Ажил ба оролт 9

Угсаатны хатуу уламжлал, сэтгэлгээ нь хүний цэвэр ариун, цайлган сэтгэлд эртнээс таагүй нөлөө үзүүлж ирсэн бөгөөд сэтгэл хөдлөлгүй, өөрийгөө гэх ямар ч мэдрэмжгүй мэт, өчүүхэн ч хүн чанаргүйгээр хүний сүнс рүү дайрсан юм. Энэ чөтгөрүүдийн арга барил туйлын харгис, “боловсрол”, “хүмүүжил” нь хүнийг хяддаг диаволын хааны уламжлалт арга болсон мэт байдаг. Тэрээр “гүн гүнзгий сургаалаа” ашиглан үзэшгүй муухай сэтгэлээ бүрэн нууж, хонины арьс нөмрөн хүний итгэлийг олоод, дараа нь үлбийн унтаж байгааг нь далимдуулан хүнийг бүрмөсөн залгидаг. Хөөрхий хүн төрөлхтөн—өсөж өндийсөн нутаг нь диаволын нутаг, өсгөж хүмүүжүүлсэн нэгэн нь үнэндээ өөрсдийг нь шархлуулдаг дайсан гэдгийг яахан мэдэх билээ. Гэвч хүн огт сэрдэггүй; өлсгөлөн, цангаагаа тайлчхаад өсгөсөн “эцэг эхийнхээ” “ачийг” хариулахаар бэлтгэдэг. Хүн ийм л байдаг. Өнөөдөр хүн өөрийг нь өсгөсөн хаан бол дайсан нь гэдгийг мэдэхгүй хэвээр. Газар дэлхий үхэгсдийн ясаар дүүрч, диавол солиотуудыг зогсолтгүй баясгаж, “нөгөө ертөнцөд” хүний махыг үргэлжлүүлэн үмхэлж, хүний араг ястай нэг булшинд орж, хүний ноорхой биеийн эцсийн үлдэгдлийг идэхээр хий дэмий оролддог. Гэвч хүн мэдэхгүй хэвээр байдаг бөгөөд диаволд хэзээ ч дайснаа гэж хандаагүй, харин ч түүнд чин сэтгэлээсээ үйлчилдэг. Ингэтлээ гажуудсан хүмүүс Бурханыг мэдэж огт чадахгүй. Махбод болж хүмүүсийн дунд ирээд авралын бүх ажлаа гүйцэлдүүлэх нь Бурханд амар байдаг гэж үү? Аль эрт Үхэгсдийн оронд унасан хүн Бурханы шаардлагыг биелүүлж яахан чадах билээ? Хүн төрөлхтний ажлын төлөө Бурхан олон шөнийг нойргүй өнгөрөөсөн. Бурхан өдөр хоногоо хүнтэй өнгөрөөхийн тулд дээрээс хамгийн доод ёроолд, хүний амьдардаг амьдын тамд бууж ирсэн бөгөөд хүмүүсийн дундах ноорхой байдалд хэзээ ч гомдоллоогүй, дуулгаваргүй байсных нь төлөө хүнийг хэзээ ч зэмлээгүй, харин ажлаа биечлэн гүйцэтгэх явцдаа хамгийн их доромжлол амсдаг. Бурхан юу гэж тамд харьяалагдах билээ? Бурхан амьдралаа тамд өнгөрөөж яахан болох билээ? Гэвч бүх хүн төрөлхтний төлөө, мөн бүхий л хүн төрөлхтнийг эртхэн амраахын төлөө Бурхан газар дээр ирэхийн тулд доромжлолыг тэсвэрлэж, шударга бус явдлыг туулж, хүнийг аврахын тулд “там”, “Үхэгсдийн орон”, барын үүрэнд биечлэн орсон юм. Хүн яаж Бурханыг эсэргүүцэхэд тохирох юм бэ? Бурханы талаар гомдоллох ямар шалтгаан хүнд байгаа юм бэ? Хүн яахан Бурханыг харах увайгүй зантай байж болох юм бэ? Тэнгэрийн Бурхан энэхүү ёс суртахуунгүй хамгийн бузар булай нутагт ирээд хэзээ ч гоморхоогүй, мөн хүний талаар гомдоллоогүй, харин ч хүний сүйтгэл1, дарлалыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрдөг. Хүний үндэслэлгүй шаардлагыг Бурхан хэзээ ч шүүмжлээгүй, хүнд хэзээ ч хэрээс хэтэрсэн шаардлага тавиагүй, мөн хүнээс хэзээ ч үндэслэлгүй зүйл шаардаагүй; Бурхан зааж сургах, гэгээрүүлэх, зэмлэх, үгээр цэвэршүүлэх, сануулах, захих, тайтгаруулах, шүүх, илчлэх гэх зэрэг хүний шаардсан бүх ажлыг зүгээр л гомдолгүйгээр хийдэг. Түүний аль алхам нь хүний амийн төлөө байгаагүй юм бэ? Хэдийгээр Бурхан хүний хэтийн ирээдүй, хувь заяаг үгүй хийсэн ч Түүний гүйцэтгэсэн аль алхам хүний хувь заяаны төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг амьд үлдээхийн төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг энэхүү зовлон, шөнө шиг түнэр харанхуйн хүчний дарлалаас ангижруулахын төлөө байгаагүй вэ? Аль нь хүний төлөө байдаггүй вэ? Элбэрэлт эхийн сэтгэл мэт Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгож чадах вэ? Бурханы ирмүүн зүрх сэтгэлийг хэн ухаарч чадах вэ? Бурханы оргилуун зүрх сэтгэл, бадрангуй хүлээлтийг хүн хүйтэн, цэвдэг сэтгэл, үл хайхарсан харц, удаа дараагийн зэмлэл, доромжлол; мөн зүрх зүсэм үг, ёжлол, басамжлалаар хариулсан; хүн доог тохуу хийж, дэвсэлж, голж, үл ойлгож, гомдоллож, хөндийрч, зайлсхийж, ов мэх гаргаж, дайрч давшлан, хорсохоос өөр хариу бариагүй. Халуун дулаан үгийг нь хөмсөг зангидан, мянган хуруугаар чичлэн хүйтнээр үл ойшоосон билээ. Бурхан гагцхүү толгой гудайлган тэвчиж, номхон шар үхэр мэтээр хүмүүст үйлчлэхээс өөр яаж ч чаддаггүй.2 Нар сар тун олон удаа улирч, Бурхан ододтой асар олон удаа нүүр учирч, маш олон удаа үүрийн гэгээгээр гараад үдшийн бүрийд эргэн ирж, эргэж хөрвөөн, Эцэгээсээ хагацахаас мянга дахин хүнд гасланг туулж, хүний дайралт, эвдэлт, харьцалт, засалтыг туулсан юм. Бурханы даруу, нуугдмал байдлыг хүн алагчлах сэтгэл,3 шударга бус үзэл санаа, ёс бус хандлагаар хариулж, далд ажилладаг Бурханы нам гүм арга, хүлцэл, тэвчээрийг шунахай харцаар хариулсан; хүн харуусахгүйгээр Бурханыг дэвслэн хөнөөхийг хүсэж, газартай нь тэгшлэх гэж оролддог. Бурханд хүн “гойд сүйхээтэй” ханддаг бөгөөд хүний дээрэлхэж, зэвүүцдэг Бурхан олон түмэн хүний хөлд бяц дэвслүүлдэг байхад хүн толгодын хаан болж, хэмжээгүй эрх эдлэн,4 нууцхан анхаарлын төвд байхыг хүсдэг мэт, Бурханыг хичээл зүтгэлтэй, дүрэм журмыг баримталдаг, эсэргүүцэж, хэрэг төвөг удах эрхгүй, хөшигний цаадах найруулагч болгохыг эрмэлздэг мэтээр нуруу тэнэгэр зогсдог. Бурхан сүүлчийн эзэн хааны дүрд тоглож, ямар ч эрх чөлөөгүй утсан хүүхэлдэй5 байх ёстой. Хүний үйл хэрэг хэлж ярихын аргагүй атал хүн яахаараа Бурханаас энэ тэрийг шаардах эрхтэй байдаг билээ? Хүн яахаараа Бурханд санал хэлэх эрхтэй байдаг билээ? Хүн яахаараа сул талыг нь өрөвд гэж Бурханаас шаардах эрхтэй байдаг юм бэ? Хүн Бурханаас өршөөл хүртэхэд яахан тохирох билээ? Бурханы уужим сэтгэлийг ахин дахин хүртэхэд яахан тэнцэх билээ? Бурханаас ахин дахин уучлал хүртэхэд яаж тэнцэх юм бэ? Хүний мөс чанар хаа байна? Бурханы сэтгэлийг хүн аль эрт шархлуулж, Бурханы зүрх сэтгэлийг аль эрт эмтэлсэн. Бурхан хүнийг Өөрт нь өгөөмөр зан гаргана, өчүүхэн ч болтугай халуун дулаан хандана гэж найдан нүдэндээ галтай, нүүрэндээ цогтойгоор хүмүүсийн дунд ирсэн юм. Гэвч Бурханы зүрх сэтгэлийг хүн тайтгаруулалгүй удаж, Бурханыг гагцхүү удаа дараа6 дайрч давшлан, тарчилгасан. Зүрх сэтгэл нь хэт шунахай, хүсэл нь дэндүү их, хэзээ ч ханаж цаддаггүй, цаг ямагт зальхай, муйхар зоригтой байдаг хүн Бурханд ямар ч эрх чөлөө, үг хэлэх эрх огт олголгүйгээр доромжлолд өртөж, хүний эрхээр байхаас өөр сонголт үлдээдэггүй.

Бүтээлээс хойш өнөөг хүртэл Бурхан асар их зовлон туулж, маш олон дайралтад өртсөн. Гэвч хүн өнөөдөр ч Бурханд тавих шаардлагаа сулруулдаггүй, Бурханыг шинжиж, үл тэвчсэн хэвээр бөгөөд Бурхан буруу замаар орох вий, газар дээрх Бурхан хэрцгий, үндэслэлгүй авирлаж, үймээн дэгдээх вий, эсвэл юунд ч хүрч чадахгүй байх вий гэж гүнээ эмээх мэт Бурханд гагцхүү зөвлөгөө өгч, Түүнийг шүүмжилж, сахилгажуулдаг. Хүн Бурханд үргэлж ийнхүү ханддаг. Бурхан үүнд гуниглахаас өөр яалтай? Бурхан махбод болоод үлэмж их шаналал, доромжлол туулсан; гэтэл хүний сургаалыг Бурханаар хүлээн авхуулбал хэчнээн дор байх билээ? Бурхан хүмүүсийн дунд ирээд бүх эрх чөлөөгөө алдаж, Үхэгсдийн оронд хоригдсон мэт болчхоод хүний шинжилтийг өчүүхэн ч эсэргүүцэлгүй хүлээн авсан. Энэ нь ичгүүртэй бус уу? Хэвийн хүний гэр бүлд ирээд “Есүс” хамгийн их шударга бусыг амссан. Тоост энэ ертөнцөд ирээд хамгийн доод ёроолд нь хүртэл Өөрийгөө даруусгаж, туйлын эгэл махбодтой болсон нь бүр ч гутамшигтай. Хамгийн Дээд Бурхан шалихгүй хүн болоод зовлон бэрхшээл амсдаг бус уу? Бас Бурхан хүн төрөлхтний төлөө ингэдэг бус уу? Бурхан Өөрийгөө бодож байсан удаа бий юу? Иудейчүүд Өөрийг нь голж, амийг нь хөнөөж, хүмүүс даапаалан доог тохуу хийх үед Бурхан хэзээ ч Тэнгэрт гомдоллож, газар дэлхийд эсэргүүцэл илэрхийлээгүй. Өнөөдөр энэ олон мянган жилийн өмнөх эмгэнэлт явдал иудейчүүд шиг ийм хүмүүсийн дунд дахин гарч ирлээ. Тэд адилхан нүгэл үйлдэж байгаа бус уу? Хүн яахаараа Бурханы амлалтыг хүртэх эрхтэй байдаг юм бэ? Бурханыг эсэргүүцчихээд ерөөлийг нь хүртдэг бус уу? Хүн яагаад хэзээ ч шударга ёстой нүүр тулж, үнэнийг хайдаггүй юм бэ? Яагаад Бурханы хийдэг зүйлийг хэзээ ч сонирхдоггүй юм бэ? Хүний зөв шударга байдал хаа байна? Хүний эрх тэгш байдал хаа байна? Хүн Бурханыг төлөөлөх зориг зүрхтэй юм гэж үү? Хүний шударга ёсны мэдрэмж хаа байна? Хүний хайрладаг хэр их зүйл Бурханы хайртай зүйл байдаг вэ? Хүн бяслаг, шохой хоёрыг ялгаж чаддаггүй,7 хар цагааныг байнга хольж хутгадаг,8 шударга ёс болон үнэнийг дарж, шударга бус, зөвт бус байдлыг өндөрт залдаг. Хүн гэрлийг үлдэн хөөж, харанхуйд харайн бүждэг. Үнэн болон шударга ёсыг эрж хайдаг хүмүүс харин ч гэрлийг үлдэн хөөж, Бурханыг эрж хайгсад Түүнийг улан дороо гишгэлээд, өөрсдийгөө тэнгэрт өргөн залдаг. Хүн дээрэмчнээс9 өөрцгүй. Хүний эрүүл ухаан хаа байна? Зөв бурууг хэн ялгаж чадах вэ? Шударга ёсыг хэн баримталж чадах вэ? Үнэний төлөө зовоход хэн бэлэн байна? Хүмүүс харгис, хэрцгий! Бурханыг загалмайд цовдолчхоод алга ташин уухайлж, зогсолтгүй уулгалан хашхичдаг. Тахиа нохой шиг тэд хуйвалдан хамсаж, өөрсдийн хаанчлалыг байгуулан, хөндлөнгийн оролцоо нь бүх газрыг түйвээсэн бөгөөд бүгд нэг газар бөөгнөрөөд нүдээ анин галзуу мэт ульсаар, хөл хөдөлгөөнтэй, золбоотой, бүдэг бадаг уур амьсгал түгж, бусдад харалганаар зүүгдэх хүмүүс бүгд өвөг дээдсийнхээ “цуутай” нэрсийг барин гарч ирсээр байдаг. Энэ тахиа, ноход Бурханыг аль эрт анхаарахаа больчхоод, зүрх сэтгэлийнх нь байр байдалд хэзээ ч, ямар ч анхаарал хандуулаагүй. Бурхан хүнийг тахиа, нохойтой адилтган, зуун нохойг улиулахаар турхиран хуцаж буй нохой шиг гэж хэлдэгт гайхах юмгүй; ийм маягаар хүн Бурханы ажил ямар болохыг үл тоомсорлож, шударга ёс бий эсэх, Бурханд хөл тавих газар бий эсэхийг үл тоон, маргааш ямар байхыг үл хайхарч, өөрийн дорд, бузар булай байдлыг үл ойшоон ихээхэн шуугиан дэгдээсээр Бурханы ажлыг өнөөдөртэй золгууллаа. Хүн аливааг хэзээ ч төдийлөн их бодож байгаагүй, маргаашийн талаар хэзээ ч санаа зовоогүй, ашиг тустай, эрхэм нандин бүхнийг тэвэртээ цуглуулчхаад Бурханд үлдэгдэл, хаягдлаас10 өөр юу ч үлдээгээгүй. Хүн төрөлхтөн хэчнээн харгис гээч! Хүн Бурханд огт санаа тавьдаггүй, бүх зүйлийг нь нууцхан залгичхаад Бурханыг ардаа хол хаян, оршин тогтнолд нь дахин огт анхаардаггүй. Хүн Бурханыг эдэлдэг атлаа эсэргүүцэж, уландаа гишгэдэг, харин амаараа Бурханд талархаж, магтдаг; Бурханд залбирч, найдахын хажуугаар Бурханыг хууран мэхэлдэг; Бурханы нэрийг “өргөмжилж”, Бурханы царай өөд харах атлаа улайм цайм, ичгүүр сонжуургүйгээр Бурханы сэнтийд суун, Бурханы “зөвт бус байдлыг” шүүдэг; Бурханд өртэй гэх үг амнаас нь гарч, Бурханы үгийг харах атлаа зүрх сэтгэлдээ Бурханыг харааж зүхдэг; хүн Бурханд “хүлээцтэй” ханддаг мөртөө дарлаж, аман дээрээ Бурханы төлөө ингэж байна гэдэг; гартаа Бурханы зүйлсийг барьж, амандаа Бурханы өгсөн хоолыг зажилдаг ч Бурханыг бүхлээр нь залгихыг хүссэн мэт нүд нь хүйтэн цэвдэг, сэтгэл хөдлөлгүй байдлаар ширтдэг; хүн үнэнийг хардаг ч үүнийг Сатаны заль мэх гэж зүтгэдэг; шударга ёсыг хардаг ч үүнийг амь биеэ золиослох явдал болгохоор хүчилдэг; хүний үйл хэргийг хараад энэ нь Бурхан юу болох мөн гэж зүтгэдэг; хүний байгалиас заяасан авьяасыг хараад тэр бол үнэн гэж зүтгэдэг; Бурханы үйл хэргийг хараад ихэрхүү, биеэ тоосон байдал, сагсуу, өөрийгөө зөвтгөсөн байдал гэж зүтгэн, Бурханыг харчхаад хүн гэж нэрлэхээр оролдож, Сатантай хуйвалддаг бүтээгдсэн зүйлийн эгнээнд оруулахаар ихэд хичээдэг; Бурханы айлдвар гэдгийг нь хүн сайн мэддэг атлаа ердөө л хүний бичвэр гэж нэрлэнэ; махбодод Сүнс биеллээ олж, Бурхан махбод болсныг сайн мэддэг атлаа энэ махбод бол зүгээр л Сатаны үр удам гэж хэлдэг; Бурхан даруу, нууцлаг гэдгийг сайтар мэддэг атлаа Сатан шившиг болж, Бурхан ялсан гэхээс өөрийг хэлдэггүй. Яасан хэрэггүй амьтад вэ! Хүн хоточ нохой болж үйлчлэх ч үнэ цэнгүй! Тэрээр хар цагааныг ялгадаггүй, бүр харыг албаар цагаан болгон гуйвуулдаг. Хүний хүч, хүний бүслэлт Бурхан чөлөөлөгдөх өдрийг хүлцэж чадна гэж үү? Бурханыг албаар эсэргүүцсэнийхээ дараа хүн огт хайхардаггүй, тэр ч бүү хэл Бурханыг хөнөөхдөө тулж, Бурханд Өөрийгөө харуулах ямар ч боломж олгодоггүй. Зөвт байдал гэж хаана байна? Хайр хаана байна? Хүн Бурханы дэргэд суугаад, Түүнийг өвдөг сөгдүүлэн өршөөл гуйлгаж, өөрийн бүх зохион байгуулалтыг дуулгавартай дагуулж, бүх явуулгатайгаа үг дуугүй эвлэрүүлж, хийдэг бүхэндээ хүнээс дохио авахад Бурханыг хүргэж, эс бөгөөс унтууцан11, багтартлаа уурладаг. Харыг цагаан болгон гуйвуулдаг харанхуйн ийм нөлөөн дор Бурхан ганьхралд автахаас өөр яалтай? Бурхан санаа зовохоос өөр яалтай? Бурхан хамгийн сүүлийн үеийн ажлаа эхлэх үе нь тэнгэр газрыг бүтээх ажилтай адилхан байсан гэж яагаад хэлдэг вэ? Хүний үйл хэрэг тун “баялаг” бөгөөд “цаг ямагт ундрах амийн усны булаг” хүний зүрх сэтгэлийн талбайг тасралтгүй “дүүргэдэг” бол хүний “амийн усны булаг” Бурханы эсрэг эргэлзэх юмгүй12 өрсөлддөг; энэ хоёр эвлэршгүй бөгөөд энэ нь ямар ч эрээ цээргүйгээр Бурханы оронд хүмүүсийг хангадаг байхад хүн холбогдох аюулыг огт бодолцолгүй үүнтэй хамтран ажилладаг. Тэгээд ямар үр дүнд хүрдэг вэ? Тэрээр Бурханыг цэвдгээр хойш тавин холдуулчхаад огт анхаарал хандуулдаггүй бөгөөд Бурхан анхаарлыг нь татах вий гэж асар их айн, Бурханы амийн усны булаг хүнийг уруу татаж, хүнийг олж авах вий гэж гүнээ эмээдэг. Иймээс хүн ертөнцийн асуудлыг олон жил туулсныхаа дараа Бурханы эсрэг хамсан хуйвалдаж, тэр ч бүү хэл Бурханыг хүнд шийтгэлийнхээ бай болгодог. Нүдэнд орсон хог мэтээр Бурханыг барьж аваад галд хийж цэвэршүүлэн, цэвэрлэе гэхээс байж яддаг. Бурханы тавгүйрхэхийг хараад хүн цээжээ дэлдэн инээж, баярласандаа бүжиж, Бурхан ч бас цэвэршүүлэлтэд уналаа гэцгээн, Бурханы бузар, ариун бус байдлыг шатаан цэвэрлэнэ гэж хэлэн, ингэх нь л үндэслэлтэй, ухаалаг, эдгээр нь л Тэнгэрийн шударга, боломжийн арга барил мэт байдаг. Хүний энэ зэрлэг ааш авир санаатай ч юм шиг, санаандгүй ч юм шиг. Хүн өөрийн үзэшгүй царай, муу муухай, бузар сүнс болон гуйлгачны хөөрхийлөлтэй төрхийг аль алийг нь илчилдэг; хаа сайгүй түйвээснийхээ дараа хөөрхийлөлтэй царайлж, Тэнгэрээс уучлал гуйн, туйлын өрөвдөлтэй бээжин хав шиг харагддаг. Хүн үргэлж тааварлахын аргагүй авирлаж, ямагт “бусдыг айлгахын тулд барын нуруун дээр сууж”,а үргэлж дүр үзүүлж, Бурханы зүрх сэтгэлийг өчүүхэн төдий ч үл бодолцон, өөрийн байр суурьтай ч огт харьцуулалт хийдэггүй. Бурхан өөрийг нь хилсдүүлсэн мэт, өөрт нь тэгж хандах учиргүй мэт, Тэнгэр харалган бөгөөд хүнд албаар төвөг учруулж байгаа мэт хүн зүгээр л Бурханыг чимээгүйхэн эсэргүүцдэг. Иймээс ямагт чимээгүйхэн хорлонт явуулга хийж, Бурханд тавьдаг шаардлагаа өчүүхэн ч багасгалгүй араатны нүдээр харж, Бурханы үйлдэл бүрийг ууртайгаар хялайн, өөрийгөө Бурханы дайсан гэж хэзээ ч үл бодож, Бурхан манангаас гараад аливааг тодорхой болгож, хүнийг “барын амнаас” аварч, гомдлыг нь тайлах өдөр ирнэ гэж найддаг. Эрин үеүдийн туршид маш олон хүний гүйцэтгэсэн Бурханыг эсэргүүцэх үүргийг өөрсдөө гүйцэтгэж байна гэж хүмүүс өнөөдөр ч боддоггүй; хийдэг бүхэндээ хүмүүс аль хэдийн төөрөлдөж, ойлгосон бүхнийг нь аль эрт далай тэнгис залгисан гэдгийг тэд яахан мэдэх билээ.

Үнэнийг ер нь хэн хүлээн зөвшөөрсөн юм бэ? Бурханыг хэн ер нь халуун дотноор угтсан юм бэ? Бурханы илрэлтийг хэн ер нь баяртайгаар хүсэн хүлээсэн юм бэ? Хүний зан араншин аль эрт доройтож, хүний бузарлал Бурханы сүмийг танигдахын аргагүй болгоод удлаа. Гэтэл хүн ажлаа үргэлжлүүлэн хийж, Бурханыг дорд үзсээр байдаг. Бурханыг эсэргүүцэх явдал нь чулуунд сийлэгдэн, өөрчлөх аргагүй болсон мэт аашлан, улмаар үг үйлдэлдээ дахин ад үзэгдэж байснаас хараагдахыг илүүд үздэг. Ийм хүмүүс яаж Бурханыг мэдэж чадах юм бэ? Тэд яахан Бурхантай хамт амарч чадах билээ? Мөн Бурханы өмнө очиход яаж тэнцэх юм бэ? Бурханы удирдлагын төлөвлөгөөнд өөрийгөө зориулахад мэдээж буруутах зүйл байхгүй ч хүмүүс юунд Бурханы ажил, бүрэн дүүрэн байдлыг ямагт ойшоож үзэлгүй, өөрсдийн цус, нулимсыг амь бие хайргүй зориулдаг юм бэ? Хүмүүсийн амь бие хайргүй зориулах сэтгэл нь эргэлзэх юмгүй эрхэм—гэвч тэдний нэхдэг “торго” Бурхан юу болохыг төлөөлөх ямар ч чадваргүй гэдгийг тэд яахан мэдэх билээ? Хүмүүсийн сайн санаа зорилго эргэлзэх юмгүй ховор, нандин—гэвч тэд “үнэлж баршгүй эрдэнэсийг”13 яахан залгиж чадах билээ? Та нар дор бүрнээ өнгөрсөн үеэ эргэцүүлэн бодох хэрэгтэй: Та нар яагаад цэвдэг гэсгээлт, хараалаас огт ангижирсангүй вэ? Хүмүүс яагаад сүр жавхлант үгс, зөвт шүүлттэй байнга ийм “ойр харилцаатай” байдаг юм бэ? Бурхан үнэхээр тэднийг шалгаж байгаа гэж үү? Бурхан тэднийг албаар цэвэршүүлж байгаа хэрэг үү? Цэвэршүүлэлт дунд хүмүүс яаж ордог вэ? Бурханы ажлыг тэд үнэхээр мэддэг үү? Бурханы ажил, өөрсдийн оролтоос хүмүүс ямар сургамж авсан юм бэ? Хүмүүс Бурханы захиасыг мартахгүй байх болтугай, мөн Бурханы ажлыг ойлгож, тодорхой олж тогтоон, өөрсдийн оролтыг зүй зохистойгоор удирдах болтугай.

Тайлбар:

1. Хүний дуулгаваргүй байдлыг ил болгохын тулд “сүйтгэл” гэдгийг ашиглажээ.

2. “Хөмсөг зангидан, мянган хуруугаар чичлэн хүйтнээр үл ойшоохтой тулгарч, толгой гудайлган, номхон шар үхэр мэтээр хүмүүст үйлчилдэг” гэдэг нь анх нэг өгүүлбэр байсан боловч утгыг нь тодорхой болгохын тулд хоёр өгүүлбэрт хуваав. Өгүүлбэрийн эхний хэсэг нь хүний үйлдэлд хамаатай бол хоёр дахь нь Бурханы туулдаг зовлон болон Бурхан бол даруу, нуугдмал гэдгийг илтгэдэг.

3. “Алагчлах сэтгэл” гэдэг нь хүмүүсийн дуулгаваргүй зан чанарыг хэлж байна.

4. “Хэмжээгүй эрх эдлэх” хэмээсэн нь хүмүүсийн дуулгаваргүй зан чанарыг хэлжээ. Тэд өөрсдийгөө өргөмжилж, бусдыг дөнгөлөн, тэднийг дагуулж, өөрсдийнхөө төлөө зовоодог. Тэд бол Бурханд дайсагнагч хүчин юм.

5. “Утсан хүүхэлдэй” гэдгээр Бурханыг мэддэггүй хүмүүсийг элэглэжээ.

6. Хүмүүсийн дорд зан араншинг онцлохын тулд “удаа дараа” гэдгийг ашиглажээ.

7. “Бяслаг, шохой хоёрыг ялгаж чаддаггүй” гэдэг нь Бурханы хүслийг хүмүүс сатанлаг зүйл болгон гуйвуулдгийг илтгэн, хүмүүс Бурханыг голдог зан араншинг ерөнхийд нь хэлжээ.

8. Үнэнийг төөрөгдөлтэй, зөвт байдлыг ёрын муутай хольж хутгах явдлыг “хар цагааныг хольж хутгах” хэмээжээ.

9. Хүмүүсийн мэдрэмжгүй, ойлголтгүй байдлыг “дээрэмчин” гэдгээр хэлжээ.

10. Бурханыг хүмүүс дарладаг зан араншныг “үлдэгдэл, хаягдал” гэдгээр илтгэсэн болно.

11. Хүний хилэгнэж, бухимдсан үзэшгүй муухай царайг “унтууцсан” гэдгээр хэлжээ.

12. Хүмүүсийн болчимгүй зан, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй байдлыг “эргэлзэх юмгүй” гэдгээр хэлсэн болно.

13. “Үнэлж баршгүй эрдэнэс” гэдэг нь Бурханы бүрэн дүүрэн байдлыг хэлж байна.

а. Үүнийг эх бичвэр дэх “ху жиа ху вэй” хэмээх хятад хэлц үгэнд үндэслэн орчуулав. Энэ нь үнэг барын хамт алхан бусад амьтныг айлгаж, улмаар барын төрүүлдэг айдас, хүндлэлийг “зээлддэг” түүхтэй холбоотой. Хүмүүс өрөөлийн нэр төрийг “зээлдэн” бусдыг айлгаж, дарладаг явдлыг энэ зүйрлэлээр илтгэжээ.

Өмнөх: Ажил ба оролт 8

Дараах: Ажил ба оролт 10

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх