1 Хүний Хүү газарт бууж ирлээ
1 Зүүнээс аянга ирж, Баруунд гэрэлтдэг. Хүний Хүү газарт бууж ирлээ. Махбодтой болсон Бурхан илэрч, Хятадад ажиллаж байна. Тэр Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ. Үнэнийг илэрхийлж, улс орон бүрийг доргиосон. Шүүлтийн ажил Бурханы гэрээс эхэлдэг. Tүүний эрх мэдэлтэй үг бүгдийн зүрхийг байлдан дагуулдаг. Бүрэн үнэмшсэн тэд шүтэн мөргөж бөхийдөг. Төгс хүчит Бурхан Өөрийн алдрын сэнтийдээ суужээ.
2 Хүний Хүү чуулганууд дунд ярьж, алхдаг, Тэр бидний дунд ажиллаж, үг хэлдэг. Бурхан нэг бүрийг маань хариулж, усалдаг, Түүний үгийг идэж, уун бид Түүнтэй нүүр тулдаг. Бурханы шүүлтийн үгс хоёр ирт сэлэм адил хүний завхралын бодит баримтыг ил гаргаж, задалдаг. Шүүлт ба гэсгээлт завхрал, тэрслүү занг маань цэвэрлэж, Сатаны хүчнээс биднийг бүрэн авардаг. Үнэн ба амийг олж авсан бид Бурханд магтаал өргөдөг. Төгс хүчит Бурхан хүнийг шүүж, цэвэрлэх гэж үнэнийг илэрхийлдэг. Тэр Хятадад бүлэг ялагчдыг бий болгосон. Сатаныг ялж, Бурхан алдрыг олж авдаг. Түүний үгс ар араасаа биелдэг.
Хүний Хүү илэрч, ажиллан, үндэстэн бүрийг доргиосон. Бурханы үг дэлхий дахинд түгж, Хаанчлалын эрин үеийн бүрээн дуунаар дэлхий даяар сонсогдлоо, дэлхий даяар сонсогдлоо. Тэнгэр элч нарын бүрээ, дуу, Бурханыг алдаршуулдаг. Төгс хүчит Бурхан газар дээр мөнхөд хаанчилна, мөнхөд хаанчилна.