34-Р БҮЛЭГ

Төгс Хүчит Бурхан бол бүхнийг чадагч, бүхнийг гүйцэтгэгч, бүрэн төгс жинхэнэ Бурхан юм! Тэр долоон одыг атгаж, долоон Сүнсийг агуулан, долоон нүдтэй байж, долоон лац болон хуйлмал номыг нээгээд зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр, Тэрээр долоон гамшиг, долоон аягыг удирдаж, долоон аянгыг илчилдэг. Тэр аль эрт долоон бүрээг мөн дуугаргасан! Түүний бүтээсэн, бүрэн төгс болгосон бүх зүйл Түүнийг магтаж, Түүнд алдрыг өгч, Түүний сэнтийг өргөмжлөх ёстой. Өө, Төгс Хүчит Бурхан минь! Та бол бүх зүйл. Та бүхнийг гүйцэлдүүлсэн ба Таныг байхад бүгд бүрэн төгс, гэгээтэй, сул задгай, эрх чөлөөтэй, бат бэх агаад хүчирхэг байдаг! Таныг байхад нуугдсан, далдлагдсан зүйл юу ч байдаггүй, бүх нууц илчлэгддэг. Түүнчлэн, Та үй олон дайснаа шүүж, Өөрийн сүр жавхланг илчлэн, Өөрийн догшин гал, уур хилэнг үзүүлсэнээс гадна урьд хожид үзэгдээгүй, үүрд мөнхийн, эцэс төгсгөлгүй алдар суугаа дэлгэн харуулсан! Бүх хүн сэрж, бүх чадлаараа уухайлан, дуулж, энэхүү төгс хүчит, бүхэлдээ-үнэн, бүхэлдээ-амьд, өгөөмөр, мөнхөөс мөнхөд орших суу алдарт, жинхэнэ Бурханыг шагшин магтах ёстой. Түүний сэнтийг үргэлж өргөмжлөн, Түүний ариун нэрийг магтаж, алдаршуулах хэрэгтэй. Энэ бол Миний—Бурханы—мөнхийн хүсэл бөгөөд Түүний бидэнд илчилж, хайрласан хязгааргүй ерөөл юм! Бидний дундаас хэн үүнийг өвлөдөггүй вэ? Бурханы ерөөлийг өвлөхийн тулд Түүний ариун нэрийг өргөмжилж, сэнтийг нь тойрон шүтэн мөргөх ёстой. Түүний өмнө өөр сэдэл, өөр санаа зорилготой ирэх бүх хүн Түүний догшин галд хайлна. Өнөөдөр бол Түүний дайснуудын шүүгдэх мөн мөхөх өдөр. Түүнээс гадна, энэ өдөр бол Төгс Хүчит Бурхан Би илчлэгдэж, алдар суу болон нэр хүндийг олж авах өдөр юм. Өө, хүмүүс ээ! Бидэнд үүрдийн үүрд энэрэнгүй хайр илгээж, авралыг хэрэгжүүлэн, ерөөл хайрлаж, хөвгүүдээ бүрэн төгс болгон, хаанчлалаа амжилттай биелүүлдэг Төгс Хүчит Бурханыг магтаж, угтан авахаар хурдан босоцгоо! Энэ бол Бурханы гайхалтай үйл! Энэ бол Бурхан Өөрөө биднийг аварч, бүрэн төгс болгож, алдар суунд авчрахаар ирсэн Түүний мөнхийн урьдчилан тогтоолт, зохицуулалт юм.

Өндийн босож, гэрчлэл хийдэггүй хүмүүс бүгд сохрын өвөг дээдэс, мунхагийн хаад юм. Тэд мөнхийн үл тоогчид, үүрдийн тэнэгүүд бөгөөд үүрдийн сохор үхэгсэд болно. Иймд бидний сүнс сэрэх хэрэгтэй! Бүх хүн босох хэрэгтэй! Алдрын Хаан, өршөөлийн Эцэг, золин авралын Хүү, өгөөмөр долоон Сүнс, сүр жавхлант догшин гал, зөвт шүүлтийг авчирдаг, бүгдэд хүрэлцэхүйц, өгөөмөр, бүхнийг чадагч, бүрэн төгс Төгс Хүчит Бурханыг эцэс төгсгөлгүйгээр уухайлж, магтаж, өргөмжил! Түүний сэнтий үүрд өргөмжлөгдөнө! Энэ бол Бурханы мэргэн ухаан, Түүний авралын гайхамшигт зам, Түүний алдарт хүслийн биелэлт гэдгийг бүх хүн харах хэрэгтэй. Бид өндийн босож, гэрчлэл хийгээгүй байхад цаг нь нэгэнт өнгөрчихвөл, эргэж буцах зам гэж үгүй. Бидний ерөөл эсвэл, золгүй явдал хүртэх эсэх нь бидний яг одоо юу хийж, бодож, амьдран харуулж байгаа дээр үндэслэн аяллын маань одоогийн үе шатанд шийдэгдэж байгаа. Тэгвэл та нар хэрхэн аяглах хэрэгтэй вэ? Бурханыг үүрд гэрчилж, өргөмжилж, төгс хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ—мөнхийн, цор ганц, жинхэнэ Бурханыг өргөмжил!

Одооноос та нар, Бурханд гэрчлэл хийдэггүй, цор ганц, жинхэнэ Бурханд гэрчлэл хийдэггүй, Түүний талаар эргэлзээ тээдэг хүмүүс бүгд өвчтэй, үхсэн бөгөөд Бурханыг эсэргүүцэгчид гэдгийг тодорхой харах хэрэгтэй! Бурханы үг эрт цаг үеэс хэдийнээ батлагдчихсан: Надтай хамт хуран цугладаггүй нь таран бутардаг, Надтай хамт байдаггүй нь Миний эсрэг байдаг; энэ бол чулуун дээр сийлсэн өөрчлөгдөшгүй үнэн! Бурханд гэрчлэл хийдэггүй хүмүүс бол Сатаны боолууд юм. Тийм хүмүүс Бурханы хүүхдүүдийг үймүүлж, хууран мэхэлж, Бурханы удирдлагад саад болохоор ирсэн; тэднийг хурц сэлмээр цавчих ёстой! Тэдэнд сайхан сэтгэл гаргадаг хэн ч өөрсдийн сүйрлийг эрж хайж байдаг. Чи Бурханы Сүнсний айлдварыг сонсон, итгэж, Бурханы Сүнсний замаар алхаж, Бурханы Сүнсний үгээр амьдран харуулах хэрэгтэй. Түүнээс гадна төгс хүчит Бурханы сэнтийг цаг хугацааны төгсгөл хүртэл өргөмжлөх хэрэгтэй!

Төгс Хүчит Бурхан бол долоон Сүнсний Бурхан! Мөн Долоон нүд, долоон одны Бурхан, Тэр долоон лацыг нээдэг ба хуйлмал номыг бүхэлд нь дэлгэсэн! Тэрээр долоон бүрээг дуугаргасан бөгөөд долоон аяга, долоон гамшиг Түүний хүслээр буухад бэлэн атганд нь байдаг. Өө, үргэлж лацтай байсан долоон аянга минь! Тэднийг илчлэх цаг нь ирлээ! Долоон аянгыг авчирах Нэгэн бидний нүдний өмнө хэдийнээ гараад ирчихсэн байна!

Төгс Хүчит Бурхан минь! Таныг байхад бүх зүйл сул задгай, эрх чөлөөтэй байж, хүндрэл бэрхшээл үгүй болоод бүгд төвөггүй урсдаг! Юу ч Танд саад болж зүрхэлдэггүй бөгөөд бүгд Танд захирагддаг. Захирагддаггүй хэн ч бай бүгд үхэх болно!

Төгс Хүчит Бурхан, Долоон нүдтэй Бурхан минь! Бүгд ил тодорхой, гэрэл гэгээтэй, нэллттэй бөгөөд бүгд илчлэгдэж, ил гарсан байна. Түүнийг байхад бүгд болор шиг тунгалаг ба Бурхан Өөрөө ийм байгаад зогсохгүй, Түүний хөвгүүд ч бас ийм байдаг. Түүний болон Түүний хөвгүүдийн өмнө хэнийг ч, юуг ч, ямар ч хэргийг нуун далдалж чадахгүй!

Төгс Хүчит Бурханы долоон од тод гэрэлтэй! Чуулганыг Тэр төгс болгож, чуулганыхаа элч нарыг томилдог бөгөөд чуулган бүхэлдээ Түүний тэтгэмжинд байдаг. Тэр долоон лацыг бүгдийг нь нээж, Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөө болон хүслийг Өөрөө гүйцэлдүүлдэг. Хуйлмал ном бол Түүний удирдлагын нууцлаг сүнслэг хэл бөгөөд Тэр үүнийг дэлгэж, илчилсэн!

Бүх хүн Түүний цуурайтсан долоон бүрээг сонсох хэрэгтэй. Түүнийг байхад бүгд дахин нууцлалгүйгээр ил тод, нээлттэй болж, уйтгар гуниг байхгүй болдог. Бүгд илчлэгдэж, бүгд ялдаг!

Төгс Хүчит Бурханы долоон бүрээ бол нээлттэй, алдар суутай, ялгуусан бүрээнүүд юм! Тэдгээр нь мөн Түүний дайснуудыг шүүдэг бүрээ юм! Түүний ялалтын үеэр Түүний бүрээ мөн өргөмжлөгддөг! Тэр бүх орчлон ертөнцийг захирдаг!

Тэр гамшгийн долоон аягыг нэгэнтээ бэлдээд, дайснуудаа онилсон бөгөөд тэдгээрээ аадар бороо мэт цутгаж, дайснууд Түүний догшин галын дөлд автах болно. Төгс Хүчит Бурхан эрх мэдлийнхээ хүчийг үзүүлж, Түүний дайснууд бүгд устдаг. Эцсийн долоон аянга Төгс Хүчит Бурханы өмнө цаашид битүүмжлэгдэхгүй; бүгд илчлэгдсэн! Бүгд илчлэгдсэн! Тэр Өөрийн дайснуудыг долоон аянгаар үхэл рүү нь илгээж, дэлхийг тогтворжуулан, Түүнд үйлчлэл үзүүлж, дахин хэзээ ч сүйдэхээргүй болгодог.

Зөвт Төгс Хүчит Бурхан минь! Бид Таныг үүрд шагшин магтъя! Та эцэс төгсгөлгүй магтаал, үүрдийн сайшаал болон өргөмжлөлийг хүртэх эрхтэй! Таны долоон аянга зөвхөн Таны шүүлтийн төлөө бус, харин Таны алдар суу, эрх мэдэл болон бүх зүйлийг бүрэн төгс болгохын төлөө байдаг!

Бүх хүн сэнтийн өмнө хөгжилдөж, Төгс хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христийг магтан шагшиж, өргөмжилдөг! Тэдний дуу хоолой орчлон ертөнцийг аянга мэт донсолгодог! Маргаангүй бүх зүйл Түүний улмаас оршиж, Түүний улмаас бий болдог. Бүх алдар суу, нэр хүнд, эрх мэдэл, мэргэн ухаан, ариун байдал, ялалт, илчлэлийг бүхэлд нь Түүнд хамаатуулахгүй байж хэн зүрхлэх билээ? Энэ бол Түүний хүслийн хэрэгжилт бөгөөд Түүний удирдлагын бүтээн босголтын эцсийн биелэлт юм!

Өмнөх: 33-Р БҮЛЭГ

Дараах: 35-Р БҮЛЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

17-Р БҮЛЭГ

Миний дуу хоолой аянга шиг нүргэлж, дөрвөн зүг найман зовхис, даян дэлхийг гэрэлтүүлдэг бөгөөд аянга цахилгаан дунд хүмүүс цохигдон унадаг....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх