Асуулт 7: Христ бол үнэн, зам, амь гэдгийг Бурханы махбод болсон хоёр бие гэрчилсэн. Христ үнэн, зам, амь байна гэдгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ?
Хариулт:
Хэрвээ итгэгчид, Христ бол үнэн, зам, амь гэдгийг, үнэхээр ухаарвал, энэ нь үнэхээр эрхэм зүйл бөгөөд тийм итгэгчид Христийн мөн чанарын талаар жинхэнэ мэдлэгтэйг харуулдаг. Зөвхөн тийм хүнийг л Бурханыг үнэхээр мэддэг гэж болно. Христ бол бие махбод болсон бодитой Бурхан юм. Христийг таньж, Түүнд дуулгавартай байдаг хүмүүс л Бурханыг үнэхээр мэддэг. учир нь үнэн, зам, амь бүгд, Бурханаас бий болдог. бие махбодтой болсон, Христийн илэрхийллээс бүгд гарч ирдэг. Христээс өөр хэнийг ч үнэн, зам, амь гэж хэлж болохгүй, тун цөөхөн хүн л үүнийг ойлгодог. Бие махбодтой болсон Бурханыг таних хүний чадварыг Бурхан, хүнийг шалгах Өөрийн стандарт болгон ашигладаг. Өөрсдийн итгэлээрээ энэ стандартад нийцдэг хүмүүс л Бурханы магтаалыг хүртэж чадна. Бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай байдаг бүх хүн нь эхлээд төгс болгуулахаар Бурханы өмнө өргөгдөх ялагчид юм. Христийг хүлээн зөвшөөрч дуулгавартай дагадаггүй хүмүүс нь, гай гамшгийн зовлон амсахаар илгээгдэнэ, учир нь тэд бие махбодтой болсон Бурханыг таньдаггүй ба тэднийг мунхаг охид гэж үздэг. Эзэн Есүс ирэх үедээ үнэнийг хайрладаг, Өөрийнх нь үгийг хүлээн зөвшөөрч, Өөрийг нь үнэхээр дагасан хүмүүсийг бүгдийг нь уулын оройд, аваачиж, биечлэн замчилж, заасан ба шашны ертөнцийн хүмүүс болон зөвхөн хувийн ашиг сонирхлын төлөө Бурханд итгэдэг хүмүүст өчүүхэн төдий ч анхаарал тавиагүй. Учир нь тэд зөвхөн өндөр тэнгэрийн тодорхойгүй Бурханд итгэж,бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрөөгүй. Тэд Бурханыг таних чадваргүй сохор байлаа. Иймээс бие махбодтой болсон Христийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг хүмүүс л Бурханы сайшаалыг хүртэж, Түүгээр төгс болгуулах болно. Яагаад, яагаад зөвхөн Христ л, үнэн, зам, амь юм бэ? Бүгдээрээ Төгс Хүчит Бурханы үгний хэсгээс уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Амийн зам гэдэг бол хэн дуртай нь эзэмшиж чадах зүйл биш, хэн бүхний хялбархан олж авч чадах ч зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба Бурханд Өөрт нь л амийн зам бий. Иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчтэй холбоотой, хүнд амь авчрах ихээхэн ажил хийсэн бөгөөд хүнд амь олж авах боломж олгохын тулд асар их төлөөс төлсөн. Учир нь Бурхан Өөрөө мөнх амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам билээ”(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). “Бурханд л амийн зам байдаг. Түүний амь хувиршгүй учраас мөнх; Бурхан л амийн зам учраас Бурхан Өөрөө мөнх амийн зам юм” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). Төгс Хүчит Бурханы үгнээс бид үнэн, зам, амь бүгдээрээ Бурханаас ирдгийг харлаа. Зөвхөн Бурхан Өөрөө л амийн замыг эзэмшдэг. Библид ингэж байдаг, “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа” (Иохан 1:1). Үг бол Бурхан. Үг бол Бурханы үг. Үг бол үнэн, зам, амь. Үг махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбодод биеллээ олж, өөрөөр хэлбэл, үнэн, зам, амь бүгд махбодод ирснийг хэлж байгаа. Төгс Хүчит Бурханы хэлснээр, “Үг махбод болсон ба үнэний Сүнс махбодод биеллээ олсон—бүх үнэн, амь, зам махбодод ирж, Бурханы Сүнс үнэхээр газар дээр хүрэлцэн ирж, махбодод ирсэн”(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 4). Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь хоёулаа Тэр бол үнэн, зам, амь гэдэг баримтын гэрчлэл юм. Энэ нь хүнд гүн гүнзгий илчлэлийг өгсөн, энэ нь тэдэнд зөвхөн Христ л үнэн, зам, амь юм гэдгийг, мөн Христийн үг болон ажил, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгдээрээ үнэн, зам, амь гэдгийг харуулсан. Энэ бол Христийн мөн чанар. Бурханы үгийг илэрхийлэх үедээ Христ, өмнөх эрин үеийг төгсгөж, шинэ эринийг эхлүүлж, бүх хүн төрөлхтний төлөө бүхий л эрин үеийн ажлыг хийж, Бурханы ажлыг хийж байгаа Бурхан Өөрөө болж үүнийг хийдэг. Христийн илэрхийлдэг Бурханы үг бол ажлын нэг үе шатан дахь Түүний үг бүхэлдээ юм. Энэ нь үнэхээр Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болохын илэрхийлэл, Бурханы удирдах төлөвлөгөөний нууц, хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага, санаа зорилго билээ. Түүний хэлсэн бүх үг бол үнэн. Энэ нь хүний амийг бүрдүүлэхээр барахгүй, бас хүнийг амиар хангаж чадна. Үүнтэй адилаар, Эзэн Есүс ирэх үедээ Нигүүлслийн эрин үед хүнд хэрэгтэй бүх үнэнийг илэрхийлж, нүглээ улайж, гэмшиж, Бурханы өмнө очих боломжийг олгож, түүнийг Бурханд залбирч, Бурханы нигүүлслийг эдлэхээр Бурханы өмнө очиж, өршөөл, хайрыг харах боломжтой болгосон. Энэ нь золин авралын ажлаар хүрсэн үр дүн юм. Эзэн Есүсийн ажил нь хүний нүглийг уучлуулж, хүмүүсийг нүглээс золин аварсан. Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлын үе шатыг гүйцэтгэж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон, Төгс Хүчит Бурхан ирснээр, х үн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг гүйцэтгэж, Бурханы зөвт зан чанар, төгс хүчит байдал, мэргэн ухааныг харах боломжийг хүнд олгож, хүний амь зан чанарыг ариусгаж, өөрчилсөн, ингэснээр хүн Бурханаас эмээж, нүглээс зайлж, өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс бүрэн дүүрэн салгаж, Бурханы өмнө эргэн очиж, Бурханаар авахуулж болох юм. Төгс Хүчит Бурханы ажил нь Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөдөг. Энэ нь бидэнд, Христийн хэлж, хийж, илэрхийлж, харуулдаг бүхэн нь бүгдээрээ үнэн юм гэдгийг харуулж байна. Зөвхөн Христ л хүнийг зөв зам руу чиглүүлж, хүнийг амийн хангалт, авралаар хангаж чадна, ямар ч хүн ийм зүйлийг эзэмшиж, эсвэл илэрхийлж чадахгүй. Христ бол хүний амийн булаг, Тэр бол Төгс хүчит Бурханы илрэлт. Тэр бол үнэн, зам, амь хүний цорын ганц золилт, аврал. Христээс өөр ямар ч хүн үнэн, зам, амийг эзэмшдэггүй, энэ бол харахад илэрхий баримт юм!
Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт