Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд (5-р бүлэг)

Миний Сүнсний дуу хоолой бол бүхий л зан чанарын минь илэрхийлэл билээ. Та нар ойлгож байна уу? Энэ зүйлийг тодорхой мэдэхгүй байх нь Намайг шууд эсэргүүцэхтэй адилхан. Энд оршдог ач холбогдлыг та нар үнэхээр харсан уу? Би та нар дээр хэр их хичээл чармайлт, хэр их эрч хүч зарлагадсаныг та нар үнэхээр мэддэг үү? Та нар өөрсдийн хийсэн зүйлийг, мөн Миний өмнө яаж авирлаж байснаа ил харуулж үнэхээр зүрхэлнэ гэж үү? Бас та нар Миний өмнө өөрсдийгөө Миний ардууд гэж нэрлэх зүрх зоригтой байдаг—та нарт ямар ч ичгүүр сонжуур байхгүй, эрүүл ухаан бүр ч байхгүй! Эрт орой хэзээ нэгэн цагт, та нар шиг хүмүүс Миний гэрээс таягдан хаягдана! Миний төлөө гэрчлэлд зогссон гэж бодоод Надад бүү ахарх! Энэ нь хүн төрөлхтний хийж чадах зүйл мөн үү? Санаархал болон зорилгоос чинь юу ч үлдээгүй бол чи аль хэдийн өөр замаар орчихсон байх байлаа. Хүний зүрх сэтгэл хэр ихийг агуулж чадахыг Би мэдэхгүй гэж бодож байна уу? Энэ цагаас эхлээд чи бүх зүйл дээр хэрэгжүүлэлтийн бодит байдал руу орох ёстой; урьдынхтайгаа адилаар зүгээр дэмий чалчаад юунд ч хүрэхгүй. Урьд нь та нараас ихэнх нь Миний дээвэр дор сорон мөлжиж дөнгөсөн; өнөөдөр та нар бат зогсож чадаж байгаа нь бүхэлдээ Миний үгийн хатуу ширүүнээс болж байгаа юм. Намайг санаан зоргоор, ямар ч зорилгогүй ярьдаг гэж бодож байна уу? Боломжгүй хэрэг! Би бүх зүйлийг өндрөөс харж, бүх зүйлийг өндрөөс ноёрхдог. Үүний адилаар Би Өөрийн авралыг газар дээр хэрэгжүүлсэн. Би Өөрийнхөө нууц газраас хүмүүсийн хөдөлгөөн бүрийг, хэлдэг хийдэг бүхнийг хараагүй байх мөч гэж хэзээ ч байдаггүй. Хүмүүс бол Миний хувьд нээлттэй ном: Би тэднийг бүгдийг нь хардаг, бас мэддэг. Нууц газар бол Миний орон байр бөгөөд тэнгэрийн уудам бүхэлдээ Миний хэвтдэг ор билээ. Сатаны хүчнүүд Надад хүрч чадахгүй, учир нь Би сүр жавхлан, зөвт байдал, шүүлтээр бялхаж байна. Үгээр илэрхийлэх аргагүй нууц Миний үгэнд оршдог. Намайг ярих үед сүнс чинь ухаан мэдрэлээ алдсанаас болж та нар ус руу дөнгөж шидэгдээд учраа олохгүй самгардсан шувуу шиг, эсвэл саяхан айж цочоод юугаа ч мэдэхгүй байгаа нялх хүүхэд шиг болдог. Нууц газар бол Миний орон байр гэж Би яагаад хэлдэг вэ? Миний үгийн илүү гүн утгыг чи мэдэх үү? Хүмүүсийн дотор Намайг мэдэх чадвартай хэн байна вэ? Хэн Намайг төрсөн эцэг, эхээ мэддэг шигээ мэдэх чадвартай вэ? Өөрийн орон байранд амрангаа Би анхааралтай ажигладаг: Газар дээрх бүх хүн өөрсдийнхөө хувь заяа, ирээдүйн төлөө үймэн бужигнаж, “дэлхийг тойрон аялж”, өөд уруугүй яаравчилдаг. Гэвч Миний хаанчлалыг байгуулахад зориулах эрч хүч ганцад нь ч байдаггүй, амьсгаа авах хэмжээний хүчин чармайлт ч байдаггүй. Би хүмүүсийг бүтээж, гай зовлонгоос олон удаа аварсан; гэвч, энэ хүмүүс бүгд ач тус мэддэггүй: Тэдний дундаас нэг нь ч Миний авралын бүх тохиолдлыг тоолж чаддаггүй. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл маш олон жил, олон зуун өнгөрсөн; Би маш олон гайхамшиг үзүүлж, маш олон удаа мэргэн ухаанаа харуулсан. Гэсэн ч, хүмүүс сэтгэцийн өвчтэй мэт солиотой, хөшүүн байдаг бөгөөд заримдаа бүр ойд тэнүүчилж яваа зэрлэг араатан шиг л Миний ажил хэрэгт анхаарал хандуулах өчүүхэн ч бодолгүй байдаг. Би хүмүүст олон удаа үхэх ял өгч, тэднийг үхүүлэхээр ялласан боловч Миний удирдлагын төлөвлөгөөг хэн ч өөрчилж чадахгүй. Тиймээс, Миний гарт хүмүүс өөрсдийн зууралддаг хуучин зүйлсийг илчилсээр байдаг. Өөрийн ажлын алхмуудаас үүдэн Би, доройтож, гажуудсан, балиар, бузар өнөр бүлд төрсөн та нарыг дахин нэгэнтээ аварсан.

Миний төлөвлөсөн ажил нэг ч хором зогсолгүй урагшилсаар байдаг. Хаанчлалын эрин үед орж, та нарыг Өөрийн ардууд болгон хаанчлалдаа оруулсан тул Би та нарт өөр шаардлагууд тавина; өөрөөр хэлбэл, энэхүү эринийг захирахдаа баримтлах үндсэн хуулийг Би та нарын өмнө тунхаглан зарлаж эхэлнэ:

Та нар Миний ардууд гэж нэрлэгддэг тул Миний нэрийг алдаршуулж чаддаг байх ёстой; өөрөөр хэлбэл, шалгалтын дунд гэрчлэлд зогс. Хэрвээ хэн нэгэн Намайг аргалж, Надаас үнэнийг нуух гэж оролдвол, эсвэл Миний араар шившигтэй үйл хийвэл тийм хүмүүс бүгд ялгаагүй Миний гэрээс хөөгдөж, зайлуулагдан, өөрсөдтэй нь харьцахыг минь хүлээнэ. Урьд нь Надад үнэнч бус, ачлалгүй байсан хүмүүс, мөн өнөөдөр Намайг ил тод шүүхээр дахин өндийн босдог хүмүүс ч бас Миний гэрээс хөөгдөнө. Миний ардууд ачаанд минь үргэлж анхаарал хандуулж, түүнчлэн үгийг минь мэдэхээр эрэлхийлэх ёстой. Ийм хүмүүсийг л Би гэгээрүүлэх бөгөөд тэд хэзээ ч гэсгээлт амсахгүйгээр, Миний удирдамж, гэгээрэл дор амьдрах нь гарцаагүй. Миний ачаанд анхаарал хандуулж чадалгүй, өөрсдийнхөө ирээдүйг төлөвлөхөд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг хүмүүс—өөрөөр хэлбэл, үйлдлээрээ Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгахаар зорихын оронд өглөг тусламж хайдаг хүмүүс буюу гуйлгачин шиг энэ амьтдыг ашиглахаас Би эрс татгалзана, учир нь тэд төрсөн цагаасаа л Миний ачаанд анхаарал хандуулна гэж юу гэсэн үг болохыг огт мэдээгүй. Тэд бол хэвийн эрүүл ухаанаар дутмаг хүмүүс юм; ийм хүмүүс тархины “тэжээлийн дутагдлаас” болж зовж байгаа ба “шим тэжээл” авахын тулд гэртээ харих хэрэгтэй. Надад ийм хүмүүс ямар ч хэрэггүй. Миний ардуудын дундах хүн бүр, Намайг мэдэх явдлыг идэх, хувцаслах, унтахтай адил хүний хэзээ ч, ганц хором ч мартдаггүй зүйл шиг, эцэст нь хүртэл заавал биелүүлэх үүрэг гэж үзэх шаардлагатай, ингэснээр Намайг мэдэх гэдэг нь эцэстээ хоол идэхтэй адил, дадсан гараар амархан хийдэг зүйл болно. Миний хэлдэг үгийн тухайд бол, нэг бүрийг нь туйлын итгэлтэйгээр авч үзэн, бүрэн өөрийн болгох ёстой; хааш яаш, хагас дутуу арга хэмжээ байж болохгүй. Миний үгэнд анхаарал хандуулдаггүй хэнийг ч Намайг шууд эсэргүүцэж байна гэж үзнэ; Миний үгийг иддэггүй, эсвэл тэдгээрийг мэдэхээр эрэлхийлдэггүй хэнийг ч Надад анхаарал хандуулахгүй байна гэж үзэх ба Миний гэрийн хаалгаар шууд шүүрдэж гаргана. Яагаад гэвэл, урьд нь Миний хэлсэнчлэн Миний хүсдэг зүйл бол асар олон тооны хүн биш, харин онцгой сайн чанар юм. Зуун хүнээс нэг нь л Миний үгээр дамжуулан Намайг мэдэж чаддаг бол Би энэ ганцхан хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд бусдыг нь бүгдийг хаяхад бэлэн байх болно. Олон тооны хүмүүс дангаараа Намайг илтгэж, Намайг амьдран харуулж чадна гэдэг үнэн байх албагүй гэдгийг эндээс харж болно. Миний хүсдэг зүйл бол (хэдийгээр үр нь дүүрэн биш байж болох ч) улаан буудай бөгөөд (хэдий үр нь бахадмаар боловсорсон байсан ч) үрийн сүүл биш юм. Эрж хайхыг анхаардаггүй, харин хөшүүн хойрго байдлаар авирладаг хүмүүсийн тухайд гэвэл, тэд өөрсдөө явах ёстой; тэд Миний нэрд гутамшиг авчирсаар байх вий гэсэндээ Би тэднийг дахиж харахыг хүсдэггүй. Өөрийн ардуудаас шаарддаг зүйлийн тухайд бол, Би одоохондоо эдгээр журам дээр түр зогсоод, нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамааран дараагийн арга хэмжээ авахаар хүлээнэ.

Урьд нь, хүмүүсийн дийлэнх нь Намайг мэргэн ухааны Бурхан Өөрөө бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг хардаг яг тэр Бурхан мөн гэж бодсон; гэвч энэ нь—ердөө өнгөцхөн яриа байсан юм. Хэрвээ хүмүүс үнэхээр Намайг мэддэг байсан бол дүгнэлт хийх гэж яарахгүй, харин оронд нь Миний үгээр дамжуулан Намайг мэдэхээр хичээсээр байх байлаа. Тэр Миний үйл хэргийг үнэхээр харсан үе шатанд очих үедээ л Намайг Ухаалаг, Гайхалтай гэж нэрлэхүйц болох байв. Миний тухай мэдлэг чинь хэтэрхий нимгэн. Эрин үеүдийн турш тун олон хүн, маш олон жилийн турш Надад үйлчилж, Миний үйл хэргийг хараад Миний талаар үнэхээр ямар нэг зүйл мэддэг болсон. Энэ шалтгааны улмаас, тэд үргэлж Надад дуулгавартай зүрх сэтгэлээр хандсан ба Миний мөрийг эрж хайхад хэцүү байдгаас болоод Намайг эсэргүүцэх санаа зорилго өвөрлөж огт зүрхлээгүй. Энэ хүмүүсийн дунд Миний удирдамж байгаагүй бол тэд хөнгөн хуумгай үйлдэж зүрхлэхгүй байх байв. Тиймээс олон жилийн туршлагаараа тэд эцэст нь Миний тухай мэдлэгийн нэг хэсгийг ерөнхийлөн дүгнэж, Намайг Ухаалаг, Гайхалтай агаад Зөвлөгч гэж дуудан, Миний үг давхар иртэй илд мэт, мөн Миний үйл хэрэг агуу, гайхалтай, гайхмаар бөгөөд Би сүр жавхлангаар хувцаслаж, Миний мэргэн ухаан огторгуйгаас өндөрт хүрдэг гэх мэтийн ойлголтыг хэлсэн. Харин өнөөдөр Миний талаарх та нарын мэдлэг тэдний тавьсан суурин дээр л үндэслэдэг тул та нарын дийлэнх нь тэдний хэлсэн үгийг тоть шиг л давтаж байна. Миний талаарх мэдлэг чинь хэчнээн нимгэн гэдгийг, мөн “боловсрол” чинь хэчнээн тааруухан болохыг Би харгалзаж үзсэн учраас л маш их гэсгээлтээс та нарыг хэлтрүүлсэн юм. Тэгсэн ч гэсэн та нарын дийлэнх олонх нь бас л өөрсдийгөө мэддэггүй, эсвэл өөрсдийн үйл хэргээр Миний хүслийг аль хэдийн биелүүлчихсэн ба энэ шалтгааны улмаас шүүлтээс мултарсан гэж боддог; эсвэл махбод болсныхоо дараа Би хүн төрөлхтний үйлдлийг огт мэдэхээ больчихсон ба энэ шалтгаанаас үүдэн та нар ч бас гэсгээлтээс мултарсан гэж боддог; эсвэл та нарын итгэдэг Бурхан орчлон ертөнцийн уудам зайд оршин байдаггүй гэж боддог тул та нар Бурханыг мэдэх явдлыг өөрсдийн биелүүлэх ёстой үүрэг хэмээн зүрх сэтгэлдээ хадгалахын оронд завтай цагтаа хийх ажил болгон доогуур тавиад, Бурханд итгэх итгэлийг, дэмий өнгөрөөх байсан цагаа нөхцөөх арга зам болгон ашигладаг. Хэрвээ Би эрдэм чадал, эрүүл ухаан, гүн ойлголт дутуу дулимгийг чинь харгалзан үзээгүй бол та нар бүгдээрээ Миний гэсгээлтийн дунд мөхөж, амьдралаас арчигдах байлаа. Гэсэн хэдий ч, газар дээрх Миний ажил дуусах хүртэл Би хүн төрөлхтөнд хүлээцтэй ханддаг хэвээр байна. Энэ нь та бүгдийн мэдэх ёстой зүйл бөгөөд сайн, мууг бүү хольж хутга.

1992 оны 2 дугаар сарын 25

Өмнөх: Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд (4-р бүлэг)

Дараах: Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд (6-р бүлэг)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх