31-р бүлэг

Хүмүүсийн зүрх сэтгэлд Миний орон зай хэзээ ч байгаагүй. Би хүмүүсийг үнэхээр хайх үед тэд нүдээ тас аниад, Миний хийдэг бүхэн тэдний таалалд нийцүүлэх гэсэн оролдлого мэт байдаг, үүний улмаас тэд үргэлж Миний ажил хэрэгт зэвүүцдэг. Надад ямар нэгэн өөрийн ухамсар байхгүй мэт, Би “шулуун шударга, зөв” хүний өмнө үргэлж Өөрийгөө сайрхаж, тэгснээрээ уурыг нь хүргэдэг юм шиг байдаг. Гэвч, тийм тааламжгүй нөхцөл байдлыг ч гэсэн Би тэвчиж, Өөрийн ажлыг үргэлжлүүлдэг. Тиймээс, Би хүний туршлагын чихэрлэг, исгэлэн, гашуун, аагтай амтыг амссан бөгөөд салхиар ирж, борооноор буцдаг гэж Би хэлнэ; Би гэр бүлийн хавчлага, амьдралын эрээн барааныг туулж, бие махбодоос хагацах зовуурийг туулсан гэж Би хэлнэ. Гэвч Намайг газар дээр ирэхэд, өөрсдийнх нь төлөө Миний амссан зовлон бэрхшээлийн улмаас Намайг халуун дотноор угтаж авахын оронд хүмүүс Миний сайн санаанаас “эелдгээр” татгалзсан. Би үүнээс болж шаналахгүй байж яахан чадах билээ? Би гомдохгүй байж яахан чадах юм бэ? Бүхнийг ингэж дуусгах л гэж Би махбод болсон гэж үү? Хүн яагаад Намайг хайрладаггүй юм бэ? Миний хайрыг яагаад хүн үзэн ядалтаар хариулдаг юм бэ? Би ингэж зовох учиртай гэж үү? Газар дээрх зовлон бэрхшээлийг минь хүмүүс өрөвдөж нулимс унагаж, золгүй явдлын минь шударга бус байдлыг тэд загнасан. Гэвч зүрх сэтгэлийг минь үнэхээр мэдэж байсан хэн байна вэ? Мэдрэмжийг минь ойлгож ухамсарлаж чадах хэн байна вэ? Хүн нэгэн цагт Намайг гэсэн гүн гүнзгий сэтгэлтэй байсан, зүүдэндээ Намайг байнга хүсэн хүлээдэг байсан—гэхдээ газар дээрх хүмүүс тэнгэр дэх Миний хүслийг яахан ойлгож чадах билээ? Хэдийгээр хүмүүс нэгэн цагт Миний уй гашуугийн мэдрэмжийг ойлгож ухамсарласан ч Миний зовлон шаналлыг зовлон нэгтийн хувиар хэн өрөвдөж байсан бэ? Газар дээрх хүмүүсийн мөс чанар, Миний гаслантай зүрх сэтгэлийг хөдөлгөж, өөрчилж чадах болов уу? Газар дээрх хүмүүс зүрх сэтгэл дотроо байгаа үгээр хэлэхийн аргагүй зовлон бэрхшээлийг Надад хэлж чадахгүй байна уу? Сүнс болон сүнснүүд бие биеэсээ хамааралтай боловч махан биеийн хил хязгаарын улмаас хүмүүсийн уураг тархи “хяналтаа алдсан.” Би хүмүүст Өөрийнхөө өмнө ирэхийг нэгэнтээ сануулсан боловч, Миний дуудлага хүмүүсийг гуйсан зүйлийг минь биелүүлэхэд хүргээгүй; тэд үгээр хэлэхийн аргагүй зовлон бэрхшээл тээж байгаа мэт, тэдний замд ямар нэгэн зүйл хөндөлсөж буй мэт тэд ердөө л тэнгэр лүү нулимс дүүрэн нүдээр ширтэж байсан. Тиймээс, тэд Надаас гуйн тэнгэрийн дор алгаа хавсран, мэхийн ёсолсон. Өршөөнгүй учраас Би хүмүүсийн дунд ерөөлөө хайрлаж, өөрийн биеэр Би хүмүүсийн дунд ирэх цаг мөч нүд ирмэхийн зуурт ирнэ—гэсэн ч хүн Тэнгэрт өгсөн тангаргаа аль хэдийн мартчихсан байсан. Энэ нь хүний өнөө дуулгаваргүй байдал бус уу? Хүн яагаад үргэлж “мартаж санах өвчтэй” байдаг юм бэ? Би түүнийг хутгалсан уу? Би түүний биеийг цохин унагасан уу? Би Өөрийн зүрх сэтгэлдээ байгаа мэдрэмжүүдийг хүнд хэлдэг; тэр яагаад үргэлж Надаас зайлсхийдэг юм бэ? Хүмүүсийн ой санамж нь ямар нэгэн зүйлээ алдаад хаанаас ч олохгүй байгаа мэт байдаг боловч, бас ой санамж нь үнэн зөв биш мэт байдаг. Тиймээс хүмүүс амьдралдаа үргэлж мартамхай, бүх хүн төрөлхтний амьдралын өдрүүд нь эмх замбараагүй байдаг. Гэсэн ч, хэн ч үүнийг шийдвэрлэх зүйл хийдэггүй; хүмүүс бие биеэ дэвсэлж, хөнөөхөөс өөр зүйл хийдэггүй нь өнөөдрийн гамшигт ялагдлын байдалд хүргэж, орчлон ертөнц дэх бүхнийг аврагдах ямар ч боломжгүйгээр бохир заваан ус, шавар шавхай руу нуран унахад хүргэсэн.

Би бүх хүний дунд ирсэн үе нь хүмүүс Надад үнэнч болсон яг тэр цаг үе байсан. Энэ үед агуу улаан луу бас хөнөөлт гараараа хүмүүсийг барьж авч эхэлсэн. Би “урилгыг” хүлээн авч, хүмүүсийн дунд “найрын ширээнд суухаар”, хүн төрөлхтнөөс Надад өгсөн “урьсан захиаг” барин ирсэн. Намайг хараад хүмүүс Надад анхаарал хандуулаагүй, учир нь Би Өөрийгөө тансаг хувцсаар гоёогүй бөгөөд хүнтэй хамт ширээнд суухын тулд зөвхөн Өөрийн “биеийн байцаалтыг” л авчирсан билээ. Нүүрэн дээр минь үнэтэй цайтай энгэсэг, тэргүүн дээр минь титэм байгаагүй, Би хөлдөө ердөө л энгийн гар хийцийн гутал өмссөн байсан. Хүмүүсийн урмыг хамгийн их хугалсан зүйл нь Миний уруул дээр уруулын будаг байгаагүй явдал юм. Түүнээс гадна, Би ёсорхуу үг хэлээгүй, хэл минь зохиолчийн үзэг мэт бэлэн зэлэн байгаагүй; харин ч Миний үг нэг бүр, хүний зүрх сэтгэлийн гүнийг нэвт хатгасан нь Миний амны талаарх хүмүүсийн “эерэг” сэтгэгдэлд зарим талаар нэмэрлэсэн. Хүмүүс Надад “тусгай үйлчилгээ” үзүүлэхэд дээр дурдсан харагдах байдал хангалттай байсан учраас тэд Надтай, хорвоогийн талаар мэдлэггүй, мэргэн ухаангүй хөдөөний тэнэг амьтан шиг харьцсан. Хүн болгон “бэлгийн мөнгө” гардуулах үед ч гэсэн хүмүүс Намайг хүндтэй хүн гэж үзэхгүй хэвээр, Миний өмнө ямар ч хүндлэлгүйгээр, хөлөө чирэн цухалдан ирсэн. Намайг гараа сунгахад тэд тэр дороо мэл гайхаж, өвдөг сөгдөн, асар ихээр уулга алдсан. Тэд Миний бүх “бэлгийн мөнгийг” хураан авсан. Мөнгөний хэмжээ нь асар их байсан учраас тэд, тэр даруй Намайг саятан хэмээн бодож, Миний зөвшөөрөлгүйгээр ноорхой хувцсыг биеэс минь урж тастан салгаж, шинэ хувцсаар сольсон—гэсэн ч энэ нь Намайг баярлуулаагүй. Би ийм амар хялбар амьдралд дасаагүй, ийм “дээд зэрэглэлийн” үйлчилгээг жигшдэг, Би ариун гэрээс төрсөн учраас, Би “ядуу тарчиг” байдалд төрсөн болохоор хүмүүсийг гар хөлийнхөө үзүүрт зарсан тансаг амьдралд дасаагүй гэж хэлж болно. Хүмүүс Миний зүрх сэтгэл дэх мэдрэмжийг ойлгож, Миний амнаас гарах тааламжгүй үнэнийг хүлээн зөвшөөрөхийн тулд бага зэргийн зовлон бэрхшээлийг туулаасай гэж л Би хүсдэг. Би хэзээ ч онол ярьж чадахгүй, бас хүмүүстэй харилцахын тулд нийгэмд биеэ авч явах нууц аргыг нь ашиглах чадваргүй, мөн үгээ хүмүүсийн төрх байдал, сэтгэлзүйд нь тааруулах чадваргүй учраас хүмүүс үргэлж Намайг жигшиж, өөрсөдтэй нь харилцах гавьяа Надад байхгүй гэж итгэж, Миний үг хэл хурц агаад хүмүүсийг үргэлж шархлуулдаг гэж хэлсэн юм. Гэвч Надад ямар ч сонголт байхгүй: Би хүмүүсийн ярьдаг арга барилыг эзэмшиж, төрх байдалд нь тааруулан ярьж магадгүй гэсэндээ нэгэн цагт хүний сэтгэлзүйг “судалж”, хүний амьдралын гүн ухааныг “дуурайж”, хүний хэлийг сурахын тулд нэгэн цагт “хэлний коллежид” сурсан—гэвч хэдий Би маш их хичээл чармайлт гаргаж, олон “мэргэжилтнүүд” дээр очсон боловч бүгд талаар болсон. Надад хүн чанарын юу ч, хэзээ ч байгаагүй. Энэ олон жилийн турш Миний хичээл зүтгэлээс хэзээ ч, өчүүхэн төдий ч үр дүн гараагүй, Надад хүний хэлний өчүүхэн ч авьяас хэзээ ч байгаагүй. Тиймээс “ажил хийвэл ам тостоно” хэмээх хүний үг Надаас “ойн” одсон бөгөөд үүний үр дүнд эдгээр үг газар дээр төгссөн. Хүмүүсийг ухаараагүй байхад энэхүү онч мэргэн үгийг тэнгэрээс ирсэн Бурхан няцааж, тиймэрхүү үг байж болшгүй гэдгийг хангалттай баталсан. Тиймээс Би хүнээс уучлал гуйдаг боловч үүнийг яах ч аргагүй—тийм “тэнэг” байсныхаа төлөө Би үүнийг хүртсэн. Би хүний хэлийг сурч, амьдралын гүн ухаанд дадамгай болж, хүмүүстэй нийгэмших чадваргүй. Би хүмүүст тэсвэр хатуужилтай байж, зүрх сэтгэлийнхээ дотор байгаа уураа дарж, Надаас болж өөрсдийгөө шархлуулахгүй байхыг л зөвлөж чадна. Хэн биднийг нэг нэгэнтэйгээ харьцахад хүргэсэн бэ? Хэн биднийг энэ мөчид уулзуулсан бэ? Хэн биднийг ижил үзэл санаатай болгосон бэ?

Миний зан чанар, Миний бүх үгэнд нэвт шингэсэн байдаг ч, хүмүүс Миний үгээс үүнийг ухаарч чаддаггүй. Тэд ердөө л Миний хэлсэн зүйлийн талаар шал дэмий зүйл ярьдаг—тэгээд ямар хэрэг байна? Миний тухай үзэл нь тэднийг төгс болгож чадах уу? Газар дээрх зүйлс Миний хүслийг гүйцэлдүүлж чадах уу? Миний үгийг хэрхэн ярихыг Би хүмүүст заахаар оролдсоор байсан ч хүн амаа үдүүлсэн мэт байж, Миний хүссэнээр Миний үгийг хэрхэн ярихыг хэзээ ч сурч чадаагүй. Би түүнд үг бүрчлэн заасан ч, тэр хэзээ ч сурч чадаагүй юм. Үүний дараагаар л Би шинэ зүйл олж мэдсэн: Газар дээрх хүмүүс тэнгэрийн үгийг ярьж яахан чадах билээ? Энэ нь байгалийн хуулийг зөрчих бус уу? Гэхдээ хүмүүсийн урам зориг, Надад хандах сониуч зангийн улмаас Би хүн дээр хийх ажлын өөр нэг хэсгийг эхлүүлсэн. Би хүнийг дутагдлаас нь болж хэзээ ч ичээж байгаагүй, харин ч дутагдаж байгаа зүйлд нь нийцүүлэн хүнийг хангадаг. Зөвхөн үүний улмаас л хүмүүс Миний талаар бага зэргийн эерэг сэтгэгдэлтэй байдаг бөгөөд Миний баялгийн өөр нэг хэсгийг эдлээсэй гэсэндээ Би энэ боломжийг ашиглаж, хүмүүсийг дахин нэг удаа цуглуулдаг. Энэ мөчид хүмүүс, дахин нэгэнтээ тэнгэр дэх олон өнгөт үүлэн дундуур хөвөх аз жаргал, баяр хөөр, инээд наргианд автдаг. Би хүний зүрх сэтгэлийг нээж, хүн нэн даруй шинэ эрч хүчтэй болж, Надаас цаашид нуугдахыг хүсдэггүй, учир нь тэр зөгийн балын чихэрлэг амтыг амсаж үзсэн болохоор Би хог цуглуулах цэг, эсвэл хог хаягдлын менежментийн цэг болсон мэт бүх хогоо солихоор гаргаж ирдэг. Тиймээс гаргаж тавьсан “зарыг” харсныхаа дараа хүмүүс, Миний өмнө ирж, идэвхтэйгээр оролцдог, учир нь тэд, хэдэн “бэлэг дурсгал” олж авч чадна гэж боддог юм шиг харагддаг, иймээс тэд бүгд Миний зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцож магадгүй гэж Надад “захиа” илгээдэг. Эдгээр үйл ажиллагааны “хөрөнгө мөнгө” тийм ч их биш учраас энэ мөчид тэд алдагдлаас айдаггүй, иймээс тэд оролцох эрсдэлийг үүрч зүрхэлдэг. Хэрвээ оролцсоноор олж авч болох бэлэг дурсгал байгаагүй бол хүмүүс үйл ажиллагааны талбарыг орхин явж, мөнгөө буцаан авахаар шаардаж, мөн Миний тэдэнд төлөх ёстой “хүүг” тооцоолох байсан. Өнөөгийн амьдралын стандарт өсөж, “хөгжил цэцэглэлтийн даруухан түвшинд” хүрч, “дээд албан тушаалтнууд” ажил зохицуулахын тулд биечлэн “хөдөө явснаар” “шинэчлэлтэд” хүрсэн учраас хүмүүсийн итгэл нэн даруй олон дахин өссөн—мөн тэдний “бие хаа” улам илүү сайн болсон учраас тэд Над руу бахдалтайгаар харж, Миний итгэлийг олж авахын тулд Надтай харилцахыг хүсэж байгаа.

1992 оны 4 дүгээр сарын 11

Өмнөх: 30-р бүлэг

Дараах: 32-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх