18. Эндүүрэл, болгоомжлолоосоо болж хохирсон тухай

Сүшин, Хятад

Хэсэг хугацааны өмнө, манай чуулганы удирдагч эгч маань үнэнийг эрэлхийлээгүй буюу бодит ажил хийгээгүйн улмаас албан тушаалаасаа бууж бусад ах, эгч нар маань намайг түүний оронд сонгосон юм. Сонгуулийн үр дүн миний сэтгэлийг түгшээж орхисон. Удирдагч хүн үнэнийг ойлгодог, бусад хүний амийн оролтод тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэдэг байх шаардлагатай. Мөн энэ нь ачаа үүрэх, бодит ажил хийхийн нэр юм. Би урьд нь удирдагчаар хэд хэдэн удаа ажиллаж байсан боловч нэр хүнд хөөцөлдөөд бодит ажил хийдэггүй байсны улмаас эцэст нь дандаа халагддаг байсан. Хэрвээ энэ удаа ажлаа сайн хийхгүй бол Бурханы гэрийн ажил болон чуулганы гишүүдийн амийн оролтод саад болохоос гадна сайнаар бодоход ажлаасаа чөлөөлөгдөнө, муугаар бодоход илчлэгдэж, таягдан хаягдана гэдгээ би ойлгож байв. Дахиад удирдагч болох, илүү өндөр байр суурь эрж хайх сонирхол надад огт байсангүй; Би зүгээр л анхаарал татахгүй байж, үүргээ зохих ёсоор нь гүйцэтгэхийг хүсэж байсан юм. Тиймээс тэр даруйд саналыг няцааж, “Би энэ ажлыг хүчрэхгүй ээ” гэж хэлээд, байж болох бүх л шалтгийг бодож олсон билээ. Ингэх нь үндэслэлтэй, өөрийгөө ухамсарлаж буй зүйл гэдэгт би итгэлтэй байсан хэдий ч дараа нь ах, эгч нартайгаа нөхөрлөсний хүчинд удирдагчийн үүрэг хүлээхэд дурамжхан хандсан нь “Өндөрт байх тусмаа төдий чинээ чанга унадаг”, “Дээр байх нь ганцаардмал” гэх мэт сатанлаг хорын хяналтад автсанаас болсон хэрэг байж гэдгийг ухаарсан. Удирдагч болох нь хэдийд ч илчлэгдэж, таягдан хаягдах эрсдэлд намайг оруулах аюултай зүйл шиг надад санагдаж байсан юм. Удирдагчийн ажлыг хүлээж авах нь үнэнтэй тохирохгүй гэдгийг би зарчмын хувьд ойлгож, удирдлагын үүргийг хүлээж авсан боловч сэтгэл санааны байдлаа шийдвэрлэж амжаагүй байсан тул өөрийн үүрэгтэй холбоотой түгшүүрт бодлоосоо салж чадахгүй байлаа. Үүргээ муу гүйцэтгээд халагдаж, таягдан хаягдах вий гэхээс эмээж байсан тул болгоомжилсон, төөрөлдсөн нөхцөлд би амьдарч байв. Тэр хугацаанд миний байр байдал дордсоор байсан; миний залбирал урам зориггүй болж, Бурханы үгийг уншаад ямар нэгэн гэрэл олж авахгүй, мөн үүргээсээ урам зориг олж авч чадахгүй байсан юм. Тэр чигтээ алмайрч, манарсан байдалтай амьдарч байлаа. Зовж шаналсандаа би “Өө, Бурхан минь! Би маш тэрслүү хүн юм. Энэ үүрэгтэй тулгараад би захирагдаж чадахгүй байна. Надад замчилж өгөөч, өөрийгөө таньж, дуулгавартай дагахыг минь зөвшөөрөөч” хэмээн өндөр дуугаар Бурханд хандан хэлж байв.

Би залбирсныхаа дараа Бурханы үгээс энэ хэсгийг уншсан юм: “Бусдыг сэжиглэдэггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг дуртайяа хүлээн зөвшөөрдөг хүмүүс Надад таалагддаг; ийм хоёр төрлийн хүмүүсийг Би асар их халамжилна, учир нь Миний нүдээр бол тэд үнэнч хүмүүс билээ. Хэрвээ чи ов мэхтэй бол бүх хүн, бүх хэрэг явдалд сэрэмжилж, сэжиглэж хандах бөгөөд тиймээс Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр үндэслэнэ. Ийм итгэлийг Би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Жинхэнэ итгэлгүй болохоор чамд жинхэнэ хайр бүр ч байдаггүй. Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ боддог бол гарцаагүй хамгийн зальтай хүн юм. Бурхан хүнтэй адил байж чадах эсэхийг чи эргэцүүлэн боддог: уучилшгүй нүгэлтэй, жудаггүй, шударга бус, эрүүл ухаангүй, шударга ёсны мэдрэмж дутмаг, муу арга заль хэрэглэдэг, урвамтгай, зальхай, ёрын муу, харанхуйд дуртай гэх мэт. Хүмүүс ийм бодолтой байдгийн шалтгаан нь тэдэнд Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүйгээс болдог бус уу? Тийм итгэл нь нүглээс өөрцгүй! Түүнчлэн, Миний таалалд нийцдэг хүмүүс бол яг нарийндаа бялдууч, зусарчид бөгөөд ийм чадвар дутмаг хүмүүсийг Бурханы гэрт ч хүлээн авахгүй, тэд тэнд хөлөө олoхгүй гэж итгэдэг хүмүүс ч бий. Энэ олон жилийн турш эзэмшсэн мэдлэг чинь энэ үү? Та нарын олж авсан зүйл энэ үү? Миний талаарх та нарын мэдлэг зөвхөн ийм буруу ойлголтоор зогсдоггүй; Бурханы Сүнсийг доромжилж, Тэнгэрийг гутаадаг чинь үүнээс ч дор. Ийм учраас, та нарынх шиг ийм итгэл та нарыг Надаас улам холдуулж, Намайг илүү их эсэргүүцэхэд хүргэнэ гэж Би хэлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ). Шүүлт болон илчлэлийн талаарх Бурханы үг, ялангуяа Түүний хэлсэн “Миний талаарх та нарын мэдлэг зөвхөн ийм буруу ойлголтоор зогсдоггүй; Бурханы Сүнсийг доромжилж, Тэнгэрийг гутаадаг чинь үүнээс ч дор” гэх хэсэг намайг голд ортол минь айлгаж, миний хувьд маш шаналгаатай, зүрхийг минь зүсэх шиг байлаа. Биеэ өмгөөлж хамгаалсан, төөрөлдсөн байдалтай байгаа нь би Бурханыг эсэргүүцэж, доромжилж буй хэрэг байжээ. Би үнэнийг эрэлхийлээгүйнхээ улмаас, зөвхөн нэр төр, байр суурийн араас хөөцөлдөн, хүмүүсээр бишрүүлж, хүндлүүлэхийг хичээж байсны хариуд удирдагчийн ажлаас байнга чөлөөлөгддөг байснаа тунгаан бодов. Би Бурхантай зөрчилдөх замаар явж байжээ. Намайг албан тушаалаасаа буусны дараа Бурханы хүслийг ойлгоход минь Бурханы үг намайг хөтөлж, бүтэлгүйтэл, сөрөг байдлаасаа гарахад минь Бурханы үг л надад зааж зааварласан юм. Энэ бүхний дараа ч үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, үнэнийг эрэлхийлэх, үүргээ гүйцэтгэх явцдаа Түүний авралыг хүртэх боломжийг Бурхан надад олгосоор байжээ. Бурхан намайг илчилж, таягдан хаях ямар ч санаа өвөрлөөгүй атал Бурхан удирдагчийн үйлчлэлийг минь ашиглан намайг илчилж, надаас ангижрах санаатай байна гэж бодоод би таамаглал, эргэлзээ дүүрэн байснаа ухаарав. Энэ бол Бурханыг үнэхээр буруугаар ойлгосон хэрэг–доромжлол байжээ! Эцэстээ энэ нь тэрслүү зүрх сэтгэлийг минь сэрээсэн ба хэдий би хэд хэдэн удаа халагдаж байсан ч өөрт тохиолдсон туршлагаа үнэнийг эрж хайх, өөрийгөө эргэцүүлэх боломж болгон ашиглаж байсан удаагүй гэдгээ олж харсан юм. Харин ч Бурханы талаарх миний буруу ойлголт болон болгоомжлол л нэмэгджээ. Ингээд би гэмшихийн ихээр гэмшиж, харамсахын ихээр харамсав.

Үүнийхээ дараа би Бурханы үгээс өөр нэг хэсгийг уншлаа: “Хэн ч байлаа гэсэн, завхарсан хүмүүс байр суурьтай болохоороо антихрист болдог уу? (Хэрвээ тэд үнэнийг эрэлхийлдэггүй бол антихрист болно, харин үнэнийг эрэлхийлдэг бол антихрист болохгүй). Энэ нь гарцаагүй зүйл огт биш. Тэгвэл антихристийн замаар алхдаг тэр хүмүүс байр сууринаасаа болоод тэр замыг сонгодог уу? Хүмүүс зөв замаар явахгүй бол ийм зүйл болдог. Тэд дагах сайн замтай мөртөө түүнийгээ дагадаггүй; харин муу ёрын замыг дагах гэж зүтгэдэг. Энэ нь хүмүүсийн хооллодогтой адил юм: Зарим хүн биед тэжээл өгч, хэвийн амьдралыг нь тэтгэх хоол идэхийн оронд заавал хор учруулах юм идэх гэж зүтгэн чухамдаа толгойгоо цустдаг. Энэ өөрсдийнх нь сонголт бус уу? Удирдагч болж үйлчилж байгаад дараа нь таягдуулан хаягдагсдын зарим нь юу дэлгэрүүлж явдаг вэ? ‘Битгий удирдагч бол, байр суурь бүү олж ав. Хүмүүс байр сууринд хүрмэгцээ аюулд ордог бөгөөд Бурхан тэднийг ил болгоно! Тэд илчлэгдэхээрээ жирийн итгэгч ч байх эрхгүй, ямар ч бололцоогүй болно.’ гэж зарим хүн хэлдэг. Энэ ямар гээчийн үг вэ? Энэ нь хамгийн сайндаа л Бурханыг буруугаар ойлгосныг төлөөлдөг, харин хамгийн муудаа бол Түүний эсрэг доромжлол юм. Хэрвээ чи зөв замаар явдаггүй, үнэнийг эрэлхийлдэггүй, Бурханы замыг дагадаггүй, харин оронд нь антихристийн замаар зөрүүдлэн явсаар Паулын зам мөр рүү орчихоод эцэст нь Бурханыг буруутгаж, Түүнийг зөвт бус нэгэн хэмээн шүүмжилж л суудаг Паулынхтай адилхан төгсгөл, адилхан үр дүнд хүрэх юм бол чи чинь жинхэнэ антихрист эд биш үү? Ийм зан авир хараагддаг юм!(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэлтийн тодорхой замтай байх ёстой”). Хүмүүс антихристийн замаар явах үедээ таягдан хаягддаг болохоос байр суурь нь ганхаж нурснаас болдоггүй гэдгийг Бурханы үгийн энэ хэсэг надад харуулсан юм. Үнэнийг эрэлхийлж чадаагүйн улмаас, алдар нэр, ашиг хонжоог байнга эрэлхийлж, гайхуулах, хоосон магтуулах, заримдаа бүр мууг үйлдэж, чуулганы ажилд саад болох зэрэгт энэ нь үндэслэдэг. Сайн бодоод үзвэл урьдын бүтэлгүйтлүүд маань албан тушаалаас болоогүй, харин миний биеэ тоосон зан чанараас, үүрэгтээ үнэнийг эрэлхийлээгүйгээс болсон нь тодорхой байлаа. Би нэр төр, байр суурийн араас хөөцөлдөөд, үүргээ зүй зохистой баримтлаагүй. Олон, олон ах эгч удирдагчийн албан тушаалд очсон ч зөв замаар явсан байлаа. Тэд завхрал илчлэх, бүтэлгүйтэх, эсвэл гэм буруу үйлдэх үедээ өөрийгөө эргэцүүлэх, өөрийгөө танин мэдэхэд гол анхаарлаа хандуулдаг байж; тэд завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх, мөн үнэн-зарчмын дагуу аливааг хийхэд анхаарлаа хандуулдаг байжээ. Тэд мөн ажилдаа аажим аажмаар улам их амжилт гаргажээ. Байр суурьтай байх нь хүний үнэн төрхийг үнэхээр харуулдаг. Үнэнийг эрэлхийлдэг хүний хувьд хэчнээн өндөр албан тушаалд очсон ч бай, мууг үйлдэх сэдэл төрдөггүй, харин үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс эрх мэдэлд хүрээгүй байлаа ч эцэстээ таягдан хаягдана. Энэ бүгдийн талаар ойлгож авсан нь удирдагчаар сонгогдохоос яагаад тэгтлээ цааргалж эсэргүүцээд байснаа, мөн үүнийг хүлээж авахгүй байх шалтаг яагаад тоочоод байснаа ухаарахад тус дөхөм болсон билээ. Үндсэндээ би хэд хэдэн удаа халагдсаныхаа дараа ч үнэнийг эрэлхийлэхгүй, эсвэл бүтэлгүйтлийнхээ үндсийг ч эргэцүүлэхгүй хэвээр байж, үүний оронд миний байр суурь л ахин дахин бүтэлгүйтэхэд хүргэсэн гэж бодсоноос энэ бүхэн болсон байжээ. Мөн “Өндөрт байх тусмаа төдий чинээ чанга унадаг”, “Дээр байх нь ганцаардмал” гэх мэт үгсийг би үнэн мэт санаж, энэ төөрөгдөлтэйгөө салахгүй зууралддаг байжээ. Тиймээс ах, эгч нар намайг удирдагчаар дахин сонгох үед би дуулгавартай байж, үүнийг хүлээж авахын оронд өөрийгөө хамгаалахыг хичээн, удирдагчаар ажиллах юм бол би илчлэгдэж, дахин халагдана, эсвэл эцэст нь мууг үйлдээд, хөөгдөх болно гэж айсан. Би үнэхээр утгагүй байж!

Би үүнийг бас Бурханы үгээс олж уншсан юм: “Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь тэнгэрээс өгсөн ажил бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болзол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Тэгвэл л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдөх гэдэг нь хүн шүүлт туулсныхаа дараа төгс болгуулж, Бурханы ерөөлийг эдлэх явдал билээ. Хараагдах гэдэг нь шүүлт, гэсгээлт туулсны дараа хүний зан чанар өөрчлөгдөхгүй байх явдал бөгөөд тэд төгс болгуулдаггүй, харин шийтгүүлдэг. Гэвч ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран, бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой; энэ бол Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдахаас айсандаа үүргээ биелүүлэхээс татгалзах ёсгүй. Би та нарт энэ нэг зүйлийг хэлье: Үүргээ биелүүлэх нь хүний хийх учиртай зүйл бөгөөд хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь түүний тэрслүү зан юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). Аливаа хүн эцэстээ ерөөгдөх эсвэл хараагдах эсэхийг шийдвэрлэх хүчин зүйл нь тэр хүний үүрэг биш, харин тэр хүн үүрэгтээ үнэнийг эрэлхийлдэг эсэх, эцэст нь үнэнийг олж авч, зан чанараа өөрчлөх эсэхэд энэ нь үндэслэдэг гэдгийг би Бурханы үгээс олж харсан. Бурханы үгийг бодож үзээд би маш их ичиж, итгэсэн бүх хугацаандаа өөрийнхөө ирээдүй, хүрэх газрын хойноос галзуу юм шиг хөөцөлдөж байж гэдгээ олж харсан билээ. Бурханы гэрт удирдагчийн байр суурьтай болно гэдэг нь бусдын хүндлэл болон Бурханы сайшаалыг хүртэх явдал бөгөөд эцэстээ ерөөгдөж, эцсийн хүрэх газар маань сайн сайхан болно гэж би анх боддог байсан. Энэ нь өөрийгөө урам зоригтойгоор зориулж, үүргийнхээ төлөө зовоход намайг хүргэсэн. Гэвч олон удаа халагдсаны дараа удирдагчийн хувиар илчлэгдэх, таягдан хаягдахаас айдаг болсон тул тэр үүргийг хүлээж авах дургүй болсон юм. Би Бурханаас сайн хүрэх газрыг олж авахын тулд үүргээ наймаацах арга хэлбэрээр явуулж байснаа ухаарсан. Тэр ч байтугай зарим нэг золиос гаргаж, хичээл зүтгэл гаргахаасаа урьтаж аврагдаж чадна гэсэн баталгааг биечлэн өгөхийг Бурханаас хүсэж байжээ. Би өөрийгөө хамгаалахын тулд Бурханы даалгавраас татгалзаж, логикийг мушгин гуйвуулж, шалтагтай зууралдан, чуулганы ажилд саад болохоос айж байна гэж хэлсэн. Тэр ч бүү хэл, миний үзэл бодол үндэслэлтэй гэж бодож байсныг яана. Гэтэл ердөө огт эсрэгээрээ байж! Тэр үед, Бурханы энэ үгийг уншихад надад аймшигтай санагдаж байв: “Үүргээ биелүүлэх нь хүний хийх учиртай зүйл бөгөөд хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь түүний тэрслүү зан юм.” Надад үнэн-бодит байдал дутагдаж, миний биеийн хэмжээ хангалтгүй байсан нь зүгээр л бодит баримт юм. Удирдагчаар ажиллах боломжийг Бурхан надад олгосон нь би тэрхүү үүргийг авах чадвартай байсанд бус, харин үүргээ гүйцэтгэх явцдаа үнэнийг эрэлхийлж, өөрийнхөө сул тал дээр ажиллаж, үүргээ хангалттай сайн гүйцэтгэж дийлнэ гэж итгэж найдсан учраас тэр байж. Гэтэл би хувиа хичээсэн, жигшүүртэй байж, удирдагч болоод илчлэгдэж, халагдах юм бол сайн үр дүн, сайхан хүрэх газраа алдана гэж айгаад өөрийгөө л бодож байжээ. Тиймээс би энэ байдлаас гарахын тулд тархиа гашилгалаа. Үнэхээр тэрслүү нэгэн байсан би Бурханд өчүүхэн төдий дуулгавартай гэж хэлж яахан болох билээ?

Тэгээд би эрж хайж байхдаа Бурханы үгээс дахиад хоёр хэсгийг уншлаа. “Петрийн ажил нь Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн явдал байсан юм. Тэр элчийн байр сууринаас ажиллаагүй, харин Бурханыг хайрлахаар эрэлхийлэнгээ ажилласан билээ. Ажлынх нь явцад Паулд бас хувийн эрэл хайгуул байсан: Түүний эрэл хайгуул гагцхүү ирээдүйн итгэл найдвар болон сайхан хүрэх газрын төлөөх хүслийнх нь төлөө байсан юм. Ажлынхаа үеэр тэр цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, мөн харьцалт, засалтыг ч хүлээн зөвшөөрөөгүй. Хийсэн ажил нь Бурханы хүслийг хангаж, хийсэн бүхэн нь Бурханд таалагдсаар байгаа цагт эцэстээ түүнийг шагнал хүлээж байгаа гэж итгэсэн. Түүний ажилд ямар ч хувийн туршлага байгаагүй—энэ нь бүхэлдээ ажиллахын төлөө хийгдсэн бөгөөд өөрчлөгдөх эрэл хайгуулын дунд хийгдээгүй. Түүний ажил дахь бүх юм наймаа байсан, харин Бурханы бүтээлийн үүрэг юм уу дуулгавартай байдлын алийг ч агуулаагүй. Өөрийнх нь ажлын явцад Паулын хуучин зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Түүний ажил ердөө бусдад үйлчлэх явдал байсан ба зан чанарт нь өөрчлөлт гаргаж чадаагүй юм. Паул төгс болгуулалгүйгээр, мөн харьцалт туулалгүйгээр шууд ажилласан ба шагнал авах гэсэн сэдэлтэй байв. Петр бол өөр байлаа: Тэрээр засалт, харьцалт туулсан, цэвэршүүлэлт туулсан хүн байв. Петрийн ажлын зорилго болон сэдэл нь үндсэндээ Паулынхаас өөр байсан юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). “Бурханы бүтээл болохын хувьд хүн Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхээр эрж хайж, өөр сонголт хийлгүйгээр Бурханыг хайрлахаар хичээх ёстой, учир нь Бурхан хүний хайрыг хүртвээс зохино. Бурханыг хайрлахаар эрж хайдаг хүмүүс ямар нэг хувийн эрх ашгийг, эсвэл өөрсдийн хүсэн хүлээдэг зүйлийг эрж хайх ёсгүй; энэ нь эрэл хайгуулын хамгийн зөв зүйтэй арга барил юм. Хэрвээ эрж хайдаг зүйл чинь үнэн бол, хэрэгжүүлдэг зүйл чинь үнэн бол, олж авсан зүйл чинь зан чанарын өөрчлөлт бол чиний явж байгаа зам зөв байна. Хэрвээ эрж хайдаг зүйл чинь махан биеийн ерөөл бол, хэрэгжүүлдэг зүйл чинь чиний өөрийн үзлээс гарсан үнэн бол, мөн зан чанарт чинь ямар ч өөрчлөлт гараагүй, махбод дахь Бурханд огтхон ч дуулгаваргүй хандаж, тодорхой бус байдалтай амьдарсаар байгаа бол чиний эрж хайдаг зүйл чамайг гарцаагүй там руу аваачна, учир нь чиний алхдаг зам бүтэлгүйтлийн зам юм. Төгс болгуулах уу, таягдан хаягдах уу гэдэг чинь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаардаг, өөрөөр хэлбэл, амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаардаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). Энэ хэсгүүдийг уншсанаар амжилтад хөтөлсөн Петрийн зам болон бүтэлгүйтэлд хөтөлсөн Паулын замын талаар илүү сайн ойлгосон юм. Петр бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэхээр хичээж, өөрийнх нь үүрэг ерөөл авчрах, үгүйг үл харгалзан Бурханыг дуулгавартай дагасныг би харсан. Тэрээр Бурханы төлөөх цангинасан гэрчлэл болж, үхэх хүртлээ дуулгавартай байсан. Харин Паул ерөөл, шагналыг эрэлхийлж байсан бөгөөд түүний шаргуу ажил нь зөвт байдлын титмийг олж авахын төлөө байв. Тэр өөрийн ажлыг Бурхантай наймаацах хөрөнгө болгон ашиглаж, антихристийн замаар явж, эцэстээ Бурханыг шийтгэлийг хүртсэн. Өөрийгөө эргэцүүлэх үедээ би, итгэлдээ бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэхээр хичээгээгүй, харин ерөөл болон сайн хүрэх газрын төлөө үүнийг хийж байж гэдгээ харсан юм. Мөн тэнгэрийн хаанчлалын ерөөлийн хариуд байж болох хамгийн бага төлөөс төлөхийг хүсэж байлаа. Удирдагчийн үүрэг нь асар хариуцлагатай болохыг олж харах үедээ Бурханы гэрийн ажилд эцэст нь саад болох юм бол сайн үр дүнд хүрэх, сайхан хүрэх газарт очих боломжоо алдана гэж бодсон. Тийм учраас би энэ ажлыг авахаас тэгтлээ татгалздаг байв. Би Паулын бүтэлгүйтсэнтэй яг ижил замаар явж байсан хэрэг биш үү? Би итгэлээрээ дамжуулан Бурханы илэрхийлсэн маш олон үнэнийг таашаах болсон мөртөө ямар нэгэн зүйл буцаан өгөх талаар бодож байсан удаагүй. Харин ч, ердөө л ирээдүй минь ямар байх талаар олж мэдэхээр хичээж, тооцоотой байж, Бурханыг хуурахаа оролдож байлаа. Би маш хувиа хичээсэн, жигшмээр, зальхай, хорон муу байж! Энэ бүхнийг ухаарсны эцэст би ингэж амьдрахыг хүсээгүй, харин Петрийн үлгэр жишээг дагаж, үнэнийг эрэлхийлэх замд хөл тавьж, Бурханд өөрийгөө өгч, Түүний захиралт, зохицуулалтыг дуулгавартай дагахыг үнэхээр хүссэн юм.

“Дээр байх нь ганцаардмал” гэх миний буруу үзлийг залруулсан шүүлт, гэсгээлтийнх нь төлөө, мөн итгэлдээ ерөөл эрэлхийлэх буруу замаар явж байгаагаа тодорхой харах, ов мэхтэй сатанлаг уг чанараа ойлгох боломжийг олгосон Бурханд би талархаж байна. Тэр үеэс хойш би удирагчийн үүргээс зайлсхийх гэж оролдохоо болиод, хариуцлага үүрч, үнэнийг эрэлхийлэх, бүтээгдсэн зүйлийн хувьд үүргээ гүйцэтгэхээр хичээхэд гол анхаарлаа хандуулж эхэлсэн билээ.

Өмнөх: 17. Хэв чанар муутай гэж шалтаглах хэрэггүй

Дараах: 19. Би хүмүүст зүй зохистой хандаж сурлаа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

80. Ид залуу насандаа шоронд

Чэньши, ХятадБидний ид залуу нас амьдралын хамгийн цог хийморьтой, цэвэр ариун цаг үе гэж хүн бүр хэлдэг. Магадгүй олон хүний хувьд тэр...

88. Шоронгийн зовлон бэрхшээл

Шяо Фань, Хятад2004 оны 5 дугаар сарын нэгэн өдөр зарим ах эгч нартай хамт цуглаанд оролцож байтал 20 гаруй цагдаа дайран орж ирсэн юм. Тэд...

10. Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх