194 Бурханы үгээр ариусаж байна

I

Эзэнд олон жил итгэн, сайхан авирлаж явсан би өөрийгөө гэмшиж, өөрчлөгдсөн гэж бодсон.

Жаахан ажил хийчхээд Бурханаас ерөөл хүссэн, энэ нь гагцхүү зөв, зүйтэй хэрэг гэж бодсон.

Теологийн мэдлэг, онолыг л номлочхоод би үнэнийг эзэмшдэг гэж эндүүрсэн.

Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулснаар л би ухаарч эхэлсэн.

Үнэн ба амь гэж юу болохыг би огтхон ч мэдээгүй явсан.

Ажиллаж, зовж, төлөөс төлснийхөө хариуд би тэнгэрлэг хаанчлалын ерөөл хүртэхийг л хүсдэг байсан.

Эзэний үгийг би хэзээ ч хэрэгжүүлж, туулаагүй атлаа

Эзэнээс магтаал хүртэхийг хүссээр байсан.

Үзэл, төсөөлөл минь намайг харалган болгосныг би одоо ойлгосон.

Бурханы шүүлт, аврал байгаагүй бол би харанхуйд амьдарсаар байх байсан.


II

Төгс Хүчит Бурханы бүх үг үнэн. Тэд зүрх сэтгэлийн минь торгон утсыг хөнддөг.

Бурханы шүүлт, илчлэл бүхэн үнэн байдаг, ичсэндээ нүүр хийх газар надад олддоггүй.

Шунахай, аминчхан уг чанартай би шагнал хүртэхийн төлөө л Эзэнд итгэсэн.

Эзэнд ямар их хайртайгаа ярьдаг атлаа сэтгэлдээ махан биеийн таашаалд дурладаг байсан.

Биеэ сайн авч яваа харагддаг атлаа зүрх сэтгэлдээ сатанлаг зан чанараар дүүрэн явсан.

Байр суурийн төлөө л ажиллаж, номлон, Бурханаас өчүүхэн ч эмээдэггүй байсан.

Үг, үйлдэл болгон минь шашны зан үйлийн гүйцэтгэл болохоос үнэнтэй огтхон ч холбоогүй байсан.

Ийм их завхарсан би шүүгдэж, ариусалгүйгээр тэнгэрийн хаанчлалд ороход яаж тэнцэх билээ?

Бурхан шүүлт, гэсгээлтээрээ намайг авардаг гэдгийг одоо л би ухаардаг.


III

Бурхан бүхнийг захирч, бүх орчныг зохион байгуулдаг, өдөр бүр сурч мэдэх зүйл асар их байдаг.

Бурханы өмнө би зүрх сэтгэлээ тайван болгож, үгийг нь уншин, өдөр бүр Бурханы өмнө амьдардаг.

Үүргээ биелүүлэн, Бурханы үгийг хэрэгжүүлснээр би асар их дутагдлаа олж хардаг.

Завхралаа эргэцүүлснээр би хэвийн хүн чанарыг амьдран харуулдаггүй гэдгээ ойлгодог.

Шүүлт, шалгалт, засалт, харьцалт туулснаар би Бурханы хайрыг амсдаг.

Бурханы үгийг бодит амьдралд хэрэгжүүлж, бүх зүйлээс үнэнийг эрж хайдаг.

Бурханы үг бүр үнэн гэдгийг би бодит туршлагаасаа хардаг.

Бурханы үгийн дагуу биеэ авч явснаар завхарсан зан чанар минь аажмаар ариусдаг.

Бурханаас эмээж, муугаас зайлснаар би Түүний өмнө амьдардаг.

Өмнөх: 193 Бурханы үг намайг сэргээдэг

Дараах: 195 Би бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалтад захирагдана

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх