68. Засуулж, харьцуулсны дүнд хураасан ургац

Ёусин, Өмнөд Солонгос

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал нь тэд хүний үзлүүдтэй нийцэхгүй байсан ч гэсэн Бурханы одоогийн үг, ажилд захирагдаж чаддаг бөгөөд тэдгээр үзлийг орхиж, дуртайяа захирагдаж чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм). Өмнө нь би Бурханы “Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино” гэсэн үгийг унших үедээ хүмүүс яагаад зан чанараа өөрчилж чаддаггүйг нэг л ойлгодоггүй байсан юм. Би Бурханы үгийг өдөр бүр чин сэтгэлээсээ уншиж, цуглаанд үргэлж цаг тухайд нь оролцож, чуулганы даалгасан үүрэг бүрд захирагддаг байсан. Нүгэл үйлдэхгүй, үүргээ сайн гүйцэтгэж, олон жилийн турш итгэж, Бурханы үгийг их уншиж байгаа цагт завхарсан зан чанар минь гарцаагүй өөрчлөгдөнө. Би яагаад бас л Бурханаар шүүгдэж, гэсгээгдэж, засуулж, харьцуулах ёстой юм бэ? гэж бодсон юм. Хэд хэдэн удаа хатуу засалт, харьцалт амсаж, өөрийгөө эргэцүүлэх хүртлээ уншсан Бурханы үгээ жинхэнээсээ хэзээ ч ойлгож байгаагүй. Тэр үед л Сатан намайг ямар гүн завхруулсныг, биеэ тоосон, ихэрхүү сатанлаг уг чанар миний дотор гүн үндэслэснийг, мөн Бурхан намайг шүүж, гэсгээж, засаж, харьцаагүй бол өөрийгөө хэзээ ч мэдэхгүй, тэр ч байтугай, ариусаж, өөрчлөгдөх ч үгүй байснаа харсан юм.

2016 оны эхээр би чуулганы удирдагчийн үүрэг гүйцэтгэж байлаа. Эхэндээ үнэхээр их дутуу дулимаг байгаагаа мэдэрсэн болохоор Бурханд үргэлж залбирч, үүрэгтээ Бурханд түшиглэдэг байсан юм. Ойлгохгүй асуудалтай тулгарах үедээ хамтран зүтгэгчидтэйгээ нөхөрлөж, эрж хайж, бусдын зөвлөгөөг хүлээн зөвшөөрч чаддаг байсан. Нэлээд даруу байсан л даа. Зургаан сар гаруй хэрэгжүүлсний дараа зарим зарчмыг ойлгож, үнэнийг нөхөрлөөд ах эгч нарын зарим бэрхшээлийг шийдвэрлэхэд нь тусалж чаддаг боллоо. Би бага багаар бардамнаж эхлэн, “Хэдийгээр би урьд нь чуулганы удирдагч байж үзээгүй ч, хэв чанар сайтай, Бурханы үгийг ойлгохдоо хурдан. Илүү их хэрэгжүүлэлтийн дараа улам сайжрах нь гарцаагүй” гэж бодсон юм. Хожим нь надад чухал үүрэг хариуцуулахад би бүр ч маадайх боллоо. Хамтран зүтгэгчид дундаа хамгийн залуу, бас итгэгч болоод удаагүй байсан ч тийм чухал ажлыг хариуцан авч чадсан болохоор би үнэхээр авьяастай байж таарна гэж санагдсан юм. Хэсэг хугацаанд би алхаж байхдаа хүртэл толгойгоо өндөрт өргөж, хэн ч надтай эн тэнцэхгүй юм шиг, бүх хүнээс илүү чухал үүрэг авчихсан юм шиг санагддаг байлаа. Өдөр ирэх тусам би улам бүр биеэ тоож байсан. Чуулганы ажлыг хэлэлцэх үеэр хамтран зүтгэгчдийг санал хэлэхэд би өөрийнхөөрөө зүтгэж, “Энэ үнэхээр чиний бодож олсон арга зам гэж үү? Би өмнө нь үүнтэй төстэй зүйлийг зохицуулж байсан болохоор зарчмыг нь илүү сайн ойлгож байгаа биш үү? Энэ асуудлыг шийдэх хамгийн шилдэг аргыг би мэднэ” гэж боддог байлаа. Заримдаа хамт ажилладаг эгч жижигхэн асуудалд хэт нухацтай хандах үед би тэвчээр алдан, ийм энгийн асуудлыг зохицуулахад амархан, ахин дахин нөхөрлөж, эрж хайгаад байх хэрэг байхгүй гэж боддог байв. Заримдаа хамтран зүтгэгчдийн уулзалтын үеэр эгчийн саналыг бусад ах эгч нар хүлээн зөвшөөрөөгүйг хараад би эгчийг басаж эхэлсэн юм. “Хэдийгээр чи надаас удаан хугацаанд удирдагч байсан ч надаас илүү гарах юу ч алга” гэж бодсон. Нэг удаа эгч намайг үүрэгтээ назгайрч байна, ахиц дэвшил чинь удаан байна гэж хэллээ. Би үүнийг нь хүлээн зөвшөөрч чадалгүй, “Энэ нөхөрлөлийг чинь би хүлээн зөвшөөрч чадахгүй. Чи ч бас энэ ажилд оролцдог биз дээ? Энэ чиний ч бас хариуцлага биз дээ? Чи ийм ухамсаргүй байж, бүх зүйлийг над дээр тохож яаж болдог юм бэ?” гэж уурлан хариулсан. Тэгмэгцээ би шууд босоод гараад явчихсан. Удирдагч миний зан авирын талаар дараа нь мэдээд надтай харьцаж, намайг хэт биеэ тоосон байна гэж хэлэхэд би зүгээр л аман дээрээ үүнийг зөвшөөрч, “Би хэтэрхий биеэ тоосон, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй” гэж хэлсэн юм. Би уг чанар, мөн чанараа эргэцүүлж, эсвэл ойлгохыг оролдоогүй, харин үүрэгтээ сагсуурсаар, юмыг өөрийнхөөрөө хийсээр байлаа. Тухайн үед зарим хамтран зүтгэгч маань хэв чанараар дутмаг, бодитой ажил хийж чадаагүйгээсээ болоод солигдсон юм. Харин би солигдох талаар огт санаа зовж байсангүй. “Одоо бол би чуулган дахь жинхэнэ авьяаслаг нэгэн, бас нэлээд хэдэн ажил үүрэг хариуцаж байгаа. Намайг байхгүй бол тэд богинохон хугацаанд өөр тохирох хүнийг олж чадна гэж үү?” гэж бодсон юм. Яг ухамсаргүйгээр биеэ тоож эхлэх үедээ би нэлээд хатуу засалт, харьцалт туулсан билээ.

Нэг удаа, би ах эгч нарын туршлага, гэрчлэлийн хэдэн нийтлэлийг уншсанд надад бага зэрэг өнгөц санагдлаа. Хэнтэй ч хэлэлцэлгүйгээр би тэдгээрийг голсон юм. Удирдагч үүнийг олж мэдээд үнэхээр уурласан. Тэгээд надаас “Чи яагаад ийм сайн нийтлэлүүдийг голсон юм бэ? Ядаж хамтран зүтгэгчидтэйгээ хэлэлцсэн үү?” гэж асуусан. Би: “Үгүй ээ, тухайн үед надад бага зэрэг өнгөц юм шиг санагдсан” гэв. Намайг тэгж хэлэв үү үгүй юу удирдагч надтай ширүүн харьцаж, “Хэдий эдгээр нийтлэл жаахан өнгөц байж болох ч тэдний туршлага жинхэнэ, бас бодит ойлголтыг харуулж байна. Хүмүүст сургамжтай байна. Хувийн туршлагын сайн гэрчлэл ийм л байдаг. Чи үүрэгтээ үнэнийг эрж хайдаггүй, дураараа, бас биеэ тоосон зантай. Чи үнэнийг ойлгодоггүй, аливааг бусадтай хэлэлцдэггүй. Төгс сайн нийтлэлүүдийг гаргаж хаяад л, Бурханы ажлын туршлагын тухай гэрчлэлүүдийг дарагдуулаад л, энэ чинь тэнэг биш үү? Энэ чинь Сатаны хийдэг зүйл биш үү? Чи зүгээр л ажил тасалдуулж байна!” гэж хэлсэн. Өмнө нь би засалт, харьцалт туулж байсан ч хэзээ ч тийм хатуу байгаагүй. “Тэнэг,” “Сатан,” “тасалдуулах,” “дураараа, биеэ тоосон” гэсэн үгс бодолд минь ахин дахин цуурайтаж, би нулимсаа тэвчиж чадаагүй. Бүр амьсгалахад ч хэцүү санагдаж байлаа. Гэсэн ч надад хилсэдсэн мэт санагдсаар байсан юм. Би тухайн үед үүнийг хамтран зүтгэгчидтэйгээ хэлэлцээгүй ч дараа нь тэдэнд хэлээгүй гэж үү? Бурхан үнэхээр бидний зүрх сэтгэлийн гүнийг хардаг. Намайг шалтаг бодож эхэлмэгц, удирдагч улам ширүүнээр, “Чи толгой мэдэн юм хийдэг. Аливааг ойлгохгүй бол бусдаас асууж, эсвэл хэлэлцэж болох байтал тэгдэг ч үгүй. Чи үнэхээр биеэ тоожээ, чамд Бурханаас эмээх зүрх сэтгэл огтхон ч алга!” гэв. Үүнд нь би дуртай дургүй захирагдсан. Хэрэв надад үнэхээр жаахан ч гэсэн Бурханаас эмээх сэтгэл байсан бол үйлдэл хийхээсээ өмнө би тодорхой хэмжээнд эрж хайх байсан, гэтэл оронд нь би бусдын санаа бодлыг асуулгүй, хүссэнээрээ л хийсэн шүү дээ. Би үнэхээр биеэ тоож, өөрийгөө зөвтгөж байжээ.

Удирагч миний талаар санал асуулга явуулж, намайг хэтэрхий биеэ тоосон, үнэнийг ойлгодоггүй, тийм чухал үүрэгт тохирохгүй гэдгийг олж мэдээд намайг сольсон юм. Би үнэхээр сөрөг байдалд автсан. Энэ асуудал дээр удирдагч намайг нэвт харсан мэт санагдаж, би бол үнэнийг эрэлхийлдэг хүн биш, биеэ хэтэрхий их тоосон, боловсруулаад ч нэмэргүй хүн гэж бодлоо. Бурханы гэрт надад цаашид ямар ч хэтийн ирээдүй байхгүй гэж бодогдсон. Тэгээд улам бүр сөрөг болж, буруу ойлголтоор дүүрч байлаа. Би яг л Сатан болсон мэт санагдсан. Аврагдаж яаж ч чадах билээ? Ах эгч нар намайг ер нь зөв хүн биш гэж бодож байсныг олж мэдсэн болохоор цаашид эрэлхийллээ гээд ямар нэмэр байх билээ? Тэр үед би зарим нэг үүргийг дурамжхан гүйцэтгэж байгаа мэт харагдаж байсан ч үнэнийг эрэлхийлэхийг хүсэхгүй байсан юм. Хариуцаж байсан хүн нь Бурханы хүслийн талаар надтай хэд хэдэн удаа нөхөрлөсөн боловч би өөрийгөө засаагүй. Дараа нь тэр намайг засаж, харьцан, намайг үүрэгтээ санаатайгаар хүндрэл учруулж, үргэлж сөрөг байж, Бурханыг эсэргүүцэж байна, хэрэв өөрчлөлт хийхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт Бурханаар таягдуулна гэж хэллээ. Үүнийг сонсоод би айж, нөхцөл байдал хэр ноцтой байгааг ойлгосон юм. Би Бурханы өмнө залбирч, эрж хайж, өөрийгөө эргэцүүлэхээр яаравчилсан. Тэр зургаан сарын турш би яагаад засалт, харьцалтыг зохих ёсоор хүлээн авч чадахгүй байсан юм бол? Ингэж эргэцүүлэнгээ би Бурханы энэ үгийг уншсан юм: “Зарим хүн харьцалт, засалт туулсныхаа дараа идэвхгүй болдог; тэд үүргээ гүйцэтгэх бүх эрч хүчээ алддаг бөгөөд үнэнч зангаа ч алдаж дуусдаг. Яагаад тэр вэ? Энэ нь нэг талаар, хүмүүс өөрсдийн үйлдлийн мөн чанарыг ухамсарлаж чаддаггүйгээс болдог ба энэ нь харьцалт, засалтад захирагдаж чадахгүй байхад хүргэдэг. Энэ нь, биеэ тоосон, ихэрхүү, үнэнийг хайрладаггүй уг чанараар нь тодорхойлогддог. Бас нөгөө талаар, харьцалт, засалт туулахын ач холбогдлыг ойлгодоггүйгээс нь болдог. Засалт, харьцалт туулах нь тэдний үр дүн тодорхойлогдсон гэсэн үг гэж хүмүүс бүгд итгэдэг. Үүний үр дүнд тэд, хэрвээ Бурханд бага зэрэг үнэнч байх юм бол харьцалт, засалт туулах ёсгүй; хэрэв өөрсөдтэй нь харьцах юм бол энэ нь Бурханы хайр, зөвт байдлыг илтгэхгүй гэж эндүүрэн боддог. Ийм буруу ойлголт нь олон хүнийг Бурханд ‘үнэнч’ байж зүрхлэхгүйд хүргэдэг. Үнэндээ, эцсийн эцэст энэ нь хүмүүс дэндүү зальхай байдгаас болдог; тэд зовлон бэрхшээл туулахыг хүсдэггүй. Тэд ердөө хялбар арга замаар ерөөл олж авахыг л хүсдэг. Хүмүүс Бурханы зөвт байдлыг мэддэггүй. Бурхан ямар нэг зөвт зүйл хийгээгүй юм биш, эсвэл Тэр ямар ч зөвт зүйл хийхгүй байгаа юм биш; зүгээр л хүмүүс Бурханы хийдэг зүйл зөвт гэж хэзээ ч боддоггүй. Хүний нүдээр, хэрвээ Бурханы ажил хүний хүсэлтэй нь нийцэхгүй, эсвэл тэдний хүлээлтэд нийцэхгүй бол Бурхан зөвт бус болж таардаг. Гэхдээ, өөрсдийнх нь үйлдэл зохисгүй, үнэнд нийцдэггүй гэдгийг хүмүүс хэзээ ч мэддэггүй, өөрсдийнх нь үйлдэл Бурханыг эсэргүүцэж байгааг хэзээ ч ухаардаггүй(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүсийн илрэл нь тэдний үр дүнг тодорхойлдгийн утга учир”). Бурханы үгэн дэх энэ илчлэлийг уншсаныхаа дараа би, тийм сөрөг байсан минь маш их биеэ тоож, ихэрхүү байсан хэрэг бөгөөд зан авирынхаа уг чанарыг ухаараагүйгээс болсон юм байна гэдгийг эцэст нь ойлгов. Би зүгээр л алдаа гаргасан бөгөөд надтай тэгж харьцсан нь хэтрүүлсэн хэрэг гэж бодож байсан. Тийм ч болохоор би сөрөг байдалд автаж, Бурханыг буруу ойлгож, өөрийгөө өмөөрч байсан. Бурханы үгийг уншингаа би өөрөөсөө, үнэхээр ганцхан алдааныхаа төлөө тийм хатуу засалт, харьцалт туулсан юм болов уу гэж асуулаа. Бурханы гэрт хүмүүстэй харьцах зарчим байдаг. Энэ нь бүхэлдээ хүмүүсийн уг чанар, мөн чанар, ерөнхий зан авирт тулгуурладаг. Удирдагч надтай дэмий шалтгаанаар харьцаагүй. Тэгвэл надад ямар асуудал байсан болохоор тэгж хатуу засуулж, харьцуулахад хүрсэн бэ?

Дараа нь би Бурханы ийм үгийг уншсан юм: “Хэрэв чиний дотор үнэхээр үнэн байдаг бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ биеэ тоосон, ихэрхүү зан дотор чинь оршиж байгаа бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй мэт чамд санагдана; Түүнийг эсэргүүцэх ёстой мэт санагдана. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Эцэст нь чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач! Ёрын муу үйлээ шийдвэрлэхийн тулд уг чанарынхаа асуудлыг эхлээд тэд шийдвэрлэх ёстой. Зан чанарын өөрчлөлтгүйгээр энэ асуудлыг сууриар нь шийдвэрлэх боломжгүй болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Бас зарим номлол дээр зарим хүн билиг авьяас энэ тэртэй юм уу тодорхой хэв чанартай байхаараа бусдыг дорд үздэг гэж дурдсан байдаг. Тэд өөрсдийгөө бусад бүх хүнээс илүү гэж бодоод хэнийг ч сонсохыг хүсдэггүй. Тийм хүн биеэ тоосон, ихэрхүү, өөрийгөө зөвтгөдөг зантай байдаг. Итгэгч болсноосоо хойш үнэнийг эрэлхийлэхэд төвлөрөлгүй, харин үүргээ хэв чанар, биеэ тоосон зан чанартаа түшиглэн хийж ирснээ би бодсон. Сайхан ярьдаг, үүрэгтээ бага зэрэг амжилт гаргасан болохоор намайг удирдагч үнэхээр үнэлсэн гэж санасан юм. Өөрийгөө бусдаас ч илүү мундаг, ажилдаа чадварлаг гэж бодсон болохоор хамт ажиллаж байсан ах эгч нараа нэг их боддоггүй байсан. Аливааг өөрийнхөөрөө хийх гэж зүтгэдэг байсан болохоор биеэ тоосон зан чанар минь улам бүр нэмэгджээ. Хожим нь би чуулганы ажилд үнэхээр хайнга хандах болсон. Үнэний зарчмыг хэзээ ч эрж хайдаггүй, эсвэл бусад дээрээ эрж хайж, нөхөрлөхөөр очдоггүй байсан. Харин юмыг дур зоргоороо, хүссэнээрээ хийж, чуулганы ажлыг тасалдахад хүргэсэн. Өөрийгөө үргэлж сайн хэв чанартай, үнэнийг тодорхой хэмжээгээр ойлгодог гэж санадаг байсан ч илчлэгдсэнийхээ дараа л би сургаалыг бага сагахан л ойлгодог, үнэний бодит байдал өчүүхэн ч байхгүй, бодит асуудлуудыг шийдвэрлэхээр үнэнийг нөхөрлөж ч чаддаггүй гэдгээ эцэст нь харсан шүү. Тийм байтлаа асар их биеэ тоосоор, бүх зүйлд өрөөсгөл хандсан. Эрүүл ухаанаа бүрэн алдаж, Бурханыг умартталаа биеэ тоосон байжээ. Удирдагч ажлыг минь шалгахаар ирэх үед л асуудал минь илчлэгдсэн. Үүргээ яаж үргэлж тийм маягаар гүйцэтгэж ирсэн юм бол оо гэж бодогдсон шүү. Ах эгч нартаа тус нэмэр болоогүйгээр барахгүй бас маш олон завхарсан зан чанараа илчилж, тэдэнд дарамт болсон. Би үүргээ гүйцэтгэж байгаагүй, харин зүгээр л мууг үйлдэж байж! Энэ тухай бодох тусам би улам түгшсэн юм. Хүн биеэ тоосон байдлаар авирлаж эхэлбэл Бурханыг эсэргүүцэхгүй, мууг үйлдэхгүй байх боломжгүй гэдгийг би мэдэж байсан. Хэв чанараараа надаас доогуур мэт харагддаг ч үүрэгтээ хянамгай, анхааралтай ханддаг зарим ах эгч нарын тухай би бодлоо. Тэд үнэнийг эрж хайж, бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрөхөө мэддэг байсан, харин би маш их биеэ тоосон болохоор өөрийгөө огт мэддэггүй байж л дээ. Үнэнийг яаж эрж хайх талаар надад ямар ч ойлголт байгаагүй. Эргэцүүлэх тусам миний зам үнэнийг эрэлхийлэх зам биш гэдгийг улам мэдэрсэн юм. Би биеэ маш их тоож, Бурханы талаар огт бодоогүй, тиймээс засалт, харьцалт туулж, үүргээсээ чөлөөлөгдсөн минь үнэндээ Бурханы хамгаалалт, аврал байж. Тэгээгүй бол өөр хэчнээн их мууг үйлдэхийг хэн мэдэх билээ. Би бүр буцах замгүй болж, хөөгдөхөд ч хүрч мэдэх байсан. Тэгвэл харамсахад хэтэрхий оройтох байлаа шүү дээ. Бурханы сайн санаа зорилгыг ойлгосныхоо дараа би харуусалд автсан. Өнгөрсөн зургаан сарын турш би Бурханыг буруу ойлгож, буруутгаж, ажилдаа сөрөг, үлбэгэр байж ирснээ мэдэрсэн. Намайг ятган үнэмшүүлэх аргагүй байж шүү дээ! Түүнээс хойш урьдын гэм буруугаа цайруулахын тулд би зүгээр л үүргээ сайн биелүүлэхийг хүсэх болсон юм.

Зургаан сарын дараа би багийн удирдагчаар сонгогдлоо. Тэр үед биеэ тоосон уг чанараасаа болж ахин бүдэрч, бүтэлгүйтэх вий гэж үнэхээр айж байсан юм. Үүрэгт маань асуудал гарах үед би нэлээд болгоомжтой хандаж, хамт ажиллаж байсан ах эгч нартайгаа ихэвчлэн хэлэлцэж, нөхөрлөн, чуулган доторх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж байлаа. Тийм маягаар үүргээ гүйцэтгэхэд надад хавьгүй амар санагдаж, ах эгч нартай ч хамаагүй илүү нийцтэй байх болсон юм. Хэдэн сарын дараа, үүрэгт минь зарим нэг амжилт гарахыг хараад битүүхэндээ дахин баярлаж эхлэн, би жинхэнэ авьяастай нэгэн байж таарна, ямар ч үүрэг гүйцэтгэж байсан ажлыг хурдан явуулж чадах юм гэж бодлоо. Өдөр ирэх тусам биеэ тоосон зан чанар минь дахин цухалзаж эхэлсэн. Заримдаа ах эгч нар зарим асуудлыг удирдагчтай хамт эрж хайхыг хүсэх үед нь би тэвчээр алдардаг байсан. “Бид үүнийг урьд нь эрж хайгаагүй гэж үү? Та нарт дахиж эрж хайх ямар хэрэг байгаа юм бэ? Би зарчмыг нь мэддэг болохоор миний нөхөрлөл хангалттай шүү дээ” гэж боддог байсан. Юмыг тунгаан бодолгүйгээр ойлголтоо ах эгч нартай хуваалцаж, тэднээр хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг байсан ч тэд тавгүйрхэж, асуудлыг удирдагчтай эрж хайсан юм. Удирдагч хожим нь хэрэгжүүлэлтийн зарчмын талаар бидэнтэй нөхөрлөсөнд өмнө нь миний ойлгож байснаас өөр байлаа. Би үүнд цочирдож, “Эрж хайсан нь сайн хэрэг боллоо, тэгээгүй бол үүрэгт маань нөлөөлөх байж шүү” гэж бодсон. Гэхдээ үүний дараа би өөрийгөө эргэцүүлж, эсвэл мэдэх гэж хичээгээгүй. Биеэ тоосон, бодлогогүй хэвээр л байлаа. Ах эгч нарын үүргээс алдаа харах үедээ тэднийг түрэмгийлэн загнаж, “Ийм жижигхэн зүйлийг ч хийчхэж чадахгүй юм бол юу хийж чаддаг юм бэ? Та нарыг зүрх сэтгэлээ зориулж байна гэж бодохгүй л байна шүү” гэж боддог байсан. Өдөр ирэх тусам бусад маань надаас дарамт шахалт мэдрэх болж, зайгаа барьж эхэлсэн. Би нэг эгчид маш их дарамт үзүүлснээс болж эгч үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ ч больсон юм. Би буруутай гэдгээ мэдэж байсан ч ямар нэг асуудал гарч ирэх бүрд биеэ тоосон зан чанараа өөрийн эрхгүй илчилдэг байсан. Өмнө нь яаж бүдэрч, алдсанаа бодоод үл ялиг эмээх сэтгэл төрсөн ч тэр үед асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайгаагүй юм.

Дараа нь би нэг эгчид чухал үүрэг хариуцуулах өрөөсгөл шийдвэр гаргасан. Эгч ов мэхтэй, чухал үүрэгт тохиромжгүй гэж нэг ах надад анхааруулсан. Би тэгэхэд, “Эгч жаахан асуудалтай нь үнэн, гэхдээ таны хэлсэн шиг муу биш. Завхрал, дутагдалгүй хэн байх юм бэ?” гэж бодсон юм. Тэгээд тэр ахын зөвлөгөөг огтхон ч нухацтай авч үзээгүй, харин зүгээр л эгчтэй нөхөрлөхөөр хичээж, эгчид асуудлуудынх нь талаар сануулсан. Эгч үнэхээр хоёр нүүртэй, үүрэгтээ хайхрамжгүй болохыг нь мэдээд би мэл гайхлаа. Энэ нь Бурханы гэрийн ажилд сүрхий хохирол учруулсан юм. Удирдагч энэ талаар олж мэдээд надтай хатуу харьцаж, “Ов мэхтэй хүнийг дэвшүүлээд, чи яг өөрийнхөөрөө л аашлах шив. Ах чамд анхааруулсан ч чи үгийг нь сонссонгүй, өөрөө ч учрыг нь тунгаасангүй. Одоо харин ийм ноцтой үр дагавар гарч, үнэхээр том саад учрууллаа. Энэ бол үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас чинь болсон хэрэг. Чи үнэнийг ойлгодоггүй, бас биеэ тоосон. Чамайг солих хэрэгтэй!” гэсэн. Тийм айхавтар засалт, харьцалт туулах нь намайг шаналгаж байлаа. Би маш олон ах эгчийн нүдэн дээр үүргээсээ халагдаж, миний ямар саад учруулсныг, намайг солих хэрэгтэйг удирдагч онцолсон. Миний хувьд бүх юм дуусаж, гарцаагүй таягдан хаягдуулж, цаашид эрэлхийлэх ч хэрэггүй мэт санагдаж билээ. Халагдсаныхаа дараа би үнэхээр сөрөг болж, шөнө болгон орондоо ороод, болсон явдлыг бодон, уйлж эхэлдэг байлаа. Нэлээд хэсэг хугацааны турш хүний нүүр харахаас маш их ичдэг байсан. Ах эгч нар бүгдээрээ үүргээ аз жаргалтай гүйцэтгэж байхыг хараад, биеэ тоосон уг чанартай болохоор би тэдэнтэй огт адилгүй мэт санагдсан. Хэнтэй ч хэлэлцэж, эсвэл зөвлөгөө авалгүйгээр би ов мэхтэй хүнийг дэвшүүлэн, чуулганы ажлыг ноцтой тасалдуулсан. Бурхан намайг бас л аварна гэж үү? Миний итгэлийн зам тийм залуу насанд минь дуусна гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй. Засалт, харьцалт туулах нь аврал болохоос, таягдан хаях явдал биш гэсэн Бурханы үг надад үйлчлэхгүй гэж ч эргэлзэж эхэлсэн юм. Зүрх сэтгэл минь буруу ойлголтоор дүүрсэн байсан. Нэг удаа удирдагчийг ажлын талаар бидэнтэй нөхөрлөхөөр ирэхэд нь би хамгийн арын буланд нуугдлаа. Удирдагч нэрийг минь гэнэт дуудаж, сүүлийн үед ямар ахиц дэвшил гаргасныг минь асуухад би үнэхээр гайхан балмагдсан. Тэр цааш нь надаас засуулж, харьцуулсныхаа дараа сөрөг болсон уу гэж асууснаа, дараа нь надтай чин сэтгэлээсээ нөхөрлөн, ятгаж, “Чи залуу хэвээр байна. Үнэнийг эрэлхийлж, зан чанарын өөрчлөлтөд төвлөрөх хэрэгтэй” гэсэн юм. Удирдагчийн үнэн сэтгэлийн үгийг сонсоод би үнэхээр тайтгарч, урамшаад, нулимсаа барьж чадаагүй. Би үүрэгтээ маш биеэ тоосон, ихэрхүү, хариуцлагагүй, хааш яаш байж ирсэн, тэгээд чуулганы ажилд ноцтой хохирол учруулсан. Намайг халж, засаж, харьцсан нь удирдагчийн зөв байсан, харин намайг бас зоригжуулах юм гэж би хэзээ ч төсөөлөөгүй. Би чин сэтгэлээсээ Бурханы өршөөлд талархсан. Тэр орой би Бурханд уйлан залбирч, өөрийгөө үнэхээр, жинхэнээсээ эргэцүүлж, биеэ тоосон зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхаар шийдсэн юм.

Дараа нь би Бурханы үгээс энэ хэсгийг уншсан: “Биеэ тоосон зан бол хүний завхарсан зан чанарын уг үндэс юм. Хүмүүс биеэ тоосон байх тусмаа, Бурханыг эсэргүүцэх боломжтой байдаг. Энэ асуудал хэр ноцтой вэ? Биеэ тоосон зан чанартай хүмүүс өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж үзээд зогсохгүй, Бурханд их зан гаргадаг нь хамгийн ноцтой. Зарим хүн гаднаа Бурханд итгэж, дагадаг мэт харагдаж болох ч Түүнийг ердөө ч Бурхан гэж авч үздэггүй. Тэд өөрсдийгөө үнэнийг эзэмшдэг гэж үргэлж санаж, ихэд өндрөөр үнэлдэг. Энэ бол биеэ тоосон зан чанарын мөн чанар, уг үндэс бөгөөд Сатанаас гаралтай. Тиймээс биеэ тоосон зангийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрийгөө бусдаас дээр гэж мэдэрнэ гэдэг бол шалихгүй хэрэг. Гол асуудал нь, хүний биеэ тоосон зан чанар хүнийг Бурханд, Түүний захиралт, зохицуулалтад захирагдахад саад болдог; ийм хүн бусдыг захирах эрх мэдлийн төлөө Бурхантай үргэлж өрсөлдөх хандлагатай байдаг. Энэ төрлийн хүн Бурханыг хайрлаж, Түүнд захирагдах нь байтугай, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй. Биеэ тоосон, ихэрхүү хүмүүс, ялангуяа бүр эрүүл ухаанаа алдталаа биеэ тоосон хүмүүс Бурханд итгэхдээ Түүнд захирагдаж чаддаггүй бөгөөд бүр өөрсдийгөө өргөмжилж, өөрсдөдөө гэрчлэл хийдэг. Ийм хүмүүс Бурханыг хамгийн их эсэргүүцдэг. Хэрвээ хүмүүс Бурханыг хүндэтгэдэг болохыг хүсвэл эхлээд биеэ тоосон зан чанараа шийдвэрлэх ёстой. Биеэ тоосон зан чанараа хэдий чинээ нэгд нэггүй шийдвэрлэнэ, Бурханыг төдий чинээ хүндэтгэх бөгөөд тэр цагт л чи Түүнд захирагдаж, үнэнийг олж авч, Түүнийг мэдэж чадна(Бурханы нөхөрлөл). Биеэ тоосон уг чанартаа үндэслэн авирлах нь багахан завхралаа илчилсэн хэрэг төдий биш, гол нь бусдыг болон Бурханыг хүртэл үл тоомсорлоход хүрсэн гэдгээ Бурханы үгийн илчлэлээр л дамжуулан би харсан. Энэ нь намайг хэрээ мэдэлгүй Бурханд тэрсэлж, эсэргүүцэхэд хүргэжээ. Үүргээ гүйцэтгэж байсан үеэ эргээд бодоход би өөрийгөө үргэлж л ухаалаг хүн, сайн хэв чанартай гэж боддог байсан болохоор үүргээ гүйцэтгэхдээ билиг авьяас, хэв чанартаа түшиглэж байсан юм. Би өөртөө маш их итгэлтэй байсан болохоор Бурханд бараг хэзээ ч залбирдаггүй, эсвэл үнэний зарчмыг эрж хайдаггүй байсан. Зүрх сэтгэлд минь Бурханд ямар ч зай байгаагүй. Үүрэг минь үр дүнгээ өгөх үед миний зан авир дээрдсэн ч зарчмыг багахан ойлгож, жаахан амжилт гаргангуутаа түүнийгээ хөрөнгө болгон ашигласан. Тэгээд, би юу ч хийсэн зүгээр, юу ч хийж чадна, хүмүүс, нөхцөл байдлыг үнэлж чадна, ямар ч асуудалгүй гэж санагдсан болохоор улам биеэ тоосон, ихэрхүү, өөрийгөө зөвтгөдөг болж, дураараа дургин бүх зүйлийг өөрийнхөөрөө хийж байжээ. Ах эгч нарынхаа, удирдагчтай үнэнийг эрж хайх замд нь хүртэл хөндөлсөж, өөрийн бодлоо тэдэнд үнэн мэт тулган, хүлээн зөвшөөрүүлж, захирагдахад хүргэж байсан. Баримтаас харахад би биеэ тоосон уг чанарынхаа дагуу авирлаж, ах эгч нараа дарамталж, хор хөнөөл учруулж, чуулганы ажлыг ноцтой тасалдуулснаас өөрийг хийгээгүй. Би бүр Сатаны зарцын үүрэг гүйцэтгэсэн. Удирдагчийн надтай харьцаж, үүнийг ноцтой саад гэж хэлсэн нь бүхэлдээ зөв байсан. Үүргээсээ чөлөөлөгдсөн минь бүхэлдээ Бурханы зөвт байдал байсан. Тийм төрлийн биеэ тоосон уг чанар ямар аймшигтай, хөнөөлтэй болохыг эцэст нь би харсан юм. Үүнийг шийдвэрлэлгүй орхисон бол би хэдийд ч мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж магадгүй байсан, Бурханы гэрийн ажлыг тасалдуулж, Бурханы зан чанарт халдаж, таягдан хаягдаж, шийтгүүлж болох байсан. Халагдсаны дараа үүрэгт минь байсан бусад асуудлууд ил боллоо. Ах эгч нарын зэмлэл, ажилд минь илчлэгдсэн асуудлуудтай нүүр тулгараад би маш их гэмшиж, өөрийгөө зэмлэж, өөрийгөө үнэхээр үзэн ядсан. Яагаад би тэгж их биеэ тоосон юм бол оо? Би өөрийгөө үргэлж л авьяаслаг, юуг ч дажгүй хийчихдэг гэж санаж явсан ч Бурханыг сэтгэл хангалуун болгох зүйл цөөн хэдийг ч болтугай хийсэн болов уу? Гүйцэтгэсэн үүрэг минь ямар ч эмх замбараагүй, би өөрөө үймүүлэгч л байсан байлаа. Бурханыг хүндэтгэх өчүүхэн төдий л сэтгэлтэй байсан бол, залбирч, илүү их эрж хайсан бол, аливааг бусадтай нөхөрлөж, хэлэлцсэн бол, жаахан ч гэсэн хянамгай хандсан бол, Бурханыг эсэргүүцсэн тийм олон зүйл хийхдээ тулахгүй байсан юм.

Биеэ тоосон уг чанараа шийдвэрлэх гэсэндээ хожим нь би Бурханы зарим үгийгуншсан. “Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал нь тэд хүний үзлүүдтэй нийцэхгүй байсан ч гэсэн Бурханы одоогийн үг, ажилд захирагдаж чаддаг бөгөөд тэдгээр үзлийг орхиж, дуртайяа захирагдаж чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм). Энэ хэсгийг дахин уншаад хүний биеэ тоосон уг чанарыг шийдвэрлэх ганц зам нь Бурханы шүүлт, гэсгээлт, засалт, харьцалтыг хүлээн зөвшөөрөх явдал гэдгийг би үнэхээр ойлгож байна. Бид Сатанаар маш гүн завхруулагдсан учраас Бурханы үгийг уншихад, бас хувийн эргэцүүлэлд л түшиглэвэл өөрсдийгөө ойлгох ойлголт маань өнгөц байх бөгөөд завхарсан зан чанар маань өөрчлөгдөхгүй. Бурхан намайг ахин дахин илчилж, засаж, харьцаагүй бол би өөртөө хэт итгэлтэй, өөрийгөө үнэхээр мундаг гэж бодсоор байх байсан. Би өөрийгөө огтхон ч мэдэхгүй байсан. Үнэхээр хэчнээн их биеэ тоосноо, эсвэл сатанлаг зан чанар минь ямар ноцтой болохыг мэдэхгүй байх байлаа. Одоо, хийсэн бүхнээ эргээд бодохоор маш их ичиж, гэмшлээр дүүрдэг. Үүнийг бодохоос ч эвгүйцэж, толгой дээгүүр явж чаддаггүй. Гэхдээ яг ийм төрлийн шаналгаатай сургамж л надад биеэ тоосон уг чанарынхаа талаар багахан ойлголттой болох боломж олгож, унаж, бүтэлгүйтэх магадлалтай газраа мэддэг болгосон. Бас Бурханыг хүндэтгэх сэтгэлийг тодорхой хэмжээнд төрүүлсэн. Бас үнэний бодит байдал, үүрэгтээ үнэнийг эрж хайх сэтгэл хоёулаа надад огт байдаггүйг харсан. Би давлиун, дур зоргоороо, үймүүлэгч байсан. Дундаж хэв чанартай ч үүргээ ухамсартайгаар биелүүлж байсан ах эгч нартай харьцуулахад би юу ч биш байсан юм. Миний биеэ тоосон зан үндэслэлгүй байсан. Энэ бүхнийг ухаарсныхаа дараа үүрэгтээ илүү даруу байж, өөртөө хэт итгэлтэй байхаа больсон юм. Би ухамсартайгаар өөрийгөө хойш тавьж, үгүйсгэж, үнэний зарчмыг илүү их эрж хайн, ах эгч нарыг илүү их сонссон. Чуулган дахь ямар ч асуудлыг шийдвэрлэхдээ нээлттэй хэлэлцэж эхэлсэн. Заримдаа биеэ тоосон зангаа дахин ил гаргаж, үүрэгтээ зарчмыг зөрчих юм бол өөрийгөө хойш тавьж, засалт, харьцалт, бусдын удирдамж, тусламжийг хүлээн зөвшөөрдөг байлаа. Тийм замаар хэрэгжүүлэх нь үнэхээр үр ашигтай гэдэг нь өдөр ирэх тусам мэдрэгдэж байсан шүү. Нэгэнт үнэний талаарх ойлголт нимгэн, олон зүйл дээр мэдлэг ухаан дутмаг байсан болохоор ах эгч нартай ажиллаж, бүгдийнх нь үзэл бодлыг нэгтгэснээр юмыг илүү сайн ойлгож авч чаддаг байлаа. Тийм маягаар үүргээ гүйцэтгэснээр нэг л мэдэхэд би Бурханы хамгаалалттай болсон. Би дахиж том алдаа юм уу томоохон асуудал үүсгээгүй, мөн ах эгч нарын хяналт дор биеэ тоосон уг чанар минь бага зэрэг хазаарлагдсан юм. Ингэж хэрэгжүүлэх нь надад амар амгаланг мэдрүүлж, яваандаа биеэ тоосон зан гаргах минь улам бүр багассан. Нэг удаа надтай хамт ажиллаж байсан эгч “Би чамайг мэддэг болоод бараг хоёр жил болж байна. Чи өмнө нь үнэхээр биеэ тоосон байсан, бусад хүн чамаас үргэлж дарамт шахалт мэдэрдэг байсан, гэхдээ одоо чи үнэхээр өөрчлөгджээ” гэж хэлсэн юм. Тэр үед би бараг л уйлах дөхсөн. Би үнэхээр их биеэ тоож байжээ. Ийм багахан өөрчлөгдөхөд ч амаргүй байсан. Өнгөрсөн хэдэн жилийг эргээд бодохоор засалт, харьцалт туулсан мартахын аргагүй тэр хоёр тохиолдол л надад хамгийн хэрэгтэй, ач тустай байж шүү. Би үүнийг туулаагүй бол одоо ч хэвийн хүн чанаргүй, Бурханыг огт боддоггүй байх байсан гэдэгтээ итгэлтэй байна. Бурханыг хэзээ ч эсэргүүцэж мэдэх, эрсдэлтэй нөхцөлд байх байсан. Засалт, харьцалт туулах нь Бурханы хамгаалалт, аврал гэдгийг би одоо үнэхээр мэднэ.

Өмнөх: 67. Хүний төрхийг бага ч болов амьдран харуулах мэдээж сайхан

Дараах: 69. Зөв замд эргэн орсон нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

10. Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа,...

56. Аминч занг яаж шийдвэрлэх вэ

Жан Жин, ЧехТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл,...

85. Харгис эрүү шүүлтийн өдрүүд

Чэнь Хуй, ХятадБи Хятадын жирийн нэг гэр бүлд өссөн юм. Аав минь цэргийн хүн байсан бөгөөд бага балчраас минь л намайг төлөвшүүлж, надад...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх