Үг нь махбодоор илэрсэн

Агуулга

Та нар ажлыг ойлгох ёстой; төөрөлдсөн байдлаар бүү дага!

Одоо үед төөрөлдсөн байдлаар итгэдэг олон хүмүүс бий. Та нарын сониуч зан хэтэрхий их, ерөөлийг эрэлхийлэх та нарын хүсэл хэтэрхий их мөн амийг эрэлхийлэх та нарын хүсэл хэтэрхий жаахан. Өнөө үеийн Есүст итгэгчид урам зоригоор дүүрэн байдаг. Есүс тэднийг тэнгэрлэг гэртээ угтан авна – тэд итгэхгүй байж чадах уу? Зарим хүмүүс бүхий л амьдралынхаа туршид итгэгч байсан, зарим хүмүүс хориос дээш жил эсвэл дөч, тавин жил итгэсэн; тэд Библийг уншихаас хэзээ ч залхаагүй. Учир нь юу ч тохиолдсон нь хамаагүй итгэсээр байгаа цагт тэд тэнгэр лүү очих болно. Та нар цөөхөн жилийн турш энэ замаар Бурханыг дагасан хэдий ч та нар аль хэдийн тэмцэлдэж байгаа ба ямар ч тэвчээргүй болсон. Учир нь ерөөл хүртэх гэсэн та нарын хүсэл хэтэрхий хүчтэй. Та нарын энэ жинхэнэ замаар алхаж байгаа нь ерөөл олж авах хүсэл болон сониуч зүрх сэтгэлд захирагддаг. Та нарт ажлын энэ үе шатны талаар тийм ч их ойлголт байхгүй. Миний өнөөдөр хэлж байгаа зүйлийн ихэнх нь Есүст итгэдэг хүмүүст хэлэгдээгүй; энэ нь тэдний үзлийн эсрэг тэмцэхийн тулд зөвхөн хэлэгдээгүй. Үнэндээ ил болж байгаа эдгээр үзэл нь та нарын дунд оршдог яг тэр үзлүүд юм, учир нь та нар, яагаад Библийг доош тавих ёстойг, яагаад Би Еховагийн ажил хуучирсан гэж хэлснийг болон яагаад Би Есүсийн ажил хуучирсан гэж хэлснийг ойлгодоггүй. Үнэндээ та нарт ил гаргаж хэлээгүй олон үзэл байдаг. Та нарын зүрх сэтгэл дотор хашигдсан олон санал байдаг бөгөөд та нар зүгээр л олонхыг дагадаг. Та нарын үзэл цөөхөн гэж бодож байна уу? Та нар зүгээр л тэдгээрийн талаар ярихгүй байгаа төдий! Үнэндээ та нар хааш яаш дагаж, жинхэнэ замыг огтхон ч эрж хайхгүй байгаа ба санаатайгаар амийг олж авахгүй байгаа. Зөвхөн юу тохиолдохыг харахыг хүссэн хандлага л та нарт бий. Та нар өөрсдийн олон хуучин үзлээ доош тавиагүй учраас өөрийгөө бүрэн тахил болгож чадах хүн та нарын дунд нэг ч байхгүй. Энэ мөчид ирчихээд та нар одоо ч гэсэн хувь заяаныхаа талаар санаа зовж, өдөр шөнөгүй боддог ба хэзээ ч үүнийгээ больж чаддаггүй. Миний ярьдаг Фарисайчууд шашны “ахмадууд” гэж чи бодож байна уу? Та нар өнөө үеийн хамгийн дэвшилтэт Фарисайчуудын төлөөлөгчид биш гэж үү? Намайг Библитэй харьцуулан шалгадаг, Миний дурддаг хүмүүс зөвхөн шашны хүрээний Библийн мэргэжилтнүүдтэй хамаатай гэж чи бодож байна уу? Бурханыг дахин нэгэнтээ загалмайд цовдолдог хүмүүсийн тухай ярих үедээ Би шашны хүрээний удирдагчдын тухай ярьж байна гэж чи бодож байна уу? Та нар энэ дүрд тоглож байгаа хамгийн шилдэг жүжигчид биш гэж үү? Хүмүүсийн үзлийн эсрэг тэмцэхийн тулд Миний хэлдэг бүх үгс нь шашны пасторууд болон ахлагчдыг дооглож байгаа гэж чи бодож байна уу? Та нар бас энэ бүх зүйлсэд оролцоогүй гэж үү? Та нарт цөөхөн үзэл байгаа гэж чи бодож байна уу? Зүгээр л та нар бүгд одоо маш ухаалаг байж сурсан. Та нар өөрсдийн ойлгодоггүй зүйлсийн талаар ярьдаггүй эсвэл тэдгээрийн талаарх мэдрэмжээ харуулдаггүй, гэхдээ та нарт хүндлэлийн зүрх сэтгэл болон хүлцэнгүй байдлын зүрх сэтгэл зүгээр л байдаггүй. Та нарын харж байгаагаар суралцах, ажиглах болон хүлээх нь та нарын өнөөдрийн хамгийн агуу хэрэгжүүлэлт юм. Та нар хэтэрхий ухаалаг байж сурсан. Гэсэн хэдий ч энэ нь та нарын нэг төрлийн овжин сэтгэхүй юм гэдгийг та нар мэдэх үү? Та нарын нэг хормын ухаалаг байдал мөнхийн гэсгээлтээс зугтахад чинь тусална гэж та нар бодож байна уу? Та нар хэтэрхий “ухаалаг” байхыг сурсан! Зарим хүмүүс Надаас: “Нэг өдөр шашны хүмүүс надаас ‘Яагаад та нарын Бурхан ганц ч ид шид үзүүлээгүй юм бэ?’ гэж асуувал би яаж тайлбарлах ёстой вэ?” гэх мэтийн зүйл асуудаг. Одоо зөвхөн шашны хүмүүс тиймэрхүү зүйл асуухгүй. Харин ч чи өнөөдрийн ажлыг ойлгодоггүй бөгөөд хэтэрхий олон үзэлтэй байдаг. Шашны ажилтнуудыг дурдах үедээ Би хэнийг хамаатуулдгийг чи одоо ч мэдэхгүй юу? Би хэнд Библийг тайлбарлаж байгааг чи мэдэхгүй юу? Ажлын гурван үе шатыг тайлбарлах үедээ Би хэний төлөө ярьж байгааг чи мэдэхгүй юу? Би эдгээр зүйлийг хэлээгүй байсан бол та нар тийм амархан үнэмших байсан уу? Та нар тийм амархан буулт хийх байсан уу? Та нарын хувьд хуучин үзлүүдээ няцаах нь маш амархан уу? Ялангуяа хэзээ ч хэнд ч дуулгавартай байгаагүй тэдгээр “жинхэнэ эрчүүд” – тэд тийм амархан дуулгавартай дагах уу? Та нар доод зэргийн хүн чанартай, маш дорд хэв чанартай, хөгжил дорой уураг тархитай, удаан хугацаанд Бурханд итгэсэн замналтай биш, та нарт үнэндээ нэлээд их үзэл байдаг бөгөөд та нарын төрөлхийн уг чанар хэнд ч амархан захирагддаггүй. Өнөөдөр гэхдээ та нар хүчинд автаж, өөр аргагүй болсон учраас захирагдах чадвартай байдаг; та нар бол өөрсдийн ур чадвараа чөлөөтэй ашиглах чадваргүй байгаа төмөр торон дахь барс. Та нарт далавч байсан ч гэсэн нисэхэд хэцүү байх болно. Хэдийгээр ерөөл өгөгдөөгүй ч та нар дагахад бэлэн байгаа. Энэ нь та нарын “сайн эрийн” сэтгэл биш, харин ч та нар бүрмөсөн цохигдсон бөгөөд яахаа мэдэхгүй байгаа. Энэ бүх ажил та нарыг цохьсон. Хэрвээ та нарын хүрч чадах ямар нэгэн зүйл байсан бол та нар өнөөдрийнх шигээ дуулгавартай байхгүй байх байсан, учир нь өмнө нь та нар бүгдээрээ эзгүй хээр газар дахь зэрлэг илжигнүүд байсан. Иймээс өнөөдөр хэлж байгаа зүйл бол зөвхөн янз бүрийн шашны бүлэглэлүүдийн хүмүүс рүү чиглээгүй мөн энэ нь тэдний үзлийн эсрэг тэмцэхийн төлөө биш; харин ч энэ нь та нарын үзлийн эсрэг тэмцэхийн төлөө юм.

Зөвт байдлын шүүлт эхэлсэн. Бурхан хүмүүсийн төлөөх нүглийн тахил болон үйлчилсээр байх уу? Бурхан хүмүүсийн төлөө дахин нэгэнтээ агуу эмчийн дүрд тоглох уу? Бурханд үүнээс илүү их эрх мэдэл байхгүй юу? Бүлэг хүмүүсийг аль хэдийн бүрэн дүүрэн болгосон бөгөөд сэнтийний өмнө аваачсан. Тэр мөн л чөтгөрүүдийг зайлуулж, өвчтэйг эдгээх үү? Энэ нь хэтэрхий хуучирсан биш гэж үү? Иймэрхүү байдлаар үргэлжлүүлбэл гэрчлэл боломжтой байх уу? Бурхан нэгэнтээ загалмайд цовдлогдсон, иймээс Тэр үүрд цовдлогдсон хэвээр байх уу? Чөтгөрүүдийг нэгэнтээ зайлуулчихаад Тэр тэднийг үүрд зайлуулах уу? Энэ нь доромжлол гэж тооцогдохгүй юу? Ажлын энэ үе шат нь өмнөхөөсөө илүү дээр болсон үед л эрин үе урагшлан хөгждөг. Тэгээд эцсийн өдрүүдэд хүрэх ба эрин үе дуусах цаг ирэх болно. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс тиймээс үзэгдлийн талаар тодорхой мэдэж байхад анхаарлаа хандуулах ёстой. Энэ бол суурь. Үзэгдлийн талаар та нартай нөхөрлөх болгондоо Би зарим хүмүүсийн зовхи нь унжиж, сонсох хүсэлгүйгээр унтаж эхэлдгийг дандаа хардаг. Бусад нь: “Чи яагаад сонсохгүй байгаа юм бэ?” гэж асуух үед тэр: “Энэ нь миний амьд эсвэл бодит байдалд ороход минь туслахгүй. Бидний хүсдэг зүйл бол хэрэгжүүлэлтийн зам” гэж хэлдэг. Би хэрэгжүүлэлтийн замын тухай ярилгүй, ажлын тухай ярих үед тэр “Таныг ажлын тухай ярьмагц би унтаж эхэлдэг” гэдэг. Тэгээд Намайг хэрэгжүүлэлтийн тухай ярьж эхлэнгүүт тэр тэмдэглэл хийж эхэлдэг. Би ажлын талаар дахин ярьж эхлэхэд тэр буцаад сонсохоо больдог. Та нар одоо юугаар зэвсэглэх ёстойгоо мэдэх үү? Нэг тал нь ажлын тухай үзэгдэл, нөгөө тал нь чиний хэрэгжүүлэлт юм. Чи хоёр талыг хоёуланг нь барьж авах ёстой. Хэрвээ амьд ахиц гаргах эрэл хайгуулд чинь чамд үзэгдэл байхгүй бол чамд суурь байхгүй. Хэрвээ чамд зөвхөн хэрэгжүүлэлтийн зам байдаг ч өчүүхэн төдий ч үзэгдэл байхгүй, мөн чамд бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажлын талаар ямар ч ойлголт байдаггүй бол чи ямар ч хэрэггүй. Үзэгдлийн талын үнэнийг чи ойлгох ёстой бөгөөд хэрэгжүүлэлттэй холбоотой үнэний тухайд гэвэл чи тэдгээрийг ойлгомогцоо хэрэгжүүлэлтийн зохистой замыг олох хэрэгтэй; чи үнэний дагуу хэрэгжүүлж, өөрийнхөө нөхцөл байдлын дагуу орох хэрэгтэй. Үзэгдлүүд бол суурь бөгөөд хэрвээ чи үүнд ямар ч анхаарал хандуулахгүй бол эцсийг нь хүртэл дагаж чадахгүй байх болно. Ийм байдлаар туршлагажих үедээ чи нэг бол замаа алдаж эсвэл унаж бүтэлгүйтнэ. Амжилтанд хүрэх ямар ч аргагүй байх болно! Тэдний суурь нь зөвхөн бүтэлгүйтэж, амжилтанд хүрдэггүй тул хүмүүст агуу үзэгдэл байдаггүй. Чи бат зогсож чаддаггүй! Бурханд итгэх нь юу болохыг чи мэдэх үү? Бурханыг дагах нь юу болохыг чи мэдэх үү? Үзэгдэлгүйгээр чи ямар замаар алхах вэ? Өнөөдрийн ажилд хэрвээ чамд үзэгдэл байхгүй бол чи огтхон ч бүрэн дүүрэн болгуулж чадахгүй байх болно. Чи хэнд итгэдэг вэ? Яагаад чи Түүнд итгэдэг вэ? Чи яагаад Түүнийг дагадаг вэ? Чи нэг төрлийн тоглоом гэж итгэдэг үү? Чи өөрийнхөө аминд нэг төрлийн тоглоом гэж ханддаг уу? Өнөөдрийн Бурхан бол хамгийн агуу үзэгдэл юм. Түүний хэр ихийг чи мэддэг вэ? Түүний хэр ихийг чи харсан бэ? Өнөөдрийн Бурханыг харсан болохоор Бурханд итгэх чиний итгэлийн суурь бат бэх үү? Энэхүү будилсан замаар дагасаар байгаа цагт чи авралыг олж авна гэж чи бодож байна уу? Чи булингартай уснаас загас барьж чадна гэж бодож байна уу? Энэ нь тийм энгийн үү? Өнөөдрийн Бурханы хэлж байгаа зүйлийн талаарх өөрийн хэр олон үзлийг чи няцаасан бэ? Чамд өнөөдрийн Бурханы талаарх үзэгдэл байгаа юу? Өнөөдрийн Бурханы талаарх чиний ойлголт хаана оршдог вэ? Дагаснаараа Түүнийг олж авч чадна, мөн Түүнийг харснаараа Түүнийг олж авч чадна,[a] хэн ч чамайг салгаж чадахгүй гэж чи үргэлж боддог. Бурханыг дагах нь амархан гэж бүү бод. Гол зүйл бол чи Түүнийг мэдэх ёстой, Түүний ажлыг мэдэх ёстой ба Түүний төлөө зовлон бэрхшээл туулах хүсэлтэй байж, Түүний төлөө өөрийнхөө амийг золиослох хүсэлтэй байж, Түүгээр төгс болгуулах хүсэлтэй байх ёстой. Энэ нь чамд байх ёстой үзэгдэл юм. Хэрвээ чи үргэлж нигүүлсэл эдлэх тухай бодож байвал энэ нь нэмэргүй! Бурхан зүгээр л хүмүүсийн таашаалын төлөө байж, хүмүүст нигүүлсэл хайрлахын төлөө байдаг гэж бүү бод. Чи буруу бодсон! Хэрвээ хүн дагахын тулд өөрсдийнхөө амиар аз туршиж чадахгүй бол, хэрвээ хүн дагахын тулд энэ ертөнцийн бүх эзэмшлээ хаяж чадахгүй бол бариа хүртэл дагаж чадахгүй байх нь гарцаагүй! Чи өөрийн суурь болох үзэгдэлтэй байх ёстой. Хэрвээ гай гамшиг туулах өдөр хоногууд чинь ирвэл чи юу хийх учиртай вэ? Чи дагах чадвартай хэвээр байх уу? Чи бариа хүртэл дагаж чадах эсэхээ хөнгөхнөөр бүү хэл. Өнөө үе ямар цаг болохыг харахын тулд чи эхлээд нүдээ нээсэн нь дээр. Хэдий та нар одоо сүмийн багана шиг байж болох боловч эдгээр баганууд өт хорхойд идэгдэх цаг ирж, сүмүүдийг нурахад хүргэх болно, учир нь одоогоор та нарт дутагддаг маш олон үзэгдэл бий. Та нарын анхаарал хандуулдаг зүйл чинь зөвхөн та нарын бяцхан ертөнц бөгөөд эрж хайх хамгийн найдвартай, хамгийн зүй зохистой зам юу болохыг та нар мэддэггүй. Та нар өнөөдрийн ажлын үзэгдлийг анхаардаггүй бөгөөд та нар эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ хадгалдаггүй. Нэг өдөр л та нарын Бурхан өөрсдийг чинь хамгийн дасаагүй газарт тавих болно гэж та нар бодсон уу? Би та нараас бүх зүйлийг чинь булаан авах өдөр ирэхэд та нар юу болох тухайгаа бодож байсан уу? Тэрхүү өдрийн та нарын эрч хүч одоогийнх шиг байх уу? Та нарын итгэл дахин гарч ирэх үү? Бурханыг дагаж байхдаа та нар энэ хамгийн агуу үзэгдэл буюу “Бурханыг” мэдэх ёстой. Энэ бол хамгийн чухал асуудал. Бас энэ ертөнцийн хүмүүстэй харьцаагаа таслах нь та нарыг Бурханы гэр бүл болгон ариусгах болно гэж бүү бод. Өнөөдөр бүтээлийн дунд Бурхан Өөрөө ажиллаж байгаа. Бурхан хүмүүсийн дунд кампанит ажил гүйцэтгэхээр биш Өөрийн ажлыг хийхээр ирсэн. Өнөөдрийн ажил бол махан биетэй болсон тэнгэр дэх Бурханы ажил гэдгийг мэдэж чадах цөөхөн хүн ч та нарын дунд байдаггүй. Энэ нь та нарыг гайхалтай авьяастай хүмүүс болгох тухай биш юм. Үүний оронд энэ нь хүний амьдралын ач холбогдлыг мэдэж, хүний хүрэх газрыг мэдэхэд та нарт туслахын төлөө бөгөөд Бурхан болон Түүний бүрэн дүүрэн байдлыг мэдэхэд чамд туслахын төлөө юм. Чи бол Бүтээгчийн гар дахь бүтээл гэдгээ мэдэх ёстой. Чиний ойлгох ёстой зүйл, чиний хийх ёстой зүйл болон чи Бурханыг хэрхэн дагах ёстой – энэ бүхэн нь чиний ойлгох ёстой үнэн биш гэж үү? Тэдгээр нь чиний харах ёстой үзэгдэл биш гэж үү?

Хүнд үзэгдэл байх үед түүнд суурь байдаг. Чи энэхүү суурин дээр үндэслэн хэрэгжүүлэх үед, ороход хамаагүй илүү амархан байх болно. Ийм маягаар орох тал дээр чамд болгоомжлол байхгүй байх ба чиний хувьд ороход маш амархан байх болно. Үзэгдлийг ойлгох, ажлыг ойлгох энэ тал бол гол чухал зүйл юм. Та нар энэ талаар зэвсэглэх ёстой. Хэрвээ чи үнэний энэ талаар зэвсэглээгүй, харин зөвхөн хэрэгжүүлэлтийн замын талаар л ярьдаг бол энэ нь томоохон дутагдал юм. Та нарын олонх нь энэ талыг онцолдоггүйг Би олж мэдсэн бөгөөд үнэний энэ талыг сонсож байхдаа яг хоосон сургаал үгийг сонсож байгаа мэт байдаг. Нэг л өдөр чи алдах болно. Одоо чиний ойлгодоггүй, өөртөө шингээгээгүй зарим нэг үгс байдаг; энэ тохиолдолд чи тэвчээртэйгээр эрж хайх ёстой ба ойлгох өдөр чамд ирэх болно. Бага багаар зэвсэглэ. Чи ердөө цөөхөн сүнслэг сургаалыг ойлгож байсан ч гэсэн энэ нь тэдгээрт анхаарал хандуулахгүй байснаас дээр. Энэ нь юу ч ойлгоогүй байснаас дээр. Энэ бүхэн нь чиний оролтонд нэмэртэй бөгөөд чиний эргэлзээнүүдийг арилгах болно. Энэ нь үзлээр дүүрсэн байснаас дээр. Эдгээр үзэгдлийг суурь болгох нь хамаагүй илүү дээр. Ямар ч болгоомжлолгүйгээр, ихэмсэг бардам байдалтайгаар орох боломжтой. Үргэлж эргэлзсэн маягаар төөрөлдөн дагах нь ямар хэрэгтэй юм бэ? Тэр нь хонх хулгайлах зуураа өөрийнхөө чихийг дарж байгаа хэрэг биш гэж үү? Хаанчлалд ихэмсэг намжиртайгаар орвол хэчнээн сайхан! Яагаад болгоомжлолоор дүүрэн байна гэж? Энэ нь зүгээр л зовлон бэрхшээл туулж байгаа хэрэг биш гэж үү? Чамд Еховагийн ажлын тухай, Есүсийн ажлын тухай болон ажлын энэ үе шатны тухай ойлголт байх үед чамд суурь байх болно. Одоо чи энэ нь тун энгийн гэж төсөөлж болох юм. Зарим хүмүүс, “Ариун Сүнс агуу ажлаа эхлэх үед надад бүх үг байх болно. Одоо би үнэхээр ойлгоогүй байгаа нь Ариун Сүнс намайг тийм ч их гэгээрүүлээгүйгээс болж байгаа юм” гэдэг. Энэ нь тийм ч амархан биш; чи үүнийг одоо хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа бөгөөд цаг нь ирэхэд чи үүнийг чадварлагаар ашиглах болно гэдэг нь худлаа юм. Энэ нь тийм байх албагүй! Чи одоо маш сайн зэвсэглэсэн бөгөөд тэдгээр шашны хүмүүс болон шилдэг онолчдод хариу үзүүлж, бүр тэднийг няцаахад ямар ч асуудал байхгүй гэж чи итгэдэг. Чи үнэхээр тэгж чадах уу? Тийм өнгөцхөн туршлагатайгаар чи ямар ойлголтын тухай ярьж чадах юм бэ? Үнэнээр зэвсэглэх, үнэний тулаанд тулалдах, Бурханы нэрээр гэрчлэл хийх гэдэг нь чиний боддог шиг биш – Бурхан ажиллаж байгаа цагт бүх зүйл биелэх болно. Тэр үед магадгүй зарим асуулт чамайг мухардуулах бөгөөд чи цочирдон мэгдэх болно. Гол зүйл бол чи ажлын энэ үе шатны талаар тодорхой мэдэж байгаа юу, үгүй юу, мөн чи үнэндээ хэр ихийг ойлгож байгаа вэ гэдэг юм. Хэрвээ чи дайсны хүчийг ялан дийлж чадахгүй, мөн шашны хүчнүүдийг ч ялж чадахгүй бол чи ямар ч хэрэггүй хүн болохгүй гэж үү? Хэрвээ чи өнөөдрийн ажлыг мэдэрч, нүдээрээ харж, чихээрээ сонссон боловч эцэстээ гэрчлэл хийж чадахгүй бол чамд үргэлжлүүлэн амьдрах нүүр байсаар байх уу? Чи хэнтэй нүүр тулгарч чадах юм бэ? Одоо хэтэрхий энгийнээр бүү бод. Хожмын ажил чиний төсөөлж байгаа шиг энгийн байхгүй. Үнэний дайнд тулалдана гэдэг тийм амархан эсвэл тийм энгийн биш. Одоо чи зэвсэглэх хэрэгтэй. Хэрвээ одоо үнэнээр зэвсэглэхгүй бол цаг нь ирж, Ариун Сүнс ер бусын байдлаар ажиллахгүй үед чи хохирох болно.

Тайлбар:

a. Анхдагч эх бичвэрт “чи үргэлж, дагаснаараа олж авч чадна, харснаараа олж авч чадна гэж итгэдэг” гэж байдаг.