Шашнаас үнэнийг олж авах боломжгүй

2022-12-04

Мэйшян, Тайвань

Би хүүхэд байхаасаа эцэг эхийгээ даган Эзэнд итгэж, итгэлээ хичээнгүйлэн сахиж, сүм ямар ч үйл ажиллагаа явуулсан, бүгдэд нь идэвхийлэн оролцож, орлогынхоо аравны нэгийг өргөл болгож, сүмийн үйлчлэлд үргэлж очдог байлаа. Би махруу эрэл хайгуулаасаа үүдэн сүмийн санваартан болж, 30 насандаа сүмийн ахлагч болсон юм. Гэхдээ Бурханд олон жил итгэсний дараа ч нэг зүйл үргэлж санааг минь зовоож байв. Би Эзэн Есүсийн энэ үгийг харсан юм: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ(Матай 7:21–23). Энэ нь намайг будилуулсан. Бид Эзэний нэрээр номлож, ажиллаж, “Эзэн минь, Эзэн минь” гэж дуудсан хүмүүс биш билүү? Эзэн яагаад тийм хүмүүсийг танихгүй гээд, тийм хүмүүс бол мууг үйлдэгч гэж хэлэв? Бид ийм маягаар Эзэний төлөө хөдөлмөрлөх нь Эзэний хүсэл биш үү? Тэгвэл Эзэний хүсэл юу юм бэ? Би хариултыг нь огт олж чадаагүй юм.

2020 оны 3-р сарын нэг өдөр нэг эгч намайг онлайнаар номлол сонсооч гэж урилаа. Тэгэхэд нь би: “Цар тахлын үеэр сүм рүү явж чадахгүй юм чинь онлайнаар номлол сонсох нь сайн зүйл” гэж бодоод, баяртайгаар зөвшөөрөв. Тэр онлайн цуглаан дээр Вэйвэй эгч ухаалаг болон мунхаг охидын утга учир, Христ гэж юу болох, тэнгэрийн хаанчлал тэнгэрт байдаг уу, газарт байдаг уу гэх мэтийг нөхөрлөж, эгч эдгээр зүйлийн талаар маш сайн ярилаа гэж надад бодогдсон юм. Эдгээр нь бүгд миний номлолдоо тодорхой нөхөрлөж чаддаггүй асуудлууд байсан тул эгчийн нөхөрлөл надад маш сонирхолтой байсан. Эгч бас, “Эзэнд итгэгчид бид бүгд тэнгэрийн хаанчлалд орно гэж найддаг ч ямар хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадах вэ?” гээд Библийн эдгээр эшлэлийг уншсан: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ(Матай 7:21–23). Тэгээд эгч: “Итгэгч болгон тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй, Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс л орж чадна гэж Эзэн хэлсэн. Тэгвэл Бурханы хүслийг биелүүлэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Илүү их үйлчлэл хийж, Библи уншиж, залбирч, олон сайн үйл хийж байгаа л бол Бурханы хүслийг биелүүлж байгаа хэрэг, Эзэнийг эргэн ирэх үед хаанчлалд орно гэж олон хүн боддог. Энэ үзэл бодол зөв үү? Бурханы хүсэлтэй нийцдэг үү? Иудейн шашны фарисайчууд ганц хүнийг элсүүлэхийн тулд газар нутаг, далай тэнгисээр аялсан, зан авир сайтай байсан ч Эзэн Есүсийг ирээд, маш их үнэнийг илэрхийлэх үед Эзэнийг танилгүй, улайран эсэргүүцэж, яллаад, тэр ч байтугай Эзэн Есүсийг загалмайд цовдолж, эцэст нь мууг үйлдэгчид болсон. Үүнээс бид Эцэгийн хүслийг биелүүлэх нь бидний төсөөлдөг шиг зүгээр л сайн мэдээ номлож, Библи уншиж, залбирч, сайн үйл хийх явдал биш болохыг харж болно. Энэ бол Христэд итгэгчийн хийх ёстой зүйлийн ердөө нэг л тал. Тэгвэл Эцэгийн хүслийг биелүүлэх гэдэг нь яг юу гэсэн утгатай юм бэ? Библид хэлснээр: ‘Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ(Леви 11:45). ‘Aриун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй(Еврей 12:14). Бурхан хүмүүсээс ариун байдалд хүрч, нүглээс ангижрахыг шаарддаг гэдгийг бид эндээс харж болно, энэ нь Бурханы хүслийг дуулгавартай дагаж, үгийг нь сонсож чаддаг байж, цаашид нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвахаа больж, Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй байхад ч гэсэн дуулгавартай дагаж, хүлээн авна гэсэн үг юм. Зөвхөн энэ л Бурханы хүслийг биелүүлдэг хүн, Бурханы хаанчлалд үлдэх хүн мөн юм. Хэдийгээр бид Эзэнд итгэж, Эзэний төлөө хаяж, зарлагаддаг ч үргэлж худалж хэлж, нүгэл үйлддэг, хамт ажиллагсдын дунд атаархал, тэмцэл үргэлж байдаг, бид гай гамшиг, өвчин эмгэгтэй тулгарах үедээ Бурханд гомдоллож, шүүж, бүр Бурханаас урваж чаддаг. Ингэх нь Бурханы хүслийг үнэхээр биелүүлж байгаа хэрэг мөн үү?” гэсэн. Эгчийг нөхөрлөсний дараа би гэнэт ойлгосон: Бурханы хүслийг биелүүлнэ гэдэг нь гаднаа бид хэчнээн завгүй байдгаас хамаардаггүй, харин Бурханы үгийг сонсож, Бурханыг дуулгавартай дагаж, нүгэл үйлдэхээ, Бурханыг эсэргүүцэхээ болихоос хамаардаг. Гэхдээ бид үргэлж нүгэл үйлдэж, өдөр нь нүгэл үйлдээд, шөнө нь нүглээ улайх байдалтай амьдарсаар байгаа, нүглээс ангижраагүй, Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй, ямар нэгэн онцгүй зүйл тохиолдох үед Эзэнд дургүйцэж, гомдоллодог. Бид яаж өөрсдийгөө Бурханы хүслийг биелүүлдэг гэж хэлж болох юм бэ?

Хожим нь, Вэйвэй эгч цуглаан болгон дээр надад зарим үгийг номлодог байсан. Эдгээр үг сайн, шинэлэг, маш гэгээтэй юм гэж би бодоод, аажмаар иймэрхүү цуглаанд дуртай болж, дараагийн цуглааныг үргэлж тэсэн ядан хүлээдэг байв. Тэр үед л би нэгэнтээ миний номлож байсан номлолууд, бас олон пасторын номлол нь хүмүүсийг зоригжуулахдаа бидний ашиглаж байсан хоосон сургаалтын үг төдий байсныг олж мэдсэн юм. Үнэнийг хэлэхэд, бид Бурхан болон үнэнийг огтхон ч ойлгоогүй байжээ. Харин би онлайнаар ах, эгч нартай уулзаж, нөхөрлөлийг нь сонсох үедээ хангалт авч байгаагаа маш гүн мэдэрч, эрх чөлөө, чөлөөлөлтийг мэдэрсэн. Би Судрыг ойлгохгүй бол, эсвэл аливаа зүйлийг мэдэхгүй бол асуулт асууж, тэндээс үргэлж хариулт олж байлаа. Би сүмийнхээ цуглаанаас ийм ихийг олж авч байсан удаагүй.

Нэг цуглааны үеэр Вэйвэй эгч надад уншуулахаар нэг хэсгийг илгээсэн. “Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх улс орон Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн). Энэ хэсгийг уншсаны минь дараа Вэйвэй эгч надаас “Хэн энийг хэлсэн гэж бодож байна?” гэж асуухад би үүнийг дахиад нэг хурдхан уншаад, эдгээр үг эрх мэдэл, хүч чадалтайг мэдэрч, “Намайг бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдэг,” гэх үгээс Бурханы сүр жавхланг мэдэрч, Бурхан эдгээр үгийг хэлсэн гэдэгт итгэлтэй байв. Учир нь нэг ч хүн ийм зүйл хэлж чадахгүй, ямар ч алдартай, агуу хүн, эсвэл шашны удирдагч ийм үг хэлж чадахгүй. Тэгээд би Вэйвэй эгчид “Мэдээж Бурхан үүнийг хэлсэн, яагаад гэвэл, Бурхан юу хийх гэж байгааг Бурхан Өөрөө л мэднэ, ‘Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн’ гэж хэн ч хэлж зүрхлэхгүй” гэсэн юм. Миний хариултыг сонссоныхоо дараа эгч баяртайгаар, “Амен! Энэ бол Бурханы дуу хоолой! Бурханы үгийг таньж чаддаг хүмүүсийг Бурхан ерөөдөг” гэлээ. Би Библиэс ер уншиж байгаагүй учраас эдгээр үг хаанаас гаралтай талаар сонирхсон. Тэр үед л эгч надад Эзэн Есүс Аврагч Төгс Хүчит Бурхан болж эргэн ирээд, Төгс Хүчит Бурхан аль хэдийн хуйлмал номыг нээж, долоон лацыг эвдсэн, эдгээр үг хуйлмал номоос гаралтай, эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлсэн үнэн гэдгийг хэлсэн юм. Үүнийг сонсоод би маш их баярлан хөөрч, “Хуйлмал ном нээгдсэн гэж үү? Тэгвэл би даруйхан Бурханы үгийг унших хэрэгтэй юм байна!” гэж бодлоо. Дараа нь эгч ийнхүү үргэлжлүүлэн нөхөрлөсөн: “Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэж ирээд, ‘Төгс Хүчит Бурхан’ нэрээр гарч ирж, ажиллаж, олон үнэнийг илэрхийлсэн бөгөөд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байгаа нь хүмүүсийг бүрмөсөн цэвэрлэж, аврах ажил юм. Бид Бурханы үгэн дэх шүүлтийг хүлээн авч байж л нүгэл болон завхралаас ангижирч, ариусгагдаж, аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орж чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы шинэ нэр буюу Төгс Хүчит Бурхан Илчлэлт дэх зөгнөлийг биелүүлдэг: ‘Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл(Илчлэл 1:8). ‘Халлелуяа: бүхнийг чадагч Эзэн Бурхан хаанчилсан(Илчлэл 19:6). Ехова, Есүс, Төгс Хүчит Бурхан бол Бурханы нэрс. Хэдийгээр Бурхан эрин үе бүрд өөр өөр нэртэй байдаг ч Тэр бол нэг Бурхан, нэг Сүнс юм.” Эгчийн нөхөрлөлийг сонссоны дараа л би эцсийн өдрүүд дэх Бурханы шинэ нэрийг Илчлэлд аль хэдийн зөгнөсөн ч анзаараагүй юм байна гэдгээ ухаарсан юм. Бурхан төрөлхөөсөө төгс хүчтэй гэдгийг л би мэдэж байсан. “Төгс Хүчит Бурхан” гэдэг нь эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Бурханы ашиглах нэр гэж хэзээ ч бодож байсангүй. Би маш их баярлаж, догдолсон. Бурхан эргэж ирсэн болж таарсан ба Тэр бол Төгс Хүчит Бурхан! Эгч бас надад ингэж хэлсэн: “Төгс Хүчит Бурхан гучин жилийн өмнө 1991 онд гарч ирж, ажиллаж эхэлсэн юм. Төгс Хүчит Бурхан маш их үнэн, хэдэн сая үг илэрхийлснийг бүгдийг нь олон нийтэд зориулан интернэтэд нийтэлж, одоо Түүний үг зүүнээс баруун зүгт дэлхийн олон оронд түгсэн. Улам олон хүн Бурханы дуу хоолойг сонсож, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч байна. Энэ нь Эзэн Есүсийн энэхүү зөгнөлийг бүрэн биелүүлсэн. ‘Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно(Матай 24:27).” Би маш их гайхсан. Зүүний Аянга Бурханы илрэлт, ажил болж таарсан юм. Хэдэн жилийн өмнө би Зүүний Аянга Эзэний эргэн ирэлтийг гэрчилж байгааг сониноос уншсан ч тухайн үед, ихэнх пастор, ахлагч үүнийг яллаж, тэдний номлолыг итгэгчдэд сонсгохгүй байгааг харсан учраас энэ нь үнэн зам биш гэж бодоод, эрж хайж судлаагүй, Төгс Хүчит Бурханы үгийг мэдээж уншаагүй. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс бөгөөд гарч ирээд, гучин жилийн турш ажилласан гэж би ер төсөөлж байсангүй. Тэгээд би бага зэрэг сандарч, хэтэрхий хол хоцорсон мэт санагдсан тул Бурханы үгийг илүү их уншихыг хүслээ. Цуглаанд оролцож, эгчтэйгээ хамт Бурханы үгийг нөхөрлөснөөр хэсэг хугацааны дараа би Бурхан эцсийн өдрүүдэд ажиллахын тулд яагаад бие махбодтой болж ирэх ёстой байдаг, шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан үгээ яаж ашигладаг, цэвэрлэгдэж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид яаж шүүлт туулах ёстой гэх зэргийг ойлгож авсан. Төгс Хүчит Бурханы үг энэ бүх нууцыг илчилж, маш их үнэнийг илэрхийлсэн нь Эзэн Есүсийн энэ зөгнөлийг биелүүлж байна: “Үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:13). Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт гэдэгт би бүр их итгэх болов. Дараа нь эгч надад Бурханы үгийн ном илгээж, би Бурханы үгийг өдөр бүр уншаад, сүнслэг хангалт олж авсан юм.

Дараа нь би цуглаан бүрд аль болох оролцож байсан ч өөрийнхөө сүмийн үйл ажиллагаанд оролцсон хэвээр байсан учраас цуглааны цаг ихэвчлэн давхацдаг байлаа. Тэгээд “Өөрийнхөө сүмийг орхих ёстой юу? гэхдээ би арван найман жил ахлагч байсан, алба хаших хугацаа дөрвөн жил болохоор миний алба хаших хугацаа дуусахад ахиад жил гаруй байна. Алба хаших хугацааныхаа дундуур сүмийг орхивол ах, эгч нар маань намайг юу гэж бодох билээ? Тэд намайг ийм хайхрамжгүйгээр сүмээс явлаа, Эзэнд үнэнч биш юм гэж бодох болов уу?” гэж бодсон ч Эзэн эргээд ирсэн байхад би шашинд үлдэх ёстой юу гэж дараа нь бодогдсон. Индэр дээрээс пасторуудын хэлсэн зүйл итгэгчдийг хангаж чадахаа больсон гэдгийг би маш сайн мэдэж байв. Тэд Эзэн Есүсийн тэмдэг, гайхамшгийн тухай ахин дахин ярьж, Эзэнийг дуурайх, хөршөө өөр шигээ хайрлах, тэвчээртэй байх гэх мэтийг үргэлж хэлэлцдэг. Олон арван жилийн турш пасторууд хоосон сургаалын энэ хуучин, хоцрогдсон үгийг номлосоор ирсэн, би ч гэсэн ах, эгч нарыгаа хангаж чадаагүй. Шашны ертөнц аль хэдийн эзгүйрсэн гэдгийг би маш сайн мэдэж байсан. Тухайн үедээ би маш их зөрчилдсөн учраас Бурханд залбирч, “Бурхан минь, би сүмээс явахыг хүсэж байгаа ч надад санаа зовох зүйл байсаар байна, ах эгч нар минь миний талаар хов ярина гэж санаа зовж байна. Бурхан минь, би яах ёстой вэ? Намайг залж чиглүүлээч” гэсэн. Залбирч байхдаа би Библид юу гэж бичсэн талаар бодсон: “Харагтун, газар дээр өлсгөлөн илгээх өдрүүд ирлээ, талхаар өлсөж, усаар цангах биш, харин Еховагийн үгийг сонсохын төлөө өлсөнө(Амос 8:11). “Мөн ургац хураах хүртэл гурван сар дутуу байхад Би та нараас бороог татсан: Би нэг хотод бороо оруулж, нөгөө хотод бороо оруулаагүй: нэг хэсэгт нь бороо орсон, харин бороо ороогүй хэсэг нь хатсан(Амос 4:7). Би Израилийн долоон жилийн өлсгөлөн, хоол хүнсгүй байсан үе болон ах нар нь бүгд Иосефоос хоол гуйхаар Египет рүү явсныг бодлоо. Одоо шашны ертөнц бүхэлдээ өлсгөлөнд нэрвэгдэж, Ариун Сүнсний ажилгүй байгаа ч Төгс Хүчит Бурханы Чуулганд миний идэж уусан үг бол Бурханы одоогийн үг, миний олж авсан зүйл бол жинхэнэ гэрэл байсан, надад мэдээж Ариун Сүнсний удирдамж байсан. Хэрвээ би хөл нийлүүлж чадахгүй бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдах байв. Одоо би Ариун Сүнсний ажилтай чуулган олж, Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авсан тул шашны эзгүйрэлд үргэлжлүүлэн үлдэж болохгүй байлаа. Дараа нь, сүм намайг ажиллуулах зохицуулалт хийгээгүй л бол би тийшээ очдоггүй байсан ч ахлагчийн хувиар хааяа очиж мөргөл хийдэг байсан юм.

Хагас жилийн дараа нэгэн өдөр би интернэтээр “Ухаалаг сонголт” гэх жүжиг үзэж, тэр түүх миний сэтгэлийг ихэд хөдөлгөлөө. Гол дүрийн баатар Ли Минжи хотын захиргааны ажилтан байв. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсныхаа дараа тэрээр зарим үнэнийг ойлгож, ХКН-д олон жил үйлчилж байснаа, Намыг даган мууг үйлдэж байснаа эргэцүүлээд, сүйрэл мөхлийн замаар алхаж байснаа ухаарч, Христийг дагаж, Бурханы төлөө зарлагадсанаар л үнэн болон амийг олж авч чадна гэдгийг тодорхой харжээ. Тэрээр Бурханд залбирч, ажлаасаа гараад, өөрийгөө Бурханд зориулахаар шийдлээ гэж хэлнэ. Эхнэр нь үүнийг олж мэдээд эрс эсэргүүцэж, тэгээд түүний гэр бүлийнхэн Бурханд итгэхийг нь хүчээр болиулахаар оролджээ. Гэр бүлийнхэндээ бүгдэд нь бүслүүлээд тэрээр буулт хийлгүй, гэр бүлийнхэнтэйгээ маргаж, эцэст нь шийдэмгий байдлаар ажлаасаа гарч, Бурханыг дагахаар сонгосон. Тэгээд би өөрийгөө бодлоо. Хэрвээ би шашинд үлдэж, Бурханыг чин сэтгэлээсээ дагахгүй бол үнэнийг хэзээ ч олж авахгүй, Бурханаар таягдан хаягдах байв. Бас Бурханы үгийн талаар нөхөрлөхөөр цугларах хугацаандаа би шашны ертөнц Бурханыг эсэргүүцдэг бодит баримтыг улам тодорхой харж, Бурхан намайг залж чиглүүлж байх шиг, шашныг орхих цаг нь болсон юм шиг санагдаж байлаа.

Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажил хэдэн жилийн өмнө Тайваньд түгж, тухайн үед Төгс Хүчит Бурханы үг сонинд нийтлэгдсэн ч Тайванийн шашны хүрээнийхэн хамтран Зүүний Аянгыг эсэргүүцэж байгаагаа зарлаж, мэдэгдэлд олон пастор хамтран гарын үсэг зурсан. Тэр пасторууд Эзэн эргэн ирсэн гэдгийг аль эрт мэдэж байсан ч эрж хайж, судлаагүй, Эзэний эргэн ирэлтийн тухай мэдээг итгэгчдэдээ ч хэлээгүй. Тэд бас Бурханыг эсэргүүцэж, Бурханы хаанчлалын сайн мэдээ Тайваньд түгэхээс сэргийлэхийн тулд нэгдсэн. Энэ нь надад хоёр мянган жилийн өмнөх тахилч, хуулийн багш нар, фарисайчуудыг санагдуулсан юм. Тэд Эзэн Есүсийн үг, ажил эрх мэдэл, хүч чадалтай гэдгийг тодорхой харсан ч бүх итгэгч Эзэн Есүсийг дагаад, өөрсдөө байр суурь, амин зуулгаа алдана гэж санаа зовсон учраас Эзэн Есүс бол Мессиа гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс тэд цуурхал тарааж, Эзэн Есүсийг ялласан. Өнөөгийн шашны ертөнц ч мөн адил. Бүх хүн Төгс Хүчит Бурханд итгээд, сүмд явахгүй бол хэн ч өөрсдөд нь тахил өгөхгүй, тэгвэл цалин авахгүй гэж айдаг учраас пасторууд байр суурь, амин зуулгаа хадгалахын тулд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хамтдаа яллаж, эсэргүүцсэн. Энэ нь фарисайчуудыг хараах үедээ Эзэн Есүсийн хэлсэн үгийг надад санагдуулсан юм. “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч бас оруулдаггүй… Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог(Maтай 23:13–15). Шашны энэ пасторууд Эзэн эргэн ирээд, маш их үнэнийг илэрхийлснийг тодорхой мэдэж байсан ч өөрсдөө судалж шинжлээгүй, бас бусдыг мэхэлж, Бурханы шинэ ажлыг судлахыг нь хязгаарлаж, итгэгчид Эзэнийг угтан авахаас сэргийлдэг. Шашны энэ удирдагчид маш заналтай! Тэд Эзэнийг чин сэтгэлээсээ дагадаг хүмүүс биш, харин орчин үеийн фарисайчууд.

Нэг цуглааны үеэр би Төгс Хүчит Бурханы энэ үгийг уншсан юм: “Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы далбааг намируулдаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм). Бурханы үгийг тунгаан бодоод би, шашны ертөнцийн пасторууд ах, эгч нарын Бурханд өгсөн тахилаас цалин авдаг мөртөө хүмүүсийг Бурхан руу хандахыг нь болиулж, улмаар Эзэнийг угтан авах, тэнгэрийн хаанчлалд орох боломжийг нь сүйтгэдэг гэдгийг ухаарсан. Тэд хүмүүсийн сүнсийг залгидаг диаволууд биш гэж үү? Түүнчлэн, цар тахлаас үүдэн сүмүүд бүх үйл ажиллагаагаа түр зогсоосныг би бодсон. Нэг цуглааны үеэр пасторууд итгэгчдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд ах, эгч нарын газар тариалангийн бүтээгдэхүүнийг манай хорооны оффисын гадаа тавьж заруулах талаар хэлэлцсэн. Тэгвэл ах, эгч нар аравны нэгийн өргөлөө үргэлжлүүлэн өргөх байв. Би үүнийг сонсоод маш их уурлаж, эрс эсэргүүцэж, “Пасторын хувиар та нар хүмүүсийн аминд санаа тавих ёстой. Гэтэл яаж зөвхөн мөнгөнд санаа зовж чадаж байна аа?” гэхэд ерөнхий нарийн бичгийн дарга надад “Сүм цуглаанаа түр зогсоох үед ах, эгч нарын тахил багасдаг нь сүмийн орлогыг мэдэгдэхүйц бууруулдаг юм” гэсэн. Пасторууд зөвхөн өөрсдийнхөө цалин, орлогыг л анхаарч, ах эгч нарыг услахгүй, итгэлийг нь бэхжүүлэхгүй байгааг би олж харсан юм. Тэд Эзэн Есүсийн ярьсан хоёр нүүрт фарисайчууд байв. Бурханд ах, эгч нарын өргөсөн тахилд тэд шунаж, итгэгчдийн амийг тоолгүй, Эзэнийг угтан авахад нь хүмүүст саад хийж, итгэгчдээ хатуу чанд хянаж байхаар оролдсон. Би пасторуудын жинхэнэ төрхийг улам тодорхой харлаа. Шашны энэ пасторууд бол Бурханыг үгүйсгэж, эсэргүүцдэг антихристүүд төдийхөн юм. Эзэнд олон жил итгэсний дараа би тэднийг ялган таньж, эцэст нь нэг юм сэрсэн юм. Би өршөөлийнх нь төлөө Бурханд талархаж, Өөрийнх нь дуу хоолойг сонсож, эцсийн өдрүүд дэх ажлыг нь хүлээн авах боломж олгосонд талархсан. Тэгээгүй бол би пасторуудыг даган мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж, аврагдах боломжоо алдах байв.

Дараа нь би Төгс Хүчит Бурханы үгийн уншлагын нэг видеог үзсэн юм: “Яг одоо та нар шашинд итгэх болон Бурханд итгэх итгэл гэж юу болохыг үнэхээр ойлгож байна уу? Шашинд итгэх, Бурханд итгэхийн хооронд ялгаа бий юу? Ялгаа нь юунд оршдог вэ? Чи эдгээр асуултын учрыг олсон уу? Шашинд итгэгчид ихэвчлэн ямархуу байдаг вэ? Юунд анхаарлаа төвлөрүүлдэг вэ? Шашинд итгэх итгэлийг яаж тодорхойлж болох вэ? Хүмүүс шашинд итгэх үедээ Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч, зан авиртаа тодорхой өөрчлөлт гаргадаг: Тэд хүмүүсийг цохиж зодож, харааж зүхдэггүй, хүмүүсийг хорлох муу зүйл хийдэггүй, янз бүрийн гэмт хэрэг үйлддэггүй, хууль зөрчдөггүй. Ням гарагт цуглаанд явдаг. Энэ бол шашинд итгэдэг хүн юм. Тэгвэл сайхан авирлаж, цуглаанд байнга оролцох нь хүн шашинд итгэдгийн нотолгоо мөн. Хүн шашинд итгэх үедээ Бурхан байдгийг хүлээн зөвшөөрдөг, Бурханд итгэх нь сайн хүн байх явдал гэж боддог; нүгэл үйлдэхгүй, муу зүйл хийхгүй л байвал нас барсныхаа дараа тэнгэр лүү явна, сайхан төгсгөлтэй байна гэж боддог. Итгэл нь тэдэнд сүнслэг хангалт өгдөг. Тийм болохоор шашинд итгэх итгэлийг мөн дараах байдлаар тодорхойлж болно: Шашинд итгэх гэдэг нь Бурхан байдаг гэдгийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрч, нас барсныхаа дараа тэнгэр лүү явна гэж итгэх явдал, өөрөөр хэлбэл, энэ нь зүрх сэтгэлдээ сэтгэлийн дэмтэй байж, зарим зан авираа өөрчилж—сайн байх явдлаас цаашгүй юм. Тэдний итгэдэг Бурхан оршин байдаг эсэх, тэр Бурхан нь одоо юу хийж байгаа, тэр Бурхан нь тэднээс юу шаарддагийн тухайд бол тэд огт мэддэггүй, Библийн хоосон сургаалд үндэслэн энэ бүхнийг таамаглаж, төсөөлдөг. Шашинд итгэх итгэл ийм байдаг. Шашны итгэл нь үндсэндээ зан авирын өөрчлөлт, сүнслэг хангалтын эрэл хайгуул мөн. Гэхдээ энэ хүмүүсийн алхдаг зам буюу ерөөл эрэлхийлэх зам өөрчлөгдөөгүй. Бурханд итгэх итгэлийн талаарх тэдний эндүү ташаа үзэл бодол, үзэл, төсөөлөлд ямар ч өөрчлөлт гараагүй. Тэдний оршин тогтнолын үндэс суурь, эрэлхийлдэг амьдралын зорилго, зүг чиг нь уламжлалт соёлын үзэл баримтлалд үндэслэсэн бөгөөд огтхон ч өөрчлөгдөөгүй. Шашинд итгэдэг хүн бүрийн байдал ийм байдаг. Тэгвэл Бурханд итгэх гэж юу вэ? Бурханд итгэх итгэлийн талаарх Бурханы тодорхойлолт юу вэ? (Бурханы дээд эрхэд итгэх.) Бурханы оршин тогтнолд итгэж, Бурханы дээд эрхэд итгэх—эдгээр нь хамгийн үндсэн зүйл. Бурханд итгэх гэдэг нь Бурханы үгийг сонсож, Бурханы үгэнд шаардсанаар оршин тогтнож, амьдарч, үүргээ гүйцэтгэж, хэвийн хүн чанарын бүх үйл ажиллагаанд оролцох явдал юм. Бурханд итгэх гэдэг нь Бурханыг дагах, Бурханы хүссэн зүйлийг хийх, Бурханы хүссэнээр амьдрах явдал юм; Бурханд итгэх гэдэг нь Бурханы замыг дагах явдал юм. Бурханд итгэдэг хүмүүсийн амьдралын зорилго, чиг хандлага шашинд итгэдэг хүмүүсийнхээс огт өөр биш гэж үү?… Иймээс Бурханд итгэх итгэл нь Бурханы үг, Бурханы шаардлагын дагуу байх ёстой, хүмүүс Бурханы шаардлагын дагуу хэрэгжүүлэх ёстой; зөвхөн энэ л Бурханд итгэх жинхэнэ итгэл—энэ нь асуудлын уг үндэст хүрч буй явдал юм. Үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийг дагаж, Бурханы үгийн дагуу амьдрах нь хүний амьдралын зөв зам; Бурханд итгэх итгэл нь хүний амьдралын замтай хамаатай. Бурханд итгэх итгэл нь маш олон үнэнтэй хамаатай бөгөөд Бурханыг дагагчид эдгээр үнэнийг ойлгох ёстой; эдгээрийг ойлгож, хүлээн авдаггүй бол тэд яаж Бурханыг дагаж чадах юм бэ? Шашинд итгэдэг хүмүүс ердөө Бурхан байдгийг л хүлээн зөвшөөрч, Бурхан байгаа гэж итгэдэг—гэхдээ эдгээр үнэнийг ойлгодоггүй, хүлээн авдаг ч үгүй учраас шашинд итгэдэг хүмүүс бол Бурханыг дагагчид биш(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Шашны итгэл хэзээ ч аврал руу хөтлөхгүй”). Бурханы үг маш үнэн! Би шашинд байхдаа Ариун Сүнсний ажилгүй, Бурханы одоогийн үгийн хангалтгүй байснаа бодлоо. Би гагцхүү шашны дүрэм журам, зан үйлийг л мөрдөж, гаднаа жаахан сайн үйл хийж, аль нэг ах юм уу эгч сөрөг байгааг харах үедээ тэднийг дэмжиж, тэдэн дээр үргэлж гараа тавин залбирч, үйлчлэлд идэвхийлэн оролцоод, энэ нь Бурханы хүсэлтэй нийцдэг гэж боддог байлаа. Бурханы үгийг уншсаныхаа дараа л би Бурханд биш, шашинд итгэж байснаа мэдсэн юм. Эдгээр нь зөвхөн гадна талын сайн үйл байсан болохоос Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж байгаа хэрэг биш байсан, мөн миний зан чанарыг өөрчлөхгүй. Бидний шаргуу ажил, хөдөлмөр бол ердөө бидний хүсэл эрмэлзэл бөгөөд Бурханы хүсэлтэй нийцдэггүй. Бас би ах, эгч нартаа Эзэний төлөө эрэлхийлж, шаргуу ажилла, тэнгэрт орох үедээ бид тав юм уу арван хотыг удирдана гэж үргэлж хэлдэг байснаа санасан. Одоо Бурханы үгийг уншсаны дараа миний номлол утгагүй, бодитой биш санагдаж байлаа. Бидний хэн нь ч эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийг туулаагүй, завхарсан зан чанараа ариусгаагүй, Бурханы хаанчлалд орох шаардлагыг огт хангаагүй. Бид тэнгэрт орох үедээ тав юм уу арван хотыг удирдана гэж хэлсэн минь тэр чигтээ миний төсөөлөл байсан. Гадна талын сайн үйл Бурханд итгэхэд хангалтгүй. Бурханы ажил болон үгийг туулах гол түлхүүр нь зан чанарын өөрчлөлтөд хүрч, Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх явдал. Энэ нь Бурханы хүсэлд нийцдэг. Урьд нь шашин дотор Эзэнд итгэж байсан минь ердөө будилсан итгэл бөгөөд Бурханы магтах зүйл биш гэдгийг би ойлгосон. Хэрвээ би шашин дотор Бурханд итгэж, цуглаанд явсаар байсан бол үнэнийг хэзээ ч олж авахгүй байв. Гэхдээ тэр үед, “Би ахлагчийн ажилтай юм чинь сүм рүү бас л явах ёстой. Хэрвээ сүмээс гарвал гарцаагүй таягдаж, жигшигдэж, бусад хүн намайг үл хүндэлж, Эзэнд итгэдэггүй гэж бодно” хэмээн бодогдож, ингэж бодоод би тээнэгэлзсэн. Бас тэдэнд Эзэнийг угтан авч, Төгс Хүчит Бурханыг хүлээн авснаа хэлэх тухай бодсон ч намайг тэгж хэлэх хоромд пастор болон бусад хамтран зүтгэгч хяхан хавчиж, саад хийнэ гэдгийг би мэдэж байсан тул дотроо эргэлзэж тээнэгэлзэж байлаа. Би эрт орой хэзээ нэгэн цагт шашныг орхиж явна гэдгээ мэдэж байсан ч огцрох өргөдлөө яаж өгөхөө мэдэхгүй байсан болохоор энэ талаар үргэлж залбирч, Бурханаас эрж хайж байгаад.

Төгс Хүчит Бурханы үгээс өөр нэг хэсгийг уншлаа: “Өөрийг нь гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан эрж хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чаддаг, Түүний даалгаврыг мартаагүй, зүрх сэтгэл, бие махбодоо Түүнд өргөн барьдаг хүмүүсийг Тэр эрж хайдаг. Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр эрж хайдаг. Хэрвээ чи аливаа хүчнээс ангид байж Бурханд өөрийгөө зориулдаг бол Бурхан чамд энэрэнгүй хандаж, ерөөлөө хайрлана. Чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийж байгаа бүхэн дэлхий дээрх хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн зөв шударга үйл хэрэг байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Би ахлагчийн байр сууриа орхиж чадаагүй учраас сүмээс гарах тухайд хэд хэдэн удаа тээнэгэлзсэн гэдгээ Бурханы үгээс би ойлгож авсан юм. Байр суурийн минь ачаар ах, эгч нар маань намайг хүндэлж, дээдэлж, надад өөрөөр хандаж, өөрсдөд нь ашиг тустай бол үргэлж намайг боддог байсан. Би сүмийг орхих үедээ энэ бүхнийг алдана гэхээс санаа зовж, байр суурийг хүсэмжилж, байр суурийн ашиг тусад шунаж байжээ. Энэ нь зөв зам биш бөгөөд Бурханд таалагддаггүй. Би байр суурийн хүлээсээс ангижрах ёстой гэдгээ тодорхой мэдэж байсан. Хэрвээ би өөрчлөгдөхгүй бол Бурханыг эсэргүүцэх замаар алхана, тэр нь миний хүссэн үр дүн биш байлаа. Би ах эгч нарт өндрөөр үнэлэгдэх тухай санаа зовоод байж болохгүй, бусад хүн намайг өндрөөр үнэлэх эсэх нь хамаагүй, Бурханы сайшаалыг хүртэж чадах эсэх л чухал байсан юм. Би байр сууринд биш, Бурханд үнэнч байх ёстой байв. Үүнийг мэдээд сүмээс гарах шийдвэр минь улам хүчтэй болсон.

Нэг өдөр би ердийнхөөрөө сүмд очоод, Ням гарагийн үйл ажиллагааны дараа ахлагчийн ажлаасаа гарч байна гэдгээ хүн бүрд хэллээ. Үүнийг сонсоод хүн бүр гайхаж, бүгд намайг ятган үлдээх гэж оролдсон. Тэрний дараа нь зарим пастор намайг дуудаж, ахлагч байх нь Бурхантай байгуулсан, зөрчиж болохгүй гэрээ гэж хэлсэн. Тэгэхэд би: “Эзэн эргэж ирээд, олон үнэнийг илэрхийлж, шинэ ажил хийсэн. Би энэ гэрээг мөрдөж, Эзэнийг угтахгүй хэвээр байх ёстой гэж үү?” гэж бодоод, ахлах тахилч, хуулийн багш нар, фарисайчууд бүтэн жилийн турш сүмд Бурханд үйлчилж байсан ч Эзэн Есүсийг ажиллахаар ирэх үед Эзэн Есүсийг яллаж, эсэргүүцэж, загалмайд цовдолсныг санасан. Энэ Бурханд үнэнч байдал гэж үү? Тэд Бурханд үнэнч хүмүүс огт биш. Тэд Бурханыг эсэргүүцсэн. Өнөөдөр Эзэн Есүс эргэж ирээд, шинэ үг илэрхийлсэн. Хэрвээ би энэ “гэрээ” гэгчийг нь сахиад, сүмд үлдэж, Бурханы одоогийн үг, ажилтай хөл нийлүүлэхгүй бол Бурханд үнэнч байгаа хэрэг биш! Тэгээд би Эзэн Есүсийн хэлсэн энэ үгийг бодлоо: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). Бурханы хонин сүрэг Бурханы үгийг сонсож, ямар ч эргэлзээгүйгээр Түүнийг дагах ёстой. Тиймээс пасторууд намайг яаж ч ятгахаар оролдсон би сэтгэл хоёрдоогүй. Намайг шашнаас гаргаж, Бурханы бодитой үгийг идэж, уух боломж олгож, Ариун Сүнсний ажлыг надад хайрласных нь төлөө би Бурханд маш их талархаж байна, энэ нь надад урьд хожид байгаагүй амар амгалан, чөлөөлөлтийг мэдрүүлсэн. Ахлагчийн байр суурь минь байхгүй болсон болохоор би индэр дээрээс хоосон сургаалын уйтгартай, дэмий үгийг ярихаа больж, оронд нь Төгс Хүчит Бурханы үгээр зэвсэглэхэд анхаарч, өдөр бүр маш сэтгэл хангалуун, баяр хөөртэй байдаг байв.

Төд удалгүй, намайг сүмээс гарсан тухай яриа тарлаа. Хоёр сарын дараа миний олж мэдсэнээр, нэг эгч Төгс Хүчит Бурханы Чуулганы видеог нэг бүлэгт онлайнаар нийтэлсэн тул пасторууд сүмийг битүүмжилж эхлэн, нэг хүн сүмийг орхин явснаас болж сүм Зүүний Аянгын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой боллоо гэж зарласан. Энэ мэдээг сонсоод би гуниглаж, пасторуудын төлөө гуниглаж байсан ч шашны ертөнцийн ихэнх пастор үнэнд дургүй гэдэгт бүр ч их итгэх болсон юм. Уг чанараараа, тэд үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг. Тэд өөрсдийгөө Библи болон Бурханыг мэднэ гэж боддог ч үнэн хэрэгтээ тэд бол сохрыг нүх рүү хөтөлж яваа сохрууд юм. Бурханы олон хонь одоо ч гадаа тэнүүчилсээр, Эзэний эргэн ирэлтийг угтан аваагүй байгаа. Би хаанчлалын сайн мэдээг тэдэнд номлож, хариуцлагаа биелүүлж, Бурханы хайрыг хариулах ёстой. Иймээс би Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг номлож эхлэн, Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс ар араасаа Бурхан руу буцаж байгааг хараад маш их баярлаж, догдолсон. Бас надад өдөр бүр хангалуун, утга учиртай санагддаг. Шашнаас хөтлөн гаргаж, Өөрийнх нь мөрийг дагах боломж олгосонд нь Бурханд талархаж байна. Үүгээр би үнэхээр ерөөгдсөн гэж санагдаж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Ачлалгүй хүү эргэн ирсэн нь

Рүүт, АНУ Би өмнөд Хятадын жижиг тосгонд, элэнц эмээгийн үеэс л итгэгч байсан гэр бүлд төрсөн юм. Хүүхэд насны минь жаргалтай өдөр хоногууд...

Өөр төрлийн хайр

Чэншинь, Бразил 2011 онд тохиолдлоор олдсон боломжоор, би Хятадаас Бразилд ирсэн юм. Намайг яг ирэх үед, нүд минь шинэлэг, шинэхэн...

Гурвалын оньсого тайлагдлаа

Ван Юпин, Хятад Эзэн Есүсийн эргэн ирэхийг хүсэн хүлээж буй бусад бүх ах эгчийн нэгэн адилаар би ч бас Эзэнийг удахгүй эргэн ирж, тэнгэрийн...

Leave a Reply