526 Үнэн хаа байна, хүч чадал тэнд байдаг

1 Та нар гэр бүлээ орхиж, өөрсдийгөө Бурханы төлөө зарлагадахын утга учрыг болон яагаад үүнийг хийхийг хүсэж байгаагаа ойлгох ёстой. Хэрвээ энэ нь үнэнийг эрж хайх, амийг эрж хайх, мөн үүргээ биелүүлж, Бурханы хайрыг хариулахын төлөө бол тэр нь бүхэлдээ зөв шударга—эерэг зүйл бөгөөд энэ бол Тэнгэрийн хууль, газрын зарчим билээ. Тэр тохиолдолд та нар хэзээ ч харамсахгүй, мөн сөрөг болохгүй. Хүмүүс үнэнтэй бол хүч чадалтай байдаг. Үнэнтэй бол шавхагдашгүй эрч хүчээр дүүрдэг. Тэдэнд үнэн байвал, хүсэл байдаг. Үнэнгүйгээр тэд дүүпүүний нялцгай хаягдал шиг байдаг. Үнэнтэй бол тэд тууштай, зоригтой байдаг бөгөөд хэчнээн ихийг туулсан ч бай, өөрсдийнхөө зовлонг зовлон гэж үздэггүй.

2 Хэрвээ хүмүүс Бурханы зан чанарын талаар үнэхээр ойлгодог, Түүний ариун, зөвт байдлыг үнэн сэтгэлээсээ магтаж чаддаг бол тэд Түүнийг үнэхээр мэддэг, мөн үнэнийг эзэмшдэг гэсэн үг; тэр үед л тэд гэрэлд амьдардаг. Дэлхий ертөнц болон амьдралын талаарх хүний үзэл бодол өөрчлөгдмөгц л хүн үндсээрээ өөрчлөгддөг. Хүн амьдралын зорилготой байж, үнэний дагуу биеэ авч явах үед, Бурханд туйлын захирагдаж, Түүний үгээр амьдрах үед, сэтгэлийнх нь гүнд амар тайван, гэрэлтэй санагдах үед, зүрх сэтгэл нь харанхуйгаас ангид байх үед, Бурханы өмнө бүрэн эрх чөлөөтэй, хязгаарлагдалгүй амьдрах үед, зөвхөн тэр үед л хүн жинхэнэ хүний амьдралаар амьдардаг ба тэр үед л хүн үнэнийг эзэмшдэг хүн болдог. Үүнээс гадна, чиний эзэмшилд байдаг бүх үнэн Бурханы үгээс, Бурханаас Өөрөөс нь ирсэн. Бүхий л орчлон ертөнц болон бүх зүйлийн Захирагч—Дээдийн Дээд Бурхан чамайг жинхэнэ хүн хэмээн сайшаадаг. Үнэнийг эзэмших гэдэг нь энэ юм.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 525 Бурханыг үнэхээр шүтэн мөргөдөг хүн байхаар эрэлхийл

Дараах: 527 Бурханы үгийн жинхэнэ утга учрыг ойлгодог хүн хэзээ ч байсангүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх