42-р бүлэг

Шинэ ажил эхэлмэгц бүх хүнд шинэ оролт байх ба тэд Надтай хамт гар гараасаа хөтлөлцөн урагшилна. Бид хаанчлалын агуу замаар хамтдаа алхдаг, хүн бид хоёр хоорондоо асар дотно байдаг. Өөрийнхөө мэдрэмжийг харуулахын тулд, хүнд хандах Өөрийнхөө хандлагыг үзүүлэхийн тулд Би хүнтэй үргэлж ярьж ирсэн. Гэхдээ эдгээр үгээс зарим нь хүмүүсийг гомдоож болох ч зарим нь тэдэнд асар их ач тустай байж магадгүй, иймээс Миний амнаас гардаг үгийг илүү олон удаа сонс гэж Би хүмүүст зөвлөдөг. Миний айлдварууд нэн гоёмсог биш байж магадгүй боловч тэдгээр нь бүгд Миний зүрх сэтгэлийн гүнээс гарсан үг юм. Хүн төрөлхтөн Миний найз нөхөр учраас Би Өөрийн ажлыг хүмүүсийн дунд үргэлжлүүлэн гүйцэтгэсэн ба хүн ч гэсэн Миний ажилд саад болохоос ихэд айж, Надтай хамтран ажиллахын тулд чадах бүхнээ хийдэг. Энэ мөчид Миний зүрх сэтгэл асар их баяр хөөрөөр дүүрэн байна, учир нь Би хэсэг хүмүүсийг олж авсан бөгөөд иймээс Миний “бизнес” уналтад байхаа больж, хий хоосон үг байхаа больж, Миний “тусгай бүтээгдэхүүний зах зээл” муухан ажилладгаа больж байна. Эцсийн эцэст хүмүүс ухаалаг байж—Миний нэр, Миний алдрын төлөө бүгд “өөрсдийгөө зориулахад” бэлэн байгаа бөгөөд зөвхөн ийм маягаар Миний “тусгай дэлгүүр” зарим нэг шинэ “бараа” олж авдаг учраас сүнсний ертөнц дэх олон “үйлчлүүлэгч” Миний “барааг” худалдан авахаар ирдэг. Зөвхөн энэ мөчөөс эхлэн Би алдрыг олж авдаг; зөвхөн тэгэхэд л Миний амнаас гарсан үг хоосон үг байхаа больдог. Би ялалт байгуулж, ялалттайгаар эргэн ирсэн бөгөөд бүх хүн Намайг алдаршуулан тэмдэглэдэг. Намайг биширдгээ харуулж, Миний хөлд бууж өгсөн гэдгээ харуулахын тулд энэ мөчид агуу улаан луу ч гэсэн “тэмдэглэхээр” ирдэг ба үүнийг Би алдар суу гэж хардаг. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Би олон ялгуусан тулаанд тулалдсан бөгөөд олон биширмээр зүйл хийсэн. Олон хүн нэгэнтээ Намайг тэмдэглэж, Надад магтаал өргөж, Миний төлөө бүжиглэсэн. Эдгээр нь хэдийгээр сэтгэл хөдлөм, мартагдашгүй дүр зураг байсан боловч Би хэзээ ч инээмсэглэлээ харуулаагүй, учир нь Би хүнийг хараахан байлдан дагуулаагүй, ердөө л орчлон ертөнцийг бүтээсэнтэй төстэй ажлын нэг хэсгийг л хийж байлаа. Өнөөдөр бол өнгөрсөн үетэй адилгүй. Би сэнтий дээрээс инээмсэглэдэг, Би хүнийг байлдан дагуулж, хүмүүс бүгд Миний өмнө толгой бөхийж шүтэн мөргөдөг. Өнөөдрийн хүмүүс бол урьдын хүмүүс биш. Миний ажил өнөө үеэс өөр юмны төлөө байсан байж болно гэж үү? Энэ нь Миний алдраас өөр юмны төлөө байсан байж болно гэж үү? Илүү гэгээлэг маргаашийн төлөө, хүнд хийдэг бүх ажлаа Би бүр илүү ил тод болгоно, ингэснээр Миний бүхий л алдар бүтээгдсэн хүнд “амарч” магад. Би үүнийг Өөрийн ажлын зарчим болгоно. Надтай хамтран ажиллахад бэлэн хүмүүс өндийн босож, шаргуу ажилла, ингэснээр Миний алдар улам ихээр огторгуйг дүүргэж болох юм. Одоо үе бол асар том төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаг. Миний хайрын халамж, хамгаалалт дор байдаг бүхэнд авьяас чадвараа Надтай хамт энд хэрэглэх боломж байгаа бөгөөд Би бүх зүйлийг Өөрийнхөө ажлын төлөө “эргэлдүүлэхийн” тулд зална. Тэнгэрт нисэж буй шувууд бол тэнгэр дэх Миний алдар, газар дээрх далай тэнгис бол газар дээрх Миний үйлс, бүх зүйлийн эзэн бол бүх зүйлийн дундах Миний илрэл бөгөөд Би газар дээр байгаа бүхнийг Өөрийн удирдлагын хөрөнгө болгон хэрэглэж, бүх зүйлийг үржин олширч, цэцэглэн хөгжиж, амиар гэрэлтэхэд хүргэдэг.

Газар дээрх Миний ажил эцсийн үе шатанд бүрэн төгсөнө гэж Би бүтээлийн цаг үед аль хэдийн шийдсэн. Миний ажил дуусах үе нь Миний бүх үйлс огторгуйд илэрхий болох яг тэр үе байх болно. Би газар дээрх хүмүүсээр Өөрийн үйлсийг хүлээн зөвшөөрүүлж, “шүүлтийн ширээний” өмнө Миний үйл хэргүүд нотлогдоно, ингэснээр газар дэлхий даяар хүмүүсийн дунд хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд тэд бүгд бууж өгнө. Тийнхүү дараа нь Би өнгөрсөн эрин үеүдэд хэзээ ч хийгдэж байгаагүй төслийг эхлүүлнэ. Өнөөдрөөс эхлээд Би Өөрийн үйл хэргийг алхам алхмаар ил болгоно, ингэснээр Миний мэргэн ухаан, Миний гайхалтай байдал болон Миний ойлгогдошгүй байдал нийгмийн бүхий л хүрээнд хүлээн зөвшөөрөгдөж, нотлогдох юм. Миний үйлс “шүүгчээр” шүүгдэж, “хуульчаар” “өмгөөлүүлэхүйц” хэмжээнд байх ёстой учир ялангуяа газар дээрх бүх эрх баригч нам Миний үйл хэргийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болно, тиймээс Миний үйлс хүлээн зөвшөөрөгдөж, бүх хүн толгой гудайн, буулт хийхээс аргагүй болно. Энэ цаг мөчөөс эхлээд Миний үйлдлүүд нийгмийн бүх хүрээнд хүлээн зөвшөөрөгдөх ба энэ нь газар дээр бүх алдрыг Би олж авах мөч байх болно. Тэр үед Би хүнд илрэн харагдах бөгөөд цаашид нуугдахгүй. Одоохондоо Миний үйл хэрэг оргилдоо хараахан хүрээгүй байна. Миний ажил урагш ахисаар байгаа бөгөөд дээд цэгтээ хүрээд дуусах юм. Би бүх улс үндэстний хүмүүсийг бүрэн байлдан дагуулж, догшин араатнуудыг Өөрийнхөө өмнө хурга шиг номхон болгож, газар дээрх хүмүүсийн адилаар агуу улаан лууг Миний өмнө захирагдахад хүргэнэ. Би тэнгэр дэх бүх дайснаа ялан дийлж, газар дээрх бүх өрсөлдөгчөө ч байлдан дагуулагдахад хүргэнэ. Энэ бол Миний төлөвлөгөө, Миний үйл хэргийн гайхалтай байдал юм. Хүн Миний удирдамж доор байгалийн нөлөөнд л амьдарч чадна—тэр өөрөө шийдвэр гаргаж чадахгүй! Хэн Миний мутраас зугтаж чадах юм бэ? Би бүхий л байгалийг янз бүрийн ангилалд хуваарилж, хуулийн дотор оршин байлгаж байгаа бөгөөд чухам ийм учраас л газар дээр хаврын урь, намрын сэрүү гэх мэтийн хуулиуд байдаг. Газар дээрх цэцэгс өвөл хагдарч, зун цэцэглэдгийн шалтгаан нь Миний мутрын гайхалтай байдлаас болдог; галуун сүрэг өвөлдөө өмнө зүгт нисдэгийн шалтгаан нь Би халуун хүйтнийг тохируулдгаас болдог; мөн далай тэнгис давалгаалдгийн шалтгаан нь усны гадаргуу дээрх зүйлсийг усанд автуулахыг Би хүсдэгээс болдог. Миний зохицуулдаггүй юу байна вэ? Энэ мөчөөс эхлээд хүний “байгалийн эдийн засаг” Миний үгэнд бүхэлдээ ялагдаж, “байгалийн хууль” байгаа учраас хүмүүс Миний оршин байгааг бүрэн устгахаа болино. Бүх зүйлийн Захирагчийн оршин тогтнолыг хэн дахин үгүйсгэж зүрхлэх юм бэ? Тэнгэрт Би бол Тэргүүн нь; бүх зүйлийн дунд Би бол Эзэн; бүх хүний дунд Би нэгдүгээрх нь. Үүнийг “будгаар” хөнгөн дарж хэн зүрхлэх юм бэ? Үнэний оршин тогтнолд худал хуурмаг саад болж чадах уу? Энэхүү үнэ цэнтэй боломжоор Би Өөрийн гар дахь ажлыг дахин нэгэнтээ эхэлж, цаашид хүний үймээнийг амсахгүй, машиныг үргэлжлүүлэн “эргүүлнэ”.

Би Өөрийнхөө үгэнд янз бүрийн “амтлагч” нэмсэн, тиймээс Би хүн төрөлхтний гарамгай тогооч нарын нэг нь юм шиг санагдах болно. Хэдийгээр хүмүүс хоолоо яаж амтлахаа мэддэггүй боловч тэд амтанд нь дурладаг; тэд “тавгаа” бариад Миний бэлтгэсэн “хоолнуудыг” бүгд амтархан иддэг. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч хүмүүс Миний биечлэн бэлтгэсэн хоолыг илүү их идэхийг үргэлж хүсдэг. Тэд Намайг хэтэрхий өндрөөр үнэлдэг, Намайг бүх амтлагчаас хамгийн шилдэг нь гэж хардаг юм шиг байдаг бөгөөд бусад хүнийг огтхон ч тоодоггүй. Миний өөрийгөө хүндлэх сэтгэл дэндүү их учраас хувийн шалтгаанаар бусдын “найдвартай ажлын байрыг” бут ниргэхийг хүсдэггүй. Тиймээс Би боломжийг ашиглан “гал тогооноос” холдож, өөрийгөө харуулах боломжийг бусдад олгодог. Зөвхөн ийм байдлаар л Миний зүрх сэтгэл тууштай байдаг; хүмүүсээр Өөрийгөө хүндлүүлж, бусдыг дорд үзүүлэхийг Би хүсдэггүй; тэр бол буруу юм. Хүмүүсийн зүрх сэтгэлд байр суурь эзлэхийн үнэ цэн юу вэ? Би үнэхээр тийм бүдүүлэг, бодлогогүй гэж үү? Би үнэхээр байр суурь шаардахад бэлэн гэж үү? Хэрвээ тийм юм бол яагаад Би ийм агуу төслийг эхлүүлдэг юм бэ? Би алдар нэр, эд хөрөнгийн төлөө бусадтай тэмцэхийг хүсдэггүй, Би хорвоогийн алдар нэр болон эд хөрөнгийг үл тоомсорлодог; энэ Миний эрэлхийлдэг зүйл биш. Би хүнийг үлгэр дуурайл гэж хардаггүй, Би тэмцэлдэж, эсвэл шүүрч булаадаггүй, харин Би “ур чадвартаа” дулдуйдаж амьдралаа залгуулдаг бөгөөд мөс чанаргүй үйл хийдэггүй. Тиймээс газар дэлхийгээр алхах үедээ Би эхлээд үйлдээд дараа нь “гар урлалынхаа төлбөрийг” шаарддаг—зөвхөн энэ л хүний хэлдэг шударга ёс, зүйтэй байдал юм. Үүнд ямар ч хэтрүүлэг байхгүй, бас байгаагаас нь өчүүхэн төдий ч дор болгож яриагүй; Би баримтуудын жинхэнэ утга учрын дагуу л ярьдаг. Би хүмүүсийн дунд нааш цааш явж, шударга агаад боломжийн хүмүүсийг эрж хайдаг ч ямар ч үр дүн гарсангүй. Хүмүүс наймаацах дуртай учраас үнэ нь нэг бол хэтэрхий өндөр, эсвэл хэтэрхий доогуур байдаг, иймээс Би “Надад оногдсон” гарт байгаа ажлаа хийсээр л байна. Өнөөдөр хүн яагаад үүргээ мөрддөггүйг, өөрийнх нь биеийн хэмжээ хэр том болохыг яагаад мэддэггүйг Би бас л мэдэхгүй байна. Биеийн хэмжээ нь хэдэн грамм уу, эсвэл хэдэн лиана уу гэдгийг ч хүмүүс мэддэггүй. Тиймээс тэд Намайг аргалсаар байдаг. Миний бүх ажил талаар болсон мэт, Миний үг өндөр уулан дахь цуурай мэт байдаг бөгөөд Миний үг болон айлдваруудын үндсийг хэн ч, хэзээ ч ухамсарлаагүй. Иймээс Би гурав дахь онч мэргэн үгийг товч дүгнэж хэлэхдээ үүнийг суурь болгон ашигладаг: “Хүмүүс Намайг мэддэггүй, учир нь тэд Намайг хардаггүй”. Энэ нь, Миний үгийг идчихээд хүмүүс хоолны шингэцийг сайжруулах гэж эм уудаг ба эмийн гаж нөлөө хэтэрхий хүчтэй болохоор тэд ой санамжаа алдаад Миний үг мартагдаж, Миний байгаа газар тэдний мартсан булан болдог мэт байдаг. Үүнээс болж Би санаа алддаг. Би маш их ажил хийсэн атал яагаад үүний баталгаа хүмүүст байдаггүй юм бэ? Би хангалттай хичээл чармайлт гаргаагүй гэж үү? Эсвэл хүнд юу хэрэгтэйг Би ухаараагүй учраас тэр үү? Би энэ талаар юу ч хийгээд хэрэггүй болсон, Миний цорын ганц сонголт бол Өөрийн захиргааны зарлигийг ашиглан бүх хүнийг байлдан дагуулах юм. Би элбэрэлт эх байхаа болиод бүх хүн төрөлхтнийг хатуу эцгийн ёсоор удирдах болно!

1992 оны 5 дугаар сарын 15

Тайлбар:

а. “Лиан” гэдэг нь Хятадын жингийн хэмжүүр; нэг лиан 50 граммтай тэнцүү.

Өмнөх: 41-р бүлэг

Дараах: 43-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх