Асуулт 3: Яагаад Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд хүний Хүү болж, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон бэ? Үхлээс амилсан Эзэн Есүсийн сүнслэг бие болон бие махбодтой болсон хүний Хүүгийн хоорондох бодит ялгаа юу вэ? Энэ бол бидний ойлгодоггүй асуудал—энэ талаар нөхөрлөл хийнэ үү.

Хариулт:

Эргэн ирсэн Эзэн сүнслэг биеэрээ бидэнд харагдана, өөрөөр хэлбэл, амиллынхаа дараа дөчин өдрийн турш хүнд харагдсан Эзэн Есүсийн сүнслэг биеэр харагдана гэж итгэлтэй ихэнх хүн итгэдэг. Итгэгчид бид бүгд энэ асуудлын талаар тодорхой мэддэг. Гаднаа амиллын дараах Эзэн Есүсийн сүнслэг бие Түүний махбод болсон биетэй адилхан дүртэй харагддаг боловч сүнслэг бие нь материаллаг ертөнц, орон зай, газар нутгаар хязгаарлагддаггүй. Энэ нь хүссэнээрээ гарч ирж, үгүй болж, хүнийг цочирдуулж, гайхшруулж орхидог. Үүний талаарх дүрслэлүүд Библид тэмдэглэгдсэн байдаг. Эзэн Есүс цовдлогдохоосоо өмнө махбодын хэвийн хүн чанараар үг хэлж, ажилласаар байсан. Тэр үнэнийг илэрхийлж, хүмүүстэй харилцаж, эсвэл гайхамшиг үзүүлж байсан ч бай, бүх талаараа хэвийн гэдгийг нь хүмүүс мэдэрсэн. Энэхүү махбод үнэхээр, жинхэнээсээ ажил хийж, зовлон туулж, төлөөс төлж байгааг хүмүүс харсан юм. Эцэст нь, энэ махбод хүний төлөөх нүглийн тахил болон загалмайд цовдлогдож, улмаар Бурханы золин авралын ажлыг гүйцэлдүүлсэн. Энэ бол нийтээр хүлээн зөвшөөрсөн баримт. Хэсэг зуур бодоод үз дээ: Хэрвээ Эзэн Есүсийн сүнслэг бие ажил хийж байсан бол хүмүүстэй харилцаж, хэвийн ярилцаж чадах байсан уу? Тэр үнэхээр, жинхэнээсээ зовлон шаналал амсаж, төлөөс төлж чадах байсан уу? Загалмайд цовдлогдож чадах байсан уу? Тэр эдгээр зүйлийн алийг ч хийж чадахгүй байх байв. Хэрвээ Түүний сүнслэг бие ажил хийж байсан бол хүмүүс бид Түүнтэй амархан харилцаж чадах байсан уу? Бид завхарсан зан чанараа санаандгүй харуулах байсан уу? Түүний талаар үзэл бий болгох байсан уу? Бид Бурханыг хүссэнээрээ эсэргүүцэж, шүүж зүрхлэх байсан уу? Тэгэх боломжгүй байх байсан. Хүмүүс хэвийн хүн чанартай, тэд бүгдээрээ материаллаг ертөнц, орон зай, газар нутгийн хязгаарлалтад захирагддаг. Хүний бодох үйл явц ч бас хэвийн. Хэрвээ хүн сүнслэг биеийн ажилтай харилцсан бол мэгдэн айж, үймээн сандралд автах байлаа. Тэдний бодол солиотой, галзуу болох байсан. Ийм нөхцөл байдалтай тулгараад хүн төрөлхтнийг аврах ажилдаа амжилт гаргахад Бурханд төвөгтэй байх байв. Иймээс, хэвийн хүн чанарын хязгаарлалт дотор ажилласнаар хүрэх үр дүн нь сүнслэг бие дотор ажиллахаас хамаагүй илүү давах байсан юм. Эрин үеүдийн туршид Бурханы сонгосон хүмүүс Бурханы сүнслэг биеийн ажлыг хэзээ ч туулж байгаагүй. Сүнслэг бие шууд үнэнийг илэрхийлж, хүмүүстэй харилцаж, чуулгануудыг хариулахад тохирохгүй байх байсан нь гарцаагүй.

Бурханы хоёр дахь ирэлтийн эцсийн өдрүүдэд гүйцэтгэдэг шүүлтийн ажил нь хүнийг ариусгаж, аварч, төгс болгохын тулд үгийн илэрхийллийг ашигладаг, үүний зорилго нь ч бас хүнийг илчилж, таягдан хаяж, төрлийнх нь дагуу ангилж, дараа нь мууг шийтгэх зуураа сайныг нь шагнахын төлөө байдаг. Хэрвээ Бурхан Өөрийн сүнслэг биеэр хүнд харагдсан бол сайн, муу бүх хүн Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөх байсан, тэгвэл Тэр яаж сайн, мууг тусгаарлаж чадах юм бэ? Бас хэрвээ Бурхан Өөрийн сүнслэг биеэр харагдсан бол хүн тэвдэн сандарч, эмх замбараагүй явдал дэлхий даяар дэгдэх байлаа. Хэрвээ тэгсэн бол эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа Бурхан яаж хэвийн явуулж чадах юм бэ? Бас, Бурханы хүсэлтэй нийцдэг бүлэг хүмүүсийг гамшгийн өмнө бүрэн төгс болгох Өөрийнхөө төлөвлөгөөг Бурхан яаж гүйцэтгэж чадах юм бэ? Иймээс эцсийн өдрүүдэд Бурхан мөн л хэвийн хүн чанартай хүний Хүүгийн махбодыг өмсөх ёстой. Ийм маягаар л Тэр хүний ертөнцөд ажиллаж, амьдарч чадна, ийм маягаар л үнэнийг илэрхийлж, хүнийг бодитой байдлаар шүүж, ариусгаж чадна, ингэснээр хүнийг Сатаны нөлөөнөөс булаан авч, хүн Бурханаар авруулж, Бурханы ард болно. Бие махбодтой болсон Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврахын тулд хэвийн хүн чанар дотор ажилласан. Эзэн Есүсийн амилсан сүнслэг бие нь Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг батлахын тулд л хүнд харагдсан. Энэ нь хүний итгэлийг бататгахын тулд хийгдсэн юм. Иймээс Бурханы сүнслэг бие ажил хийхийн тулд биш, харин хүнд харагдахын тулд л ирсэн. Хүмүүсийн дунд ажиллаж, хүн төрөлхтний золин аврал болон авралыг гүйцэтгэж чаддаг байхын тулд Бурханы махбод болсон бие хэвийн хүн чанартай байх ёстой. Иймээс хэрвээ Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаараа хүн төрөлхтнийг бүрэн дүүрэн аврахыг хүсвэл хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд бие махбодтой болж, Өөрийнхөө ажлыг хэвийн хүн чанараар хийх ёстой. Тэр эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхийн тулд Эзэн Есүсийн сүнслэг биеэр хүнд харагдахгүй нь гарцаагүй. Энэ нь итгэлтэй хүмүүс бид бүхний тодорхой ойлгох ёстой зүйл юм.

………………………

…Эзэн Есүсийн сүнслэг бие хүнд харагдаж, тэдэнтэй нүүр тулан уулзаж байсан баримтыг үл харгалзан, сүнслэг бие бол ойлгохын аргагүй нууцлаг, хүний хувьд хүршгүй санагддаг бөгөөд Тэр тэдний зүрх сэтгэлд айдас, төсөөлөл төрүүлж, хүндэтгэлтэй зай барихад тэднийг хүргэдэг. Эзэн Есүсийн сүнслэг бие хүнтэй хэвийн харилцаж чадахгүй, хүмүүсийн дунд хэвийн байдлаар ажиллаж, ярьж чадахгүй учраас хүн төрөлхтнийг аврах чадваргүй юм. Гэсэн хэдий ч, бие махбодтой болсон Бурхан бол өөр. Тэр бодитой, жинхэнэ байдлаар хүнтэй харилцаж чадна. Яг л Эзэн Есүс хүмүүстэй хамт амьдарч, хүнийг хангах үнэнийг хэдийд ч, хаана ч илэрхийлж чаддаг байсантай адилаар Тэр хүнийг усалж, хангаж чадна. Түүний шавь нар ихэнхдээ Түүнтэй хамт сууж, сургаалыг нь сонсож, Түүнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлдэг байв. Тэд Түүний усалгаа болон хариулгыг шууд хүлээн авсан юм. Тэд ямар ч асуудал, хүндрэлтэй тулгарсан бай Эзэн Есүс тэдгээрийг нь шийдвэрлэхэд тусалж байлаа. Тэд асар их амийн хангалтыг хүртсэн. Бас Бурхан бол нөхөрсөг, хайр татам гэдгийг олж мэдсэн. Энэ шалтгааны улмаас тэд Бурханыг үнэхээр хайрлаж, дуулгавартай дагаж чадсан юм. Бие махбодтой болсон Бурхан хүний ертөнцөд ирмэгц л бид Бурхантай харилцаж, мэдэрч, мэдэх боломжтой болдог. Тэр үед л бид Бурханы гайхалтай байдал, мэргэн ухаан болон хүн төрөлхтнийг аврах бодит авралыг нүдээрээ харж чаддаг. Энэ нь бие махбодтой болсон Бурханы ажлын ач холбогдол, бодит үнэ цэнийн нэг тал юм. Сүнслэг бие энэ үр дүнд хүрч ер чадахгүй.

Энэ нөхөрлөл нэг баримтыг бидэнд маш тодорхой болголоо. Хүний Хүүгийн бие махбодтой болж, хэвийн хүн чанар дотор ажилласнаар л Бурхан хүнийг бодитоор шүүж, байлдан дагуулж, ариусгаж чадна. Эзэн Есүсийн сүнслэг бие нь Өөрийнхөө ажлаар адилхан үр дүн авчирч чадахгүй байх байв. Хүмүүсийн дунд шүүлт, ариусгалтын ажил хийхээр Бурхан хүний Хүүгийн бие махбодтой болох үед хүмүүс бид эхлээд Бурханд жирийн хүн мэт хандана, учир нь бид бие махбодтой болсон Бурхан яг хэн болохыг хараахан таньж мэдээгүй. Бид бүр Бурханы үг болон ажлын талаар үзэл бий болгож, Христэд хүндлэлгүйгээр хандаж, Түүнийг дуулгавартай дагахаас татгалзана. Бид Түүнийг хуурахын тулд худлаа ярьж, Түүнийг шүүж, бүр эсэргүүцэж, яллана. Хүмүүс бидний биеэ тоосон зан, тэрслүү байдал, эсэргүүцэл Христийн өмнө бүрэн илэрхий байх болно. Төгс Хүчит Бурханы хэлдэгчлэн: “Христийг харах үед хүний завхарсан зан чанар болон тэрслүү байдал, эсэргүүцэл нь ил болдог бөгөөд тэр үед ил болдог тэрслүү байдал, эсэргүүцэл нь хэзээ хэзээнийхээс ч илүү бүрэн дүүрэн, бүхэлдээ илчлэгддэг. Учир нь Христ бол хүний Хүү—хэвийн хүн чанартай, хүний Хүү учраас хүн Түүнийг дээдэлдэг ч үгүй, мөн хүндэлдэг ч үгүй. Бурхан махбодод амьдардаг болохоор л хүний тэрслүү байдал нэгд нэггүй агаад тийм тод томруунаар ил болсон. Иймээс Христийн ирэлт нь хүн төрөлхтний бүх тэрслүү байдлыг ухан гаргаж, хүн төрөлхтний уг чанарыг илэрхий болгосон гэж Би хэлдэг. Үүнийг ‘барыг уулнаас буулгах’ болон ‘чоныг үүрнээс нь гаргах’ гэж нэрлэдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм). Бурхан тэрслүү байдал, эсэргүүцлийнх нь бодит байдлын дагуу хүн төрөлхтнийг шүүж, илчилж, засаж, харьцахын тулд үнэнийг илэрхийлдэг. Бурханы ажил бол үнэхээр бодитой бөгөөд хүмүүсийн яг хэн болохыг нь илчилдэг. Тийм бодит баримттай тулгарах үедээ үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүс бүрэн үнэмшиж, тэрслүү байдал, эсэргүүцлээ хүлээн зөвшөөрнө. Тэд бас Бурханы ариун, зөвт, халдашгүй зан чанарыг мэддэг болж, Бурханы шүүлт, гэсгээлтийг дуулгавартай хүлээн зөвшөөрч чадна, ингэснээрээ тэд Бурханы бодитой ажлаар байлдан дагуулагдаж, аврагдаж болох юм. Төгс Хүчит Бурханы хэлдэгчлэн: “Бие махбодтой болсон Бурхан бол Өөрийг нь мэддэггүй бүх хүний дайсан юм. Хүний үзэл болон Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүснээр Тэр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр дүн нь Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтнийг шүүх шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Махбод дахь Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Махбод дахь Бурхантай харилцахдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчлагаас хүлээн зөвшөөрөл рүү, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг—эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр дүн юм. Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр л хүн аврагдаж, амнаас нь гарсан үгээр дамжуулан Түүнийг аажмаар мэдэж авч, Түүнийг эсэргүүцэх явцдаа Түүгээр байлдан дагуулагдаж, гэсгээлтийг нь хүлээн зөвшөөрснөөр амийн хангалтыг Түүнээс хүртдэг. Энэ бүх ажил нь махбод дахь Бурханы ажил бөгөөд Сүнсний ялгамж чанараар Бурханы хийсэн ажил биш(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй). Иймээс эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг бие махбодтой болсон Бурхан л хийх юм бол хүн бүрэн ариусгагдаж, аврагдаж чадна.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт

Өмнөх: Асуулт 2: Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг Эзэнд итгэдэг хүмүүс мэддэг хэдий ч тун цөөхөн хүн л бие махбодтой болох тухай үнэнийг ойлгодог. Эзэн эргэн ирэх үедээ яг л Эзэн Есүс шиг гарч ирж, хүний Хүү болж, ажиллавал хүмүүс үнэндээ Эзэн Есүсийг таньж, Түүний эргэн ирэлтийг угтан авах ямар ч аргагүй байх болно. Тэгвэл бие махбодтой болох гэж яг юу юм бэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Дараах: Асуулт 4: Хуулийн эрин үеийн ажлыг хийхийн тулд Бурхан Мосег ашигласан, тэгвэл эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийхийн тулд Бурхан яагаад хүмүүсийг ашигладаггүй вэ? Үүнийг Өөрөө хийхийн тулд Тэр үнэхээр махбод болох хэрэгтэй гэж үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх