Асуулт 5: Завхарсан хүн төрөлхтнийг бие махбодтой болсон Бурхан аврах ёстой гэж яагаад хэлдэг вэ? Энэ нь ихэнх хүмүүсийн ойлгодоггүй зүйл—энэ талаар нөхөрлөл хийнэ үү.
Хариулт:
Завхарсан хүн төрөлхтнийг бие махбодтой болсон Бурхан аврах ёстой байдгийн шалтгаан нь хүний махан бие Сатанд бүрмөсөн мэхлэгдэж, завхруулагдсан байдгаас болдог. Бүх хүн төрөлхтөн Сатаны эзэмшил дор амьдардаг, тэд сайн муу, сайхан муухайг ялгаж чаддаггүй. Тэд эерэг, сөргийн хоорондох ялгааг ч хэлж чаддаггүй. Тэгээд Сатаны гүн ухаан, хууль, уг чанарын дагуу амьдардаг, биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, хөнгөн хуумгай, хуулинд захирагддаггүй. Тэд бүгдээрээ Сатаны биелэл бөгөөд Бурханыг эсэргүүцэхийн тулд Сатантай хуйвалддаг дорд амьтад болсон атлаа үүнийгээ ухаардаггүй. Бурхан бол Бүтээгч, Бурхан л хүмүүсийн жинхэнэ уг чанарыг болон ямар түвшинд завхруулагдсаныг нэгд нэггүй мэддэг. Зөвхөн Бурхан л хүний сатанлаг уг чанар, завхарсан зан чаналыг ил болгож, задлан шинжилж чадна, хэрхэн хүн шиг амьдарч, авирлахыг хүнд хэлж өгч, хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, ариусгаж, аварч чадна. Бурханаас өөр ямар ч бүтээгдсэн хүн, хүний завхралын мөн чанарыг нэвт шувт харж чадахгүй, бас хэрхэн хүн шиг авирлах тухай үнэнийг хүнд өгч гарцаагүй чадахгүй. Иймээс хэрвээ Бурхан гүнээ завхарсан хүн төрөлхтнийг Сатаны савраас булаан авч, аврахыг хүсвэл бие махбодтой болсон Бурхан үнэн болон Бурханы зан чанарыг биечлэн илэрхийлж, аврагдахын тулд эзэмших ёстой бүх үнэнийг хүнд хэлээд, үнэнийг ойлгож, Бурханыг мэдэж, Сатаны ёрын муу явуулга, янз бүрийн төөрөгдлийг нэвт шувт харах боломжийг хүнд олгох үед л хүн Сатаныг хаяж, голж, Бурхан руу эргэн ирж болох юм. Бас, бие махбодтой болсон Бурханы ажил бүх төрлийн хүмүүсийг ил болгодог. Учир нь хүмүүс бүгдээрээ биеэ тоосон, бууж өгөхөөс татгалздаг бөгөөд Бурхан үнэнийг илэрхийлэхээр бие махбодтой болох үед байнга өөрсдийн үзэл, эсэргүүцэл, бүр дайнаар хариу барьдаг. Тийм болохоор завхарсан хүн төрөлхтөн Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг тухай баримт бүрэн илчлэгддэг ба илчилдэг завхрал, мөн чанар болон уг чанарт нь үндэслэн хүнийг шүүх шүүлтээ Бурхан явуулдаг. Зөвхөн ийм маягаар л Бурхан хүн төрөлхтнийг төвөггүй байлдан дагуулж, аварч, төгс болгож чадна. Бурханы үгийн шүүлтээр дамжуулан хүн аажмаар байлдан дагуулагдаж, ариусгагддаг. Хүн бүрэн байлдан дагуулагдах үедээ бие махбодтой болсон Бурханыг дуулгавартай дагаж эхэлдэг, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж, Бурханы ажлыг туулж эхэлдэг, үнэнийг эрж хайж, дахин хэзээ ч Сатаны гүн ухаан, дүрмээр амьдрахгүй гэж шийддэг. Хүн тэр чигтээ Бурханы үгийн дагуу амьдрах үед Бурхан Сатаныг бүрмөсөн ялсан байдаг ба завхарсан хүн Сатаныг ялсан ялалтынх нь олз омог болдог. Мөн чанартаа Бурхан завхарсан хүн төрөлхтнийг Сатаны гараас булаан авдаг. Зөвхөн бие махбодтой болсон Бурханы ажил л тийм үр дүнд хүрч чадна. Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан бие махбодтой болох туйлын шаардлага энэ бөгөөд зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, аварч чадна. Бурханы ашигладаг хүмүүс хүн төрөлхтнийг золин аварч, аврах ажил хийх чадваргүй.
Хэрвээ завхарсан хүн аврагдахыг хүсвэл өөрийг нь биечлэн шүүж, ариусгахын тулд Бурхан махбод болох нь үнэхээр хэрэгтэй. Бие махбодтой болсон Бурхан хүнтэй харилцах явцдаа Бурханыг нүүр тулан ойлгож, мэдэх боломжийг хүнд олгодог. Үнэнийг үнэхээр эрэлхийлэгчид эцсийн өдрүүдийн Христийн шүүлт, ариусгалтыг хүлээн зөвшөөрдөг учраас аяндаа Бурханыг дуулгавартай дагаж, зүрх сэтгэлдээ Бурханыг гэх хайрыг мэдэрч, Сатаны эзэмшлээс бүрэн аврагдаж чаддаг. Энэ нь Бурханы хувьд хүн төрөлхтнийг аварч, төгс болгох шилдэг арга зам биш гэж үү? Бурхан бие махбодтой болсон учраас бид Бурхантай нүүр тулан уулзаж, Түүний бодитой ажлыг туулах боломжтой болсон, бас Бурханы үнэн зөв үгийн хангалтыг хүлээн авч, Түүгээр шууд услуулж, хариулуулах боломжтой болсон, ингэснээр бид Бурханд найдаж, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнийг үнэхээр хайрлаж эхэлдэг. Бурхан хүн төрөлхтнийг аврах ажил хийхийн тулд бие махбодтой болоогүй бол энэ бодитой үр дүнд хүрч чадахгүй байх байлаа…
Завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан махбод болох үедээ Бурханы шаардлага, Түүний хүсэл, Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг хүн төрөлхтөнд тодорхой хэлэхийн тулд хүний хэлийг ашиглаж чадна. Ийм маягаар хүн ухаан зарж, эрж хайлгүйгээр Бурханы хүслийг ойлгож чадна, мөн Бурханы шаардлага болон өөрсдийн хэрэгжүүлэх учиртай замыг мэдэж болох юм. Тэд бас Бурханы талаар бодитой ойлголт, мэдлэгтэй болж чадна. Нигүүлслийн эрин үед Петр Эзэн Есүсээс: “Эзэн минь, ах дүү маань миний эсрэг бурууг үйлдвэл би түүнийг хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу?” (Матай 18:21) гэж асуусантай адилхан. Есүс Петрт шууд: “Би чамд долоон удаа биш, харин дал дахин долоон удаа гэж хэлье” (Матай 18:22) гэсэн юм. Үүнээс бид, бие махбодтой болсон Эзэн Есүс хэдийд ч, хаашаа ч явсан хүмүүсийг хооллож, дэмжиж, хүнд хамгийн бодитой, тодорхой хангалт өгч байсан гэдгийг харж болно. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүмүүсийн дунд бие махбодтой болоод, хүний бодит нөхцөл байдалд хандсан үнэнийг илэрхийлж, хүн төрөлхнийг дэмжиж, хангахын тулд Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлж, Бурханд итгэх хүний итгэл дэх бүх алдаа мадаг, төөрөгдлийг зааж өгч, хүнд Бурханы хүсэл, шаардлагын талаар мэдэгдэж, хүмүүст хамгийн бодитой, нарийн зөв амийн хангалт, тэжээл өгсөн. Жишээлбэл, бид өөрийн мэдэлгүй тэрслүү байдал, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл дотор амьдарч байх үед Бурханы үг биднийг шууд илчилж, шүүж, сатанлаг уг чанар маань яаж Бурханы эсрэг байдгийг Бурханы үгээс харах боломж олгодог. Бид хувийн ашиг хонжооныхоо төлөө Бурханыг дагаж, ингэхдээ өөрсдийгөө зөвтгөдөг бол Бурхан бидэнд дутагддаг зүйлд үндэслэн биднийг ил болгож, Бурханы дагалдагчид болохын хувьд ямар итгэл баримтлах ёстой талаар бидэнд хэлдэг. Түүний шүүлтийг туулахдаа Бурханыг буруу ойлгох үед Бурханы үг бидэнд хүн төрөлхтнийг аварч, шүүдэг Бурханы чин санаа зорилгыг сануулж, Бурханы тухай буруу ойлголтыг маань шийдвэрлэдэг гэх мэт. Бие махбодтой болсон Бурхан яаж бидэнд байнга тусалж, биднийг хангаж байдгийг Бурханы сонгосон бүх хүн гүнээ туулсан, ингэснээр бид ухаан зарж, эрж хайх хэрэггүй. Бид Бурханы хамгийн бодитой хангалт, тэжээлийг олж авахын тулд Төгс Хүчит Бурханы үгийг илүү их уншихад л болно. Бурханы илэрхийлдэг үгээр дамжуулан бид Бурханы хүсэл, зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох бүхний талаар жинхэнэ ойлголт олж авдаг, энэ ойлголтоор дамжуулан бид жинхэнэ амьдралыг амьдран харуулахын тулд ийм маягаар хэрхэн эрэлхийлэхээ мэдэж авч, Сатаны өөдгүй явуулгыг нэвт харахад суралцаж, Сатан биднийг голд нь ортол завхруулсныг тодорхой харж, ингэснээрээ өөрсдийн нүгэл, Сатаны харанхуй нөлөөг аажмаар хаядаг. Үүний үр дүнд бидний амь зан чанар өөрчлөгдөж, бид зөв замд хөл тавин, үнэний бодит байдлыг амьдран харуулдаг. Бурхан бие махбодтой болсон нь энэ бүхнийг боломжтой болгосон.
Бурхан ажиллаж, үгээ илэрхийлэхийн тулд бие махбодтой болсон бөгөөд илүү бодитой амийн хангалт, хоол тэжээл олж авах боломжийг хүнд олгосон. Хүнд бие махбодтой болсон Бурханы шүүлтийн ажлын талаар олон үзэл байдгийг үл харгалзан Бурхан хүнд амийн зам болон мөнхийн авралыг авчирсан ба хүн Түүнд түшиглэх болжээ… Хүн төрөлхтнийг аварч, төгс болгохын тулд эцсийн өдрүүдэд бие махбодтой болох үедээ Бурхан эгэл жирийн хүний Хүүгийн төрхтэй болсон баримтыг үл харгалзан, мөн Тэрээр тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй, супер хүний чадваргүй, эсвэл бие томтой биш бөгөөд хүний үзэл, үгүйсгэл, эсэргүүцэл, гололтын бай болдгийг үл харгалзан, Христийн илэрхийлдэг үнэн болон Түүний гүйцэтгэдэг шүүлтийн ажил нь хүнд Бурханы үгийн хангалтыг өгөн, үнэнийг олж авч, Бурханы илрэлтийг харах боломжийг олгосон. Хэдий бид Бурханы үнэн биеийг хараагүй ч гэсэн Түүний төрөлх зан чанар, ариун мөн чанарыг харсан бөгөөд энэ нь Түүний үнэн биеийг харсантай яг адилхан. Бурхан үнэхээр, бодитоор бидний дунд амьдарч байгааг бид харсан. Бид сэнтийн өмнө өргөгдөж, Бурхантай нүүр тулан ажлыг нь туулж, сэнтийгээс урсдаг амийн амьд усны хангалтыг эдэлж байгаагаа үнэхээр мэдэрдэг. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг туулснаар бид хүн төрөлхтнийг аврах Бурханы чин санаа зорилгыг аажмаар ухаарч эхэлдэг. Тэгээд Бурханы зовлон хэчнээн их болохыг, хүн төрөлхнийг аврахын тулд Тэр ямар их төлөөс төлдгийг харсан. Бидний төлөө Бурханы хийдэг бүхэн нь хайр; энэ нь бүгд аврал. Бид бүгд урьд нь хэчнээн тэрслүү, бодлогогүй байснаа үзэн яддаг ба одоо Бурханыг үнэхээр хайрлаж, дуулгавартай дагадаг. Өдий хүрсэн болохоор бид бие махбодтой болсон Бурханы авралаас л үүдэн одоогийн өөрчлөлтийг туулсан гэдгээ үнэхээр ухаардаг. Эцсийн өдрүүдийн Христ үнэхээр завхарсан хүн төрөлхтний хамгийн агуу аврал, Бурханыг мэдэж, сайшаалыг нь хүртэх цорын ганц зам билээ.
Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт