Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Агуулга

Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой

Бүх хүмүүст байдаг нийтлэг асуудал бол тэд үнэнийг ойлгодог хэрнээ хэрэгжүүлж чаддаггүйд оршино. Нэг хүчин зүйл нь хүн төлөөс төлөхийг хүсдэггүй ба өөр нэг хүчин зүйл нь хүний ялган таних чадвар хэтэрхий хангалтгүй; тэрээр бодит амьдрал дээр байдаг олон бэрхшээлийг анзаарч чаддаггүй ба хэрхэн зүй ёсоор хэрэгжүүлэхээ мэддэггүй. Хүн маш бага туршлагатай, ядмаг хэв чанартай, үнэний талаар хязгаарлагдмал ойлголттой байдаг болохоор амьдралд учрах бэрхшээлийг шийдвэрлэх чадваргүй байдаг. Тэр Бурханд итгэх итгэлдээ зөвхөн дүр үзүүлж чаддаг боловч Бурханыг өдөр тутмын амьдралдаа авчрах чадваргүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Бурхан, амьдрал бол амьдрал бөгөөд Бурхан хүний амьдралд ямар ч хамаагүй мэт байдаг. Энэ нь бүх хүний итгэдэг зүйл. Бурханд итгэх ийм итгэл нь бодит байдал дээр хүнийг Бурханаар авахуулж, төгс болгуулах боломжгүй болгодог. Үнэндээ, энэ нь Бурханы үг дутуугаас биш, харин Түүний үгийг хүлээн авах хүний чадвар ердөө хангалтгүйгээс болж байгаа юм. Бараг ямар ч хүн Бурханы анх шаардсанаар үйлддэггүй гэж хэлж болно. Харин ч тэдний Бурханд итгэх итгэл нь өөрсдийнх нь санаа бодол, шашны тогтсон үзэл болон ёс заншлын дагуу байдаг. Цөөхөн хүмүүс л Бурханы үгийг хүлээн зөвшөөрснийхөө дараа өөрчлөгдөж Түүний хүслийн дагуу үйлдэж эхэлдэг. Чухамдаа тэд өөрсдийн буруу итгэлээ хадгалсаар байдаг. Хүн Бурханд итгэж эхлэх үедээ уламжлалт шашны дүрэмд тулгуурлан итгэдэг ба амьдралын талаарх гүн ухааныхаа үндсэн дээр бусадтай харилцаж, амьдардаг. Арван хүн тутмын ес нь иймэрхүү байдаг. Тун цөөхөн хүн л Бурханд итгэсэнийхээ дараа өөр төлөвлөгөө боловсруулж, шинэ амьдралыг эхэлдэг. Хэн ч Бурханы үгийг үнэн хэмээн үзэж, хэрэгжүүлдэггүй.

Есүст итгэх итгэлийг жишээ болгон авч үзье. Хүн дөнгөж итгэж эхэлсэн ч бай эсвэл удаан хугацаанд итгэсэн аль нь ч бай бүгд өөрт байгаа авьяасаа ашиглаж, эзэмшсэн ур чадвараа харуулсан. Хүмүүс ердөө л "Бурханд итгэх итгэл" гэсэн гурван үгийг өөрсдийн ердийн амьдралд нэмсэн, гэсэн ч тэд өөрсдийн зан чанарт ямар ч өөрчлөлт хийгээгүй бөгөөд Бурханд итгэх тэдний итгэл өчүүхэн төдий ч өсөөгүй. Хүмүүсийн эрэл хайгуул халуун ч биш, хүйтэн ч биш байсан. Тэр итгэдэггүй гэж хэлээгүй, гэхдээ бас тэр Бурханд бүрэн ч өгөөгүй. Тэр хэзээ ч Бурханыг үнэн голоосоо хайрлаж, Түүнд дуулгавартай байгаагүй. Түүний Бурханд итгэх итгэл нь жинхэнэ болон хуурамч аль аль нь бөгөөд тэр итгэлийнхээ хэрэгжүүлэлтэнд үнэн сэтгэлээсээ хандаагүй, үл тоосон. Тэр мэндэлсэн цагаасаа аваад үхэн үхтэлээ ийм мунгинасан байдалтайгаар үргэлжлүүлсэн. Үүний утга учир юу вэ? Өнөөдөр чи бодитой Бурханд итгэдэг болохоор зөв замд орох хэрэгтэй. Бурханд итгэснээрээ чи гагцхүү ерөөл хайх биш, харин Бурханыг хайрлаж, Бурханыг мэдэхээр эрж хайх ёстой. Түүний гэгээрэл болоод өөрийнхөө эрэлхийллээр дамжуулан чи Түүний үгийг идэж, ууж, Бурханы талаар жинхэнэ ойлголттой болж, Бурханыг гэсэн хайр чинь зүрхнээс чинь гардаг болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Түүнийг гэсэн чиний хайрыг хэн ч сүйтгэж эсвэл саад учруулж чадахааргүй хэмжээнд Бурханыг гэсэн чиний хайр хамгийн жинхэнэ байх хэрэгтэй. Тэгвэл чи Бурханд итгэх зөв замдаа явж байна. Энэ нь, чамайг Бурханд харьяалагддагийг батална, учир нь чиний зүрх сэтгэл Бурханы эзэмшилд орсон ба чамайг өөр юу ч эрхшээлдээ оруулж чадахгүй. Өөрийн туршлага, төлсөн төлөөс болон Бурханы ажлын үр дүнд чи Бурханыг өөрийн эрхгүй хайрлах хайрыг бий болгож чаддаг. Дараа нь чи Сатаны нөлөөнөөс ангижирч Бурханы үгийн гэрэлд амьдардаг. Чи зөвхөн харанхуйн нөлөөнөөс зугтсан үедээ л Бурханаар авахуулсан гэж тооцогдоно. Бурханд итгэх итгэлдээ чи энэ зорилгыг эрж хайх ёстой. Энэ бол та бүхний үүрэг. Хэн ч өөрийн байгаа зүйлд сэтгэл хангалуун байх ёсгүй. Та нар Бурханы ажилд хоёр сэтгэлээр хандаж эсвэл үүнийг хөнгөнөөр авч үзэж болохгүй. Та нар Бурханыг цаг үргэлжид хүндлэн бодож, бүх зүйлийг Түүний төлөө хийж байх ёстой. Та нар аливааг ярьж эсвэл хийх үедээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Зөвхөн энэ л Бурханы хүсэлд нийцнэ.

Хүн Бурханд итгэх итгэлийн ганц алдаа нь түүний итгэл зөвхөн үгс төдийхөн байхаас биш Бурхан хүний бодитой амьдралд ерөөсөө байдаггүй. Бүх хүн, үнэндээ Бурханы оршин тогтнолд итгэдэг ч Бурхан өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг болоогүй байдаг. Бурханд хандсан олон залбирал хүний амнаас гардаг боловч түүний зүрх сэтгэлд Бурхан маш бага зай эзэлдэг, иймээс Бурхан хүнийг ахин дахин шалгадаг юм. Хүмүүс цэвэр ариун биш болохоор Бурханд хүмүүсийг шалгахаас өөр сонголт байдаггүй, ингэснээр тэр ичиж, шалгалтын үеэр өөрийгөө мэдэж авч болох юм. Эс бөгөөс хүмүүс цөм тэргүүн тэнгэрэлчийн үр удам болж, улам бүр ялзарна. Хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн үеэр, түүнийг Бурханаар тасралтгүй цэвэрлэгдэх зуур олон хувийн хүсэл сонирхол, зорилго хаягддаг. Эс бөгөөс Бурханд ашиглагдах хүн нэг ч байхгүй бөгөөд Бурхан хүнд хийх ёстой ажлаа хийх арга байхгүй. Бурхан эхлээд хүнийг цэвэрлэдэг. Энэ үйл явцад, хүн өөрийгөө мэдэж авч Бурхан хүнийг өөрчлөх боломжтой. Зөвхөн үүний дараа л Бурхан Өөрийн амийг хүн рүү оруулдаг бөгөөд зөвхөн ийм байдлаар хүмүүсийн зүрх сэтгэл Бурхан руу эргэх боломжтой. Тиймээс, Бурханд итгэх нь хүмүүсийн хэлдэг шиг амархан биш. Бурханы харж байгаагаар хэрвээ чи зөвхөн мэдлэгтэй боловч Түүний үгийг амиа болгохгүй бол; хэрвээ чи зөвхөн өөрийн мэдлэгтээ баригдаж, үнэнийг хэрэгжүүлж чадахгүй эсвэл Бурханы үгийг амьдран харуулж чадахгүй байгаа бол энэ нь чамд одоог хүртэл Бурханыг гэсэн хайрын зүрх сэтгэл байхгүй байгаагийн баталгаа бөгөөд чиний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаггүй гэдгийг харуулдаг. Бурханд итгэснээрээ Түүнийг мэдэж авах; энэ нь хүний эрж хайх эцсийн зорилго юм. Чи Бурханы үгийг амьдран харуулахад хичээл чармайлтаа зориулах ёстой, ингэснээр тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлж болох юм. Хэрэв чи зөвхөн хоосон онолын мэдлэгтэй бол Бурханд итгэх итгэл чинь хий дэмий болох болно. Чи зөвхөн Түүний үгийг амьдран харуулж, хэрэгжүүлж байгаа цагт чиний итгэлийг бүрэн дүүрэн агаад Бурханы хүслийн дагуу гэж үзэх боломжтой. Энэ замд, олон хүн ихээхэн мэдлэгийн талаар ярьдаг боловч, үхэх цаг нь ирэхээр тэдний нүдийг нулимс бүрхдэг ба хөгшрөх хүртлээ нэг насны амьдралаа дэмий үрж, хий дэмий амьдарсандаа өөрсдийгөө үзэн яддаг. Тэдэнд зөвхөн ойлголт байсан, харин Бурханыг алдаршуулах боломж огт байгаагүй. Тэд бүхий л амьдралаа нааш цааш гүйж, тэмцэж өнгөрүүлсэн, гэхдээ үхэх цаг нь ирэхэд тэдний зүрх сэтгэлд харамсал байдаг. Зөвхөн үхэх тэр цаг мөчдөө л олон хүн сэхээ орж, амьдралын утга учрыг ухаардаг. Тэгэхэд энэ нь хэтэрхий оройтсон байхгүй гэж үү? Яагаад чи өнөөдрийн боломжийг ашиглан, өөрийн хайрладаг үнэнийг эрж хайж болохгүй гэж? Яагаад маргааш хүртэл хүлээнэ гэж? Хэрэв амьдралд чи үнэний төлөө зовохгүй эсвэл үүнийг олж авахаар эрж хайхгүй бол үхэх мөчдөө харууслыг мэдрэхийг хүсэж байгаа нь энэ үү? Хэрэв тийм бол яагаад Бурханд итгэнэ гэж? Үнэндээ, хүн өчүүхэн төдий л хичээл чармайлт гаргавал, үнэнийг хэрэгжүүлэн Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах олон хэрэг явдал бий. Хүний ухаан санааг ад чөтгөрүүд байнга эзэмддэг, иймд тэр Бурханы төлөө үйлдэж чаддаггүй. Харин ч тэр махан биеийн төлөө байнга нааш цааш гүйдэг ба эцэстээ ямар ч ашиг олдоггүй. Энэ шалтгаануудын улмаас хүн байнгын асуудалтай, гаслан шаналалтай байдаг. Эдгээр нь Сатаны хорлол биш гэж үү? Энэ нь махан биеийн ялзрал биш гэж үү? Чи зөвхөн дүр үзүүлснээр Бурханыг хуурах ёсгүй. Үүний оронд чи бодитой үйлдэл хийх хэрэгтэй. Өөрийгөө бүү хуур; тэгэх нь ямар утга учиртай юм бэ? Чи махан биеийнхээ төлөө амьдарч, нэр хүнд, эд хөрөнгөний төлөө уйгагүй хөдөлмөрлөснөөр юу олж авч чадах юм бэ?