Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд (4-р бүлэг)

Миний өмнө үйлчилдэг Миний бүх ард өнгөрснөө эргэн санах хэрэгтэй: Намайг хайрлах та нарын хайр хольцтой юу? Надад өгсөн үнэнч байдал чинь цэвэр, чин сэтгэлийнх байсан уу? Миний талаарх та нарын мэдлэг үнэн байсан уу? Та нарын зүрх сэтгэлд Би хэр их зай эзэлж байсан бэ? Би зүрх сэтгэлийг чинь бүхэлд нь дүүргэж байсан уу? Миний үг та нарын дотор хэр ихийг биелүүлсэн бэ? Намайг бүү мэхэл! Эдгээр зүйл Надад тов тодорхой байдаг! Өнөөдөр, Миний авралын дуу хоолой айлдаж байхад Намайг хайрлах та нарын хайр жаахан нэмэгдсэн үү? Надад үнэнч байдлын чинь зарим хэсэг цэвэр болсон уу? Миний талаарх та нарын мэдлэг гүнзгийрсэн үү? Өнгөрсөн үеийн магтаал сайшаал өнөөдрийн мэдлэгийн чинь бат бэх суурийг тавьсан уу? Та нарын хэр ихийг Миний Сүнс эзэлдэг вэ? Миний дүр та нарын дотор хэр их зай эзэлдэг вэ? Миний айлдварууд та нарын дотор зорьсондоо хүрсэн үү? Өөрсдийн ичгүүрийг нуух газаргүй гэдгээ та нар үнэхээр мэдэрч байна уу? Та нар Миний ардууд байх эрхгүй гэдэгтээ үнэхээр итгэдэг үү? Хэрвээ та нар дээрх асуултуудыг огт анзаарахгүй байгаа бол булингартай усанд загасчилж, зүгээр л тоо бүрдүүлж байгааг чинь энэ нь харуулах бөгөөд Миний урьдчилан тогтоосон цагт чи гарцаагүй таягдан хаягдаж, хоёр дахь удаагаа ёроолгүй нүхэнд унана. Энэ бол Миний анхааруулсан үг бөгөөд үүнийг хөнгөн хуумгай авч үзсэн хүмүүс Миний шүүлтэд өртөж, товлосон цагт гай зовлонтой тулгарна. Тийм биз дээ? Үүнийг тайлбарлахын тулд Би бас л жишээ татах хэрэгтэй гэж үү? Та нарыг үлгэр загвараар хангахын тулд Би илүү тодорхой ярих ёстой юу? Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл олон хүн Миний үгэнд дуулгаваргүй хандаж, улмаар Миний дахин сэргээлтийн урсгалаас зайлуулагдаж, таягдан хаягдсан; эцэст нь тэдний бие мөхөж, сүнс нь Үхэгсдийн орон руу хаягдсан бөгөөд өнөөдөр ч гэсэн тэд хатуу шийтгэлд өртсөөр байгаа. Олон хүн Миний үгийг дагасан боловч тэд Миний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн эсрэг явсан, тиймээс Надад өшиглүүлж, Сатаны эрхшээл дор орж, Намайг эсэргүүцдэг хүмүүс болсон. (Өнөөдөр Намайг шууд эсэргүүцдэг бүх хүн Миний үгийн өнгөн талыг л дуулгавартай дагаж, Миний үгийн мөн чанарт дуулгаваргүй ханддаг.) Мөн өчигдрийн хэлсэн үгийг минь хальт сонсож, урьдын “хог новштой” зууралдаж, эдүгээгийн “үр шимийг” эрхэмлэдэггүй олон хүн байсан. Энэ хүмүүс Сатанд олзлогдоод зогсохгүй, мөнхийн нүгэлтнүүд болж, Миний дайснууд болсон ба тэд Намайг шууд эсэргүүцдэг. Тийм хүмүүс бол Миний уур хилэнгийн оргил дахь Миний шүүлтийн байнууд бөгөөд өнөөдөр ч гэсэн тэд сохор хэвээр байж, харанхуй гяндан дотор байсаар байна (өөрөөр хэлбэл, тийм хүмүүс нь Сатанаар удирдуулсан илжирч, хөшсөн үхдлүүд юм; Би тэдний нүдийг халхалсан учраас тэднийг сохор гэж хэлдэг). Та нарт лавлагаа болох жишээ татаж өгсөн нь дээр, тэгвэл та нар үүнээс суралцаж чадна:

Паулын талаар дурдахад л та нар түүний түүхийг болон түүний талаарх алдаа мадагтай, бодит байдалд нийцэхгүй зарим үйл явдлыг санана. Тэр багаасаа эцэг эхээрээ заалгаж, Миний амийг хүлээн авсан бөгөөд Миний урьдчилан тогтоосны үр дүнд Миний шаарддаг хэв чанарыг эзэмшсэн байв. 19 насандаа тэр амийн тухай янз бүрийн ном уншсан; тиймээс хэв чанараасаа үүдэн, мөн Миний гэгээрэл, гэрэлтүүлэлтээс үүдэн тэрээр сүнслэг асуудлуудын талаар нэлээд мэдлэгтэй ярьж чаддагаар зогсохгүй, мөн Миний санаа зорилгыг ойлгож чаддаг байсан гэдгийг Би нэг бүрчлэн ярих шаардлагагүй. Мэдээж, энэ нь дотоод ба гадаад хүчин зүйлсийн хослолыг хасаагүй. Гэсэн хэдий ч өөрийн авьяас билгээс болж тэр үргэлж хэлэмгий, онгироо байсан нь түүний нэг өө байсан юм. Үүний үр дүнд, тэргүүн тэнгэрэлчийг шууд төлөөлдөг хэсэг болох дуулгаваргүй байдлынхаа улмаас эхний удаад махан биетэй болоход минь Намайг сөрөх гэж тэр бүх чадлаараа хичээсэн. Тэр Миний үгийг мэддэггүй хүмүүсийн нэг байсан бөгөөд түүний зүрх сэтгэл дэх Миний байр аль хэдийн алга болсон байлаа. Тийм хүмүүс Миний бурханлаг чанарыг шууд эсэргүүцэн Надад цохигддог ба бүр эцэстээ л өвдөг сөхрөн, нүглээ наманчилдаг. Үүнээс хойш, Би түүний давуу талуудыг ашигласны дараа—өөрөөр хэлбэл, хэсэг хугацаанд Миний төлөө ажилласныхаа дараа тэр хуучин замдаа дахиж орсон бөгөөд хэдийгээр Миний үгэнд шууд дуулгаваргүй хандаагүй ч Миний дотоод удирдамж, гэгээрэлд дуулгаваргүй хандаж, улмаар урьд нь түүний хийсэн бүхэн талаар болсон; өөрөөр хэлбэл, түүний ярьж байсан алдрын титэм хоосон үг, өөрийнх нь төсөөллийн үр дүн болсон, учир нь өнөөдөр ч гэсэн тэр Миний гав гинжин дунд Миний шүүлтэд захирагдаж байдаг.

Намайг эсэргүүцдэг (Миний махан биеийг эсэргүүцээд зогсохгүй хамгийн чухал нь Миний үгийг, Миний Сүнсийг, өөрөөр хэлбэл, Миний бурханлаг чанарыг эсэргүүцдэг) хэн боловч Миний шүүлтийг махан биедээ хүртэнэ гэдгийг дээрх жишээнээс харж болно. Миний Сүнс чамайг орхиход чи доошоо чигээрээ унаж, шууд Үхэгсдийн орон руу бууна. Хэдийгээр махан бие чинь газар дэлхий дээр байвч чи сэтгэцийн өвчнөөр шаналж байгаа хүнтэй адилхан: Чи эрүүл ухаанаа алдаж, тэр даруйдаа үхдэл болсон мэт санагддаг болохоор махан биеийг чинь нэн даруй эцэс болгооч гэж Надаас гуйдаг. Сүнс эзэмшсэн та нарын ихэнх нь эдгээр нөхцөл байдлын талаар гүнзгий ойлгодог бөгөөд Би цааш нь дэлгэрүүлэн ярих хэрэггүй. Урьд нь Намайг хэвийн хүн чанараар ажиллаж байхад ихэнх хүмүүс Миний уур хилэн, сүр жавхлантай аль хэдийн хүчээ үзсэн ба Миний мэргэн ухаан, зан чанарыг аль хэдийн бага зэрэг мэдсэн. Өнөөдөр Би бурханлаг чанараар шууд ярьж, үйлддэг бөгөөд Миний уур хилэн, шүүлтийг өөрсдийн нүдээр харах зарим хүн бас бий; түүнчлэн шүүлтийн эрин үеийн хоёр дахь хэсгийн үндсэн ажил бол Өөрийн бүх ардад Өөрийн махан биеэр хийх үйл хэргийг шууд мэдэгдэж, та нарт бүгдэд нь Өөрийн зан чанарыг шууд харуулах явдал юм. Гэвч Би махбодод байгаа учраас та нарын сул талуудыг харгалзан үздэг. Та нар өөрсдийн сүнс, сэтгэл, биеийг тоглоом шиг үзэж, тэдгээрийг Сатанд хайхрамжгүйгээр хээвнэг зориулахгүй гэж Би найдаж байна. Өөртөө байгаа бүхнийг нандигнаж, үүнд тоглоом шиг хандахгүй байх нь дээр бөгөөд учир нь ийм зүйлс та нарын хувь заяатай холбоотой. Та нар Миний үгийн жинхэнэ утгыг үнэхээр ойлгож чадах уу? Миний чин үнэнч сэтгэлд хайхрамжтай хандах чадвар та нарт үнэхээр бий юү?

Та нар тэнгэрт байдаг ерөөлтэй адил газар дээрх ерөөлийг минь эдлэхэд бэлэн байна уу? Та нар Миний тухай ойлголт, Миний үгийн таашаал, Миний талаарх мэдлэгийг амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй, утга учиртай зүйлс хэмээн үзэхэд бэлэн үү? Та нар өөрсдийн хэтийн ирээдүйг бодолгүйгээр Надад бүрэн захирагдаж үнэхээр чадах уу? Та нар өөрсдийгөө хонь адилаар Надаар нядлуулж, Надаар удирдуулж үнэхээр чадах уу? Тийм зүйлсийг биелүүлж чадах хүн та нарын дунд байна уу? Надаар хүлээн зөвшөөрөгдөж, Миний амлалтыг хүлээн авсан бүх хүн Миний ерөөлийг хүртдэг хүмүүс юм гэж үү? Эдгээр үгээс та нар ямар нэг зүйлийг ойлгов уу? Хэрвээ Би та нарыг туршвал та нар өөрсдийгөө Миний эрхшээлд үнэхээр орхиж, эдгээр шалгалтын дунд Миний санаа зорилгыг эрж хайн, Миний зүрх сэтгэлийг ухамсарлаж чадах уу? Би чамайг сэтгэл хөдөлгөм олон үг хэлж, эсвэл олон сонирхолтой түүх ярьж чаддаг байгаасай гэж хүсэхгүй; харин Надад сайн гэрчлэл хийж, бодит байдал руу бүрэн дүүрэн, гүн гүнзгий орж чаддаг байхыг Би чамаас шаардаж байна. Хэрвээ Би шууд яриагүй бол чи эргэн тойрныхоо бүх зүйлийг хаяж, өөрийгөө Надаар ашиглуулахыг зөвшөөрч чадах байсан уу? Энэ нь Миний шаарддаг бодитой байдал биш гэж үү? Миний үгийн утга учрыг хэн ухаарч чадах вэ? Гэсэн ч цаашид эргэлзээнд автахгүй байж, өөрсдийн оролтод санаачилгатай байж, Миний үгийн мөн чанарыг ухаарахыг Би та нараас шаардаж байна. Энэ нь Миний үгийг буруу ойлгож, Миний утгыг ойлгохгүй байж, улмаар Миний захиргааны зарлигийг зөрчихөөс та нарыг сэргийлнэ. Миний үгээс та нарын төлөө гэсэн Миний санаа зорилгыг та нар ухаарна гэж Би найдаж байна. Өөрсдийн хэтийн ирээдүйн талаар дахин бүү бод, мөн бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалтад захирагдана гэж Миний өмнө шийдвэр гаргасан мэт үйлд. Миний гэр дотор зогсож байгаа тэр бүх хүн чадах чинээгээрээ аль болох ихийг хийх ёстой; чи газар дээрх Миний ажлын сүүлчийн хэсгийн төлөө хамгийн сайнаа өргөн барих ёстой. Чи ийм зүйлсийг хэрэгжүүлэхэд үнэхээр бэлэн байна уу?

1992 оны 2 дугаар сарын 23

Өмнөх: Христийн эхэн үеийн айлдварууд (103-р бүлэг)

Дараах: Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд (5-р бүлэг)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх