1. Хүн төрөлхтнийг удирдах ажил гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг:

Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүхий л хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтнийг Сатан ялзруулаагүй байсан тул хүн төрөлхтнийг аврах ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил ч бас хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат юм уу дөрвөн эрин үеийг биш, харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л зөв хэллэг юм. Сүүлчийн эрин үе төгсөх үед хүн төрөлхтнийг удирдах ажил бүрэн төгсгөлдөө очсон байх болно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь бүх хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дуусаж, тэр үеэс эхлэн хүн төрөлхтний хувьд энэ үе шат дууссан байх болно гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил гэж байхгүй, ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Яг нарийндаа хүн төрөлхтний доройтлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал маш яаралтай хэрэгтэй байсан учраас л Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн, өөрөөр хэлбэл, тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн юм. “Хүн төрөлхтнийг удирдах” гэдэг нь газар дээр шинээр бүтээгдсэн хүн төрөлхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзраагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Харин энэ нь Сатаны ялзруулсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл, ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь “хүн төрөлхтнийг удирдахын” утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй учраас хүн төрөлхтнийг удирдах ажил ч бас дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин дэлхийн бүтээлээс ангид ажлын гурван үе шатыг хамардаг. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай—энэ бол аврагдахын тулд хүн бүрийн мэдэж байх ёстой зүйл юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Удирдлагын ажил нь хүн төрөлхтнөөс л болж бий болсон, энэ нь хүн төрөлхтний оршин тогтнолоос л болж бий болсон гэсэн үг юм. Хүн төрөлхтнөөс өмнө буюу анх тэнгэр, газар болон бүх зүйл бүтээгдэх үед ямар ч удирдлага байгаагүй. Хэрвээ Бурханы бүх ажилд хүнд ашиг тустай хэрэгжүүлэлт байгаагүй, өөрөөр хэлбэл, хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтөнд тохирсон шаардлага тавиагүй бол (хэрвээ Бурханы хийсэн ажилд хүний хэрэгжүүлэлтэд тохирох ямар ч зам байгаагүй бол) энэ ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэж болохгүй байх байв. Хэрвээ Бурханы бүхий л ажил хэрхэн хэрэгжүүлэх талаар завхарсан хүн төрөлхтөнд л яриад, Бурхан Өөрийн ямар ч үйл хэргийг явуулаагүй, бүхнийг чадагч чадвар болоод мэргэн ухааныхаа өчүүхэн хэсгийг ч үзүүлээгүй бол Бурханы хүнд тавих шаардлага хэр өндөр байх нь хамаагүй, Бурхан хүмүүсийн дунд хэр удаан амьдарсан нь хамаагүй, хүн Бурханы зан чанарын юуг ч мэдэхгүй байх байсан; хэрвээ тийм байсан бол энэ төрлийн ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэхэд бүр ч зохихгүй. Энгийнээр хэлбэл, Бурханы удирдлагын ажил бол Бурханы хийдэг ажил бөгөөд Бурханаар авхуулсан хүмүүсийн Бурханы удирдамж дор хийдэг бүх ажил юм. Ийм ажлыг удирдлага гэж дүгнэж болно. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн дундах Бурханы ажил, мөн Түүнийг дагадаг бүх хүмүүсийн хамтын ажиллагааг нийтэд нь удирдлага гэж нэрлэдэг. Энд, Бурханы ажлыг үзэгдэл, харин хүний хамтын ажиллагааг хэрэгжүүлэлт гэж нэрлэдэг. Бурханы ажил өндөр байх тусам (өөрөөр хэлбэл, үзэгдэл өндөр байх тусам) Бурханы зан чанар хүнд улам ил болдог бөгөөд хүний үзэлтэй нийцэхгүй байх тусам хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагаа төдий чинээ өндөр байдаг. Хүнд тавих шаардлага өндөр байх тусам Бурханы ажил хүний үзэлтэй төдий чинээ зөрөлддөг, үүнээс улбаалан хүний шалгалт, хүнээс шаарддаг стандарт ч бас өндөр болдог. Энэ ажлын эцэст бүх үзэгдэл бүрэн төгс болж, хүний хэрэгжүүлэх шаардлагатай зүйлс төгс төгөлдрийн оргилд хүрсэн байх болно. Энэ нь бас бүгд төрлийнхөө дагуу ангилагдах үе байх болно, учир нь хүний мэдэх шаардлагатай зүйлсийг хүнд харуулсан байх болно. Иймээс үзэгдэл оргилдоо хүрч, ажил ч дуусах тийшээ хандах үед хүний хэрэгжүүлэлт ч бас дээд цэгтээ хүрсэн байх болно. Хүний хэрэгжүүлэлт Бурханы ажилд үндэслэдэг, харин Бурханы удирдлага нь хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагааны ачаар л бүрэн илэрхийлэгддэг. Хүн бол Бурханы ажлын үзмэр, Бурханы бүх удирдлагын ажлын бай, бас Бурханы бүхий л удирдлагын үр дүн юм. Хэрвээ Бурхан хүний хамтын ажиллагаагүйгээр ганцаараа ажилласан бол Түүний бүх ажлын биелэлт болох зүйл юу ч байхгүй байх байсан ба ийм маягаар Бурханы удирдлага өчүүхэн төдий ч ач холбогдолгүй байх байлаа. Бурханы ажлаас гадна, Өөрийнх нь ажлыг илэрхийлж, бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг нь нотлоход тохирох байг Бурхан сонгосноор л удирдлагынхаа зорилгыг биелүүлж, энэ бүх ажлыг ашиглан Сатаныг бүрэн ялах зорилгодоо хүрч чадна. Тиймээс хүн бол Бурханы удирдлагын ажлын салшгүй чухал хэсэг бөгөөд гагцхүү хүн л Бурханы удирдлагыг үр өгөөжтэй болгож, эцсийн зорилгыг нь биелүүлж чадна; хүнээс өөр ямар ч амьд зүйл ийм үүрэг гүйцэтгэж чадахгүй. Хэрвээ хүн удирдлагын ажлын жинхэнэ биелэлт болно гэвэл завхарсан хүн төрөлхтний дуулгаваргүй байдлыг бүрэн арилгах ёстой. Хүнд өөр өөр цаг үед тохирох хэрэгжүүлэлт өгөгдөж, Бурхан хүмүүсийн дунд харгалзах ажлыг гүйцэтгэхийг энэ нь шаарддаг. Зөвхөн ийм маягаар л удирдлагын ажлын биелэлт болох бүлэг хүмүүсийг эцэстээ олж авна. Хүмүүсийн дундах Бурханы ажил дан ганц Бурханы ажлаар дамжуулан Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чадахгүй; Түүний ажилд тохирох амьд хүмүүс ийм гэрчлэлд бас шаардлагатай. Бурхан эхлээд энэ хүмүүс дээр ажиллаж, тэднээр дамжуулан Түүний ажил илэрхийлэгдэж, улмаар бүтээгдсэн зүйлсийн дунд Түүний ийм гэрчлэл хийгдэх болно. Ингээд Бурхан ажлынхаа зорилгод хүрсэн байх болно. Бурхан бүх бүтээгдсэн зүйлийн дунд Өөрийгөө шууд гэрчилж чадахгүй учраас Сатаныг ялахын тулд ганцаараа ажилладаггүй. Хэрэв Тэр ганцаараа ажилладаг байсан бол хүнийг бүрэн үнэмшүүлэх боломжгүй байх тул хүнийг байлдан дагуулахын тулд Бурхан түүн дээр ажиллах ёстой бөгөөд тэгж байж л бүх бүтээгдсэн зүйлийн дундах гэрчлэлийг олж авч чадна. Хэрвээ Бурхан ганцаараа ажиллаж, хүний хамтын ажиллагаа гэж байхгүй, эсвэл хүн хамтран ажиллах шаардлагагүй байсан бол хүн Бурханы зан чанарыг хэзээ ч мэдэж чадахгүй, Бурханы хүслийг үүрд мэдэхгүй байх байсан; тэгвэл Бурханы ажлыг Бурханы удирдлагын ажил гэж нэрлэж болохгүй байх байсан юм. Хүн Бурханы ажлыг ойлголгүйгээр, өөрөө л чармайж, эрж хайж, шаргуу ажиллах байсан бол дүрсгүйтэж томоогүйтэх байв. Ариун Сүнсний ажилгүйгээр, хүний хийдэг зүйл Сатаных бөгөөд тэрээр тэрслүү, мууг үйлдэгч юм; Сатан завхарсан хүн төрөлхтний хийдэг бүхнээс харагддаг ба Бурханд нийцэлтэй юу ч байдаггүй, хүний хийдэг бүхэн Сатаны илрэл юм. Яригдсан бүхэнд үзэгдэл болон хэрэгжүүлэлтгүй юм гэж юу ч байхгүй. Үзэгдлийн суурин дээр хүн хэрэгжүүлэлт болон дуулгавартай байдлын замыг олж авдаг, ингэснээр үзлээ хойш тавьж, өмнө нь эзэмшээгүй зүйлсээ олж авч болох юм. Бурхан хүнээс Өөртэй нь хамтран ажиллахыг, Өөрийнх нь шаардлагад бүрэн захирагдахыг шаарддаг бөгөөд Бурханы Өөрийн хийсэн ажлыг харж, Бурханы төгс хүчийг мэдэрч, Бурханы зан чанарыг мэдэхийг хүн шаарддаг. Эдгээр нь товчхондоо Бурханы удирдлага юм. Бурханы хүнтэй нэгдэх нэгдэл нь удирдлага бөгөөд энэ нь хамгийн агуу удирдлага билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

Бурханы удирдлага ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханд хэрхэн шүтэн мөргөх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгч, Сатаны завхралд өртүүлдэг. Дараа нь хүн Бурханд бүрэн шүтэн мөргөж, Сатаныг голох хүртэл Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Энэ бүхэн үлгэр домог шиг сонсогдож магадгүй; мөн ээдрээтэй санагдаж магадгүй. Хүмүүст энэ нь үлгэр домог шиг санагддаг, учир нь өнгөрсөн хэдэн мянган жилд хүнд хэчнээн их зүйл тохиолдсоныг тэд мэддэггүй, сансар, огторгуйд хэчнээн олон үйл явдал тохиосныг бүр ч мэддэггүй. Түүнчлэн, материаллаг ертөнцөөс цааш оршдог, хүний эгэл нүдээр харах аргагүй илүү гайхалтай, илүү айдас төрүүлэм ертөнцийг тэд ойлгож чаддаггүй. Энэ нь хүнд ойлгохын аргагүй санагддаг, учир нь Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болон Бурханы удирдлагын ажлын утга учрын тухай ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг ямар байгаасай гэж хүсдэгийг хүн ухаардаггүй. Сатанаар огт завхруулагдаагүй Адам, Еватай адил байгаасай гэж хүсдэг үү? Үгүй! Бурханы удирдлагын зорилго нь Бурханд шүтэн мөргөж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүмүүсийг Сатан завхруулсан хэдий ч тэд Сатаныг өөрсдийн эцэг гэж үзэхээ больж, Сатаны үзэшгүй муухай царайг таниад түүнийг голдог ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахаар Бурханы өмнө ирдэг. Тэд юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс хэр өөр байдгийг мэдэж авч, Бурханы агуу байдал, Сатаны ёрын мууг таньж мэддэг. Ийм хүн төрөлхтөн цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй, эсвэл Сатаныг тахихгүй. Учир нь, тэд бол Бурханаар үнэхээр авхуулсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна

Өмнөх: 2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?

Дараах: 2. Бурханы ажлын гурван үе шатны зорилго

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх