10-р бүлэг

Хаанчлалын эрин үе эцсийн эцэст өнгөрсөн үеэс ялгаатай. Энд хүн яаж авирладаг нь хамаагүй; харин ч Би ажлаа биечлэн гүйцэтгэхээр газар дээр бууж ирсэн бөгөөд энэ нь хүмүүсийн ухамсарлаж ч чадахгүй, биелүүлж ч чадахгүй зүйл юм. Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл ийм олон жил үргэлж чуулган байгуулах явдал л байсан боловч хаанчлалыг байгуулах талаар хэн ч, хэзээ ч сонсож байгаагүй. Хэдийгээр Би энэ бүхнийг Өөрийн амаар хэлж байгаа ч гэсэн үүний уг чанарыг мэддэг хүн байна уу? Би нэгэн удаа хүний ертөнцөд буун ирж, тэдний зовлон шаналлыг туулж, ажигласан хэдий ч бие махбодтой болсон Өөрийн зорилгыг гүйцэлдүүлээгүй. Хаанчлалыг байгуулж эхлэх үед Миний махбод болсон бие албан ёсоор үйлчлэлээ гүйцэтгэж эхэлдэг; өөрөөр хэлбэл, хаанчлалын Хаан Өөрийн дээд эрх мэдлийг албан ёсоор авдаг. Үүнээс үзэхэд, хаанчлал хүний ертөнцөд бууж ирсэн нь үгчилсэн илрэл төдийхөн биш, харин бодит байдал гэдэг нь илт юм; энэ бол “хэрэгжүүлэлтийн бодит байдлын” утга учрын нэг тал юм. Хүмүүс Миний үйлсээс ганцыг нь ч харсан удаагүй, Миний айлдваруудын нэгийг нь ч сонссон удаагүй. Тэр харсан байлаа ч гэсэн юу олж илрүүлэх байсан бэ? Миний ярихыг сонссон ч юу ойлгох байсан бэ? Дэлхий даяар хүн бүр Миний өршөөл, Миний хайр энэрэл дотор оршдог, гэвч бас бүх хүн Миний шүүлтэн дор, түүнчлэн Миний шалгалтан дор оршдог. Хүмүүс бүгдээрээ тодорхой хэмжээнд ялзарсан хэдий ч Би хүн төрөлхтнийг өршөөж, хайрласаар ирсэн; тэд бүгд Миний сэнтийн өмнө захирагдах үед ч Би тэдэнд гэсгээлт оноосон. Гэвч Миний илгээсэн зовлон, цэвэршүүлэлтийн дунд байдаггүй хүн бий юу? Маш олон хүн гэрлийн төлөө харанхуйд тэмтчин явж, маш олон хүн шалгалтаа гашуунаар тэмцэн туулж байна. Иов итгэлтэй байсан, гэсэн ч тэр өөртөө гарах гарц хайж байгаагүй гэж үү? Миний ардууд хэдийгээр шалгалтад бат зогсож чадах боловч чанга хэлэлгүйгээр зүрх сэтгэлдээ итгэдэг хүн бий юу? Хүмүүс зүрх сэтгэлдээ эргэлзэх зуураа өөрсдийн итгэлийг амаараа л хэлдэг биш гэж үү? Шалгалтад бат зогсож, шалгагдах үедээ үнэхээр дуулгавартай байсан нэг ч хүн үгүй. Энэ ертөнцийг харахаас зайлсхийхийн тулд Би Өөрийн нүүрийг халхлаагүй бол бүх хүн Миний дүрэлзсэн харцан дор нуран унах байсан, учир нь Би хүмүүсээс юу ч хүсдэггүй билээ.

Хаанчлалын ёслолын буудлага тасхийхэд тэр нь мөн долоон аянга нижигнэх үе бөгөөд энэхүү дуу чимээ тэнгэр, газрыг доргиож, дээд тэнгэрийг сэргээж, бүх хүний сэтгэлийн утсыг чичрүүлдэг. Хаанчлалын сүлд дуу агуу улаан лууны газар нутаг даяар албан ёсоор цуурайтан, агуу улаан лууны үндэстнийг устгаж, дараа нь Өөрийн хаанчлалыг байгуулсан гэдгийг минь нотолдог. Үүнээс ч чухал нь, Миний хаанчлал газар дэлхий дээр байгуулагддаг. Энэ мөчид Би дэлхийн улс орон бүхэнд Өөрийн тэнгэрэлч нарыг илгээж эхэлнэ, ингэснээр тэд Миний хөвгүүдийг, Миний ардуудыг хариулж болох юм; энэ нь бас Миний ажлын дараачийн алхмын шаардлагыг хангахын тулд байдаг. Гэхдээ Би тулалдахын тулд агуу улаан лууны цагираглан хэвтэж буй газарт биечлэн ирсэн. Бүх хүн махбод доторх Намайг мэдэж, махбодоос Миний үйл хэргийг харж чаддаг болох үед агуу улаан лууны ичээ үнс нурам болж, ул мөргүй арилна. Миний хаанчлалын ардуудын хувиар та нар агуу улаан лууг үнэн голоосоо үзэн ядаж, үйлдлээрээ Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгах ёстой ба ийм маягаар агуу улаан лууд ичгүүр авчирна. Агуу улаан луу жигшүүртэй гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Энэ нь хаанчлалын Хааны дайсан гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Надад гайхалтай гэрчлэл хийж чадах тийм итгэл та нарт үнэхээр бий юу? Та нарт агуу улаан лууг ялах итгэл үнэхээр бий юу? Та нараас Миний шаарддаг зүйл энэ; та нар энэ алхамд хүрч чаддаг байх нь л Надад хэрэгтэй. Та нар үүнийг хийж чадах уу? Үүнд хүрэх итгэл та нарт байгаа юу? Хүн юу хийх чадвартай вэ? Харин ч Би үүнийг Өөрөө хийдэг биш гэж үү? Тулаан болох газарт Би биечлэн бууж очдог гэж Би яагаад хэлдэг вэ? Миний хүсдэг зүйл та нарын итгэл болохоос, үйл хэрэг чинь биш. Хүмүүс Миний үгийг шулуухан хүлээн авах чадваргүй, харин зүгээр л хажуугаас ажигладаг. Ингэснээр та нар зорилгодоо хүрсэн үү? Ийм маягаар та нар Намайг мэдэж авсан уу? Үнэнийг хэлэхэд, газар дээрх хүмүүсээс нэг нь ч Миний нүүр өөд эгцлэн харж чадахгүй, нэг нь ч Миний үгийн утгыг цэвэр, хольцгүй хүлээн авч чадахгүй. Иймээс Өөрийнхөө зорилгод хүрч, Өөрийн жинхэнэ дүрийг хүмүүсийн зүрх сэтгэлд байрлуулахын тулд Би урьд өмнө тохиолдож байгаагүй төслийг газар дэлхий дээр явуулсан. Ийм маягаар Би, үзэл нь хүмүүсийг эрхшээлдээ байлгадаг эринийг төгсгөнө.

Өнөөдөр Би агуу улаан лууны улс оронд бууж ирснээр үл барам, Өөрийн царайг бүхий л орчлон ертөнцийн зүг хандуулж, дээд тэнгэрийг тэр чигт нь донсолгож байна. Миний шүүлтэд өртөхгүй ганц ч гэсэн газар бий юу? Миний буулгасан гамшиг дор оршдоггүй ганц ч гэсэн газар бий юу? Би хаашаа ч явсан бүх төрлийн “гай гамшгийн үрийг” цацсан. Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг, мөн хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй бөгөөд тэдэнд Миний хүртээдэг зүйл бол мөн л нэг төрлийн хайр юм. Бүр олон хүн Намайг мэдэж, Намайг харж чаддаг болж, ийм маягаар маш олон жилийн турш хараагүй боловч яг одоо бодитой байгаа Бурханыг хүндэлж эхлээсэй гэж Би хүсдэг. Би энэ дэлхийг ямар шалтгаанаар бүтээсэн бэ? Хүмүүсийг ялзарсан байдалтай болоход Би ямар учраас тэднийг бүрмөсөн устгаагүй вэ? Ямар учраас бүхий л хүн төрөлхтөн гай гамшиг дунд амьдардаг вэ? Махбод өмссөний минь зорилго юу вэ? Намайг ажлаа хэрэгжүүлж байхад амт нь гашуун төдийгүй, бас чихэрлэг болохыг хүмүүс мэддэг. Дэлхий дээрх бүх хүнээс Миний нигүүлсэл дотор амьдардаггүй хэн байна вэ? Би хүмүүст материаллаг ерөөл хүртээгээгүй бол энэ дэлхий дээр хэн ихийг эдэлж чадах байсан бэ? Та нарыг Өөрийн ардуудын байр сууринд аваачих нь ерөөл юм гэж үү? Та нар Миний ардууд биш, харин үйлчлэл үзүүлэгч байсан бол Миний ерөөл дотор оршихгүй байх байсан уу? Та нарын дотроос нэг нь ч Миний үгийн эх сурвалжийг ухан ойлгох чадваргүй. Хүмүүс Миний олгосон цолыг огтхон ч эрхэмлэн дээдэлдэггүй, харин “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолоос үүдэн зүрх сэтгэлдээ гомдол агуулж явдаг нь их олон бөгөөд “Миний ард” гэдэг цолоос үүдэн зүрх сэтгэлдээ Намайг гэх хайраа өсгөдөг хүн олон байдаг. Хэн ч Намайг мэхлэхээр оролдох ёсгүй; Миний нүд бүхнийг хардаг! Та нарын дотроос хэн дуртайяа хүлээн авч, бүрэн дуулгавартай байдаг вэ? Хэрвээ хаанчлалын ёслолын буудлага тасхийгээгүй бол та нар эцэст нь хүртэл үнэхээр дуулгавартай дагаж чадах уу? Хүмүүс юу хийж, юу бодох чадвартайг, мөн хэр хол явж чадахыг—энэ бүх зүйлийг Би аль эрт урьдчилан тодорхойлсон.

Хүмүүсийн асар олонх нь Миний нүүр царайны гэрэлд Миний шатаалтыг хүлээн авдаг. Хүмүүсийн асар олонх нь Миний зоригжуулалтаар өдөөгдөж, эрж хайн урагшлахаар үймэлддэг. Сатаны хүчнүүд Миний ардууд руу дайрах үед Би тэднийг няцаадаг; Сатаны явуулга тэдний амьдралыг сүйтгэх үед Би тэрнийг хэзээ ч эргэж ирэхгүйгээр бут ниргэдэг. Газар дээр төрөл бүрийн муу ёрын сүнс амрах газар хайн үүрд тэнүүчилж, идэж болох хүний цогцсыг эцэс төгсгөлгүй хайж байна. Миний ардууд аа! Та нар Миний халамж, хамгаалалт дотор үлдэх ёстой. Хэзээ ч бүү садар самуун бай! Хэзээ ч бүү болчимгүй авирла! Харин үнэнч байдлаа Миний гэрт өргөл болго, та нар диаволын арга мэхний эсрэг зөвхөн үнэнч байдлаар л сөрөг дайралт хийж чадна. Та нар ямар ч нөхцөл байдалд, өнгөрсөнтэйгээ адилаар авирлан, Миний өмнө нэгийг хийж, Миний ар хударгаар өөрийг хийх ёсгүй; тэгэх юм бол та нар аль хэдийн аврагдах аргагүй болжээ. Би иймэрхүү үг дэндүү ихийг айлдсан бус уу? Хүний хуучин уг чанар засаршгүй учраас л Би хүмүүст ахин дахин сануулах ёстой болсон. Бүү залх! Миний хэлж байгаа бүхэн та нарын хувь заяаг хамгаалахын төлөө байдаг! Бузар заваан газар л Сатанд яг хэрэгтэй зүйл юм; аврагдах найдваргүй байх тусам, мөн садар самуун байж, хориг хязгаарлалтад захирагдахаас татгалзах тусам бузар сүнснүүд та нарт нэвтрэх аливаа боломжийг төдий чинээ их ашиглана. Та нар энэ цэгт хүрсэн бол үнэнч байдал чинь ямар ч бодит зүйлгүй дэмий яриа болох ба бузар сүнснүүд шийдвэрийг чинь залгиж, дуулгаваргүй байдал юм уу сатанлаг явуулга болгон хувиргаад Миний ажлыг үймүүлэхэд ашиглана. Тэр үеэс Би та нарыг хэдийд ч цохиж болзошгүй. Энэ нөхцөл байдал хэчнээн ноцтой болохыг хэн ч ойлгодоггүй; хүмүүс бүгд сонссон зүйлээ чихнийхээ хажуугаар л өнгөрүүлдэг ба өчүүхэн төдий ч болгоомжтой байдаггүй. Урьд өмнө болсон зүйлсийг Би санадаггүй; Би дахин нэг удаа “мартсанаар” чамд өршөөнгүй хандана гэж чи үнэндээ хүлээсээр байна уу? Хүмүүс Намайг эсэргүүцсэн ч гэсэн Би тэрийг нь тэдний эсрэг хэрэглэхгүй, учир нь тэдний биеийн хэмжээ хэтэрхий жаахан, иймээс Би тэдэнд хэт өндөр шаардлага тавиагүй. Тэднээс Би садар самуун бус байж, хориг хязгаарлалтад захирагд гэж л шаарддаг. Энэ нэг болзлыг хангах нь та нарын чадвараас давсан зүйл биш биз дээ? Ихэнх хүн нүдээ хужирлахын тулд улам олон нууц илчлэхийг минь хүлээдэг. Гэсэн ч тэнгэрийн бүх нууцыг ойлголоо гэхэд чи тэр мэдлэгээрээ юу хийж чадах юм бэ? Энэ нь Намайг гэх хайрыг чинь ихэсгэх байсан уу? Энэ нь Намайг гэх хайрыг чинь төрүүлэх байсан уу? Би хүмүүсийг дутуу үнэлдэггүй, тэдний талаар хөнгөн хуумгай дүгнэлт ч гаргадаггүй. Эдгээр нь хүмүүсийн бодит нөхцөл байдал биш байсан бол Би хүмүүст ийм хаяг шошгыг хэзээ ч санамсаргүйгээр титэм адилаар өмсгөхгүй. Өнгөрснийг эргээд бод: Би та нарыг хэдэн удаа гүтгэсэн бэ? Би та нарыг хэчнээн удаа дутуу үнэлсэн бэ? Хэчнээн удаа Би бодит нөхцөл байдлыг чинь харгалзан үзэлгүйгээр та нарыг харсан бэ? Хэчнээн удаа Миний айлдвар та нарыг бүрэн үнэмшүүлж чадаагүй вэ? Хэчнээн удаа Би та нарын сэтгэлийн утсыг хөндөлгүйгээр ярьсан бэ? Та нарын дундаас хэн чинь Миний үгийг айж, дагжилгүйгээр, өөрийг нь ёроолгүй нүх рүү цохин унагаана гэж гүнээ айлгүйгээр уншсан бэ? Миний үгэн доторх шалгалтыг туулдаггүй хэн байна вэ? Миний айлдварууд дотор эрх мэдэл оршдог, гэвч энэ нь хүмүүст санамсаргүй шүүлт оноохын төлөө байдаггүй; харин ч Би хүний бодит нөхцөл байдлыг анхааран үзэж, Миний үгэнд угаас байдаг утга учрыг тэдэнд байнга харуулдаг. Үнэндээ, Миний үгэнд буй бүхнийг чадагч хүчийг ухаарах чадвартай хүн байна уу? Миний үгийн шижир алтан бүтээгдэхүүнийг өөртөө хүлээн авч чадах хэн нэгэн байна уу? Би яг хэр олон үг хэлсэн бэ? Тэдгээрийг эрхэмлэсэн хүн ер нь байсан уу?

1992 оны 3 дугаар сарын 3

Өмнөх: 9-р бүлэг

Дараах: Хаанчлалын сүлд дуулал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх