8-р бүлэг

Миний илчлэлүүд оргилдоо хүрэх үед, мөн Миний шүүлт төгсгөлдөө очих үед энэ нь Миний бүх ард илчлэгдэж, бүрэн төгс болгуулах цаг байх болно. Миний санаа зорилготой нийцдэг, Надаар ашиглуулахад тохирдог хүмүүсийг зогсолтгүй хайхдаа Би орчлон ертөнцийн бүх булан тохойгоор аялдаг. Хэн өндийн босож, Надтай хамтран ажиллаж чадах вэ? Намайг гэсэн хүмүүсийн хайр өчүүхэн бөгөөд Надад итгэх итгэл нь ч бас өрөвдмөөр жаахан. Хэрвээ Би Өөрийн үгийн гол цохилтыг хүмүүсийн сул тал руу чиглүүлээгүй бол тэд бардамнаж, дэгсдүүлэн, газар дэлхийн хэрэг явдлын талаар анддаггүй, бүгдийг мэддэг мэтээр номчирхож, хэрээс хэтэрсэн онолуудыг зохиох байлаа. Урьд нь Надад “үнэнч” байсан хүмүүсээс, мөн өнөөдөр Миний өмнө “бат зогсдог” хүмүүсээс хэн бардамнан ярьсаар байж зүрхэлдэг вэ? Хэн өөрсдийн хэтийн ирээдүйд нууцхан баясдаггүй вэ? Хүмүүсийг шууд илчлээгүй байх үед минь тэд нуугдах газаргүй болж, ичсэндээ шаналж байсан. Хэрвээ Би өөр байдлаар ярьсан бол хэчнээн илүү дор байх байсан бэ? Хүмүүст бүр ч их өртэй санагдах байсан ба өөрсдийг нь юу ч эмчилж чадахгүй гэж бодоод, бүгдээрээ идэвхгүй байдалдаа ягштал баригдах байсан. Хүмүүс итгэл найдвараа алдах үед хаанчлалын ёслолын буудлага албан ёсоор тасхийдэг нь хүмүүсийн хэлснээр “долоо дахин эрчимжсэн Сүнс ажиллаж эхлэх цаг” юм. Өөрөөр хэлбэл, энэ нь хаанчлалын амьдрал албан ёсоор газар дээр эхэлдэг үе; Миний бурханлаг чанар (уураг тархиар “боловсруулагдалгүйгээр”) шууд ажиллахаар гарч ирдэг үе юм. Бүх хүн завгүй яаравчлан, бүгдээрээ сэргэж, зүүднээсээ сэрээд, сэрэнгүүтээ тийм нөхцөл байдалд байгаагаа мэдээд мэл гайхаж байгаа мэт санагддаг. Урьд нь Би чуулган байгуулах талаар ихээхэн ярьсан; Би олон нууцыг илчилсэн боловч тэр ажил оргилдоо хүрэх үедээ гэнэтхэн төгссөн. Гэхдээ хаанчлалыг байгуулах нь өөр. Сүнсний ертөнц дэх тулаан эцсийн үе шатандаа хүрэх үед л Би газар дээрх ажлаа шинээр эхлүүлдэг. Өөрөөр хэлбэл, бүх хүн ухарч няцахын ирмэг дээр байх үед л Би Өөрийн шинэ ажлыг албан ёсоор эхэлж, өрнүүлдэг. Хаанчлал байгуулах, чуулган байгуулах хоёрын ялгаа гэвэл, чуулганыг байгуулахдаа Би бурханлаг чанараар удирдуулсан хүн чанараар ажилласан; Би хүмүүсийн хуучин уг чанартай шууд харьцаж, тэдний муухай төрхийг шууд илчилж, мөн чанарыг нь ил болгосон. Үүний үр дүнд, энэ суурин дээр тэд өөрсдийгөө мэдэж авч, улмаар зүрх сэтгэлдээ болон үгээрээ үнэмшсэн. Хаанчлалыг байгуулахдаа Би Өөрийн бурханлаг чанараар шууд ажилладаг ба Миний үгийг мэдсэний үндсэн дээр Надад юу байгаа, Би юу болохыг мэдэх боломжийг бүх хүнд олгон, эцэст нь бие махбодтой болсон Өөрийгөө тэдэнд мэдүүлдэг. Тийнхүү тодорхойгүй Бурханы хойноос хөөцөлдөх хүн төрөлхтний эрэл хайгуулыг төгсгөж, хүний зүрх сэтгэлд тэнгэр дэх Бурханы эзэлдэг байрыг үгүй болгодог; өөрөөр хэлбэл, Би бие махбодтой байх зуураа хийдэг үйл хэргээ хүмүүст мэдэгддэг ба ийнхүү Би газар дээр байх хугацаагаа дуусгана.

Хаанчлалыг байгуулах нь сүнсний ертөнц рүү шууд чиглэдэг. Өөрөөр хэлбэл, сүнсний ертөнцийн тулаан Миний бүх ардын дунд шууд ил болдог бөгөөд зөвхөн чуулганд ч төдийгүй ялангуяа Хаанчлалын эрин үед хүн бүр байнга тулалдаж байгаа гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Тэд махан биетэй хэр нь сүнсний ертөнц шууд илчлэгдэж, сүнсний ертөнцийн амьдралтай холбогддог. Тиймээс, та нар үнэнч байж эхлэх үедээ Миний ажлын дараагийн хэсэгт зохих ёсоор бэлдэх ёстой. Та нар зүрх сэтгэлээ бүхэлд нь өгөх ёстой; тэр үед л Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгаж чадна. Урьд нь чуулганд юу тохиолдсоныг Би огт тоодоггүй; өнөөдөр энэ нь хаанчлалд байна. Миний төлөвлөгөөнд Сатан алхам бүрийг үргэлж өсгий даран дагасаар ирсэн ба Миний мэргэн ухааны товойлгогчийн хувиар Миний анхдагч төлөвлөгөөг тасалдуулах арга зам олох гэж үргэлж оролдсоор ирсэн. Гэхдээ түүний зальхай явуулгад Би автаж болно гэж үү? Тэнгэр, газар дээр буй бүх зүйл Надад үйлчилдэг; Сатаны зальхай явуулга өөр байж чадна гэж үү? Яг энд Миний мэргэн ухаан огтлолцдог; энэ нь яг нарийндаа Миний үйл хэргийн гайхалтай байдал бөгөөд Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө хэрэгждэг зарчим юм. Хаанчлалыг байгуулах эринд Би Сатаны зальхай явуулгаас мөн л зайлсхийдэггүй, харин хийх ёстой ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Орчлон ертөнц болон бүх зүйлийн дундаас Би Сатаны үйл хэргийг Өөрийн товойлгогч болгон сонгосон. Энэ нь Миний мэргэн ухааны илрэл биш гэж үү? Миний ажлын гайхалтай байдал яг энэ биш гэж үү? Хаанчлалын эрин үед ороход тэнгэр, газар дахь бүх зүйл бүрмөсөн өөрчлөгдөж, тэмдэглэн баярладаг. Та нар ч гэсэн адилхан бус уу? Зүрх сэтгэл зөгийн балны амтгүй хэн байна вэ? Зүрх сэтгэл нь баяр хөөрөөр бялхдаггүй хэн байна вэ? Баяр бахдалтайгаар бүжиглэдэггүй хэн байна вэ? Магтаалын үг хэлдэггүй хэн байна вэ?

Миний ярьсан, хэлсэн дээрх бүх зүйлийн зорилго, эх үүсвэрийг та нар ухаарч байна уу, үгүй юү? Хэрвээ Би ингэж асуугаагүй бол ихэнх хүмүүс Намайг зүгээр л дэмий чалчиж байна гэж бодоод, Миний үгийн эх сурвалжийг олж мэдэж чадахгүй байх байлаа. Хэрвээ та нар анхааралтай тунгаан бодвол тэдгээрийн ач холбогдлыг мэдэх болно. Тэдгээрийг анхааралтай уншсан чинь дээр: Миний үгийн аль нь чамд ашиг тусгүй байна? Аль нь чиний амийг өсгөхийн төлөө биш байна? Аль нь сүнсний ертөнцийн бодит байдлын талаар хэлэхгүй байна? Ихэнх хүмүүс Миний үгийг ямар ч холбоосгүй, утга учиргүй, мөн тайлбар, тайллаар дутмаг гэж боддог. Миний үг үнэхээр тийм хийсвэр, ойлгохын аргагүй гэж үү? Та нар Миний үгэнд үнэхээр захирагддаг уу? Та нар Миний үгийг үнэхээр хүлээн авдаг уу? Та нар тэдгээрийг тоглоом шиг үздэг бус уу? Чи тэдгээрийг үзэшгүй муухай дүр төрхөө далдлах хувцас болгон ашигладаг бус уу? Энэхүү өргөн уудам дэлхийд хэн өөрийн биеэр Надад шалгуулсан бэ? Хэн Миний Сүнсний үгийг биечлэн сонссон бэ? Маш олон хүн харанхуйд тэмтчиж, хайдаг; маш олон хүн гай зовлон дунд залбирдаг; маш олон хүн өлсөж, дааран, горьдлоготойгоор хардаг; мөн маш олон хүн Сатанд хүлэгддэг; гэсэн ч маш олон хүн хаашаа хандахаа мэддэггүй, маш олон хүн аз жаргалынхаа дунд Надаас урваж, маш олон хүн талархдаггүй ба маш олон хүн Сатаны зальхай явуулгад үнэнч байдаг. Та нарын дундаас хэн Иов бэ? Хэн Петр вэ? Яагаад Би Иовыг ахин дахин дурддаг вэ? Яагаад Би Петрийн тухай маш олон удаа хэлсэн бэ? Та нарын төлөөх итгэл найдварыг минь та нар ер нь ухамсарласан уу? Та нар ийм зүйлсийг тунгаан бодоход илүү их цаг зарцуулах ёстой.

Петр олон жилийн турш Надад үнэнч байсан мөртөө хэзээ ч үглэж гоншигноогүй, гомдоллоогүй; Иов хүртэл түүнтэй эн зэрэгцэж чадаагүй бөгөөд эрин үеүдийн туршид ариун хүмүүс ч бүгдээрээ Петрээс хамаагүй дор байсан. Тэр Намайг мэдэхээр эрэлхийлээд зогсоогүй, мөн Сатаныг зальхай явуулгаа хэрэгжүүлж байх үеэр Намайг мэдэж авсан юм. Энэ нь Петрийг Надад олон жил үйлчилж, үргэлж Миний хүсэлтэй нийцэхэд хүргэсэн ба иймээс тэр хэзээ ч Сатанд ашиглуулж байгаагүй. Петр Иовын итгэлээс сургамж авсан атлаа Иовын дутагдлыг ч бас тодорхой ойлгож байв. Хэдийгээр Иов агуу итгэлтэй байсан ч түүнд сүнсний ертөнц дэх хэрэг явдлын талаарх мэдлэг дутмаг байсан тул тэр бодит байдалтай зохицоогүй олон үг хэлсэн; Иовын мэдлэг өнгөц байсан бөгөөд төгс болж чадахгүй байсан гэдгийг энэ нь харуулдаг. Тиймээс Петр сүнсний мэдрэмжийг олж авахад үргэлж төвлөрч, сүнсний ертөнцийн хөдөлгөөнийг ажиглахад анхаарлаа үргэлж хандуулдаг байжээ. Үүний үр дүнд, тэр Миний хүслээс ямар нэг зүйл олж мэдэж чадсанаар үл барам, бас Сатаны зальхай явуулгаас жаахан ойлгосон. Үүнээс үүдэн Миний талаарх түүний мэдлэг эрин үеүдийн туршид байсан өөр хэнийхээс ч илүү их байлаа.

Хэрэв хүмүүс Намайг мэдэхийг хүсвэл сүнсэн дотроо анхааралтай эргэцүүлэх ёстой гэдгийг Петрийн туршлагаас харахад хэцүү биш. Гаднаа Надад тодорхой хэмжээгээр “зориулахыг” Би чамаас шаарддаггүй; энэ бол хоёрдогч ач холбогдолтой зүйл. Хэрэв чи Намайг мэдэхгүй бол чиний ярьдаг бүх итгэл, хайр, үнэнч байдал зүгээр л хоосон санаа төдий; тэдгээр нь дэмий яриа бөгөөд чи Миний өмнө асар их бардамнан сайрхдаг ч өөрийгөө мэддэггүй хүн болох нь лавтай. Тиймээс чи дахин нэг удаа Сатанд урхидуулаад өөрийгөө чөлөөлж чадахгүй байх болно; чи мөхлийн хүү, сүйрлийн бай болно. Гэхдээ хэрвээ чи Миний үгэнд хүйтэн хөндий, хайхрамжгүй ханддаг бол Намайг эргэлзээгүй эсэргүүцэж байна. Энэ бол бодит баримт бөгөөд Миний гэсгээсэн олон янзын сүнснүүдийг сүнсний ертөнцийн үүд хаалгаар сайтар харсан чинь дээр. Миний үгтэй тулгараад тэднээс аль нь Миний үгэнд идэвхгүй, хайхрамжгүй, үл зөвшөөрсөн байдлаар хандаагүй вэ? Аль нь Миний үгэнд эрээ цээргүй хандаагүй вэ? Аль нь Миний үгээс өө сэв олох гэж оролдоогүй вэ? Тэднээс аль нь өөрсдийгөө “хамгаалахын” тулд Миний үгийг “хамгаалах зэвсэг” болгон ашиглаагүй вэ? Тэд Миний үгийн агуулгыг Намайг мэдэх арга зам болгон ашиглаагүй, харин зүгээр л тоглодог тоглоом шиг хэрэглэсэн. Ингэснээрээ тэд Намайг шууд эсэргүүцэж байсан бус уу? Миний үг хэн бэ? Миний Сүнс хэн бэ? Би та нарт маш олон удаа ийм асуулт тавьсан атал тэдгээрийн талаарх мэдлэг ухаан чинь ер нь илүү өндөр, тодорхой болсон уу? Та нар ер нь тэдгээрийг үнэхээр туулсан уу? Би та нарт дахин нэг удаа сануулъя: Хэрвээ та нар Миний үгийг мэддэггүй, хүлээн авдаггүй, хэрэгжүүлдэггүй бол Миний гэсгээлтийн бай болох нь гарцаагүй! Сатаны хохирогч болох нь гарцаагүй!

1992 оны 2 дугаар сарын 29

Өмнөх: 7-р бүлэг

Дараах: 9-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх