Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 3

Байлдан дагуулалтын ажлын зорьсон үр нөлөө нь юун түрүүнд хүний махан бие тэрслэхээ болих явдал юм; өөрөөр хэлбэл, хүний оюун ухаан Бурханы талаар шинэ мэдлэгтэй болж, зүрх сэтгэл нь Бурханыг бүрэн дуулгавартай дагаж, Бурханы төлөө тэмүүлэх явдал юм. Ааш авир юм уу махан бие нь өөрчлөгдөхөд хүмүүсийг байлдан дагуулагдсан гэж тооцдоггүй; хүний бодол, ухамсар болон эрүүл ухаан өөрчлөгдөх үед, өөрөөр хэлбэл, сэтгэл санааны хандлага чинь бүхэлдээ өөрчлөгдөх үед—чи Бурханаар байлдан дагуулагдсан байх болно. Чи дуулгавартай байхаар шийдэж, шинэ сэтгэлгээтэй болж, өөрийн ямар ч үзэл, санаа зорилгыг Бурханы үг болон ажилтай холихоо больж, уураг тархи чинь хэвийн байдлаар бодож чадах үед—өөрөөр хэлбэл, бүх зүрх сэтгэлээрээ Бурханы төлөө зүтгэх үед—чи бүрэн байлдан дагуулагдсан төрлийн хүн юм. Шашинд олон хүн насан туршдаа асар их зовдог: Тэд биеэ захирч, загалмайгаа үүрч, бүр үхлийн ирмэгт байх үедээ ч зовж, тэвчсээр байдаг! Зарим нь өөрсдийнхөө насан эцэслэх өглөө ч мацаг барьж байдаг. Бүхий л амьдралдаа тэд сайхан хоол хүнс, хувцас хунараас татгалзаж, зовоход л анхаарлаа хандуулдаг. Тэд биеэ захирч, махан биеэ хаяж чаддаг. Зовлон тэвчсэнийх нь төлөө тэдний эр зоригийг магтууштай. Гэвч тэдний бодол, үзэл, сэтгэл санааны байдал болон хуучин уг чанар нь өчүүхэн төдий ч харьцалт туулаагүй байдаг. Тэдэнд өөрсдийнх нь талаарх ямар ч жинхэнэ мэдлэг байдаггүй. Тэдний сэтгэл дэх Бурханы дүр нь тодорхойгүй Бурханы уламжлалт дүр байдаг. Бурханы төлөө зовох шийдвэр нь тэдний урам зориг болон хүн чанарынх нь сайн ёс жудгаас үүдэн гардаг. Хэдий тэд Бурханд итгэдэг ч Бурханыг ойлгодоггүй, Түүний хүслийг ч мэддэггүй. Тэд ердөө л Бурханы төлөө сохроор ажиллаж, зовдог. Тэд ялган таних чадварт ямар ч ач холбогдол өгдөггүй, үйлчлэл нь яаж Бурханы хүслийг үнэхээр биелүүлэх талаар багахан анхаардаг бөгөөд Бурханы талаарх мэдлэгт хэрхэн хүрэхээ бүр ч мэддэггүй. Тэдний үйлчилдэг Бурхан нь төрөлх дүрээрээ байгаа Бурхан биш, харин өөрсдийнх нь төсөөлсөн Бурхан, өөрсдийнх нь сонсож дуулсан юм уу ном зохиолын үлгэр домгоос уншсан л Бурхан юм. Тэгээд тэд өөрсдийн баялаг төсөөлөл, сүсэг бишрэлээ ашиглан Бурханы төлөө зовж, Бурханы хийхийг хүсдэг ажлыг хариуцдаг. Тэдний үйлчлэл хэтэрхий оновчгүй байдаг болохоор чухамдаа хэн нь ч Бурханы хүслийн дагуу үйлчилж үнэхээр чаддаггүй. Тэд Бурханы шүүлт, гэсгээлт, цэвэршүүлэлт, төгс болголтыг туулаагүй, мөн үнэнийг ашиглан хэн ч тэднийг залж чиглүүлээгүй учраас хэчнээн дуртай зовдгоос үл хамааран үйлчлэлийн талаарх анхдагч үзэл бодол болон сэтгэлд нь байгаа Бурханы дүр өөрчлөгдөлгүй үлддэг. Аврагч Есүст итгэдэг байлаа ч гэсэн, тэдний нэг нь ч Аврагчийг ер харж байгаагүй. Тэд үлгэр домог, цуу ярианаас л Түүний талаар мэддэг. Үүний үр дүнд, тэдний үйлчлэл нь сохор хүн эцэгтээ үйлчлэхтэй адилаар нүдээ анин таамгаар үйлчлэхээс хэтэрдэггүй. Ийм төрлийн үйлчлэлээр эцэстээ юунд хүрч чадах вэ? Хэн үүнийг сайшаах юм бэ? Эхнээсээ эцсээ хүртэл тэдний үйлчлэл нэгэн хэвийн хэвээр үлддэг; тэд зөвхөн хүний сургаалыг л хүлээн авдаг бөгөөд байгаа байдал, дуртай зүйлдээ л үндэслэн үйлчилдэг. Энэ нь ямар шагнал авчирч чадах юм бэ? Есүсийг харсан Петр хүртэл Бурханы хүслийн дагуу хэрхэн үйлчлэхээ мэдээгүй; тэрээр эцэст нь хөгширсөн хойноо л мэдэж авсан юм. Тэгвэл өчүүхэн төдий ч харьцалт, засалт туулаагүй, залж чиглүүлэх хэн ч байхгүй тэр сохор хүмүүсийн тухайд юу гэх вэ? Өнөөдөр та нарын дундах олон хүний үйлчлэл энэ сохор хүмүүсийнхтэй адилхан биш гэж үү? Шүүлт, засалт, харьцалт хүлээн аваагүй, өөрчлөгдөөгүй бүх хүн—бүгд бүрэн байлдан дагуулагдаагүй хүмүүс бус уу? Ийм хүмүүс ямар хэрэгтэй юм бэ? Чиний сэтгэхүй, амьдралын талаарх мэдлэг, Бурханы талаарх мэдлэгт ямар ч шинэ өөрчлөлт гардаггүй, үнэндээ юу ч олж авдаггүй бол чи үйлчлэлээрээ ер бусын юунд ч хүрэхгүй! Үзэгдэл болон Бурханы ажлын тухай шинэ мэдлэггүй бол чи байлдан дагуулагдаагүй. Тэгвэл Бурханыг дагаж байгаа чинь зовж, мацаг барьдаг хүмүүстэй адил, өчүүхэн үнэ цэнтэй байх болно! Хийдэг зүйлд нь багахан гэрчлэл байдаг учраас л тэдний үйлчлэл хий дэмий юм гэж Би хэлдэг! Тэр хүмүүс насан туршдаа зовж, шоронд цагаа өнгөрүүлдэг; тэд ямагт тэвчиж, хайрлан, үргэлж загалмай үүрдэг, дэлхий ертөнцөд дооглуулж, гологдож, бэрхшээл бүрийг туулж, эцсээ хүртэл дуулгавартай байдаг ч мөн л байлдан дагуулагддаггүй бөгөөд байлдан дагуулагдах тухай ямар ч гэрчлэл хийж чаддаггүй. Тэд асар их зовсон ч дотроо Бурханыг огт мэддэггүй. Тэдний хуучин сэтгэхүй, хуучин үзэл, шашны зан үйл, хүний бий болгосон мэдлэг болон хүний үзэл санааны аль нь ч харьцалт амсаагүй. Шинэ ойлголтын өчүүхэн ч сэжүүр тэдэнд байдаггүй. Бурханы талаарх тэдний мэдлэгийн багахан нь ч үнэн зөв, оновчтой байдаггүй. Тэд Бурханы хүслийг буруугаар ойлгосон. Энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг үү? Бурханы талаарх урьдын мэдлэг чинь ямар ч байлаа гэсэн, өнөөдөр хэвээрээ үлдэж, Бурхан юу ч хийлээ гэсэн Бурханы талаарх мэдлэг чинь өөрийн үзэл, санаанд үндэслэсээр байвал, өөрөөр хэлбэл, Бурханы талаарх ямар ч шинэ, жинхэнэ мэдлэг чамд байдаггүй, чи Бурханы жинхэнэ дүр төрх болон зан чанарыг мэдэж чаддаггүй бол, мөн Бурханы талаарх мэдлэг чинь одоо ч феодалын, мухар сүсэгт сэтгэлгээгээр удирдуулж, хүний үзэл, төсөөллөөс төрөн гардаг хэвээр бол чи байлдан дагуулагдсангүй. Одоо чамд Миний хэлж буй олон үг бүгд чамайг мэдлэгтэй болгож, энэхүү мэдлэгээр чамайг илүү шинэлэг, үнэн зөв мэдлэг рүү хөтлөх зорилготой; бас чамд байгаа хуучин үзэл, хуучин мэдлэгийг үгүй хийх зорилготой, ингэснээр чи шинэ мэдлэгтэй болно. Хэрвээ чи Миний үгийг үнэхээр идэж уувал мэдлэг чинь мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Чи дуулгавартай зүрх сэтгэлээр Бурханы үгийг идэж, ууж байгаа цагт үзэл бодол чинь өөрчлөгдөнө. Чи удаа дараагийн гэсгээлтийг хүлээн авч чадаж байгаа цагт хуучин сэтгэхүй чинь аажмаар өөрчлөгдөнө. Чиний хуучин сэтгэхүй бүхэлдээ шинээр солигдсон цагт хэрэгжүүлэлт чинь ч бас үүнийг даган өөрчлөгдөнө. Ийм маягаар чиний үйлчлэл улам бүр оновчтой болж, Бурханы хүслийг улам их биелүүлж чадна. Хэрвээ чи өөрийн амьдрал, хүний амьдралын талаарх мэдлэг болон Бурханы талаарх олон үзлээ өөрчилж чадвал төрөлх байдал чинь аажмаар багасна. Гагцхүү энэ нь л Бурхан хүмүүсийг байлдан дагуулах үеийн үр нөлөө бөгөөд хүмүүст гардаг өөрчлөлт юм. Бурханд итгэхдээ чи биеэ захирч, тэвчиж, зовохыг л мэддэг бөгөөд энэ нь зөв үү, буруу юу гэдгийг мэддэггүй, бүр хэний төлөө хийдгээ ч мэддэггүй бол ийм хэрэгжүүлэлт яаж өөрчлөлт рүү хөтөлж чадах юм бэ?

Та нараас Миний шаарддаг зүйл бол махан биеэ хазаарлаж, эсвэл уураг тархиа дураараа бодож сэтгэхийг нь болиулах явдал биш гэдгийг ойлгож ав. Энэ нь ажлын зорилго ч биш, яг одоо хийх хэрэгтэй ажил ч биш. Өөрсдийгөө өөрчлөхийн тулд яг одоо та нар эерэг талаас мэдлэгтэй болох ёстой. Хамгийн их хэрэгтэй үйлдэл бол өөрсдийгөө Бурханы үгээр зэвсэглэх буюу өнөөгийн үзэгдэл болон үнэнээр өөрсдийгөө бүрэн зэвсэглэж, цаашлаад тэдгээрийг хэрэгжүүлэх явдал юм. Энэ бол та нарын хариуцлага. Би та нараас бүр илүү их гэрэлтүүлэлтийг эрж хайж, олж авахыг шаардаагүй байна. Одоогоор та нарт тийм биеийн хэмжээ ердөө байхгүй. Та нараас шаарддаг зүйл бол Бурханы үгийг идэж, уухын тулд чадах бүхнээ хийх явдал юм. Та нар Бурханы ажлыг ойлгож, өөрсдийн уг чанар, мөн чанар болон хуучин амьдралыг мэдэх ёстой. Ялангуяа та нар урьдын андуу ташаа, утгагүй хэрэгжүүлэлт болон хийсэн үйлдлээ мэдэх хэрэгтэй. Өөрчлөгдөхийн тулд сэтгэхүйгээ өөрчлөхөөс эхлэх ёстой. Эхлээд хуучин сэтгэхүйгээ шинээр сольж, шинэ сэтгэхүйгээрээ өөрийн үг, үйлдэл, амьдралыг удирдуул. Өнөөдөр та бүгдээс шаарддаг зүйл энэ юм. Сохроор бүү хэрэгжүүл, эсвэл сохроор бүү дага. Та нар үндэс суурь, зорилготой байх ёстой. Өөрсдийгөө бүү хуур. Бурханд итгэх итгэл чинь яг юуны төлөө болох, үүнээс юу олж авах ёстой болон яг одоо юунд орох ёстойгоо та нар мэдэх ёстой. Чи энэ бүхнийг мэдэх шаардлагатай.

Та нарын одоо орох ёстой зүйл бол амьдралаа дээшлүүлж, хэв чанараа өсгөх явдал юм. Түүнчлэн, урьдын хуучин үзэл бодлоо өөрчилж, сэтгэхүйгээ өөрчилж, үзлээ өөрчлөх хэрэгтэй. Бүхий л амьдралд чинь шинэчлэлт хэрэгтэй. Бурханы үйл хэргийн талаарх мэдлэг чинь өөрчлөгдөж, Бурханы хэлдэг бүхний үнэний талаар шинэ мэдлэгтэй болж, доторх мэдлэг чинь өсөх үед чиний амьдрал сайжирч эхэлнэ. Одоо хүмүүсийн хийдэг, хэлдэг бүх зүйл бодитой. Эдгээр нь хоосон сургаал биш, харин ч хүмүүсийн аминд хэрэгтэй, тэдний эзэмших ёстой зүйлс юм. Энэ нь байлдан дагуулалтын ажлын үеэр хүмүүст гардаг өөрчлөлт, хүмүүсийн туулах ёстой өөрчлөлт, байлдан дагуулагдсаных нь дараах үр нөлөө билээ. Чи сэтгэхүйгээ өөрчилж, сэтгэл санааны шинэ хандлагатай болж, өөрийн үзэл, санаа зорилго болон урьдын логик үндэслэлийг няцааж, дотор чинь гүн үндэслэсэн зүйлсийг хаяж, Бурханд итгэх итгэлийн талаар шинэ мэдлэгтэй болсон үед гэрчлэл чинь өргөгдөж, бүхий л оршихуй чинь үнэхээр өөрчлөгдсөн байх болно. Энэ бүхэн нь хамгийн бодитой, хамгийн жинхэнэ, хамгийн үндсэн зүйлс—өнгөрсөн үед хүмүүсийн хүрч чадаагүй зүйлс, мөн тэдний харилцаж чаддаггүй байсан зүйлс юм. Тэдгээр нь Сүнсний жинхэнэ ажил билээ. Чи урьд нь Библийг яг яаж ойлгож байсан бэ? Үүнийг өнөөдөр харьцуулаад үзвэл чи мэдэх болно. Урьд нь чи Мосе, Петр, Паул эсвэл библийн тэр бүх үг, үзэл бодлыг сэтгэл санаандаа дээдэлж, өндөрт өргөсөн. Одоо хэрвээ чамаас Библийг өндөрт өргөхийг хүсвэл чи үүнийг хийх үү? Библи нь хүний бичсэн хэтэрхий олон тэмдэглэлийг агуулдаг ба Бурханы ажлын хоёр үе шатны тухай хүний бүртгэл төдий юм гэдгийг чи харна. Энэ бол түүхийн ном юм. Тэгвэл үүний талаарх мэдлэг чинь өөрчлөгдсөн гэсэн үг биш гэж үү? Хэрвээ чи өнөөдөр Матайн Сайн мэдээнд бичигдсэн Есүсийн угийн бичгийг харвал “Есүсийн угийн бичиг ээ? Утгагүй юм! Энэ бол Есүсийн биш, Иосефын угийн бичиг. Есүс, Иосеф хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй” хэмээн хэлнэ. Одоо Библийг харах үед үүний талаарх мэдлэг чинь өөр байдаг, өөрөөр хэлбэл, чиний үзэл бодол өөрчлөгдсөн бөгөөд чи шашны ахмад эрдэмтдээс илүү өндөр түвшний мэдлэгтэй байдаг. Энэхүү угийн бичигт ямар нэгэн зүйл байна гэж хэн нэгэн хэлбэл чи: “Үүнд юу байх юм бэ? Тэгвэл тайлбарлаад өг дөө. Есүс, Иосеф хоёр хоорондоо хамаагүй. Чи тэрийг мэддэггүй гэж үү? Есүст угийн бичиг байж болох уу? Есүс яаж өвөг дээдэстэй байж болох юм бэ? Тэр яаж хүний үр удам байж болох юм бэ? Түүний махбод Мариагаас төрсөн; Түүний Сүнс бол хүний сүнс биш, харин Бурханы Сүнс. Есүс бол Бурханы хайртай хүү, тэгэхээр Тэр угийн бичигтэй байж болох уу? Газар дээр байхдаа Тэр хүн төрөлхтний нэгэн гишүүн байгаагүй, иймээс Тэр яаж угийн бичигтэй байх юм бэ?” гэж хариулна. Чи угийн бичгийг шинжилж, дотоод үнэнийг тодорхой тайлбарлаж, ойлгосон зүйлээ хуваалцах үед тэр хүн хэлэх үггүй болно. Зарим хүн Библиэс эш татаж, “Есүс угийн бичигтэй байсан. Чиний өнөөдрийн Бурхан угийн бичигтэй юү?” гэж асууна. Чи тэгэхэд нь тэдэнд өөрийн хамгийн бодитой мэдлэгийнхээ талаар хэлж, ийм маягаар мэдлэг чинь үр нөлөө үзүүлсэн байх болно. Үнэндээ Есүс Иосефтэй ямар ч хамаагүй бөгөөд Абрахамтай бүр ч холбоогүй; Есүс зүгээр л Израильд төрсөн юм. Гэхдээ Бурхан бол израиль хүн биш, израильчуудын үр удам ч биш. Израильд төрлөө гээд Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан гэсэн утгатай байх албагүй. Өөрийнхөө ажлын төлөө л Тэр бие махбодтой болох ажлыг гүйцэтгэсэн юм. Бурхан бол орчлон ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр зүгээр л ажлынхаа нэг үе шатыг Израильд хийгээд, дараа нь Харь үндэстнүүдийн дунд ажиллаж эхэлсэн. Гэсэн ч хүмүүс Есүсийг израильчуудын Бурхан гэж үзсэн бөгөөд цаашлаад Түүнийг израильчуудын дунд, Давидын үр удмын дунд тавьсан. Эцсийн өдрүүдэд Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд агуу болно гэж Библид бичсэн байдаг, энэ нь Бурхан эцсийн өдрүүдэд Харь үндэстнүүдийн дунд ажиллана гэсэн үг юм. Бурхан Иудейд бие махбодтой болсон нь Бурхан зөвхөн иудейчүүдийг хайрладаг гэдгийг илтгэдэггүй. Ажил нь шаардсан учраас л тийм зүйл болсон; (израильчууд Түүний сонгосон хүмүүс байсан учраас) Бурхан Израильд л бие махбодтой болох ёстой байсан юм биш. Бурханы сонгосон хүмүүс Харь үндэстнүүдийн дунд ч бас байдаг бус уу? Есүс Иудейд ажиллаж дууссаны дараа уг ажил Харь үндэстнүүдэд өргөжсөн. (Израильчууд Израилиас бусад бүх үндэстнийг “Харь үндэстнүүд” гэж нэрлэдэг байв.) Үнэндээ тэр Харь үндэстнүүдэд ч гэсэн Бурханы сонгосон хүмүүс байсан; зүгээр л тухайн үед тэнд ямар ч ажил хараахан хийгдээгүй байсан юм. Харь үндэстнүүдэд ямар ч ажил хийгдээгүй байхад Израильд ажлын хоёр үе шат явагдсан учраас хүмүүс Израилийг тэгж их онцолдог. Харь үндэстнүүдийн дундах ажил өнөөдөр л эхэлж байгаа бөгөөд тийм учраас үүнийг хүлээн зөвшөөрөх нь хүмүүст тун хэцүү байдаг. Хэрвээ чи энэ бүхнийг тодорхой ойлгож, өөрийн болгож, зөвөөр авч үзэж чадвал өнөөдрийн болон урьдын Бурханы талаар нарийн зөв мэдлэгтэй болох бөгөөд энэ шинэ мэдлэг нь түүхэн туршид ариун хүмүүсийн эзэмшиж байсан Бурханы талаарх мэдлэгээс илүү өндөр байх болно. Хэрвээ чи өнөөдрийн ажлыг туулж, Бурханы хувийн айлдварыг өнөөдөр сонсдог ч Бурханыг бүхэлд нь мэддэггүй бол, эрэл хайгуул чинь үргэлж байсан шигээ үлдэн, ямар ч шинэ зүйлээр солигддоггүй бол, ялангуяа хэрвээ чи энэ бүх байлдан дагуулалтын ажлыг туулдаг ч эцэстээ чамаас ямар ч өөрчлөлт харагддаггүй бол итгэл чинь, өлсгөлөнгөө дарахын тулд л талх хайдаг хүмүүсийнхтэй адил биш гэж үү? Тэр тохиолдолд байлдан дагуулалтын ажил чамд ямар ч үр нөлөө үзүүлээгүй байх болно. Тэгвэл чи таягдан хаягдах хүмүүсийн нэг болохгүй гэж үү?

Байлдан дагуулалтын бүх ажил төгсгөлдөө очих үед, Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан биш, харин бүх бүтээлийн Бурхан юм гэдгийг та нар бүгд ойлгох шаардлагатай. Тэрээр зөвхөн израильчуудыг ч биш, бүх хүн төрөлхтнийг бүтээсэн. Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан, эсвэл Бурхан Израилийн гаднах өөр ямар ч үндэстэнд бие махбодтой болох боломжгүй гэж хэлдэг бол чи байлдан дагуулалтын ажлын үеэр ямар нэгэн мэдлэг хараахан олж аваагүй бөгөөд Бурхан бол чиний Бурхан гэдгийг өчүүхэн төдий ч таньдаггүй; Бурхан Израилиас Хятад руу шилжиж, арга буюу чиний Бурхан болсон гэж л чи хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ чи аливааг ингэж үзсээр байгаа бол Миний ажил чамд ямар ч үр өгөөжгүй байсан ба чи Миний хэлсэн нэг ч зүйлийг ойлгосонгүй. Эцэст нь хэрвээ чи Матай шиг Надад зориулсан өөр нэг угийн бичгийг бичиж, Надад тохирох өвөг дээдсийг олж, Миний “зөв” уг үндсийг олж өгөөд—ингэснээр Бурхан хоёр удаа бие махбод болохдоо хоёр угийн бичигтэй байвал энэ нь дэлхий дээрх хамгийн том хошин шог болохгүй гэж үү? Надад угийн бичиг олж өгсөн энэ “сайн санаатай хүн” чи Бурханыг хуваасан хүн болохгүй гэж үү? Чи энэ нүглийн ачааг үүрч чадах уу? Энэ бүх байлдан дагуулалтын ажлын дараа хэрвээ чи одоо ч Бурхан бол бүх бүтээлийн Бурхан гэдэгт итгэхгүй байгаа бол, Бурхан бол израильчуудын л Бурхан гэж бодсоор байгаа бол чи Бурханыг ил тод эсэргүүцдэг хүн биш гэж үү? Өнөөдөр чамайг байлдан дагуулахын зорилго нь Бурхан бол чиний Бурхан, бас бусдын Бурхан, хамгийн чухал нь Түүнийг хайрладаг бүхний Бурхан, бүх бүтээлийн Бурхан гэдгийг чамаар хүлээн зөвшөөрүүлэх явдал юм. Тэр бол израильчуудын Бурхан бөгөөд Египетийн ард түмний ч Бурхан юм. Тэр бол англичуудын Бурхан, америкчуудын Бурхан билээ. Тэр бол зөвхөн Адам Евагийн Бурхан биш, бас тэдний бүх үр удмын Бурхан. Тэр бол тэнгэр дэх бүх зүйлийн, мөн газар дахь бүх зүйлийн Бурхан билээ. Израильчууд ч бай, Харь үндэстэн ч бай, бүх гэр бүл бүгд нэгэн Бурханы гарт байдаг. Тэр Израильд хэдэн мянган жил ажиллаж, Иудейд нэгэнтээ төрөөд зогсохгүй, өнөөдөр агуу улаан лууны цагариглан хэвтдэг газар болох Хятадад бууж ирсэн. Хэрвээ Иудейд төрсөн нь Түүнийг иудейчүүдийн Хаан болгодог юм бол та бүхний дунд өнөөдөр бууж ирэх нь Түүнийг та бүгдийн Бурхан болгохгүй гэж үү? Тэр израильчуудыг удирдаж, Иудейд төрсөн бөгөөд бас Харь үндэстний нутагт төрсөн. Түүний бүх ажил Өөрийн бүтээсэн бүх хүн төрөлхтний төлөө хийгддэг бус уу? Тэр израильчуудыг зуу дахин их хайрлаж, Харь үндэстнүүдийг мянга дахин их жигшдэг үү? Энэ та нарын үзэл биш гэж үү? Бурхан хэзээ ч та нарын Бурхан байгаагүй юм биш, харин ч та нар л Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй; Бурхан та нарын Бурхан байхыг хүсдэггүй юм биш, харин ч та нар л Бурханыг голдог. Бүтээгдсэн зүйлийн дотроос хэн Төгс Хүчитийн гарт байдаггүй вэ? Та нарыг өнөөдөр байлдан дагуулахын зорилго нь Бурхан бол та нарын Бурханаас өөр хэн ч биш гэдгийг та нараар хүлээн зөвшөөрүүлэх явдал биш гэж үү? Хэрвээ та нар, Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан гэж үзсэн хэвээр, мөн Израиль дахь Давидын гэр бол Бурханы төрөлтийн уг сурвалж бөгөөд Израилиас өөр ямар ч үндэстэн Бурханыг “бий болгох” эрхгүй, тэр ч бүү хэл ямар ч Харь үндэстний гэр бүл Еховагийн ажлыг биечлэн хүлээн авч чадахгүй гэж бодсоор байвал энэ нь чамайг зөрүүд эсэргүүцэгч болгохгүй гэж үү? Израиль дээр үргэлж харцаа бүү тогтоо. Бурхан өнөөдөр яг энд та нарын дунд байгаа. Бас тэнгэр лүү ч бүү ширтсээр бай. Тэнгэр дэх Бурханаа хүсэмжлэхээ боль! Бурхан та нарын дунд ирсэн, тэгэхээр Тэр яаж тэнгэрт байж болох юм бэ? Чи Бурханд тийм ч удаан итгээгүй атлаа Түүний талаар ихээхэн үзэл өвөрлөн, израильчуудын Бурхан Өөрийн биеэр та нарыг нигүүлсэнэ гэдгийг нягтлан бодохгүй байж зүрхлэхдээ тулдаг. Өөрсдөө тэвчихийн аргагүй бохир болохоор та нар Бурхан биечлэн гарч ирэхийг хэрхэн харах талаар бодохгүй байж зүрхлэхдээ ч тулдаг. Бас Бурхан Харь үндэстний нутагт хэрхэн биечлэн бууж ирэх талаар хэзээ ч бодож байгаагүй. Тэр Синаи Уул, эсвэл Чидун Уулан дээр буун ирж, израильчуудад харагдах учиртай. Харь үндэстнүүд (өөрөөр хэлбэл, Израилийн гаднах хүмүүс) нь бүгд Түүний жигшил зэвүүцлийн бай биш гэж үү? Тэр яаж тэдний дунд биечлэн ажиллаж чадах юм бэ? Энэ бүхэн нь олон жилийн туршид та нарын бий болгосон, гүн үндэслэсэн үзэл юм. Та нарыг өнөөдөр байлдан дагуулахын зорилго нь эдгээр үзлийг чинь эвдэх явдал. Тиймээс Бурхан Синаи Уулан дээр, эсвэл Чидун Уулан дээр биш, харин урьд нь хэзээ ч удирдаж байгаагүй хүмүүсийнхээ дунд—та нарын дунд биечлэн илрэхийг та нар хардаг. Бурхан Өөрийн ажлын хоёр үе шатыг Израильд хийсний дараа израильчууд болон бүх Харь үндэстний аль аль нь, Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь үнэн боловч Харь үндэстнүүдийн Бурхан биш, зөвхөн израильчуудын Бурхан байхыг л хүсэж байгаа гэх үзэлтэй болсон. Израильчууд, Бурхан зөвхөн бидний Бурхан байж болно, харин Харь үндэстнүүд та нарын Бурхан биш, та нар Еховаг хүндэлдэггүй учраас бидний Бурхан—Ехова та нарыг жигшдэг гэж итгэдэг. Иудей хүмүүс ч бас ингэж итгэдэг: Эзэн Есүс иудей хүмүүс бидний дүр төрхийг авсан бөгөөд иудей хүмүүсийн тэмдгийг тээдэг Бурхан юм. Бидний дунд л Бурхан ажилладаг. Бурханы дүр төрх болон бидний дүр төрх адилхан; бидний дүр төрх Бурханыхтай төстэй. Эзэн Есүс бол иудейчүүд бидний Хаан; Харь үндэстнүүд тийм агуу авралыг хүлээн авах эрхгүй. Эзэн Есүс бол иудейчүүд бидний төлөөх нүглийн тахил. Ажлын тэр хоёр үе шатны үндсэн дээр л израильчууд болон иудей хүмүүс энэ бүх үзлийг бий болгосон. Тэд Бурханыг өөрсдийнх нь гэж түрэмгийлэн зарладаг ба Бурхан бол Харь үндэстнүүдийн ч Бурхан мөн гэдгийг зөвшөөрдөггүй. Ийм маягаар Харь үндэстнүүдийн зүрх сэтгэлд Бурхан хоосон зай болсон. Учир нь, Бурхан Харь үндэстнүүдийн Бурхан байхыг хүсдэггүй, Тэр зөвхөн израильчуудад буюу Өөрийн сонгосон хүмүүст л дуртай ба ялангуяа Өөрийг нь дагаж байсан шавь нар болох иудейчүүдэд л дуртай гэж хүн бүр итгэх болсон юм. Ехова, Есүс хоёрын хийсэн ажил бүх хүн төрөлхтнийг амьд үлдээхийн төлөө гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Бурхан бол Израилийн гадна төрсөн та бүхний Бурхан юм гэдгийг чи одоо хүлээн зөвшөөрч байна уу? Бурхан өнөөдөр яг энд та нарын дунд байгаа бус уу? Энэ нь зүүд байж болохгүй биз дээ? Та нар энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрдөггүй юу? Та нар үүнд итгэж, эсвэл энэ талаар бодож зүрхэлдэггүй. Үүнийг яаж харахаас чинь үл хамааран, Бурхан яг энд та нарын дунд байгаа бус уу? Та нар энэ үгэнд итгэхээс мөн л айж байна уу? Энэ өдрөөс эхлээд бүх байлдан дагуулагдсан хүмүүс болон Бурханы дагагчид болохыг хүсдэг бүхэн Бурханы сонгосон хүмүүс биш гэж үү? Өнөөдрийн дагагчид та бүхэн, Израилийн гаднах сонгогдсон хүмүүс биш гэж үү? Та нарын байр суурь израильчуудынхтай адилгүй гэж үү? Та нарын танин мэдэх ёстой зүйл чинь энэ бүхэн биш үү? Энэ нь та нарыг байлдан дагуулах ажлын зорилго биш гэж үү? Нэгэнт та нар Бурханыг харж чадах учраас Тэр эхнээсээ аваад ирээдүйд ч үүрд та нарын Бурхан байх болно. Та нар бүгд Түүнийг дагаж, Түүний үнэнч дуулгавартай бүтээл байхыг хүссээр байгаа цагт Тэр та нарыг орхихгүй.

Хүмүүс Бурханыг хайрлахаар хэр их эрмэлздэгээс үл хамааран, тэд өдий хүртэл Түүнийг дагахдаа ерөнхийдөө дуулгавартай байсаар ирсэн. Ажлын энэ үе шат дуусаж, эцэстээ хүрэх үед л тэд бүрэн дүүрэн гэмшинэ. Тэр нь хүмүүс үнэхээр байлдан дагуулагдсан байх үе юм. Яг одоо тэд байлдан дагуулагдах үйл явцад л байгаа. Ажил дуусах мөчид тэд бүрэн байлдан дагуулагдана, гэхдээ яг одоо тийм биш! Хүн болгон үнэмшдэг байлаа ч, тэд бүрэн байлдан дагуулагдсан гэсэн үг биш. Яагаад гэвэл, одоогоор хүмүүс бодит үйл явдлыг биш, зөвхөн үгийг харсан бөгөөд тэд хэчнээн гүн гүнзгий итгэдэг нь хамаагүй, тодорхой мэдэхгүй хэвээр үлддэг. Тийм учраас тэрхүү хамгийн сүүлчийн бодит үйл явдлаар л үг бодит байдал болж, хүмүүс бүрэн байлдан дагуулагдана. Яг одоо, хүмүүс урьд нь хэзээ ч сонсож байгаагүй олон нууцыг сонсдог учраас байлдан дагуулагддаг. Гэхдээ дотроо тэд дор бүрнээ, Бурханы үг бүр биелж байгааг өөрсдөд нь харуулдаг зарим бодит үйл явдлыг эрж хайж, хүлээсээр байдаг. Зөвхөн тэр үед л тэд бүрэн үнэмшинэ. Эцэстээ бүгд эдгээр биелсэн бодит байдлыг харж, эдгээр бодит байдал нь тэднийг итгэлтэй болгох үед тэд зүрх сэтгэлдээ, үг яриандаа, нүдэндээ итгэл үнэмшлийг харуулж, зүрх сэтгэлийнхээ гүнээс бүрэн үнэмшинэ. Хүний уг чанар ийм байдаг: Та нар үг бүгд биелж байгааг харах хэрэгтэй байдаг, мөн зарим бодитой үйл явдал тохиолдож байгааг харж, зарим хүнд гай гамшиг тохиож байгааг харах хэрэгтэй байдаг, тэгвэл зүрх сэтгэлийнхээ гүнд бүрэн үнэмшинэ. Иудейчүүдийн адилаар та нар тэмдэг, гайхамшгуудыг харахад асар их ач холбогдол өгдөг. Гэсэн ч та нар тэмдэг, гайхамшиг байдаг гэдгийг, мөн нүдийг чинь асар ихээр нээх учиртай бодит байдал тохиолдсоор байгаа гэдгийг харж ер чаддаггүй. Хэн нэгэн тэнгэрээс бууж ирэх ч бай, үүлэн багана та нарт үг хэлэх ч бай, та нарын нэгнээс Би чөтгөр шулмыг зайлуулах ч бай, эсвэл Миний дуу хоолой та нарын дунд аянга шиг нүргэлэх ч бай, та нар үргэлж иймэрхүү үйл явдлыг харахыг хүссэн, үргэлж хүссээр ч байх болно. Бурханд итгэхэд хамгийн том хүсэл чинь Бурхан ирж, та нарт биечлэн тэмдэг үзүүлэхийг харах явдал гэж хэлж болно. Тэгвэл сэтгэл чинь ханана. Хүмүүс та нарыг байлдан дагуулахын тулд Би тэнгэр, газрыг бүтээхтэй төстэй ажил гүйцэтгэж, дээр нь нэмээд нэг төрлийн тэмдэг үзүүлэх хэрэгтэй. Тэгвэл та нарын зүрх сэтгэл бүрэн байлдан дагуулагдана.

Өмнөх: Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 2

Дараах: Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 4

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх