59. Шударгаар мэдээлэхийн үр шим

Жао Мин, Хятад улс

2011 оны 4-р сард би, улсын өөр нэг хэсэгт байдаг чуулганд Яао Лань хэмээх удирдагчийн оронд очих хэрэгтэй боллоо. Ажил хүлээлцэх үеэр Яао Лань чуулганы нөхцөл байдлын талаар товч ярихдаа, охин Шяоминь нь усалгааны санваартан гэдгийг дурдаад, чуулганы ажилтай танилцахад надад тусална гэлээ. Түүнийг туйлын эмх цэгцтэйгээр бүхнийг тайлбарлахыг сонсоод, өөрийн эрхгүй бага зэрэг бишрэх сэтгэл төрж байв. Яао Лань чуулганы ажлыг үнэхээр сайн зохицуулдаг, маш чадвартай юм шиг санагдсан учраас ийм өргөн цар хүрээний ажил одоо хариуцаж чадаж байгаад бараг гайхах зүйлгүй байлаа. Бурханы хүсэлд санаа тавьж, чуулганы ажлыг сайн хийхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж би чимээгүйхэн шийдсэн юм.

Маргааш нь Шяоминь намайг багийн удирдагчийн хуралд авч явлаа. Бид Бурханы үгийг уншсаны дараа, би холбогдох туршлага болоод ойлголтынхоо талаар бага зэрэг хуваалцав. Тэгтэл Шиа эгч тааламжгүйхэн “Манай хуучин удирдагч Яао Лань Бурханы үгийн талаар ингэж нөхөрлөдөггүй байсан. Тэр мөр мөрөөр нь бидэнд тайлбарлаж ‘Энд урамшуулж байна’, ‘Энд анхааруулж байна’ гэх мэтийн зүйл хэлдэг байсан” гэж хэлэв. Бусад ах эгч нар ярианд оролцож, Яао Лань үнэний талаар ямар тодорхой нөхөрлөдөг байсныг хэллээ. Би бүр мэл гайхаж “Бурханы үгийн талаар нөхөрлөнө гэдэг нь Түүний үгэн дээр үндэслэж өөрийн туршлага, ойлголтын талаар ярилцах биш гэж үү? Яао Лань яагаад Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлж, өөрөө хэрхэн туршлага олж авдаг тухайгаа ярьдаггүй юм бол? Тэр яагаад Бурханы үгийг ах эгч нарт мөр мөрөөр нь тайлбарладаг юм бол? Тийм маягаар нөхөрлөх нь үнэнийг ойлгож, өөрсдийгөө мэдэх боломж тэдэнд олгоно гэж үү?” хэмээн бодлоо. Цуглаан дээр Бурханы үгийг нөхөрлөх зарчмын талаар тэдэнтэй ярилцмаар байсан боловч “Би энэ чуулганд шинээр ирсэн бөгөөд Яао Лань миний ажлыг хариуцаж байгаа. Түүний охин Шяоминь ч бас энд байна. Яао Ланий Бурханы үгийг нөхөрлөх арга барил ердөө л утгыг нь үгчлэн тайлбарлахтай адил гэж би хэлээд, тэрийг нь Яао Лан олоод мэдчихвэл, ирэнгүүтээ алдааг нь гоочлох гэж оролдож байна гээд намайг муугаар бодож магадгүй. Түүнийг гомдоочихвол би үнэхээр таагүй нөхцөл байдлыг үүсгэнэ” гэж бодогдсон юм. Тиймээс би амиа хамхиад л өнгөрлөө.

Нэг өдөр, Шяо эгч Шяоминьд мэдэгдэлгүйгээр надад захидал өглөө. Захианд, тэрээр өмнө нь Яао Ланьд зарим нэг санал хэлсэн боловч Яао Лань түүнийг нь хүлээж аваагүй гэж бичсэн байв. Түүгээр ч барахгүй, Яао Лань түүнийг хааж боож эхлэн, зочин хүлээн авах үүргийг нь гүйцэтгүүлэхээ больсон гэнэ. Би үнэхээр цочирдож “Шяо эгч андуурсан байх. Яао Лань хэн нэгнийг дарангуйлж яаж болох вэ?” хэмээн бодсон юм. Тэгээд би нөхцөл байдлыг ойлгож авахаар Шяоминийг олж уулзлаа. Шяо эгч маш урам зоригтой боловч, үргэлж юмыг буруу ойлгож авдаг гэж Шяоминь надад хэллээ. Тэрээр үргэлжлүүлэн, Шяо эгч итгэгч гэдгээрээ орон нутагтаа алдартайн дээр гэр нь аюултай, гэртээ аюулгүй орчныг бий болгоход түүнд мэргэн ухаан дутагддаг гэж хэлсэн юм. Шяо эгчийн талаар нэлээд хэдэн сөрөг зүйл хэлэхэд нь би дотроо “Хэрэв тэр бүхэн үнэн бол Шяо эгч үнэхээр зочин хүлээн авах үүрэгт тохирохгүй юм байна. Гэхдээ Яао Лань түүнийг дарангуйлсан гэж тэр яагаад хэлэх болов? Яао Ланьд дургүйцэх зүйл түүнд магадгүй байгаа байх” хэмээн бодсон юм. Гэсэн ч надад тавгүй санагдсаар байсан тул Шяо эгчийн гэрт нь зочилж очлоо. Түүний гэр зочин хүлээж авахад харьцангуй боломжийн, түүнд мэргэн ухаан огт дутагдаагүй болохыг мэдээд гайхаж эхлэв. “Шяоминий хэлснээс юм яагаад ийм шал өөр байна вэ? Яао Лань үнэхээр Шяо эгчийг дарангуйлж байсан хэрэг үү?” хэмээн гайхлаа. Шяо эгчээс цааш нь дэлгэрүүлэн асуутал Яао Лань аюулгүй орчин шаардлагатай гэж шалтаг заадаг бөгөөд хэд хэдэн санваартныг үүргээ гүйцэтгэхийг нь болиулсны улмаас ах эгч нарыг услах хүн байхгүй болсныг олж мэдэв. Тэд хэвийн чуулганы амьдралаар амьдрахгүй байв. Шяо эгч асуудлыг Яао Ланьд тавьж ингэж зохицуулах нь зохисгүй гэж хэлэхэд нь Яао Лань түүнийг нь хүлээж авахаас татгалзаад зогсохгүй, Шяо эгчээс үүргийг нь хурааж авчээ. Тэрээр асуудлыг мэдээлсэн Шяо эгчийн захиаг хүртэл нуун дарагдуулсан байв. Үүнийг сонсоод би цочирдсон юм. Яаж ингэж болдог байна аа? Яао Ланий буруу болох нь тодорхой байгаа атал Шяо эгчийн хэлснийг тэр хүлээж авалгүй, бүр эгчийг нухчиж, захиаг нь даржээ. Тэр үнэнийг хүлээж авсан хүн гарцаагүй биш байна! Бурханы үгийн талаар нөхөрлөхдөө, тэр өөрийн туршлага, ойлголтын талаар хэзээ ч ярьдаггүй, харин Бурханы үгийг агуулгаас нь гажуудуулан эш татаж, ах эгч нарыг төөрөгдүүлдэг нь дахиад л бодогдсон юм. Тэрээр Бурханы үгийг нөхөрлөх зарчмыг бүхэлд нь зөрчжээ. Түүнийг жинхэнээсээ асуудалтай байж магадгүй бөгөөд Бурханы гэрийн ажлыг саатуулахгүйн тулд үүнийг удирдлагадаа мэдээлэх ёстой гэдгийг би ухаарсан билээ. Гэхдээ дараа нь ингэж бодлоо: “Шяо эгчийн хэлснээр бол Яао Лань хүн чанар муутай. Тэр одоохондоо миний ажлыг хариуцаж байгаа учраас түүнийг мэдээлсэн хүн нь би гэдгийг мэдчихвэл намайг дарангуйлж, үүргээс минь чөлөөлж магадгүй.” Би санаа алдаад юу ч хэлэхгүй байсан нь дээр гэж шийдсэн боловч Шяо эгчээр зочин хүлээж авах үүргийг дахин хийлгэж эхлэхээр бас шийдлээ.

Хэд хоногийн дараа гэнэтхэн, Чэнь эгч бас, Яао Ланий зарим нэг муу үйлийн талаар надад мэдээлэв. Түүний надад хэлснээр бол Ван ах, түүний эхнэр хоёр шинээр элсэгч бөгөөд Хятадын Коммунист Намын баривчилгаа, хавчлагын улмаас жаахан айж байсан учраас зочин хүлээж авах үүргийг хариуцаж авч зүрхлэхгүй байжээ. Яао Лань тэдэнд туслахын тулд үнэний талаар нөхөрлөөгүйгээр барахгүй, тэднийг буруушааж, өөр хэнийг ч тэдэнд дэмжлэг үзүүлэхийг зөвшөөрөөгүй юм. Эцэст нь, Ван ах, эхнэрийнхээ хамт сөрөг байдалд орж цуглаанд оролцохыг хүсэхээ больжээ. Ах эгч нартаа ингэж хандаж огт болохгүй гэж Чэнь эгчийг Яао Ланьд хэлэхэд, тэр өөрийнхөө талаар огт эргэцүүлээгүйгээр барахгүй Чэнь эгчийн аюулгүй байдалд асуудал гарсан тухай түүх зохиосон байна. Тэгээд, Чэнь эгчийг хэдэн сарын турш чуулганаас тусгаарлаж, чуулганы амьдралд оролцуулаагүй ажээ. Усалгааны ажил гүйцэтгэж байсан бас нэг эгч цуглаан дээр Бурханы үгийг нөхөрлөлдөө нэгтгэж, ямар завхарсан зан чанар харуулж байсан талаараа бүрэн нээлттэй, шударга байжээ. Яао Лань энэ боломжийг шүүрч аван түүнийг үүргээс нь чөлөөлсөн юм. Тэгээд, тэр охин Шяоминээ усалгааны үүрэгт дэвшүүлээд, ирээдүйд Бурханы гэрт чухал даалгавар авах учраас охинд минь сайн зааж сургаарай гэж ах эгч нарт хэлжээ. Яао Лань мөн нөхрийгөө үнэндээ жинхэнэ итгэгч биш бөгөөд цуглаан дээр ямар ч үнэ цэнтэй зүйлийн талаар нөхөрлөж чаддаггүй байхад багийн удирдагчаар дэвшүүлэв. Яао Лань сэтгэл хөдлөлдөө автаж нөхрөө чуулганд чирч оруулаад, дараа нь багийн удирдагчаар томилжээ. Энэ бол захиргааны зарлигийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Түүний муу үйл үүгээр дууссангүй. Яао Лань, охиныхоо хамтаар чуулганыг хаад шиг захирч, барааг нь л хараад айж, хэн ч санаа бодлоо хэлж зүрхлэхгүй болтол нь ах эгч нарыг хүссэнээрээ дарангуйлж, тушааж байж. Чэнь эгчийг сонсоод, би цочирдож, бас эгдүүцэх сэтгэл төрсөн. Эхэндээ Яао Лань надад ажлаа хүлээлгэж өгч байхдаа бүх ажил сайн явагдаж байгаа гэж хэлэхэд нь би түүнийг биширч байв. Гэтэл энэ бүхэн худал байжээ. Тэрээр нөхөрлөх үедээ Бурханы үгийг агуулгаас нь гажуудуулан эш татаж, үсэг, хоосон сургаал номлож зарим ах эгч нарыг төөрөгдүүлээд зогсохгүй албан тушаалынхаа ерөөлд амтшиж, ах эгч нарыг дээрэлхэж байсан. Тэр бүр дэндээд чуулганыг дарангуйлан захирч, бусдыг хүссэнээрээ дарангуйлж, хүмүүсийг үүргээс нь чөлөөлж байжээ. Өөртөө хамгийн ойр хүмүүсийг дэвшүүлэн боловсруулж, төрөл саднаа өөд татаж байв. Дур зоргоороо, ухаангүй зан авир, олон муу үйл нь түүнийг тэр чигээрээ антихрист гэдгийг нь харуулж байсан! Үүргийнх нь цар хүрээ одоо бүр ч том болсон болохоор илүү олон ах эгч нарт хор хүрэх нь гарцаагүй. Би аль болох хурдан түүнийг удирдлагад мэдэгдэж, чуулганы ажилд дэмжлэг болох ёстойгоо мэдэж байлаа. Гэхдээ түүнийг мэдээлэх талаар бодож эхлэнгүүт миний санаа зовж эхэлсэн: “Яао Лань миний ажлыг хариуцаж байгаа. Өөрийнх нь талаар намайг мэдээлсэн гэдгийг тэр олж мэдвэл, яаж авирладгийг нь мэдэж байгаачлан, намайг бараг чуулганы удирдагчийн албан тушаалаас минь чөлөөлж, гэр лүү минь буцаах биз. Тэр бүр намайг дарангуйлж, шийтгэх далим ч олж магадгүй. Амьдрал минь маш хэцүү болно. Чуулганаас хөөгдөж дуусвал яах вэ? Тэгвэл Бурханд итгэх итгэлийн замнал минь дуусах болно. Би бодитойгоор сэтгэх хэрэгтэй. Би эхлээд чуулганы ажлыг зохицуулчхаад тэгээд харъя.” Тэгээд, өөрийгөө хамгаалахын тулд, би түүнийг мэдээлж, илчлэхгүй байхаар шийдсэн. Гэвч дараагийн чуулган дээр, тэр бүх дарангуйлагдсан ах эгч нарын нүүрэн дээрх хүлээсэн харцыг хараад үнэхээр сэтгэл хямарч, мөс чанараа буруутгав. Түүгээр ч барахгүй, Шяоминь чуулганаар явж, Яао Ланий үнэний талаар нөхөрлөх чадварыг хэрхэн өргөмжилж, ах эгч нарыг хязгаарлаж, тэдэнд дээд өнгөөр сургаж байгаа тухай сонсоод миний уур улам их хүрлээ. Би дотроо “Би Яао Лань, Шяоминь хоёрын муу үйлийг удирдлагад мэдэгдэх ёстой. Тэднийг хорон муу авирлаж, ах эгч нарыг хүссэнээрээ дарангуйлахыг би зөвшөөрч болохгүй” хэмээн бодлоо. Тэдний талаар ах эгч нарын надад хэлсэн бүхнийг бичиж авлаа. Харин цуглааны дараа дахиад л надад зөрчилдөх сэтгэл төрөв: Яао Лань олж мэдвэл намайг шийтгэхийн тулд юу хийх бол? Гэхдээ өөрийгөө хамгаалж, тэр хоёрыг илчлэхгүй байхыг сонговол, би мууг үйлдэж байгаа бус уу? Хадны завсар хавчуулагдсан мэт, дотор минь давчдаж, арай хийн амьсгалж байлаа. Би нулимс дуслуулан сөхөрч суугаад Бурханд “Бурхан минь, Яао Лань болон түүний охины талаар би удирдагч нартаа мэдэгдэхийг хүсэж байгаа боловч тэд надаас хариугаа авах вий гэхээс айж байна. Өө Бурхан минь, харанхуйн хүчний дарангуйллыг эвдэж, үнэнийг хэрэгжүүлэн, чуулганыг ажилд дэмжлэг болоход намайг зааж чиглүүлээч” хэмээн залбирлаа.

Залбирлынхаа дараа Бурханы үгээс би үүнийг уншсан юм: “Та нар бүгд өөрсдийгөө Бурханы ачаанд санаа тавьдаг, чуулганы гэрчлэлийг хамгаална гэж хэлдэг боловч та нарын дундаас хэн чинь Бурханы ачаанд үнэхээр санаа тавьсан бэ? Өөрөөсөө ингэж асуу: Чи Түүний ачаанд санаа тавьсан хүн мөн үү? Чи Түүний төлөө зөвт байдлыг хэрэгжүүлж чадах уу? Миний төлөө зогсож, ярьж чадах уу? Үнэнийг тууштай хэрэгжүүлж чадах уу? Сатаны бүх үйл хэргийн эсрэг тэмцэх хангалттай зориг чамд бий юу? Чи сэтгэл хөдлөлөө хойш тавьж, Миний үнэний төлөө Сатаныг илчилж чадах уу? Миний санаа зорилго чиний дотор биелэхийг зөвшөөрч чадах уу? Хамгийн чухал мөчүүдэд чи зүрх сэтгэлээ өргөсөн үү? Чи Миний хүслийг биелүүлдэг хүн мөн үү? Эдгээр асуултыг өөрөөсөө асууж, байнга бод(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг). Бурханы үгийн эдгээр илчлэлийг уншаад би өөрөөсөө маш их ичлээ. Би Бурханд итгэдэг боловч зүрх сэтгэлд минь Бурханы орон зай байгаагүй байж. Би Бурханы даалгаврыг нухацтай авч үзэхгүй, асуудалтай нүүр тулаад зөвхөн өөрийн ашиг сонирхлыг л бодож, Бурханы гэрийн ажлыг огт хамгаалаагүй. Яао Лань Бурханы үгийг агуулгаас нь гажуудуулан эш татаж тайлбарлаад, чуулганд ноёрхлоо тогтоож, ах эгч нарыг шийтгэн, дарангуйлж байсныг би тодорхой олж мэдсэн. Өөрийнхөө хамгийн ойрын хүнийг дэвшүүлж, хүчээ бэхжүүлэхийн тулд хүмүүсийг үүргээс нь дур зоргоороо чөлөөлж, чуулганы амьдралыг ноцтой үймүүлж, саад болж, ах эгч нарыг хязгаарлаж, тэдэнд хор хүргэж байв. Ялангуяа одоо ажлынх нь цар хүрээ нэмэгдсэн болохоор тэр илүү олон ах эгч нарт хор хүргэх албан тушаалд байсан юм. Гэтэл би Яао Ланий байр суурь, нөлөөнөөс айж, түүний дарангуйлалд өртөж, чөлөөлөгдөхөөс, өөрийн байр суурь, хэтийн ирээдүйгээ алдахаас, мөн түүнийг охинтойгоо хамт надаас хариугаа авч, надад хор хүргэхээс айсан учраас зарчмыг баримталж, тэднийг илчилж, мэдээлж зүрхлээгүй. Тиймээс, би харсаар байж антихрист хийгээд хорон муу хүмүүс эх захгүй авирлахыг ажиглаж байсан. Ах эгч нар дарангуйлалд өртөж, амь нь хохирч байсан ч, би өндийн босоод Сатаныг илчилж зүрхлээгүй. Би ямар адгийн, хувиа хичээсэн, жигшүүртэй хүн бэ! Тэгээд би ийн өгүүлсэн Бурханыг үгийг уншлаа: “Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). “Сатаны хор гэж юу болох тухайд бол үүнийг үгээр бүрэн илэрхийлж болно. Жишээ нь, хэрвээ чи зарим мууг үйлдэгчээс яагаад тэгж авирласныг нь асуувал тэд: ‘Яагаад гэвэл, хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны логик хүмүүсийн амь болсон. Тэд энэ, тэр зорилгын төлөө аливааг хийдэг ч өөрсдийнхөө төлөө л хийж байгаа. Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх гэдэг тул хүмүүс өөрсдийнхөө төлөө амьдарч, сайн байр суурь болон өөрсдөд нь хэрэгтэй хоол хүнс, сайхан хувцас хунарыг баттай олж авахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж хүн бүр боддог. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Сатаны энэ үг бол яг нарийндаа Сатаны хор бөгөөд хүмүүс үүнийг эзэмших үед энэ нь тэдний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь Сатаныг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүмүүсийн амь, түүнчлэн оршин тогтнолынх нь суурь болдог ба энэхүү хор завхарсан хүмүүсийг хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхож ирсэн(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”). Сатан намайг завхруулж, нухчин дарсан бөгөөд сатанлаг хор, гүн ухаан, хууль миний яс цусанд гүн шингэн орж, эцэстээ би өөрөө улам бүр ёрын муу, хувиа хичээсэн болж байжээ гэдгийг Бурханы үг надад харуулсан. Би “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Хэрэг явдал буруутсаныг мэдвэл хэлэх үгээ гамнасан нь дээр”, “Мэдрэмжтэй хүмүүс өөрсдийгөө сайн хамгаалж, гагцхүү алдаа гаргахаас зайлсхийхээр хичээдэг” хэмээх сатанлаг хороор амьдарч байж. Бодол минь бүхэлдээ гажуудаж, амийн талаарх үнэ цэн, сэтгэлгээ минь аймшигтай болжээ. Би ашиг сонирхол, хэтийн ирээдүй, хувь заяагаа өөр юунаас ч илүү чухал гэж үзэж байсан. Яао Лань болон түүний ёрын муу антихрист хүчний бүлэг, чуулганы ах эгч нарт хор хүргэж байгааг хараад би тэднийг илчилж, мэдээлэх ёстой гэдгээ мэдэж байсан боловч, дарангуйлалд өртөж, албан тушаал, хэтийн ирээдүйгээ алдахаас айгаад, энэ талаар хэчнээн тэмцэлдэж байсан ч гэсэн, хийж зүрхлээгүй. Тиймээс антихристүүдэд чуулганд саад хийх боломж олгож, бялдууч зан гаргаж, нэг ч шударга үг хэлж зүрхлээгүй. Сатаны хоронд ягштал хүлэгдэж, дөнгөлөгдөөд, хамсаатан, гүйдэг нохой нь болсноо ухаарсан юм; Бурханы хувьд, энэ нь жигшмээр байсан бөгөөд би Түүний өмнө амьдрах эрхгүй байлаа. Бурханы ажил, удирдамжийг би олон жил хүртэн баяссаны дээр, Тэр намайг өргөж, ингэснээр би чуулганы удирдагчийн үүргээ гүйцэтгэж чадсан. Гэтэл би үүнийг нандигнахаа мэдэхгүй, ах эгч нарт хэрхэн санаа тавих, Бурханыг гэрийн ажилд дэмжлэг болох талаар бодож үзээгүй. Би зөвхөн өөрийнхөө аминч хүсэлдээ бүрэн автаад, өчүүхэн ч эрхэм чанар, ёс жудаггүй амьдарч байж. Ах эгч нарын надад өгсөн итгэлийг дааж чадаагүйгээр барахгүй Бурханы надад өгсөн даалгаврыг биелүүлж чадаагүй. Ингэж бодонгуут ийм амиа хичээсэн, жигшүүртэй байсандаа өөрийгөө үзэн ядаж, гэмшихийг хүсэж Бурханд залбирал хэллээ. Эдгээр харанхуйн нөлөөг эвдэж, үнэнийг хэрэгжүүлж чадах хүч тэнхээг надад өгч, намайг зааж чиглүүлээч гэж би Бурханаас гуйлаа.

Үүний дараа би Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Бурханы зан чанар нь бүх зүйл болон амьд амьтдын Захирагч, Бүтээгчийн эзэмшдэг зүйл билээ. Түүний зан чанар нь нэр төр, хүч чадал, эрхэм дээд, агуу байдал болон хамгийн гол нь, дээдийн дээд байдлыг төлөөлдөг. Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлгэ тэмдэг, зөвт бүхний бэлгэ тэмдэг, сайн сайхан бүхний бэлгэ тэмдэг билээ. Түүнээс гадна, энэ нь харанхуй болон дайсны ямар ч хүчинд үл дийлдэх буюу довтлогдошгүйа Түүний бэлгэ тэмдэг төдийгүй ямар ч бүтээгдсэн зүйлийн халдаж үл чадах (Өөрт нь халдахыг Тэр тэвчдэггүй)б Түүний бэлгэ тэмдэг юм. Түүний зан чанар бол хамгийн дээд эрх мэдлийн бэлгэ тэмдэг билээ. Хэн ч, ямар ч хүмүүс Түүний ажлыг, Түүний зан чанарыг үймүүлж чадахгүй, болох ч үгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал). Бурхан бүх зүйлийг захирдаг, Түүний зан чанар хамгийн дээд эрх мэдлийн бэлэг тэмдэг, ямар ч дайсны хүч, харанхуйн хүч үүнд халдаж болохгүй гэдгийг би Бурханы үгээс ойлгосон юм. Бурхан Сатаны бүх ёрын муу саад хийх хүчийг чуулганаас зайлуулж, тэднийг бүрэн дүүрэн таягдан хаяна. Энэ бол Бурханы ажлын чиглэл бөгөөд Бурханы гарцаагүй гүйцэлдүүлэх бодит байдал билээ. Яао Лань чуулганыг дарлагч шиг захирч, ах эгч нарыг хяналтдаа байлгаж, дарангуйлж, өөрийн хамгийн ойрын хүмүүсээ боловсруулж, хаанчлалаа байгуулж байсан юм. Тэр Бурханы ажлыг үймүүлж, саад болж, бүхий л төрлийн ёрын мууг үйлдэж, Бурханы зан чанарт ноцтой халдсан. Тэр бол эрт орой хэзээ нэгэн цагт Бурханы гэрээс хөөгдөх антихрист чөтгөр байв. Бурханы гэр урьд өмнө нь маш олон ёрын муу хүмүүс, антихристүүдийг хэрхэн хөөсөн тухай би бодлоо: Тэд хэчнээн хэрцгий байсан ч гэсэн, багахан хугацаанд л амжилт олж чадах бөгөөд эцэст нь Бурханы шийтгэлээс зугтаж чадахгүй. Бурханы зөвт байдал энэ байсан бус уу? Гэтэл би Бурханы зөвт байдлыг ойлгодоггүй, Бурханы гэрт үнэн хийгээд зөвт байдал ноёрхдог, Бурхан хаанчилдаг гэдэг үнэнд итгэдэггүй байж. Би Бурханы гэрийг хорвоо ертөнцтэй адилхан үзэж, байр суурь, эрх мэдэлтэй хэн ч байсан миний хувь заяаг хяналтдаа оруулж чадна гэж үзээд, Яао Лань болон охиных нь дургүйг хүргэвэл хэтийн ирээдүй, хүрэх газраа алдана гэж боджээ. Тэд надаас хариугаа авна гэж хүртэл айж, Бурхан бүхнийг захирдагт итгээгүй. Ийм итгэл бол Бурханыг шившиглэж буй хэрэг! Дараа нь би Бурханы үгээс үүнийг уншсан: “Миний үг бол хүн харанхуйн нөлөөнөөс ангижрах үндэс суурь бөгөөд Миний үгийн дагуу хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс харанхуйн нөлөөний боолчлолоос ангижирч чадахгүй. Зөв байдалтай амьдрах гэдэг нь Бурханы үгийн удирдамж дор амьдрах, Бурханд үнэнч байдалтай амьдрах, үнэнийг эрж хайх байдалтай амьдрах, Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах бодит байдалд амьдрах, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлах байдалтай амьдрах явдал юм. Эдгээр байдал болон энэ бодит байдал дотор амьдардаг хүмүүс үнэн рүү гүн орох тусмаа аажмаар өөрчлөгдөнө. Тэд ажил лавшрахын хэрээр өөрчлөгдөж, эцэст нь Бурханаар гарцаагүй авхуулах, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүн болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна). Бурханы үг надад замыг харуулсан. Би Сатаны харанхуйн нөлөөний чөдрийг эвдэхийг хүсэж байвал, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой байв. Өөрийн хувийн ашиг сонирхол, ирээдүйнхээ талаарх бодлыг орхиж, үнэнийг хэрэгжүүлж, тэдгээр антихристийг илчилж, мэдээлж, Бурханы гэрийн ажилд дэмжлэг болох ёстой байсан. Хэдийгээр би үүргээсээ чөлөөлөгдөж, албан тушаал, хэтийн ирээдүйгээ алдсан ч гэсэн үнэний зарчмыг дагасан хэвээр байх ёстой байв. Би үүнийг ойлгомогцоо хүчтэй болж, удирдагч нартаа захиа бичиж, Яао Лань, Шяоминь нарыг мэдээлсэн.

Хэд хоногийн дараа, удирдагч нар Яао Лань, Шяоминь нарын үйлдсэн муу үйлийн бодит үнэнийг ил болгохоор бүх ах эгч нарыг дуудаж хуралдсан. Зарчмын дагуу, Яао Лань, түүний нөхөр, Шяоминь нарыг бүгдийг нь үүргээс нь чөлөөлсөн. Яао Лань, түүний охин хоёр эргэцүүлж, өөрсдийгөө мэдэх гэж оролдохгүй, харин ч ах эгч нарын гэрт нь очиж гэмшсэн дүр эсгэж, ах эгч нарыг мэхлэх гэж оролдохдоо өөрсдөд нь ямар шударга бус хандав аа гэж хүртэл уйлалдаж байлаа. Тэд огт гэмшээгүй бөгөөд эцсийн дүнд муу үйлийнхээ улмаас бүхий л төрлийн хорон мууг үйлдсэн антихрист, мууг үйлдэгчид болох нь тогтоогдож, чуулганаас хөөгдсөн билээ. Чуулганы амьдрал хэвийн болж, ах эгч нар алга ташин баярлаж, хүн болгон Бурханы зөвт агаад ариун байдлыг магтсан юм. Бурханы гэрт зөвт байдал, үнэн ноёрхдог, Христ энд захирдаг, антихристийн ёрын муу хүч хэчнээн ёрын муу, эрээ цээргүй, хэчнээн хүчирхэг байсан ч гэсэн, Бурханы эрх мэдэлтэй хэзээ ч эн тэнцэж, Бурханы ажилд саад хийж чадахгүй, хэн нэгний хувь заяаг хяналтдаа оруулж бүр ч чадахгүй гэдгийг бүр илүү тод томруун харахад энэ нь надад тусалсан билээ. Тэд яг л Бурханы гарт байгаа шатрын хүү шиг, Бурханы сонгосон хүмүүст ялган таних чадварыг нь хөгжүүлэхэд тусалдаг хэрэгсэл юм. Тэдний үйлчлэл бусдад, антихрист болоод муу хүмүүсийн үнэн төрхийг олж харах боломж олгодог, ингэснээр тэд замаасаа төөрөхгүй. Эдгээр антихристийг мэдээлсэн энэхүү туршлагаар дамжуулан харанхуйн хүчийг эвдэж, үнэнийг хэрэгжүүлэх боломжийг надад олгосон зүйл бол Бурханы гэгээрэл, удирдамж, манлайлал байсан билээ. Зүрх сэтгэл минь тайвширч, амгалан болж, ийм маягаар үйлдэх нь эрхэм чанар, ёс жудагтай амьдрах цорын ганц зам гэж надад санагдсан; би чөлөөлөгдсөн, эрх чөлөөтэй болсон санагдлаа. Шударгаар мэдээлэл бичихийн үр шим нь энэ байв.

Бүх алдар Төгс Хүчит Бурханд байх болтугай! Амен!

Тайлбар:

а. Эх бичвэрт “чадахгүй байхын бэлгэ тэмдэг” гэж байдаг.

б. Эх бичвэрт “түүнчлэн халдаж чадахгүй байхын (мөн халдахыг тэвчихгүйн) бэлгэ тэмдэг” гэж байдаг.

Өмнөх: 58. Хуурамч удирдагчийг илчлэхүй: Хувийн тэмцэл

Дараах: 60. Бурхан үнэхээр зөвт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

81. Зовлон бол Бурханы ерөөл юм

Ван Ган, Хятад2008 оны өвлийн нэгэн үдээс хойш би хоёр эгчийн хамт сайн мэдээний зорилтот хүмүүст Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилж...

56. Аминч занг яаж шийдвэрлэх вэ

Жан Жин, ЧехТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл,...

10. Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх