41. Эзэнийг эргэн ирэхэд нь би угтан авлаа

Чуанян, Америкийн Нэгдсэн Улс

2010 оны өвөл би Америкийн Нэгдсэн Улсад маш их даарч билээ. Салхи шуурга, цас хосолсон хахир хүйтний хажуугаар зүрх сэтгэлийг минь “хүйтэн жавар” нөмөрсөн нь бүр ч ноцтой явдал байсан юм. Дотоод засал чимэглэлийн бизнес эрхэлдэг над шиг хүмүүсийн хувьд өвөл бол жилийн хамгийн хүнд цаг үе байдаг. Учир нь өвөл эхлэнгүүт хийх ажил бараг гардаггүй, тэр ч байтугай бид ажлаа алдахад хүрдэг юм. Тэр жил миний хувьд Америкийн Нэгдсэн Улсад өнгөрүүлсэн анхны жил байсан бөгөөд шинэхэн цагаач надад бүх зүйл танил бус санагдаж байлаа. Байр түрээслэх, ажил олохын аль аль нь амаргүй байсан бөгөөд өдөр хоногууд хүндрэл бэрхшээлээр дүүрэн байв. Би бүр шалдаа бууж, байрныхаа түрээсийг төлөхийн тулд мөнгө зээлэхэд хүрсэн юм. Ийм бэрхшээлтэй тулгарсан би сэтгэлээр унаж, ингэж амьдрах үнэхээр хүнд санагдав. Шөнөдөө цэв хүйтэн хана руу хараад маш их гуньж, гагцхүү уйлахыг л хүсдэг байлаа. Нэгэн өдөр гуниг, шаналалдаа автаад үлбийн алхаж байхад минь Эзэн Есүсийн сайн мэдээ түгээж байсан хүн надад карт өгөнгөө: “Эзэн Есүс танд хайртай. Ах аа, манай чуулганд ирж, Эзэний сайн мэдээг сонсоорой!” гэж хэлэв. “Яг одоо хийх зүйлгүй юм чинь очоод сонссон ч яах вэ дээ. За тэгье. Ямартай ч хийх зүйлтэй боллоо” гэж би дотроо бодов. Ингээд л би сүм рүү орсон юм. Эзэн Есүсийн хэлсэн дараах үгийг пастор чангаар уншиж байгааг сонслоо: “Бурхан дэлхийн хүмүүсийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн болохоор Түүнд итэдэг хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болно(Иохан 3:16). Үүнийг сонсоод Эзэний хайранд сэтгэл минь маш их хөдөлж билээ. Юу мэдэрснээ би тодорхой тайлбарлаж чадахгүй ч Эзэний хайр бодитой, энэ дэлхий дээр олдох ямар ч хайрыг давсан хайр гэдгийг мэдэрч чадсан юм. Шаналалд автсан зүрх сэтгэл минь ихээхэн тайтгарлаа. Иймээс би Эзэн Есүст чин сэтгэлээсээ итгэхээр шийдсэн юм. Хожим нь ням гараг бүр цуглаанд идэвхтэйгээр оролцдог болж, ийнхүү идэвхтэй эрэлхийлснээр төд удалгүй чуулганы хамтран зүтгэгч болов.

Чуулганд хоёр жил үйлчилсний дараа Эзэн надтай хамт байхгүй байх шиг санагдах нь улам нэмэгдлээ. Библи унших үед гэгээрч байгаа мэдрэмж төрөхөө больж, залбирах үед сэтгэл хөдлөхөө больж, цуглаанаас ямар ч үр өгөөж авахгүй байгаа мэт санагдах болов. Үүний зэрэгцээ чуулганд хүн бүр өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь нүглээ улайдаг амьдралаар амьдарч, пастор, ахлагч, жирийн итгэгч гээд л хүн бүхэн нүгэлд хүлэгдэж, атаа жөтөө бүхий маргаан хийж, бие биетэйгээ хуйвалдан бүлэглэл үүсгэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэлдэж, өнгө мөнгөнд шунахайрч байгааг харсан юм. Хууль бус элдэв хэрэг улам их гарах болов. Мөн нийгэм дэх хүмүүс нийтээрээ өдөр хоног өнгөрөх тусам улам бүр ёс суртахуунгүй, ёрын муу, амиа хичээмтгий болж, дэлхий даяар гамшиг тохиож, газар хөдлөлт, өлсгөлөн, тахал байнга гарч байгааг харлаа. Эцсийн өдрүүд ирсэн бөгөөд Эзэн Есүс удахгүй эргэж ирэхийг янз бүрийн тэмдгүүд тодорхой илтгэж байв. Пастор, ахлагчид Библийн дараах эшлэлүүдийн талаар бидэнд ойр ойрхон номлодог байсан юм: “Тэр үед хэн нэгэн хүн та нарт ‘Хараач, Христ энд байна’, эсвэл ‘Христ тэнд байна’ гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүсийг ч хууран мэхэлнэ(Матай 24:23–24). Тэгээд эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ гэж дур зоргоороо номлон, танихгүй хүмүүсийн номлолыг яасан ч сонсож болохгүй гэж бидэнд хэлдэг байв. Тэр ч байтугай манай чуулганыхнаас бусад урсгалын итгэгчид бүгд буруутсан бөгөөд бид хууртаж, буруу замаар орохгүйн тулд бусад хүнийг хянуур ялгаж салгадаг байх ёстой гэж хэлдэг байв. Пасторуудын ийн номлохыг би байнга сонсдог байсан тул, “Эзэн мөдхөн ирэх гэж буй энэхүү нэн чухал мөчид замаасаа хазайж болохгүй. Эзэнд итгэх итгэлээ заавал хадгалж үлдэх ёстой” гэж дотроо боддог байлаа.

2016 оны 9-р сарын дундуур Жу эгч гэнэт нэг өдөр утсаар залгав. Жу эгч удаан хугацаанд итгэсэн, манай чуулган дахь үнэнийг идэвхтэй эрэлхийлэгч байсан юм. Бид хоёр үргэлж сайн харилцаатай байсан тул эгчийг залгахад нь би маш их баярлаж билээ. Жу эгч надад: “Дүү минь, чамд дуулгах сайхан мэдээ байна. Эзэн Есүс Төгс Хүчит Бурхан болоод эргэн иржээ! Энэ удаад Бурхан хүнийг шүүж, цэвэрлэж, аврах ажлыг хийхээр бие махбодтой болсон байна!” гэж догдолсон байртай хэлэв. Ийм үг сонсоод би бага зэрэг гайхширч: “Жу эгч Эзэний замыг баримтлаагүй гэж үү? Өөр урсгал руу орчихсон юм уу? Эгч яаж ийм мунхаг байж чадав аа? Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирнэ гэдгийг пастор, ахлагчид удаа дараа онцолж байхад тэдний үгийг яагаад сонсоогүй юм бол? Эзэн удахгүй ирэх энэхүү эгзэгтэй мөчид итгэлдээ төөрөгдөх юм бол ийм олон жил итгэсэн маань талаар өнгөрөх бус уу?” гэж дотроо бодлоо. Ийнхүү бодоод, Жу эгчид: “Эгч минь, Библид хэлэхдээ эцсийн өдрүүдэд хуурамч...” гэж зовнингуйгаар хэлж эхэлтэл эгч үгийг минь таслан: “Дүү минь, ‘Бүү шүү’ гэж Эзэн Есүс анхааруулсан тул Бурханы яллалт амсахгүйн тулд бид бусдыг дураараа шүүх ёсгүй” гэв. Эгчийн анхааруулгаас үүдэн Эзэний дараах үг бодогдлоо. “Бүү шүү, тэгвэл та нар шүүгдэхгүй; бүү ялла, тэгвэл та нар яллагдахгүй(Лук 6:37). Би нэмж юм хэлж зүрхэлсэнгүй. Гэхдээ Эзэний эргэн ирэлт гэх ийм чухал үйл явдлын тухайд Жу эгч бид хоёр өөр өөр үзэл бодолтой байсан бөгөөд нэгнээ ятгаж үнэмшүүлэхийг хүсэж байлаа. Иймээс санаагаа хэлэх гэж ээлжлэн оролдсон ч, эцэст нь хэн нь ч хэнийгээ ятгаж чадаагүй юм.

Үүнээс хойш Жу эгч сар гаруйн турш байнга утасдаж, Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг номлож байсан ч би үүнийг нь хүлээн зөвшөөрөхөөс үргэлж татгалзаж, эгчийг буцаж ирээд, Эзэнд үргэлжлүүлэн итгэ гэж шаардсаар байв. Эгч Төгс Хүчит Бурханд маш тууштай итгэдэг бөгөөд итгэл нь огт ганхахгүй гэдгийг би яваандаа олж харсан тул түүнийг зөнгөөр нь орхиод, ятгах оролдлогоо зогсоосон юм. “Цаашдаа би Эзэн Есүстээ итгэсээр байя, харин та Төгс Хүчит Бурхандаа итгэж болно. Тэгээд хоёулаа нэг нэгнийхээ замд хөндөлсөхгүй!” гэж хэлэв. Үүний дараа Жу эгчийг утасдаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчлэх болгонд нь би бултах шалтаг хайдаг болов. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байсан ч эгч надад сайн мэдээ тараахаа огт больсонгүй.

11-р сарын нэгэн өглөө үүр цайгаа ч үгүй, дөнгөж 5 цаг өнгөрч байхад хаалга тогшив. Хаалгаа тайлтал Жу эгчтэй хамт ах, эгч хоёр зогсож байлаа. Жу эгчийг хараад миний дотор зөрчилдөж эхлэв. “Танд ойлгомжтой хэлээ биз дээ? Яах гэж ийм хол зам туулж, манайд ирж байгаа юм бэ? Таныг юу ч гэж хэллээ гэсэн би Төгс Хүчит Бурханд итгэхгүй” гэж дотроо бодов. Нэг чуулганы гишүүдийн хувиар эгч бид хоёр олон жилийн турш танил явсан ч би тэдэнд таагүй үг хэлж, гэртээ оруулаагүй юм. Жу эгч хэчнээн шийдэмгий байгааг минь хараад, царай нь цонхийж, багтарсан хоолойгоор ингэж хэлэв: “Дүү минь, би Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн болохоор хаанчлалын сайн мэдээг чамд дуулгахаар ирсэн юм. Бурханы хайр байгаагүй сэн бол би бардам зангаа хойш тавьж, сайн мэдээг чамд дуулгахаар ахин дахин зүтгэж чадахгүй байх байсан. Дүү минь, Эзэн Есүс үнэхээр эргээд ирж. Яг одоо Бурханы шинэ ажлыг хүлээн авсан хүмүүс дээр Ариун Сүнс ажиллаж байна. Хэрэв Ариун Сүнсний ажил байгаагүй бол чамд сайн мэдээ номлохоор ирэх ийм их итгэл, сэтгэлийн тэнхээ хэнд байх вэ дээ? Чуулганыхаа одоогийн байдлыг чи ч харсан. Ах эгч нар маань бүгд нүгэлд хүлэгдэн, түүнээсээ ангижрах чадалгүй байна. Бурхан энэ удаад хүнийг шүүх үгээ илэрхийлж, биднийг нүглээс ангижруулж, цэвэрлэх ажил хийхээр ирлээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг алдвал Бурханы авралыг олж авах өөр боломж гарахгүй шүү” гэв. Эгчийн чин зүрхний үгэнд сэтгэл минь хөдөлж, би жаахан зөөлрөв. Ялангуяа чуулганы байр байдлын талаар ярьж байх үед нь чуулганууд дотор харагдсан бүх явдал гэнэтхэн санаанд зурсхийж эхэллээ: Миний үйлчилж байсан эхний чуулганд пасторуудын үг, үйлдэл нь зөрдөг байв. Их мөнгө хандивласан хэн бүхнийг инээмсэглэн угтаж, ихээхэн санаа тавьдаг байлаа. Харин их мөнгө хандивлаагүй хүмүүсийг үл тоож, дорд үздэг байсан юм. Би ийм зүйл болж байгааг үнэхээр тэвчиж чадаагүй тул өөр чуулганд орсон билээ. Тэр чуулганы хамтран зүтгэгчид нэг нэгнээ гадуурхаж, атаа жөтөө бүхий маргаан хийж, бие биетэйгээ хуйвалдан янз бүрийн бүлэглэл үүсгэж, шашингүй ертөнцийн хүмүүсээс ямар ч ялгаагүй байгааг би нүдээр үзэв. Тэгээд үүндээ асар их сэтгэл гонсойлоо. Эхэндээ би дахин өөр чуулганд ормоор байсан ч нэг ах аль хэдийн олон чуулган сольсноо яриад, хаана ч очсон үргэлж ийм эзгүйрэл, харанхуйтай таардаг гэсэн юм... Үүний зэрэгцээ нүгэлд амьдарч байхдаа гаргасан янз бүрийн ааш авираа би бодохоор: “Эзэн Есүс үнэхээр нүглийг үндсээр нь устгах ажил хийхээр махбодод эргэж ирсэн юм биш байгаа?” гэж сэтгэлдээ тээнэгэлзэж эхлэв. Энэ үед Жу эгч цааш нь ингэж хэллээ: “Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн мөн эсэхийг олж мэдье гэвэл Төгс Хүчит Бурханы үгийг уншихад л хангалттай. Эзэн Есүс ажлаа хийхээр ирэх үед шавь нар нь Түүнийг зөгнөлд хэлсэн Мессиа мөн гэдгийг үг, ажлаар нь дамжуулан таньж мэдсэн тул дагасан юм. Өнөөдөр бид Төгс Хүчит Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирсэн Эзэн Есүсийн илрэлт мөн эсэхийг бас л Төгс Хүчит Бурханы үг, ажлаар дамжуулан тодорхойлох ёстой. Хэрэв чи Төгс Хүчит Бурханы бүх үгийг уншсаныхаа дараа Түүнийг эргэн ирсэн Эзэн биш гэж бодсоор байвал би чамайг итгэ гэж хүчлэхгүй, бас чамд сайн мэдээ номлохоо больё. Учир нь Бурхан сайн мэдээг нь хүлээн зөвшөөр гэж хэнд ч хүчээр тулгаж байгаагүй.”

Жу эгчийг ингэж хэлсний дараа би тэрхэн зуур эргэлзэж: “Төгс Хүчит Бурханы үгийг уншиж үзээд, тэнд хэлсэн яг аль үнэн нь Жу эгчийг Төгс Хүчит Бурханд ингэтлээ бат итгэхэд хүргэснийг олж мэдсэн ч яах вэ” гэж дотроо бодов. Тэгээд би хаалгаа тайлж, Жу эгчийг бусадтай нь хамт гэртээ орууллаа. Жу эгч нөгөө хоёрыгоо Төгс Хүчит Бурханы Чуулганы Жан Чин эгч, Лю Каймин ах гэж танилцуулав. Жу эгч: “Чуанянг дүү минь, би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн аваад хэдэн сар болж байна. Би Төгс Хүчит Бурханы Чуулганыг өөрөө шалгаж үзэхээр очсон, бас тэдний чуулганы амьдралд оролцож үзсэн. Төгс Хүчит Бурханы Чуулган үнэхээр Ариун Сүнсний ажилтай чуулган гэдгийг би хувийн туршлага, няхуур судалгаагаар дамжуулан олж мэдсэн юм. Энэ бол Бурханаас ирсэн жинхэнэ чуулган гарцаагүй мөн. Чи бид хоёр олон жилийн турш хамтдаа нэгэн чуулганы гишүүд байлаа. Одоо тэр чуулганд юу болж байгааг чи чуулганы хамтран зүтгэгчийн хувьд надаас сайн мэдэж байх учиртай. Ариун Сүнс манай чуулганд ажиллахаа аль эрт больсон. Үүнийг ч хүн бүр мэдэж байгаа. Пасторууд нь биднийг амиар хангах номлол номлож чаддаггүй. Гагцхүү бусад урсгалыг хэрхэн дайрч давшлах, тэднээс сэрэмжлэх тухай л номлож, бидэнд Эзэний нэрийг баримтлах ёстой, чуулганаа орхиж яваагүй цагт аврагдана гэж хэлдэг. Гэтэл Эзэний үгээр ингэж аашлах ямар ч үндэслэл байдаггүй. Тэд олж авсан байр сууриа хамгаалж, амь амьжиргаагаа авч үлдэхийн тулд л ингэдэг болохоос бидний амийг огтхон ч бодолцдоггүй. Хэрэв тэд үнэхээр л аминд маань хариуцлага хүлээдэг байсан бол биднийг Ариун Сүнс аль эрт ажиллахаа больсон шашинд зөрүүдлэн байлгаж, Ариун Сүнсний ажилгүй чуулганд урхидан, өлсөж үхэхийг маань хүлээлгэхийн оронд санаачилга гарган, Ариун Сүнс ажилладаг чуулганыг хайхад биднийг удирдах ёстой байсан юм” гэлээ. Үүнийг сонсоод би: “Жу эгч үнэхээр л болж байгаа зүйлийг ярьж байна. Чуулган маань өнөөдөр үнэхээр Ариун Сүнсний ажилгүй болсон. Пастор, ахлагчдын хийдэг бүх зүйл нь үнэндээ итгэгчдийн амийг бодолцож үзээгүй байдаг. Энэ чуулганд би олон жилийн турш үйлчлэхдээ Эзэн бидэнтэй хамт байхгүй мэт мэдрэх нь улам ихэссэн юм. Сүнс минь мухардалд орсон мэтээр хатаж гандан, гэрлээс холдсоноо мэдрээд удаж байна шүү дээ” гэж дотроо бодов. Эгчийн ийм ухаалаг, үндэслэлтэй байдлаар ярьж байгааг сонсоод би тэдний ирснийг эсэргүүцэхээ больсон юм.

Энэ үед эгчтэй хамт ирсэн Лю ах: “Дүү минь, Бурхан шинэ ажил хийхээр ирж, Ариун Сүнсний ажил урагшилсан ч хүмүүс Бурханы хийж буй шинэ ажилтай хөл нийлүүлээгүйгээс үүдэн шашны ертөнц ийнхүү эзгүйрч байгаа юм. Хамгийн гол нь пастор, ахлагчид Эзэний тушаалыг дуулгавартай дагаж, Эзэний үгийг хэрэгжүүлэхийн оронд ертөнцийн ёрын муу чиг хандлагыг дагахад итгэгчдийг хөтөлж, тэр ч байтугай Бурханы шинэ ажлыг эсэргүүцэж, ялласнаас энэ нь үүдэлтэй. Энэ нь Эзэн Есүс ажлаа хийхээр ирэх үед сүм нь үхэр, хонь, тагтаа зарж, мөнгө солилцдог газар болж хувирсан байсантай яг адил. Тахилч нар хууль зөрчиж, Бурханыг хуурахын тулд согогтой амьтнаар өргөл барьж, фарисайчууд эд баялагт шунахайрч, албан тушаалынхаа олз ашгийг эдэлж, энэ мэт бусад нүглийг үйлддэг байсан. Бурханд үйлчилдэг хүмүүс ч нүгэлд амьдарч, сэтгэлдээ Бурханыг огтхон ч хүндэлдэггүй байсан юм. Ариун Сүнс сүмд ажиллахаа больж, Ариун Сүнсний ажил урагшлан, Хуулийн эрин үе дэх Бурханы ажил дуусгавар болсныг энэ нь хангалттай харуулсан. Эзэн Есүс Хуулийн эрин үеийн ажилд суурилан золин аврах ажил хийхээр ирсэн бөгөөд Ехова Бурханы нэрийг баримталж, хуультай зөрүүдлэн зууралдаж байсан хүмүүс дээр Ариун Сүнс ажиллахаа больсон байдаг. Үүний оронд Ариун Сүнсний ажил Эзэн Есүсийн шинэ ажлыг хүлээн авсан хүмүүс рүү шилжсэн юм. Сүм Бурхангүй болсон тул улам бүр эзгүйрч, эцэстээ хулгайчдын үүр болон хувирсан. Харин Эзэн Есүсийн шавь нар Эзэний авралыг авч, Эзэний сургаалыг хэрэгжүүлж, Эзэнийг итгэл үнэмшил, хүч чадалтайгаар дагаж, орон гэрээ орхин, ажил төрлөө хаяад хавчлага, бэрхшээлээс айлгүйгээр Эзэний сайн мэдээг гэрчилж түгээсэн байдаг. Ариун Сүнсний ажлаас л ийм үр нөлөө гарсан бус уу? Үүний адилаар өнөөдөр Эзэний эргэн ирэлт хуучин эрин үе дуусаж, шинэ эрин үе эхэлснийг илтгэж байна. Ариун Сүнс Нигүүлслийн эрин үеийн чуулгануудад ажиллахаа аль эрт болиод, Бурханы шинэ ажлыг хүлээн авсан хүмүүс дээр ажиллаж эхэлсэн нь Библи дэх дараах зөгнөлийг биелүүлдэг: ‘Мөн ургац хураах хүртэл гурван сар дутуу байхад Би та нараас бороог татсан: Би нэг хотод бороо оруулж, нөгөө хотод бороо оруулаагүй: нэг хэсэгт нь бороо орсон, харин бороо ороогүй хэсэг нь хатсан(Амос 4:7). ‘Харагтун, газар дээр өлсгөлөн илгээх өдрүүд ирлээ, талхаар өлсөж, усаар цангах биш, харин Еховагийн үгийг сонсохын төлөө өлсөнө(Амос 8:11). Төгс Хүчит Бурхан бас хэлэхдээ: ‘Бурхан энэ баримтыг гүйцэлдүүлнэ: Тэр орчлон ертөнц даяар бүх хүнийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнс авахаар түүн рүү очиж, түүнд бөхийдөг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс албан хүчээр үнэн замыг эрж хайна. Шашны нийгэмлэг тэр чигтээ асар их өлсгөлөн амсах ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах мөнх урсах булагтай амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн рүү очиж, Түүнд найдна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Мянган жилийн хаанчлал ирчихсэн). ‘Бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы бүх ажил зөвхөн энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэрээр та нарын төлөө бүхнээ золиосолсон; Тэрээр орчлон ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч, та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс гэж Би хэлдэг. Түүнчлэн Тэрээр алдар суугаа Өөрийн сонгосон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн, Өөрийн төлөвлөгөөний зорилгыг энэ бүлэг хүнээр дамжуулан бүрэн харуулна. Тиймээс та нар бол Бурханы өвийг хүлээн авах хүмүүс, бүр түүгээр ч барахгүй Бурханы алдрын өв залгамжлагчид билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?). ‘Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, өнгөрсөн үеийн хуучин ажилтай л зууралддаг учраас Бурхан тэр хүмүүсийг орхисон бөгөөд шинэ ажлыг нь хүлээн зөвшөөрдөг хүмүүс дээр энэхүү шинэ ажлаа хийдэг. Тэд бол Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс бөгөөд ийм маягаар л Түүний удирдлага гүйцэлдэж чадна’ (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт) гэжээ. Ариун Сүнс Нигүүлслийн эрин үеийн чуулгануудад ажиллахаа больсон тул хүмүүс чуулгануудыг сэргээх гэж хэдий их хичээж, хүний ямар ч аргыг хэрэглэсэн үр ашиггүй гэдгийг Бурханы эдгээр үгээс харж болно. Католик Сүм, Протестант урсгалынхан бүгд адил. Тэдний итгэгчдийн сүнс нь хатаж, өлбөрөн, итгэл, хайр нь аажмаар хөрж, Эзэний сургаалыг дагах чадваргүй болж, олонх нь ертөнцийн ёрын муу чиг хандлагыг дагаж, эд баялаг хөөцөлдөж, өнгө мөнгөнд сувдаглаж байна. Чуулганууд эзгүйрсэн газар болжээ. Харин Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар бол янз бүрийн урсгалыг орхин, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан, төрөл бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс бөгөөд Бурханы дуу хоолойг сонсоод Түүний сэнтийн өмнө эргэн ирсэн ухаалаг охид юм. Тэд Бурханы сэнтийгээс ундрах амийн амьд усыг хүртэж, Бурханы Өөрийн хариулга, удирдлагыг авч, Бурханы хаанчлалын сайн мэдээг нэгэн үзүүрт сэтгэлээр түгээж, гэрчилж байгаа хүмүүс юм. Дэлхий ертөнцийн доог тохуу, доромжлол, элдэв урсгалын удирдагчдын зүхэл, яллалт, тэр ч байтугай зодуур, ХКН-ын засгийн газрын баривчилгаа, гэр оронд нь хийдэг нэгжлэг, өмч хөрөнгийнх нь хураалга, харгис хэрцгий эрүү шүүлт, шоронгийн хорио бүү хэл түүнээс цаадхыг ч тэд туулдаг. Гэлээ ч тэдэнд итгэл үнэмшил, хүч тэнхээ, хайр байдаг бөгөөд цөхөршгүй, тууштай байдлаар Төгс Хүчит Бурханыг дагаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилдэг юм. Тэд өөрсдийн хүчээр ингэж чаддаг юм биш. Энэ бүгд бол Ариун Сүнсний ажлаас гардаг үр нөлөө юм! Үүнээс гадна, шашны ертөнц рүү өлсгөлөн илгээж байгаа явдлаас Бурханы хүслийг олох учиртай. Бурхан Өөрт нь жинхэнээсээ итгэдэг, үнэнээр цангаж байгаа хүмүүсийг шашнаас чөлөөлж, шашны антихристүүдийн ов мэх, хяналтаас ангижруулж, шашныг орхиулах зорилгоор ингэдэг. Ингэснээр тэд Бурханы мөр, илрэлтийг эрэлхийлж, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авч, Бурханаар цэвэрлэгдэн, төгс болгуулж чаддаг. Үүнээс гадна, шашинд үлдчихээд цадталаа талх идэхээр эрэлхийлдэг, Бурханд үнэн сэтгэлээсээ итгэхийн оронд хүнийг шүтэж, дагадаг үл итгэгчдийг ил болгож, таягдан хаяна. Ингэснээр бүх хүнийг төрлийнх нь дагуу ангилах болно. Бурханы мэргэн ухаан, төгс хүчин энэ бус уу?”

Бурханы үг болон энэ ахын нөхөрлөлийг сонссоны дараа энэ бүгд маш бодитой, үнэн байр байдалд бүрэн нийцтэй байгааг нь би мэдрэв. Тэгээд зүүднээсээ сэрэх мэт болж, янз бүрийн чуулганы эзгүйрлийн эх үүсвэрийг ойлголоо. Би ямар мэдрэмжгүй байснаа энэ мөчид эцэст нь олж харав. Пастор, ахлагчдаас авхуулаад жирийн итгэгчид хүртэл бүгд нүгэлд хүлэгдэж, чуулган хууль ёсгүй, шударга бус байдлаар бялхаж байгааг би харсан ч Бурханы хүсэл, Ариун Сүнсний ажлыг эрэлхийлэхгүй хэвээр байсан юм. Түүнчлэн Бурханы дуу хоолойг сонсоход ямар ч анхаарал хандуулаагүйн улмаас өөрөө ч мэдэлгүйгээр Ариун Сүнсний ажилд таягдуулжээ. Би Төгс Хүчит Бурханы үгийг анхааралтай унших шаардлагатай гэдгээ ухамсарлан ойлгов. Тэр өдөр Жу эгч бусдынхаа хамт явах гэж байхдаа эргэн ирж, надтай дахин нөхөрлөх цагаа товлоод, бас “Хурганы нээсэн хуйлмал ном” гэх ном үлдээснийг нь би маш баяртайгаар хүлээн авсан юм.

“Хурганы нээсэн хуйлмал ном” гэх Төгс Хүчит Бурханы үгийн номыг хожим нь уншиж байхдаа, хүн төрөлхтнийг аврахын тулд Бурханы хийсэн ажлын гурван үе шат, эцсийн өдрүүд дэх Түүний шүүлтийн ажил, Түүний хаанчлалын гоо үзэсгэлэн гэх зэрэг маш олон нууцыг Төгс Хүчит Бурханы үг ил болгосныг би олж хараад, Бурханы ажлын талаар илүү гүн гүнзгий ойлгодог болсон юм. Ангаж цангасан сүнс минь цангаагаа тайлсан мэт болж, унших тусмаа би тэр номд дурлаж байв. Би өглөө 5:30-д босдог байсан бол “Хурганы нээсэн хуйлмал ном” гэх номыг олж авснаас хойш 4:30-д босон, Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, эргэцүүлдэг болсноор маш сэтгэл хангалуун байлаа. Нэгэн өглөө “Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?” гэсэн бүлгийг уншиж байхад сэтгэл үнэхээр их хөдөлж билээ. Төгс Хүчит Бурхан бол хүмүүсийн зүрх сэтгэлийн чанадыг шинждэг Бурхан бөгөөд бидний өөрсдөө хэзээ ч олж мэдэж чадахааргүй завхарсан уг чанарыг маань илчилсэн юм. Ингэснээр би Сатаны завхралд өртсөн гэх үнэнээ олж харах чадвартай болсон билээ. Ялангуяа Төгс Хүчит Бурханы дараах үгийг уншаад, завхралынхаа үнэнийг яг олж харсан юм: “Ямар ч байсан, үнэнийг үнэлдэггүй бүх хүн бол үл итгэгчид, үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс хэзээ ч Христийн сайшаалыг хүртэхгүй… Бурхан бол дэлхий ертөнцөд ч, хэн нэг хүнд ч биш, харин Түүнд үнэхээр итгэж, Түүнийг шүтэн мөргөж, Түүнд үнэнч агаад итгэлтэй байдаг бүх хүнд харьяалагддаг гэдгийг чи ойлгох ёстой.” Эдгээр үгийг эргэцүүлэх зуур би өөрөөсөө ингэж асуусаар байсан юм: “Би Бурханд үнэн сэтгэлээсээ итгэдэг хүн мөн үү? Би үнэнийг дээдэлдэг бил үү? Өнгөрсөн жилүүдэд Бурханд итгэж байхдаа би юуг дээдэлдэг байв?” Тэгээд ихэнх ах эгч нарын нэгэн адил байснаа бодов: Гаднаа би Библи уншиж, цуглаанд оролцдог ч Эзэний үгийг туулж, хэрэгжүүлэхэд огт анхаардаггүй байжээ. Харин пасторуудын номлодог номлол, Библи дэх бичиг үсгийн үгчилсэн утгыг дээдэлдэг байж. Пасторуудын номлодог Библийн мэдлэг, шашны сургаалд би бүрэн дүүрэн итгэдэг байлаа. Тэдний хэлж байгаа зүйл үнэнийг үнэхээр агуулж байгаа эсэх, Эзэний хүсэлд нийцэж байгаа эсэхийг хэзээ ч боддоггүй байв. Би чухамдаа тэдний хэлж байгаа зүйлийг судалж, цэгнэхэд Эзэний үгийг хэзээ ч ашиглаж байсангүй. Итгэгч бид зүгээр л тэдний номлосон бүхэнд итгэдэг байсан юм. Одоо ингээд бодохоор би хүмүүсийг сохроор шүтэж, үнэхээрийн мунхаг, мэдлэггүй явснаа ухаарав! Пастор, ахлагчдын хийдэг байсан номлолыг эргээд бодлоо. Тэд өргөл өргөх, бусад урсгалаас сэрэмжлэх, чуулганыг битүүмжлэх талаар номлож, эсвэл олон жилийн турш номлосоор ирсэн улиг болсон зүйлээ л ярьдаг байсан юм. Шинэ гэрэлтүүлэлт, шинэ гэгээрэл гэж байсангүй. Тэд биднийг хангах ямар ч зүйлгүй, бас ангаж цангасан сүнсний маань асуудлыг шийдэж чаддаггүй, чуулган дахь эзгүйрлийг бүр ч шийдэж чаддаггүй байв. Үүний улмаас ах эгч нар цуглаанд оролцох үедээ зүгээр л хэлбэрддэг болсон юм. Цуглаан дээр зарим нь хоорондоо ярьж, зарим нь зүүрмэглэж, зарим нь утсаараа тоглодог байв... Би ийм харанхуй, эзгүйрсэн чуулганд амьдарч байсан ч Бурханы хүсэл, Ариун Сүнсний ажлыг эрж хайхаа мэддэггүй байж. Мэдээж би үнэнийг эрэлхийлдэг, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг нэгэн огт биш байлаа. “Үнэнийг үнэлдэггүй бүх хүн бол үл итгэгчид, үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг.” “Бурханхэн нэг хүнд ч биш, харин Түүнд үнэхээр итгэж, Түүнийг шүтэн мөргөдөг бүх хүнд харьяалагддаг” гэж Төгс Хүчит Бурхан хэлсэн байдаг. Эдгээр үг үнэхээр бодит байсан бөгөөд “Би бол зам, үнэн, амь юм(Иохан 14:6) хэмээх Эзэн Есүсийн үгийг гэнэт бодогдуулав. Бурхан бол үнэн, Бурхан хүнд үнэн, зам, амийг өгөхийн тулд ажлаа хийдэг, Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс үнэнийг эрэлхийлж, олж авахад анхаардаг гэдгийг би тэр үед ойлголоо. Бурханд итгэгчийн хувьд би үнэнийг эрэлхийлэхэд анхаарал хандуулдаггүй байсан тул итгэхдээ төөрөлдсөн бус уу? Энэ маягаар Бурханд итгэх юм бол Бурханы сайшаалыг яаж хүртэх юм бэ? Төгс Хүчит Бурханы үг надад үлэмж их үр өгөөж авчирлаа! Төгс Хүчит Бурханы үгийг унших тусмаа би маш олон дутагдалтайгаа мэдэрсэн юм. Иймээс би ажиллахаас бусад үед бүх чөлөөт цагаа Төгс Хүчит Бурханы үгийг уншин өнгөрөөдөг боллоо. Үүнийг үнэн зам гэдэгт би сэтгэлийнхээ угаас бат итгэж байсан юм. Гэсэн ч Эзэн Есүсийн хэлсэн дараах үгийг уншаад самгардсан хэвээр байв: “Тэр үед хэн нэгэн хүн та нарт ‘Хараач, Христ энд байна’, эсвэл ‘Христ тэнд байна’ гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүсийг ч хууран мэхэлнэ(Матай 24:23–24). Эдгээр үгийн цаад утга учир нь юу болохыг мэдэхгүй байсан тул Жу эгчийг бусадтайгаа дахин ирэхээр нь энэ талаар эрж хайхаар шийдлээ.

Жу эгч бусдын хамт болзсон цагтаа манайд ирсэн бөгөөд би эгчид хандан ийн хэллээ: “Өнгөрсөн хэдэн өдөр би Төгс Хүчит Бурханы үгийг их уншаад, Төгс Хүчит Бурханы үг бүр нь үнэн, надад үнэхээр хэрэгтэй зүйл болохыг нь мэдэрлээ. Өмнө нь Жу эгч намайг урьж, Төгс Хүчит Бурханы ажлыг судлуулах гэж ахин дахин оролддог байсан ч эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирж, хүмүүсийн хуурна гэж пасторууд маань номлосон болохоор би үнэн замыг судлахаас татгалзаж байсан юм. Одоо би үүндээ үнэхээр харамсаж байна. Гэхдээ энэ талаар төөрөгдөл минь арилаагүй байгаа тул та нартай хамт эрж хаймаар байна. ‘Тэр үед хэн нэгэн хүн та нарт “Хараач, Христ энд байна”, эсвэл “Христ тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүсийг ч хууран мэхэлнэ(Матай 24:23–24) гэж Эзэн Есүс хэлсэн байдаг. Та бүхэн эдгээр үгийг хэрхэн ойлгож байна вэ?”

Жан эгч ингэж хариулав: “Бурханд талархъя! Энэ нөхөрлөлд Бурхан биднийг удирдах болтугай! Дүүгийн асуусан асуултын тухайд бол бид эхлээд Эзэн Есүс эдгээр үгийг хэлсний зорилго, утга учрыг ойлгох ёстой. Эзэн Есүс эргэн ирэхдээ хүний Хүү, Христийн дүрээр махбод болно гэж бидэнд хэлсэн байдаг. Харин энэ эшлэлд хуурамч Христүүд бас гарч ирж, хүмүүсийг хуурахын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх болно гэж Эзэн хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Бурхан дараагийн удаа махбодод илрэх үед тэдгээр хуурамч Христ бас гарч ирнэ. Эзэн биднийг хуурамч Христүүдэд хууртахаас сэргийлэхийн тулд ялган таних чадвартай болох ёстой гэж ийм үг хэлснийг эндээс харж болно. Харин хаалгаа үргэлж хаалттай байлгаж, Эзэн ирсэн гэх сайхан мэдээ түгээж буй хэний ч үгийг битгий сонсоорой гэж ийм үг хэлээгүй юм. Энэ нь буруу хэрэгжүүлэлт болж, Эзэний санаа зорилгыг бүрмөсөн буруугаар ойлгосон явдал болно. ‘Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, “Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа” гэлээ(Матай 25:6). ‘Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20). ‘Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27) гэж Эзэн Есүс зөгнөсөн байдаг. Эзэн эргэн ирэх үедээ дуу хоолойгоо ашиглан Бурханы хоньдыг дуудах бөгөөд Бурханы хоньд дуу хоолойг нь таньж, Түүн рүү буцаж очно гэдгийг Эзэний үг тун тодорхой харуулж байна. Өөрөөр хэлбэл, Эзэнийг эргэн ирэх үед нь угтан авч чадах эсэх маань Бурханы дуу хоолойг таньж чадах эсэхээс голлон хамаарна. Хэрэв бид Бурханы дуу хоолойг сонсохоор хүчин чармайлт гаргалгүй, Эзэн эргэн ирсэн гэх сайн мэдээ түгээж буй хүмүүст байнга татгалзаад байвал хаалгаа хааж, Эзэнийг гадаа үлдээх эрсдэлтэй бус уу? Хуурамч Христүүдийн онцлог шинж чанар бол тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвар гэдгийг бид Эзэний үгээс харж байна. Тэд хүмүүсийг хууран мэхлэхийн тулд өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг үлдэн хөөх гэх мэт зарим нэг тэмдэг гайхамшиг үзүүлж, Эзэн Есүсийн урьд нь хийсэн ажлыг дуурайдаг. Гэхдээ хуурамч Христүүд бол муу ёрын сүнсний биелэл тул ямар ч тэмдэг үзүүллээ гэсэн үнэнийг илэрхийлж чаддаггүй. Энэ бол гарцаагүй. Төгс Хүчит Бурханы үг хуурамч Христүүдийн илэрхийлэл, мөн чанарыг хангалттай тод харуулдаг. Төгс Хүчит Бурханы үгийн зарим хэсгийг харвал чи ойлгоно. Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: ‘Хэрвээ эцсийн өдрүүдэд өвчтэйг эдгээн, чөтгөрийг зайлуулж, хүний төлөө цовдлогдсон Есүстэй адилхан нэг “Бурхан” гарч ирэх юм бол тэр “Бурхан” хэдийгээр Библи дэх Бурханы тодорхойлолттой адилхан, хүлээн зөвшөөрөхөд хүнд хялбар байх ч мөн чанартаа Бурханы Сүнсний өмссөн махбод биш, харин муу ёрын сүнсний өмссөн махан бие байна. Учир нь Өөрийнхөө аль хэдийн дуусгасан зүйлийг хэзээ ч давтдаггүй нь Бурханы ажлын зарчим билээ. Иймээс хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь эхнийхийн ажлаас өөр байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар). ‘Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь Есүсийг дуурайсан муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт байх болно. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй… Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлсээр, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээсээр—яг Есүс шиг үйлдсэн бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь). Хуурамч Христүүд бүгд Христийн дүр эсгэгч муу ёрын сүнснүүд гэдгийг Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой харуулж байна. Өөрсдийгөө тэд Бурхан гэж дууддаг ч өчүүхэн ч үнэнийг эзэмшээгүй байдаг бөгөөд Христийн мөн чанаргүй тул Бурханы ажлыг хэрхэвч хийж чаддаггүй. Харин хүмүүсийн хууран мэхлэх зорилгоор Эзэн Есүсийн аль хэдийн хийсэн ажлыг дуурайн, Бурханы араас нэхэж л чаддаг. Хуурамч Христүүд хүмүүст үнэнийг өгч, хэрэгжүүлэх шинэ зам авчирч хэзээ ч чадахгүй. Энэ дэлхий дээрх бүх хуурамч бүтээгдэхүүн нь жинхэнэ бүтээгдэхүүнийг дуурайлган хийгдсэн гэдгийг хүн бүр мэддэг. Хуурамч Христүүд үүнтэй яг адилхан. Тэд хүмүүсийг хуурахын тулд Эзэн Есүсийн хийсэн ажлыг хуулбарлах замаар өвдсөн хүмүүсийг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, зарим нэг энгийн гайхамшиг үзүүлдэг. Гэхдээ хуурамч Христүүд хэзээ ч үхсэнийг амилуулж, 5,000 хүнийг таван талх, хоёр загасаар хооллох гэх мэт гайхамшиг үзүүлж чадахгүй. Тиймээс өөрсдийгөө Христ хэмээн дуудаж, эргэн ирсэн Эзэн Есүс гэцгээж, тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвдсөнийг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж байгаа хэн бүхэн бол хүмүүсийг хуурч буй хуурамч Христ гэдэг нь эргэлзээгүй. Харин Христ бол бие махбодтой болсон Бурхан Өөрөө бөгөөд махбод болсон Бурханы Сүнс юм. Хэвийн хүн чанар, бүрэн бурханлаг чанартай Тэрээр Бурхан Өөрөө гэдэг нь гарцаагүй. Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: ‘Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр хүний хүрэх боломжгүй Бурханы мөн чанар болон Бурханы зан чанарыг, мөн ажлаа хийх мэргэн ухааныг эзэмшсэн байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг зүй ёсоор гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хүссэн хүн бүр үүнийг орлочхож чадахгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн ямар ч мөн чанарыг эзэмшдэггүй. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж, шийддэг гэж хэлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). Тиймээс Христ л Бурханы Өөрийн ажлыг хийж, үнэнийг илэрхийлж чаддаг. Христ л Бурханы зан чанарыг илэрхийлж, хүнийг хангаж, хариулж чаддаг. Мөн Христ л хүн төрөлхтнийг золин аврах болон аврах ажлыг хийж, хуучин эрин үеийг дуусган, шинэ эрин үеийг залан авчирч чаддаг. Түүнчлэн Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй бөгөөд Бурхан хэзээ ч нэг ажлаа давтан хийдэггүй. Тиймээс Христ ажил хийхээр ирэх болгондоо үргэлж шинэ ажил авчирч, Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлдэг. Жишээлбэл, Эзэн Есүс ажил хийхээр ирэхдээ Хуулийн эрин үеийг дуусган, Нигүүлслийн эрин үеийг авчирч, хүмүүст нүглээ улайх, гэмших боломж олгосон номлол хийж, дайснаа хайрлах, даруу, тэвчээртэй байх, бусдыг уучлахыг хүмүүст заасан юм. Эзэн Есүсийн хийсэн зүйлсийн ердөө л зарим нь энэ байв. Эзэн Есүс Бурханы хайр энэрэлтэй, өршөөнгүй зан чанарыг хүмүүст илчилсэн. Үүний адилаар Төгс Хүчит бурхан эцсийн өдрүүдэд ирээд Нигүүлслийн эрин үеийг дуусгаж, Хаанчлалын эрин үеийг авчирлаа. Тэрээр Эзэн Есүсийн золин аврах ажил дээр үндэслэн хүнийг үгээрээ шүүх, аврах ажлыг хийж, цэвэрлэгдэх, аврал хүртэхэд маань шаардагдах бүх үнэнийг бидэнд өгч, нүглээс ангижирч, аврал хүртэх замыг зааж, Бурханы зөвт, сүр жавхлант, уур хилэнт зан чанарыг илэрхийлж байна. Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурхан, мөн эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дунд илэрсэн Бурхан Өөрөө гэдгийг Төгс Хүчит Бурханы ажил, үгээр дамжуулан бид бүрэн таньж чаддаг юм.”

Бурханы үг, энэ эгчийн нөхөрлөлийг сонссоны дараа би зүүднээсээ сэрсэн мэт болж, жинхэнэ Христийг хуурамч Христүүдээс хэрхэн ялгахыг сая л ойлгов. Үүндээ баярлахын зэрэгцээ өөрийнхөө үнэнгүй, өрөвдөлтэй хүн байсныг олж харсан тул ичиж байсан юм. Бурханы эцсийн өдрүүдийн ажлаас ахин дахин татгалзаж байснаа бодохоор, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгчийн үлгэрээр хуурамч Христүүдэд хууртахаас айсандаа жинхэнэ Христийг голсон гэдгээ ухаарлаа. Эзэнийг эргэн ирж, хаалга тогших үед би Бурханы дуу хоолойг сонсохоос татгалзан, ахин дахин Эзэнд хаалгаа тайлаагүй. Гэсэн ч Бурхан намайг аврах тал дээр бууж өгөлгүй, энэ ах эгч нарыг хөдөлгөн манайд ирүүлж, сайн мэдээ түгээлгэжээ. Намайг үнэхээр хэзээ ч орхиогүй Бурханы хайр үнэхээр агуу юм! Би пасторуудынхаа хэлсэн үгэнд итгэсэн тул эргэн ирсэн Эзэнийг гэрчилсэн хүн бүр хуурамч Христийг номлож байна гэж бодож явсан билээ. Тэгээд Эзэний үгийг буруугаар ойлгон, Төгс Хүчит Бурханыг голж, яллаж, эсэргүүцэхийн зэрэгцээ өөрийн зууралддаг үзлийг зөв гэдэгт итгэн, үнэхээр хөгийн аашилсан байв! Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, жинхэнэ Христ ба хуурамч Христийн ялгааны талаар энэ ах эгч нарын нөхөрлөлийг сонсоогүй бол би жинхэнэ Христийг хуурамч Христээс ялгаж хэзээ ч чадалгүй, пастор, ахлагчдын л үгэнд хууртаж явах байж. Мөн пастор, ахлагчдыг даган Бурханы ирэлтийг эсэргүүцэн, татгалзаж, Бурханы авралыг хүртэх энэхүү нэн ховор боломжоо алдах байсан юм. Ингэж бодоод би Жу эгч болон бусдад нь хандан: “Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, та нарын нөхөрлөлийг сонсоод би одоо жинхэнэ Христ, хуурамч Христийг хэрхэн ялгаж салгахаа мэддэг боллоо. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт одоо би үнэмшлээ, тэгээд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авахад бэлэн байна” гэлээ.

Чуулганы амьдралд оролцож эхэлсний дараа, ах эгч нар олон үнэнийг ойлгосон гэдгийг, мөн тэдэнтэй харьцуулахад би ихээхэн дутуу дулимаг байгаагаа олж харсан юм. Тэгээд “Жу эгч болон бусдаар нь Бурханы үгийн талаар илүү их нөхөрлүүлж, үнэнийг илүү хурдан ойлгохдоо туслуулах ёстой юм байна” гэж дотроо бодов. Жу эгчтэй энэ талаар хэлэлцэж, манай гэрийг цуглааны газар болгож болох эсэхийг асуухад эгч тэр дороо зөвшөөрлөө. Үүний дараа бид долоо хоног бүр цуглаад Бурханы үгийг уншиж, үнэний тухай нөхөрлөдөг болов. Би Бурханы үгийг яваандаа улам сайн мэдэж, илүү олон үнэнийг ойлгодог болсон юм. Эдгээр үг нь үнэний илэрхийлэл мөн гэдгийг би зүрх сэтгэлийнхээ угт мэдэрч байлаа. Тэр мөчид Эзэн Есүсийн хэлсэн дараах үг бодогдов: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). Миний сэтгэл улам ч их хөдөлж, Эзэний хэлсэн эдгээр үг бүгд биеллээ олсныг олж харлаа. Төгс Хүчит Бурханы үг бол “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг(Илчлэл 2:7) хэдэг. Төгс Хүчит Бурхан бүх үнэнийг ойлгож, түүн рүү ороход нь хүнийг хөтөлж байна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авч, Бурханы илэрхийлсэн үнэнийг хүлээн зөвшөөрснөөр л цэвэрлэгдэж, аврал хүртэж, Бурханы зүрх сэтгэлийн дагуух хүн болж болно. Төгс Хүчит Бурханы үг л намайг Бурханы гэрт буцаан авчирч, Бурханы сэнтийн өмнө аваачсан юм. Одоо би өдөр бүр Бурханы үгээр хангуулж, замчлуулан, амар амгалан, баяр баясалтай, тайван болж, гэрлээр дүүрсэн билээ. Би эцсээ хүртэл үнэнийг эрэлхийлж, Төгс Хүчит Бурханыг дагахын тулд чадах бүхнээ хиймээр байна!

Өмнөх: 40. Өөр аргаар аврагдсан нь

Дараах: 42. Гэртээ харьсан нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

16. Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, КанадБи хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх