1030 Хүн төрөлхтөн мөнхийн хүрэх газарт орох үе

1 Хүн мөнхийн хүрэх газарт орох үедээ Бүтээгчийг шүтэн мөргөнө, хүн аврал олж авч, мөнх байдалд орсон учраас ямар нэг зорилгыг эрэлхийлэхгүй, цаашлаад Сатанд бүслэгдэх вий гэж санаа зовох хэрэггүй болно. Энэ үед хүн байх байраа мэдэж, үүргээ биелүүлэх бөгөөд гэсгээгдэж, шүүгдээгүй байсан ч гэсэн хүн бүр үүргээ биелүүлж байх болно. Тэр үед хүн ялгамж чанар, байр суурийнхаа аль алины хувьд бүтээл байх болно. Дээд, доодын ялгаа гэж цаашид байхаа болино; хүн бүхэн зүгээр л өөр өөр чиг үүрэг гүйцэтгэх болно. Гэсэн ч хүн мөн л дэг журамтай, хүн төрөлхтөнд тохиромжтой хүрэх газарт амьдарч байх болно, хүн Бүтээгчийг шүтэн мөргөхийн төлөө үүргээ биелүүлнэ, тэгээд ийм хүн төрөлхтөн нь үүрд мөнхийн хүн төрөлхтөн болох болно.

2 Тэр үед хүн Бурханы гэрэлтүүлсэн амьдралыг, Бурханы халамж, хамгаалалт доорх амьдралыг, Бурхантай хамт байх амьдралыг олж авсан байх болно. Хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдралаар амьдарч, бүх хүн зөв замд орно. 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө нь Сатаныг бүрэн дүүрэн ялчихсан байх болно, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийнхөө бүтээл дээр хүний анхдагч дүрийг сэргээсэн байх болно, ингэснээр Бурханы анхдагч санаа зорилго биелсэн байх болно. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил төгсгөл болох үед л бүх хүн төрөлхтний амьдрал газар дээр албан ёсоор эхэлнэ, тэр үед л хүн гайхалтай амьдралтай болох ба анх хүнийг бүтээсэн зорилгоо болон хүний анхдагч төрхийг Бурхан сэргээнэ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 1029 Амийн усан гол

Дараах: 1 Хүний Хүү газарт бууж ирлээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх