7. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухай үгс

255. Бурхан Өөрөө Өөрийн гэсэн эзэмшдэг зүйлс болон оршихуйтай байдаг. Түүний илэрхийлж, илчилдэг бүхэн Түүний Өөрийнх нь мөн чанар, ялгамж чанарыг төлөөлдөг. Эдгээр эзэмшдэг зүйлс, энэхүү оршихуй, түүнчлэн энэ мөн чанар, ялгамж чанар нь ямар ч хүний орлож чадахгүй зүйлс юм. Түүний зан чанар нь хүн төрөлхтнийг гэх Түүний хайр, хүн төрөлхтнийг тайтгаруулах тайтгарал, хүн төрөлхтөнд хандах үзэн ядалт, үүнээс ч илүүтэйгээр хүн төрөлхтний талаарх нэвт шувт ойлголтыг агуулдаг. Харин хүний зан ааш бол хөгжилтэй, золбоолог юм уу мэдрэмжгүй байж болох юм. Бурханы зан чанар нь бүх зүйл болон амьд амьтдын Захирагчийн эзэмшдэг зүйл; бүтээлийн Эзэний эзэмшдэг зүйл билээ. Түүний зан чанар нь нэр төр, хүч чадал, эрхэм дээд байдал, агуу байдал, хамгийн гол нь дээдийн дээд байдлыг илэрхийлдэг. Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлгэдэл, шударга бүхний бэлгэдэл гоо үзэсгэлэн, сайн сайхан бүхний бэлгэдэл билээ. Түүнээс гадна Түүний зан чанар бол ямар ч дайсагнагч хүч, харанхуйд үл дийлдэх, үл дарагдах халдашгүй байдлын бэлгэдэл төдийгүй ямар ч бүтээгдсэн зүйлийн халдаж үл чадах (халдахыг үл тэвчих) халдашгүй байдлын бэлгэдэл юм. Түүний зан чанар бол хамгийн дээд эрх мэдлийн бэлгэ тэмдэг билээ. Хэн ч, ямар ч хүмүүс Түүний ажлыг, Түүний зан чанарыг үймүүлж чадахгүй, болох ч үгүй. Харин хүний зан ааш бол амьтнаас жаахан давуу гэдгийнх нь бэлгэ тэмдэг төдий юм. Хүн өөрөө дангаараа эрх мэдэлгүй, бие даасан байдалгүй, өөрийгөө дийлэх чадваргүй, харин мөн чанартаа төрөл бүрийн хүмүүс, үйл явдал, юмсын эрхшээлд навталздаг нэгэн юм. Бурханы баяр хөөр нь шударга ёс болон гэрлийн оршин тогтнол, үүслээс бий болдог, мөн харанхуй болон ёрын муу устсанаас бий болдог. Хүн төрөлхтөнд гэрэл болон сайхан амьдрал авчрахдаа Тэр баярладаг; Түүний баяр хөөр бол шударга баяр хөөр, эерэг бүхний оршин тогтнолын бэлгэ тэмдэг, түүнээс гадна таатай байдлын бэлгэ тэмдэг юм. Бурханы уур хилэн нь, шударга бус явдлын оршин тогтнол, үймээн самууны хүн төрөлхтөнд нь учруулдаг хор хөнөөлөөс болж, мөн ёрын муу болон харанхуйн оршин тогтнолоос, үнэнийг хөөн зайлуулдаг зүйлсийн оршин тогтнолоос, цаашлаад сайн сайхан бүхнийг эсэргүүцдэг зүйлсийн оршин тогтнолоос болж төрдөг. Түүний уур хилэн бол бүх сөрөг зүйл оршин тогтнохоо болихын бэлгэ тэмдэг байдгаас гадна, Түүний ариун байдлын бэлгэ тэмдэг юм. Түүний уй гашуу нь, Өөрийнх нь итгэж найддаг боловч харанхуйд унасан хүн төрөлхтнөөс болдог, хүн дээр хийдэг ажлынх нь үр дүн санаа зорилгод нь нийцдэггүйгээс, мөн Өөрийнх нь хайрладаг хүн төрөлхтөн бүгд гэрэлд амьдарч чаддаггүйгээс болдог. Тэрээр гэмгүй хүн төрөлхтний төлөө, үнэнч боловч мэдлэггүй хүний төлөө, сайн боловч өөрийн гэсэн үзэл бодол дутмаг хүний төлөө гунигладаг. Түүний уй гашуу бол Түүний сайн сайхан болон өршөөлийн бэлгэ тэмдэг, гоо үзэсгэлэн, сайхан сэтгэлийн бэлгэ тэмдэг юм. Түүний аз жаргал мэдээж, Өөрийн дайснуудыг ялж, хүний чин сэтгэлийг олж авахаас үүсдэг. Үүнээс ч илүүтэйгээр, энэ нь дайсны бүх хүчийг хөөн зайлуулж, устгахаас бий болдог, мөн хүн төрөлхтөн сайн сайхан, амар амгалан амьдралыг хүлээн авдаг учраас бий болдог. Бурханы аз жаргал хүний баяр хөөртэй адилгүй; харин энэ нь сайн үр жимс хураах мэдрэмж, баяр хөөрөөс ч илүү агуу мэдрэмж юм. Түүний аз жаргал бол энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн зовлонгоос чөлөөлөгдөхийн бэлгэ тэмдэг, мөн хүн төрөлхтөн гэрлийн ертөнцөд орохын бэлгэ тэмдэг билээ. Нөгөө талаар, хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь бүгд өөрийнх нь хувийн ашиг сонирхлын төлөө гарч ирдгээс биш шударга ёс, гэрэл, эсвэл сайхан зүйлийн төлөө байдаггүй, Тэнгэрээс хайрласан нигүүлслийн төлөө бүр ч байдаггүй. Хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь аминчхан агаад харанхуйн ертөнцөд харьяалагддаг. Тэдгээр нь Бурханы хүслийн төлөө оршдоггүй, Бурханы төлөвлөгөөний төлөө бүр ч оршдоггүй, иймээс хүн, Бурхан хоёрыг хэзээ ч зэрэгцүүлэн харьцуулж болохгүй. Бурхан үүрд дээдийн дээд, үүрд эрхэмсэг байхад хүн үүрд олиггүй, үүрд дорд байдаг. Учир нь Бурхан үүрд хүн төрөлхтний төлөө Өөрийгөө зориулж, зарлагаддаг, харин хүн үүрд гуйж гувшиж, өөрийнхөө л төлөө зүтгэдэг. Бурхан хүн төрөлхтнийг оршин байлгахын төлөө хүч чадлаа үүрд дайчилдаг атал хүн шударга ёс, гэрлийн төлөө хэзээ ч, ямар ч хувь нэмэр оруулдаггүй, түр зуур хичээл чармайлт гаргалаа ч гэсэн, тэр нь ганц цохилт ч дааж чадахгүй, учир нь хүний хичээл чармайлт бусдын төлөө биш, үргэлж өөрийнх нь төлөө байдаг. Хүн үүрд аминч байдаг бол байхад Бурхан үүрд сэтгэл харамгүй байдаг. Бурхан бол шударга, сайн, сайхан бүхний эх сурвалж, харин хүн бол муухай, ёрын муу бүхнийг өвлөн авч, илэрхийлдэг нэгэн юм. Бурхан шударга ёс, гоо сайхны мөн чанараа хэзээ ч өөрчлөхгүй, харин хүн хэдийд ч, ямар ч нөхцөл байдалд шударга ёсноос урваж, Бурханаас холдох боломжтой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал

256. Би зөвт, Би итгэмжит, Би хүний далдын далд сэтгэлийг нягталдаг Бурхан! Хэн нь үнэн, хэн нь худлыг Би дор нь илчилнэ. Бүү түгш; бүх зүйл Миний цагаар ажилладаг. Хэн Намайг чин сэтгэлээс хүсдэг, хэн Намайг хүсдэггүйг Би та нарт нэг нэгээр нь хэлнэ. Зүгээр л сайн идэж, сайн ууж, Миний өмнө ирэхдээ Надад ойр дөхөхөө л бод, харин Би ажлаа Өөрөө хийнэ. Үр дүнг нь хурдан харах гэж хэт бүү бачимд, Миний ажил бол нэгмөсөн хийж болдог зүйл биш. Үүнд Миний алхам, Миний мэргэн ухаан оршдог учраас Миний мэргэн ухаан илчлэгдэж чаддаг юм. Өөрийн гараар юу хийдгээ, мууг шийтгэж, сайныг шагнадаг болохоо Би та нарт харуулна. Би лав хэнд ч давуу эрх олгодоггүй. Намайг чин үнэнээр хайрлагчийг Би чин үнэнээр хайрлах ба Намайг чин үнэнээр хайрладаггүй хүмүүстэй уур хилэн минь хэзээд хамт байна, ийнхүү тэд Намайг жинхэнэ Бурхан, хүний далдын далд сэтгэлийг нягталдаг Бурхан гэдгийг байнга санах болно. Бусдын нүүрэн дээр нэг янзаар, ар хударгаар нь өөр янзаар бүү авирла; Би хийдэг бүхнийг чинь тодорхой хардаг бөгөөд хэдий чи бусдыг хуурч болох ч Намайг хуурч чадахгүй. Би тов тодорхой хардаг. Аливааг нууж хаах боломж чамд үгүй; бүгд Миний гарт байна. Өчүүхэн тооцоолол чинь чамд ашигтайгаар эргэсний төлөө өөрийгөө маш ухаантай гэж бүү бод. Би чамд хэлье, хүн хэчнээн олон төлөвлөгөөг, мянга, түмээр нь гаргаж болох боловч эцэст нь тэд Миний гараас зугтаж чадахгүй. Миний гар ганц хүнийг байтугай бүх зүйл, бүх үйл явдлыг удирддаг! Надаас бултаж, нуугдах гэж бүү оролд, аргалах юм уу, нуун далдлах гэж бүү оролд. Миний алдар суут төрх, Миний уур хилэн, Миний шүүлт нийтэд илчлэгдсэнийг чи хараагүй л байгаа юм биш биз дээ? Намайг чин сэтгэлээсээ хүсдэггүй хэнийг ч Би нэн даруй, ямар ч өршөөлгүй шүүх болно. Миний өрөвч сэтгэл дууссан; өөр үлдээгүй. Цаашид хоёр нүүртэй байхаа больж, цадиггүй, балмад явдлуудаа зогсоо.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 44-р бүлэг

257. Би бол Эхлэл, Би бол Төгсгөл. Би бол ахин амилсан, бүрэн төгс, цор ганц жинхэнэ Бурхан. Би та нарын өмнө Өөрийнхөө үгийг ярьдаг, харин та нар Миний хэлсэнд бат итгэх ёстой. Тэнгэр, газар нуран одовч Миний хэлж байгаа зүйлээс нэг үсэг, эсвэл нэг зураас ч алга болохгүй. Үүнийг сана! Үүнийг сана! Би айлдсаныхаа дараа нэг ч үгээ хэзээ ч буцааж байгаагүй бөгөөд үг нэг бүр биелэх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 53-р бүлэг

258. Орчлон ертөнц болон бүх зүйл Миний гарт бий. Би үг хэлбэл тэр нь биеллээ олно. Би тушаавал тэр ёсоор болно. Сатан Миний хөл дор, ёроолгүй нүхэнд байдаг! Миний дуу гарахад тэнгэр газар өнгөрөн одож, оргүй хоосон болно! Бүх зүйл шинэчлэгдэнэ, энэ бол туйлын зөв, хувиршгүй үнэн. Би дэлхийг бас бүх муу хүнийг ялан дийлсэн. Би энд суугаад та нартай ярьж байна; чихтэй бүхэн сонсогтун, амьтай бүхэн хүлээн авагтун.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 15-р бүлэг

259. Би хэлсэн үгэндээ хүрдэг бөгөөд Миний хэлсэн зүйл биелнэ, үүнийг хэн ч өөрчилж чадахгүй—энэ бол туйлын үнэн. Урьд нь Миний хэлсэн үг ч бай, эсвэл ирээдүйд Миний хэлэх үг ч бай, бүгд нэг нэгээрээ биелнэ, биелж байгааг нь Би бүх хүн төрөлхтөнд харуулна. Энэ бол Миний үг болон ажлын цаад зарчим билээ… Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юм байна уу? Миний хэлсэн бүхэн биелдэг, хүмүүсийн дундаас хэн Миний шийдэмгий байдлыг өөрчилж чадах юм бэ? Газар дээр байгуулсан Миний гэрээ байж болох уу? Миний төлөвлөгөөний ахиц дэвшилд юу ч саад болж чадахгүй. Би цаг ямагт ажлаа хийж, цаг ямагт удирдлагаа төлөвлөж байгаа. Хүмүүсийн дундаас хэн хөндлөнгөөс оролцож чадах юм бэ? Энэ бүхнийг биечлэн зохион байгуулсан нь Би биш гэж үү? Өнөөдөр ийм байдалд орох нь Миний төлөвлөгөө, Миний урьдчилан харснаас гажихгүй хэвээр байдаг; үүнийг Би аль эрт урьдчилан тогтоосон. Та нарын дундаас хэн энэ алхмыг ухан ойлгож чадах вэ? Миний ард Миний дуу хоолойг лавтайяа сонсоно, Намайг үнэхээр хайрладаг хүн нэг бүр Миний сэнтийн өмнө лавтайяа эргэж ирнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 1-р бүлэг

260. Миний төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагаддаг болон Надад өөрсдийгөө зориулдаг бүх хүнийг Би хайрладаг. Надаас төрсөн мөртөө Намайг мэддэггүй, бүр Намайг эсэргүүцдэг бүх хүнийг Би үзэн яддаг. Миний төлөө чин сэтгэлээсээ байдаг хэнийг ч Би орхихгүй, харин ч тэднийг хоёр дахин их ерөөнө. Ач санадаггүй, Миний сайхан сэтгэлийг хөсөрдүүлдэг хүмүүсийг Би хоёр дахин илүү шийтгэж, амархан тавьж явуулахгүй. Миний хаанчлалд шударга бус байдал, эсвэл хууран мэхлэлт, дэлхийн зүйл буюу үхэгсдийн үнэр байдаггүй. Харин ч бүгд шударга зан, зөвт байдал; бүгд нууж, далдлах зүйлгүй, ариун, нээлттэй байдал; бүгд шинэлэг, бүгд баяр цэнгэл, бүгд босгон байгуулалт юм. Хэн нэгэн үхсэн хүний өмхий үнэрийг ханхлуулсаар байвал яагаад ч Миний хаанчлалд үлдэж чадахгүй, харин Миний төмөр саваанд захирагдах болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 70-р бүлэг

261. Би бүхнийг залгигч гал бөгөөд халдахыг тэвчдэггүй. Хүмүүсийг бүгдийг нь Би бүтээсэн учраас Миний хэлсэн, хийсэн юуг ч хүн дуулгавартай дагах ёстой ба тэрсэлж болохгүй. Миний ажилд хошуу дүрэх эрх хүмүүст байхгүй, Миний ажил болон Миний үгийн юу зөв, юу буруу болохыг задлан шинжлэхэд тэд бүр ч тохирохгүй. Би бол бүтээлийн Эзэн бөгөөд бүтээгдсэн зүйлс Намайг хүндлэх зүрх сэтгэлээр Миний шаарддаг бүхнийг биелүүлэх ёстой; тэд Надад учирлахаар оролдох ёсгүй, ялангуяа эсэргүүцэх ёсгүй. Би Өөрийн эрх мэдлээр ард түмнээ засагладаг бөгөөд Миний бүтээлийн хэсэг болох бүх хүн Миний эрх мэдэлд захирагдах ёстой. Хэдийгээр өнөөдөр та нар Миний өмнө зоригтой, давилуун байж, Миний зааж сургадаг үгэнд дуулгаваргүй хандаж, ямар ч айдсыг мэддэггүй ч тэрслүү байдлыг чинь Би зөвхөн тэвчээрээр хариулдаг; шалихгүй жаахан өтнүүд овоолсон өтөг бууцан дахь хог шороог хөдөлгөснөөс болоод Би уурсаж, ажилдаа нөлөөлөхгүй. Эцгийнхээ хүслийн төлөө Би зэвүүцэж, үзэн яддаг бүх зүйлийнхээ үргэлжилсэн оршин тогтнолыг тэвчдэг агаад бүх айлдвар маань дуусах хүртэл, мөн Өөрийн эцсийн мөчийг хүртэл ийнхүү тэвчинэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсана

262. Чи аль хэдийн Надад үйлчлэх шийдвэр гаргасан тул Би чамайг тавьж явуулахгүй. Би бол ёрын мууг жигдэг Бурхан бөгөөд хүнийг харддаг Бурхан билээ. Нэгэнт чи өөрийн үгийг тахилын ширээн дээр аль хэдийн тавьсан тул яг нүдний минь өмнүүр зугтаан одохыг чинь Би тэвчихгүй, хоёр эзэнд үйлчлэхийг чинь ч тэвчихгүй. Өөрийнхөө үгийг Миний тахилын ширээн дээр, хоёр нүдний минь өмнө тавьсны дараа чамд өөр нэг хайр байж болно гэж чи бодоо юу? Тийм маягаар Намайг тэнэгтүүлэхийг Би яаж хүмүүст зөвшөөрч чадах юм бэ? Чи өөрийнхөө хэлээр Надад хааш яаш андгай, тангараг тавьж болно гэж бодоо юу? Чи Хамгийн Дээд Миний сэнтийгээр тангараглаж яаж чадах юм бэ? Чиний тангараг аль хэдийн алга болсон гэж чи бодоо юу? Би та нарт хэлье: Та нарын махан бие нас барж болох ч тангараг чинь үгүй болохгүй. Эцэст нь Би тангарагт чинь үндэслэн та нарыг яллана. Гэсэн ч та нар өөрсдийн үгийг Миний өмнө тавиад Надад хааш яаш хандаж, зүрх сэтгэлээрээ бузар сүнс болон муу ёрын сүнсэнд үйлчилж болно гэж боддог. Намайг хуурдаг тэр нохой, гахай шиг хүмүүсийг Миний уур хилэн яаж тэвчиж чадах юм бэ? Би Өөрийн захиргааны зарлигийг гүйцэтгэж, Надад итгэдэг тэр бүх ёсорхуу, “чин сүсэгт” хүмүүсийг бузар сүнснүүдийн гараас булаан авах ёстой ба ингэснээр тэд дэг журамтай байдлаар Надад “үйлчилж”, Миний шар үхэр, Миний адуу болж, Миний нядалгааны эрхээр байж магад юм. Би чамаар өмнөх шийдвэрийг чинь сэргээлгэж, Өөртөө дахин нэгэнтээ үйлчлүүлнэ. Намайг хууран мэхэлдэг ямар ч бүтээгдсэн зүйлийг Би тэвчихгүй. Чи Миний өмнө дур зоргоороо хүсэлт тавьж, худал хэлж болно гэж бодсон уу? Би чиний үг болон үйл хэргийг сонсоогүй, эсвэл хараагүй гэж бодсон уу? Чиний үг, үйл хэрэг яаж Надад харагдахгүй байж чадах юм бэ? Хүмүүс Намайг тийнхүү мэхлэхийг Би яаж ер нь зөвшөөрч чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар бүгд маш жудаггүй!

263. Би бол цор ганц Бурхан Өөрөө, түүнээс гадна Би бол Бурханы цорын ганц үнэн бие, бас Би бүхэлдээ махбод, түүгээр ч зогсохгүй Бурханы бүрэн илрэл юм. Намайг хүндлэхгүй байж зүрхэлдэг, эсэргүүцэж байгаагаа харцаараа харуулж зүрхэлдэг, Намайг эсэргүүцсэн үг хэлж зүрхэлдэг хэн ч бай Миний хараал, уур хилэнгээс болж үхэх нь лавтай (Миний уур хилэнгээс хараал үүднэ). Мөн Надад үнэнч, ачлалтай биш байж зүрхэлдэг, Намайг мэхлэхээр оролдож зүрхэлдэг хэн боловч Миний үзэн ядалтаас болж үхэх нь лавтай. Миний зөвт байдал, сүр жавхлан, шүүлт үүрдийн үүрд байх болно. Эхэндээ Би элэгсэг, өршөөнгүй байсан ч, энэ нь Миний бүрэн бурханлаг зан чанар биш юм; зөвт байдал, сүр жавхлан, шүүлт л гагцхүү бүрэн төгс Бурхан Өөрөө болох Миний зан чанарыг бүрдүүлдэг. Нигүүлслийн эрин үед, Би элэгсэг, өршөөнгүй байсан. Өөрийн дуусгах ёстой байсан ажлын шаардлагаар Би хайр энэрэлтэй, бас өршөөлтэй байсан юм; гэвч дараа нь тийм байх шаардлагагүй болсон (тэр үеэс хойш огт байхгүй болсон). Миний хэвийн хүн чанар, Миний бүрэн бурханлаг чанарын хослолын бүрэн гүйцэд зан чанар нь бүгд зөвт байдал, сүр жавхлан, шүүлт юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 79-р бүлэг

264. Би бүх зүйлийг захирдаг, Би бол бүрэн эрх мэдэлтэй ухаалаг Бурхан, Би хэнд ч өршөөнгүй ханддаггүй, туйлын энэрэлгүй, ямар ч хувийн мэдрэмжгүй гэдгээ хэлсэн. Би хэн ч байсан (хэдий сайн ярьдаг байлаа ч Би түүнийг зүгээр өнгөрөөхгүй) Өөрийн зөвт байдал, шударга зан, сүр жавхлангаар ханддаг, энэ зуураа Миний үйл хэргийн гайхамшиг болон Миний үйл хэрэг юу илэрхийлдгийг илүү сайн харах боломжийг хүн бүрд олгодог. Би үйлдсэн янз бүрийн үйлдлийнх нь төлөө муу ёрын сүнснүүдийг нэг нэгээр нь шийтгэж, тэднийг нэг нэгээр нь ёроолгүй нүхэнд хаясан. Цаг хугацаа эхлэхээс өмнө Миний дуусгасан энэ ажил тэднийг ямар ч албан тушаалгүй, ажиллах газаргүй болгож орхисон. Миний сонгосон хүмүүс буюу Миний урьдчилан тогтоож, сонгосон хүмүүсийн нэг нь ч муу ёрын сүнсэнд хэзээ ч эзэмдүүлэхгүй, харин үргэлж ариун байна. Өөрийн урьдчилан тогтоогоогүй, сонгоогүй хүмүүсийг Би Сатанд өгч, тэдэнд цаашид үлдэхийг зөвшөөрдөггүй. Миний захиргааны зарлиг бүх талаараа Миний зөвт байдал, Миний сүр жавхланг агуулдаг. Би Сатаны ажилладаг хэнийг ч зүгээр өнгөрөөхгүй, харин Би Сатаныг үзэн яддаг учир тэднийг биеийнх нь хамтаар Үхэгсдийн орон руу хаяна. Би үүнийг хэзээ ч амархан өршөөхгүй, харин бүрэн дүүрэн устгаж, ажлаа хийх өчүүхэн ч боломж үлдээхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 70-р бүлэг

265. Надаас төрсөн атлаа Намайг мэддэггүй бүх хүнд Өөрийн уур хилэн, агуу хүч, бүх мэргэн ухааныг харуулахын тулд Би тэднийг гэсгээнэ. Миний дотор бүх зүйл зөвт бөгөөд зөвт бус, шударга бус байдал, заль мэх огт байхгүй; шударга бус, зальхай хэн боловч Үхэгсдийн оронд төрсөн тамын хүү байж таарна. Миний дотор бүх зүйл ил тод; Миний гүйцэлдэнэ гэж хэлсэн бүхэн гүйцэлдэж, бий болно гэж хэлсэн бүхэн бий болдог бөгөөд Би цорын ганц Бурхан Өөрөө тул эдгээр зүйлийг хэн ч өөрчилж, дуурайж чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 96-р бүлэг

266. Би мууг шийтгэж, сайныг шагнаж, зөвт байдлаа хэрэгжүүлж, шүүлтээ гүйцэтгэнэ. Би үгээ ашиглан бүх зүйлийг гүйцэлдүүлж, бүх хүн, бүх зүйлд Өөрийн гэсгээгч гарыг мэдрүүлж, бүх хүнд Өөрийн бүрэн алдар, Өөрийн бүх мэргэн ухаан, Өөрийн бүрэн элбэг байдлыг харуулна. Миний дотор бүх зүйл гүйцэлдсэн учир хэн ч өндийн босож шүүмжилж зүрхлэхгүй; Миний дотор бүх зүйл харагддаг учир үүнээс хүн бүр Миний бүхий л эрхэм чанарыг харж, Миний бүрэн ялалтыг амтална. Үүнээс Миний агуу хүч чадал болон эрх мэдлийг харах боломжтой. Хэн ч Надад халдаж, Надад саад болж зүрхлэхгүй. Миний хувьд бүх зүйл ил тод байдаг. Хэн юм нууж зүрхлэх билээ? Би тэр хүнд өршөөл үзүүлэхгүй нь гарцаагүй! Тийм өөдгүй хүмүүс Миний хатуу шийтгэлийг хүртэх ёстой ба тийм өөдгүй амьтдыг Миний нүднээс далд оруулах ёстой. Би өчүүхэн ч өршөөлгүйгээр, сэтгэлийг нь шархлуулахаас зайлсхийлгүйгээр төмөр саваагаар тэднийг захирч, эрх мэдлээ ашиглан тэднийг шүүнэ, учир нь Би бол махан биеийн мэдрэмжгүй, сүр жавхлант, халдашгүй Бурхан Өөрөө билээ. Надад халддаг бүх хүнийг Миний төмөр саваа цохих учраас Надад “учир, шалтгаангүйгээр” цохиулж, сүйрэхгүйн тулд бүгд үүнийг ойлгож, харах ёстой. Тэд Миний захиргааны зарлигийг мэддэг эсэхийг Би тоодоггүй; тэр нь Надад хамаагүй, учир нь Миний үнэн бие хэний ч халдахыг тэвчиж чадахгүй. Намайг арслан гэж хэлсний шалтгаан нь энэ; Би хүрсэн хүн болгоноо цохино. Тийм учраас одоо Намайг өршөөнгүй агаад элэгсэг Бурхан гэж дуудах нь Намайг доромжилж байгаа хэрэг гэж хэлдэг. Мөн чанартаа Би хурга биш, харин арслан. Хэн ч Надад халдаж зүрхэлдэггүй; Надад халддаг хэнийг ч Би нэн даруй, өршөөлгүйгээр, үхлээр шийтгэнэ!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 120-р бүлэг

267. Миний дуу хоолой бол шүүлт ба уур хилэн; хэнд ч зөөлөн хандаж, хэнд ч өршөөл үзүүлдэггүй, учир нь Би бол зөвт Бурхан Өөрөө, Би уур хилэн эзэмшдэг, Би бол шатаалт, Би бол цэвэрлэгээ, мөн сүйрлийг эзэмшдэг. Надад нуугдмал юм юу ч үгүй, махан биеийн мэдрэмж ч үгүй, эсрэгээрээ ил тод, зөвт байдал, шударга ёс, эрх тэгш байдал байдаг. Миний ууган хөвгүүд хэдийнээ Надтай хамт сэнтийд сууж, үй олон улс орон, ард түмнийг захирч байгаа учраас ёс бус, зөв шударга бус зүйлс болон хүмүүс одоо шүүгдэж эхэлж байна. Би юуг ч орхилгүй, тэднийг гүйцэд илчлэн, нэг нэгээр нь байцаана. Учир нь, Миний шүүлт бүрэн илчлэгдэж, бүрэн нээлттэй болсон ба Би огт юу ч үлдээгээгүй; Миний санаа зорилгод нийцэхгүй бүх хүнийг Би хаяж, ёроолгүй нүхэнд үүрд мөнхөд мөхөөнө. Тэнд нь Би тэднийг мөнхөд шатаана. Зөвхөн энэ л Миний зөвт байдал, зөвхөн энэ л Миний шулуун шударга байдал. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй бөгөөд бүгд Миний тушаал дор байх ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 103-р бүлэг

268. Миний айлдсан өгүүлбэр бүхэн эрх мэдэл, шүүлт агуулдаг агаад Миний үгийг хэн ч өөрчилж чадахгүй. Би үгээ хэлэхэд аливаа зүйл Миний үгийн дагуу биелэгдэх нь гарцаагүй; энэ бол Миний зан чанар юм. Миний үг бол эрх мэдэл, Миний үгийг засварладаг хэн боловч Миний гэсгээлтийг зөрчиж буй хэрэг бөгөөд Би тэднийг цохин унагаах ёстой. Ноцтой тохиолдолд тэд өөрсдийн аминд сүйрэл авчирч, Үхэгсдийн орон руу явах буюу ёроолгүй нүхэнд унадаг. Хүн төрөлхтөнтэй Би ингэж л харьцдаг, хүн үүнийг өөрчлөх аргагүй—энэ бол Миний захиргааны зарлиг. Үүнийг санаж яв! Миний зарлигийг зөрчихийг хэнд ч зөвшөөрөхгүй; Миний хүслийн дагуу аливааг хийх ёстой! Өмнө нь Би та нарт хэтэрхий зөөлөн байж, та нар зөвхөн Миний үгтэй л таарч байсан. Хүмүүсийг цохиж унагаах тухай Миний хэлсэн үг хараахан биелээгүй байна. Гэхдээ Миний хүслийг дагадаггүй хүмүүсийг шийтгэхээр бүх гай гамшиг (Миний захиргааны зарлигийн дагуу) өнөөдрөөс эхлэн ар араасаа ирнэ. Бодит баримтууд гарч ирэх ёстой, эс бөгөөс хүмүүс Миний уур хилэнг харж чадахгүй, ахин дахин самуурах болно. Миний удирдлагын төлөвлөгөөний нэг алхам нь энэ бөгөөд ажлынхаа дараагийн алхмыг Би ингэж хийдэг. Зөрчил гаргах, мөхлийн зовлонг үүрд туулахаас зайлсхийж чадаасай гэсэндээ Би та нарт үүнийг урьдчилан хэлж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн Би Өөрийн ууган хөвгүүдээс бусад бүх хүнийг Өөрийн хүслийн дагуу зохих байранд нь тавьж, нэг нэгээр нь гэсгээх болно. Би нэгийг нь ч зүгээр өнгөрөөхгүй. Та нар дахиж завхраад үзээрэй! Та нар дахиж тэрслээд үзээрэй! Би бүгдэд нь зөвт байдаг, Надад уян сэтгэл өчүүхэн ч үгүй гэдгийг Би өмнө нь хэлсэн бөгөөд Миний зан чанарт халдах ёсгүйг энэ нь харуулдаг. Энэ бол Миний үнэн бие. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бүх хүн Миний үгийг сонсож, бүх хүн Миний суу алдарт дүр төрхийг хардаг. Бүх хүн Надад бүрэн дүүрэн, туйлын дуулгавартай байх ёстой—энэ бол Миний захиргааны зарлиг юм. Орчлон ертөнц даяарх, хорвоогийн хязгаарт буй бүх хүн Намайг магтан алдаршуулах хэрэгтэй, учир нь Би бол цор ганц Бурхан Өөрөө, Би бол Бурханы үнэн бие билээ. Миний үг, айлдварууд болон Миний яриа, зан байдлыг хэн ч өөрчилж чадахгүй, учир нь эдгээр нь ганцхан Миний хувьд чухал, эдгээр нь эртнээс нааш Надад байсан бөгөөд үүрд орших болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 100-р бүлэг

269. Бүхнийг Би үгээрээ гүйцэлдүүлнэ; Миний гүйцэтгэх ажилд ямар ч хүн оролцож болохгүй, үүнийг ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг арчин цэвэрлэж, чөтгөрүүдийн бүх ул мөрийг газар дэлхий дээрээс үгүй хийнэ. Би аль хэдийн эхэллээ, агуу улаан луу орогнодог газарт Би гэсгээлтийн ажлынхаа эхний алхмыг эхлүүлнэ. Ийнхүү Миний гэсгээлт бүхий л орчлонд буусан гэдгийг, мөн Би бүх газрыг хардаг тул агуу улаан луу, элдэв янзын бузар сүнс гэсгээлтээс минь зайлахад хүчин мөхөстөнө гэдгийг харж болно. Газар дээрх Миний ажил дуусаж, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин үе эцэслэхэд агуу улаан лууг Би албан ёсоор гэсгээнэ. Миний ардууд агуу улаан лууг зөвт байдлаар гэсгээхийг минь харж, зөвт байдлаас минь үүдэн магтаал урсгаж, зөвт байдлаас минь үүдэн ариун нэрийг минь үүрд шагших нь лавтай. Одоогоос та нар үүргээ албан ёсоор гүйцэтгэж, газар даяар Намайг албан ёсоор үүрдийн үүрд магтана!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 28-р бүлэг

270. Одоо бол Би хүн бүрийн төгсгөлийг тодорхойлдог үе, харин хүнийг боловсруулж эхлэх үе шат биш. Би хүн бүрийн үг, үйлдлийг, Намайг дагасан замналыг, тэдний төрөлх ангиллыг болон тэдний эцсийн илрэлийг бүртгэлийн дэвтэртээ нэг бүрчлэн тэмдэглэдэг. Ийм маягаар, ямар ч хүн байлаа гэсэн, хэн ч Миний гараас зугтаж чадахгүй, Миний хуваарилсны дагуу бүгд төрлөөрөө ангилагдана. Би хүний нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа хэчнээн өрөвдөлтэй байгаад нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй хүмүүс бүгд ялгаагүй шийтгүүлнэ гэдгийг та нар ойлгох ёстой. Энэ бол ямар ч хүний өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас тийнхүү шийтгүүлж, тоймгүй олон муу үйлийнхээ хариуг амсдаг юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд

271. Хэрвээ чи олон жил итгэлтэй байж, Надтай удаан хугацаанд холбоотой байсан ч Надаас хол хэвээр үлдсэн бол, чи Бурханы зан чанарт байнга халдаж байсан байж таарна, мөн чиний төгсгөлийг тооцоолоход маш хэцүү байх болно гэж Би хэлнэ. Надтай олон жил харилцаатай байсан чинь чамайг хүн чанартай, үнэнтэй хүн болгон өөрчлөөгүй, харин ч муу арга зам чинь чиний уг чанарт шингэж, чи хоёр дахин их зантай болоод зогсохгүй Миний талаарх буруу ойлголт чинь ч бас ихсэж, улмаар чи Намайг хань хамсаатан шигээ үзэж эхэлбэл өвчин эмгэг чинь өнгөцхөн биш, харин ясанд чинь нэвчсэн байна гэж Би хэлнэ. Тэгээд чи, оршуулгын чинь бэлтгэл ажил хийгдэхийг л хүлээх үлдэнэ. Тэр үед чиний Бурхан болохыг Надаас гуйж гувших хэрэггүй, учир нь чи үхэх ёстой нүгэл, уучилшгүй нүгэл үйлдсэн билээ. Би чамд өршөөл үзүүлж чадсан ч гэсэн, тэнгэр дэх Бурхан амийг чинь авахаар зүтгэнэ, учир нь Бурханы зан чанарын эсрэг халдсан чинь энгийн асуудал биш, харин уг чанартаа тун ноцтой юм. Цаг нь ирэхэд, чамд урьдчилан хэлээгүй гэж Намайг бүү буруутга. Энэ бүхэн нь ийм байх болно: Чи газар дээрх Бурхан буюу Христэд эгэл жирийн хүн мэт хандах үедээ, өөрөөр хэлбэл, энэ Бурхан нь хүнээс өөрцгүй гэж итгэх үедээ мөхөх болно. Энэ нь та бүхэнд өгөх цорын ганц сануулга минь билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ

272. Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүст Миний өршөөл илэрхийлэгддэг. Харин ёрын муу хүмүүст очдог шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын нотолгоо, тэр ч бүү хэл, Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдээд гашуудан уйлна. Бүх төрлийн муу үйл үйлдсэн боловч Намайг олон жил дагасан хүмүүс нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн турш ховорхон үзэгдэх гамшигт унаж, байнга айж, түгшсэн байдалтай амьдарна. Надад үнэнч зангаа харуулсан дагагчид маань баярлан хөөрч, Миний сүр хүчийг шагшин магтана. Тэд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд өмнө хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөр дунд амьдарна. Учир нь Би хүний сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь үзэн яддаг билээ. Би хүн төрөлхтнийг анх залж чиглүүлж эхэлснээсээ хойш Өөртэйгөө санаа нэгтэй бүлэг хүмүүсийг олж авах гэж хүсэмжлэн найдсаар ирсэн юм. Харин Надтай адил санаатай биш хүмүүсийг Би хэзээ ч мартдаггүй; Би зүрх сэтгэлдээ тэднийг үргэлж үзэн ядаж, муу үйлийнх нь төлөөсийг төлүүлэх боломжийг хүлээдэг бөгөөд үүнийг хараад Надад таатай байх болно. Одоо Миний өдөр эцэст нь ирлээ, Би цаашид хүлээх шаардлагагүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд

273. Би хүний ертөнцийн шударга бус явдлыг засна. Би дэлхий даяар Өөрийнхөө ажлыг гардан хийнэ, ардуудыг минь дахин хорлохыг Сатанд зөвшөөрөхгүй, хүссэн бүхнээ дахин хийхийг дайснууддаа зөвшөөрөхгүй. Би газар дээр Хаан болж, Өөрийн сэнтийг тэнд шилжүүлээд, бүх дайснаа газар унаган мөргүүлж, тэдний нүглийг Өөрийн өмнө улайлгана. Уйтгар гунигтай минь уур холилдон, Би орчлон ертөнцийг бяц дэвсэж, хэнийг ч өршөөхгүйгээр, дайснуудынхаа зүрх сэтгэлд айдас хуруулна. Би газар дэлхийг тэр чигт нь үнсэн товрог болгож, дайснуудаа сүйрэлд унагана, тийнхүү үүнээс хойш тэд хүн төрөлхтнийг завхруулахаа болих юм. Миний төлөвлөгөө хэдийнээ тогтоогдсон бөгөөд хэн ч үүнийг өөрчлөх ёсгүй. Намайг орчлон ертөнц дээгүүр сүр жавхлантайгаар хэрэн явахад бүх хүн шинэ болж, бүх зүйл амь орно. Хүн уйлахаа больж, Надаас тусламж гуйн хашхирахаа болино. Тэгэхэд Миний зүрх сэтгэл баярлан хөөрч, хүмүүс баяр хөөрөө тэмдэглэн Над руу ирнэ. Орчлон ертөнц тэр аяараа дээрээсээ доош хүртэл хөөрөн баясна…

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 27-р бүлэг

274. Сион! Уухайл! Сион! Дуул! Би ялгууснаар эргэн ирлээ, Би ялалтаар эргэн ирлээ! Бүх хүмүүс ээ! Дараалалдаа хурдан жагс! Бүтээлийн бүх зүйл ээ! Одоо зогсоцгоо, учир нь Миний үнэн бие бүхий л орчлон ертөнцтэй нүүр тулж, дэлхийн Зүүн зүгт гарч ирсэн! Хэн өвдөг сөгдөн шүтэн мөргөхгүй байж зүрхлэх билээ? Хэн жинхэнэ Бурхан гэж Намайг дуудахгүй байж зүрхлэх билээ? Хэн эмээсэн зүрх сэтгэлээр бишрэн харахгүй байж зүрхлэх билээ? Хэн магтаал өргөхгүй байж зүрхлэх билээ? Хэн баярлан хөөрөхгүй байж зүрхлэх билээ? Миний ардууд гарцаагүй Миний дуу хоолойг сонсож, Миний хаанчлал дотор хөвгүүд минь гарцаагүй амьд үлдэнэ! Уулс, гол мөрөн болон бүх зүйл эцэс төгсгөлгүй уухайлж, зогсолтгүй үсэрч харайна. Энэ үед хэн ч ухарч зүрхлэхгүй, хэн ч өндийн босож эсэргүүцэж зүрхлэхгүй. Энэ бол Миний гайхалтай үйл хэрэг, үүнээс ч илүүтэйгээр Миний агуу хүч чадал! Би бүх зүйлийг Надаас эмээдэг зүрх сэтгэлтэй болгож, үүнээс гадна үүнээс ч илүүтэйгээр Өөрийгөө магтуулна! Энэ бол Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний эцсийн зорилго, Миний урьдчилан тогтоосон зүйл билээ. Нэг ч хүн, нэг ч зүйл, нэг ч үйл явдал Намайг эсэргүүцэн босож, Намайг сөрж зүрхлэхгүй. Миний ардууд бүгд Миний уул руу (өөрөөр хэлбэл, хожим нь Миний бүтээх дэлхий рүү) цувж, Миний өмнө гарцаагүй буулт хийнэ, учир нь Надад сүр жавхлан, шүүлт байдаг, Би эрх мэдэл агуулдаг. (Энэ нь, Намайг биед байх үеийг хэлдэг. Махбодод Надад бас эрх мэдэл байдаг боловч цаг хугацаа болон орон зайн хязгаарыг махбодоор давж чадахгүй тул Намайг бүрэн алдрыг олж авсан гэж хэлж болохгүй. Хэдийгээр Би ууган хөвгүүдийг махбодоор олж авдаг ч алдрыг олж авсан гэж хэлж бас л болохгүй. Зөвхөн Сион руу буцаж, Өөрийн дүрийг өөрчлөх үед л Намайг эрх мэдэлтэй буюу алдрыг олж авсан гэж хэлж болох юм.) Миний хувьд юу ч хэцүү биш. Бүгд Миний амнаас гардаг үгээр устгагдана, мөн Миний амнаас гардаг үгээр бүгд бат зогсож, гүйцэлдэнэ. Энэ бол Миний агуу хүч чадал, Миний эрх мэдэл билээ. Би хүч чадлаар дүүрэн агаад эрх мэдлээр бялхаж байдаг учир хэн ч Надад саад хийж зүрхлэхгүй. Би аль эрт бүх зүйлийг дийлж, бүх тэрслүү хөвгүүдийг ялсан.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 120-р бүлэг

275. Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн; тэд ялзарсан эсэхээс, эсвэл Түүнийг дагадаг эсэхийг үл харгалзан Бурхан, хүн төрөлхтнийг Өөрийн хамгийн их нандигнадаг хайртай хүмүүс—буюу хүмүүсийн хэлдгээр Түүний хувьд энхрий дотно хүмүүс—гэж үздэг болохоос биш, Өөрийн тоглоом шиг үздэггүй. Бурхан Өөрийгөө Бүтээгч, хүнийг Өөрийнхөө бүтээгдсэн зүйл гэж хэлдэг нь тэдний хооронд зэрэг зиндааны жаахан ялгаа байгаа мэт сонсогдож болох боловч бодит байдал дээр хүн төрөлхтний төлөө Бурханы хийсэн бүхэн нь ийм чанарт харилцаанаас хавьгүй илүү давсан байдаг. Бурхан хүн төрөлхтнийг хайрлаж, хүн төрөлхтнийг халамжилж, тэдэнд санаа тавьдгаа үзүүлдгээс гадна мөн хүн төрөлхтнийг тасралтгүй, тогтмол хангадаг. Зүрх сэтгэлдээ Тэр үүнийгээ хэзээ ч нэмэлт ажил, эсвэл маш их гавьяатай зүйл гэж боддоггүй. Мөн Тэр хүн төрөлхтнийг аварч, тэднийг хангаж, тэдэнд бүх зүйлийг өгч байгаагаа хүн төрөлхтөнд асар их хувь нэмэр оруулж байна гэж ч боддоггүй. Тэр зүгээр л хүн төрөлхтнийг Өөрийн арга замаар, Өөрийн мөн чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоороо дамжуулан чимээгүйхэн, дуугүй хангаж байдаг. Хүн Түүнээс хэчнээн их хангалт, хэр их тусламж авч байдаг нь хамаагүй, Бурхан хэзээ ч гавьяа гэж боддог ч үгүй, гавъяа болгох гэж оролддог ч үгүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог ба Бурханы зан чанарын жинхэнэ илэрхийлэл юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

276. Хүн төрөлхтний ажлын төлөө Бурхан олон шөнийг нойргүй өнгөрөөсөн. Бурхан өдөр хоногоо хүнтэй өнгөрөөхийн тулд дээрээс хамгийн доод ёроолд, хүний амьдардаг амьдын тамд бууж ирсэн бөгөөд хүмүүсийн дундах ноорхой байдалд хэзээ ч гомдоллоогүй, тэрслүү байсных нь төлөө хүнийг хэзээ ч зэмлээгүй, харин ажлаа биечлэн гүйцэтгэх явцдаа хамгийн их доромжлол амсдаг. Бурхан юу гэж тамд харьяалагдах билээ? Бурхан амьдралаа тамд өнгөрөөж яахан болох билээ? Гэвч бүх хүн төрөлхтний төлөө, мөн бүхий л хүн төрөлхтнийг эртхэн амраахын төлөө Бурхан газар дээр ирэхийн тулд доромжлолыг тэсвэрлэж, шударга бус явдлыг туулж, хүнийг аврахын тулд “там”, “Үхэгсдийн орон”, барын үүрэнд биечлэн орсон юм. Хүн яаж Бурханыг эсэргүүцэхэд тохирох юм бэ? Бурханы талаар гомдоллох ямар шалтгаан хүнд байгаа юм бэ? Хүн яахан Бурханыг харах увайгүй зантай байж болох юм бэ? Тэнгэрийн Бурхан энэхүү ёс суртахуунгүй хамгийн бузар булай нутагт ирээд хэзээ ч гоморхоогүй, мөн хүний талаар гомдоллоогүй, харин ч хүний сүйтгэл1, дарлалыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрдөг. Хүний үндэслэлгүй шаардлагыг Бурхан хэзээ ч шүүмжлээгүй, хүнд хэзээ ч хэрээс хэтэрсэн шаардлага тавиагүй, мөн хүнээс хэзээ ч үндэслэлгүй зүйл шаардаагүй; Бурхан зааж сургах, гэгээрүүлэх, зэмлэх, үгээр цэвэршүүлэх, сануулах, захих, тайтгаруулах, шүүх, илчлэх гэх зэрэг хүний шаардсан бүх ажлыг зүгээр л гомдолгүйгээр хийдэг. Түүний аль алхам нь хүний амийн төлөө байгаагүй юм бэ? Хэдийгээр Бурхан хүний хэтийн ирээдүй, хувь заяаг үгүй хийсэн ч Түүний гүйцэтгэсэн аль алхам хүний хувь заяаны төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг амьд үлдээхийн төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг энэхүү зовлон, шөнө шиг түнэр харанхуйн хүчний дарлалаас ангижруулахын төлөө байгаагүй вэ? Аль нь хүний төлөө байдаггүй вэ? Элбэрэлт эхийн сэтгэл мэт Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгож чадах вэ? Бурханы ирмүүн зүрх сэтгэлийг хэн ухаарч чадах вэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 9

Тайлбар:

1. Хүн төрөлхтний тэрслүү байдлыг ил болгохын тулд “сүйтгэл” гэдгийг ашиглажээ.


277. Бурхан газар дээр ирэх үедээ энэ дэлхийнх биш байсан, дэлхий ертөнцөөс таашаал авахын тулд бие махбодтой болоогүй. Түүний ажил Түүний зан чанарыг илчилж, хамгийн утга учиртай байх газарт Тэр төрнө, уг газар ариун эсвэл бузар газар байх нь хамаагүй. Тэр хаана ч ажиллалаа гэсэн Тэр бол ариун юм. Дэлхий ертөнц дээрх бүх зүйлийг Тэр бүтээсэн хэдий ч бүгдийг нь Сатан завхруулсан. Гэсэн ч бүх зүйл Түүнд харьяалагддаг хэвээр байгаа; тэдгээр нь бүгд Түүний гарт байдаг. Тэр ариун байдлаа илчлэхийн төлөө бузар газарт ирж, ажилладаг; Тэр үүнийг Өөрийн ажлын төлөө л хийдэг, өөрөөр хэлбэл, Тэр энэхүү бузар газрын хүмүүсийг аврахын төлөө л ийм ажил хийхдээ асар их доромжлолыг тэвчдэг. Энэ нь гэрчлэлийн төлөө, бүх хүн төрөлхтний төлөө хийгддэг. Ийм ажил хүмүүст Бурханы зөвт байдлыг харуулдаг бөгөөд Бурхан бол дээдийн дээд гэдгийг илүү сайн харуулж чаддаг. Бусдын басамжилдаг бүлэг дорд хүмүүсийг аврах авралаас Түүний агуу, шулуун шударга байдал яг таг харагддаг. Бузар заваан газарт төрсөн нь Тэр бол дорд гэдгийг нотолдоггүй; энэ нь ердөө, Түүний агуу байдал болон хүн төрөлхтнийг гэх Түүний жинхэнэ хайрыг харах боломжийг бүх бүтээгдсэн зүйлд олгодог. Тэр хэдий чинээ ингэж хийнэ, энэ нь хүнийг гэсэн Түүний ариун хайрыг, Түүний өө сэвгүй хайрыг төдий чинээ их илчилдэг. Нигүүлслийн эрин үед Есүс нүгэлтнүүдтэй хамт амьдарч байсны адилаар, Бурхан бузар газар төрсөн хэдий ч, бузар заваан байдлаар дүүрэн хүмүүстэй амьдардаг хэдий ч Тэр бол ариун агаад зөвт. Түүний бүхий л ажил бүх хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө хийгддэг бус уу? Энэ бүхэн хүн төрөлхтний агуу авралын төлөө байдаг бус уу? Хоёр мянган жилийн өмнө Тэр хэдэн жилийн турш нүгэлтнүүдтэй хамт амьдарсан. Тэр нь золин авралын төлөө байсан юм. Өнөөдөр Тэр бузар заваан, дорд бүлэг хүмүүстэй хамт амьдарч байгаа. Энэ нь авралын төлөө байдаг. Түүний бүхий л ажил хүмүүс та нарын төлөө биш гэж үү? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол тэжээлийн онгоцонд төрснийхөө дараа Тэр яагаад нүгэлтнүүдтэй хамт маш олон жилийн турш амьдарч, зовсон юм бэ? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол Тэр яагаад хоёр дахь удаагаа бие махбодод эргэн ирж, чөтгөрүүдийн цуглардаг энэ газар нутагт төрж, Сатаны гүнзгий ялзруулсан энэ хүмүүстэй хамт амьдрах юм бэ? Бурхан итгэмжит биш гэж үү? Түүний ажлын аль хэсэг нь хүн төрөлхтний төлөө байгаагүй вэ? Аль хэсэг нь та нарын хувь заяаны төлөө байгаагүй вэ? Бурхан бол ариун—энэ нь хувиршгүй! Хэдий Тэр бузар заваан газар нутагт ирсэн боловч бузар заваанаар бохирдоогүй; энэ бүхэн нь, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр туйлын аминч бус бөгөөд Түүний туулдаг зовлон, доромжлол туйлын их л гэсэн үг юм! Та бүхний төлөө, та нарын хувь заяаны төлөө Тэр хэр их доромжлол амсдагийг та нар мэдэхгүй гэж үү? Тэр агуу хүмүүс юм уу баян, хүчирхэг гэр бүлийн хөвгүүдийг аврахын оронд дорд агаад бусдын үл тоодог хүмүүсийг онцгойлон авардаг. Энэ бүхэн нь Түүний ариун байдал биш гэж үү? Энэ бүхэн нь Түүний зөвт байдал биш гэж үү? Бүх хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө Тэр бузар заваан газарт төрж, доромжлол бүрийг амсахыг илүүд үзнэ. Бурхан бол маш бодитой—Тэр ямар ч хуурамч ажил хийдэггүй. Ажлын үе шат бүр ийм бодитой байдлаар хийгддэггүй гэж үү? Хэдийгээр хүмүүс бүгд Түүнийг гүжирдэж, Тэр нүгэлтнүүдтэй хамт нэг ширээнд суудаг гэж хэлж, бүгдээрээ Түүнийг дооглож, Түүнийг бузар хөвгүүдтэй, хамгийн дорд хүмүүстэй хамт амьдардаг гэж хэлдэг ч гэсэн Тэр Өөрийгөө амь бие хайргүйгээр зориулсаар байж, улмаар хүн төрөлхтний дунд гологдсоор байдаг. Түүний туулдаг зовлон та нарынхаас илүү их биш гэж үү? Түүний ажил та нарын төлсөн төлөөснөөс их биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Моабын үр удмыг аврахын ач холбогдол

278. Бурхан энэ бохир, завхарсан хүмүүс дээр ажлаа хийж, энэ бүлэг хүмүүсийг төгс болгох хэмжээнд Өөрийгөө даруу болгосон. Бурхан хүмүүсийн дунд амьдарч идэж, хүмүүсийг хариулж, хүмүүсийг хэрэгцээт зүйлээр нь хангах гэж л махбод болоогүй. Илүү чухал нь Тэр тэвчихийн аргагүй завхарсан энэ хүмүүс дээр аврах, байлдан дагуулах нүсэр их ажлаа хийдэг. Бүх хүнийг өөрчилж, шинэчлэх гэсэндээ Тэрээр хамгийн их завхарсан энэ хүмүүсийг аврахын тулд агуу улаан лууны зүрхэнд ирсэн. Бурханы туулж буй энгүй их зовлон нь бие махбодтой болсон Бурханы туулдаг зовлон төдийгүй бүхнээс илүүгээр Бурханы Сүнс туйлын их доромжлол амсдаг—Тэр Өөрийгөө асар их даруусгаж, нуугаад эгэл жирийн хүн болдог. Бурхан хэвийн хүн чанарын амьдралтай, хэвийн хүн чанарын хэрэгцээтэй гэдгээ хүнд харуулахын тулд бие махбодтой болж, махбодын хэлбэрийг авсан. Бурхан Өөрийгөө туйлын их даруу болгожээ гэдгийг батлахад энэ хангалттай. Бурханы Сүнс махбодод биеллээ олдог. Түүний Сүнс маш эрхэм дээд, агуу хэдий ч Сүнснийхээ ажлыг хийхийн тулд Тэр ердийн, ялихгүй хүний хэлбэртэй болдог. Хэв чанар, танин мэдэх чадвар, эрүүл ухаан, хүн чанар, амьдралынхаа хувьд та нар Бурханы ийм ажлыг хүлээж авахад үнэхээр зохисгүй, та нарын төлөө Бурханаар ийм зовлон туулуулах үнэхээр зохисгүй. Бурхан маш сүрлэг. Бурхан ийм хэмжээнд эрхэм дээд, хүмүүс ийм хэмжээнд дорд хэр нь Бурхан тэдэн дээр ажилласаар байдаг. Хүмүүсийг хангаж, хүмүүстэй ярилцахын тулд Тэр бие махбодтой болоод зогсохгүй бас хүмүүстэй хамт амьдардаг. Бурхан маш даруу, маш хайр татам.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна

279. Бурханы хийдэг юм бүхэн гүн гүнзгий утга учиртай. Жишээ нь, Есүсийн цовдлолыг аваад үз. Есүс яагаад цовдлогдох ёстой байсан бэ? Бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байсан бус уу? Тиймээс Бурхан одоо бие махбодтой болж, хорвоо дэлхийн зовлонг туулж байгаа нь ч бас асар утга учиртай—энэ нь хүн төрөлхтний үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрын төлөө байдаг. Өөрийнхөө ажилд Бурхан үргэлж яг хамгийн бодитой зүйлийг хийдэг. Бурхан яагаад хүнийг нүгэлгүй, Бурханы өмнө ирэх сайн хувьтай гэж үздэг вэ? Учир нь Есүс загалмайд цовдлогдож, хүний нүглийг үүрч, хүн төрөлхтнийг золин аварсан. Тэгвэл хүн төрөлхтөн яагаад дахиж зовохгүй, гунихгүй, нулимс унагахгүй, санаа алдахгүй байх вэ? Учир нь одоогийн бие махбодтой болсон Бурхан энэ бүх зовлонг Өөртөө үүрч, хүний өмнөөс энэ зовлонг туулсан. Яг л хүүхдээ өвдөхийг хараад Тэнгэрт залбирч, хүүхэд нь эдгэрч л байвал өөрийнх нь нас богиноссон ч яахав гэж хүсэх ээжтэй адил юм. Бурхан ч бас ийм маягаар ажиллаж, Өөрийнхөө зовлон зүдүүрийн хариуд ирээдүйд хүн төрөлхтний очих үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг авчирна. Дахиж уй гашуу, нулимс, санаа алдалт, зовлон гэж байхгүй. Бурхан хүн төрөлхтөнд үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг авчрахын тулд хариуд нь хорвоо дэлхийн зовлонг биечлэн амсах төлөөс төлдөг. Үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрын “хариуд” хийдэг гэдэг нь хүн төрөлхтөнд үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг өгөх хүч чадал, эрх мэдэл Бурханд байхгүй гэсэн үг биш, харин Бурхан хүмүүсийг бүрэн үнэмшүүлэхийн тулд илүү бодитой, хүчирхэг нотолгоо олохыг хүсдэг. Бурхан энэ зовлонг аль хэдийн туулсан учраас хүн төрөлхтнийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар аваачиж, хүн төрөлхтөнд энэ үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар болон амлалтыг өгөх шаардлага хангасан, хүч чадалтай, үүнээс ч илүүтэйгээр эрх мэдэлтэй. Сатан бүрмөсөн үнэмшинэ; орчлон ертөнцийн бүх бүтээл бүрэн үнэмшинэ. Эцэст нь Бурхан хүн төрөлхтөнд Бурханы амлалт, хайрыг хүлээн авахыг зөвшөөрнө. Бурханы хийдэг юм болгон бодитой бөгөөд Түүний хийдэг юу ч хоосон биш, Тэр энэ бүхнийг Өөрөө туулдаг. Хүн төрөлхтний хүрэх газрын хариуд Өөрөө зовлон зүдүүр туулах төлөөсийг Бурхан төлдөг. Энэ бодитой ажил биш гэж үү? Эцэг эх нь үр хүүхдүүдийнхээ төлөө үнэн сэтгэлийн төлөөс төлж болох бөгөөд энэ нь үр хүүхдээ гэсэн хайрыг нь төлөөлдөг. Мэдээж, үүнийг хийснээрээ бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтөнд хамгийн чин үнэнч, итгэмжит байгаа юм. Бурханы мөн чанар итгэмжит байдаг; Тэр хэлснээ хийдэг бөгөөд хийсэн болгоноо гүйцээдэг. Хүний төлөө Түүний хийдэг бүхэн чин сэтгэлийнх байдаг. Тэр зүгээр л үг айлддаггүй; Тэр төлөөс төлнө гэж хэлэх үедээ бодитой төлөөс төлдөг. Хүн төрөлхтний зовлон зүдүүрийг үүрч, тэдний оронд зовно гэж хэлэх үедээ Тэр үнэхээр тэдний дунд амьдрахаар ирж, энэ зовлон зүдүүрийг биечлэн мэдэрч, туулдаг. Үүний дараа, Бурханы хийдэг бүхэн зөв зүйтэй агаад зөвт, Бурханы хийдэг бүхэн бодитой гэдгийг орчлон ертөнц дэх бүх зүйл хүлээн зөвшөөрнө: Энэ бол хүчирхэг нотолгоо юм. Мөн түүнчлэн, хүн төрөлхтөн ирээдүйд сайхан хүрэх газартай болох бөгөөд үлдэх бүх хүн Бурханыг магтана; үнэхээр хүн төрөлхтнийг гэх хайраас үүдэн Бурханы үйл хэрэг хийгдсэн гэдгийг хүмүүс магтан дуулна. Бурхан хүмүүсийн дунд эгэл хүн болон даруухнаар ирдэг. Тэгээд зүгээр ч нэг ажил хийж, хэдэн үг хэлчхээд явчихдаггүй; харин дэлхий ертөнцийн зовлон шаналлыг туулангаа бодитоор үг хэлж, ажилладаг. Энэ зовлон шаналлыг туулж дууссаныхаа дараа л Тэр явна. Бурханы ажил ийм л үнэн, бодитой байдаг; үлдэх бүх хүн үүнээс үүдэн Түүнийг магтаж, Бурханы хүнд итгэмжтэй байдал, сайхан сэтгэлийг харна. Бурханы гоо үзэсгэлэн, сайн сайхны мөн чанарыг бие махбодтой болсных нь ач холбогдлоос харж болно. Түүний хийдэг юу ч чин сэтгэлийнх байдаг; Түүний хэлдэг юу ч үнэн сэтгэлийнх бөгөөд итгэмжит байдаг. Тэрээр хийхийг зорьдог бүхнээ бодитоор хийдэг; төлөөс төлөх ёстой байвал үнэхээр төлдөг; Тэр зүгээр л үг айлддаггүй. Бурхан бол зөвт Бурхан; Бурхан бол итгэмжит Бурхан билээ.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бие махбодтой болсны ач холбогдлын хоёр дахь тал

280. Хүн төрөлхтнийг удирдах, хүн төрөлхтнийг аврах энэ явдлыг Бурхан өөр юунаас ч илүү чухал гэж үздэг. Тэр эдгээр зүйлийг зүгээр л Өөрийн санаагаар, Өөрийн үгээр хийдэггүй, мэдээж Тэр хааш яаш байдлаар хийдэггүй—Тэр эдгээр зүйлийг санаа зорилготойгоор хийдэг, гэхдээ төлөвлөгөө, зорилго, стандарттай байдаг. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын энэ тохиолдол нь Бурхан, хүн хоёрын аль алинд асар их ач холбогдолтой гэдгийг харж болно. Уг ажил хэчнээн хэцүү байсан ч, саад бартаа хэчнээн их байсан ч, хүмүүс хэчнээн сул дорой байсан ч, эсвэл хүн төрөлхтний тэрслүү байдал хэчнээн гүн гүнзгий байсан ч, эдгээрийн аль нь ч Бурханы хувьд хэцүү биш. Бурхан Өөрийгөө завгүй байлгадаг, Тэрээр хөлс хүч, цусаа зарцуулж, хийхийг хүсдэг ажлаа удирдаж байгаа; Тэр бас бүх зүйлийг зохицуулж, Өөрийнхөө ажиллахыг хүсдэг тэр бүх хүнийг болон Өөрийнхөө хийхийг хүсдэг бүх ажлыг захирч байгаа—энэ бүхэн урьд өмнө үзэгдэж байгаагүй. Энэ нь хүн төрөлхтнийг удирдаж, аврах энэ томоохон төсөлд Бурхан эдгээр аргыг хэрэглэж, ийм их төлөөс төлсөн анхны удаа юм. Бурхан энэ бүх ажлыг гүйцэтгэх зуураа Өөрийн хөлс хүч, цус, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Өөрийн мэргэн ухаан, төгс хүчин болон Өөрийн зан чанарын бүх талыг хүн төрөлхтөнд бага багаар, юу ч үлдээлгүй илэрхийлж, гаргаж байгаа. Эдгээр арга барилыг илэрхийлж, гаргах нь урьд өмнө тохиолдож байгаагүй. Иймээс бүхий л орчлон ертөнцөд Бурханы удирдаж, аврахаар зорьдог хүмүүсээс өөр Бурханд ийм ойр, Бурхантай тийм дотно харилцаатай байсан ямар ч бүтээл хэзээ ч байгаагүй. Удирдаж, аврахыг хүсдэг хүн төрөлхтөн нь Түүний зүрх сэтгэлд хамгийн чухал байдаг, Тэр энэ хүн төрөлхтнийг юу юунаас ч илүү үнэлдэг. Хэдийгээр Тэр тэдний төлөө асар их төлөөс төлсөн ч, хэдийгээр тэд Түүнийг тасралтгүй гомдоож, Түүний эсрэг тэрсэлдэг ч Тэр ямар ч гомдол, харуусал тээдэггүй, тэднийг одоо ч гэсэн орхин явж, хаядаггүй, Өөрийн ажлыг зогсолтгүй хийсээр байдаг. Учир нь эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс Түүний үгийн дуудлагаар сэрж, Түүний үгэнд сэтгэл нь хөдөлж, Түүнийг бүтээлийн Эзэн хэмээн таньж, Түүний дэргэд буцаж ирнэ гэдгийг Тэр мэддэг…

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

281. Чи Бурханы бодол, хүн төрөлхтөнд хандах хандлагыг үнэхээр ойлгож, бүтээгдсэн зүйл нэг бүрийг гэх Бурханы сэтгэл татагдалт, санаа зовнилыг үнэхээр ойлгох үедээ Бүтээгчийн бүтээсэн хүн нэг бүрд зориулсан халамж, хайрыг ойлгож чадна. Ийм зүйл тохиолдох үед чи Бурханы хайрыг дүрслэх хоёр үгийг хэрэглэнэ. Тэр хоёр үг нь юу вэ? Зарим хүн “аминч бус” гэдэг, зарим нь “энэрэн туслах” гэдэг. Энэ хоёроос “энэрэн туслах” гэдэг нь Бурханы хайрыг илэрхийлэхэд хамгийн тохиромжгүй үг юм. Энэ үг бол хүмүүс уужим сэтгэлтэй, өргөн мэдлэгтэй хүнийг дүрслэхдээ хэрэглэдэг үг юм. Энэ нь ямар ч зарчмыг үл харгалзан буяны ажлыг ялгаварлахгүйгээр, мухар сохроор хийхийг хэлдэг учраас Би энэ үгийг үзэн яддаг. Энэ нь мунхаг, мунгинуу хүмүүст түгээмэл байдаг сэтгэл хөдлөл гарч ирж буй хэрэг юм. Бурханы хайрыг дүрслэхээр энэ үгийг хэрэглэх үед гарцаагүй гутаан доромжилсон утга байдаг. Бурханы хайрыг илүү зохистойгоор илэрхийлэх хоёр үг энд Надад байна. Тэр нь юу вэ? Эхнийх нь “энгүй”. Энэ үг маш их дурсамж сэргээдэг биш үү? Хоёр дахь нь “уудам”. Бурханы хайрыг дүрслэхэд Миний хэрэглэдэг энэ хоёр үг цаанаа бодит утга учиртай. Үгчилбэл, “энгүй” гэдэг нь юмны хэмжээ, эсвэл багтаамжийг дүрслэдэг, гэхдээ тэр зүйл хэчнээн том байх нь хамаагүй, энэ нь хүмүүсийн харж, хүрч чадах зүйл юм. Яагаад гэвэл, энэ нь оршин байдаг—энэ нь хийсвэр юм биш, харин хүмүүст харьцангуй үнэн зөв, бодитой байдлаар ойлголт өгч чадах зүйл юм. Чи үүнийг хоёр юм уу гурван хэмжээст өнцгөөс харж байгаа нь хамаагүй, энэ нь бодитой байдлаар оршин байдаг зүйл учраас оршин тогтнолыг нь төсөөлөх шаардлагагүй. Бурханы хайрыг дүрслэхийн тулд “энгүй” гэдэг үг хэрэглэх нь хэдийгээр Түүний хайрыг тоо хэмжээгээр тодорхойлохоор оролдож байгаа мэт боловч энэ нь Түүний хайр бол тоолохын аргагүй гэсэн мэдрэмжийг мөн өгдөг. Бурханы хайр нь хий хоосон зүйл ч биш, үлгэр домгийн зүйл ч биш учраас Бурханы хайрын хэмжээг тодорхойлж болно гэж Би хэлдэг. Харин ч энэ нь Бурханы захиралт доор буй бүх зүйлийн хуваалцдаг зүйл бөгөөд бүх бүтээл янз бүрийн түвшинд өөр өөр өнцгөөс хүртдэг зүйл билээ. Хэдийгээр хүмүүс үүнийг харж, эсвэл үүнд хүрч чадахгүй боловч энэхүү хайр бүх зүйлийг тэжээж, амьдруулдаг нь тэдний амьдралд Бурханы хайрыг бага багаар илчилдэг ба өнгөрөн одож буй хором бүрд тэдний эдэлсэн Бурханы хайрыг тоолж, гэрчилдэг. Бүх зүйлийг хангаж, тэжээн тэтгэж байгаа Бурханы нууц нь, мөн бүх зүйлийн төлөөх Бурханы бодол, ялангуяа хүмүүсийн төлөөх Бурханы бодол нь хүмүүсийн хувьд ойлгож ухаарахад хэцүү зүйл учраас Би Бурханы хайр бол хэмжээлшгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний төлөө урсгасан Бүтээгчийн цус, нулимсыг хэн ч мэдэхгүй. Өөрийнхөө гараар бүтээсэн хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрын гүнийг юм уу жинг хэн ч ухаарч чадахгүй, хэн ч ойлгож чадахгүй. Бурханы хайрыг энгүй гэж дүрслэх нь үүний өргөн хүрээ болон оршин тогтнолын үнэнийг ухаарч, ойлгоход хүмүүст туслахын тулд байдаг. Мөн ингэснээр хүмүүс “Бүтээгч” гэдэг үгийн бодит утгыг илүү гүнзгий ухаарч, “бүтээгдсэн зүйл” хэмээх нэршлийн жинхэнэ утгыг илүү гүнзгий ойлгож чадна. “Уудам” гэдэг үг ихэнхдээ юу дүрсэлдэг вэ? Энэ нь ерөнхийдөө “уудам орчлон”, эсвэл “уудам далай” гэх мэтээр далай тэнгис, эсвэл орчлон ертөнцийг дүрслэхэд хэрэглэгддэг. Орчлон ертөнцийн өргөн уудам, аниргүй гүнийг хүн ойлгохын аргагүй; энэ нь хүний төсөөллийг эзэмддэг, тэдний асар их бахдан биширдэг зүйл юм. Үүний нууцлаг, гүн гүнзгий байдал нь нүдэнд харагдахуйц атлаа хүрэхийн аргагүй байдаг. Далай тэнгисийн тухай бодохдоо чи өргөн уудмыг нь боддог—энэ нь зах хязгааргүй харагддаг ба чи үүний нууцлаг байдал болон асар ихийг багтаах багтаамжийг нь мэдэрдэг. Ийм учраас Би Бурханы хайрыг дүрслэхийн тулд “уудам” гэдэг үгийг хэрэглэж, энэ хайр хэчнээн үнэ цэнтэйг мэдэрч, Бурханы хайрын гүн гүнзгий гоо сайхныг болон Түүний хайрын хүч хязгааргүй, өргөн уудам гэдгийг мэдрэхэд нь хүмүүст туслах гэсэн билээ. Би Түүний хайрын ариун байдал болон Түүний хайраар илчлэгдсэн Бурханы эрхэм чанар, халдашгүй байдлыг мэдрэхэд нь хүмүүст туслахын тулд энэ үгийг ашигласан юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

282. Бурханы мөн чанар болон зан чанарт анзааралгүй өнгөрөхөд дэндүү амархан нэг зүйл буюу агуу хүмүүс, сайн хүмүүс гэж бусдын боддог ямар ч хүн, эсвэл өөрсдийнх нь төсөөллийн Бурханы эзэмшдэггүй, харин гагцхүү Бурханы эзэмшдэг нэг зүйл байдаг. Энэ зүйл юу вэ? Энэ бол Бурханы аминч бус чанар юм. Аминч бус чанарын талаар ярихад чи өөрийгөө ч бас их аминч бус гэж бодож магадгүй, яагаад гэвэл, чи хүүхэдтэйгээ хэзээ ч үнэ хэлэлцэж, наймаалцдаггүй, бас эцэг, эхдээ маш их аминч бус байдаг гэж боддог. Чи юу ч гэж бодож байсан чамд дор хаяж “аминч бус” гэдэг үгийн тухай ухагдахуун байдаг ба чи үүнийг эерэг үг гэж боддог, мөн аминч бус хүн байх нь их бахдам хэрэг гэж боддог. Чи аминч бус байхдаа өөрийгөө дээгүүр үнэлдэг. Гэвч бүх зүйл, хүмүүс, үйл явдлууд, юмсын дунд болон Бурханы ажлаас Бурханы аминч бус чанарыг олж харж чадах нэг ч хүн байхгүй. Яагаад ийм байна вэ? Яагаад гэвэл, хүн хэтэрхий аминчхан! Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хүн төрөлхтөн материаллаг ертөнцөд амьдардаг. Чи Бурханыг дагадаг байж болох боловч Бурхан яаж чамайг хангаж, чамайг хайрлаж, чамд анхаарал тавьдгийг хэзээ ч харж, үнэлдэггүй. Чи юу хардаг вэ? Чамайг хайрладаг, эсвэл жигтэйхэн энхрийлдэг төрөл төрөгсдөө хардаг. Чи өөрийн бие махбодод хэрэгтэй зүйлсийг хардаг ба өөрийн хайрладаг хүмүүс болон зүйлсэд л санаа тавьдаг. Энэ бол хүний аминч бус чанар гэгч нь юм. Гэхдээ ийм “аминч бус” хүмүүс өөрсдөд нь амь хайрладаг Бурханыг хэзээ ч анхаардаггүй. Бурханыхтай харьцуулахад, хүний аминч бус чанар нь нь аминчхан, жигшүүртэй болдог. Хүмүүсийн итгэдэг аминч бус байдал нь хоосон, бодит бус, хуурамч, Бурхантай зохицолгүй, Бурхантай холбоогүй. Хүний аминч бус байдал нь өөрийнхөө төлөө байдаг бол Бурханы аминч бус чанар нь Түүний мөн чанарын жинхэнэ илрэл юм. Бурханы аминч бус чанарын үрээр л хүн Түүнээс тасралтгүй урсах хангалт хүртэж байдаг. Та нарт Миний өнөөдрийн ярьж буй энэ сэдэв тийм ч гүн нөлөөлөөгүй, толгой дохих төдийхөн л зөвшөөрдөг байгаа боловч чи зүрх сэтгэлдээ Бурханы зүрх сэтгэлийг мэдрэх гэж оролдоход өөрийн мэдэлгүй дараах зүйлийг олж мэднэ: Энэ ертөнцөд чиний мэдэрч чадах бүх хүн, үйл хэрэг болон юмсын дундаас гагцхүү Бурханы аминч бус чанар л жинхэнэ агаад бодитой, учир нь чамайг гэсэн Бурханы хайр л ямар нэгэн болзол тавьдаггүй бөгөөд өө сэвгүй байдаг. Бурханыхаас өөр хэний ч аминч бус чанар гэгч нь бүгд хуурамч, өнгөцхөн, жинхэнэ биш; энэ нь нэг зорилго, зарим санаархалтай, нэг тохиролцоо агуулдаг ба шалгуур давж чаддаггүй. Үүнийг бүр бохир, жигшүүртэй гэж хэлж ч болох юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

283. Хүн Өөрт нь дайсагнадаг тул Бурхан хүнийг үзэн яддаг боловч Түүний зүрх сэтгэл дэх хүн төрөлхтнийг гэх анхаарал, халамж, өршөөл хэзээ ч өөрчлөгддөггүй. Тэрээр хүн төрөлхтнийг устгасан хэдий ч Түүний зүрх сэтгэл хувиралгүй үлддэг. Хүн төрөлхтөн ялзралаар дүүрч, ноцтой хэмжээнд Бурханд тэрслэхэд Бурхан Өөрийн зан чанар, мөн чанараас үүдэж, мөн Өөрийн зарчмын дагуу энэхүү хүн төрөлхтнийг устгах хэрэгтэй болдог. Гэвч Өөрийнхөө мөн чанараас үүдэн Бурхан хүн төрөлхтнийг өрөвдсөөр байдаг бөгөөд хүн төрөлхтнийг үргэлжлүүлэн амьдруулах гэсэндээ янз бүрийн арга зам ашиглан тэднийг буцаан авахыг ч хүсдэг. Гэтэл хүн Бурханыг эсэргүүцэж, Бурханд тэрсэлсээр, Бурханы авралыг хүлээн авахаас татгалздаг; өөрөөр хэлбэл, хүн Бурханы сайн санаа зорилгыг хүлээн авахаас татгалздаг—Бурхан яаж ч дуудаж, сануулж, хангаж, тусалж, хүлээцтэй хандсан бай, хүн үүнийг нь ойлгодоггүй, үнэлдэггүй, анхаарал ч хандуулдаггүй. Бурхан шаналж байхдаа хүний замналаа өөрчлөхийг хүлээн, хүнд дээд зэргийн хүлээцтэй хандахаа мөн л мартдаггүй. Тэр Өөрийн хязгаарт хүрснийхээ дараа хийх ёстой зүйлээ ямар ч эргэлзээгүйгээр хийдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан хүн төрөлхтнийг устгахаар төлөвлөдөг мөчөөс хүн төрөлхтнийг устгах ажил нь албан ёсоор эхлэх хүртэл тодорхой цаг хугацаа, үйл явц байдаг. Энэ үйл явц нь хүний замналыг өөрчлөхийн төлөө байдаг ба энэ нь хүнд Бурханы өгдөг сүүлчийн боломж юм. Тиймээс Бурхан хүн төрөлхтнийг устгахын өмнөх энэ хугацаанд юу хийдэг вэ? Бурхан ихээхэн хэмжээний сануулах, ятгах ажил хийдэг. Бурханы зүрх сэтгэл хэчнээн их шаналж, гуньж байсан ч Тэрээр хүмүүст анхаарал, халамж, өгөөмөр өршөөлөө хайрласаар л байдаг. Бид үүнээс юу ойлгож байна вэ? Эргэлзээгүйгээр, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр нь зүгээр нэг дэмжсэн дүр үзүүлэх явдал биш, харин үнэн бодитой гэдгийг ойлгож байна. Энэ нь бодитой, мэдрэгдэхүйц, мэдэгдэхүйц бөгөөд бачтай, хуурамч, мэхэлсэн, эсвэл дүр үзүүлсэн зүйл биш юм. Бурхан хайр татам гэдгээ хүмүүст харуулахын тулд хэзээ ч, ямар ч заль мэх хэрэглэж, хуурамч дүр зураглал бүтээдэггүй. Тэр Өөрийн хайр татам байдлыг хүмүүст харуулахын тулд, эсвэл Өөрийн хайр татам болон ариун байдлыг гайхуулахын тулд хэзээ ч хуурамч гэрчлэл хэрэглэдэггүй. Бурханы зан чанарын эдгээр тал нь хүний хайрыг хүртүүштэй бус уу? Тэдгээрийг шүтэн мөргүүштэй биш гэж үү? Тэдгээрийг нандигнууштай биш гэж үү? Одоо Би та нараас ингэж асуумаар байна: Эдгээр үгийг сонссоныхоо дараа та нар Бурханы агуу байдлыг зүгээр л цаасан дээрх үгс гэж бодож байна уу? Бурханы хайр татам байдал нь зүгээр л хоосон үг юм уу? Үгүй! Мэдээж үгүй! Бурханы дээдийн дээд байдал, агуу, ариун байдал, хүлээц, хайр гэх зэрэг—Бурханы зан чанар болон мөн чанарын олон янзын тал нэг бүрийн нарийн ширийн нь ажлаа хийх бүрд нь бодитоор илэрхийлэгдэж, хүнд хандсан Түүний санаа зорилгод шингэсэн ба хүн нэг бүр дээр хэрэгжиж, тусгагдаж байдаг. Чи үүнийг өмнө нь мэдэрч байсан эсэхийг үл харгалзан Бурхан хүн бүрийн сэтгэлийг дулаацуулж, сүнсийг сэргээхийн тулд Өөрийн чин зүрх сэтгэл, мэргэн ухаан болон янз бүрийн аргыг хэрэглэн, хүн бүрийг боломжийн бүх аргаар халамжилж байна. Энэ бол маргаангүй үнэн юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

Өмнөх: 6. Библийн тухай үгс

Дараах: 8. Бурханы ажлыг мэдэх тухай үгс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх