Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ДОЛООН АЯНГЫН НИЖИГНЭЭН—ХААНЧЛАЛЫН САЙН МЭДЭЭ ОРЧЛОН ЕРТӨНЦ ДАЯАР ТҮГЭХ БОЛНО ГЭЖ ЗӨГНӨЖ БАЙНА

Хурд

ДОЛООН АЯНГЫН НИЖИГНЭЭН—ХААНЧЛАЛЫН САЙН МЭДЭЭ ОРЧЛОН ЕРТӨНЦ ДАЯАР ТҮГЭХ БОЛНО ГЭЖ ЗӨГНӨЖ БАЙНА

Би Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд түгээж байна. Миний алдар суу орчлон ертөнц даяар гялбадаг; Миний хүсэл од-цэг мэт хүмүүст агуулагдаж, бүгд Миний гараар жолоодуулж, Миний даалгасан ажлыг хийдэг. Одоогоос эхлэн Би шинэ эрин үед орж, бүх хүнийг өөр ертөнц рүү аваачлаа. Би “төрөлх нутаг”-таа эргэж очоод хүнд Өөрийгөө илүү сайн таниулахын тулд анхдагч төлөвлөгөөнийхөө ажлын өөр нэг хэсгийг эхэлсэн юм. Би орчлон ертөнцийг бүхэлд нь авч үзэж, ажилд минь тохирсон цаг гэдгийг хараад[a] хүн дээрх шинэ ажлаа хийж, ийш тийш яаравчилдаг. Эцсийн эцэст, энэ бол шинэ эрин үе бөгөөд шинэ эрин үед илүү олон шинэ хүнийг аваачиж, таягдах ёстой хүмүүсээсээ илүү олныг зайлуулахын тулд Би шинэ ажил эхэлсэн. Агуу улаан лууны үндэстэнд Би хүний ой тойнд багташгүй ажлын үе шатыг хэрэгжүүлж, тэднийг салхинд ганхахад хүргэсэн ба үүний дараа олон нь салхины үлээлтээр чимээгүй туугдан одсон. Үнэндээ, энэ бол Миний цэвэрлэх гэж буй “үтрэмийн талбай” юм; энэ бол Миний хүсэн эрмэлздэг зүйл, бас Миний төлөвлөгөө билээ. Учир нь, Намайг ажиллаж байхад олон хорон муу хүн гэтэж ирсэн, гэхдээ Би тэднийг хөөн зайлуулах гэж яардаггүй. Харин ч цаг нь ирэхээр Би тэднийг тараах болно. Үүний дараа л Би амийн булаг байж, Намайг үнэхээр хайрладаг хүмүүст инжрийн модны жимс, сараана цэцгийн үнэрийг Надаас хүртэх боломж олгоно. Сатаны толгой хоргоддог газар болох тоос шороотой газарт цэвэр алт огт байхгүй, элс л байдаг, тэгээд эдгээр нөхцөлтэй тулгараад Би ажлын ийм үе шатыг хийдэг. Миний олж авдаг зүйл бол цэвэр, шижир алт болохоос элс биш гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Хорон муу хүмүүс Миний гэрт үлдэж яаж болох юм бэ? Миний диваажинд шимэгч байхыг үнэгнүүдэд Би зөвшөөрч яаж болох юм бэ? Эдгээр зүйлийг зайлуулахын тулд Би санаанд багтах бүх аргыг ашиглах болно. Миний хүсэл илчлэгдэхээс өмнө, юу хийх гэж байгааг минь хэн ч мэдэхгүй. Би энэ боломжийг ашиглан өнөөх муу хүмүүсийг хөөн зайлуулж, тэд арга буюу дэргэдээс минь холдон явдаг. Муу хүмүүст Би ийм зүйл хийдэг боловч Миний төлөө үйлчлэх өдөр тэдэнд бас л ирэх болно. Ерөөлийг хүсэх хүний хүсэл хэтэрхий их хүчтэй; тиймээс Би биеэ эргүүлээд Өөрийн алдарт төрхийг Харь үндэстнүүдэд харуулдаг, ингэснээр хүмүүс бүгд өөрсдийнхөө ертөнцөд амьдарч, өөрсдийгөө шүүх ба харин Би хэлэх ёстой үгээ хэлж, хэрэгтэй зүйлээр нь хүмүүсийг хангадаг. Хүмүүс сэхээ орох үед Би ажлаа аль хэдийн түгээсэн байх болно. Тэгээд Би хүмүүст хүслээ илэрхийлэх бөгөөд хүмүүс дээр хийх ажлынхаа хоёр дахь хэсгийг эхэлж, ажилтай минь нийцэх гэж Намайг ойр дагахыг нь бүх хүнд зөвшөөрч, хийх ёстой ажлыг минь Надтай хамт хэрэгжүүлэхээр чадах бүхнээ хийхийг хүмүүст зөвшөөрөх болно.

Миний алдар сууг харна гэсэн итгэл хэнд ч байдаггүй ба Би тэднийг хүчлэлгүй, харин алдар суугаа хүн төрөлхтний дундаас шилжүүлж, өөр ертөнцөд аваачдаг. Хүмүүс дахин гэмших үед Би алдар суугаа авч, улам олон итгэгчид харуулах болно. Энэ нь Миний ажилладаг зарчим юм. Учир нь Миний алдар суу Канааныг орхих цаг байдаг шиг, сонгогдсон хүмүүсийг орхих цаг мөн байдаг. Цаашлаад, Миний алдар суу газар дэлхийг тэр аяар нь орхиж, бүүдийн, харанхуйд автахад хүргэдэг цаг гэж бий. Канааны нутаг хүртэл нарны гэрэл үзэхгүй; бүх хүн итгэлээ алдах болно, гэвч Канааны нутгийн анхилуун үнэрийг хэн ч орхин явж тэвчихгүй. Шинэ тэнгэр, газарт шилжих үедээ л Би алдар сууныхаа нөгөө хэсгийг авч, эхлээд Канааны нутагт харуулж, шөнийн түнэр харанхуйд умбасан дэлхий даяар бүдэгхэн гэрэл цацруулж, дэлхийг бүхэлд нь гэрэлд аваачдаг. Газар дэлхий даяарх хүмүүс тэрхүү гэрлийн хүчнээс бяр чадал авч, алдар суу минь өсөх, үндэстэн бүрд шинээр гарч ирэх боломж олгог. Би хүний ертөнцөд аль эрт ирж, Израилиас алдар суугаа Зүүн зүгт аль эрт авчирсныг олж мэдэх боломжийг бүх хүнд олгодог; учир нь Миний алдар суу Нигүүлслийн эрин үеэс өнөөдөрт авчруулсан Зүүн зүгээсээ гэрэлтдэг. Гэхдээ Би Израилийг орхин явж, тэндээсээ Зүүн зүгт ирсэн юм. Зүүн зүгийн гэрэл аажмаар цагаан болж хувирах үед л газар дэлхий даяарх харанхуй гэгээрч эхлэх ба тэр үед л хүн Намайг Израилиас аль эрт явчхаад Зүүн зүгт шинээр мандаж буйг олж мэдэх болно. Израильд нэгэнтээ буугаад, дараа нь тэндээс явсан Би дахин нэг удаа Израильд төрөх боломжгүй, учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирддаг, түүнчлэн аянга шууд Зүүнээс Баруун зүгт цахилдаг. Иймээс Би Зүүн зүгт буун ирж, Канааныг Зүүн зүгийн хүмүүст авчирсан юм. Би газар дэлхийн бүх хүнийг Канааны нутагт авчрахыг хүсдэг, иймээс бүхий л орчлон ертөнцийг хянахын тулд Канааны нутагт айлдвараа айлдсаар байдаг. Одоо цагт, Канаанаас бусад газар дэлхий даяар гэрэлгүй, мөн өлсгөлөн ба хүйтний аюул бүх хүнд тулгарсан байна. Би алдар суугаа Израильд өгсөн ба дараа нь тэндээс буцаан авсан, дараа нь израильчуудыг Зүүн зүгт аваачиж, бас бүх хүнийг Зүүн зүгт аваачиж, бүгдийг нь гэрэлд авчирсан, ингэснээр хүн гэрэлтэй дахин нэгдэж, холбоотой болж, цаашид дахин эрж хайх шаардлагагүй болсон юм. Хайж байгаа бүх хүнд Би гэрлийг дахин харуулж, Израильд Надад байсан алдар сууг харуулах болно; Би хүн төрөлхтний дунд аль хэдийн цагаан үүлэн дээр бууж ирсэн гэдгээ тэдэнд харуулна, мөн тоо томшгүй цагаан үүл, багсарсан их жимсийг, цаашлаад Израилийн Бурхан Еховаг тэдэнд харуулах болно. Би тэдэнд, иудейчүүдийн Эзэнийг, хүсэн хүлээлгэсэн Мессиаг, мөн эрин үеүдийн турш хаадад хавчигдаж ирсэн Өөрийнхөө бүх төрхийг харуулах болно. Би бүхий л орчлон ертөнц дээр ажиллаж, агуу ажлыг гүйцэтгэн, бүх алдар суу, бүх үйл хэргээ эцсийн өдрүүдэд хүмүүст илчилнэ. Намайг олон жил хүлээсэн хүмүүст, цагаан үүлэн дээр бууж ирэхийг минь эгээрэн хүссэн хүмүүст, дахин илрэхийг минь хүсэн хүлээсэн Израильд, мөн Намайг хяхаж хавчдаг бүх хүн төрөлхтөнд Би алдар суут төрх байдлаа бүрнээр нь харуулах болно, ингэснээр Би аль хэдийн Өөрийн алдар сууг авч, түүнийгээ Зүүн зүгт аваачсан бөгөөд тийнхүү энэ нь Иудейд байхаа болино гэдгийг бүх хүн мэдэх болно. Учир нь эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн!

Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх улс үндэстэн болон урсгалыг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би бүх хүнийг дуу хоолойгоор минь байлдан дагуулагдаж, энэ урсгалд орж, Миний өмнө захирагдахад хүргэх болно, учир нь Би алдар суугаа бүх газар дэлхийгээс аль эрт буцаан авч, Зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн эрмэлздэггүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин илрэлтийг хүсэмжилдэггүй хэн байх вэ? Миний хайр татам байдлыг мөрөөсдөггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй байх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой газар дэлхий даяар түгэх болно; сонгосон хүмүүстээ хандан Би илүү их үг хэлмээр байна. Уул нурууд, гол мөрдийг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд, хэлэх үг минь хүнд эрдэнэ болсон бөгөөд бүх хүн Миний үгийг нандигнадаг. Аянга Зүүн зүгээс Баруун зүгийг хүртэл цахилдаг. Миний үгс хүнд хаяхад хайран, бас ой тойнд багташгүй санагддаг мөртөө, тэр тусам нь хүн тэдгээрт улам баясан хөөрдөг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг баяр хөөртэй, баясгалантай байна. Би дуу хоолойгоо хэрэглэн бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүн төрөлхтний дунд албан ёсоор орж, ингэснээр тэд Намайг шүтэн мөргөж эхэлнэ. Би цацруулдаг алдар суу болон хэлэх үгээрээ дамжуулан, бүх хүнийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс аянга цахидаг гэдгийг, мөн Зүүн зүгийн “Чидун ууланд” Би бууж ирсэн гэдгийг харахуйц болгоно. Би иудейчүүдийн Хөвгүүн байхаа больж, харин Зүүний Аянгын хувиар газар дэлхий дээр байгаад хэдийнээ удсан гэдгийг тэд харах болно. Учир нь Би аль эрт дахин амилсан бөгөөд хүн төрөлхтний дундаас явж, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, бас одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын орхисон өнөөх нярай хүүхэд юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн бүрэн алдар суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, алдар суут төрх байдлыг минь харж, дуу хоолойг минь сонсож, үйл хэргийг минь хараг. Энэ бол Миний бүхий л хүсэл; энэ бол Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго юм. Бүх улс үндэстэн Намайг шүтэн мөргөж, бүх хэл Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр Надад итгэлээ өгч, ард түмэн бүхэн Надад захирагдаг!

Тайлбар:

a. Эх бичвэрт “гэдгийг хараад” гэдэг үг байдаггүй.

Өмнөх:ЧИ БУРХАНД ИТГЭДЭГ ТУЛ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ АМЬДРАХ ЁСТОЙ

Дараах:БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН БУРХАН БОЛОН БУРХАНААР АШИГЛАГДДАГ ХҮМҮҮСИЙН ХООРОНДОХ ҮНДСЭН ЯЛГАА

Холбогдох агуулга

  • ХРИСТТЭЙ НИЙЦДЭГГҮЙ ХҮМҮҮС ГАРЦААГҮЙ БУРХАНЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧИД ЮМ

    Бүх хүн Есүсийн жинхэнэ төрхийг харахыг хүсдэг бөгөөд бүгд Түүнтэй хамт байхыг хүсдэг. Есүсийг харахыг эсвэл Түүнтэй хамт байхыг хүсдэггүй гэж ах эгч …

  • ХУУЛИЙН ЭРИН ҮЕ ДЭХ АЖИЛ

    Еховагийн израильчууд дээр хийсэн ажил нь Бурханы газар дээрх эх газрыг буюу Түүний байсан ариун газрыг хүмүүсийн дунд байгуулсан. Тэр Өөрийн ажлыг Из…

  • ХОРИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ

    Хэн Миний гэрт амьдарсан бэ? Хэн Миний төлөө зогссон бэ? Хэн Миний оронд зовсон бэ? Хэн Миний өмнө ам өчгөө өгсөн бэ? Хүйтэн хөндий бололгүйгээр хэн Н…

  • ЧИ АМИЛСАН ХҮН МӨН ҮҮ?

    Хэвийн хүн чанарыг амьдран харуулж, төгс болгуулсан үедээ чи зөгнөл болон аливаа нууцын тухай ярьж чадахгүй боловч амьдран харуулж, гаргаж байгаа зү…