192 Бурханы шүүлт намайг нүглээс авардаг

I

Бүхнээ орхиж, Эзэнийг дагана гэж би олон удаа амласан хэдий ч

эд баялаг, алдар хүндийн уруу таталтаас ангижирч чадсангүй.

Сайн мэдээ түгээж, Эзэнийг гэрчлэх нь үнэхээр нэр төрийн хэрэг гэж санагддаг байсан ч

дарлал, гай зовлонтой тулгарах үедээ би гоморхон, ичгүүрт автсан.

Эзэний тушаалыг дагаж, бусдыг өөр шигээ хайрлая гэж үргэлж шийддэг атлаа

байр суурийн төлөө хамтран зүтгэгчидтэйгээ тэмцэлдэж, нүгэлд амьдарсан.

Эзэний өмнө олон удаа залбиран, мацаг барьж, чин сэтгэлээсээ ийнхүү дуудсан:

Өө Эзэн минь! Та хэзээ эргэн ирж, нүглийн ёроолгүй ангалаас намайг аврах юм бэ?

Хэзээ би ариусаж, тэнгэрийн хаанчлалд Тантай хамт орж болох юм бэ?


II

Төөрөлдөж явахад минь Төгс Хүчит Бурханы дуу хоолой зүрхний минь хаалгыг тогшдог.

Түүний бүх үг миний сэтгэлийг хурц илд мэт сүлбэж, завхралын минь үнэнийг илчилдэг.

Ерөөл хүртэж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд би Эзэнд итгэсэн,

Эзэнтэй би ердөө л наймаа хийж байсан.

Эзэний нигүүлслийг эдэлсэн ч хайрыг нь хариулъя гэж бодсонгүй. Мөс чанар, эрүүл ухаан минь хаана байна?

Эзэнд гэрчлэл хийх тухай би ярьсан ч оронд нь байр суурийн төлөө ажилласан;

Эзэнийг би хуурч явсан.

Сайн үйл заримыг хийсэн тул би үнэхээр гэмшиж, өөрчлөгдсөн гэж бодсон. Шалгалт туулах үедээ би гэрчлэлд зогсож байна гэж бодоод зөвхөн дуулгавартай байгаа мэт харагдаж байсан.

Өдөр бүр нүгэл үйлдэн, нүглээ улайж, нүгэлд амьдарч байсан ч тэнгэрийн хаанчлалд орохыг хүссээр байсан.

Бурханы зөвт, ариун байдлыг хараад би нүүр хийх газаргүй болж, нүүрээрээ газар унан мөргөдөг.


III

Бурханы шүүлт, гэсгээлтийг туулах нь галт нуурын цэвэршүүлэлтийг туулахтай адил.

Тоймгүй олон удаа би биеэ тоож, тэрслүү явсан,

Бурхан намайг хатуу цээрлүүлж, сахилгажуулсан.

Өөрийнхөөрөө байх гэж зүтгэх үед минь Ариун Сүнс нүүр буруулж, би харанхуйд амьдардаг.

Олон ч удаа би зөрүүд, дуулгаваргүй байж, Бурханы шүүлтээс мултрахыг үргэлж хүсдэг байсан.

Бурхан намайг үгээрээ гэгээрүүлж, замчлан, Өөрийн ажлыг ойлгуулдаг.

Бурханы шүүлт гагцхүү үнэн ба зөвт байдлыг хүнд илчилдэг.

Бурханд итгэдэг ч шүүлтийг нь дуулгавартай дагахгүйгээр Бурханыг яаж мэдэж, үнэнийг олох юм бэ?

Үнэнийг эрэлхийлэхгүйгээр би Сатаны нөлөөнөөс яаж мултрах юм бэ?

Шүүлт, гэсгээлт бол үнэхээр Бурханы хайр гэдгийг би шалгалтаар дамжуулан олж харсан.

Бурханы шүүлтээр аврагдсан би жинхэнэ хүний төрхийг амьдран харуулдаг.

Өмнөх: 191 Бурханы үг зүрх сэтгэлийг минь сэрээлээ

Дараах: 193 Бурханы үг намайг сэргээдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх