Ерөөлүүдийг та нар юу гэж ойлгодог вэ?

Энэхүү эринд төрсөн хүмүүсийг Сатан болон бузар чөтгөрүүд завхруулсан хэдий ч ийм завхрал тэдэнд бас дээд зэргийн аврал авчирсан бөгөөд энэ аврал нь уул талыг бүрхсэн Иовын мал хуй, хэмжээлшгүй их эд хөрөнгөөс ч агуу төдийгүй шалгалтынхаа дараа Иовын хүлээн авсан Еховаг нүдээр харах ерөөлөөс ч илүү агуу билээ. Иов үхлийн шалгалтыг туулсныхаа дараа л Еховагийн ярихыг сонсож, хуй салхин дундаас Еховагийн хоолойг сонссон. Гэсэн ч тэрээр Еховагийн царайг хараагүй, Түүний зан чанарыг мэдээгүй. Иов ердөө махан биеийг таашаалаар хангадаг материаллаг эд хөрөнгө, ойр тойрны бүх хотын доторх хамгийн хөөрхөн хүүхдүүд болон тэнгэрийн тэнгэрэлчүүдийн хамгаалалтыг л олж авсан. Тэрээр Еховаг хэзээ ч хараагүй бөгөөд зөв шударга гэж нэрлэгдсэн хэдий ч Еховагийн зан чанарыг хэзээ ч мэдээгүй юм. Өнөөгийн хүмүүсийн материаллаг таашаал түр зуур хомсхон, гаднын ертөнцийн орчин нь дайсагнасан байдалтай байдаг гэж хэлж болох ч эрт дээр үеэс хүнд хэзээ ч илчлээгүй, үргэлж нууц байсаар ирсэн зан чанараа болон амбасын үеийн нууцаа Би, бүхнээс дорд боловч Өөрийн хамгийн агуу авралыг өгсөн хүмүүст илчилсэн. Түүнчлэн Би анх удаа эдгээр зүйлийг илчилсэн юм; Би ийм ажил урьд нь хэзээ ч хийж байгаагүй. Хэдий та нар Иовоос хамаагүй дорд боловч та нарын олж авсан, харсан зүйл түүнийхээс хол давсан. Та нар элдэв янзын зовлон туулж, янз бүрийн тарчлаан амссан хэдий ч тэр зовлон Иовын шалгалттай огтхон ч адилгүй; харин энэ нь өөрсдийн тэрслүү байдал, эсэргүүцэл болон Миний зөвт зан чанараас болж хүмүүсийн хүлээн авсан шүүлт, гэсгээлт юм; энэ бол зөвт шүүлт, гэсгээлт, хараал билээ. Нөгөө талаар, Иов нь Еховагийн агуу хайр, энэрлийг хүлээн авсан израильчуудын дундах зөв шударга хүмүүсийн нэг байв. Тэр ямар ч ёрын муу үйл үйлдээгүй, Еховаг эсэргүүцээгүй; харин ч Еховад итгэлтэйгээр үнэнч байлаа. Тэрээр зөв шударга байдлынхаа улмаас шалгалтуудад өртсөн ба Еховагийн итгэлт зарц байсан учраас ширүүн догшин шалгалтуудыг туулсан. Өнөөгийн хүмүүс бузар, зөв шударга бус байдлаасаа болж Миний шүүлт, хараалыг амсдаг. Иов мал хуй, эд хөрөнгө, зарц нар, үр хүүхэд, эрхэм нандин бүхнээ алдах үедээ амссан зовлонтой тэдний зовлон огт адилгүй хэдий ч тэд догшин ширүүн цэвэршүүлэлт, шатаалтыг амсдаг. Иовын туулснаас илүү ноцтой нь гэвэл, хүмүүс сул дорой байдгаас болж ийм шалгалтыг багасгах юм уу арилгадаггүй; харин энэ нь удаан явагдаж, тэдний амьдралын сүүлчийн өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ бол шийтгэл, шүүлт, хараал юм; энэ нь өршөөлгүй шатаалт, үүнээс ч илүүтэйгээр хүн төрөлхтний зүй ёсны “өв залгамжлал” мөн. Энэ бол хүмүүсийн хүртэх учиртай зүйл бөгөөд энд Миний зөвт зан чанар илэрхийлэгддэг. Энэ бол мэдээжийн үнэн. Гэхдээ хүмүүсийн олж авсан зүйл одоо туулж буй зовлонгоос нь асар их давдаг. Та нарын туулдаг зовлон бол ердөө л мунхаг байдлаас чинь үүдсэн бүтэлгүйтэл, харин та нарын олж авдаг зүйл зовлонгоос чинь зуу дахин их билээ. Хуучин Гэрээн дэх Израилийн хуулийн дагуу бол, Намайг эсэргүүцдэг бүхэн, Намайг ил тод шүүдэг бүхэн, Миний замыг дагахын оронд Надад бузар тахилыг зоригтой өргөдөг бүхэн сүм дэх галаар гарцаагүй устгагдана, эсвэл сонгогдсон хүмүүсийн зарим нь тэднийг чулуугаар цохиж хөнөөнө, тэдний өөрсдийн овгийн үр удам төдийгүй бусад садан төрөл нь ч Миний хараалыг амсана. Ирэх амьдралдаа тэд эс чөлөөлөгдөж, Миний боолуудын боол болно, Би тэднийг харь үндэстнүүдийн дунд цөлж, тэд эх нутагтаа эргэн ирж чадахгүй байх болно. Тэдний үйлдэл, зан авирт үндэслэвэл, өнөөгийн хүмүүсийн туулсан зовлон израильчуудын амссан шийтгэл шиг төдийлөн ноцтой биш. Одоо амсаж буй зүйл чинь залхаан цээрлүүлэлт юм гэж хэлдэг нь үндэслэлгүй биш, учир нь та нар үнэхээр хэрээс хэтэрсэн. Хэрвээ та нар Израильд байсан бол мөнхийн нүгэлтнүүдийн нэг болоод, аль хэдийн израильчуудаар хэдэн хэсэг тасчуулж, Еховагийн сүмд тэнгэрээс буух галд шатах байсан. Тэгвэл одоо та нар юу олж авсан юм бэ? Та нар юу хүлээн авч, юу эдэлсэн юм бэ? Би та нарт Өөрийн зөвт зан чанарыг илчилсэн ч хамгийн чухал нь хүн төрөлхтнийг золин аврахын төлөөх тэвчээрээ илчилсэн. Та нарт хийсэн бүхэн минь тэвчээрийн ажил юм; энэ нь Миний удирдлагын төлөө, түүнчлэн хүн төрөлхтний зугаа цэнгэлийн төлөө хийгддэг гэж хэлж болно.

Хэдийгээр Иов Еховагийн шалгалтыг туулсан ч тэр ердөө л Еховад шүтэн мөргөдөг зөв шударга хүн байсан юм. Тэдгээр шалгалтыг туулж байхдаа ч тэр Еховагийн талаар гомдоллоогүй, харин Түүнтэй учирснаа эрхэмлэн нандигнажээ. Өнөөгийн хүмүүс Еховагийн байгааг эрхэмлэдэггүйгээр үл барам, Түүний илрэлтийг голж, жигшиж, гомдоллож, доромжилдог. Та нар илүү ихийг олж авсан биш үү? Та нарын зовлон үнэхээр тийм их байсан гэж үү? Та нар Мариа, Иаков нараас илүү золтой байсан бус уу? Та нарын эсэргүүцэл үнэхээр тийм өчүүхэн байсан гэж үү? Миний та нараас шаардсан зүйл, Миний та нараас хүссэн зүйл дэндүү их, хэтэрхий олон байсан гэж үү? Миний уур хилэн шууд та нар дээр биш, Намайг эсэргүүцсэн израильчуудын дээр л буусан; та нарын олж авсан зүйл ердөө Миний өршөөлгүй шүүлт, илчлэл, мөн хайр найргүй догшин ширүүн цэвэршүүлэлт байсан. Тэгсэн хэр нь хүмүүс өчүүхэн төдий ч дуулгаваргүйгээр Намайг эсэргүүцэж, няцаасаар байдаг. Бүр Надаас өөрсдийгөө холдуулж, Намайг үгүйсгэдэг хүмүүс ч бий; тийм хүмүүс бол Мосег эсэргүүцсэн Кора, Датан нарын бүлэглэлээс дээрдэх юмгүй. Хүмүүсийн зүрх сэтгэл хэтэрхий хатуу цэвдэг, уг чанар нь дэндүү гөжүүд. Тэд хуучин арга замаа хэзээ ч өөрчилдөггүй. Тэд өдрийн хурц гэрэлд янхан мэт ил болсон гэж Би хэлдэг бөгөөд Миний үг “сонсоход ч эвгүй” байх хэмжээний хатуу байж, хүмүүсийн уг чанарыг ив ил болгодог—гэсэн ч тэд ердөө толгой дохин, хэдхэн нулимс унагаж, өөрсдийгөө хүчлэн багахан гунигладаг. Энэ бүхэн дуусмагц тэд уулын зэрлэг араатнуудын хаан мэт догширдог ба өчүүхэн төдий ч мэдрэмжгүй байдаг. Ийм зан чанартай хүмүүс Иовоос зуу дахин илүү зол завшаантай гэдгээ яаж мэдэх юм бэ? Эрин үеүдийн туршид бараг үзэгдээгүй, урьд нь хэний ч эдлээгүй ерөөлүүдийг эдэлж байгаагаа тэд яаж ухаарч чадах юм бэ? Шийтгэл агуулдаг ийм ерөөлүүдийг хүмүүсийн мөс чанар яаж мэдэрч чадах юм бэ? Шуудхан хэлэхэд, Миний ажлын үлгэр жишээ болж, Миний бүхий л зан чанар, бүх үйлдлийг гэрчилж чаддаг байж, Сатаны зовлон шаналлаас чөлөөлөгдөхийг л Би та нараас шаарддаг. Гэхдээ хүмүүс үргэлж Миний ажилд эгдүүцдэг бөгөөд үүнд зориуд дайсагнадаг. Ийм хүмүүс Израилийн хуулийг эргүүлэн авчирч, Израильд гаргасан уур хилэнгээ тэдэн дээр буулгахад Намайг турхирахгүй байж яаж чадах юм бэ? Хэдийгээр та нарын дунд Надад “дуулгавартай, хүлцэнгүй” хүн олон байгаа ч Корагийн бүлгийн адил хүмүүс бүр ч олон бий. Би бүрэн алдар суугаа олж авмагцаа тэнгэрийн галыг ашиглан тэднийг үнс чандруу болтол шатаана. Би хүмүүсийг үгээрээ гэсгээхээ болино; харин Израилийн ажлыг хийхээсээ өмнө Би Намайг эсэргүүцсэн, аль эрт Надад таягдуулан хаягдсан “Корагийн бүлгийг” бүрмөсөн шатаана гэдгийг та нар мэдэх ёстой. Намайг таашаах боломж хүн төрөлхтөнд дахиж олдохгүй; харин тэд Миний уур хилэн, тэнгэрээс буух галыг л харна. Би бүх төрлийн хүмүүсийн янз бүрийн төгсгөлийг илчилж, тэднийг бүгдийг нь ангилан хуваана. Би тэрслүү үйл бүрийг нь анхааралдаа аваад Өөрийн ажлыг дуусгана, ингэснээр хүмүүсийн төгсгөл нь газар дээр байх үеийн Миний тогтоол, мөн түүнчлэн Надад хандах тэдний хандлагад үндэслэн шийдэгдэнэ. Тэр цаг ирэх үед тэдний төгсгөлийг өөрчилж чадах зүйл үгүй байх болно. Хүмүүс өөрсдийн төгсгөлийг илчлэг! Тэгээд Би хүмүүсийн төгсгөлийг тэнгэрлэг Эцэгт гардуулан өгнө!

Өмнөх: Хятадын сонгогдсон хүмүүс Израилийн ямар ч овгийг төлөөлөх чадваргүй

Дараах: Бурханы тухай чиний ойлголт юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх