдаг. Жишээлбэл, хүнд үйлчлүүлэхээр Бурханы бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйлийг аваад үз: Сар, нар, одыг Тэр хүний төлөө бүтээсэн, амьтан, ургамал, хавар, зун, намар, өвөл гэх зэрэг нь бүгд хүний оршин тогтнолын төлөө бүтээгдсэн байдаг. Иймээс Тэр хүнийг яаж ч гэсгээж, шүүлээ гэсэн, энэ нь бүгд хүний авралын төлөө юм. Тэр хүнийг махан биеийн итгэл найдвараас нь салгадаг хэдий ч энэ нь хүнийг ариусгахын төлөө байдаг бөгөөд хүнийг ариусгадгийн шалтгаан нь түүнийг амьд үлдээхийн төлөө юм. Хүний хувь заяа нь Бүтээгчийн гарт байдаг, иймд хүн өөрийгөө удирдаж яаж чадах юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь).

Туршлагынхаа үеэр би Төгс Хүчит Бурханы ажлын талаар улам бүр итгэлтэй болсон бөгөөд итгэл минь улам хүчирхэгжсэн юм. Удаах жилүүдэд нь би цуглаанд үргэлжлүүлэн явж, үүргээ биелүүлэхийн хажуугаар үлдсэн өрөө төлөх мөнгө олохын тулд орон нутгийн барилгын багуудад ажиллаж байлаа. Сайн мэдээ сонсоход тохирохуйц сайн зан авиртай хүнтэй уулзах бүрдээ би тэдэнд сайн мэдээг номлодог байсан бөгөөд надтай сайн харилцаатай байсан зарим хүнийг Бурханы өмнө авчирсан билээ. Хэдийгээр би бас л өдөр бүр завгүй байдаг байсан ч Сатаны гүн ухаан, дүрэм журмаар амьдрахаа больж, мөн ертөнцийн муу ёрын чиг хандлагыг дагаж, баян чинээлэг болж, дээд зэргийн амьдралын хэв маягтай байхаар эрэлхийлэхээ больсон учраас амьдрал өөр байлаа. Харин ч би Бурханы захиралтад захирагдан, Түүний шаардлагын дагуу амьдарч, үнэний дагуу биеэ авч явж, үнэнч, хүнлэг байж, Бурханаас эмээн, муугаас зайлдаг байв. Ингэж авирлах нь нээлттэй, шулуухан санагдсан бөгөөд би тайвширч, дотроо гэгээлэг болж эхэллээ. Аажмаар би мөс чанар, эрүүл ухаанаа эргүүлэн олж авч, намайг зовоож байсан төрөл бүрийн өвчин арилж эхэлсэн юм. Энэ жил би 75 нас хүрсэн ч эрүүл, хурц ухаантай байгаа бөгөөд бүх өрөө төлчихсөн. Намайг сайн мэддэг хүмүүс бүгд намайг биширдэг гэж, бас намайг азтай гэж хэлдэг. Гэхдээ энэ бүхэн ямар ч эргэлзээгүйгээр Төгс Хүчит Бурханы аврал, нинжин сэтгэлийн үр дүн гэдгийг би мэддэг. Төгс Хүчит Бурхан л намайг үхлийн ирмэгээс аварч, хэрэгцээтэй үед минь амьдралыг минь эргүүлэн өгч, амьдралын зөв замыг надад харуулсан билээ. Бурханы удирдлага байхгүй бол хүмүүс бид гарцаагүй Сатанд хорлогдож, залгиулна гэдгийг энэ бүх туршлагын явцад би үнэхээр мэдэрсэн. Төгс Хүчит Бурхан л хүмүүсийг аварч чадна; Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг л хүмүүсийг нүглийн хүлээсээс холдуулж, хэрхэн жинхэнэ хүн шиг амьдрахыг бидэнд харуулж чадна. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч, Төгс Хүчит Бурханд захирагдан, Түүнийг шүтэн мөргөснөөр л хүн төрөлхтөн жинхэнэ аз жаргал дунд амьдарч, сайхан ирээдүй, сайн хүрэх газартай болж чадна!

Өмнөх: 46. Би гэртээ ирлээ

Дараах: 48. Үхлийн ирмэгээс амьд үлдсэн нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

27. Эзэнтэй дахин уулзсан нь

Жиандин, АНУБи Католик шашинтай гэр бүлд төрсөн бөгөөд бага байхаас минь эхлээд манай ээж Библи уншихыг заасан юм. Тэр үед Хятадын...

16. Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, КанадБи хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх