31-р бүлэг
Намайг чин сэтгэлээсээ хүсдэг бүх хүнийг Би хайрладаг. Хэрвээ Намайг хайрлахад анхаарлаа төвлөрүүлбэл Би та нарыг цаглашгүй ихээр ерөөх нь гарцаагүй. Та нар Миний санаа зорилгыг ойлгож байна уу? Миний гэрт дээд доод байр суурийн ялгаа гэж үгүй. Хүн бүр Миний хүү бөгөөд Би бол та нарын Эцэг, та нарын Бурхан. Би цор ганц, дээдийн дээд. Би орчлон ертөнц болон бүх зүйлийг хянадаг!
Чи Миний гэрт “даруухнаар, үл анзаарагдах байдлаар Надад үйлчлэх” ёстой. Энэ үг чиний уриа болох хэрэгтэй. Модны навч биш, харин үндэс нь байж, амийн дотор гүн үндэслэ. Амийн жинхэнэ туршлага руу орж, Миний үгээр амьдарч, бүх зүйлээс Намайг эрж хай, Надад ойртож, Надтай нөхөрлө. Өнгөн талын ямар ч зүйлд бүү анхаарал хандуул, мөн ямар ч хүн, үйл явдал, зүйлд бүү хянуул, харин Би юу болох талаар сүнслэг хүмүүстэй л нөхөрлө. Миний санаа зорилгыг ойлгож, Миний амийг өөрсдийнхөө дунд урсгаж, Миний үгийг амьдран харуулж, Миний шаардлагад нийц.
Миний даалгасан асуудлуудад бүх хүчээ зориул; Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд бүх чадлаа зориул. Би бол чиний хүч чадал, чиний баяр хөөр … Би бол чиний бүх зүйл. Зүгээр л Намайг эрэлхийл. Би чиний зүрх сэтгэлийн чин хүслийг, Миний төлөө чин сэтгэлээсээ зарлагаддагийг чинь мэднэ, гэхдээ чи Миний гэрт Надад үнэнч гэдгээ хэрхэн харуулж, эцсээ хүртэл Намайг хэрхэн дагах вэ гэдгийг мэдэх ёстой.
Чуулган бол Миний зүрх сэтгэл, Би Өөрийн чуулганыг барихын төлөө түгшиж байна. Миний зүрх сэтгэлийг хангалуун болгохын тулд чи юу ч үлдээлгүйгээр өөрийгөө Миний төлөө зарлагадаж, Миний санаа зорилгод анхаарал хандуулах ёстой.