2 Хүний Хүү илэрлээ
Ертөнцийн Зүүн зүгээс
гэрлийн туяа цацарч,
баруун зүгийг тэр чигт нь гэрэлтүүлдэг.
Хүний Хүү газар дээр бууж ирлээ.
I
Аврагч эргэн ирлээ, Тэр бол Төгс Хүчит Бурхан.
Үнэнийг Тэр илэрхийлж, шинэ эринийг эхлүүллээ.
Хүний Хүү илэрлээ. (Тийм гэж үү?)
Бурхан ирлээ. (Өө!)
Хүмүүст Тэр мөнх амийн замыг авчирдаг.
Шинэ тэнгэр, шинэ газар, шинэ эрин үе,
шинэ хүн төрөлхтөн, шинэ зам, шинэ амьдрал.
Шинэ Иерусалим газар дээр бууж ирлээ.
Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ,
бидний сэтгэл татам хайрт.
Түүний айлддаг үг бүр биднийг усалдаг үнэн.
Тэр хэрхэн биеэ авч явах,
хэрхэн үнэнч байхыг бидэнд заадаг.
Бурханы ерөөл дунд амьдрангаа
бид Бурханыг бүхий л сэтгэлээрээ хайрладаг.
II
Бурханы гэр бүлд бид эргэн оччихоод
чуулганы амьдралаар амьдарч,
өдөр бүр Бурханы үгийг идэж уун,
Түүний хайранд өсдөг.
Чи ирээд дуул! (За!)
Би бүжиглэе! (Бүжиглэе!) Би бүжиглэе! (Бүжиглэе!)
Бидэнд Бурханы ерөөл байна.
Бид Бурханы хамт байна.
Бидний амьдрал үнэхээр жаргалтай.
Христийн Хаанчлал бол дулаахан гэр юм.
(Бид үнэхээр жаргалтай.)
Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ,
бидний сэтгэл татам хайрт.
Түүний айлддаг үг бүр биднийг усалдаг үнэн.
Тэр хэрхэн биеэ авч явах,
хэрхэн үнэнч байхыг бидэнд заадаг.
Бурханы ерөөл дунд амьдрангаа
бид Бурханыг бүхий л сэтгэлээрээ хайрладаг.
III
Бурханы үгийн шүүлт
бүх хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг.
Бурханы хүмүүс ариусаад Түүнд гэрчлэл хийдэг.
Бид нэгэн сэтгэлтэй байж (үүргээ биелүүлж),
Бурханы хайрыг хариулж,
Бурханы Хаанчлалын сайн мэдээг түгээх болтугай.
(Бурханы гэрчлэлд зогсож)
Бурханы ариун нэрийг бүгд магтдаг.
Бурханы үг дэлхий даяар түгдэг.
Христийн Хаанчлал газар дээр биелдэг.
Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ,
бидний сэтгэл татам хайрт.
Түүний айлддаг үг бүр биднийг усалдаг үнэн.
Тэр хэрхэн биеэ авч явах,
хэрхэн үнэнч байхыг бидэнд заадаг.
Бурханы ерөөл дунд амьдрангаа
бид Бурханыг бүхий л сэтгэлээрээ хайрладаг.