193 Бурханы үг намайг сэргээдэг

1 Би Эзэнд олон жилийн турш итгэсэн, энэ хугацаанд би худал ярьж, нүгэл үйлдэж, нүглээ улайж, хэзээ ч нүглийн хүлээснээс ангижирч байсангүй. Эзэний төлөө өөрийгөө зориулж, зовж байгаа учраас Түүнийг ирэх үед би тэнгэрт өргөгдөх эрхтэй гэж бодож байсан. Гэтэл Бурханы дуу хоолойг сонссоны дараа би харалганаар шүүж, эрж хайх юмуу судалж шалгаагүй, би пасторуудыг даган Библийн үг, ишлэлүүдийг ашиглаж бие махбодтой болсон Бурханыг шүүж, буруутгасан. Би ухамсаргүйгээр харанхуйд унаж, гамшгийн өмнө өргөгдөх боломжоо алдах шахсан. Бурхан сайн мэдээ номлох хүмүүсийг над руу цаг үргэлж илгээсээр эцэст нь тэд зүрх сэтгэлийн минь хаалгыг нээсэн. Төгс Хүчит Бурханы олон үгийг уншсаны эцэст би сэрсэн- энэ бол Бурханы дуу хоолой байв. Зүрх сэтгэл минь харуусалд автаж, Бурханы дүрийг харахаасаа дэндүү ичсэн; би Бурханы тийм агуу хайрыг эдлэхэд яасан ч тохирохооргүй байлаа.

2 Үүргээ биелүүлэг гэж Бурхан намайг өргөсөн боловч би үнэнийг эрж хайлгүй, байр суурийн ерөөлд шунаж, үүргээ бодит үр дүнтэйгээр биелүүлэхийн төлөө чармайлт гаргаагүй. Би үүргээ биелүүлэх явцдаа хэт бардамнаж, тасралтгүй үг, номлол айлдаж, өөрийгөө харуулж, бусдыг мунхруулан өөрийгөө өндөрт өргүүлж, дээдлүүлэн унтаагаараа алхаж байсан. Асуудал гарч ирэх бүрд би бусадтай ярилцахгүй үргэлж эцсийн шийдвэрийг гаргахыг хүсдэг байв, би өөрийн мэдэлгүйгээр Бурханыг эсэргүүцдэг байжээ. Бурхан хүмүүстэй хатуу харьцаж, илчлэх гэж үгийг ашигладаг атал би Түүний шүүлтийг өөрийнхөөрөө тайлбарлах гэж оролддог байлаа. Бурханы эсрэг миний зөрүүд тэрслэл Түүний зүрх сэтгэлийг шархлуулж, төгс болгуулах маш олон боломжоо би алдсан. Өнөөдрийг хүртэл би үнэний бодит байдалд ороогүй байна. Бурханы хайрыг хариулж, Бурханыг гэрчлэхийн тулд би юу ашиглаж болох вэ? Өө Бурхан минь, би гэмшиж, шинээр эхэлж, үнэнийг эрэлхийлэхийг хүсэж байна. Би энэ бүгдийг дахин хийхийг хүсэж байна.

3 Бурханы үг яг л зүрх сэтгэлийг минь зүсэх мэт намайг шүүж, би ямар гүнзгий завхарсан байснаа олж харсан. Надад хүний шинж юу ч байсангүй. Би үнэхээр бардам байсан бөгөөд өчүүхэн төдий ч эрүүл ухаан, Бурханаас эмээсэн айдас, дуулгавартай байдал байсангүй. Миний зан чанар өөрчлөгдөөгүй, би сатаных хэвээр байлаа, Би үнэхээр Бурханыг эсэргүүцэгч төрлийнх байв. Ахин дахин шүүгдсэний дараа л би сэрсэн; тэгэхэд л би зүрх сэтгэлдээ гэмшиж, өөрийгөө жигшин голсон. Шаналж байхад Бурханы үг намайг тайвшруулан, зоригжуулж, уналтаасаа дахин босох боломж олгосон. Би Бурханы хайрыг хариулахын тулд үнэнч, дуулгавартай байж, үнэнийг хэрэгжүүлж, хүний үүргийг гүйцэтгэхийг хүсэж байна. Миний завхралыг шүүж, цэвэрлэж байгаа Бурханд талархъя. Түүний хайр ямар агуу болохыг би мэдэрсэн-Өө Бурхан минь! Би үнэнийг сайтар эрж хайн, шинэ төрхийг амьдран харуулж, Таны зүрх сэтгэлд тайтгарал авчирмаар байна.

Өмнөх: 192 Бурханы шүүлт намайг нүглээс авардаг

Дараах: 194 Бурханы үгээр ариусаж байна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх