Асуулт 4: Хуулийн эрин үеийн ажлыг хийхийн тулд Бурхан Мосег ашигласан, тэгвэл эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийхийн тулд Бурхан яагаад хүмүүсийг ашигладаггүй вэ? Үүнийг Өөрөө хийхийн тулд Тэр үнэхээр махбод болох хэрэгтэй гэж үү?
Хариулт:
Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан яагаад махбод болох ёстой вэ гэдэг нь үнэнээр цангаж, Бурханы илрэлтийг хайдаг олон хүний голлон анхаардаг асуулт юм. Энэ нь бас тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах эсэхтэй маань хамаатай асуулт мөн. Иймээс үнэний энэ талыг ойлгох нь маш чухал. Ажлаа хийлгэхээр хүнийг ашиглахын оронд эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийхийн тулд Бурхан яагаад Өөрөө бие махбодтой болох ёстой байдаг юм бэ? Энэ нь шүүлтийн ажлын уг чанараар тодорхойлогддог. Учир нь шүүлтийн ажил бол хүн төрөлхтнийг байлдан дагуулж, ариусгаж, аврахын төлөөх Бурханы үнэний илэрхийлэл, мөн Түүний зөвт зан чанарын илэрхийлэл юм.
………………………
Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил үнэний олон талыг илэрхийлж, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлж, бүх нууцыг илчилж, хүний Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвадаг сатанлаг уг чанарыг шүүж, хүний үг яриа, ааш авирыг ил болгож, задлан шинжилж, Бурханы ариун, зөвт мөн чанар болоод халдашгүй зан чанарыг бүх хүн төрөлхтөнд илчилдэг. Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийн шүүлтийг туулах үедээ Бурхантай нүүр тулан уулзаж байгаа мэт байдаг ба Түүгээр илчлүүлж, шүүгддэг. Бурхан хүнийг шүүх үедээ бидэнд Бурханы ариун мөн чанарыг харж байгаа мэт, агуу гэрэл тэнгэрээс бууж байгааг харах мэт Өөрийн зөвт зан чанарын илрэлийг харуулж, Бурханы үг бол хүний зүрх сэтгэл, сүнсэнд дүрэн орж, үгээр хэлэхийн аргагүй шаналал амсуулдаг хоёр талдаа иртэй хурц илдтэй адил гэдгийг харуулах ёстой. Ийм маягаар л бид завхарсан мөн чанараа болон завхралынхаа үнэнийг ухаарч, ихэд ичиж, ичсэндээ нүүрээ нууж, жинхэнээсээ гэмшин Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж чадна, тэгээд бид үнэнийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийн дагуу амьдарч, өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс бүрэн ангижруулж, Бурханаар авруулж, төгс болгуулж чадна. Хүнийг шүүж, ариусгаж, аврах гэх мэтийн ажлыг бие махбодтой болсон Бурхан л биечлэн хийж чаддаг.
Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтийг туулаад Бурханы ариун байдал болон зөвт зан чанарт хүн халдашгүй гэдгийг бид бүгдээрээ мэдэрсэн. Бурханы үгийн үсэг бүрд сүр жавхлан, уур хилэн шингэж, үг бүр нь бидний зүрх сэтгэлийн уг руу хатгаж, Бурханыг эсэргүүцдэг, Бурханаас урвадаг сатанлаг уг чанарыг маань, мөн түүнчлэн зүрх сэтгэлийн маань гүнд нуугдсан, өөрсдөө ч харж чаддаггүй завхарсан зан чанарын маань элементүүдийг бүрэн ил болгож, уг чанар болон мөн чанар маань биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, аминч зан, урвалтаар дүүрэн гэдгийг, бид газар дэлхийгээр хэрэн хэсдэг амьд диаволууд шиг өчүүхэн төдий ч хүн чанаргүйгээр эдгээр зүйлийн дагуу амьдардаг гэдгийг ухаарах боломжийг бидэнд олгодог. Бурхан үүнийг зэвүүн, жигшмээр гэж үздэг. Бид ичиж, гэмшилд автдаг. Бид гутамшигтай, ёрын муу байдлаа хардаг ба Бурханы өмнө амьдрах эрхгүй гэдгээ мэддэг тул нүүрээрээ газар унан мөргөж, Бурханы авралыг хүртэхийг хүсдэг. Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтийг туулснаараа бид Бурханы илрэлтийг үнэхээр хардаг. Бурханы ариун байдал гутаагдашгүй, зөвт байдал нь халдашгүй гэдгийг бид хардаг. Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурханы хичээнгүйлэн зориулдаг чин санаа зорилго, жинхэнэ хайрыг бид ухаарч, завхралын маань үнэн болон мөн чанар Сатаны гарт байгааг хардаг. Тиймээс зүрх сэтгэлдээ бид Бурханыг хүндэлж, үнэнийг баяртайяа хүлээн зөвшөөрч, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж эхэлдэг. Ийм маягаар бидний завхарсан зан чанар аажмаар цэвэрлэгддэг. Өнөөдөр бидэнд гарсан өөрчлөлтүүд бол шүүлтийн ажил хийхээр Бурхан бие махбодтой болсны үр дүн юм. Иймээс бие махбодтой болсон Бурхан шүүлтийн ажил гүйцэтгэхийн тулд үнэнийг илэрхийлж, Бурханы зөвт зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлсэн цагт л, зөвхөн тэр үед л бид жинхэнэ гэрлийн илрэлтийг, Бурханы илрэлтийг хардаг ба Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болж эхэлдэг. Ийм маягаар л бид гагцхүү Бурхан л биднийг ариусгаж, аварч чадна гэдгийг харж болно. Христээс өөр ямар ч хүн эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж чадахгүй.
………………………
Хүнийг байлдан дагуулж, ариусгаж, төгс болгохын тулд эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь үнэн, Бурханы зан чанар, Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг илэрхийлснээр хийгдэх ёстой. Эцсийн өдрүүдэд энэхүү шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан Өөрөө гарч ирдэг. Энэ ажил нь нэг эрин үеийн эхлэл, нөгөө эриний төгсгөлийг тэмдэглэдэг. Энэхүү ажлыг бие махбодтой болсон Бурхан хийх ёстой бөгөөд ямар ч хүн Түүний оронд энэ ажлыг хийж чадахгүй. Бурхан ажлаа хийхээр Өөрөө бие махбодтой болохын оронд Өөрийнхөө бүх ажлыг хийхдээ хүмүүсийг ашиглах ёстой гэж яагаад олон хүн итгэдэг юм бэ? Итгэхийн аргагүй юм! Хүн төрөлхтөн Бурханыг ирэхэд үнэхээр угтан авдаг уу? Бурхан Өөрийнхөө ажлыг хийхдээ хүмүүсийг ашиглах болно гэж хүсдэг хүмүүс яагаад үргэлж ийм олон байдаг юм бэ? Яагаад гэвэл, хүмүүс өөрсдийнхөө үзлийн дагуу ажилладаг, аливааг яаж хийх ёстой гэж бодно тэрүүгээрээ л хийдэг. Иймээс ихэнх хүмүүс хүнийг амархан шүтэж, хөшөөний суурин дээр залаад, хүнийг дагадаг. Гэхдээ Бурханы ажиллах арга зам хэзээ ч хүний үзэлтэй нийцдэггүй, Тэр аливааг хүний бодож байгаа шигээр хийдэггүй. Иймээс Бурхантай нийцэлтэй байх нь бидэнд хэцүү байдаг. Бурханы мөн чанар бол үнэн, зам, амь юм. Бурханы зан чанар ариун, зөвт агаад халдашгүй. Харин завхарсан хүн Сатанаар нэвт шувт завхруулагдсан байдаг ба сатанлаг зан чанараар дүүрэн байдаг, тэдний хувьд Бурхантай зохицолтой байхад хэцүү. Иймд бие махбодтой болсон Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд бидэнд хэцүү санагддаг ба бид судалж, ажиглахыг хүсдэггүй, харин оронд нь хүнийг шүтэж, ажилд нь сохроор итгээд, Бурханы ажил мэт үүнийг хүлээн зөвшөөрч, дагадаг. Энд ямар асуудал байна вэ? Бурханд итгэх болон Түүний ажлыг туулах гэдэг нь юу гэсэн үг болох талаар өчүүхэн ч таамаг хүн төрөлхтөнд байдаггүй гэж хэлж болно, иймээс эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь завхарсан хүн төрөлхтний бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд бие махбодтой болж, үнэнийг илэрхийлснээр хийгдэх ёстой. Эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийхийн тулд Бурхан яагаад хүнийг ашигладаггүй юм бэ гэсэн зарим хүний асуултын тухайд гэвэл, үүнд одоо ч хариулт хэрэгтэй гэж үү? Хүний мөн чанар бол хүн, хүнд бурханлаг чанар байдаггүй тул үнэнийг илэрхийлж, Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлэх чадваргүй, хүн төрөлхтнийг аврах ажлыг хийж чадахгүй. Хүмүүс бид бүгд Сатанаар завхруулагдаж, нүгэлт уг чанартай болсон гэдгийг дурдахын ч хэрэггүй, иймд бид бусдыг шүүх ямар эрхтэй юм бэ? Бузар, завхарсан хүн өөрийгөө ариусгаж, аврах чадваргүй байдаг тул яаж бусдыг ариусгаж, аврахаар санаархаж болох юм бэ? Бусад нь тэдний шүүлтийг хүлээн авахыг хүсэхгүй байх учраас завхарсан хүн шившгээ тарих байлаа. Зөвхөн Бурхан л зөвт агаад ариун, Бурхан л үнэн, зам, амь. Иймээс эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг бие махбодтой болсон Бурхан гүйцэтгэх ёстой. Нэг ч хүн ийм ажил хийж чадахгүй, энэ бол баримт.
Тэгвэл Хуулийн эрин үед Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан яагаад хүнийг ашигласан бэ? Яагаад гэвэл, Хуулийн эрин үеийн ажил болон эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил нь өөр өөр шинж чанартай. Хуулийн эрин үед хүмүүс дөнгөж мэндэлсэн хүмүүн төрөлтөн байсан, тэднийг Сатан туйлын бага завхруулсан байлаа. Ехова Бурханы ажил үндсэндээ хууль, тушаал гаргаж, эртний хүмүүсийг газар дээр хэрхэн амьдрах тухай удирдамжаар хангах явдал байв. Ажлын энэ үе шат нь хүний зан чанарыг өөрчлөхөд чиглээгүй, илүү их үнэнийг илэрхийлэх шаардлага ч байгаагүй. Өөрийн тогтоосон хуулийг израильчуудад дамжуулахын тулд л Бурхан хүнийг ашиглах хэрэгтэй болсон, ингэснээр израильчууд хэрхэн хуулийг сахиж, Еховаг шүтэн мөргөж, газар дээр хэвийн амьдралаар амьдрахаа мэдэх байсан юм. Ингээд ажлын тэрхүү үе шат гүйцэлдсэн. Иймээс Хуулийн эрин үеийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Бурхан Мосег ашигласан бөгөөд уг ажлыг биечлэн гүйцэтгэхийн тулд бие махбодтой болох хэрэггүй байлаа. Эсрэгээрээ, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил Сатанаар гүнзгий завхруулагдсан хүн төрөлхтнийг аврахад чиглэдэг. Бурханы үгийн хэдхэн бүлгийг гаргаж, цөөн хэдэн хууль гаргах нь энэ тохиолдолд хангалтгүй. Ихээхэн хэмжээний үнэнийг илэрхийлэх ёстой. Бурханы төрөлх зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох нь бүрэн илэрхийлэгдэх ёстой, Бурхан хүн төрөлхтөнтэй нүүр тулан Өөрийгөө илчилж байгаа юм шиг үнэн, зам, амийг бүх хүнд нээн, үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх боломжийг хүнд олгох ёстой бөгөөд ингэснээрээ Тэрээр хүн төрөлхтнийг нэвт шувт ариусгаж, аварч, төгс болгодог. Бурхан бие махбодтой болсноор Өөрөө үүнийг биечлэн хийх ёстой, нэг ч хүн Түүний оронд хийж чадахгүй. Өөрийнхөө үгийн хэдхэн хэсгийг гаргахын тулд Бурхан эш үзүүлэгчдийг ашиглаж болох боловч Бурханы төрөлх зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлж, эсвэл үнэнийг бүхэлд нь илэрхийлэхийг Бурхан эш үзүүлэгчдэд зөвшөөрдөггүй, учир нь завхарсан хүн төрөлхтөн тэгж хийхэд тохирохгүй. Хэрвээ Бурхан, Өөрийн зан чанар болон үнэнийг бүхэлд нь илэрхийлэхийн тулд хүнийг ашигласан бол хүн Бурханыг доромжлох боломжтой, учир нь хүн завхарсан зан чанартай, өөрийнхөө үзэл, төсөөллийг санаандгүй задруулах магадлалтай, хүний ажилд хольц байх нь гарцаагүй бөгөөд Бурханыг хялбархан доромжилж, Бурханы ажлын нийт үр ашигтай байдалд нөлөөлж чадна. Бас бид өөрт юу байгаа, өөрөө юу болохоо Бурханд юу байгаа, Тэр юу болохтой андууран, өөрийн ажил дахь бохир хольцыг үнэнйн ажүзэх талтай байдаг. Энэ нь Бурханыг буруу ойлгож, доромжлоход хүргэдэг. Бас хэрвээ Бурхан Өөрийн зан чанар болон үнэнийг бүхэлд нь илэрхийлэхдээ хүнийг ашигласан бол хүний хольцоос болоод бид хүлээн зөвшөөрөхийг хүсэлгүй, бүр эсэргүүцэж ч болох юм. Сатан тэгвэл алдаа олоод буруутгаж, Бурханд сэтгэл дундуур байдлыг маань дэврээж, үймээн самуун өдөөж, өөрсдийн бие даасан хаант улсыг байгуулахад биднийг турхирах байв. Энэ бол хүн Бурханы ажлыг хийхийн эцсийн үр дүн юм. Ялангуяа эцсийн өдрүүд дэх гүнзгий завхарсан хүнийг аврах Бурханы авралын тохиолдолд хүмүүс бие махбодтой болсон Бурханы ажлыг амархан хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаггүй. Иймээс хэрвээ Бурхан энэ ажлыг хийхдээ хүнийг ашигласан бол бид нар хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах бараг боломжгүй байсан. Эдгээр нь илэрхий баримт биш гэж үү? Шашны ертөнцийн ахлагч, пасторуудыг хар, бие махбодтой болсон Бурханы ажлыг эсэргүүцэж, яллаж байгаа нь урьд нь Эзэн Есүсийг эсэргүүцэж байсан Иудейн ахлах тахилчид болон фарисайчуудынхаас ялгаатай байна гэж үү? Завхарсан хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал бол амархан ажил биш. Бид Бурхан хэрхэн боддогийг ойлгох ёстой!
………………………
Бие махбодтой болсноор дамжуулан хийгдэх эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил үнэхээр утга учиртай. Бурхан эцсийн өдрүүдэд газар дээр бие махбодтой болж, хүмүүсийн дунд амьдарч, Өөрийн үгийг хүмүүст тунхаглаж, Өөрийн зан чанар болон Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнийг олон нийтэд илэрхийлсэн. Бурхан хэнийг хайрладаг, хэнийг жигшдэг, Бурханы уур хэн рүү чиглэдэг, Тэр хэнийг шийтгэдэг, Түүний сэтгэл санааны байдал, хүмүүст тавих шаардлага, хүмүүсийн төлөөх санаа зорилго, амьдралын талаарх хүний хүслэнт үзэл бодол, үнэт зүйл гэх мэт. Тэр бидэнд энэ бүх зүйлийг мэдэгдэж, амьдралд тодорхой зорилготой байх боломж олгодог, ингэснээр бид шашны тодорхойгүй эрэл хайгуулд зорилгогүйгээр хайн явах хэрэггүй. Бурханы үгэнд хэлдэгчлэн: “Бие махбодтой болсон Бурхан, Еховагийн нуруу л хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөдөг ба тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг ч бас дуусгавар болгодог.” Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы үг болон ажлыг туулсан бүх хүнд нийтлэг туршлага байдаг: Бид Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж, бүх төрлийн шалгалт, цэвэршүүлэлт амсаж, ХКН-ын харгис хэрцгий мөрдлөг, хяхалт хавчлагад гүн гүнзгий тарчилсан ч гэсэн Бурханы зөвт зан чанар бидэн дээр ирэхийг харсан, Бурханы сүр жавхлан, уур хилэн, төгс хүчин, мэргэн ухааныг харсан, мөн яг л Бурханыг Өөрийг нь харж байгаатай адил Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхний илрэлийг харсан. Хэдий бид Бурханы сүнслэг биеийг хараагүй ч Бурханы төрөлх зан чанар, Түүний төгс хүчин, мэргэн ухаан, Түүнд юу байгаа, Тэр юу болох бүхэн нь бидэнд бүрэн илчлэгдэж, Бурхан бидний өмнө нүүр тулан ирсэн мэт байсан бөгөөд бидэнд Бурханыг үнэхээр мэдэж, Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байх боломж олгосон, ингэснээр бид, бидэнд зориулсан Бурханы ямар ч төлөвлөгөөг үхэх хүртлээ дуулгавартай дагаж болох юм. Бурханы үг болон ажлаас бид Бурханыг бодитой, жинхэнэ байдлаар харж, мэдэж, бүх үзэл, төсөөллөө бүрмөсөн хаяж, Бурханыг үнэхээр мэддэг хүмүүс болдог гэдгийг бид бүгд мэдэрдэг. Өмнө нь бид Бурханы зан чанарыг хайр энэрэлтэй, өршөөнгүй гэж бодоод, Бурхан хүний нүглийг байнга өршөөж, уучилна гэж итгэдэг байсан. Гэхдээ Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтийг туулснаар Бурханы зан чанар бол өршөөнгүй, хайр энэрэлтэй байгаад зогсохгүй, бас зөвт, сүр жавхлант, уур хилэнтэй гэдгийг бид үнэхээр ойлгож авсан. Түүний зан чанарт халдсан хэн боловч шийтгүүлнэ. Тиймээс бид Бурханыг хүндэлж, үнэнийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгээр амьдарч чадна. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг туулснаар бид бүгд Бурханы зан чанар бол ариун, зөвт, халдашгүй гэдгийг жинхэнээсээ, бодитоор ойлгож авч, Бурханы өршөөл, хайрыг мэдэрч, Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг үнэхээр үнэлдэг болж, Бурхан Өөрийгөө хэрхэн даруухнаар нуусныг ухаарч, Түүний чин санаа зорилго, хайр татам олон чанар буюу Түүний сэтгэл санааны байдал, итгэмжит байдал, гоо сайхан, сайн сайхан, эрх мэдэл, дээд эрх, бүх зүйлийг хянах хяналт гэх зэргийг мэдэж авсан. Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхэн нь Бурханыг Өөрийг нь харж байгаа мэт бидний өмнө гарч ирэн, Бурханыг нүүр тулан мэдэх боломжийг бидэнд олгосон. Бид өөрсдийнхөө үзэл, төсөөлөлд үндэслэн Бурханд итгэж, Бурханыг дагахаа больж, харин Бурханыг гэх жинхэнэ хүндлэл, бишрэлийг мэдэрч, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, Түүнд найддаг. Үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан биечлэн бие махбодтой болоогүй бол бид хэзээ ч Бурханыг мэдэхгүй байх байсан ба өөрсдийгөө нүглээс ангижруулж, ариусгалтад хүрч чадахгүй байх байсан гэдгийг бид үнэхээр ухаарсан. Иймээс та нар үүнийг яаж ч харсан бай, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг бие махбодтой болсон Бурхан Өөрөө хийх ёстой, хэн ч Түүний оронд зогсож чадахгүй. Хүний үзэл, төсөөллөөс үүдээд хэрвээ Бурхан, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхдээ хүнийг ашигласан бол хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх байсан юм.
Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт