25-р бүлэг

Цаг хугацаа өнгөрч, нүд ирмэхийн төдийд өнөөдөр ирсэн. Миний Сүнсний удирдамж дор бүх хүн Миний гэрлийн дунд амьдардаг бөгөөд цаашид хэн ч өнгөрснийг боддоггүй, мөн өчигдөрт ч анхаарлаа хандуулдаггүй. Хэн өнөө үед амьдарч, оршин тогтнож байгаагүй вэ? Хэн хаанчлалд гайхалтай өдөр саруудыг өнгөрүүлээгүй вэ? Хэн нарны дор амьдраагүй вэ? Хэдийгээр хаанчлал хүмүүсийн дунд буучихсан ч үүний халуун дулааныг хэн ч үнэхээр туулаагүй; хүн үүний мөн чанарыг ойлголгүйгээр зүгээр л гаднаас нь авч үздэг. Миний хаанчлал бий болох үед үүнээс болж хэн баясан хөөрөхгүй байх юм бэ? Газар дээрх улс орнууд үнэхээр зугтаж чадна гэж үү? Агуу улаан луу заль мэхнийхээ ачаар үнэхээр зугтаж чадна гэж үү? Миний захиргааны зарлиг орчлон ертөнц даяар тунхаглагдаж, Миний эрх мэдлийг бүх хүний дунд тогтоож, сансар огторгуй даяар хэрэгжиж эхэлдэг; гэхдээ хүн үүнийг хэзээ ч үнэхээр мэдээгүй. Миний захиргааны зарлиг орчлон ертөнцөд илчлэгдэх үе нь бас газар дээрх Миний ажил бараг дуусах гэж байх үе юм. Би бүх хүний дунд ноёрхож, эрх мэдэл эзэмшиж байх үед, мөн Би бол цорын ганц Бурхан Өөрөө юм хэмээн танигдах үед Миний хаанчлал газар дээр бүрэн дүүрэн буух болно. Өнөөдөр бүх хүнд шинэ зам дээрх шинэ эхлэл байгаа. Тэд шинэ амьдрал эхлүүлсэн атал тэнгэрийнхтэй адил газар дээрх амьдралыг хэн ч, хэзээ ч үнэхээр туулаагүй. Та нар үнэхээр Миний гэрлийн дунд амьдардаг уу? Үнэхээр Миний үгэн дунд амьдардаг уу? Өөрсдийн хэтийн ирээдүйг боддоггүй хэн байна вэ? Өөрсдийн хувь заяанд түгшин зовдоггүй хэн байна вэ? Зовлон шаналлын далай дунд тэмцэлддэггүй хэн байна вэ? Өөрсдийгөө чөлөөлөхийг хүсдэггүй хэн байна вэ? Газар дээрх хүний шаргуу хөдөлмөрийн хариуд хаанчлалын ерөөлийг өгдөг үү? Хүний бүх хүсэл хүссэнээр нь биелж болно гэж үү? Би хаанчлалын үзэсгэлэнтэй сайхан дүр төрхийг хүний өмнө нэгэнтээ харуулсан, гэсэн ч тэр үүнийг ердөө шунахай нүдээр ширтсэн бөгөөд үүн рүү орохоор үнэхээр эрмэлзсэн хэн ч байгаагүй. Би газар дээрх жинхэнэ нөхцөл байдлыг хүнд нэгэнтээ “мэдээлсэн”, гэвч тэр сонсохоос цаашгүй байсан ба Миний амнаас гарсан үгийг зүрх сэтгэлээрээ хүлээн аваагүй; Би тэнгэр дэх байдлыг хүнд нэгэнтээ хэлсэн, гэсэн ч тэр Миний үгийг гайхалтай үлгэр мэт үзээд, амаараа дүрсэлснийг минь чин сэтгэлээсээ хүлээн аваагүй. Өнөөдөр хаанчлалын дүр зураг хүмүүсийн дунд гялалздаг, гэвч хэн үүнийг хайн “өндөр уул, тал хөндийг туулсан” бэ? Би яаруулаагүй бол хүн зүүднээсээ сэрээгүй хэвээр байх байсан. Газар дээрх амьдралдаа хүн үнэхээр сэтгэл татагддаг гэж үү? Хүний зүрх сэтгэлд үнэндээ ямар ч өндөр стандарт байхгүй гэж үү?

Миний ардууд хэмээн Надаар урьдчилан тогтоогдсон хүмүүс Надад өөрсдийгөө зориулж, Надтай эв зохицолтой амьдарч чаддаг. Миний нүдэнд тэд эрхэм нандин бөгөөд Миний хаанчлалд Намайг гэх хайраар гэрэлтэж байдаг. Өнөөдрийн хүмүүс дундаас хэн энэ нөхцөлийг биелүүлдэг вэ? Хэн Миний шаардлагуудад нийцэж чадах вэ? Миний шаардлагууд хүнд үнэхээр бэрхшээл учруулдаг гэж үү? Би зориуд хүнээр алдаа гаргуулдаг гэж үү? Би бүх хүнд хүлээцтэй хандаж, тэдэнд давуу эрх олгодог. Гэсэн ч энэ нь зөвхөн Хятад дахь Миний ардуудад хамаардаг. Би та нарыг дутуу үнэлдэг юм биш, мөн та нарыг хялайн хардаг ч юм биш, харин та нарт жинхэнэ, бодитоор хандаж байгаа юм. Хүмүүс гэр бүлдээ, эсвэл илүү өргөн хүрээний амьдралдаа аль алинд нь бүтэлгүйтэлтэй гарцаагүй тулгардаг. Гэсэн ч хэний зовлон зүдүүр өөрсдийнх нь гараар зохицуулагддаг вэ? Хүн Намайг мэдэх чадваргүй. Түүнд Миний гадаад төрхийн талаар зарим нэг ойлголт байдаг хэдий ч Миний мөн чанарыг мэддэггүй; тэр идэж буй хоолныхоо орцыг мэддэггүй. Хэн Миний зүрх сэтгэлийг анхааралтай ажиглаж чадах вэ? Хэн Миний өмнө Миний хүслийг үнэхээр ойлгож чадах вэ? Намайг газар дээр бууж ирэхэд харанхуй нөмөрсөн бөгөөд хүн “бөх унтаж” байдаг. Би газар сайгүй алхаж, урагдаж, ноорсон юм л хардаг ба харж тэвчихийн аргагүй байдаг. Хүн ердөө л зугаацаж цэнгэх дуртай бөгөөд “гадаад ертөнцийн зүйлсийг” анхаарах хүсэлгүй мэт байдаг. Бүх хүнд мэдэгдэлгүйгээр Би газар дэлхийг бүхэлд нь ажигладаг ч амиар дүүрсэн газар хаа ч байхгүйг хардаг. Тэр даруйдаа Би гэрэл болон дулаанаа илгээж, гурав дахь тэнгэрээс газар дэлхийг хардаг. Хэдийгээр гэрэл газарт тусаж, дулаан тархдаг ч зөвхөн гэрэл болон дулаан л баярлан хөөрч байгаа мэт санагддаг; тав тухтай наргиж буй хүмүүсийн доторх юуг ч тэдгээр нь өдөөдөггүй. Үүнийг хараад Би Өөрийн бэлтгэсэн “савааг” хүмүүсийн дунд нэн даруй хайрладаг. Саваа буухад гэрэл, дулаан аажмаар арилж, газар дэлхий нэн даруй эзгүй, харанхуй болдог—харанхуйгаас болоод зугаа цэнгэлээ үргэлжлүүлэх боломжийг хүн шүүрэн авдаг. Миний саваа ирж буй талаар хүн бүдэг бадагхан мэддэг боловч тэр хариу үйлдэл үзүүлдэггүй, “газар дээрх ерөөлөө” эдэлсээр байдаг. Дараа нь Миний ам бүх хүний гэсгээлтийг тунхагладаг бөгөөд орчлон ертөнц даяарх хүмүүс доош харан загалмайд цовдлогддог. Миний гэсгээлт ирэх үед уул нурах, газар хуваагдах дуу чимээ хүнийг чичрүүлж, дараа нь тэр цочин сэрдэг. Тэрээр цочирдож айгаад зугтахыг хүсдэг ч аль хэдийн оройтсон байдаг. Миний гэсгээлт буухад Миний хаанчлал газар дээр буун ирж, бүх улс орон бут цохигдож, юу ч үлдээлгүйгээр, ул мөргүй алга болдог.

Өдөр бүр Би орчлон ертөнцийн байр байдлыг харж, өдөр бүр хүмүүсийн дунд Өөрийн шинэ ажлыг хийдэг. Гэсэн ч хүмүүс бүгд ажилдаа улайраад, хэн ч Миний ажлын хөгжил хөдөлгөөнд анхаарлаа хандуулдаггүй, эсвэл өөрсдөөс нь давсан зүйлсийн байр байдлыг анзаардаггүй. Хүмүүс өөрсдийн бүтээсэн шинэ тэнгэр, шинэ газарт амьдран, хэний ч үймээн самууныг хүсдэггүй мэт байдаг. Тэд бүгд өөрсдийгөө зугаацуулах ажил эрхэлж, “биеийн тамирын дасгалаа” хийнгээ өөрсдийгөө бахдан биширдэг. Хүний зүрх сэтгэлд Миний орон зай үнэхээр огт байхгүй гэж үү? Би үнэхээр хүний зүрх сэтгэлийн Захирагч байх чадваргүй гэж үү? Хүний сүнс үнэхээр түүнийг орхисон юм уу? Миний амнаас гарах үгийг хэн ер нь анхааралтай тунгаан бодсон бэ? Миний чин сэтгэлийн хүслийг хэн ер нь ухамсарласан бэ? Хүний зүрх сэтгэлийг үнэхээр өөр бусад зүйл эзэмдсэн юм гэж үү? Би хүн рүү олон удаа хашхирсан атал хэн нэгэн ер нь өрөвдөж байсан уу? Хүн чанартайгаар амьдарч байсан хүн ер нь байна уу? Хүн махан биетэй амьдардаг боловч хүн чанаргүй юм. Тэрээр амьтны ертөнцөд төрсөн гэж үү? Эсвэл тэр тэнгэрт төрж, бурханлаг чанарыг эзэмшсэн үү? Би хүнд Өөрийн шаардлагыг тавьдаг хэр нь тэрээр Миний үгийг ойлгодоггүй мэт, Би түүний хувьд ойртохын аргагүй мангас, харийн хүн мэт байдаг. Би хүнд маш олон удаа урам хугарсан, түүний муу гүйцэтгэлээс болж Би маш олон удаа уурлан хилэгнэсэн, түүний сул доройгоос болж Би маш олон удаа цөхөрсөн. Яагаад Би хүний зүрх сэтгэл дэх сүнслэг мэдрэмжийг сэргээж чаддаггүй юм бэ? Яагаад Би хүний зүрх сэтгэл дэх хайрыг өдөөж чаддаггүй юм бэ? Хүн яагаад Намайг нүдний цэцгий шигээ үзэхийг хүсдэггүй юм бэ? Хүний зүрх сэтгэл өөрийнх нь биш гэж үү? Түүний сүнсэнд өөр зарим зүйл байраа эзэлсэн үү? Яагаад хүн тасралтгүй уйлан гасалдаг юм бэ? Яагаад тэр өрөвдмөөр байдаг юм бэ? Уй гашуутай байх үедээ тэр яагаад Миний оршин тогтнолыг үл тоодог юм бэ? Би түүнийг сүлбэсэн юм гэж үү? Би санаатайгаар түүнийг хаясан юм гэж үү?

Миний нүдэнд хүн бол бүх зүйлийн захирагч юм. Би түүнд багагүй хэмжээний эрх мэдэл өгч, газар дээрх бүх зүйл, уулан дээрх өвс ургамал, ой модон доторх амьтад, усан дахь загас зэргийг хүнээр удирдуулсан. Гэсэн ч үүнд баярлахын оронд хүн түгшүүрт автсан. Түүний бүхий л амьдрал шаналгаатай, яарч сандарсан, хоосон байдалд зугаа цэнгэл нэмсэн зүйл болсон; түүний бүхий л амьдралд ямар ч шинэ ололт, бүтээл байдаггүй. Хэн ч энэ хоосон хөндий амьдралаас ангижирч чадахгүй, хэн ч, хэзээ ч амьдралын утга учрыг олж илрүүлээгүй, хэн ч, хэзээ ч жинхэнэ амьдралыг туулаагүй. Хэдийгээр өнөөгийн хүмүүс бүгд Миний цацарсан гэрэл дор амьдардаг ч тэнгэр дэх амьдралын талаар юу ч мэдэхгүй. Хэрвээ Би хүнд өршөөнгүй хандахгүй, хүн төрөлхтнийг аврахгүй бол бүх хүн дэмий ирж, газар дээрх амьдрал нь утга учиргүй болох ба бахархах зүйл юу ч үгүйгээр дэмий явж одох болно. Бүх шашин, нийгмийн хүрээ, улс үндэстэн, шашны урсгал бүрийн хүмүүс бүгдээрээ газар дээрх хоосон байдлыг мэднэ, тэд бүгдээрээ Намайг эрж хайж, Намайг эргэн ирэхийг хүлээдэг—гэсэн ч Намайг ирэх үед хэн Намайг танин мэдэх чадвартай вэ? Би бүх зүйлийг бий болгосон, Би хүн төрөлхтнийг бүтээсэн, өнөөдөр Би хүмүүсийн дунд бууж ирсэн. Гэвч хүн Намайг няцааж, Надаас өшөө авдаг. Хүн дээр Миний хийдэг ажил түүнд ашиг тусгүй байдаг гэж үү? Би үнэхээр хүнийг сэтгэл хангалуун байлгах чадваргүй юм гэж үү? Яагаад хүн Намайг голдог вэ? Яагаад хүн Надад маш хүйтэн хөндий, хайхрамжгүй ханддаг вэ? Газар дэлхий яагаад цогцсоор бүрхэгдсэн бэ? Хүний төлөө Миний бүтээсэн ертөнцийн байдал үнэхээр энэ гэж үү? Би хүнд юутай ч харьцуулшгүй баялгийг өгсөн байхад тэр яагаад Надад хариуд нь хоосон гараа өгдөг вэ? Яагаад хүн Намайг үнэхээр хайрладаггүй вэ? Тэр яагаад хэзээ ч Миний өмнө ирдэггүй вэ? Миний бүх үг үнэхээр хий дэмий байсан юм гэж үү? Миний үг усны уур шиг алга болсон юм гэж үү? Хүн яагаад Надтай хамтран ажиллах дургүй байдаг юм бэ? Миний өдөр ирэх нь үнэхээр хүний үхэх мөч гэж үү? Миний хаанчлал бий болох үед Би үнэхээр хүнийг устгах юм гэж үү? Миний бүхий л удирдлагын төлөвлөгөөний туршид яагаад хэн ч, хэзээ ч Миний хүслийг ойлгож байгаагүй вэ? Миний амнаас гарсан айлдваруудыг нандигнахын оронд хүн яагаад тэдгээрийг зэвүүцэж, голдог вэ? Би хэнийг ч ялладаггүй, харин зүгээр л бүх хүнийг тайвшруулж, өөрсдийгөө эргэцүүлэх ажил хийхэд хүргэдэг.

1992 оны 3 дугаар сарын 27

Өмнөх: 24-р бүлэг

Дараах: Хүмүүс ээ, бүгд баярлан хөөрцгөө!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх