8. Бурханы ажлыг мэдэх тухай үгс

284. Бурхан хүмүүсийг бүтээж, газар дээр байрлуулаад, тэр үеэс хойш тэднийг удирдсан. Дараа нь Тэр тэднийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр мөн л хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүмүүсийг бүхэлд нь аварч, анхдагч төрхийг нь сэргээх ёстой болсон. Хүний анхдагч дүр, анхны төрхийг сэргээх энэхүү ажлыг Тэр бүр эхнээсээ л хийсээр ирсэн. Бурхан хаанчлалаа байгуулж, хүний анхдагч төрхийг сэргээнэ, өөрөөр хэлбэл, Бурхан газар дээр, бүх бүтээлийн дунд эрх мэдлээ сэргээнэ. Сатанаар завхруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдаж, Бурханы бүтээлд оногдсон чиг үүргээ ч алдаж, улмаар Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Тэгээд хүмүүс Сатаны эзэмшилд амьдарч, Сатаны тушаалыг дагасан; тиймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах ямар ч аргагүй болж, тэдний айж эмээсэн хүндлэлийг олж авч бүр ч чадахаа больсон юм. Хүмүүс Бурханаар бүтээгдсэн, Бурханд шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ Бурханаас нүүр буруулж, оронд нь Сатаныг шүтжээ. Тэгээд Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Ийнхүү Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл, Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан. Тиймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч төрхийг сэргээж, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулах ёстой. Хүмүүсийг Сатанаас буцаан авахын тулд Тэр тэднийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Бурхан тэдний анхдагч төрх болон чиг үүргийг аажмаар сэргээж, Өөрийн хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, хүмүүсийг Бурханд илүү их шүтэн мөргүүлж, газар дээр илүү сайхан амьдруулахын төлөө хийгдэнэ. Бурхан хүмүүсийг бүтээсэн тул Тэр хүнийг Өөртөө шүтэн мөргүүлнэ; Тэрээр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээнэ. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнийг Өөртөө шүтэн мөргүүлж, Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; мөн Бурхан хүмүүсийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа Өөрийн эрх мэдлээр сүйрүүлнэ гэсэн утгатай. Бас Бурхан, хэний ч эсэргүүцэлгүйгээр Өөрийнхөө бүхий л зүйлийг хүмүүсийн дунд үлдээнэ гэсэн үг юм. Бурханы байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол Түүнд шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар сууг илтгэдэг хүмүүс юм. Хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир алдагдана; Тэрээр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Хэрвээ Бурхан, Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгахгүй бол бүрэн алдар суугаа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүн төрөлхтний дундаас Өөрт нь дуулгаваргүй хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны тэмдэг, Түүний агуу амжилтын тэмдэг байх болно. Хүмүүс анхдагч төрхөө сэргээж, тус тусын үүргийг гүйцэтгэж, өөрсдийн зүй ёсны байр суурийг хадгалж, Бурханы бүх зохицуулалтад захирагдаж чаддаг байх үед Бурхан, Өөрт нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрт нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөхнө. Энэ нь хүн төрөлхтнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, газар дээрх, бүх зүйлийн дундах, дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээнэ. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг байх болно. Тэр үеэс хойш хүн төрөлхтөн амралтад орж, зөв зам дээрх амьдралыг эхлүүлнэ. Бурхан ч бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралыг эхлүүлнэ. Газар дээрх бузар булай болон дуулгаваргүй байдал алга болж, бүхий л уйлаан ч бас үгүй болж, энэ дэлхий дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо больсон байх болно. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэнэ; Түүний бүтээл л үлдэнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

285. Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө болох зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь эхний Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь бас Золин авралын эрин үе юм); эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил өөр өөр эрин үеийн дагуу агуулгаараа ялгардаг боловч энэхүү ажил нь үе шат бүрд хүний хэрэгцээнд нийцдэг—илүү нарийн хэлбэл, энэ нь Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд Сатаны хэрэглэдэг арга мэхийн дагуу хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялж, мэргэн ухаан, төгс хүчээ харуулж, мөн Сатаны бүх арга мэхийг илчилж, улмаар Сатаны эзэмшил дор амьдардаг бүхий л хүн төрөлхтнийг аврах явдал билээ. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, төгс хүчийг харуулж, мөн Сатаны тэвчишгүй муу муухайг илчлэхийн төлөө байдаг; цаашлаад сайн мууг ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, адгийн муу, ёрын нэгэн гэдгийг тодорхой харах боломжийг бүтээгдсэн зүйлсэд олгож, мөн сайн ба муу, үнэн ба гажууд онол, ариун байдал ба бузар булай болон юу агуу, юу жигшүүртэй гэдгийн хоорондох ялгааг туйлын тодорхой ялган таних боломж олгохын төлөө байдаг. Тийнхүү хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, зөвхөн Бүтээгч болох Би л хүн төрөлхтнийг аварч, таашаан эдэлж чадах зүйлсийг нь хүмүүст хүртээж чадна хэмээн мэдлэггүй хүн төрөлхтөн Надад гэрчлэл хийж чаддаг болно; Би бол бүх зүйлийн Захирагч, Сатан бол Миний бүтээсэн зүйлсийн нэг төдий бөгөөд хожим нь Надаас урвасан юм гэдгийг тэд мэдэж авна. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гурван үе шатанд хуваагддаг ба Би бүтээгдсэн зүйлсээр Өөртөө гэрчлэл хийлгэж, тэдэнд Өөрийн хүслийг ойлгуулж, Би бол үнэн гэдгийг мэдүүлэх үр дүнд хүрэхийн тулд ийнхүү ажилладаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх

286. Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шатанд хуваагддаг. Ажлын энэ гурван үе шат нь бүгд хүн төрөлхтний авралын төлөө, өөрөөр хэлбэл, Сатаны асар их ялзруулсан хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Гэхдээ бас үүний зэрэгцээ эдгээр нь Бурханы Сатантай хийх тулааны төлөө байдаг. Тиймээс авралын ажил гурван үе шатанд хуваагддагийн адилаар Сатантай хийх тулаан ч мөн гурван үе шатанд хуваагдаж, Бурханы ажлын энэ хоёр тал нэгэн зэрэг явагддаг. Сатантай хийх тулаан нь үнэндээ хүн төрөлхтний авралын төлөө байдаг бөгөөд хүн төрөлхтний авралын ажил нь ганцхан үе шатанд амжилттай дуусгаж болох зүйл биш тул Сатантай хийх тулаан ч гэсэн шатлал, мөчлөгт хуваагдаж, хүний хэрэгцээ, Сатаны ялзруулсан хэмжээний дагуу Сатантай дайн хийгддэг. Хоёр арми хоорондоо тулалддагийн адилаар Бурхан энэ тулаанд Сатаны эсрэг зэвсгээр байлдах болно гэж хүн төсөөлөлдөө боддог байх. Хүний оюун ухаан ингэж л төсөөлөх чадвартай ба туйлын тодорхойгүй, хийсвэр санаа хэдий ч хүн ингэж л итгэдэг. Хүнийг аврах арга зам нь Сатантай хийх тулаанаар дамждаг гэж Намайг энд хэлсэн учраас тулаан ингэж явагддаг гэж хүн төсөөлдөг. Хүний авралын ажилд гурван үе шат байдаг, өөрөөр хэлбэл, Сатантай хийдэг тулаан нь Сатаныг нэгмөсөн ялахын тулд гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэвч Сатантай тулалдах бүхий л ажлын дотоод үнэн нь хүнд нигүүлсэл хайрлах, хүний нүглийн тахил болох, хүний нүглийг уучлах, хүнийг байлдан дагуулах, хүнийг төгс болгох гэсэн ажлын хэд хэдэн алхмаар дамжин үр дүнд хүрдэгт оршдог. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг зэвсгээр байлдах бус, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчилснөөр хүн Бурханд гэрчлэл хийх боломжтой болох явдал юм. Сатан ингэж ялагддаг. Хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх замаар Сатаныг ялдаг. Сатан ялагдсан үед буюу хүн бүрэн аврагдсан үед шившиглэгдсэн Сатан бүрэн хүлэгдэх болно, энэ маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд хүний аврал нь үндсэндээ энэ дайны тусгал болдог. Хүнийг байлдан дагуулах эцсийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат төдийгүй Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүнийг байлдан дагуулахын дотоод утга учир нь, Сатаны биелэл болсон Сатаны ялзруулсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү эргэн очих явдал бөгөөд үүгээр дамжуулан тэр Сатаныг хаяж, Бурхан руу бүрмөсөн буцаж очно. Ийм замаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс байлдан дагуулалтын ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн аврал эцсийн дүндээ боломжгүй болно, Сатаныг бүрэн ялах ч боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх байсан юм. Үүний үр дүнд, Сатантай хийх тулаан дуусахаас нааш хүнийг аврах ажил дуусна гэж байхгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын цөм нь хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, ёрын муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажлын ялах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эрхшээлдээ оруулсан учраас, мөн хүн бол Бурханы бүх удирдлагаа хэрэгжүүлэхдээ ашигладаг хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл түүнийг Сатаны гараас эргүүлээд булаах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон байсан хүнийг буцаан олж авах ёстой гэсэн үг. Тиймээс, хүний хуучин зан чанарын өөрчлөлт, анхдагч эрүүл ухааныг нь сэргээх өөрчлөлтөөр дамжуулан Сатаныг ялах ёстой. Ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

287. Бурхан бол Эхлэл ба Төгсгөл; Тэр Өөрөө ажлаа явуулдаг тул Тэр Өөрөө л өмнөх эрин үеийг төгсгөх ёстой. Энэ нь Тэр Сатаныг ялж, дэлхийг байлдан дагуулдгийн баталгаа. Тэр Өөрөө хүмүүсийн дунд ажиллах бүрд энэ нь шинэ тулааны эхлэл байдаг. Шинэ ажлыг эхлүүлэлгүйгээр хуучныг нь дуусгана гэж мэдээж үгүй. Хуучныг нь дуусгаагүй байх үед Сатантай хийх тулаан хараахан төгсгөлдөө очоогүйг энэ нь нотолно. Зөвхөн Бурхан Өөрөө хүмүүсийн дунд ирж, шинэ ажил гүйцэтгэх л юм бол хүн Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдөж, шинэ амьдрал, шинэ эхлэлийг олж авч чадна. Эс бөгөөс, хүн үүрд хуучин эрин үед амьдарч, Сатаны хуучин нөлөөн дор үүрд амьдарна. Бурханы удирдаж буй эрин үе бүрд хүний нэг хэсэг сул чөлөөтэй болж, тэгснээр хүн Бурханы ажилтай хамт шинэ эрин үе рүү урагшилдаг. Бурханы ялалт гэдэг нь Түүнийг дагадаг бүх хүний ялалт юм. Хэрвээ бүтээгдсэн хүн төрөлхтөнд эрин үеийг төгсгөх үүрэг өгсөн бол хүний үзэл бодлоор ч бай, эсвэл Сатаныхаар ч бай, энэ нь Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвах, мөн Бурханд дуулгаваргүй байхаас цаашгүй байх байсан бөгөөд хүний ажил Сатаны хэрэгсэл болох байв. Бурханы Өөрийн эхлүүлсэн эрин үед хүн дуулгавартай байж, Бурханыг дагасан үед л Сатаныг бүрэн үнэмшүүлж чадна, учир нь энэ бол бүтээгдсэн зүйлийн үүрэг билээ. Тиймээс та нар зөвхөн дагаж, дуулгавартай байх хэрэгтэй бөгөөд үүнээс илүүг та нараас шаарддаггүй гэж Би хэлдэг. Энэ нь, хүн бүр үүргээ сахиж, тус тусын чиг үүргээ гүйцэтгэх гэдгийн учир юм. Бурхан Өөрийнхөө ажлыг хийдэг ба хүн Түүний оронд хийх хэрэггүй байдаг, мөн Тэр бүтээгдсэн зүйлийн ажилд ч оролцдоггүй. Хүн өөрийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд Бурханы ажилд оролцдоггүй. Зөвхөн энэ л дуулгавартай байдал, мөн Сатаны ялагдлын баталгаа билээ. Бурхан Өөрөө шинэ эрин үеийг эхлүүлж дууссаныхаа дараа хүн төрөлхтний дунд ажиллахаар ирэхээ больдог. Зөвхөн тэр үед л хүн, бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлж, даалгавраа гүйцэтгэхээр шинэ эрин үе рүү албан ёсоор алхан ордог. Эдгээр нь Бурханы ажилладаг зарчмууд бөгөөд хэн ч зөрчиж болохгүй. Ийм маягаар ажиллах нь л ухаалаг, бас үндэслэлтэй юм. Бурханы ажлыг Бурхан Өөрөө хийдэг. Тэр Өөрийн ажлыг явуулж, Өөрийн ажлыг дуусгадаг. Тэрээр ажлыг төлөвлөж, удирддаг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр ажлыг үр дүнтэй болгодог. Библид өгүүлсэнчлэн “Би бол Эхлэл ба Төгсгөл; Би бол Тариалагч ба Хураагч.” Өөрийнх нь удирдлагын ажилтай холбоотой бүхнийг Бурхан Өөрөө хийдэг. Тэр бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний Захирагч; Тэр бүх зүйлийг гартаа атгаж байдаг тул өөр хэн ч Түүний ажлыг Түүний оронд хийж чадахгүй, хэн ч Түүний ажлыг дуусгаж чадахгүй. Дэлхий ертөнцийг бүтээсэн болохоор Тэрээр бүх ертөнцийг Өөрийнх нь гэрэлд амьдрахад хүргэнэ, бас бүхэл бүтэн эрин үеийг дуусгаж, улмаар Өөрийн бүх төлөвлөгөөг гүйцэлдүүлнэ!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1

288. Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Эхний үе шат буюу дэлхий ертөнцийн бүтээлийг Бурхан Өөрөө биечлэн хийсэн бөгөөд хэрвээ тэгээгүй бол хэн ч хүн төрөлхтнийг бүтээж чадахгүй байх байлаа; хоёр дахь үе шат нь бүх хүн төрөлхтнийг золин аврах явдал байсан ба үүнийг ч бас Бурхан Өөрөө биечлэн хийсэн; гурав дахь үе шат бол харваас илэрхий юм: Бурханы бүх ажлын төгсгөлийг Бурхан Өөрөө хийх хэрэгцээ бүр ч их бий. Бүх хүн төрөлхтнийг золин аврах, байлдан дагуулах, олж авах, төгс болгох ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Хэрвээ Тэр энэ ажлыг биечлэн хийгээгүй бол Түүний ялгамж чанарыг хүн төлөөлж чадахгүй, ажлыг нь ч хүн хийж чадахгүй байх байв. Сатаныг ялах, хүн төрөлхтнийг олж авах, хүнд газар дээр хэвийн амьдрал өгөхийн тулд Тэр хүмүүсийг биечлэн удирдаж, хүмүүсийн дунд биечлэн ажилладаг; бүхий л удирдлагын төлөвлөгөөнийхөө төлөө, бүх ажлынхаа төлөө энэ ажлыг Тэр биечлэн хийх ёстой. Бурхан өөрт нь үзэгдэж, өөрийг нь баярлуулах гэж ирсэн гэдэгт л хүн итгэвэл тэрхүү итгэлд ямар ч үнэ цэн, ач холбогдол байхгүй. Хүний ойлголт хэтэрхий өнгөц! Бурхан энэ ажлыг Өөрөө хэрэгжүүлснээр л бүрэн дүүрэн, нэгд нэггүй хийж чаддаг. Хүн үүнийг Бурханы өмнөөс хийх чадваргүй. Түүнд Бурханы ялгамж чанар, эсвэл мөн чанар байхгүй учир Түүний ажлыг хийх чадваргүй, хийлээ ч гэсэн ямар ч үр дүнгүй байх байсан. Бурхан эхний удаад махбод болсон нь золин авралын төлөө, бүх хүн төрөлхтнийг нүглээс золин аврахын төлөө, мөн хүнийг цэвэрлүүлж, нүглээ уучлуулах чадвартай болгохын тулд байсан. Байлдан дагуулах ажлыг ч бас Бурхан хүмүүсийн дунд биечлэн хийдэг. Хэрвээ энэ үе шатанд Бурхан зүгээр л зөгнөл хэлэх байсан бол Түүний оронд эш үзүүлэгч юм уу авьяас билигтэй хүнийг олж болох байв; хэрвээ зөгнөл л хэлэх байсан бол хүн Бурханыг орлож чадна. Харин хүн Бурханы Өөрийн ажлыг биечлэн хийж, хүний амийг боловсруулахаар оролдсон бол энэ ажлыг хийнэ гэдэг хүний хувьд боломжгүй байх байсан юм. Үүнийг Бурхан Өөрөө биечлэн хийх ёстой: Бурхан энэ ажлыг хийхийн тулд Өөрийн биеэр махбод болох ёстой. Үгийн эрин үед хэрвээ зөгнөл л хэлэх байсан бол, эш үзүүлэгч Исаиа ч юм уу Елиа энэ ажлыг хийж чадах байсан, үүнийг Бурхан Өөрөө биечлэн хийх хэрэггүй байх байлаа. Энэ үе шатанд хийдэг ажил нь ердөө л зөгнөл хэлэх явдал биш учраас, мөн хүнийг байлдан дагуулж, Сатаныг ялахад үгийн ажлыг хэрэглэх нь илүү чухал учраас энэхүү ажлыг хүн хийж чадахгүй, Бурхан Өөрөө биечлэн хийх ёстой. Ехова Хуулийн эрин үед Бурханы ажлын нэг хэсгийг хийгээд, дараа нь эш үзүүлэгчдээр дамжуулан зарим нэг үг хэлж, зарим ажлыг хийсэн. Хүн Еховагийн ажлыг орлож чадах байсан учраас, мөн зөнчид Түүний өмнөөс аливаа зүйлийг зөгнөж, зарим нэг зүүдийг тайлж чадах байсан учраас тэр юм. Эхэнд хийсэн ажил нь хүний зан чанарыг шууд өөрчлөх ажил байгаагүй ба хүний нүгэлтэй хамааралгүй байсан, хүн зөвхөн хуулийг мөрдөх шаардлагатай байсан юм. Иймээс Ехова махбод болж, Өөрийгөө хүнд илчлээгүй; үүний оронд Тэр Мосе болон бусад хүнтэй шууд ярьж, Өөрийнхөө өмнөөс тэднийг яриулж, ажиллуулан, хүн төрөлхтний дунд шууд ажиллахад тэднийг хүргэсэн. Бурханы ажлын эхний үе шат нь хүнийг удирдах явдал байлаа. Энэ нь Сатантай хийх тулааны эхлэл байсан боловч энэхүү тулаан хараахан албан ёсоор эхлээгүй байв. Сатантай хийх албан ёсны тулаан нь Бурханыг анх удаа бие махбодтой болоход эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр ирсэн. Энэхүү дайны эхний тулаан нь бие махбодтой болсон Бурхан загалмайд цовдлогдох үе юм. Бие махбодтой болсон Бурханы цовдлол нь Сатаныг ялсан ба энэ нь дайны эхний амжилттай үе шат байсан. Бие махбодтой болсон Бурхан хүний амийн төлөө шууд ажиллаж эхэлсэн үе нь хүнийг буцаан олж авах ажлын албан ёсны эхлэл байсан бөгөөд энэ нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх ажил байсан учраас Сатантай тулаан хийх ажил байлаа. Эхэндээ Еховагийн хийсэн ажлын үе шат нь газар дээрх хүний амьдралыг удирдах төдий байсан. Энэ нь Бурханы ажлын эхлэл байсан бөгөөд ямар ч тулаан, томоохон ажлыг хараахан агуулаагүй боловч айсуй тулааны суурийг тавихын төлөө байсан юм. Дараа нь Нигүүлслийн эрин үе дэх ажлын хоёр дахь үе шат нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх явдлыг хамарч байсан, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө хүний амийг боловсруулсан. Бурхан үүнийг биечлэн хийх ёстой байлаа: Бурхан биечлэн махбод болох шаардлагатай болсон. Хэрвээ Тэр махбод болоогүй бол ажлын энэ үе шатанд Түүнийг хэн ч орлож чадахгүй байсан, учир нь энэ нь Сатантай шууд тулалдах ажлыг төлөөлж байсан юм. Хэрвээ хүн энэ ажлыг Бурханы өмнөөс хийсэн бол, Сатаны өмнө зогсох үед нь Сатан бууж өгөхгүй бөгөөд түүнийг ялна гэдэг боломжгүй байх байв. Бие махбодтой болсон Бурхан л түүнийг ялахаар ирсэн, учир нь бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь бурханлаг хэвээр байдаг, Тэр хүний амь, Бүтээгч хэвээрээ байгаа; юу ч болсон бай Түүний ялгамж чанар болон мөн чанар өөрчлөгдөхгүй. Иймээс Сатаныг бүрэн буулгаж авахын тулд Тэр махбод болж, ажил хийсэн. Эцсийн өдрүүдийн ажлын үе шатанд хэрвээ хүн энэ ажлыг хийж, шууд үг хэлэх ёстой байсан бол тэр үг хэлж чадахгүй, зөгнөл хэлсэн бол хүнийг байлдан дагуулж чадахгүй байх байлаа. Бурхан махбод болсноор Сатаныг ялж, бүрэн буулгаж авдаг. Тэрээр Сатаныг бүрмөсөн ялж, хүнийг бүрэн байлдан дагуулж, хүнийг бүрэн олж авахад ажлын энэ үе шат дуусаж, амжилтад хүрнэ. Бурханы удирдлагыг хүн орлож чадахгүй. Ялангуяа эрин үеийг чиглүүлж, шинэ ажлыг эхлүүлэх ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийх нь бүр ч хэрэгтэй. Хүнд илчлэл хэлж өгч, зөгнөлөөр хангахыг хүн хийж болно, харин Бурханы биечлэн хийх ёстой ажил буюу Бурхан Сатан хоёрын тулааны ажлыг хүнээр хийлгэж болохгүй. Сатантай хийх тулаан гэж байгаагүй ажлын эхний үе шатанд Ехова эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг ашиглан Израилийн ард түмнийг биечлэн удирдсан. Үүний дараа ажлын хоёр дахь үе шат нь Сатантай хийх тулаан байсан ба Бурхан Өөрөө энэ ажлыг хийхийн тулд биечлэн махбод болж, махбодод ирсэн. Сатантай хийх тулаантай хамаатай аливаа зүйл нь бие махбодтой болсон Бурхантай ч бас хамаатай байдаг нь энэ тулааныг хүнээр хийлгэж болохгүй гэсэн үг юм. Хэрвээ хүн тулалдсан бол Сатаныг ялж чадахгүй байх байв. Хүн Сатаны эзэмшил дор байсаар байж яаж түүний эсрэг тэмцэх хүчтэй байх юм бэ? Хүн дунд нь байдаг: Хэрвээ Сатаныг түшвэл чи Сатанд хамаарна, харин Бурханыг хангалуун байлгавал Бурханд хамаарна. Энэ тулааны ажлыг хүн хийхээр оролдож, Бурханыг орлосон бол чадах байсан уу? Хэрвээ тэгсэн бол хүн аль хэдийн мөхөх байсан биш үү? Аль хэдийн газар дор орчихсон байх биш үү? Иймээс хүн Бурханы ажилд Түүнийг орлох чадваргүй, өөрөөр хэлбэл, хүнд Бурханы мөн чанар байдаггүй бөгөөд хэрвээ чи Сатантай тулалдсан бол ялж чадахгүй байх байсан. Хүн зарим нэг ажлыг л хийж чадна; тэр зарим хүнийг өөртөө татаж чадах боловч Бурханы Өөрийн ажилд Бурханыг орлож чадахгүй. Хүн яаж Сатантай тулалдаж чадах юм бэ? Тулалдаж эхлэхээс чинь өмнө Сатан чамайг олзлон авах байсан. Бурхан Өөрөө Сатантай тулалдаж, тэгээд энэ үндсэн дээр хүн Бурханыг дагаж, Түүнд дуулгавартай байсан цагт л Бурханаар авхуулж, Сатаны хүлээснээс мултарч чадна. Мэргэн ухаан болон чадвараараа хүний хүрч чадах зүйл хэтэрхий хязгаарлагдмал; тэр хүнийг бүрэн төгс болгож, удирдаж, цаашлаад Сатаныг ялж чадахгүй. Хүний оюун билиг, мэргэн ухаан нь Сатаны явуулгыг ялан дийлэх чадваргүй байдаг, иймээс хүн яаж түүнтэй тулалдаж чадах билээ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

289. Зургаан мянга гаруй жил хийгдсэн бүхий л ажил эрин үе өнгөрөхийн хэрээр аажмаар өөрчлөгджээ. Энэхүү ажлын өөрчлөлт нь дэлхий ертөнцийн ерөнхий нөхцөл байдал болон нийт хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагад үндэслэсээр ирсэн юм; тийнхүү удирдлагын ажил гагцхүү аажмаар өөрчлөгдсөн билээ. Үүнийг бүтээлийн эхэн үед төлөвлөөгүй. Дэлхий ертөнц бүтээгдэхээс өмнө, эсвэл бүтээгдсэний дараахан Ехова, ажлын эхний үе шат нь хуулийн үе шат, ажлын хоёр дахь үе шат нь нигүүлслийн үе шат, эсвэл ажлын гурав дахь үе шат нь байлдан дагуулалтын үе шат байна, үүнийг эхлээд Моабын үр удмын зарим хүнээс эхлүүлж, үүгээр дамжуулан бүх орчлон ертөнцийг байлдан дагуулна гэж төлөвлөөгүй. Дэлхийг бүтээснийхээ дараа Тэр эдгээр үгийг огт хэлээгүй, Моабын дараа ч ингэж хэлээгүй; үнэндээ Лотоос өмнө ч Тэр ингэж огт айлдаагүй юм. Бурханы бүх ажил аяндаа хийгддэг. Яг ийм маягаар л Түүний бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө хөгжсөн; дэлхий ертөнцийг бүтээхээсээ өмнө Тэрээр “Хүн Төрөлхтний Хөгжлийн Хураангуй Хүснэгт” гэх мэтийн төлөвлөгөө зохиогоогүй. Өөрийнхөө ажлаар Бурхан Өөрийнхөө юу болохыг шууд илэрхийлдэг; Тэр төлөвлөгөө зохиох гэж тархиа гашилгадаггүй. Мэдээж, нэлээд олон эш үзүүлэгч асар олон зөгнөл хэлсэн, гэхдээ Бурханы ажил үргэлж нарийн нягт төлөвлөгдсөөр ирсэн гэж хэлж мөн л болохгүй; тэдгээр зөгнөл нь тухайн үеийн Бурханы ажлын дагуу хэлэгдсэн. Түүний хийдэг бүх ажил нь хамгийн бодитой ажил юм. Тэрээр эрин үе бүрийн хөгжилд нийцүүлэн, аливаа зүйлсийн өөрчлөлтөд үндэслэн ажлаа хэрэгжүүлдэг. Түүний хувьд, ажлаа хэрэгжүүлэх гэдэг нь өвчнийг эмчлэх эм бичиж өгөхтэй адил; Тэрээр ажлаа хийх зуураа ажигладаг ба ажиглалтынхаа дагуу ажлаа үргэлжлүүлдэг. Ажлынхаа үе шат болгонд Бурхан Өөрийн асар их мэргэн ухаан, чадварыг илэрхийлэх чадвартай; Тэрээр тодорхой нэг эрин үеийн ажлын дагуу Өөрийн үлэмж арвин мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг ба тухайн эрин үеийн турш Өөрийн буцаан авчирсан бүх хүнд бүхий л зан чанараа харуулдаг. Тэрээр эрин үе болгонд хийгдэх хэрэгтэй ажлын дагуу хүмүүсийн хэрэгцээг хангаж, хийх ёстой ажлаа хийдэг. Мөн Сатаны завхруулсан түвшинд үндэслэн хэрэгтэй зүйлээр нь хүмүүсийг хангадаг… Хүн төрөлхтний дундах Бурханы ажлын аль нь ч дэлхий бүтээгдэх үед хэдийнээ бэлтгэгдсэн байгаагүй; харин энэ бол хүн төрөлхтний дундах ажлаа алхам алхмаар илүү бодитой, жинхэнэ байдлаар хэрэгжүүлэх боломжийг Бурханд олгосон зүйлсийн хөгжил юм. Жишээ нь, Ехова Бурхан эмэгтэй хүнийг уруу татуулахын тулд могойг бүтээгээгүй; тэр нь Түүний тусгай төлөвлөгөө байгаагүй, Түүний зориуд урьдчилан төлөвлөсөн зүйл ч байгаагүй. Энэ нь гэнэтийн тохиолдол байсан гэж хэлж болно. Тиймээс, үүнээс болоод Ехова, Адам Ева хоёрыг Еден цэцэрлэгээс хөөж, дахин хэзээ ч хүнийг бүтээхгүй гэж амласан юм. Гэхдээ энэ суурин дээр л хүмүүс Бурханы мэргэн ухааныг олж мэддэг. Урьд нь Миний хэлсэнчлэн: “Би Сатаны явуулгад үндэслэн мэргэн ухаанаа хэрэгжүүлдэг.” Хүн төрөлхтөн хэчнээн завхарсан ч бай, эсвэл могой тэднийг хэрхэн уруу татсан ч бай, Еховад мэргэн ухаан нь байсаар байдаг; тийм болохоор Тэр дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш шинэ ажил эрхэлсэн ба энэхүү ажлын нэг ч алхам хэзээ ч давтагдаж байгаагүй. Сатан тасралтгүй явуулга хийж, хүн төрөлхтнийг байнга завхруулсаар ирсэн ба Ехова Бурхан Өөрийн ухаалаг ажлыг зогсолтгүй явуулсан билээ. Тэр хэзээ ч бүтэлгүйтээгүй, мөн дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш ажиллахаа хэзээ ч болиогүй. Хүмүүсийг Сатан завхруулсны дараа Тэрээр хүн төрөлхтний завхралын эх сурвалж болсон дайсныг ялахын тулд хүмүүсийн дунд ажилласаар байсан юм. Энэхүү тулаан дэлхийн үүслээс эхлэн өрнөсөн ба дэлхий ертөнцийн төгсгөл хүртэл үргэлжилнэ. Энэ бүх ажлыг хийхдээ Ехова Бурхан Сатанаар завхруулагдсан хүмүүст Өөрийн агуу авралыг хүртээгээд зогсохгүй, мөн тэдэнд Өөрийн мэргэн ухаан, төгс хүчин, эрх мэдлийг харуулсан. Түүнчлэн, эцэст нь Тэрээр тэдэнд зөвт зан чанараа харуулж—хорон мууг шийтгэн, сайныг шагнана. Тэр яг энэ өдрийг хүртэл Сатантай тулалдсан ба хэзээ ч ялагдаагүй. Учир нь Тэр бол ухаалаг Бурхан бөгөөд Түүний мэргэн ухаан Сатаны явуулгад үндэслэн хэрэгждэг. Тиймээс Бурхан тэнгэр дэх бүх зүйлийг Өөрийн эрх мэдэлд захирагдуулаад зогсохгүй, бас газар дээрх бүх зүйлийг хөлийнхөө гишгүүр дор амраадаг, ялангуяа хүн төрөлхтөн рүү дайран довтолж, зовоодог хорон муу хүмүүсийг Өөрийн гэсгээлтэд унагадаг. Энэ бүх ажлын үр дүн нь Түүний мэргэн ухаанаас үүдэн гардаг. Хүн төрөлхтний оршин тогтнолоос өмнө Тэр хэзээ ч Өөрийн мэргэн ухааныг илчлээгүй, учир нь Түүнд тэнгэрт ч, газар дээр ч, эсвэл бүх орчлон ертөнцийн хаана ч ямар ч дайсан байгаагүй бөгөөд байгаль дээрх ямар нэг зүйлд халдан довтолсон харанхуй хүчнүүд байгаагүй юм. Тэргүүн тэнгэрэлчийг Өөрөөс нь урвасны дараа Тэрээр хүн төрөлхтнийг газар дээр бүтээсэн ба хүн төрөлхтнөөс болоод Тэр тэргүүн тэнгэрэлч болох Сатантай хийсэн мянган жилийн дайнаа—ээлж дараалсан үе шат бүрд улам эрчимждэг дайныг албан ёсоор эхлүүлсэн юм. Түүний төгс хүчин болон мэргэн ухаан энэ үе шат болгонд байсан. Тэр үед л тэнгэр, газар дахь бүх зүйл Бурханы мэргэн ухаан, төгс хүчин, ялангуяа Бурханы бодит байдлыг харсан юм. Тэр өнөөдөр ч ийм бодит байдлаар Өөрийн ажлыг хэрэгжүүлсээр байгаа; түүнчлэн, Тэрээр Өөрийн ажлыг хэрэгжүүлэнгээ мэргэн ухаан, төгс хүчээ ч бас илчилдэг. Тэрээр та нарт ажлын үе шат бүрийн дотоод үнэнийг харуулж, Бурханы төгс хүчийг яг яаж тайлбарлахыг харуулахын сацуу Бурханы бодит байдлын тодорхой тайлбарыг харуулдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

290. Ариун Сүнсний ажил үргэлж аяндаа хийгддэг; Тэр Өөрийн ажлыг хэдийд ч төлөвлөж, хэдийд ч биелүүлж чадна. Ариун Сүнсний ажил бодитой, үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй, үргэлж хамгийн шинэхэн байдаг гэж Би яагаад үргэлж хэлдэг вэ? Дэлхий ертөнц бүтээгдэх үед Түүний ажил аль хэдийн төлөвлөгдсөн байгаагүй; ийм зүйл огт болоогүй! Ажлын алхам бүр нь тус тусын цаг хугацаандаа зүй зохистой үр дүндээ хүрдэг ба алхмууд нь нэг нэгэндээ саад болдоггүй. Маш олон удаа, чиний оюун санаан дахь төлөвлөгөө Ариун Сүнсний хамгийн сүүлийн үеийн ажилтай ердөө дүйцдэггүй. Түүний ажил хүний бодол шиг тийм энгийн байдаггүй, хүний төсөөлөл шиг төвөгтэй ч байдаггүй—энэ нь хүмүүсийн одоогийн хэрэгцээнд нийцүүлэн хэдийд ч, хаана ч хүмүүсийг хангахаас бүрдэнэ. Хүмүүсийн мөн чанарыг Түүн шиг тодорхой мэддэг хэн ч байхгүй бөгөөд яг энэ шалтгааны улмаас хүмүүсийн бодит хэрэгцээнд Түүний ажил шиг тохирч чадах зүйл юу ч үгүй. Тиймээс хүний үзэл бодлоор бол Түүний ажил хэдэн мянган жилийн өмнөөс урьдчилан төлөвлөгдсөн мэт санагддаг. Одоо та нарын дунд ажиллаж, та нарын байгаа байдлыг ажиглангаа ажиллаж, үг хэлж байх зуураа Тэр янз бүрийн байр байдалтай тулгараад яг оносон үг хэлдэг ба хүмүүст яг хэрэгтэй байгаа үгийг хэлдэг. Түүний ажлын эхний алхам буюу гэсгээлтийн цаг үеийг аваад үз. Гэсгээлтийн цаг үеийн дараа хүмүүс элдэв янзын зан авир гаргаж, тодорхой арга замаар тэрслүү авирласан; янз бүрийн эерэг байдал гарч ирсэн, зарим нэг сөрөг байдал ч бас гарч ирсэн. Тэд сөрөг байдалдаа нэг цэгт хүрч, өөрсдийн унах хамгийн доод хязгаарыг харуулсан. Бурхан энэ бүх зүйлд үндэслэн Өөрийн ажлыг явуулж, улмаар Өөрийнхөө ажлаар илүү дээр үр дүнд хүрэхийн тулд эдгээрийг ашигласан. Өөрөөр хэлбэл, Тэрээр тухайн нэг хугацаан дахь хүмүүсийн байгаа байдалд үндэслэн хүмүүсийг хангах ажлаа хийдэг; Тэрээр Өөрийн ажлын алхам бүрийг хүмүүсийн бодит байр байдлын дагуу хэрэгжүүлдэг. Бүх бүтээл Түүний гарт байдаг; Тэр яаж тэднийг мэдэхгүй байж болох юм бэ? Бурхан хүмүүсийн байр байдалд нийцүүлэн, хийгдэх ёстой ажлын дараагийн алхмыг хэдийд ч, хаана ч хэрэгжүүлдэг. Энэ ажил яавч олон мянган жилийн өмнөөс төлөвлөгдөөгүй; энэ нь хүний үзэл юм! Тэрээр Өөрийн ажлын үр нөлөөг ажиглангаа ажилладаг ба Түүний ажил тасралтгүй гүнзгийрч, хөгжиж байдаг; Өөрийн ажлын үр дүнг ажигласныхаа дараа Тэрээр тухай бүрд нь ажлынхаа дараагийн алхмыг хэрэгжүүлдэг. Тэр аажмаар шилжихийн тулд олон зүйлийг ашигладаг ба цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Өөрийн шинэ ажлыг хүмүүст илэрхий болгодог. Ийм байдлаар ажиллах нь хүмүүсийн хэрэгцээг хангаж чадна, учир нь Бурхан хүмүүсийг дэндүү сайн мэддэг билээ. Ийнхүү Тэр Өөрийн ажлыг тэнгэрээс хэрэгжүүлдэг. Үүний адилаар, бие махбодтой болсон Бурхан ийм маягаар ажлаа хийж, бодит нөхцөл байдлын дагуу зохицуулалт хийж, хүмүүсийн дунд ажилладаг. Дэлхий ертөнцийг бүтээхээс өмнө Түүний ажлын аль нь ч зохицуулагдсан байгаагүй, мөн урьдчилан нарийн нямбай төлөвлөгдсөн ч байгаагүй. Дэлхий бүтээгдсэнээс хойш хоёр мянган жилийн дараа хүн төрөлхтөн маш их завхарсныг Ехова харсан болохоор эш үзүүлэгч Исаиагийн амыг ашиглан, Хуулийн эрин үе дууссаны дараа Нигүүлслийн эрин үед Ехова хүн төрөлхтнийг золин аврах ажлаа явуулна хэмээн зөгнөсөн. Энэ нь Еховагийн төлөвлөгөө байсан, мэдээж энэхүү төлөвлөгөө ч бас тухайн үед Түүний ажигласан нөхцөл байдлын дагуу хийгдсэн; Тэрээр Адамыг бүтээснийхээ яг дараахан энэ тухай бодоогүй нь лавтай. Исаиа ердөө л зөгнөл хэлсэн, харин Ехова Хуулийн эрин үед үүнд зориулаад урьдчилан бэлтгээгүй; харин ч Тэр үүнийг Нигүүлслийн эрин үеийн эхэнд хийж эхэлсэн ба Иосефийн зүүдэнд элч харагдаж, Бурхан махбод болно гэх мэдээгээр түүнийг гэгээрүүлэх үед л Түүний бие махбодтой болох ажил нь эхэлсэн. Хүмүүсийн төсөөлдөг шигээр Бурхан энэ дэлхийг бүтээснийхээ яг дараа бие махбодтой болох ажилдаа бэлтгээгүй; энэ нь хүн төрөлхтний хөгжлийн хэмжээ болон Сатантай хийсэн Түүний дайны төлөв байдлын дагуу л шийдэгдсэн юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

291. Бурханы удирдлага нь бүхэлдээ гурван үе шатанд хуваагддаг бөгөөд үе шат бүрд хүнд тохирох шаардлага тавигддаг. Түүнчлэн эрин үе өнгөрч, урагшлахын хэрээр бүх хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага улам өндөр болдог. Тиймээс хүн “Үг нь махбодоор илэрсэн” баримтыг харах хүртэл Бурханы удирдлагын энэ ажил алхам алхмаар оргилдоо хүрч, ийм маягаар хүнд тавих шаардлага улам өндөр болж, хүний гэрчлэл хийх шаардлага ч бас улам өндөрсдөг. Хүн Бурхантай үнэхээр хамтран ажиллах чадвартай байх тусам Бурхан алдар сууг төдий чинээ олж авдаг. Хүний хамтын ажиллагаа бол түүний хийх хэрэгтэй гэрчлэл бөгөөд түүний хийдэг гэрчлэл нь хүний хэрэгжүүлэлт юм. Тиймээс Бурханы ажил эцсийн үр дүнтэй байх эсэх нь, мөн жинхэнэ гэрчлэлтэй байж чадах эсэх нь хүний хамтын ажиллагаа болон гэрчлэлтэй нягт холбогддог. Ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, Бурханы бүх удирдлага төгсгөлдөө очих үед, хүн илүү өндөр гэрчлэл хийх шаардлагатай болно, мөн Бурханы ажил төгсгөлдөө очих үед хүний хэрэгжүүлэлт болон оролт дээд цэгтээ хүрнэ. Өмнө нь хүнээс, хууль болоод тушаалуудыг сахиж, тэвчээртэй, даруухан байхыг шаарддаг байсан. Харин өнөөдөр хүнээс, Бурханы бүх зохицуулалтад дуулгавартай байж, Бурханыг туйлын их хайрлаж, эцэст нь гай зовлонгийн дунд ч гэсэн Бурханыг хайрласаар байхыг шаарддаг. Энэ гурван үе шат нь, бүхий л удирдлагынхаа хугацаанд алхам алхмаар хүнд тавьдаг Бурханы шаардлагууд юм. Бурханы ажлын үе шат бүр сүүлийнхээсээ илүү гүнзгийрдэг ба үе шат бүрд хүнд тавих шаардлага сүүлийнхээсээ илүү гүн гүнзгий болдог, ийм маягаар Бурханы бүхий л удирдлага алгуурхан хэлбэрждэг. Яагаад гэвэл, хүнд тавих шаардлага улам өндөр болох тусам хүний зан чанар Бурханы шаардсан стандартад бүр их дөхдөг, зөвхөн тэр үед л бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аажмаар ангижирдаг ба Бурханы ажил бүрэн дуусгавар болоход бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аврагдсан байх болно. Тэр цаг ирэхэд Бурханы ажил төгсгөлдөө хүрсэн байх бөгөөд хүн зан чанараа өөрчлөхийн тулд Бурхантай цаашид хамтран ажиллах хэрэггүй болж, бүх хүн төрөлхтөн Бурханы гэрэлд амьдарна, тэр үеэс хойш Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл юм уу тэрслүү байдал гэж байхаа болино. Бурхан ч бас хүнд ямар ч шаардлага тавихгүй, хүн Бурхан хоёрын хооронд илүү эв зохицолтой хамтын ажиллагаа байх болно, энэ нь хүн, Бурхан хоёрын хамтын амьдрал буюу Бурханы удирдлага бүрэн дуусгавар болсны дараа, Бурхан хүнийг Сатаны савраас бүрэн аварсаны дараа бий болсон амьдрал байх болно. Бурханы мөрийг ойрхон дагаж чадахгүй хүмүүс ийм амьдралд хүрч чадахгүй. Тэд бүгд харанхуйд унаж, гашуудан уйлж, шүдээ хавирна; тэд бол Бурханд итгэдэг ч Түүнийг дагадаггүй, Бурханд итгэдэг ч Түүний бүх ажилд дуулгавартай байдаггүй хүмүүс юм. Хүн Бурханд итгэдэг тул Бурханы мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; мөн “Хургыг хаашаа ч явсан дагах” ёстой. Зөвхөн энэ хүмүүс л үнэн замыг эрж хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд Бурхан шинэ ажил эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн ганцхан эрин үед хэрэглэгддэг “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн үнэнийг л дагадаг бол хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй, үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

292. Эрин үеийг эхлүүлэхийн тулд Бурхан Өөрөө ирдэг ба эрин үеийг төгсгөхийн тулд Бурхан Өөрөө ирдэг. Хүн эрин үеийг эхлүүлэх болон эрин үеийг төгсгөх ажлыг хийх чадваргүй. Хэрвээ Есүс ирснийхээ дараа Еховагийн ажлыг төгсгөөгүй бол Тэр ердөө хүн байсан ба Бурханыг төлөөлөх чадваргүй байсан гэдгийг энэ нь нотлох байв. Есүс ирж, Еховагийн ажлыг дуусгаж, Еховагийн ажлыг үргэлжлүүлж, улмаар Өөрийнхөө ажлыг буюу шинэ ажлыг гүйцэтгэсэн учраас л энэ бол шинэ эрин үе байсан бөгөөд Есүс бол Бурхан Өөрөө байсан гэдгийг энэ нь нотолдог. Тэд ажлын илт өөр хоёр үе шатыг гүйцэтгэсэн. Нэг үе шат нь сүмд явагдсан ба нөгөө нь сүмийн гадна хийгджээ. Нэг үе шат нь хуулийн дагуу хүний амьдралыг удирдан хөтлөх, харин нөгөө нь нүглийн тахил өргөхийн төлөө байв. Ажлын энэ хоёр үе шат харваас өөр байсан; энэ нь шинэ эрин үеийг хуучнаас салгадаг бөгөөд тэдгээр нь хоёр өөр эрин үе юм гэж хэлэх нь туйлын зөв. Тэдний ажлын байршил өөр байсан, ажлынх нь агуулга өөр байсан, ажлынх нь зорилго өөр байсан юм. Иймээс тэдгээрийг хоёр эрин үед хувааж болно: Шинэ ба Хуучин Гэрээ буюу шинэ ба хуучин эрин үе. Есүс ирэхдээ сүм рүү очоогүй нь Еховагийн эрин үе төгссөнийг нотолдог. Сүм дэх Еховагийн ажил дууссан, дахин хийх хэрэггүй байсан учраас Тэр сүмд ороогүй бөгөөд үүнийг дахин хийх нь давтаж байгаа хэрэг болох байв. Сүмийг орхин явж, сүмийн гадна шинэ ажил эхлүүлж, шинэ замыг нээснээр л Тэр Бурханы ажлыг дээд цэгт нь аваачиж чадах байлаа. Хэрвээ Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд сүмээс гараагүй бол Бурханы ажил сүмийн суурин дээр зогсож, ямар ч шинэ өөрчлөлт гарахгүй байх байв. Иймээс Есүс ирэх үедээ сүмд ороогүй ба Өөрийн ажлыг сүмд хийгээгүй юм. Тэрээр ажлаа сүмийн гадна хийж, шавь нараа дагуулан Өөрийн ажлыг чөлөөтэй хийж эхэлсэн билээ. Бурхан Өөрийн ажлыг хийхээр сүмээс явсан нь Бурханд шинэ төлөвлөгөө бий гэсэн утгатай байв. Түүний ажил сүмийн гадна явагдах ёстой байсан бөгөөд хэрэгжих байдлаараа хязгаарлагдахгүй шинэ ажил байх ёстой байлаа. Есүс ирмэгцээ Хуучин Гэрээний эрин үе дэх Еховагийн ажлыг төгсгөсөн юм. Хэдийгээр Тэднийг хоёр өөр нэрээр нэрлэж байсан ч ажлын хоёр үе шатыг хоёуланг нь нэг Сүнс хийсэн бөгөөд хийгдсэн ажил нь үргэлжилсэн ажил байв. Нэр нь өөр байсны адилаар ажлын агуулга өөр, эрин үе өөр байсан. Еховаг ирэх үед тэр нь Еховагийн эрин үе байсан бөгөөд Есүсийг ирэх үед Есүсийн эрин үе байв. Иймээс ирэх болгондоо Бурхан нэг нэрээр нэрлэгдэж, нэг эрин үеийг төлөөлж, шинэ замыг нээдэг; шинэ зам болгонд Тэрээр шинэ нэр авдаг нь Бурхан үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй, Түүний ажил урагш ахихаа хэзээ ч больдоггүй гэдгийг харуулдаг. Түүх үргэлж урагшилж байгаа ба Бурханы ажил үргэлж урагшилж байгаа. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд ямагт урагшлан ахисаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил болгон Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээж, шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ, илүү агуу ажлыг эхлүүлж, эдгээрийн хамтаар шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой. Хором бүрд Бурханы Сүнс үргэлж шинэ ажил хийж байгаа ба хуучин арга зам, дүрэм журамтай хэзээ ч зууралддаггүй. Мөн Түүний ажил хэзээ ч зогсоогүй, харин хором мөч өнгөрөх бүрд хийгдсээр байгаа… Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн энэ үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат тасралтгүй уялдаатайгаар Бурханы удирдлагын бүхий л цар хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдан ажилласаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Эхэн ба Эцэс, эрин үеийг эхлүүлдэг Нэгэн, бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр өөр байршил дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсний ажил мөн. Энэ гурван үе шатыг хуваадаг бүх хүн Бурханыг эсэргүүцэн зогсдог. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлговол зохино. Үүнд эргэлзэх юмгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3

293. Эзэн Есүс ирэхдээ, Бурхан Хуулийн эрин үеийг орхин явж, шинэ ажил эхлүүлсэн ба энэхүү шинэ ажил нь Амралтын өдрийг сахихыг шаарддаггүй гэдгийг хүмүүст хэлэхийн тулд Өөрийн бодитой үйлдлийг ашигласан юм. Бурхан Амралтын өдрийн хязгаараас гарч буй нь ердөө л Түүний шинэ ажлын урьдчилсан жишээ байсан ба бодитой, агуу ажил үргэлжлэн явагдах гэж байсан юм. Эзэн Есүс Өөрийн ажлыг эхлүүлэхдээ Хуулийн эрин үеийн гав дөнгийг аль хэдийн ардаа орхисон ба тэрхүү эрин үеийн дүрэм, зарчмуудыг эвдэж гарсан байв. Түүнд хуультай холбоотой ямар ч зүйлийн ул мөр байгаагүй; Тэр үүнийг бүрмөсөн хаяж, цаашид мөрдөхөө больсон ба үүнийг мөрд гэж хүн төрөлхтнөөс шаардахаа больсон. Иймд Эзэн Есүс Амралтын өдөр тариан талбайгаар явсныг чи эндээс харж байна; Эзэн амраагүй, харин гадаа ажиллаж байсан. Түүний энэ үйлдэл нь хүмүүсийн үзэлд цохилт болсон ба Тэр цаашид хуульд захирагдан амьдрахаа больж, Амралтын өдрийн хязгаарыг орхиж, хүн төрөлхтний өмнө, тэдний дунд шинэ дүр төрхтэйгээр, ажиллах шинэ арга замтайгаар гарч ирсэн гэдгээ тэдэнд мэдэгдсэн юм. Түүний энэ үйлдэл нь уг хуулиас гарч, Амралтын өдрөөс гарснаар эхэлсэн шинэ ажлыг авчирсан гэдгийг нь хүмүүст хэлсэн юм. Бурхан Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэхдээ өнгөрсөнтэй цаашид зууралдаагүй бөгөөд Хуулийн эрин үеийн дүрэм журмын талаар цаашид тоохоо больсон. Мөн өмнөх эрин үе дэх Түүний ажил ч Түүнд нөлөөлөөгүй, харин Тэр Амралтын өдрөөр бас л ажилласан ба шавь нар нь өлссөн үедээ тариан түрүү шувтран идэж байжээ. Бурханы нүдээр энэ нь тун хэвийн зүйл байв. Бурхан хийхийг хүсдэг ажил, хэлэхийг хүсдэг зүйлдээ шинэ эхлэл хийж чадах байсан. Тэр шинийг эхэлсэн л бол өмнөх ажлаа дахин дурддаг ч үгүй, мөн түүнийгээ үргэлжлүүлдэг ч үгүй. Учир нь Бурханы ажилд Өөрийн зарчим байдаг. Тэр шинэ ажил эхлэхийг хүсдэг үе нь, Тэр хүн төрөлхтнийг Өөрийн ажлын шинэ үе шатанд аваачихыг хүсдэг үе бөгөөд Түүний ажил илүү өндөр түвшинд орсон үе юм. Хэрвээ хүмүүс хуучны үгээр юм уу дүрэм журмын дагуу ажилласаар, тэдгээртэй зууралдсаар байвал Тэр үүнийг нь санахгүй, эсвэл магтахгүй. Учир нь Тэр аль хэдийн шинэ ажил авчирсан ба Өөрийн ажлын шинэ үе шатанд орчихсон. Шинэ ажил эхлүүлэх үедээ Тэр хүн төрөлхтөнд цоо шинэ өнцгөөс, цоо шинэ дүр төрхтэйгээр, цоо шинэ арга замаар илрэн гардаг, ингэснээр хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохын өөр өөр талыг харж чаддаг. Энэ нь Түүний шинэ ажил дахь Түүний зорилгуудын нэг юм. Бурхан хуучинтай зууралддаггүй, эсвэл хуучин замаар явдаггүй; Түүнийг ажиллаж, ярих үед энэ нь хүмүүсийн төсөөлдөг шиг хориотой байдаггүй. Бурханд бүх юм чөлөөлөгдсөн, чөлөөтэй байдаг ба юу ч хориглодоггүй, ямар ч хязгаарлалт байдаггүй—Түүний хүн төрөлхтөнд авчирдаг зүйл нь бүгд эрх чөлөө болон чөлөөлөлт байдаг. Тэр бол амьд Бурхан, жинхэнээсээ үнэхээр оршин байдаг Бурхан юм. Тэр хүүхэлдэй, эсвэл шавар баримал биш бөгөөд хүмүүсийн хоймортоо залж, шүтэн мөргөдөг шүтээнүүдээс огт өөр. Тэр бол амьд, цоглог бөгөөд хүмүүст авчирдаг үг болон ажил нь бүгд амь, гэрэл, бүгд эрх чөлөө, чөлөөлөлт байдаг, учир нь Тэр үнэн, амь, замыг агуулдаг—Тэр Өөрийн ямар ч ажилд юунд ч баригддаггүй. Хүмүүсийн юу хэлэх нь хамаагүй, Түүний шинэ ажлыг яаж ч харж, яаж ч үнэлэх нь хамаагүй, Тэр Өөрийн ажлыг огт тээнэгэлзэлгүй биелүүлэх болно. Тэр хэний ч үзлийг, эсвэл Өөрийнх нь ажил болон үгийг буруутган чичихийг, Өөрийнх нь шинэ ажлыг хүчтэйгээр эсэргүүцэж сөрөхийг ч хүртэл тоохгүй. Бүх бүтээлийн дундаас хэн ч хүний оюун ухаан, хүний төсөөлөл, мэдлэг, эсвэл ёс суртахууныг ашиглан Бурхан юу хийдгийг хэмжиж, тодорхойлж, Түүний ажлыг гутааж, тасалдуулж, хорлон сүйтгэж чадахгүй. Түүний ажил болон Түүний хийдэг зүйлд ямар ч хорио байдаггүй бөгөөд энэ нь ямар ч хүн, зүйл, эд юмсад хязгаарлагдахгүй, үүнийг ямар ч дайсагнагч хүчин тасалдуулж чадахгүй. Түүний шинэ ажлын тухайд бол, Тэр үүрдийн ялгуусан Хаан байж, аливаа дайсагнагч хүчин болон хүн төрөлхтний бүх тэрс үзэл, төөрөгдөл Түүний хөлийн улан дор гишгэлүүлдэг. Тэрээр Өөрийн ажлын аль шинэ үе шатыг хэрэгжүүлж байгаа нь хамаагүй, энэ нь гарцаагүй хүн төрөлхтний дунд өрнөж, өргөжих бөгөөд Түүний агуу ажил гүйцэлдэх хүртэл бүхий л орчлон ертөнц даяар саадгүй хэрэгжих нь лавтай. Энэ бол Бурханы төгс хүчин, мэргэн ухаан бөгөөд Түүний эрх мэдэл, хүч чадал билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

294. Бурхан өөр өөр эрин үеийн дагуу үгээ хэлж, ажлаа хийдэг ба өөр эрин үе бүрд өөр өөр үг хэлдэг. Бурхан дүрэмд захирагддаггүй, нэг ажлаа давтдаггүй, өнгөрсөн үеийн зүйлсийг санагалздаггүй; Тэр бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан бөгөөд өдөр бүр шинэ үг хэлдэг. Өнөөдөр баримтлах ёстой зүйлийг чи баримтлах л ёстой; энэ бол хүний хариуцлага, үүрэг билээ. Бурханы одоогийн гэрэл болон үгэнд төвлөрөн хэрэгжүүлэх нь маш чухал. Бурхан дүрэмд захирагддаггүй бөгөөд Өөрийнхөө мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлыг ил болгохын тулд олон өөр өнцгөөс ярьж чаддаг. Бурхан Сүнсний өнцгөөс ярьж байна уу, хүний өнцгөөс ярьж байна уу, эсвэл гуравдагч хүний өнцгөөс ярьж байна уу гэдэг нь хамаагүй—Бурхан бол үргэлж Бурхан байх ба хүний өнцгөөс ярьдаг байлаа гээд Түүнийг чи Бурхан биш гэж хэлж болохгүй. Бурханы ярьдаг өөр өөр өнцгөөс үүдэн зарим хүмүүсийн дунд үзэл бий болжээ. Иймэрхүү хүмүүст Бурханы тухай, мөн Түүний ажлын тухай ямар ч мэдлэг байдаггүй. Хэрвээ Бурхан үргэлж л нэг өнцгөөс яриад байвал, хүмүүс Бурханы тухай дүрэм гаргахгүй гэж үү? Бурхан хүнд ингэж авирлахыг зөвшөөрөх байсан уу? Бурхан ямар ч өнцгөөс ярьж байлаа гэсэн, Түүнд ингэх шалтгаан бий. Хэрвээ Бурхан үргэлж Сүнсний өнцгөөс ярьдаг байсан бол чи Түүнтэй харилцаж чадах байсан уу? Тиймээс Тэр заримдаа гуравдагч хүний өнцгөөс ярьж, Өөрийн үгээр чамайг хангаж, бодит байдал руу хөтөлдөг. Бурханы хийж байгаа юм бүхэн тохиромжтой байдаг. Товчоор хэлбэл, үүнийг бүгдийг нь Бурхан хийдэг бөгөөд үүнд чи эргэлзэх хэрэггүй. Тэрээр Бурхан учраас ямар ч өнцгөөс ярилаа гэсэн Бурхан хэвээрээ л байна. Энэ бол хувиршгүй үнэн. Тэр яаж ч ажилласан Бурхан хэвээр байх ба Түүний мөн чанар өөрчлөгдөхгүй! Петр Бурханыг маш их хайрладаг, Бурханы сэтгэлд яг нийцдэг хүн байсан ч Бурхан түүнийг Эзэн юм уу Христ гэж гэрчлээгүй, учир нь оршихуйн мөн чанар нь юу байна, түүгээрээ л байх ба хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өөрийнхөө ажилд Бурхан дүрэмд баригддаггүй, харин ажлаа үр дүнд хүргэж, хүнийг Өөрийнхөө тухай илүү гүнзгий мэдлэгтэй болгохын тулд янз бүрийн арга барил хэрэглэдэг. Бурханы ажиллах арга барил бүр нь хүнд Бурханыг мэдэхэд хэрэг болдог бөгөөд хүмүүсийг төгс болгох зорилготой байдаг. Тэр ажлын ямар арга барил ашиглахаас үл хамааран, бүгд л хүнийг хөгжүүлж, төгс болгох зорилго агуулдаг. Хэдийгээр Түүний ажиллах арга барилуудын нэг нь маш удаан хугацаанд үргэлжилсэн ч гэсэн энэ нь Түүнд итгэх хүний итгэлийг хатуужуулахын төлөө юм. Тиймээс та бүхэн сэтгэлдээ эргэлзэх хэрэггүй. Эдгээр нь бүгд Бурханы ажлын алхам бөгөөд та нар үүнийг дуулгавартай дагах ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг

295. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан голчлон үгээ хэлж, хүний аминд шаардлагатай бүхнийг тайлбарлаж, хүний орох ёстой зүйлийг заан үзүүлж, Бурханы үйл хэргийг хүнд харуулж, Бурханы мэргэн ухаан, бүхнийг чадагч, гайхалтай байдлыг хүнд харуулахын тулд ирсэн юм. Бурханы ярьдаг олон арга замаар дамжуулан хүн Бурханы эрхэм дээд, агуу байдал, мөн түүнчлэн Бурханы даруу, нууцлаг байдлыг хардаг. Бурхан эрхэм дээд боловч даруу, нууцлаг бөгөөд хамгийн өчүүхэн нь болж чадна гэдгийг хүн хардаг. Түүний үгийн зарим нь шууд Сүнсний өнцгөөс хэлэгддэг, зарим нь хүний өнцгөөс шууд хэлэгддэг ба зарим нь гуравдагч хүний өнцгөөс хэлэгддэг. Үүнээс, Бурханы ажилладаг байдал асар олон янз байдгийг харж болох ба Тэр үгээр дамжуулан хүнд үүнийг харуулдаг. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил хэвийн бөгөөд бодитой байдаг, тиймээс эцсийн өдрүүдийн бүлэг хүмүүст хамгийн том шалгалт тулгардаг. Бурханы хэвийн болон бодитой байдлаас үүдэн бүх хүн тийм шалгалтын дунд орсон; хүн Бурханы шалгалт руу унасан нь Бурханы хэвийн болон бодитой байдлаас болдог. Есүсийн эрин үед ямар ч үзэл, эсвэл шалгалт байгаагүй. Есүсийн хийсэн ихэнх ажил хүний үзэлтэй нийцэж байсан учраас хүмүүс Түүнийг дагасан ба Түүний талаар ямар ч үзэл өвөрлөөгүй. Өнөөдрийн шалгалт нь хүнд тулгарч байсан шалгалтуудаас хамгийн том нь бөгөөд энэ хүмүүс асар их гай зовлонгоос гарч ирсэн гэж хэлэх үед хэлээд буй гай зовлон нь энэ юм. Өнөөдөр, энэ хүмүүст итгэл, хайр, хатуужил, дуулгавартай байдлыг бий болгохын тулд Бурхан үгээ хэлдэг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы хэлсэн үг нь хүний уг чанар-мөн чанарын дагуу, хүний зан авирын дагуу, өнөөдөр хүний орох ёстой зүйлийн дагуу байдаг. Түүний үг бодитойн сацуу хэвийн байдаг: Тэр маргаашийн тухай ярьдаггүй, өчигдрийг ч эргэж хардаггүй; Тэр өнөөдрийн орох, хэрэгжүүлэх, ойлгох ёстой зүйлийн талаар л ярьдаг. Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь Есүсийг дуурайсан муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт байх болно. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил хүний үзэлтэй нийцэшгүй байдаг; жишээлбэл, Хуучин Гэрээнд Мессиа ирнэ гэж зөгнөсөн боловч Есүс ирсэн нь энэ зөгнөлийн үр дүн байв. Энэ нь аль хэдийн тохиолдсон болохоор өөр Мессиа дахин ирэх нь буруу юм. Есүс аль хэдийн нэг удаа ирсэн ба энэ удаад Есүс дахин ирсэн бол буруу байх байв. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр болгон нь эрин үеийн шинж чанарыг агуулдаг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг, гайхамшиг үзүүлэх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулах ёстой, үргэлж яг л Есүс шиг байх ёстой. Гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм байдаггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлсээр, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээсээр—яг Есүс шиг үйлдсэн бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой. Яагаад өнөөдрийн Бурханы ажил Есүсийн ажлаас өөр байдаг юм бэ? Яагаад өнөөдөр Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг зайлуулж, өвчтэйг эдгээдэггүй юм бэ? Хэрвээ Есүсийн ажил нь Хуулийн эрин үед явагдсан ажилтай адилхан байсан бол Нигүүлслийн эрин үеийн Бурханыг төлөөлж чадах байсан уу? Цовдлолын ажлыг гүйцэлдүүлж чадах байсан уу? Хэрвээ Хуулийн эрин үед байсантай адилаар Есүс сүмд орж, амралтын өдрийг сахисан бол хэн ч Түүнийг хавчихгүй байх байсан бөгөөд бүгд тойрон хүрээлэх байсан. Тэгсэн бол Тэр цовдлогдох байсан уу? Золин авралын ажлыг гүйцэлдүүлж чадах байсан уу? Хэрвээ эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан Есүстэй адилаар тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол ямар хэрэгтэй байх юм бэ? Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн ажлын өөр нэг хэсгийг буюу удирдлагын төлөвлөгөөнийх нь нэг хэсгийг төлөөлөх зүйлийг хийсэн цагт л хүн Бурханы талаар илүү гүн гүнзгий мэдлэгтэй болж, тэр үед л Бурханы удирдлагын төлөвлөгөө биелж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь

296. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлах юм уу үнэмшүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; Бурханы хүч чадлыг энэ нь ил болгож чадахгүй. Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй болж, улмаар хүнийг төгс болгох ч боломжгүй байх байв. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин үгээр хүнийг усалж, хариулдаг бөгөөд үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болдог. Энэ бол Түүний хийдэг ажил, хэлдэг үгийн зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барил ашигладаггүй—Тэрээр хүнийг төгс болгохын тулд үг ашигладаг ба ажлын олон өөр арга барилыг ашиглаж хүнийг төгс болгодог. Үгийн цэвэршүүлэлт, харьцалт, засалт, хангалтын аль нь байх нь хамаагүй, Бурхан хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан, гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд олон өөр өнцгөөс ярьдаг. Бурхан эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөх цагт хүн бүрэн төгс болгуулсныхаа дараа тэмдэг, гайхамшгийг харах шаардлагыг хангана. Бурханыг мэдэж авч, Бурханыг юу ч хийсэн бай, дуулгавартай дагаж чаддаг байх үедээ чи тэмдэг, гайхамшгийг харсан ч Бурханы талаар ямар нэг үзэл тээхээ болино. Одоогоор чи ялзарсан, Бурханд бүрэн дуулгавартай байх чадваргүй, ийм байдалтай байж чи өөрийгөө тэмдэг, гайхамшиг харах эрхтэй гэж бодоо юу? Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэг үе нь Бурхан хүнийг шийтгэх үе, эрин үе солигдох үе, түүнчлэн эрин үе дуусах үе байдаг. Бурхан ажлаа хэвийн явуулж байх үедээ тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй. Тэмдэг, гайхамшиг үзүүлэх нь инээд хүрэм амархан боловч энэ нь Бурханы ажлын зарчим биш, мөн Бурхан хүнийг удирдахын зорилго ч биш. Хэрвээ хүн тэмдэг, гайхамшиг харсан бол, хэрвээ Бурханы сүнслэг бие хүнд харагдсан бол бүх хүн Бурханд итгэхгүй гэж үү? Асар их гай гамшиг дундаас гарч ирдэг бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авдаг гэдгийг Би өмнө нь хэлсэн. Эдгээр үг ямар утга учиртай вэ? Авхуулсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт, засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л үнэхээр дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой байдаг. Тэд ямар ч тэмдэг, гайхамшиг, ямар ч ер бусын зүйл хараагүй; тэд ойлгоход бэрх бичиг үсэг, хоосон номлол, гүн гүнзгий ойлголтын тухай ярьдаггүй; харин тэдэнд бодит байдал, Бурханы үг болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг. Ийм бүлэг хүмүүс Бурханы хүч чадлыг илэрхий болгож илүү сайн чадах бус уу? Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь бодитой ажил юм. Өөрийнхөө эрин үед Есүс хүнийг төгс болгох гэж бус, харин золин аврах гэж ирсэн, иймээс хүмүүсээр Өөрийгөө дагуулахын тулд зарим нэг ер бусын зүйл үзүүлсэн. Учир нь Тэр гол нь цовдлолын ажлыг гүйцэтгэхээр ирсэн ба тэмдэг үзүүлэх нь Түүний үйлчлэлийн хүрээн дэх ажил биш байсан юм. Тэр тэмдэг, гайхамшгууд нь Түүний ажлыг илүү үр нөлөөтэй болгохын тулд хийгдсэн; тэдгээр нь нэмэлт ажил байсан ба бүхий л эрин үеийн ажлыг төлөөлж байгаагүй юм. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Бурхан бас зарим нэг тэмдэг, гайхамшиг үзүүлсэн—гэхдээ Бурханы өнөөдөр хийдэг ажил нь бодитой ажил бөгөөд Тэр одоо тэмдэг, гайхамшиг үзүүлэхгүй нь лавтай. Түүнийг тэмдэг, гайхамшиг үзүүлбэл бодитой ажил нь эмх замбараагаа алдаж, Тэрээр ажлаа цааш хийх боломжгүй болох байсан. Бурхан үг ашиглан хүнийг төгс болгоно гэж хэлчхээд мөн л тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол хүн Түүнд үнэхээр итгэдэг эсэх нь илэрхий болж чадах байсан уу? Иймээс Бурхан тиймэрхүү зүйл хийдэггүй. Хүний дотор хэтэрхий их шашны зүйл бий; Бурхан, хүний доторх шашны бүх үзэл болон ер бусын зүйлсийг хөөн зайлуулж, Бурханы бодитой байдлыг хүнд мэдэгдэхийн тулд эцсийн өдрүүдэд ирсэн. Тэрээр хийсвэр, бодит бус Бурханы дүрийг, өөрөөр хэлбэл, ерөөсөө оршин байдаггүй Бурханы дүрийг арилгахаар ирсэн юм. Иймээс одоо цорын ганц эрхэм чухал зүйл бол чи бодит байдлын тухай мэдлэгтэй байх явдал! Үнэн бүхнийг дийлдэг. Чамд өнөөдөр хэр их үнэн байна вэ? Тэмдэг, гайхамшиг үзүүлдэг бүхэн Бурхан мөн үү? Муу ёрын сүнснүүд ч бас тэмдэг гайхамшиг үзүүлж чадна; тэд бүгд Бурхан мөн үү? Бурханд итгэхдээ хүний эрж хайдаг зүйл нь үнэн, эрэлхийлдэг зүйл нь амь болохоос тэмдэг, гайхамшиг биш билээ. Бүх хүний Бурханд итгэх зорилго ийм байх ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг

297. Еховагийн ажил нь дэлхийг бүтээх явдал байсан бөгөөд энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын сүүлч бөгөөд төгсгөл юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газраас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орноос хамгийн бузар заваан оронд хийгддэг. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт хийгддэг бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүнийг байлдан дагуулна. Бүх газраас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдаж, жинхэнэ Бурхан байдгийг бүх хүн ам хүлээн зөвшөөрч, хүн болгон бүрэн үнэмших үед бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэхэд энэхүү баримтыг ашиглана. Ажлын энэ үе шат бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил дуусмагц зургаан мянган жилийн удирдлагын ажил бүрмөсөн төгсөнө. Хамгийн харанхуй газарт байгаа хүмүүс байлдан дагуулагдмагц хаа сайгүй ийм зүйл болно гэдэг нь илэрхий юм. Ийм болохоор зөвхөн Хятад дахь байлдан дагуулалтын ажил л утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг бөгөөд Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Хятадын ард түмнийг агуу улаан луу хамгийн их завхруулсан, тэд Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус тул бүх завхарсан хүн төрөлхтний төлөөлөгч билээ. Бусад улс оронд ямар ч асуудал байхгүй гэж хэлж байгаа юм биш; хүний үзэл бүгд адилхан бөгөөд эдгээр улс орны хүмүүс сайн хэв чанартай байж болох хэдий ч хэрвээ Бурханыг мэддэггүй бол Түүнийг эсэргүүцдэг байж таарна. Яагаад иудейчүүд ч бас Бурханыг эсэргүүцэж, сөрсөн бэ? Яагаад фарисайчууд ч бас Түүнийг эсэргүүцсэн бэ? Яагаад Иудас Есүсээс урвасан бэ? Тэр үед шавь нарынх нь олонх нь Есүсийг мэдээгүй. Есүсийг цовдлогдож, дахин амилсны дараа ч яагаад хүмүүс Түүнд итгээгүй вэ? Хүний дуулгаваргүй байдал бүгд адилхан бус уу? Зүгээр л Хятадын ард түмнийг жишээ болгож байгаа ба байлдан дагуулагдах үедээ тэд үлгэр дуурайл, загвар болж, бусдад лавлагаа болох болно. Та нар бол Миний удирдлагын төлөвлөгөөний хавсралт гэж Би яагаад үргэлж хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд завхрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл, тэрслүү байдал хамгийн бүрэн дүүрэн илэрхийлэгдэж, янз бүрийн хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай, нөгөө талаас, амьдрал, сэтгэлгээ нь хоцрогдмол, мөн зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд ядуу дорд, хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч бас дорд. Энэ газарт хийж байгаа ажил бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Бурханы дараагийн ажил хавьгүй илүү амархан байх болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг дуусгаж чадвал дараагийн ажлыг хэлэхийн ч хэрэггүй. Ажлын энэ үе шат гүйцэлдвэл агуу амжилтад бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулалтын ажил бүрмөсөн төгсөнө.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2

298. Бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы бүх ажил зөвхөн энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэрээр та нарын төлөө бүхнээ золиосолсон; Тэрээр орчлон ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч, та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс. Түүнчлэн Тэрээр алдар суугаа Өөрийн сонгосон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн, Өөрийн төлөвлөгөөний зорилгыг энэ бүлэг хүнээр дамжуулан бүрэн харуулна. Тиймээс та нар бол Бурханы өвийг хүлээн авах хүмүүс, бүр түүгээр ч барахгүй Бурханы алдрын өв залгамжлагчид билээ. Магадгүй та бүхэн эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.” Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Бурхан эцсийн өдрүүдэд эдгээр үгээ агуу улаан луу цагариглан хэвтэж байдаг газар нутагт түүний харгисаар хяхаж хавчсан хүмүүс дээр биелүүлэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийнхүү доромжлол, хавчлагад өртдөг бөгөөд эдгээр үг энэ бүлэг хүмүүс, та нарт биелдэг. Бурханыг эсэргүүцдэг газарт эхлүүлсэн учраас Бурханы бүх ажилд асар их саад тотгор учирч, Түүний олон үгийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа ордог; иймээс Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ нь бас зовлонгийн нэг хэсэг юм. Агуу улаан лууны газар нутагт Өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг. Хүмүүсийн амссан зовлон, тэдний хэв чанар болон энэ бузар газар нутаг дахь хүмүүсийн бүх сатанлаг зан чанарын улмаас Бурхан ариусгалт, байлдан дагуулалтын ажлаа явуулдаг, ингэснээр Тэр үүнээс алдар сууг олж, Өөрийнх нь үйл хэргийг гэрчилдэг хүмүүсийг олж авч болох юм. Энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиосны утга учир бүхэлдээ ийм билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсээр л дамжуулан байлдан дагуулах ажлыг хийдэг. Ингэж байж л Бурханы агуу хүч чадлыг харуулж чадна. Өөрөөр хэлбэл, бохир газар нутагт байгаа хүмүүс л Бурханы алдрыг өвлөн авбал зохих бөгөөд энэ л Бурханы агуу хүч чадлыг тодотгож чадна. Иймээс бохир заваан газар нутгаас, бохир заваан газар амьдардаг хүмүүсээс Бурханы алдрыг олж авдаг. Бурханы хүсэл ийм билээ. Есүсийн ажлын үе шат үүнтэй ижил байсан: Тэрээр Өөрийг нь хяхан хавчсан фарисайчуудын дунд л алдрыг олж авч чадах байсан. Фарисайчууд хяхан хавчиж, Иудас урваагүй бол Есүс цовдлуулах нь бүү хэл доог тохуу болж, гүжирдүүлэхгүй, ингэснээрээ алдрыг олж авч чадахгүй байх байсан. Бурхан эрин үе болгонд, махбодод ажлаа хийхдээ алдрыг олж авч, олж авахаар зорьсон хүмүүсээ олж авдаг. Энэ бол Бурханы ажлын төлөвлөгөө, Түүний удирдлага билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?

299. Хэдэн мянган жилийн Бурханы төлөвлөгөөнд хоёр хэсэг ажлыг махбодоор хийдэг: Эхнийх нь цовдлогдох ажил, үүгээр Тэр алдрыг олж авдаг; нөгөө нь эцсийн өдрүүд дэх байлдан дагуулж, төгс болгох ажил, үүгээр Тэр алдрыг олж авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Тиймээс Бурханы ажил болоод Бурханы та нарт өгсөн даалгаврыг энгийн зүйл гэж бүү бод. Та нар бүгдээрээ Бурханы үлэмж арвин, мөнхийн алдрын өв залгамжлагчид бөгөөд үүнийг Бурхан онцгойлон зарлигдсан. Түүний алдрын хоёр хэсгээс нэг нь та нарт илэрдэг; Бурханы алдрын нэг хэсгийг бүхэлд нь та нарт хайрласан агаад энэ нь та нарын өв байж болох юм. Бурхан та нарыг ийнхүү өргөмжилдгийн дээр энэ нь бас аль эртнээс урьдаас шийдсэн Түүний төлөвлөгөө билээ. Агуу улаан луу байдаг нутагт Бурханы хийсэн ажлын агуу байдлыг харгалзан үзвэл, тийм ажлыг хэрвээ өөр хаа нэг газар хийсэн бол аль хэдийн асар их үр дүнд хүрч, хүн амархан хүлээн зөвшөөрөх байсан. Бурханд итгэдэг Барууны санваартнуудын хувьд ийм ажлыг хүлээн зөвшөөрөх хэтэрхий амархан байх байсан, учир нь Есүсийн ажлын үе шат урьдын жишээ болдог. Ийм учраас өөр хаа нэгтээ байсан бол Бурхан алдар суу олж авах ажлын энэ үе шатанд хүрч чадахгүй; ажлыг хүмүүс дэмжиж, улс үндэстнүүд хүлээн зөвшөөрөх үед Бурханы алдар суу амжилттай болж чадахгүй. Энэхүү газар нутагт ажлын энэ үе шатыг хэрэгжүүлсний хосгүй ач холбогдол нь яг энэ юм. Та нарын дунд хуулиар хамгаалагддаг нэг ч хүн байхгүй; харин ч та нар хуулиар хориглуулдаг. Та нарыг хүмүүс ойлгодоггүй нь бүр ч илүү асуудалтай: Хамаатан садан, эцэг эх, найзууд, хамтран ажиллагсдын хэн нь ч та нарыг ойлгодоггүй. Бурхан та нарыг хаях үед газар дэлхий дээр үргэлжлүүлэн амьдрах ямар ч аргагүй болсон байлаа ч гэсэн хүмүүс Бурханыг орхиж явж тэвчдэггүй; энэ бол Бурхан хүмүүсийг байлдан дагуулахын ач холбогдол, мөн Бурханы алдар билээ. Өнөөдөр та нарын өвлөж авсан зүйл эрин үеүдийн туршид байсан элч, эш үзүүлэгч нарынхаас хавьгүй илүү, бүр Мосе, Петр хоёрынхоос ч үлэмж их юм. Ерөөлийг ганц, хоёрхон өдөрт хүртэж чадахгүй; асар ихийг золиосолж байж олж авах ёстой. Өөрөөр хэлбэл, цэвэршүүлэлтийг туулсан хайр, асар их итгэл, Бурхан та нараас хүрэхийг шаарддаг олон үнэн та нарт байх ёстой; дээр нь та нар бэргэж, зугталгүй шударга ёсыг сонгож, Бурханыг үхэх хүртлээ тууштай хайрлах ёстой. Та нар шийдэмгий байж, амь зан чанараа өөрчилж завхралаа эдгээж, Бурханы зохион байгуулалтыг бүгдийг нь ямар ч гомдолгүйгээр хүлээн зөвшөөрч, бүр үхэх хүртлээ дуулгавартай байх ёстой. Та нар үүнд хүрэх учиртай. Энэ бол Бурханы ажлын эцсийн зорилт, мөн энэхүү бүлэг хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл билээ. Тэр та нарт өгдөг болохоор хариуд нь та нараас шаардах нь гарцаагүй, зүй ёсны шаардлага тавих нь дамжиггүй. Тиймээс Бурханы бүх ажилд учир шалтгаан байдаг бөгөөд өндөр стандарт, хатуу чанд шаардлага тогтоосон ажлыг Бурхан яагаад ахин дахин хийдгийг үүнээс харж болно. Ийм учраас та нар Бурханд итгэх итгэлээр дүүрэх учиртай. Товчхондоо Өөрийнх нь өвийг хүлээж авбал зохих хүмүүс болоосой гэсэндээ Бурхан бүх ажлаа та нарын төлөө хийдэг. Бурхан Өөрийн алдрын төлөө биш та нарын авралын төлөө, бохир газарт гүнээ зовж шаналсан энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын төлөө үүнийг хийдэг билээ. Та нар Бурханы хүслийг ойлгох ёстой. Иймээс ямар ч мэдлэг ухаан, эрүүл ухаан байхгүй харанхуй бүдүүлэг олон хүнд Бурханыг бүү турш, эсэргүүцэхээ боль гэж Би захидаг. Хүний хэзээ ч туулаагүй зовлонг Бурхан аль хэдийн туулж, аль хэдийнээ хүний оронд илүү их доромжлол амссан. Өөр юуг та нар зүгээр орхиж чадахгүй вэ? Юу Бурханы хүслээс илүү чухал байж болох билээ? Юу Бурханы хайраас дээгүүр байж болох билээ? Энэхүү бохир газарт Өөрийн ажлыг хэрэгжүүлэх нь Бурханд хангалттай хэцүү байгаа; дээр нь нэмээд хүн мэдсээр байж санаатайгаар гэм бурууг үйлдвэл Бурханы ажил сунжрах ёстой болно. Товчоор хэлбэл энэ нь хэнд ч ашиггүй, хэнд ч тусгүй. Бурхан цаг хугацаанд баригддаггүй; Түүний ажил болоод алдар суу нэгдүгээрт байдаг. Тиймээс, хэчнээн удсан ч хамаагүй Өөрийн ажлын төлөө Тэр юугаа ч хайрлахгүй. Энэ бол Бурханы зан чанар: Ажлаа дуусгах хүртлээ Тэр санаа амрахгүй. Өөрийн алдрын хоёр дахь хэсгийг олж авсан цагт л ажил нь дуусна. Бурхан алдрыг олж авах ажлын хоёр дахь хэсгийг бүх орчлон ертөнцөд дуусгахгүй бол Түүний өдөр хэзээ ч ирэхгүй, Түүний гар сонгосон хүмүүсээ хэзээ ч орхихгүй, Түүний алдар Израильд хэзээ ч ирэхгүй, мөн төлөвлөгөө нь хэзээ ч гүйцэлдэхгүй. Та нар Бурханы хүслийг харж чаддаг, Бурханы ажил нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхтэй адил энгийн биш гэдгийг харах ёстой. Яагаад гэвэл, өнөөдрийн ажил нь завхарсан, хөшүүн болсон хүмүүсийг дээд зэргээр өөрчилж, бүтээгдсэн мөртөө Сатанаар боловсруулагдсан хүмүүсийг ариусгах явдал юм. Энэ нь Адам, Еваг бүтээх биш, тэр ч байтугай гэрлийг бий болгох, ургамал, амьтан бүрийг бүтээх ч биш. Сатаны завхруулсан зүйлсийг Бурхан ариун болгосныхоо дараа шинээр олж авдаг; тэдгээр нь Түүнд харьяалагддаг зүйл, Түүний алдар болдог. Энэ бол хүний төсөөлдөг шиг биш, тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн шиг эсвэл Сатаныг ёроолгүй нүх рүү хараах ажил шиг энгийн биш. Харин ч энэ нь хүнийг өөрчилж, сөрөг зүйлийг эерэг болгож, Өөрт нь харьяалагддаггүй зүйлийг Өөрийн болгох ажил билээ. Энэ бол Бурханы ажлын энэ үе шатны цаадах үнэн юм. Та нар үүнийг ойлгож, асуудлыг хэт энгийн болгохоос зайлсхийх ёстой. Бурханы ажил ямар ч энгийн ажилтай адилгүй. Үүний гайхалтай байдал, мэргэн ухааныг хүн ухаарч ойлгохын аргагүй билээ. Ажлын энэ үе шатанд Бурхан бүх зүйлийг бүтээдэггүй боловч бас устгадаг ч үгүй. Харин ч, Тэр бүтээсэн бүх зүйлээ өөрчилж, Сатаны бузарласан бүх зүйлийг ариусгадаг. Тиймээс Бурхан асар их хэмжээний ажлыг эхлүүлсэн нь Түүний ажлын утга учир тэр чигээрээ юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?

300. Сатаныг ялахын тулд Бурхан хүмүүсийг удирдах Өөрийн удирдлагыг ашигладаг. Хүмүүсийг завхруулснаар Сатан тэдний хувь заяаг эцэслэж, Бурханы ажлыг үймүүлдэг. Нөгөө талаар, Бурханы ажил бол хүн төрөлхтний аврал билээ. Бурханы ажлын аль алхам нь хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаггүй вэ? Аль алхам нь хүмүүсийг цэвэрлэж, тэднийг зөв шударга авирладаг болгож, хайр татам хүмүүсийн дүрийг амьдран харуулдаг болгохын төлөө байдаггүй вэ? Харин Сатан үүнийг хийдэггүй. Тэр хүн төрөлхтнийг завхруулдаг; хүн төрөлхтнийг завхруулах ажлаа орчлон ертөнц даяар тасралтгүй явуулдаг. Мэдээж Бурхан ч бас ажлаа хийн, Сатанд ямар ч анхаарал хандуулдаггүй. Сатан хэчнээн их эрх мэдэлтэй байх нь хамаагүй, тэр эрх мэдлийг Бурхан л өгсөн; Бурхан үнэндээ Өөрийн бүх эрх мэдлийг үүнд ердөө өгөөгүй, тиймээс Сатан юу ч хийсэн бай, Бурханаас давж хэзээ ч чадахгүй ба үргэлж Бурханы атганд байх болно. Бурхан Өөрийн ямар ч үйл хэргийг тэнгэрт байхдаа илчлээгүй. Тэр ердөө л Сатанд багахан хэмжээний эрх мэдэл өгч, бусад тэнгэрэлчийг түүгээр хянуулсан. Тиймээс, Сатан юу ч хийлээ гэсэн, Бурханы эрх мэдлээс давж чадахгүй, учир нь анх Бурханы түүнд өгсөн эрх мэдэл хязгаарлагдмал юм. Бурхан ажиллаж байхад Сатан үймүүлдэг. Эцсийн өдрүүдэд түүний үймээн самуун дууссан байх болно; үүний нэгэн адил Бурханы ажил ч бас дуусаж, Бурханы бүрэн төгс болгохыг хүсдэг хүмүүс бүрэн төгс болгуулна. Бурхан хүмүүсийг эерэгээр чиглүүлдэг; Түүний амь бол хэмжээлшгүй агаад хязгааргүй амийн ус билээ. Сатан хүнийг тодорхой хэмжээнд завхруулсан; эцэст нь амийн амьд ус хүнийг бүрэн төгс болгоно, тэгээд Сатан хөндлөнгөөс оролцож, өөрийн ажлыг явуулах боломжгүй болно. Тийнхүү Бурхан энэ хүмүүсийг бүрэн олж авч чадна. Сатан одоо ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа; тэр байнга Бурханы эсрэг сөрөн зогсдог ч Бурхан түүнд огт анхаарал хандуулдаггүй. “Би Сатаны бүх харанхуй хүчийг, үүний бүх харанхуй нөлөөг ялна” гэж Бурхан хэлсэн. Энэ нь одоо махбодоор хийгдэх ёстой ажил бөгөөд энэ нь бас махбод болохын утга учир буюу эцсийн өдрүүдэд Сатаныг ялах ажлын үе шатыг дуусгаж, Сатанд харьяалагддаг бүх зүйлийг арчин хаях явдал юм. Бурхан Сатаныг ялах нь зайлшгүй! Үнэндээ Сатан аль хэдийн бүтэлгүйтсэн. Агуу улаан лууны газар нутаг даяар сайн мэдээ тархаж эхлэх үед, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан ажлаа эхлүүлж, энэ ажлыг явуулж эхлэх үед Сатан бүрмөсөн ялагдсан, учир нь бие махбодтой болохын гол зорилго нь Сатаныг ялан дийлэхийн төлөө байсан билээ. Бурхан дахин нэг удаа махбод болж, ямар ч хүч зогсоож чадахгүй Өөрийн ажлыг хэрэгжүүлж эхлэхийг Сатан хармагцаа энэ ажлын бараанаар мэгдэн сандарч, цаашид гай тарьж зүрхлээгүй. Эхэндээ Сатан өөрт нь ч бас маш их мэргэн ухаан өгөгдсөн гэж бодсон ба Бурханы ажлыг үймүүлж, түйвээсэн; гэхдээ тэр, Бурхан дахин нэг удаа махбод болж, Өөрийнхөө ажилд хүн төрөлхтний төлөөх илчлэл, шүүлт болгон Сатаны тэрслүү байдлыг ашиглаж, улмаар хүмүүсийг байлдан дагуулж, Сатаныг ялна гэж бодоогүй юм. Бурхан Сатанаас илүү ухаалаг бөгөөд Бурханы ажил түүнээс хамаагүй хол давдаг. Тиймээс өмнө нь Миний хэлж байсанчлан: “Миний хийдэг ажил Сатаны ов мэхний хариуд хэрэгждэг; эцэстээ Би Өөрийн төгс хүчийг болон Сатаны хүчин мөхөс байдлыг илчилнэ.” Бурхан урд талд нь Өөрийн ажлыг хийх үед Сатан араас нь дагах ба эцэстээ бүрмөсөн устгагдана—өөрийг нь юу цохисныг ч тэр мэдэхгүй! Аль хэдийн сүйрэн унаж, няцлуулмагцаа л тэр үнэнийг ухаарна, харин тэр үед аль хэдийн галт нууранд шатчихсан байх болно. Тэгэхэд Сатан бүрэн үнэмшихгүй гэж үү? Учир нь тэр үед түүнд ашиглах арга заль байхгүй байх болно!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

301. Агуу улаан лууны улсад Би хүн төрөлхтний ойлгошгүй ажлын үе шатыг хэрэгжүүлсэн бөгөөд үүний улмаас хүн төрөлхтөн салхинд ганхаж, дараагаар нь олонх нь үлээх салхинд туугдан чимээгүй одсон. Чухамдаа, энэ бол Миний цэвэрлэх гэж буй “шигшүүрийн талбай”; энэ бол Миний хүсэж буй зүйл бөгөөд Миний төлөвлөгөө юм. Намайг ажлаа гүйцэтгэж байхад олон хорон санаатан шургалан орж ирсэн ч Би тэднийг хөөх гэж яарахгүй байна. Харин цаг нь болоход Би тэднийг тараан сарниулна. Түүний дараа л Би амийн ундарга болж, Намайг үнэхээр хайрладаг хүмүүст Надаас инжир модны үр жимс, сараана цэцгийн үнэрийг авах боломж олгоно. Сатан оршин суудаг, тоос шороотой газарт шижир алт үлдээгүй, элс л байдаг тул эдгээр нөхцөл байдалтай тулгараад Би ажлын ийм үе шатыг хийдэг. Миний эндээс олж авах зүйл бол элс биш шижир, тунгаамал алт гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Хорон санаатнууд Миний гэрт яахан үлдэж болох билээ? Миний диваажинд үнэг шимэгч болохыг Би яахан зөвшөөрөх билээ? Эднийг зайлуулахын тулд Би ашиглаж болох бүх аргыг ашиглана. Миний хүсэл илчлэгдэхээс өмнө хэн ч Миний юу хийх гэж буйг мэддэггүй. Энэ завшааныг ашиглан Би тэдгээр хорон санаатныг хөөж, тэд Миний дэргэдээс холдохоос өөр аргагүй болно. Хорон санаатнуудад Би ийм зүйл хийдэг ч Надад үйлчлэл хийх өдөр тэдэнд бас ирнэ. Хүмүүсийн адислал хүртэх хүсэл хэтэрхий хүчтэй байна; тиймээс Би эргэн харж, Харь үндэстнүүдэд алдар суут төрхөө харуулах болно. Ингэснээр хүмүүс бүгд өөрсдийн ертөнцөд амьдарч, өөрсдийгөө шүүх хооронд Би хэлэх ёстой үгээ хэлж, хүмүүсийг хэрэгтэй зүйлээр нь хангасаар байна. Хүн төрөлхтөн ухаан ороход Би ажлаа аль эрт түгээчихсэн байх болно. Дараа нь Би хүмүүст хүслээ илэрхийлж, ажлынхаа хоёр дахь хэсгийг хүмүүс дээр эхлүүлж, ажилтай минь зохицохын тулд Намайг ойрхон дагахыг бүх хүнд зөвшөөрч, хийх ёстой ажлыг минь хамт хийлцэхийн тулд чадах бүхнээ хийх боломжийг хүнд олгоно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна

302. Миний төлөвлөгөөнд Сатан алхам бүрийг үргэлж өсгий даран дагасаар ирсэн ба Миний мэргэн ухааны товойлгогчийн хувиар Миний анхдагч төлөвлөгөөг тасалдуулах арга зам олох гэж үргэлж оролдсоор ирсэн. Гэхдээ түүний зальхай явуулгад Би автаж болно гэж үү? Тэнгэр, газар дээр буй бүх зүйл Надад үйлчилдэг; Сатаны зальхай явуулга өөр байж чадна гэж үү? Яг энд Миний мэргэн ухаан огтлолцдог; энэ нь яг нарийндаа Миний үйл хэргийн гайхалтай байдал бөгөөд Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө хэрэгждэг зарчим юм. Хаанчлалыг байгуулах эринд Би Сатаны зальхай явуулгаас мөн л зайлсхийдэггүй, харин хийх ёстой ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Орчлон ертөнц болон бүх зүйлийн дундаас Би Сатаны үйл хэргийг Өөрийн товойлгогч болгон сонгосон. Энэ нь Миний мэргэн ухааны илрэл биш гэж үү? Миний ажлын гайхалтай байдал яг энэ биш гэж үү? Хаанчлалын эрин үед ороход тэнгэр, газар дахь бүх зүйл бүрмөсөн өөрчлөгдөж, тэмдэглэн баярладаг. Та нар ч гэсэн адилхан бус уу? Зүрх сэтгэлд нь туйлын сайхан санагддаггүй хэн байна вэ? Зүрх сэтгэл нь баяр хөөрөөр бялхдаггүй хэн байна вэ? Баяр бахдалтайгаар бүжиглэдэггүй хэн байна вэ? Магтаалын үг хэлдэггүй хэн байна вэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 8-р бүлэг

303. Хүмүүс бүгд бүрэн төгс болгуулж, газар дэлхийн бүх үндэстэн Христийн хаанчлал болох үе нь долоон аянга нижигнэх үе байх болно. Одоо үе бол тэрхүү үе шат руу урагшлах алхаа; тэрхүү өдөрт хандсан довтолгоо хийгдсэн. Энэ бол Бурханы төлөвлөгөө бөгөөд ойрын ирээдүйд энэ нь биелнэ. Гэхдээ Бурхан хэлсэн бүхнээ аль хэдийн гүйцэлдүүлчихсэн. Тиймээс газар дэлхийн улс үндэстнүүд нь, далайн түрлэг ойртохын хэрээр чичрэн доргиж байгаа элсэн дээрх цайз төдий юм гэдэг нь тодорхой: Эцсийн өдөр айсуй бөгөөд агуу улаан луу Бурханы үгэн дор нуран унана. Бурханы төлөвлөгөөг гарцаагүй амжилттай гүйцэтгэхийн тулд тэнгэрийн тэнгэрэлчүүд газар дээр буун ирж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийсэн. Бие махбодтой болсон Бурхан Өөрөө дайсантай тулалдахын тулд тулааны талбарт байрласан. Бие махбодтой болсон Бурхан хаана илрэн гарна, тэр газарт байгаа дайсан устгагддаг. Хятад улс хамгийн эхлээд бүрмөсөн устгагдана; тэгээд Бурханы гарт сүйрнэ. Бурхан яавч өршөөл үзүүлэхгүй. Агуу улаан лууны эрчимтэй сүйрлийн нотолгоог ардуудын тасралтгүй төлөвшлөөс харж болно; энэ нь хэн бүхэнд илэрхий, ил байдаг. Ардуудын төлөвшил нь дайсан сөнөсний тэмдэг юм. “Тулалдах” гэдгийн багахан тайлбар энэбилээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 10-р бүлэг

304. Би хаанчлалд хаанчилдаг, цаашлаад Би бүхий л орчлон ертөнцөд хаанчилдаг; Би бол хаанчлалын Хаан, орчлонгийн Тэргүүний аль аль нь билээ. Энэ цагаас эхлээд Би сонгогдоогүй бүх хүнийг цуглуулж, Өөрийн ажлыг Харь үндэстний дотор эхлэх болно, мөн Би Өөрийн захиргааны зарлигийг бүхий л ертөнцөд зарлаж, ингэснээр Өөрийн ажлын дараагийн алхмыг амжилттай эхлүүлнэ. Би Өөрийн ажлыг Харь үндэстнүүдийн дунд түгээхийн тулд гэсгээлт ашиглана, өөрөөр хэлбэл, Би Харь үндэстнүүдийн эсрэг хүч хэрэглэнэ. Мэдээжээр, энэхүү ажил нь сонгогдсон хүмүүсийн дунд явагдах Миний ажилтай зэрэг хийгдэнэ. Миний ардууд газар дээр засаглаж, эрх мэдэл эзэмших үе нь бас газар дээрх бүх хүнийг байлдан дагуулсан өдөр байх бөгөөд цаашлаад энэ нь Миний амрах цаг байна—зөвхөн тэр үед л Би байлдан дагуулагдсан бүхэнд харагдана. Би ариун хаанчлалд харагдаж, бузар газар нутгаас Өөрийгөө нууна. Байлдан дагуулагдсан, Миний өмнө дуулгавартай болсон бүх хүн Миний царайг нүдээрээ харж, Миний дуу хоолойг чихээрээ сонсож чадна. Энэ бол эцсийн өдрүүдэд төрсөн хүмүүсийн ерөөл, энэ бол Миний урьдчилан тогтоосон ерөөл бөгөөд үүнийг ямар ч хүн өөрчилж чадахгүй. Ирээдүйн ажлын төлөө өнөөдөр Би ингэж ажилладаг. Миний бүх ажил хоорондоо хамааралтай, бүгдэд нь дуудлага ба хариу байдаг: Ямар ч алхмыг хэзээ ч гэнэт зогсоодоггүй, хэзээ ч ямар ч алхмыг бусдаас нь тусад нь гүйцэтгэдэггүй. Ийм биш гэж үү? Өнгөрсөн үеийн ажил өнөөдрийн ажлын суурь биш гэж үү? Өнгөрсөн үеийн үг өнөөдрийн үгийн анхдагч биш гэж үү? Өнгөрсөн үеийн алхмууд өнөөдрийн алхмын эхлэл биш гэж үү? Би хуйлмал номыг албан ёсоор нээх үе нь орчлон ертөнц даяарх хүмүүс гэсгээгдэх үе, дэлхий дахины хүмүүст шалгалт тулгарах үе байх бөгөөд энэ нь Миний ажлын оргил үе юм; бүх хүн гэрэл гэгээгүй газар амьдарч, бүх хүн хүрээлэн буй орчныхоо аюул заналхийлэл дунд амьдардаг. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөг хүртэл хүмүүсийн туулаагүй амьдрал энэ бөгөөд эрин үеүдийн турш хэн ч ийм амьдралыг “эдэлж” байгаагүй, иймээс Би өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийсэн гэж хэлж байгаа юм. Энэ нь хэрэг явдлын бодит байдал бөгөөд энэ нь дотоод утга учир билээ. Миний өдөр бүх хүн төрөлхтөнд ойртож байгаа учраас, мөн энэ нь хол юм шиг харагдахгүй, харин яг хүний нүдний өмнө байгаа учраас хэн айхгүй байж чадах юм бэ? Бас хэн үүнд баярлахгүй байж чадах юм бэ? Бузар Вавилон хотын төгсгөл эцэстээ ирлээ; хүн цоо шинэ дэлхийтэй дахин учирч, тэнгэр, газар өөрчлөгдөн шинэчлэгдсэн.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 29-р бүлэг

305. Газар дэлхий дээр Синим биеллээ олох үед, хаанчлал биеллээ олох үед газар дээр дайн гарахаа болино; өлсгөлөн, тахал, газар хөдлөлт дахин хэзээ ч гарахгүй; хүмүүс зэр зэвсэг үйлдвэрлэхээ болино; бүгд амар тайван, тогтвортой байдалд амьдарна; хүмүүс хоорондоо хэвийн харилцаатай болж, улс орнууд хоорондоо хэвийн харилцаатай болно. Гэсэн ч, одоо үеийг үүнтэй харьцуулшгүй. Тэнгэрийн доор бүгд эмх замбараагүй байх бөгөөд улс орон бүрд аажмаар төрийн эргэлт гарч эхэлж байна. Бурханы айлдварын үр дүнд хүмүүс аажмаар өөрчлөгдөж, улс орон бүр дотооддоо алгуурхнаар хуваагдаж байна. Вавилоны бат бэх суурь элсэн дээрх шилтгээн мэт ганхаж эхлэх бөгөөд Бурханы хүсэл өөрчлөгдөхөд дэлхий дээр анзаарагдалгүйгээр асар их өөрчлөлт гарч, бүх төрлийн тэмдэг хэзээд харагдаж, дэлхий ертөнцийн сүүлчийн өдөр ирснийг хүмүүст харуулдаг! Энэ бол Бурханы төлөвлөгөө; эдгээр нь Түүний ажилладаг алхмууд бөгөөд улс орон бүр гарцаагүй хэдэн хэсэг болон хуваагдана. Хуучны Содом хоёр дахь удаагаа газрын хөрснөөс арчигдана, тиймээс Бурхан “Дэлхий ертөнц нуран унаж байна! Вавилон саажилттай байна!” гэж хэлдэг. Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч үүнийг бүрэн ойлгох чадваргүй; эцсийн эцэст хүмүүсийн мэддэг зүйл хязгаартай юм. Жишээлбэл, дотоод хэргийн сайд нар өнөөгийн нөхцөл байдал тогтворгүй агаад эмх замбараагүй байгаа гэдгийг мэдэж байж магадгүй ч, тэд тэдгээрийг шийдвэрлэх чадваргүй юм. Тэд толгойгоо өндөрт өргөж чадах, нар дахин нэгэнтээ зүүнээс мандаж, газар нутгийг гийгүүлэн, энэхүү золгүй нөхцөл байдлыг буцаан өөрчлөх өдөр ирнэ гэж зүрх сэтгэлдээ найдан, урсгал даган хөвж л чадна. Гэхдээ, нар хоёр дахь удаагаа мандахад энэ нь хуучин дэг журмыг сэргээхийн тулд биш, харин дахин сэргэлт, бүрэн дүүрэн өөрчлөлт болно гэдгийг тэд огт мэддэггүй. Бүхий л орчлон ертөнцөд зориулсан Бурханы төлөвлөгөө ийм билээ. Тэр шинэ дэлхийг авчирна, гэхдээ юун түрүүнд, Тэр эхлээд хүнийг шинэчлэх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 22-р бүлэг ба 23-р бүлэг

306. Өнөөдрийн бүх айлдвар нь ирээдүйн хэрэг явдлуудыг зөгнөсөн гэж болно; эдгээр айлдвар нь Бурхан Өөрийн ажлын дараагийн алхамд зохицуулалт хийж байгаа хэрэг юм. Бурхан чуулганы хүмүүс дэх Өөрийн ажлыг бараг дуусгасан бөгөөд үүний дараа Тэр бүх хүний өмнө уур хилэнтэйгээр гарч ирнэ. Бурханы хэлдгээр “Би газар дээрх хүмүүсээр Өөрийн үйлсийг хүлээн зөвшөөрүүлж, ‘шүүлтийн ширээний’ өмнө Миний үйл хэргүүд нотлогдоно, ингэснээр газар дэлхий даяар хүмүүсийн дунд хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд тэд бүгд бууж өгнө.” Та нар энэ үгээс ямар нэг зүйл харав уу? Энд Бурханы ажлын дараагийн хэсгийн хураангуй байна. Эхлээд Бурхан улс төрийн эрх мэдлийг барьдаг бүх манааны нохдыг чин үнэнээр итгүүлж, тэднийг дахин хэзээ ч байр суурийн төлөө тэмцэлдэж, дахиад хэзээ ч үгсэн хуйвалдаж, далд явуулга хийлгүй сайн дураараа түүхийн тавцангаас ухрахад хүргэнэ. Бурхан газар дээр янз бүрийн гай гамшиг бий болгосноор энэ ажил Бурханаар дамжин гүйцэтгэгдэх ёстой. Гэхдээ Бурхан огт гарч ирэхгүй. Энэ удаа агуу улаан лууны үндэстэн бузрын газар хэвээр байх учраас Бурхан гарч ирэхгүй, гэхдээ гэсгээлтээр дамжуулан илрэх болно. Тэр нь Бурханы зөвт зан чанар бөгөөд хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Энэ хугацаанд агуу улаан лууны үндэстэнд оршин суудаг бүхэн гай гамшиг амсана, энэ нь бас угаасаа газар дээрх хаанчлалыг (чуулганыг) багтаадаг. Энэ нь баримтууд гарч ирж байгаа үе бөгөөд иймээс үүнийг бүх хүн мэдэрч, хэн ч зугтаж чадахгүй. Үүнийг Бурхан урьдчилан тогтоосон. Ажлын яг энэ алхмаас л болж Бурхан “Одоо үе бол асар том төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаг” хэмээн хэлсэн юм. Учир нь ирээдүйд газар дээр нэг ч чуулган байхгүй байх ба гай гамшиг гарч ирсний улмаас хүмүүс өмнө нь юу хүлээж байгаа бол гэхээс өөрийг бодох чадваргүй болох ба гай гамшгийн дунд Бурханыг таашаах нь тэдэнд хэцүү байдаг. Тиймээс энэ гайхалтай цаг хугацаанд Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлахыг хүмүүсээс хүсдэг, ингэснээр тэд боломжийг алдахгүй юм. Энэ баримт улиран өнгөрөхөд Бурхан агуу улаан лууг бүрэн ялан дийлж, улмаар Бурханы ардуудын гэрчлэлийн ажил нь төгсгөл болсон байх болно; дараа нь Бурхан ажлын дараагийн алхмыг эхлүүлж, агуу улаан лууны орныг сүйрүүлж, эцэст нь орчлон ертөнц даяар хүмүүсийг уруу харуулж загалмайд цовдолно, үүний дараа Тэр бүх хүн төрөлхтнийг устгана—эдгээр нь Бурханы ажлын ирээдүйн алхмууд билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 42-р бүлэг

307. Газар дээрх Миний ажлын зорилгыг, өөрөөр хэлбэл, Миний хүрэхийг хүсэж байгаа эцсийн зорилтыг, мөн энэ ажил бүрэн төгс болохоос өмнө Би үүгээр ямар түвшинд хүрэх ёстойг бүх хүн ойлгох хэрэгтэй. Хүмүүс өнөөдрийг хүртэл Надтай цуг алхчхаад Миний ажил чухам ямар учиртайг ойлгодоггүй бол тэд Надтай хамт дэмий алхаж байсан бус уу? Намайг дагадаг бол хүмүүс Миний хүслийг мэддэг байх ёстой. Би газар дээр хэдэн мянган жилийн турш ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр ч гэсэн Өөрийн ажлыг энэ маягаар хэрэгжүүлж байна. Миний ажил асар олон төслийг хамардаг хэдий ч зорилго нь нэг хэвээрээ байдаг; жишээлбэл, Би хүнд шүүлт, гэсгээлтээр дүүрэн ханддаг хэдий ч Миний хийдэг зүйл түүнийг аврахын төлөө л байдаг, хүнийг бүрэн төгс болсны дараа Өөрийн сайн мэдээг илүү сайн түгээж, Өөрийн ажлыг бүх Харь үндэстний дунд өргөжүүлэхийн төлөө байдаг. Иймээс өнөөдөр, олон хүн аль эртнээс сэтгэлийн гүн хямралд орчхоод байгаа энэ үед ч Би ажилласаар байдаг, хүнийг шүүж, гэсгээхийн тулд хийх ёстой ажлаа Би үргэлжлүүлдэг. Хүн Миний хэлдэг зүйлээс залхчихсан бөгөөд Миний ажлыг анхаарах ямар ч хүсэлгүй байдаг нь үнэн ч гэсэн, Би Өөрийн үүргээ хэрэгжүүлсээр байгаа, учир нь Миний ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлддэг бөгөөд Миний анхны төлөвлөгөө ч нурахгүй. Миний шүүлт бол хүнийг Надад илүү дуулгавартай болгохын төлөө, Миний гэсгээлт бол илүү үр дүнтэй өөрчлөгдөх боломжийг хүнд олгохын төлөө юм. Миний хийдэг зүйл Миний удирдлагын төлөө байдаг хэдий ч хүнд ашиг тусгүй зүйл хийж байсан удаа Надад ер үгүй билээ. Үүний учир нь Би Израилын гаднах бүх үндэстнийг яг л израильчууд шиг дуулгавартай болгож, тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилын гаднах газар нутагт түшиц газартай болох юм. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дунд Миний хэрэгжүүлж буй ажил юм. Одоо ч гэсэн Миний удирдлагыг олон хүн ойлгохгүй л байдаг, учир нь тэд эдгээр зүйлийг огт сонирхдоггүй, гагцхүү өөрсдийнхөө ирээдүй болон хүрэх газарт л санаа тавьдаг. Намайг юу ч хэлсэн байсан тэд Миний хийдэг ажлыг тоосон шинжгүй хэвээрээ л байж, харин ирээдүйд хүрэх газартаа л гагцхүү анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрвээ байдал энэ янзаар үргэлжлээд байвал Миний ажил яаж өргөжиж чадах юм бэ? Миний сайн мэдээ яаж дэлхий даяар түгж чадах юм бэ? Миний ажил түгэх үед Би та нарыг бутаргана, мөн Ехова Израилын овог бүрийг бут ниргэсэнтэй адилаар Би та нарыг бут ниргэнэ гэдгийг мэдэж ав. Өөрийн сайн мэдээг газар дэлхий даяар түгээж, Өөрийн ажлыг Харь үндэстэнд хүргэж, томчуул, хүүхдүүд ялгаагүй Миний нэрийг алдаршуулдаг, Миний ариун нэрийг бүх овог, үндэстний хүмүүс ам амандаа магтан өргөмжилдөг болгохын тулд энэ бүхнийг хийнэ. Ингэснээр энэхүү төгсгөлийн эринд Миний нэр Харь үндэстнүүдийн дунд алдаршиж, Миний үйл хэргийг Харь үндэстнүүд харж, үйл хэргийн минь улмаас тэд Намайг Төгс Хүчит гэж дуудах бөгөөд Миний үг удалгүй биелэх болно. Би бол израилчуудын цор ганц Бурхан төдийгүй, бүх Харь үндэстний, тэр ч байтугай хараасан үндэстнүүдийнхээ ч Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдүүлнэ. Би бол бүх бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн агуу ажил, эцсийн өдрүүдийн ажлын төлөвлөгөөний минь зорилго ба эцсийн өдрүүдэд биелүүлэх цорын ганц ажил юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн

308. Бурхан энэ бүлэг хүмүүст ямар ажил гүйцэтгэхийг та нар харсан уу? Мянган жилийн хаанчлалд ч гэсэн хүмүүс айлдварыг нь цаашид дагасаар байх ёстой бөгөөд ирээдүйд Бурханы айлдварууд нь Канааны сайхан газар нутаг дахь хүний амьдралыг мөн л шууд залж чиглүүлнэ гэж Бурхан нэгэнтээ хэлсэн. Мосег цөлд байхад Бурхан түүнтэй шууд ярьж, зааварчилсан. Хүмүүст эдлүүлэхийн тулд Бурхан тэнгэрээс хоол хүнс, ус болон манна илгээсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн энэ хэвээр байдаг: Бурхан хүмүүст эдлүүлэхийн тулд идэж, уух зүйлийг доош биечлэн илгээсэн ба хүмүүсийг гэсгээхийн тулд биечлэн хараал илгээсэн. Иймээс Өөрийнхөө ажлын алхам бүрийг Бурхан биечлэн гүйцэтгэдэг. Өнөөдөр хүмүүс бодит баримтуудыг эрж хайж, тэмдэг, гайхамшгуудыг эрж хайдаг ба тийм хүмүүс бүгд хаягдана, учир нь Бурханы ажил улам бүр бодитой болж байгаа. Бурхан тэнгэрээс бууж ирснийг хэн ч мэддэггүй, Бурхан хоол хүнс, тамиржуулах бэлдмэлийг тэнгэрээс доош илгээсэн гэдгийг ч бас мэддэггүй—гэхдээ Бурхан үнэхээр оршин байдаг бөгөөд хүмүүсийн төсөөлдөг Мянган жилийн хаанчлалын халуун дотно дүр зураг ч бас Бурханы хувийн айлдвар юм. Энэ нь бодит баримт бөгөөд зөвхөн үүнийг л газар дээр Бурхантай хамт хаанчлах гэж нэрлэдэг. Газар дээр Бурхантай хамт хаанчлах гэдэг нь махан биеийг хэлдэг. Махан биеийнх биш зүйл газар дээр оршин байдаггүй бөгөөд тиймээс гурав дахь тэнгэр лүү явахад анхаарлаа төвлөрүүлдэг бүх хүн дэмий юм хийж байна. Нэг өдөр бүхий л орчлон ертөнц Бурхан руу буцаж очиход сансар огторгуй даяарх Түүний ажлын төв Түүний айлдваруудыг дагана; өөр хаа нэгтээ Бурханы айлдварыг хүлээн авахын тулд зарим хүн утас ашиглана, зарим нь онгоцоор явна, зарим нь завиар тэнгис гатална, мөн зарим нь лазер ашиглана. Хүн бүр бахдан биширч, хүсэн эрмэлзэх ба бүгд Бурханд ойртон ирж, Бурхан руу цугларч, бүгд Бурханд шүтэн мөргөнө—энэ бүхэн нь Бурханы үйл хэрэг байх болно. Үүнийг сана! Бурхан хэзээ ч хаа нэгтээ дахин эхлэхгүй нь гарцаагүй. Бурхан энэ баримтыг гүйцэлдүүлнэ: Тэр орчлон ертөнц даяар бүх хүнийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнс авахаар түүн рүү очиж, түүнд бөхийдөг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Шашны нийгэмлэг тэр чигтээ асар их өлсгөлөн амсах ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах мөнх урсах булагтай амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн рүү очиж, Түүнд найдна. Тэр нь Бурханы үйл хэрэг илчлэгдэж, Бурхан алдрыг олж авах цаг байх болно; орчлон ертөнц даяар бүх хүн хэнд ч анзаарагдамгүй энэ “хүнд” шүтэн мөргөнө. Энэ нь Бурханы алдрын өдөр байх бус уу? Нэг өдөр ахмад пасторууд амийн усны ширгэшгүй булгаас ус хайн цахилгаан мэдээ илгээнэ. Тэд өндөр настай байх боловч өөрсдийнхөө дорд үзэж байсан энэ хүнийг шүтэн мөргөхөөр ирнэ. Тэд Түүнийг амаараа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ Түүнд итгэнэ—энэ нь тэмдэг, гайхамшиг биш гэж үү? Хаанчлал бүхэлдээ хөөрөн баярлах үе нь Бурханы алдрын өдөр байх ба та нар дээр ирж, Бурханы сайн мэдээг хүлээн авдаг хэн боловч Бурханаар ерөөгдөнө, улс орнууд, хүмүүс Бурханаар ерөөгдөж, халамжлуулна. Ирээдүйн чиглэл ийм байна: Бурханы амнаас гарсан айлдварыг олж авсан хүмүүс газар дээр алхах замтай байх бөгөөд бизнес эрхлэгчид, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчид, аж үйлдвэр эрхлэгчид ч бай, Бурханы үггүй хүмүүсийн хувьд ганц алхам хийхэд ч хэцүү байх бөгөөд албан хүчээр үнэн замыг эрж хайна. “Үнэнтэй бол чи дэлхий даяар алхана; үнэнгүй бол хаана ч хүрч чадахгүй” гэдгийн учир энэ юм. Бодит баримт ийм байдаг: Бүх орчлон ертөнцийг захирч, хүн төрөлхтнийг удирдаж, байлдан дагуулахын тулд Бурхан Замыг (Өөрийн бүх үгийг гэсэн утгатай) ашиглана. Бурханы ажилладаг арга барилд асар их өөрчлөлт гарна гэж хүмүүс үргэлж найдаж байгаа. Шулуухан хэлэхэд, Бурхан хүмүүсийг үгээр дамжуулан хянадаг ба чи хүссэн, хүсээгүй Түүний хэлдэг зүйлийг хийх ёстой; энэ бол бодит баримт, үүнийг бүгд дуулгавартай дагах ёстой, иймээс энэ нь бас гуйвшгүй бөгөөд бүх хүний мэддэг зүйл юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Мянган жилийн хаанчлал ирчихсэн

309. Бурханы үг тоо томшгүй олон айл өрхөд түгж, бүгдэд мэдэгдэнэ, тэр үед л Түүний ажил орчлон ертөнц даяар түгнэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурханы ажлыг бүх орчлон ертөнц даяар түгээе гэвэл Түүний үгийг түгээх ёстой. Бурханы алдрын өдөр Бурханы үг хүч чадал, эрх мэдлээ харуулна. Балар эртний үеэс өнөөдрийг хүртэлх Түүний үг нэг бүр гүйцэлдэж, биелнэ. Ийм маягаар Бурхан газар дээр алдар суугаа олж авна—өөрөөр хэлбэл, Түүний үг газар дээр хаанчилна. Хорон муу хүмүүс бүгд Бурханы амнаас гарсан үгээр гэсгээгдэж, зөв шударга хүмүүс бүгд Түүний амнаас гарсан үгээр ерөөгдөх ба бүгд Түүний амнаас гарсан үгээр тогтоогдож, бүрэн төгс болгуулна. Тэр ямар нэгэн тэмдэг, гайхамшиг ч үзүүлэхгүй; Түүний үгээр бүх зүйл гүйцэлдэж, Түүний үг бодит баримтыг бий болгоно. Газар дээрх хүн бүр Бурханы үгийг магтан тэмдэглэж, томчуул, хүүхдүүд, эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу бүх хүн Бурханы үгийн дор захирагдана. Бурханы үг махбодоор илэрч, тэдгээрийг тод томруун, бодитоор газар дээр харах боломжийг хүмүүст олгодог. Үг махбод болох гэдгийн утга учир энэ юм. “Үг махбод болох” баримтыг голчлон гүйцэлдүүлэхийн тулд Бурхан газар дээр ирсэн, өөрөөр хэлбэл, Өөрийнхөө үгийг махбодоос гаргахын тулд (Бурханы дуу хоолой шууд тэнгэрээс гардаг байсан Хуучин Гэрээний Мосегийн цаг үе шиг биш) Тэр ирсэн. Үүний дараа Мянган жилийн хаанчлалын эрин үед Түүний бүх үг биелж, хүмүүсийн нүдний өмнө харагдахуйц бодит баримт болох ба хүмүүс тэдгээрийг өөрсдийн нүдээр яг тэр хэвээр нь харна. Энэ бол Бурхан бие махбодтой болохын эрхэм дээд ач холбогдол юм. Өөрөөр хэлбэл, Сүнсний ажил махбодоор, үгээр гүйцэлддэг. Энэ бол “Үг махбод болох”, “Үг махбодоор илрэх” гэдгийн жинхэнэ утга учир юм. Бурхан л Сүнсний хүслийг ярьж чадах ба махбод дахь Бурхан л Сүнсний өмнөөс ярьж чадна; Бурханы үг бие махбодтой болсон Бурханаар илэрхийлэгдэж, бусад нь үүгээр замчлуулна. Хэн ч үүнээс ангид биш, тэд бүгдээрээ энэ цар хүрээн дотор оршдог. Зөвхөн эдгээр айлдвараас л хүмүүс мэддэг болж чадна; ийм маягаар олж аваагүй хүмүүс өөрсдийгөө тэнгэрийн айлдварыг олж авч чадна гэж бодож байгаа бол сэрүүн зүүдэлж байна. Бүх хүнийг үүнд бүрэн итгүүлэх нь Бурханы махбод болсон биеэс харагддаг илэрхийлэгддэг эрх мэдэл юм. Хамгийн хүндэт мэргэжилтнүүд болон шашны пасторууд хүртэл эдгээр үгийг хэлж чадахгүй. Тэд бүгд эдгээр үгэнд захирагдах ёстой ба хэн ч өөрийг эхлүүлж чадахгүй. Бурхан орчлон ертөнцийг байлдан дагуулахын тулд үг ашиглана. Тэр үүнийг Өөрийн махбод болсон биеэр хийхгүй, харин махбод болсон Бурханы амнаас гарах айлдваруудыг ашиглан бүхий л орчлон ертөнц дэх бүх хүнийг байлдан дагуулна; энэ л Үг махбод болох явдал, мөн энэ л Үг махбодоор илрэх явдал юм. Бурхан төдийлөн их ажил хийгээгүй мэт хүмүүст санагдаж магадгүй—гэхдээ Бурханыг үгээ айлдмагц хүмүүс бүрмөсөн үнэмшиж, мэл гайхна. Бодит баримт байхгүй бол хүмүүс орилж хашхирдаг; Бурханы үг байвал тэд чимээгүй болдог. Бурхан энэ баримтыг гарцаагүй гүйцэлдүүлнэ, учир нь энэ бол Бурханы аль хэдийн тогтоосон төлөвлөгөө буюу Үг газар дээр ирсэн баримтыг гүйцэлдүүлэх явдал юм. Үнэндээ, Мянган жилийн хаанчлал газар дээр ирсэн нь Бурханы үг газар дээр ирсэн хэрэг юм гэдгийг тайлбарлах хэрэг Надад байхгүй. Шинэ Иерусалим тэнгэрээс бууж ирсэн нь Бурханы үг хүмүүсийн дунд амьдрахаар ирж, хүний үйлдэл бүрийг болон үнэн сэтгэлийн бүх бодлыг нь дагалдаж буй хэрэг юм. Энэ нь бас Бурханы гүйцэлдүүлэх баримт; Мянган жилийн хаанчлалын гоо үзэсгэлэн билээ. Энэ бол Бурханы тогтоосон төлөвлөгөө: Түүний үг газар дээр мянган жилийн турш харагдаж, Түүний бүх үйл хэргийг харуулж, газар дээрх Түүний бүх ажлыг дуусгана, үүний дараа хүн төрөлхтний энэ үе шат төгсгөлдөө очно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Мянган жилийн хаанчлал ирчихсэн

Өмнөх: 7. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухай үгс

Дараах: 9. Бурханы ажил болон хүний ажлын хоорондох ялгааг илчилсэн үгс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх