Асуулт 6: Нигүүлслийн эрин үед, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болж, тэднийг нүглээс золин аврахын тулд Бурхан махбод болсон. Эцсийн өдрүүдэд, хүнийг бүрэн гүйцэд ариусгаж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийхээр Бурхан дахин махбод болсон. Тэгвэл хүн төрөлхтнийг аврах ажлыг хийхийн тулд Бурхан яагаад хоёр удаа бие махбодтой болох хэрэгтэй юм бэ? Бурхан хоёр удаа бие махбодтой болохын жинхэнэ ач холбогдол юу вэ?

Хариулт:

Хүн төрөлхтнийг аврах ажил хийхийн тулд Бурхан яагаад хоёр удаа бие махбодтой болох ёстой вэ гэдгийг бид эхлээд тодорхой ойлгох ёстой: Хүн төрөлхтний авралын тухайд гэвэл Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь гүн гүнзгий утга учиртай. Авралын ажлаас үүдэн, бид золин авралын тухай ярьж байсан ч бай, эсвэл эцсийн өдрүүдийн шүүлт, ариусгалт, авралын тухай ярьж байсан ч бай хамаагүй, үүнийг хүн хийж чадахгүй. Энэ нь, бие махбодтой болж, ажлаа Өөрөө гүйцэтэхийг Бурханаас шаарддаг. Нигүүлслийн эрин үед Бурхан Эзэн Есүс болж бие махбодтой болсон, өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс Өөрийгөө ариун, нүгэлгүй махбодоор хувцаслаж, нүглийн тахил болон загалмайд цовдлогдож, хүнийг нүгэлт байдлаас нь золин аварсан. Бид бүгд үүнийг ойлгодог. Гэхдээ Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэж ирэхийн тухайд бол Тэр яагаад илэрч, ажиллахын тулд хүний Хүүгийн бие махбодтой болсон юм бэ? Үүнийг ойлгох нь олон хүнд хэцүү байдаг. Хэрвээ Төгс Хүчит Бурхан үнэний энэ талыг тайлбарлаж, энэ нууцыг дэлгээгүй бол хэн ч энэ үнэнийг ойлгож чадахгүй байх байсан юм.

………………………

Нигүүлслийн эрин үед Бурхан ердөө л золин авралын ажил хийхийн тулд анх удаа бие махбодтой болж, хүмүүс биднийг нүгэлт байдлаас золин аварч, хуулийн хараал, яллалтаас чөлөөлөхийн төлөөх нүглийн тахил болгон цовдлолыг ашигласан. Бид зөвхөн нүглээ улайж, гэмших ёстой байсан ба бидний нүгэл уучлагдах байсан. Бид тэгээд Бурханы хайрласан элбэг дэлбэг нигүүлсэл болон үнэнийг эдэлж чадах байв. Энэ бол Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажил бөгөөд Эзэнд итгэснээр аврагдах гэдгийн жинхэнэ утга учир энэ юм. Эзэн Есүс хэдийгээр бидний нүглийг өршөөсөн ч гэсэн бид нүгэлт байдлын эрхшээлээс хараахан салаагүй байгаа, учир нь бидэнд нүгэлт уг чанар, сатанлаг зан чанар байсаар байгаа. Хэдий бид Эзэнд нүглээ улайж, Түүний өршөөлийг хүртсэн ч өөрсдийнхөө нүгэлт уг чанарын талаар ямар ч мэдлэггүй байдаг, бас нүгэлт байдлаас хавьгүй илүү ноцтой нөхцөл байдал болох завхарсан зан чанарынхаа талаар бүр ч бага мэддэг. Бид өөрсдийнхөө доторх хууль ёсгүй байдлаас бүрддэг, мөс чанарын буруушаалтыг бий болгодог нүглээ л танин мэдэх чадвартай. Гэхдээ бид илүү гүн гүнзгий нүгэл болох, Бурханыг эсэргүүцэх нүглийг таньж мэдэж чаддаггүй. Жишээлбэл, бид Бурханыг эсэргүүцдэгийн маань эх сурвалж юу болох, бидний сатанлаг зан чанар яаж илэрдэг, бидний сатанлаг уг чанар хэрхэн бий болсон, Сатаны ямар хор бидний уг чанарт оршдог, хүний сатанлаг гүн ухаан, сатанлаг логик, дүрэм журам хаанаас үүссэн талаар мэддэггүй. Тэгвэл бид яагаад энэ сатанлаг зүйлсийн талаар мэддэггүй юм бэ? Хүн Эзэн Есүсээр нүглээ өршөөлгөсөн мөртөө яагаад өөрийгөө нүгэлт байдлын эрхшээлээс салгаж чаддаггүй юм бэ, бас яагаад бүр нэг нүглээ үргэлжлүүлэн үйлдсээр байдаг юм бэ? Нүгэл нь өршөөгдмөгц хүн үнэхээр ариун болсон уу? Энэ нь Нигүүлслийн эрин үед хэний ч ойлгож байгаагүй үнэхээр бодит асуудал юм. Эзэнд итгэх итгэлээрээ нүглээ уучлуулсан хэдий ч бид өөрийн мэдэлгүй нүгэл үйлдсээр байж, Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг. Итгэгчид бид бүгд энэ талаар өөрсдийн гэсэн мэдлэгтэй байдаг. Жишээлбэл, Эзэнд итгэлээ өгснийхөө дараа ч гэсэн бид үргэлжлүүлэн худлаа хэлж, нэрэлхүү байж, үнэнийг жигшиж, ёрын мууг баримталдаг. Бид биеэ тоосон, тэрслүү, аминчхан, шуналтай хэвээр байдаг; бид өөрийн эрхгүй завхарсан сатанлаг зан чанарт автдаг. Бид Эзэний төлөө цуцалтгүй ажилладаг боловч шагнуулж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд л ингэдэг. Эзэний нигүүлслийг эдлэх үедээ бид аз жаргалтай, Эзэнд итгэх итгэлдээ шийдвэртэй байдаг ч гай гамшигтай тулгармагц, эсвэл гэр бүлд маань эмгэнэлт явдал тохиолдмогц Эзэнийг буруугаар ойлгож, буруутаж, бүр үгүйсгэж, Түүнээс урвадаг. Бурханы ажил бидний үзэл, төсөөлөлтэй нийцэхгүй л бол бид хоёр нүүрт фарисайчууд шиг авирлаж, Бурханыг эсэргүүцэж, ялладаг. Бид энэ талаар өөрсдийн гэсэн туршлагатай. Энэ нь юуг нотолдог вэ? Хэдий бид Эзэн Есүсийн авралыг хүлээн зөвшөөрч, нүглээ уучлуулсан ч нүглээс бүрэн ангижирч, одоо ариуссан гэсэн үг биш, бид Бурханых болж, Бурханаар авхуулсан гэсэн үг бүр ч биш гэдгийг энэ нь харуулдаг. Иймээс, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр Эзэн Есүсийг дахин ирэх үед шашны ертөнцийн олон хүн Бурханыг шүүж, яллаж, доромжилж, Түүнийг өөрсдийнхөө дайсан гэж ил тод зарлаж, дахин нэгэнтээ загалмайд цовдолдог. Бурханыг ил тод яллаж, эсэрүүцдэг хүмүүс нүгэл нь уучлагдсан гэдэгтээ л үндэслэн тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах уу? Бурханыг эсэргүүцдэг энэ ёрын муу хүчнүүд тэнгэрийн хаанчлалд орохыг Бурхан зөвшөөрөх үү? Энэ антихристүүд, үнэнийг үзэн ядагчдыг Бурхан тэнгэрийн хаанчлал руу өргөх үү? Бидний харж байгаачлан, Эзэнд итгэх итгэлээрээ дамжуулан бид нүглээ өршөөлгөсөн хэдий ч өөрсдийгөө нүгэлт байдлаас бүрэн салгаагүй, сатаны нөлөөнөөс өөрсдийгөө ангижруулаагүй, тэр ч бүү хэл Бурханаар авхуулж, Бурханых болоогүй. Иймээс хэрвээ бид нүглээс өөрсдийгөө салгаж, ариусгалтад хүрч, Бурханаар бүрэн авхуулахыг хүсэж байвал хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажлаар бүрэн ариусгагдаж, аврагдах ёстой.

Бид Бурханы авралын ажлын талаар хавьгүй илүү энгийн үзэл бодолтой байдаг, бидний нүгэл өршөөгдмөгц өөр ямар ч асуудал байхгүй мэт байдаг бөгөөд тэнгэрийн хаанчлал руу Эзэнээр өргөгдөхөө л хүлээхээс өөрийг хийдэггүй. Завхарсан хүмүүс хэчнээн гэнэн, хүүхдэрхүү юм бэ! Завхарсан хүний үзэл, төсөөлөл ямар утгагүй юм бэ! Сатанаар завхруулагдсаны дараа хүнийг шаналгасан цорын ганц асуудал нь нүгэл байсан уу? Хүний нүглийн эх үндэс юу вэ? Нүгэл гэж юу вэ? Яагаад Бурхан үүнийг жигшдэг вэ? Өнөөдрийг хүртэл нэг ч хүнд зүй зохистой ойлголт байгаагүй. Хүнийг Сатан нэгд нэггүй завхруулсан, тэгвэл тэдний завхрал ямар түвшинд хүрсэн бэ? Хэн ч тодорхой мэдэхгүй. Хүний нэвт шувт завхралын бодит байдал Эзэн Есүсийг цовдлох үеэр илэрхий болсон. Хүмүүс, маш их үнэнийг илэрхийлсэн өршөөлт Эзэн Есүсийг цовдолсон гэх баримт нь хүн Сатаны удам, Сатаны төрөл болж, хүн чанараа бүрэн алдсан, бас түүнд өчүүхэн төдий ч ухаалаг байдал, мөс чанар байдаггүй гэдгийг үнэхээр харуулсан юм. Хүмүүсийн дундаас хэн хэвийн хүн чанартай байсаар байна вэ? Бурханд хандах хүний эсэргүүцэл, өшөө хорсол нь нэг бол тэр, эсвэл Бурхан гэх хэмжээнд очиж, Бурхантай эвлэршгүй болсон гэдгийг илтгэдэггүй гэж үү? Хүний нүглийг өршөөснөөр энэ асуудлыг үнэхээр шийдвэрлэж чадах уу? Нүглээ өршөөлгөснөөр бид Бурханыг эсэргүүцэхгүй, эсвэл Түүнийг дайснаа гэж үзэхгүй гэдэгт хэн баталгаа өгч чадах юм бэ? Хэн ч баталгаа өгч чадахгүй! Бидний нүглийг өршөөж болох боловч Бурханыг эсэргүүцдэг уг чанарыг маань Бурхан өршөөж чадах уу? Биднийг дүүргэж байдаг сатанлаг зан чанарыг Бурхан өршөөж чадах уу? Тэгвэл Сатанд харьяалагддаг эдгээр зүйлийг Бурхан яаж шийдвэрлэдэг вэ? Бурхан шүүлт, гэсгээлт ашигладаг нь эргэлзээгүй. Хэзээ ч гэмшдэггүй хүмүүсийн тухайд бол Бурхан тэднийг гамшгаар устгана. Бурханы зөвт шүүлт, гэсгээлтгүйгээр завхарсан хүн байлдан дагуулагдахгүй, тэр ч бүү хэл гүнээ харамсан газар унахгүй байсан гэж хэлж болно. Шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан бие махбодтой болох ёстойн үндсэн шалтгаан энэ юм. Эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан бие махбодтой болох тухайд асуулт тавьж, үзэл агуулдаг хүн олон бий. Яагаад ийм байдаг вэ? Яагаад гэвэл, бид хүний туйлын завхралын бодит байдлыг харж чаддаггүй. Иймд үүний үр дүнд бид эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын утга учрын талаар өчүүхэн ч ойлгодоггүй. Үнэн замыг эрж хайж, судлахдаа бүтэлгүйтдэг. Ийм маягаар бид яаж Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах боломжтой байж чадах юм бэ?

………………………

Бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбодоор хувцаслаж, Бурханы Өөрийн ажлыг хийхийн тулд эгэл жирийн, хэвийн хүн болж байгааг хэлдэг. Бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн чанартай байх ёстой, хэвийн хүн чанар дотор ажиллаж, үг хэлэх ёстой. Тэр гайхамшиг үзүүллээ ч гэсэн, хэвийн хүн чанар дотор үүнийг гүйцэтгэх ёстой. Гадна төрхөөрөө бие махбодтой болсон Бурхан хэвийн харагддаг. Тэр Өөрийнхөө ажлыг хэвийн, ердийн хүн шиг хийдэг мэт санагддаг. Хэрвээ Тэр хэвийн хүн чанаргүй, хэвийн хүн чанараар ажилладаггүй бол бие махбодтой болсон Бурхан биш байх байсан. Бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбодод биеллээ олсон гэсэн үг. Хэвийн хүн чанар дотор Тэр үнэнийг илэрхийлж, Бурханы Өөрийн ажлыг хийн, хүн төрөлхтнийг золин аварч, авардаг. Энэ бол бие махбодтой болохын ач холбогдол юм. Тэгвэл Бурхан хоёр удаа бие махбодтой болохын ач холбогдол юу вэ? Үндсэндээ, Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг биелүүлж, Үг махбодоор илэрсэн ажлыг гүйцэлдүүлж, хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн гэсэн үг юм. Энэ бол Бурхан хоёр удаа бие махбодтой болохын ач холбогдол юм. Бурхан анх удаа бие махбодтой болохын зорилго нь золин авралын ажил хийж, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын замыг засахын төлөө байсан гэдгийг бид бүгдээрээ тодорхой ойлгох ёстой. Иймээс Бурхан анх удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлээгүй. Бурхан хоёр дахь удаа бие махбодтой болохын зорилго нь эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж, хүн төрөлхтнийг Сатаны эзэмшлээс бүрэн аварч, хүн төрөлхтнийг сатанлаг зан чанараас нь салгаж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөх явдал, ингэснээр тэд Бурхан руу буцан очиж, Түүгээр авхуулж чадна. Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд үнэнийг бүхэлд нь илэрхийлж, махбод дахь Бурханы бүх ажлыг гүйцэтгэж, Бурханы махбод болсон биеэр илэрхийлэх ёстой бүх үгийг илэрхийлсэн. Ингэснээр л Тэр Үг нь махбодоор илэрсэн ажлыг гүйцэлдүүлсэн…Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь махбод дахь Бурханы бүх ажлыг буюу хүнийг бүрэн аврах Бурханы ажлыг гүйцэлдүүлдэг. Иймээс, ирээдүйд Бурхан дахин бие махбодтой болохгүй. Гурав дахь, дөрөв дэх удаа гэж байхгүй. Яагаад гэвэл, махбод дахь Бурханы ажил аль хэдийн бүрэн гүйцэлдсэн. Бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлэхийн тулд Бурхан хоёр удаа бие махбодтой болсон гэдгийн утга учир энэ юм.

Бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлэхийн тулд Бурхан бие махбодтой болсон. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хараахан туулаагүй байгаа хүмүүсийн хувьд үүнийг ойлгоход хэцүү. Нигүүлслийн эрин үе дэх золин авралын ажлыг л туулсан хүмүүс Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг мэднэ. Гэхдээ Эзэн Есүсийн ажил ганцхан золин авралаар хязгаарлагдаж байсан бөгөөд Тэрээр Үг нь махбодоор илэрсэн ажлыг гүйцэтгээгүй гэдгийг цөөхөн хүн ойлгодог. Өөрөөр хэлбэл, Эзэн Есүс бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг бүрэн авардаг тухай үнэнийг бүхэлд нь илэрхийлээгүй. Иймээс Эзэн Есүс: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13) гэж хэлсэн юм. Одоо Эзэн Есүс хүний Хүү болж махбодод эргэн ирсэн. Тэр бол эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан юм. Тэрээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж, хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг буюу “Үг нь махбодоор илэрсэн” номон дахь үнэнийг илэрхийлж байгаа. Бие махбодтой болсон Бурхан бүх орчлон ертөнцөд хандан анх удаа Бурханы ялгамж чанараар ярьж, Өөрийн үгийг тунхаглаж байгаа. Тэрээр хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг дэлгэрэнгүй тунхаглаж, Бурханы хүсэл, бүх хүн төрөлхтөнд тавих Өөрийн шаардлага, хүний хүрэх газрыг илэрхийлдэг.

Төгс Хүчит Бурхан үүнийг яаж тайлбарладгийг харцгаая: “Дэлхий бүтээгдсэнээс хойш Бурхан анх удаа бүх хүн төрөлхтөнд хандан үгээ хэлж байгаа нь энэ юм гэдгийг хэлэх нь зүйтэй. Бурхан өмнө нь хэзээ ч бүтээгдсэн хүн төрөлхтөнтэй ийм дэлгэрэнгүй, маш дэс дараатайгаар ярьж байгаагүй билээ. Мэдээж энэ нь бас Тэр бүх хүн төрөлхтөнд маш ихийг, маш удаан хугацаанд ярьсан анхны тохиолдол юм. Энэ нь урьд өмнө огт үзэгдээгүй билээ. Үүнээс гадна, эдгээр айлдвар нь хүн төрөлхтний дунд Бурханы илэрхийлсэн анхны эх бичвэрүүд бөгөөд түүгээрээ Тэр хүмүүсийг ил болгож, удирдан чиглүүлж, шүүж, тэдэнтэй чин сэтгэлээсээ ярьсан тул тэдгээр нь бас Бурхан хүмүүст Өөрийн мөрийг, Өөрийн оршдог газрыг, Бурханы зан чанарыг, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы бодол болон хүн төрөлхтнийг гэх Өөрийн халамжийг мэдэгдсэн анхны айлдварууд юм. Эдгээр нь бүтээлийн цаг үеэс хойш Бурхан хүн төрөлхтөнтэй гуравдагч тэнгэрээс ярьсан эхний айлдварууд бөгөөд Бурхан үгсийн дундаас хүн төрөлхтөнд үзэгдэж, зүрх сэтгэлийнхээ дуу хоолойг илэрхийлэхийн тулд төрөлхийн ялгамж чанараа ашигласан анхны удаа юм гэж хэлж болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, Оршил).

Яагаад гэвэл, Би хүн төрөлхтний төгсгөлийг дэлхий ертөнцөд авчирдаг бөгөөд энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтний өмнө бүхий л зан чанараа ил болгодог, ийнхүү Намайг мэддэг болон мэддэггүй бүх хүн нүдээ хужирлаж, үнэхээр хүний ертөнцөд ирчихсэн, бүх зүйл үржин олширдог газар дэлхийд ирчихсэн гэдгийг минь харж болох юм. Энэ бол Миний төлөвлөгөө, хүн төрөлхтнийг бүтээснээс хойших цорын ганц ‘өчил’ минь билээ. Та нар Миний үйл хөдөлгөөн бүрд анхаарлаа бүрэн хандуулах болтугай, учир нь Миний саваа хүн төрөлхтөнд, Намайг эсэрүүцдэг бүх хүнд дахин нэгэнтээ ойртож байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд).

Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдгийн тухайд бол, туршлага дутмагаасаа болоод үүнийг ер ойлгодоггүй хүмүүс байдаг. Энэ талаар сонсох үедээ тэд ердөө ойлгож чаддаггүй. Одоо Бурханыг хоёр удаа бие махбодтой болох үеэр хийгдсэн ажлыг дэлгэрэнгүй авч үзье. Эхний удаа бие махбодтой болох үедээ Бурхан золин авралын ажил хийж, олон гайхамшиг үзүүлсэн: Тэр ердөө таван талх, хоёр загасаар таван мянган хүнийг хооллосон. Тэр үгээрээ салхи, давлагааг намжаасан. Лазарыг амилуулсан. Бас Эзэн Есүс цөлд дөчин өдрийн турш мацаг барьж, соригдсон. Тэр далай дээр алхсан. Гэх мэтчилэн бий. Эзэн Есүсийн махбод гайхамшиг үзүүлж, уулын орой дээр хувирч байсан болохоор хүмүүс бидний нүдээр бол, хэдий Эзэн Есүс бие махбодтой болсон байсан ч ер бусын элементүүдийг эзэмшсээр байсан. Тэр ердийн хүнээс өөр байсан бөгөөд Түүнийг гарч ирэх бүрд гайхамшиг дагаж байсан. Бас Эзэн Есүс ажлын ганцхан үе шатыг буюу золин авралын ажлыг л хийсэн. Тэрээр золин авралын ажлын үнэнийг л илэрхийлж, голдуу Бурханы энэрэл, хайрын зан чанарыг харуулж байлаа. Тэр шүүлт болон авралын ажлын бүх үнэнийг илэрхийлээгүй, бас Бурханы зөвт, ариун, халдашгүй зан чанарыг илэрхийлээгүй. Иймээс эхний удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын утга учрыг гүйцэлдүүлсэн гэж хэлж болохгүй. Төгс Хүчит Бурханы хэлдэгчлэн: “Есүсийн гүйцэтгэсэн ажлын үе шат ‘Үг Бурхантай хамт байсан’ гэдгийн мөн чанарыг л биелүүлсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байж, Бурханы Сүнс махбодтой хамт байсан ба тэрхүү махбодоос салшгүй байв. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийн бүр ч том нотолгоо юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 4). Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь эхний удаа бие махбодтой болсноосоо өөр. Хоёр дахь удаа бие махбодтой болох үедээ Бурхан гайхамшиг үзүүлээгүй бөгөөд Тэр огтхон ч ер бусын биш. Гадаад төрхөөрөө Тэр хэвийн, эгэл жирийн хүнтэй адилхан харагдаж, хүмүүсийн дунд бодитоор, жинхэнээр ажлаа хийж, үгээ хэлдэг. Тэр хүнийг шүүж, ариусгаж, төгс болгох үнэнийг илэрхийлсэн. Төгс Хүчит Бурхан, Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг илчилж, Бурханы зөвт, ариун зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы хүсэл, хүнд тавьдаг Түүний шаардлагуудыг харуулсан. Бас хүний Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанар, завхарсан зан чанарыг шүүж, илчилсэн бөгөөд ингэснээрээ хүнийг төрлийнх нь дагуу байлдан дагуулж, төгс болгож, илчилж, таягдан хаясан. Эцсийн өдрүүдэд хүнд Бурханы хайрладаг бүх үнэн нь Түүний махбодын хэвийн хүн чанар дотор илэрхийлэгддэг, энд ямар ч ер бусын зүйл байхгүй. Бид үгээ хэлж, ажлаа хийж байгаа хэвийн хүнийг л хардаг боловч Христийн хэлдэг үг бүгд үнэн юм. Үүнд эрх мэдэл, хүч чадал байдаг, энэ нь хүнийг ариусгаж, аварч чаддаг. Хүний завхралын үнэн байдал, мөн чанарыг шүүж, илчилдэг Христийн үгээс бид, Бурхан хүнийг ажиглахдаа зүрх сэтгэлийнх нь гүнд хүрдгийг, хүний талаар нэгд нэггүй ойлголттой байдгийг харж болно. Бид бас Бурханы зөвт, ариун, халдашгүй зан чанарыг мэдэж авдаг. Христийн сургаал, сануулгаас бид хүнийг гэсэн Бурханы энэрэл, анхаарал халамжийг ухамсарладаг. Христийн ярьж, ажилладаг олон янзын арга замаас бид Бурханы төгс хүчин, мэргэн ухаан, хүн төрөлхтнийг аврахаар ажилладаг Бурханы чин сэтгэлийн санаа зорилго, хүнийг гэх Бурханы жинхэнэ хайр, авралыг ойлгож эхэлдэг. Бүх зүйл, хэрэг явдал, юмсад хандах Христийн арга замаас бид Бурханы сэтгэл хангалуун байдал, уур, уй гашуу, аз жаргал нь бүгд эерэг зүйлсийн бодит байдал болохыг, тэдгээр нь бүгд Бурханы зан чанарын илэрхийлэл, Бурханы амийн мөн чанарын төрөлхийн илрэл болохыг ойлгож авдаг. Христийн үг болон ажлаас бид Бурхан ямар эрхэм дээд, агуу болохыг, Тэр яаж Өөрийгөө даруухнаар нуудаг болохыг харж, Бурханы төрөлх зан чанар, жинхэнэ төрхийн талаар жинхэнэ ойлголт, мэдлэгтэй болж, үнэнээр цангаж, зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэлж, Бурханыг үнэхээр хайрлаж, Түүнд дуулгавартай байхад хүрдэг. Энэ бол хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы үг болон ажлын бидэнд үзүүлсэн үр нөлөө юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы үг, ажил нь Бурхан махбод болсныг бидэнд харуулаад зогсохгүй, бас Бурханы үг махбодоор илэрч байгаа баримтыг харах боломж олгодог. Бурханы үг бүх зүйлийг гүйцэлдүүлдэг. Энэ хэвийн, ердийн махбод бол үнэний Сүнсний биелэл билээ. Бие махбодтой болсон Бурхан бол үнэн, зам, амь юм! Тэр бол цорын ганц жинхэнэ Бурханы илрэлт! Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажлаар л бие махбодтой болохын ач холбогдол гүйцэлддэг.

………………………

Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг хэрхэн гүйцэлдүүлдэг талаар одоо бид бүхэн арай илүү ойлголттой боллоо! Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил нь бие махбодтой болсон Бурханы ажлаар дамжуулан гүйцэлддэг гэдгийг бид одоо мэдэж авлаа. Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажлын үе шат нь золин авралын ажил байсан. Түүний илэрхийлсэн үнэн тун хязгаарлагдмал байсан тул Эзэн Есүсийн ажлыг туулчихаад Бурханы талаарх бидний мэдлэг хязгаарлагдмал хэвээр байдаг. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхээр ирж, хүний завхралыг шүүх Бурханы зөвт шүүлтийн тухай үнэнийг бүхэлд нь илэрхийлсэн. Энэ нь бидэнд Бурханы төрөлх зан чанарыг харж, зөвт, ариун мөн чанарыг нь мэдэх боломж олгодог. Иймээс эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан махбод дахь Бурханы ажлыг бүрмөсөн гүйцээсэн. Тэрээр Бурханы махбодоор илэрхийлэх учиртай үнэнийг бүхэлд нь илэрхийлж, улмаар Үг нь махбодоор илэрсэн гэдэг баримтыг биелүүлсэн. Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын утга учрыг ийнхүү гүйцээдэг. Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь зайлшгүй шаардлагатай бөгөөд бие биеэ харилцан нөхөж, сэлбэдэг. Иймээс Бурхан зөвхөн нэг удаа бие махбодтой болж болно, эсвэл Тэр гурав, дөрвөн удаа бие махбодтой болно гэж хэлж болохгүй. Учир нь, Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг аль хэдийн гүйцэлдүүлж, бие махбодтой болсон Бурханы илэрхийлэх учиртай, хүн төрөлхтнийг аврах үнэнийг бүхэлд нь илэрхийлсэн. Тиймээс, Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын утга учрыг гүйцэлдүүлдэг.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт

Өмнөх: Асуулт 5: Завхарсан хүн төрөлхтнийг бие махбодтой болсон Бурхан аврах ёстой гэж яагаад хэлдэг вэ? Энэ нь ихэнх хүмүүсийн ойлгодоггүй зүйл—энэ талаар нөхөрлөл хийнэ үү.

Дараах: Асуулт 7: Христ бол үнэн, зам, амь гэдгийг Бурханы махбод болсон хоёр бие гэрчилсэн. Христ үнэн, зам, амь байна гэдгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх