Асуулт 8: Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан, Хаанчлалын эрин үеийг эхлүүлэн, Сатаны захиралтын хуучин эрин үеийг төгсгөсөн гэж та нар гэрчилдэг. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил нь тодорхойгүй Бурханд итгэдэг хүн төрөлхтний итгэлийн эрин үе болон Сатаны захиралтын харанхуй эрин үеийг яаж төгсгөсөн юм бэ? гэдгийг бид асуухыг хүсэж байна. Дэлгэрэнгүй нөхөрлөнө үү.

Хариулт:

Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлаар Тэр хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлсэн. Тэр бас хүн төрөлхтөнд Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх нууц, Түүний хүсэл, хүн төрөлхтний эцсийн хүрэх газрын төлөөх Түүний зохицуулалт гэх мэтийг ил болгосон юм. Энэ нь хүн төрөлхтөнд Бурхантай нүүр тулан уулзаж байгаа мэт байх боломж олгон Бурхан хүн хоёрын хоорондох зайг бүрэн арилгасан. Төгс Хүчит Бурханы тийм ажил нь хүмүүс тодорхойгүй Бурханд итгэдэг эрин үеийг үнэхээр төгсгөсөн ба харанхуйн эрин үе болон Сатаны ёрын муу байдал хүмүүсийг захирч, завхруулж байгааг бас төгсгөжээ. Төгс Хүчит Бурханы ажил бол үнэхээр эрин үеийг төгсгөж, шинэ эринийг эхлүүлэх ажил юм. Түүний үгнээс хэдэн хэсгийг уншицгаая. “Өнөөдөр, Өөрийн үгийг хэлэхээр хүмүүсийн дунд биечлэн ирэхэд минь л хүмүүс Миний талаар бага зэргийн мэдлэгтэй болж, өөрсдийнх нь бодол дотор ‘Миний’ эзэлсэн орон зайг арилгаад, өөрсдийнхөө ухамсарт бодитой Бурханы орон зайг бий болгодог. Хүнд үзэл байдаг ба сониуч зангаар дүүрэн байдаг; Бурханыг харахыг хүсдэггүй хэн байх билээ? Бурхантай уулзахыг хүсдэггүй хэн байх билээ? Гэсэн ч хүний зүрх сэтгэлд тодорхой орон зайг эзэлдэг цорын ганц зүйл нь тодорхой бус, хийсвэр санагддаг Бурхан юм. Хэрвээ Би тэдэнд ний нуугүй хэлээгүй бол хэн үүнийг ухаарах юм бэ? Намайг үнэхээр оршин тогтнодог гэдэгт хэн өчүүхэн ч эргэлзэлгүйгээр үнэхээр баттай итгэх юм бэ? Хүний зүрх сэтгэл дэх ‘Би’ болон бодит байдлын ‘Би’-гийн хооронд үлэмж их ялгаа байдаг ба хэн ч тэднийг хооронд нь харьцуулж чадахгүй. Хэрвээ Би махбод болоогүй бол хүн хэзээ ч Намайг мэдэхгүй байх байсан бөгөөд Намайг мэдэж авсан ч гэсэн тийм мэдлэг нь мөн л үзэл байх бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 11-р бүлэг). “Хүн Сатанд уруу татагдаж, завхарсан учраас, мөн үзэл, сэтгэлгээнд автсан учраас бүх хүн төрөлхтнийг биечлэн байлдан дагуулж, хүний бүх үзлийг илчилж, хүний сэтгэлгээг тасар татахын тулд Би махбод болсон. Үүний үр дүнд, хүн Миний өмнө өөрийгөө гайхуулахаа больж, өөрийн үзлийг ашиглан Надад үйлчлэхээ болиод, улмаар хүний үзэл дэх ‘Би’ бүрмөсөн сарнидаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 11-р бүлэг).

Хаанчлалыг байгуулахдаа Би Өөрийн бурханлаг чанараар шууд ажилладаг ба Миний үгийг мэдсэний үндсэн дээр Надад юу байгаа, Би юу болохыг мэдэх боломжийг бүх хүнд олгон, эцэст нь бие махбодтой болсон Өөрийгөө тэдэнд мэдүүлдэг. Тийнхүү тодорхойгүй Бурханы хойноос хөөцөлдөх хүн төрөлхтний эрэл хайгуулыг төгсгөж, хүний зүрх сэтгэлд тэнгэр дэх Бурханы эзэлдэг байрыг үгүй болгодог; өөрөөр хэлбэл, Би бие махбодтой байх зуураа хийдэг үйл хэргээ хүмүүст мэдэгддэг ба ийнхүү Би газар дээр байх хугацаагаа дуусгана(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 8-р бүлэг).

Махан биед амьдардаг бүх хүний хувьд зан чанараа өөрчлөхөд эрэлхийлэх зорилго шаардлагатай байдаг бөгөөд Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай байдаг. Хоёуланд нь Бурханы махбод болсон бие л хүрч чадах ба хоёуланг нь хэвийн, бодитой махбодоор л биелүүлж чадна. Ийм учраас бие махбодтой болох шаардлагатай бөгөөд энэ нь завхарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын бурхдын дүр төрхийг зүрх сэтгэлээс нь зайлуулах ёстой, хүмүүс завхарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас тэд эхлээд завхарсан зан чанараа мэдэх ёстой. Хэрвээ хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй бурхдын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй бурхдын дүр төрхийг дан ганц үгээр ил болгож, хаяж, бүрэн зайлуулж чадахгүй. Хэрвээ ингэвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй хэвээр байх болно. Эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлсийг бодитой Бурхан болон Бурханы жинхэнэ дүрээр орлуулж, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдүүлснээр л зохих үр дүнд хүрч чадна. Өнгөрсөн хугацаанд эрж хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг хүн танин мэддэг. Энэ үр дүнд, Сүнсний шууд удирдлага биш, хэн нэгэн хүний сургаал бүр ч биш, харин бие махбодтой болсон Бурхан л хүрч чадна. Бие махбодтой болсон Бурханы хэвийн ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын Бурханы эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурханыг албан ёсоор Өөрийн ажлыг хийх үед хүний үзэл бүгд ил болдог. Бие махбодтой болсон Бурхантай сөргүүлэн тавьснаар л хүний анхдагч үзлийг илчлэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл, бодит байдалтай зэрэгцүүлэн тавихгүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш, Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодитой болон хэвийн байдлыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийнхөө дүр болон оршихуйг бүрэн харуулах л юм бол хүн Бурханыг илүү бодитоор мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд махан биетэй ямар ч хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй).

Миний айлдваруудыг хүлээн авсныхаа дараа бүх хүн Миний талаар асар их мэдлэгтэй байх үе нь Миний ардууд Намайг амьдран харуулах үе бөгөөд энэ нь махбод дахь Миний ажил дууссан үе, Өөрийн бурханлаг чанарыг махбодоор бүрэн амьдран харуулсан үе билээ. Энэ мөчид бүх хүн махбод дахь Намайг мэдэж, Бурхан махбодоор илэрсэн гэж үнэхээр хэлж чадах бөгөөд үр жимс нь энэ байх болно… Эцэстээ Бурханы ардууд үнэн зөв, хүчинд автаагүй, өөрсдийнх нь зүрх сэтгэлээс гарсан магтаалыг Бурханд өгч чадна. Энэ бол Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний гол цөмд байдаг зүйл юм. Өөрөөр хэлбэл, энэхүү 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт нь энэ: бүх хүнд бие махбодтой болсон Бурханы ач холбогдлыг мэдүүлж—Бурхан махбод болсныг буюу махбод дахь Бурханы үйл хэргийг тэдэнд бодитоор мэдүүлэх явдал—ингэснээр тэд тодорхойгүй Бурханыг үгүйсгэж, мөнхөөс мөнхөд үнэхээр, бодитоор оршин байсан өнөөдрийн бас өчигдрийн, үүнээс ч илүүтэйгээр маргаашийн Бурханыг мэдэх юм. Тэр үед л Бурхан амралтад орно!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбар, 3-р бүлэг).

Бурханыг махбод болохоос өмнө—өөрөөр хэлбэл хоёр мянган жилийн өмнө—бүх хүн (Израильчуудыг оролцуулалгүйгээр) Бурханы оршин тогтнолын талаар болон Тэр бүх зүйлийг бүтээсэн ба тэднийг захирдаг гэдэг талаар огтхон ч мэддэггүй байв. Хүнийг байгаль бүтээсэн гэж итгэдэг олон хүн байлаа. Ихэнх хүмүүс янз бүрийн муу ёрын сүнс, шүтээн шүтэж, сан тавьж, сөгдөн мөргөдөг байсан ба хуурамч бурхдыг дээдэлсэн сүмүүд хаа сайгүй байдаг байв. Хүмүүс бүх төрлийн муу ёрын сүнс, Сатаныг жинхэнэ Бурхан хэмээн авч үзэж, бүх хүн Сатаныг шүтэж, түүнд үйлчлэх хэмжээнд очсон юм. Хүн төрөлхтөн бүхэлдээ Сатаны хяналтан дор, түүний эзэмшил дор амьдарч байлаа. Тэд харанхуй болон нүгэлд унажээ—энэ бол нийтээр хүлээн зөвшөөрдөг баримт билээ. Бурхан Израиль дахь Хуулийн эрин үеийн ажлаа дуусгасны дараа Израильчууд жинхэнэ Бурханд шүтэн мөргөж, үйлчилж эхэлжээ. Гэвч Бурхан зөвхөн хүмүүсээр дамжуулан ажилласан бөгөөд тухайн ажлыг хийхийн тулд Тэр бие махбодтой болоогүй юм. Иймээс Хуулийн эрин үе дэх Бурханы ажлын үр дүн нь зөвхөн Израильчуудын дунд биелсэн боловч Харь үндэстний ертөнц бүхэлдээ Сатаныг шүтэж, түүнд үйлчилж, харанхуй ба нүгэл дунд үргэлжлүүлэн амьдарсаар байлаа—тэд өөрсдийгөө чөлөөлж чадаагүй юм. Энэ суурин дээр Бурхан хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийхийн тулд анх удаа Эзэн Есүсийн бие махбодтой болж дэлхий дээр ирсэн билээ. Тэр “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн гэмшлийн замыг тунхагласан юм. Тэрээр хүн төрөлхтөнд Аврагчийн илрэлтийг харуулахын тулд зарим үнэнийг илэрхийлсэн бөгөөд зөвхөн тэр үед л хүн төрөлхтөн, тэнгэр, газар, бүх зүйлийг Бурхан бүтээсэн бөгөөд Тэр тэдгээрийг захирагч юм хэмээн танин мэдэж эхэлжээ. Зөвхөн тэр үед л олон хүн Бурханд итгэж, шүтэн мөргөж эхэлсэн боловч завхарсан хүмүүсийн дунд Бурханыг үгүйсгэж, муу ёрын сүнсэнд итгэж, Сатаныг дагадаг хүн олон байсаар байлаа. Сатан хүн төрөлхтнийг хууран мэхэлж, завхруулсаар байсан юм. Цаашлаад шашны ихэнх хүмүүс Бурханд итгэсэн боловч Түүнийг үнэхээр мэдээгүй бөгөөд тэд Бурханд жинхэнээсээ дуулгавартай байж, шүтэн мөргөж чадаагүй. Гэсэн хэдий ч Эзэн Есүсийн илрэлт болон ажил нь хүмүүст Бурханы илрэлтийг харж байгаатай адилаар Аврагчийн илрэлтийг анх удаа харах боломж олгосон юм. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй баримт мөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин махбод болсон—Тэр бол Төгс Хүчит Бурхан бөгөөд—эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийсэн, ийнхүү хийснээрээ Бурхан эцэстээ Өөртэй нь нэг зүрх сэтгэл, санаатай бүлэг хүмүүсийг хүн төрөлхтний дундаас олж авсан юм. Энэ бүлэг хүмүүс өөрсдийн туулсан шүүлт, гэсгээлтээс болж Бурханы зөвт зан чанарын талаар жинхэнэ ойлголттой болсон бөгөөд тэд Бурханд туйлын дуулгавартай, Түүгээр авахуулсан хүмүүс болж, Түүнийг хүндлэх зүрх сэтгэлтэй болсон. Энэ бол завхарсан хүмүүсийн дундаас Бурханы олж авсан эхний бүлэг хүмүүс бөгөөд тэд бол эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлаар бий болсон эхний ялагчид юм. Төгс Хүчит Бурханы илэрхийлэл—Үг нь Махбодоор Илэрсэн ном—дэлхий даяар түгж, дэлгэрэхийн хэрээр хүмүүс сэрж эхэлсэн ба тэд Бурханы үгийг сонирхох болсон. Жинхэнэ замыг судалж, үнэнийг хайж буй олон хүмүүс байгаа ба бүх завхарсан хүмүүс аажмаар, албан ёсоор Бурханы сэнтийн өмнө эргэн ирж эхэлж байна. Эдгээр нь бүгд Бурхан махбод болж, хүн төрөлхтний дунд үгээ айлдсанаар хүрсэн үр дүн билээ. Бурханы үг аливааг биелүүлдэг, ийм учраас Тэр ийнхүү хэлсэн юм: “Миний үг биелэхэд хаанчлал газар дээр аажмаар бүрэлдэж, хүн хэвийн байдалдаа аажмаар эргэн орж, улмаар Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагддаг. Хаанчлалд Бурханы бүх ард хэвийн хүний амьдралыг эргүүлэн авдаг. Жавартай хүйтэн өвөл дуусаж, бүхэл жилийн турш хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс дүнсгэр, тарчиг хүний ертөнцтэй нүүр тулахаа больж, хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахаа больдог. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага ба аллага хядлагаас урсах цус гэж үгүй; бүхий л газар нутаг аз жаргалаар дүүрч, хүмүүс хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг тохиолдоно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 20-р бүлэг).

Би албан ёсоор эрх мэдлээ авч, хаанчлалд Хаан болон захирах үед Миний бүх ардууд яваандаа Надаар бүрэн төгс болгуулна. Дэлхийн бүх улс гүрэн хагаран бутрах яг тэр үед Миний хаанчлал бүрэлдэн тогтоно, бас тэр үед Би хувирч, бүхий л орчлон ертөнцтэй нүүр тулна. Тэр үед бүх хүн Миний алдар суут царайг харж, Миний жинхэнэ төрхийг нүдээр харна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 14-р бүлэг).

Эцэст нь, Тэрээр орчлон ертөнц дахины хүмүүсийн доторх бузар, зөв шударга бус бүгдийг шатаан, Тэр бол өршөөнгүй, энэрэнгүй Бурхан, мэргэн ухаан, гайхамшгийн Бурхан, мөн ариун Бурхан байгаад зогсохгүй, түүнчлэн хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулна. Хүн төрөлхтний дундах муу хүмүүст Тэр бол шатаалт, шүүлт, шийтгэл; төгс болгуулах хүмүүст Тэр бол гай зовлон, цэвэршүүлэлт, шалгалт, түүнчлэн тайтгарал, дэмжлэг, үгийн хангалт, харьцалт, засалт юм. Таягдуулах хүмүүст бол Тэрээр шийтгэл, мөн залхаан цээрлүүлэлт билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг).

Дэлхийн улс үндэстэн, ард түмэн бүгд Миний сэнтийн өмнө буцаж ирэх үед Би тэнгэрийн бүх хишгийг аваад хүний ертөнцөд хүртээнэ, ингэснээр хүний ертөнц Миний ачаар зүйрлэшгүй их хишгээр бялхах болно. Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг улс үндэстнүүд рүү нь буулгаж, захиргааны зарлигаа орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт хүртээнэ:

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унана. Би тэнгэр дэх тоймгүй олон одыг авч шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр урьдынх шигээ байхаа больж, газар дээрх тоо томшгүй олон зүйл шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн төгс болно. Орчлон ертөнц дэх олон улс үндэстэн шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ийнхүү газар дээрх улс үндэстнүүд үүрд үгүй болж, бүгдээрээ Надад шүтэн мөргөдөг хаанчлал болно; газар дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана. Өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь үнсэн товрог болно. Олон ард түмнийг гэсгээх үед минь шашны ертөнц дэх хүмүүс цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх тул Миний ажлаар байлдан дагуулагдаж, янз бүрийн түвшинд Миний хаанчлалд эргэн ирнэ. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон гэсгээлтийг хүртэнэ. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; харин газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр оршсоор байна. Би тоо томшгүй олон хүн, тоймгүй олон улс үндэстэнд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойгоор үг хэлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүн төрөлхтөн үүнийг нүдээрээ харна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг).

Одоо Бурханы илрэлт болон ажил нь тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг, мөн түүнчлэн Сатан хүн төрөлхтнийг захирч, завхруулж байгаа харанхуй, ёрын муу эрин үеийг үнэхээр төгсгөсөн гэдгийг бид бүгд харж чадна. Энэ нь Бурханы биечлэн илрэлт, ажил болон Бурханы үгийн ноёрхлын Хаанчлалын эрин үеийг нээсэн юм. Яагаад шашны ертөнц бас эцсийн өдрүүд дэх Бурханы ажлаар илчлэгдэж, таягдагдаж, бүр Түүний хараалыг хүртсэн юм бэ? Шашны ертөнц дэх ихэнх хүмүүс тодорхойгүй Бурханд буюу өөрсдийн үзлийн Бурханд итгэсээр байгаа боловч тэдний зүрх сэтгэлд Бурханы жинхэнэ дүр төрх болон Түүний жинхэнэ зан чанар оршдоггүйгээс энэ нь болж байгаа юм. Иймээс тэд махбод дахь Бурханыг эсэргүүцэж, яллаж, Түүнийг дахин нэгэнтээ загалмайд цовдлох чадвартай, ийм учраас Бурхан “Бурханыг цовдолдог хүмүүс золгүй еэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ). хэмээн хэлж тэднийг хараасан билээ. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажил Үг нь махбодоор илэрсэн баримтыг биелүүлсэн юм. Бурханы үгийг харж, сонсож, Түүний шүүлт, гэсгээлтийн ариусгалт дотор амьдрах боломжийг бүх хүн төрөлхтөнд олгон, Бурханы зан чанарыг бүх хүн төрөлхтөнд илэн далангүй харуулсан. Хүн төрөлхтний дундаас Бурханд итгэдэг ч бай, үгүй ч бай, мөн Бурханд харьяалагддаг ч бай эсвэл Сатанд харьяалагддаг ч бай бүх хүн Бурханы үгээр илчлэгдэн өөрсдийнхөө төрлийн дагуу ангилагддаг. Бурханд харьяалагддаг бүх хүн Түүний үгээр сэрж, Түүний үгийн хоол тэжээлээс Түүнийг аажмаар ойлгож, Түүнтэй нүүр тулан уулзаж, Бурхан бүх зүйлийг захирдгийг, Тэр хүмүүсийн хувь заяаг захирдгийг харж эхэлсэн. Тэд бас хүмүүсийн зөрчлийг тэвчдэггүй Бурханы зөвт байдал, ариун байдлыг харсан юм. Бүх хүн Бурхан руу эргэн очих ба Түүний үг бүх зүйлийг биелүүлэх болно. Бурханых нь Бурхан руу эргэн очих, Сатаных нь Сатан руу эргэн очих явдал билээ. Үүний дараа тун удалгүй Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх бөгөөд Тэр Сатанд харьяалагддаг бүхнийг арчин хаяхын тулд гай гамшиг ашиглах болно. Тэр бүх муу ёрын хүчнүүд гарцаагүй Түүний гэсгээлтэнд ялагдах ба Түүний ажлыг дуулгавартай дагаж, Түүн рүү үнэхээр эргэж чадах хүмүүсийг Бурхан, Өөрийнхөө хаанчлалд аваачих болно. Энэ бол Бурханы удахгүй гүйцэтгэх зүйлийн тухай баримт билээ. Хаанчлалын эрин үе бол Бурханы зан чанар хүн төрөлхтөнд илэн далангүй илчлэгдэх эрин үе бөгөөд энэ нь бас хүн төрөлхтөн Бурханыг мэдэж эхлэх эрин үе юм. Нэмж хэлэхэд, Хаанчлалын эрин үе бол Бурхан үгээ айлдаж, хүмүүст ил тод харагдах эрин үе билээ. Газар дээрх Бурханы хүслийн биелэлтэнд ямар ч хүч саад хийх чадваргүй. Христийн хаанчлал аль хэдийн газар дээр харагдсан ба Илчлэлийн номын энэ зөгнөл бүрэн биелсэн: “Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно. Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдын юмс өнгөрөн оджээ(Илчлэл 21:3–4). Төгс Хүчит Бурханы хэлснээр, “Хаанчлалд, Бурханы ардууд Бурхантай хамт амьдардаг амьдрал хэмжээлшгүй жаргалтай. Хүмүүсийн ерөөлт амьдралд ус баяртайгаар бүжиж, Миний элбэг дэлбэг байдлыг уулс хүмүүстэй хамт эдэлдэг. Миний хаанчлалд бүх хүн чармайж, шаргуу ажиллаж, үнэнч гэдгээ харуулж байна. Хаанчлалд бослого, эсэргүүцэл гэж байхгүй болж, тэнгэр газар хоёр бие биедээ найдаж, хүн бид хоёр бие биедээ түшиглэн, амьдралын баярт цэнгэлээр дамжуулан гүн мэдрэмжээр дотносдог…(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, Хүмүүс ээ, бүгд баярлан хөөрцгөө!). Хаанчлалын эрин үед Бурхан Өөрийнхөө ардуудад Өөрийгөө харуулж, амьд үлдсэн хүмүүсийн газар дээрх амьдралыг залж чиглүүлнэ. Тэр тэдний хажууд амьдарч, тэдэнтэй хамт оршиж, тэдэнтэй хамт баярлан цэнгэнэ. Хүмүүс ч бас Бурхантай хамт байх аз жаргалтай, сайхан амьдралыг эдэлнэ. Энэ бол бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүдэд хийж дуусгах зүйл бөгөөд энэ нь Бурханы хүнд өгсөн хамгийн агуу амлалт, ерөөл билээ.

кино зохиолоос эш татав

Өмнөх: Асуулт 7: Христ бол үнэн, зам, амь гэдгийг Бурханы махбод болсон хоёр бие гэрчилсэн. Христ үнэн, зам, амь байна гэдгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ?

Дараах: 1. Яагаад Бурхан хүн төрөлхтнийг аврах ажлыг хийдэг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх