Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ

Хийдэг бүхэндээ зөв шударга байдлыг хэрэгжүүлдэг эсэхээ, мөн бүх үйлдлийг чинь Бурхан ажиглаж байгаа эсэхийг мэдэхийн тулд өөрсдөдөө дүн шинжилгээ хий: Бурханд итгэдэг хүмүүсийн үйл хэргийн зарчим энэ юм. Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаг, мөн Бурханы халамж, хамгаалалтыг хүлээн авдаг учраас та нар зөв шударга гэж нэрлэгдэнэ. Бурханы халамж, хамгаалалт, төгс болголтыг хүлээн авдаг, Түүгээр авхуулсан бүх хүн Бурханы нүдэнд зөв шударга бөгөөд тэднийг бүгдийг нь Бурхан эрхэм нандин гэж үздэг. Чи Бурханы одоогийн үгийг хүлээн авах тусмаа Бурханы хүслийг төдий чинээ хүлээн авч, ойлгож чадна, тэгснээр Бурханы үгийг төдий чинээ амьдран харуулж, Түүний шаардлагыг хангаж чадна. Энэ нь та нарт өгсөн Бурханы даалгавар бөгөөд та бүхний биелүүлж чадах зүйл юм. Хэрвээ та нар өөрсдийн үзлээр Бурханыг өөрчлөгдөшгүй шавар хөшөө аятай хэмжиж, хязгаарладаг бол, Бурханыг тэр чигт нь Библийн хэмжүүрээр хязгаарлаж, хязгаарлагдмал цар хүрээний ажлаар хайрцагладаг бол Бурханыг ялласан гэдгийг чинь энэ нь баталдаг. Хуучин Гэрээний эрин үед иудейчүүд Бурханыг Мессиа л гэж нэрлэж болох мэт, Мессиа гэгддэг Нэгэн л Бурхан байж болох юм шиг Бурханыг өөрсдийнхөө зүрх сэтгэлдээ тээдэг тогтсон хэлбэртэй шүтээн шигээ бодсон учраас, мөн хүн төрөлхтөн Бурханд (амьгүй) шавар хөшөө мэт үйлчилж, шүтэн мөргөдөг байсан учраас тухайн үеийн Есүсийг загалмайд цовдолж, үхлийн ял оноосон бөгөөд гэмгүй Есүсийг тийнхүү үхлээр ялласан юм. Бурхан ямар ч гэм буруугүй байсан атал хүн Түүнийг өршөөхөөс татгалзаж, үхлийн ял оноохоор зүтгэсэн болохоор Есүс цовдлогдсон билээ. Хүн Бурханы удирдлагад төгс нэвтэрсэн мэт, Бурханы хийдэг бүхнийг гарын арван хуруу шигээ мэддэг юм шиг Бурханыг өөрчлөгдөшгүй гэж үргэлж боддог бөгөөд ганцхан ном буюу Библийн үндсэн дээр Түүнийг тодорхойлдог. Хүмүүс дэндүү утгагүй, дээд зэргээр биеэ тоосон байдаг ба бүгдээрээ дэгсдүүлэх чадвартай. Бурханы тухай мэдлэг чинь хэр их байх нь хамаагүй, Би чамайг бас л Бурханыг мэддэггүй, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг хүн, мөн Бурханыг ялласан гэж хэлдэг, учир нь чи Бурханы ажлыг дуулгавартай дагах, Бурханаар төгс болгуулах замаар алхах ямар ч чадваргүй. Яагаад Бурхан хүний үйлдэлд хэзээ ч сэтгэл ханадаггүй вэ? Учир нь хүн хэтэрхий их үзэлтэй болохоороо Бурханыг мэддэггүй бөгөөд Бурханы тухай мэдлэг нь бодит байдалтай өчүүхэн ч нийцдэггүй, харин нэг сэдвийг өөрчлөлтгүйгээр, нэгэн хэмээр давтаж, нөхцөл байдал болгонд нэг аргаа ашигладаг. Иймээс өнөөдөр Бурхан газар дээр ирээд хүнээр дахин нэг удаа загалмайд цовдлуулсан. Харгис хүн төрөлхтөн! Нэг нэгнийхээ эсрэг хуйвалдах, булаалцаж тэмцэлдэх, алдар нэр, ашиг хонжоо булаалдах, харилцан нэг нэгнээ хөнөөх—энэ ер нь хэзээ төгсөх юм бэ? Бурхан олон зуун мянган үг хэлсэн боловч хэн ч сэхээрээгүй. Хүмүүс гэр бүл, хөвгүүд, охид, ажил мэргэжил, хэтийн ирээдүй, байр суурь, хоосон нэр алдар, мөнгөний төлөө, бас хоол хүнс, хувцас хунар, махан биеийн төлөө үйлддэг, харин үйлдэл нь үнэхээр Бурханы төлөө байдаг хүн байна уу? Бурханы төлөө үйлддэг хүмүүсийн дунд ч гэсэн Бурханыг мэддэг хүн цөөхөн. Өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө үйлддэггүй хүн хэд вэ? Өөрсдийн байр суурийг хамгаалахын тулд бусдыг дарлаж, гадуурхдаггүй хүн хэчнээн бэ? Иймээс Бурханд тоймгүй олон удаа үхэх ял хүчээр тулгасан, мөн тоо томшгүй олон хэрцгий шүүгч Бурханыг яллаж, дахин нэг удаа загалмайд цовдолсон. Үнэхээр Бурханы төлөө үйлддэг учраас зөв шударга гэж нэрлэгдэж болох хүн хэд байдаг вэ?

Бурханы өмнө ариун хүн юм уу зөв шударга хүн болж төгс болгуулах маш амархан уу? “Энэ газар дэлхий дээр зөв шударга хүн үгүй, зөв шударга нь энэ дэлхийд үгүй” гэдэг нь үнэн үг юм. Бурханы өмнө очих үедээ та нар юу өмсөж байгаагаа, үг, үйлдэл бүрээ, бодол, санаа болгоноо, тэр ч бүү хэл өдөр бүр зүүдэлдэг зүүдээ цэгнээд үз—эдгээр нь бүгд өөрсдийн чинь төлөө байдаг. Хэрэг явдлын үнэн байдал энэ биш гэж үү? “Зөв шударга байдал” гэдэг нь бусдад өглөг өгнө гэсэн үг биш, хөршөө өөр шигээ хайрлана гэсэн үг биш, мөн маргаж, хэрэлдэх, дээрэмдэж, хулгай хийхийг цээрлэнэ гэсэн үг биш юм. Зөв шударга байдал гэдэг нь Эзэн Есүсийн хийсэн бүхэнтэй адилаар цаг хугацаа, орон зайг үл харгалзан Бурханы даалгаврыг өөрийн үүрэг гэж авч үзэн, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг тэнгэрээс илгээсэн ажил мэргэжил хэмээн дуулгавартай дагана гэсэн үг юм. Энэ бол Бурханы ярьсан зөв шударга байдал мөн. Лот өөрийнхөө ашиг, алдагдлыг бодож үзэлгүйгээр Бурханы илгээсэн хоёр тэнгэрэлчийг аварсан болохоор зөв шударга хүн хэмээн нэрлэгдэж чадсан; тухайн үед түүний хийсэн зүйлийг зөв шударга гэж нэрлэж болох боловч түүнийг зөв шударга хүн гэж нэрлэж болохгүй гэж л хэлж болно. Лот Бурханыг харсан учраас л хоёр охиноо тэнгэрэлчүүдийн оронд өгсөн болохоос биш түүний урьдын бүх зан авир нь зөв шударга байдлын төлөө байгаагүй юм. Иймээс Би “энэ газар дэлхий дээр зөв шударга хүн үгүй” гэж хэлдэг. Сэргэлтийн урсгалд байгаа хүмүүсээс хүртэл хэнийг нь ч зөв шударга гэж нэрлэх боломжгүй. Чиний үйлдэл хэчнээн сайн байлаа ч, чи Бурханы нэрийг хэчнээн их алдаршуулдаг мэт харагдлаа ч хамаагүй, бусдыг цохиж хараадаггүй, бусдаас хулгайлж дээрэмддэггүй байлаа ч гэсэн чамайг бас л зөв шударга гэж нэрлэж болохгүй, учир нь энэ бол хэвийн хүний эзэмшиж чадах зүйл билээ. Яг одоо гол нь юу вэ гэвэл, чи Бурханыг мэддэггүй. Одоогоор чамд бага зэрэг хэвийн хүн чанар байгаа ч Бурханы ярьсан зөв шударга байдлын ямар ч элемент байхгүй гэж хэлж болно, иймээс чиний хийж байгаа зүйлсийн аль нь ч Бурханыг мэддэг гэдгийг чинь нотолж чадахгүй.

Өмнө нь, Бурханыг тэнгэрт байх үед хүн Түүнийг хуурах үйлдэл гаргадаг байлаа. Өнөөдөр Бурхан хүмүүсийн дунд байгаа, хэчнээн олон жил болсныг хэн ч мэдэхгүй, гэхдээ хүн аливааг хийхдээ бас л дүр эсгэж, Түүнийг хуурахыг оролдсоор л байна. Хүний бодол хэтэрхий хоцрогдмол биш гэж үү? Иудас ч гэсэн ийм байсан: Есүсийг ирэхээс өмнө тэр үргэлж худал хэлж, ах эгч нараа хуурдаг байсан, Есүсийг ирсний дараа ч гэсэн өөрчлөгдөөгүй; тэр Есүсийг өчүүхэн төдий ч мэддэггүй байсан бөгөөд эцэст нь Есүсээс урвасан юм. Энэ нь Бурханыг мэддэггүй байснаас нь болсон бус уу? Хэрвээ өнөөдөр та нар Бурханыг мэдэхгүй хэвээр байгаа бол та нар өөр нэгэн Иудас болж, үүнээс үүдэн хоёр мянган жилийн өмнөх Нигүүлслийн эрин үед Есүсийг цовдолсон эмгэнэлт явдал дахин давтагдах боломжтой. Та нар үүнд итгэхгүй байна уу? Энэ бол баримт! Одоогоор ихэнх хүн иймэрхүү нөхцөл байдалтай байгаа (Би үүнийг арай эрт хэлж байж магадгүй) ба ийм хүмүүс бүгд Иудасын дүрд тоглож байгаа юм. Би утгагүй юм яриагүй, харин баримтад үндэслэн ярьж байгаа бөгөөд чи үнэмшихээс өөр аргагүй. Олон хүн даруу төлөв дүр үзүүлдэг ч зүрх сэтгэлд нь тогтоол усан цөөрөм, өмхий усны шуудуунаас өөр юу ч байдаггүй. Яг одоо чуулганд ийм хүн дэндүү олон байгаа бөгөөд та нар Намайг үүнийг огт мэддэггүй гэж боддог. Миний Сүнс өнөөдөр Миний төлөө шийдвэр гаргаж, Надад гэрчлэл хийдэг. Намайг юу ч мэдэхгүй гэж чи бодож байна уу? Та нарын зүрх сэтгэл доторх зальхай бодол, зүрх сэтгэл дотроо хадгалдаг зүйлсийг Намайг огт ойлгодоггүй гэж бодож байна уу? Бурханыг дарлахад ийм амархан гэж үү? Түүнд хүссэнээрээ хандаж болно гэж бодоо юу? Урьд нь Би та нарыг хязгаарлагдах вий гэж санаа зовсондоо эрх чөлөө өгсөөр байсан боловч хүмүүс өөрсдөд нь сайн хандаж байгааг ухаарч чадалгүй, өгөх тусам минь улам даварч байлаа. Нэг нэгнээсээ асууцгаа: Би бараг хэзээ ч, хэнд ч харьцалт хийгээгүй, бараг хэзээ ч, хэнийг ч хялбархан зэмлээгүй, гэсэн ч Би хүний үзэл, сэдлийг маш тодорхой мэднэ. Бурханы гэрчилдэг Бурхан Өөрөө тэнэг гэж чи бодож байна уу? Тийм бол, Би чамайг хэтэрхий харалган байна гэж хэлнэ! Би чамайг илчлэхгүй, харин хэр их завхрахыг чинь л харцгаая. Ухаалаг бяцхан ов мэх чинь чамайг аврах нь уу, Бурханыг хайрлах гэж чадах чинээгээрээ хичээх нь чамайг аврах нь уу гэдгийг харцгаая. Өнөөдөр Би чамайг яллахгүй; Бурханы цаг ирэхэд чамайг хэрхэн залхаан цээрлүүлэхийг харцгаая. Одоо чамтай дэмий чалчих зав алга, ганц чиний төлөө Би илүү агуу ажлаа хойшлуулмааргүй байна. Чам шиг өт хорхойтой харьцах гэж Бурхан цаг заваа зориулахад хайран байна—иймээс хэр садар самуун болохыг чинь л харцгаая. Ийм хүмүүс Бурханы тухай мэдлэгийг өчүүхэн ч эрэлхийлдэггүй, Түүнд өчүүхэн төдий ч хайргүй байдаг атлаа Бурханаар зөв шударга гэж дуудуулахыг хүссээр байдаг—энэ чинь инээдтэй хэрэг биш үү? Цөөн тооны хүн үнэхээр үнэнч байдаг учраас Би хүмүүсийг амиар үргэлжлүүлэн хангахад л анхаарал хандуулна. Би өнөөдөр хийх ёстой зүйлээ л хийж дуусгана, харин хожим нь хүн бүрд хийсэн зүйлийнх нь дагуу залхаан цээрлүүлэлт авчирна. Би хэлж болох бүхнийг хэллээ, учир нь энэ бол чухам Миний хийдэг ажил юм. Би хийх ёстой зүйлээ л хийдэг, хийх ёсгүй зүйлээ хийдэггүй. Ямартай ч та нар илүү их цаг зарцуулж эргэцүүлэн бодно гэж Би найдаж байна: Бурханы талаарх мэдлэгийн чинь яг хэр зэрэг нь үнэн бэ? Чи Бурханыг дахин нэг удаа загалмайд цовдолсон хүн мөн үү? Эцэст нь хэлэх үг минь энэ: Бурханыг цовдолдог хүмүүс золгүй еэ.

Өмнөх: Төгс болгуулсан хүмүүст өгөх амлалт

Дараах: Хэвийн байдалд хэрхэн орох вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх