527 Үнэнийг хүлээн авдаг хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадна
I
Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн илэрхийлэгдэнэ, тэнд Бурханы дуу хоолой байх болно. Үнэнийг хүлээн авч чаддаг хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадна, тийм хүмүүс л Бурханы илрэлтийг харах шалгуурыг хангадаг. Үзлээ хая! Тайван байж, Бурханы үгийг анхааралтай унш. Үнэнийг хүсэн эрмэлздэг зүрх сэтгэлтэй байх л юм бол Бурхан чамайг гэгээрүүлнэ, ингэснээр чи Түүний санаа зорилго, үгийг нь ойлгоно. “Боломжгүй” гэх үзэл баримтлалаа орхи! Хүмүүс ямар нэг зүйлийг боломжгүй гэж үзэх тусам болох магадлал өндөртэй байдаг, учир нь Бурханы мэргэн ухаан тэнгэрүүдээс ч дээгүүр, Бурханы бодол хүний бодлоос дээгүүр бөгөөд Бурхан хүний бодол, үзлийн хязгаарыг давсан ажил хийдэг. Ямар нэг зүйл хэдий чинээ боломжгүй байна, түүнээс эрж хайх үнэн төдий чинээ их байдаг; ямар нэг зүйлийг хүний үзлээр төсөөлж болохгүй байх тусам, энэ нь Бурханы санаа зорилгыг бүр их агуулж байдаг.
II
Учир нь, хаана ч гарч ирлээ гэсэн Бурхан бол Бурхан хэвээр, илрэлтийнх нь байршил, эсвэл хэв маягаас үүдэн Түүний мөн чанар яавч өөрчлөгдөхгүй. Мөр нь хаана байгаагаас үл хамааран Бурханы зан чанар өөрчлөгдөхгүй, Бурханы мөр хаа ч байлаа гэсэн Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан, Эзэн Есүсийн адилаар Тэр бол израильчуудын Бурхан төдийгүй бас Ази, Европ, Америкийн бүх хүний Бурхан, түүнээс ч илүүтэйгээр бүхий л орчлон ертөнц дэх цор ганц Бурхан.
III
Иймээс Бурханы айлдвар болон үгээс Түүний санаа зорилгыг хайж, илрэлтийг нь олж мэдэж, Түүний мөртэй хөл нийлүүлцгээе! Бурхан бол үнэн, зам, амь. Түүний үг болон илрэлт зэрэгцэн оршдог, Түүний зан чанар болон мөр хүн төрөлхтөнд цаг үргэлж ил тод харагддаг. Хүндэт ах эгч нар аа, та нар бүгд эдгээр үгээс Бурханы илрэлтийг харж, Түүний мөрийг гүйцэж, шинэ эрин үе рүү алхаж эхлэн, Өөрийнх нь илрэлтийг хүлээдэг хүмүүст зориулан Бурханы бэлдсэн үзэсгэлэнтэй сайхан шинэ тэнгэр, газарт орж чадна гэж Би найдаж байна!
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас