Хурганы мөрийг дагах нь

2020-08-01

Ли Жонг, Хятад

Хүн Бурханд итгэдэг тул Бурханы мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; мөн ‘Хургыг хаашаа ч явсан дагах’ ёстой. Зөвхөн энэ хүмүүс л үнэн замыг эрж хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд Бурхан шинэ ажил эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн ганцхан эрин үед хэрэглэгддэг ‘Ехова бол Бурхан’, ‘Есүс бол Христ’ гэсэн үнэнийг л дагадаг бол хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй, үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном). Бурханы мөрийг ойр дагаж, Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлэх хэчнээн чухлыг Бурханы үгээс харж болно. Би Эзэн Есүсийн нэр болон замд үнэнч байсан цагт Эзэнийг ирэхээр тэнгэрт хүргэгдэнэ гэж бодоод, үнэний энэ талыг огт ойлголгүйгээр зүгээр л үзэл, төсөөлөлтэйгөө зууралддаг байсан юм. Тийм болохоор Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг эрж хайж, судлаагүй. Тэгээд Эзэнийг угтан авах боломжоо алдах тун дөхсөн шүү.

Хурганы мөрийг дагах нь

2012 оны 8-р сарын нэг өдөр би оройн хоолны дараа амраад, орон дээрээ хажуулдах зуур эхнэр маань орны нөгөө буланд суун хөгжим сонсож байлаа. Чихэнд наалдмаар аятай нэг хөгжим чихэвчнээс нь сонсогдож байсан. “Юу сонсож байгаа юм бэ?” гэж би сониучирхан асуулаа. Эхнэр минь инээмсэглэн, “Төгс Хүчит Бурханы Чуулганы магтан дуу” гэлээ. Би босон харайгаад, “Чи Төгс Хүчит Бурханд итгэдэг юм уу? Энэ чинь Эзэн Есүсээс урвасан хэрэг биш үү?” гэж дуугаа өндөрсгөн асуулаа. Эхнэр маань шууд л ширүүхнээр хариулж, “Мэдэхгүй юмныхаа талаар битгий ярьж бай! Эзэн Есүс эргээд ирсэн. Тэгээд Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлээд, шинэ ажил хийж байгаа. Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс, тийм болохоор би Түүнд итгэснээр Эзэнээс урваж байгаа юм биш. Хурганы мөртэй хөл нийлүүлж байгаа юм. Яг л Библид хэлдгээр, ‘Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм(Илчлэл 14:4). Бодоод үз дээ, Эзэн Есүс илэрч, ажиллах үед маш олон хүн сүмийг орхиж, Эзэний ажлыг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэднийг чи Ехова Бурханаас урвасан гэх үү? Тэд Ехова Бурханаас урваагүйгээр зогсохгүй Бурханы мөртэй хөл нийлүүлж, Эзэний авралаар нигүүлсэл хүртсэн юм.” “Үнэндээ, ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд л Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллан, өөрсдийгөө Ехова Бурханд үнэнч байна гэж бодсоор судар дахь хуультай зууралдаж, эцэстээ Бурханаар хараагдаж, шийтгүүлсэн шүү дээ. Үүнийг чи үнэхээр мэдэхгүй юу?” гэсэн. Тэр мөчид эхнэрийнхээ хэлсэн үгийг яаж няцаахаа огт мэдэхгүй байсан болохоор, зүгээр л “Эзэн биднийг маш их нигүүлссэн. Бид юу ч боллоо гэсэн Эзэний нэр, зам хоёрт үнэнч үлдэх ёстой. Ийм талархах сэтгэлгүй байж болохгүй!” гэж ууртайгаар хэллээ. Тэгчхээд би муухай царайлаад яваад өгсөн. Эхнэртээ саад хийхийн тулд юу болсныг охиндоо хэлэхэд охин маань миний талд орлоо. Тэр өдөр эхнэрийг цуглаанд явах үеэр охин маань очиж үймээн дэгдээн, бүх хүнийг цуглаан хийлгээгүй байсан. Ажлын дараа энэ талаар олж мэдээд, охиндоо “Өнөөдөр мундаг байсан байна. Энэ чигээрээ байгаарай. Аавыгаа ажиллаж байх үеэр ээжийгээ харж бай. Ээжийг чинь эргээд Эзэн Есүсийг дагадаг болгох арга бодож олох хэрэгтэй” гэж хэлсэн юм. Гэхдээ хэд хоногийн дараа зуны амралт нь дууссан болохоор охин маань сургуульдаа явлаа. Эхнэрээ дахин цуглаанд явах вий гэж айсандаа би арван настай хүүгээ сургуулиасаа тарж ирээд ээжийгээ харж бай, цуглаанд яасан ч битгий явуул гэж багахан халаасны мөнгөөр ятгалаа. Хүү маань ээжийнхээ хаашаа явсныг өдөр болгон намайг ажлаас тарж ирсний дараа мэдээлдэг болсон. Өнгөрсөн хэд хоногийн турш эхнэр минь ажилдаа л явж байсан гэж сонсоод бага зэрэг санаа амарч эхэлсэн юм. Гэхдээ миний үнэхээр гайхсан зүйл гэвэл, эхнэр маань орой маажан тоглохоо болиод, оронд нь гэр орноо цэвэрлэж, тэр ч байтугай тариан талбай дахь ажлаа дуусгалаа. Би ч гайхсан. Эхнэр маань үргэлж маажан тоглоод, гэр орноо хайхардаггүй байсан, би боль гэж ятгаад огт дийлдэггүй байсан шүү дээ. Эхнэр минь бүр Эзэнд залбирч, нүглээ улайсан ч огт өөрчлөгдөөгүй. Яагаад манай эхнэр гэнэтхэн өөрчлөгдчихөв өө? Би юу болоод байгааг огт мэдэхгүй байсан юм.

Нэг удаа шөнө дунд гэнэт сэрээд хөшгөн дээр нарийхан гэрэл тусаж байгааг харлаа. Хаанаас гэрэл гарч байж болохыг би мэдэхгүй байсан юм. Сайн хартал, эхнэрийн хөнжил дороос гарч байгаа харагдлаа. Үнэхээр хачин санагдаж, “Юу гээч юм хийж байгаа юм бол?” гэж гайхсан. Тэгээд орноосоо аажуухан гэтэж босоод, орны нөгөө тал руу өлмий дээрээ явж очоод хөнжил доогуур шагайлаа. Эхнэр маань гар чийдэн бариад ном уншиж байсан юм. “Төгс Хүчит Бурханд итгэхээ болиогүй юм уу? Тэр номоо уншсаар л байна гэж огт бодсонгүй шүү. Ер нь энэ номд хөнжил дор бүгж уншмаар санагдах юу байгаа юм бэ? Бас намайг яаж ч эсэргүүцлээ гэсэн, яагаад цааш итгэнэ гээд шийдчихсэн юм бол?” гэж бодоод, учрыг нь олж чадаагүй юм. Би эхнэрээ маажан тэгж их тоглоод, гэр орноо хайхрахгүй байхад нь яаж ч чадахгүй байснаа дахиад бодсон юм. “Яагаад гэнэт өөрчлөгдчихөв өө? Тэр номоос болж өөрчлөгдөв үү?” гэж гайхсан. Үүнийг олж тогтоох гэж оролдоод, дараа нь “Үнэндээ тэнд юу гэж бичсэн байгааг олж мэдэх хэрэгтэй” гэж бодлоо. Нэг өдөр өглөөний цайны дараа эхнэрээ гарч явсан хойгуур тэр ном дахиад санаанд орлоо. Би шүүгээ, шургуулга болгоныг онгичиж, бараг бүх юмаа уудлаад юу ч олсонгүй. Тэгээд хувцаснуудын завсар нууж байж болох юм гэдгийг гэнэт ухаарлаа. Тэр номыг мэдээж ингээд олсон. Гаргаж ирээд, хатуу хавтастай зузаан ном байгааг харлаа: Үг нь махбодоор илэрсэн. Тэр номыг нээхэд нэг бүлгийн гарчигт шууд л нүд туссан юм: “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг” Шууд л эхнээс нь дуустал унштал нэг хэсэг нь сэтгэлийг минь үнэхээр их хөдөлгөсөн. “Би бүх үндэстэн, улс орон, тэр ч байтугай бүх салбарын хүмүүсийг, Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлыг харж, хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулж, Бурханыг хамгийн ариун, хамгийн хүндтэй, хамгийн дээд бөгөөд хүн төрөлхтний дунд шүтэгдэх цорын ганц объект болгож, бүх хүн төрөлхтөнд Бурханы ерөөл дор яг л Абрахамын үр удам Еховагийн амлалт дор амьдарч байсан шиг, Бурханы анх бүтээсэн Адам, Ева хоёр Едений цэцэрлэгт амьдарч байсан шиг амьдрах боломж олгохыг уриалж байна. Бурханы ажил яг л сүрлэг давлагаа мэт нөмрөн ирдэг. Хэн ч Түүнийг саатуулан барьж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Түүний үгийг анхааралтайгаар сонсдог, Түүнийг эрж хайж, Түүгээр цангадаг хүмүүс л Түүний мөрийг дагаж, Түүний амлалтыг хүлээн авч чадна. Харин тэгээгүй хүмүүс дааж давшгүй гамшигт өртөж, яг тохирох шийтгэлээ хүртэнэ.” Тэгээд бодлоо, “Эдгээр үг маш их эрх мэдэл, хүч чадалтай юм. Энийг ямар ч хүн айлдаж чадахгүй! Энэ Ариун Сүнсний үг мөн гэж үү? Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс, Түүнд итгэх нь Хурганы мөртэй хөл нийлүүлж байгаа хэрэг гэж эхнэр хэлсэн. Хэрвээ энэ үнэн бол эхнэрийнхээ замд ингэж хөндөлсөх нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг.” “Тэгвэл би яг л хоёр мянган жилийн өмнөх фарисайчуудтай адилхан болох биш үү?” “Фарисайчууд хуультай зууралдаад, Эзэн Есүсийн ажлыг хүлээн зөвшөөрөөгүй. Тэд Эзэнийг улайран эсэргүүцэж, яллаж, эцэстээ Түүнийг цовдлоход гар бие оролцоод, Бурханаар хараагдсан шүү дээ.” “Хэрвээ Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэж ирсэн Эзэн Есүс мөн бол би Бурханы шинэ ажлыг эсэргүүцэх өнөөх л аймшигт нүглийг үйлдэж байгаа болох биш үү?” “Үүний үр дагавар санаанд багтамгүй шүү дээ!” гэж гайхлаа. Эргээд бодох нь ээ тэр номд “Түүний үгийг анхааралтайгаар сонсдог, Түүнийг эрж хайж, Түүгээр цангадаг хүмүүс л Түүний мөрийг дагаж, Түүний амлалтыг хүлээн авч чадна” гэж байсан. “Би Төгс Хүчит Бурханы ажлыг сохроор шүүж, яллаад байж болохгүй. Энэ номыг анхааралтай уншиж, үнэхээр судлах хэрэгтэй” гэж бодлоо.

Тэр өдрөөс хойш би эхнэрээ гадуур гарах болгонд Үг нь махбодоор илэрсэн номыг уншдаг боллоо. Нэг удаа эхнэр илүү цагаар ажиллах ёстой гэж хэлсэн болохоор тэр номыг уншихад илүү их цаг гаргахын тулд ажлаа хоёр цагийн өмнө дуусгаад, дугуйгаар гэртээ яаран харьсан юм. Тэгээд тэнд ингэж бичсэн байгааг харлаа: “Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө болох зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь эхний Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь бас Золин авралын эрин үе юм); эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил өөр өөр эрин үеийн дагуу агуулгаараа ялгардаг боловч энэхүү ажил нь үе шат бүрд хүний хэрэгцээнд нийцдэг—илүү нарийн хэлбэл, энэ нь Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд Сатаны хэрэглэдэг арга мэхийн дагуу хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялж, мэргэн ухаан, төгс хүчээ харуулж, мөн Сатаны бүх арга мэхийг илчилж, улмаар Сатаны эзэмшил дор амьдардаг бүхий л хүн төрөлхтнийг аврах явдал билээ.” “Өнөөдрийн ажил Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч Бурханы ажилд ахиц гарлаа. Ажлын энэ үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед үндэслэн хийгддэг гэж Би яагаад ахин дахин хэлдэг вэ? Яагаад гэвэл, өнөөдрийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэн зүйлийн ахиц дэвшил юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нягт харилцан холбогдсон ба гинжин холбоос нэг бүр нь дараагийнхтайгаа нягт холбогдсон байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Энэ үе шат Есүсийн хийсэн ажилд тулгуурлан хийгдээгүй гэж үзвэл энэ үе шатанд өөр цовдлол явагдах хэрэгтэй болох байсан бөгөөд өмнөх үе шатны золин аврах ажлыг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй болох байв. Энэ нь утгагүй байх байлаа. Иймээс ажил бүрэн дууссан юм биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажлын түвшин өмнөхөөсөө бүр ч илүү өндөрт өргөгдсөн юм. Ажлын энэхүү үе шат Хуулийн эрин үеийн суурин дээр, Есүсийн ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Бурханы ажил шат шатаар хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Үүнийг уншаад үнэхээр эхнэрийн минь зөв юм болов уу гэж гайхсан: Төгс Хүчит Бурханы ажил Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр хийгдэж байгаа гэж үү? Энэ үнэхээр Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан гэж үү? Тэр номоос болж сониуч зан хөдлөн, мөрөөсөлд автлаа. Тэгээд боломж бүрийг алдалгүй тэр номыг нууцаар уншдаг боллоо.

Нэг өдөр уншсан хэсгээ одоо уншиж өгмөөр байна. “Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулж, Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Энэ надад үнэхээр бодитой санагдсан. Би олон жил итгэхдээ үргэлж нүглээ улайгаад, дараа нь дахин нүгэл үйлддэг, өөрийн эрхгүй худал хэлж, хуурч мэхэлдэг байснаа бодсон. Би үнэхээр л нүглийн хүлээсээс мултраагүй байсан. Тийм байдлаар тэнгэрийн хаанчлалд орж чадах эсэхээ мэдэхгүй байлаа. Тэгээд, “Үнэхээр энд хэлсэн шиг байвал яана? Би одоо ч итгэлдээ нэг алхам алгасаж байгаа бол яана, зүгээр л Эзэн Есүсийн золин авралыг хүлээн зөвшөөрөх хангалтгүй бол яана?” гэж бодсон. Энэ тухай бодох тусам, тэр ном үнэхээр үнэнийг агуулдаг, тэдгээрийг ямар ч хүн хэлж чадахгүй гэж санагдсан юм. Энэ үнэхээр Бурханаас ирсэн, Бурханы дуу хоолой байж болох уу гэж би гайхлаа. Ингэж бодоод үнэхээр урам орсон. Тэгээд шунаглан шимтэж, цааш уншлаа.

Төгс Хүчит Бурханд итгэхийг нь нэг их эсэргүүцэхээ больсныг эхнэр дараа нь анзаарсан. Тэгээд номоо надаас нууцаар уншихаа больж, заримдаа бүр надад сонсогдохоор чанга уншдаг боллоо. Нэг өдөр намайг ажлаасаа тарж иртэл эхнэр маань Бурханы үг уншиж байлаа, намайг орж ирэхийг хараад, “Ли Жон оо, хүрч ирээд Төгс Хүчит Бурханы үгийг унш. Үг нь махбодоор илэрсэн бол эцсийн өдрүүд дэх Бурханы айлдвар юм шүү дээ. Урьд нь итгэхдээ бидний хэзээ ч ойлгож байгаагүй бүх үнэн болон нууцыг энд илчилсэн байгаа. Би чамд хэдэн хэсгийг уншиж өгвөл ямар вэ?” гэж баяртайгаар хэлсэн. Би ч “Хэсэг хугацаанд Төгс Хүчит Бурханы үгийг уншиж байна, магадгүй чиний хэртэй уншсан байх шүү” гэж бодлоо. Намайг эсэргүүцэхгүй болохоор эхнэр маань номоо аваад, уншиж эхэллээ. “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.” “Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой.” “Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн энэ үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат тасралтгүй уялдаатайгаар Бурханы удирдлагын бүхий л цар хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдан ажилласаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Эхэн ба Эцэс, эрин үеийг эхлүүлдэг Нэгэн, бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр өөр байршил дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсний ажил мөн. Энэ гурван үе шатыг хуваадаг бүх хүн Бурханыг эсэргүүцэн зогсдог. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлговол зохино. Үүнд эргэлзэх юмгүй(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Эхнэрээ уншиж дуусахаар нь, нэгд нэггүй тайлбарлаад өгөөч гэж гуйлаа. Эхнэр маань жаахан гайхсанаа, надад ингэж нөхөрлөсөн юм: “Төгс Хүчит Бурханд итгэдэг нь Эзэн Есүсээс урвасан хэрэг гэж чи үргэлж хэлдэг байсан. Үнэндээ Ехова, Эзэн Есүс, Төгс Хүчит Бурхан гэдэг нь нэг Бурхан шүү дээ. Өөр өөр эрин үед Бурхан өөр өөр ажил хийдэг юм.” “Хуулийн эрин үед Ехова Бурхан эрт үеийн хүн төрөлхтний газар дээрх амьдралыг залж чиглүүлэх гэж хууль, тушаал гаргасан. Ингэснээр хүмүүс нүгэл гэж юу болохыг, Бурханыг яаж шүтэн мөргөх ёстойг мэдсэн. Гэхдээ Хуулийн эрин үеийн төгсгөл гэхэд хуулийг хэн ч дагаж мөрдөж чадахаа байсан. Тэд улам их нүгэл үйлдээд, хуулийн дор бүгд яллагдаж, үхэх аюулд орсон. Нигүүлслийн эрин үед, Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд биечлэн махбод болсон. Тэгээд золин авралын ажил хийсэн юм. Бурхан хүн төрөлхтөнд нигүүлсэл хайрлаж, өршөөл, хайрын зан чанараа илэрхийлсэн. Тэгээд эцэст нь хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болж, загалмайд цовдлогдсон юм. Бид нүгэл үйлдэх үедээ зүгээр л Эзэний өмнө очиж, нүглээ улайж, гэмших ёстой, тэгээд өршөөгддөг болсон шүү дээ.” “Гэхдээ Эзэн Есүс биднийг зүгээр л нүглээс золин аварсан. Харин нүгэлт уг чанар маань шийдвэрлэгдээгүй хэвээр байгаа. Бид цаг ямагт өөрийн эрхгүй худал хэлж, нүгэл үйлдсээр байна. Тэгээд биеэ тоож, аминчхан, зальхай, шунахай загнаж, онгирох дуртай байдаг. Өөрсдийгөө зарлагадаж, ганц нэг золиос гаргаж, бага зэрэг зовдог итгэгчид хүртэл тэнгэрийн хаанчлалын ерөөлийн төлөө л ингэдэг шүү дээ. Энэ нь наймаа байдаг. томоохон гай зовлон, шалгалт, жинхэнэ гай гамшигтай тулгараад бид шууд л Эзэнийг буруутгаж, тэр ч бүү хэл Эзэнийг үгүйсгэж, урвадаг. Бурханы ажил үзэлтэй маань нийцэхгүй байх үед Бурханыг дураараа шүүж, яллаж, эсэргүүцдэг. Бурхан бол ариун, тэгэхээр байнга нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байгаа бид тэнгэрийн хаанчлалд ороход яаж тэнцэж чадах юм бэ?” “Тийм болохоор Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэн ирж, шүүлтийн ажил хийнэ гэж амласан. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд ирээд, Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийхийн тулд үнэнийг илэрхийлдэг. Бурхан бидний завхарсан зан чанарыг цэвэрлэж, нүгэлт уг чанарыг маань бүрэн шийдвэрлэхийн тулд ирсэн. Ингэснээр бид нүглээс ангижирч, бүрэн аврагдаж чаддаг.” “Энэ нь Эзэн Есүсийн энэ зөгнөлийг биелүүлдэг: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12-13). ‘Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:48). Хэдийгээр Бурхан янз бүрийн эрин үед өөр өөр нэрээр өөр өөр ажил хийдэг ч энэ бүгд нэг л Бурханы хийдэг ажил юм.” “Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе, Хаанчлалын эрин үе гэх Бурханы ажлын гурван үе шат тус бүрдээ өмнөхөөсөө дээгүүр, илүү гүн гүнзгий байдаг. Ажлын үе шат бүр өмнөх үе шатандаа суурилж, дараачийн үе шаттайгаа нягт холбоотой байдаг. Энэ гурван үе шат хамтдаа л хүн төрөлхтнийг бүрмөсөн аварч чаддаг.” “Тийм болохоор Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрснөөр би Эзэн Есүсээс огт урваж байгаа юм биш, харин ч Бурханы ажлын алхмыг дагаж, Эзэнийг угтан авч байгаа юм.”

Нөхөрлөлийн дараа эхнэр бид хоёр Бурханы үгийн уншлагын видео үзсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израилчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Үүнийг үзээд, миний сэтгэл цэлмэлээ. Ехова, Эзэн Есүс, Төгс Хүчит Бурхан бол өөр өөр эрин үед өөр өөр ажил хийсэн нэг Бурхан гэдгийг олж харсан юм. Хуулийн эрин үе дэх Ехова Бурханы ажил нь хууль гаргах явдал байсан, Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах явдал байсан, харин одоо эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажил нь үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, цэвэрлэх ажил хийх явдал юм. Ажлын энэ гурван үе шат бол өөр өөр эрин үеийн туршид хэрэгцээнийх нь дагуу хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил юм. Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс мөн, Төгс Хүчит Бурханыг дагах нь Хурганы мөртэй хөл нийлүүлж байгаа хэрэг гэдэгт би зүрх сэтгэлдээ бат итгэлтэй болсон. Би үнэхээр догдолж, эхнэртээ “Төгс Хүчит Бурханд итгээд чи Эзэн Есүсээс урваагүй, харин Бурханы шинэ ажилтай хөл нийлүүлж байгаа юм байна! Үнэндээ би Төгс Хүчит Бурханы үгийг хэсэг хугацаанд уншиж байгаа.” гэж хэллээ.

Эхнэр бага зэрэг гайхаж, “Хэзээнээс вэ? Би ер мэдээгүй шүү дээ!” гэсэн. Би шууд хариулалгүй, бэмбэгэнэн толгой гудайлгаад, “Анх чамайг Төгс Хүчит Бурханд итгэж эхэлж байхад би замд чинь хөндөлсөөд зогсохгүй хүүхдүүдээ ч бас хөндөлсүүлж, чамайг тандуулсан. Одоо үүндээ үнэхээр харамсаж байна! Ингэх нь Бурханыг эсэргүүцэж, Түүний эсрэг явсан хэрэг байж. Гэхдээ Бурхан намайг өршөөж, Бурханы үгийг уншихад замчилсан. Төгс Хүчит Бурхан бол бидний эргэн ирэхийг нь хүлээж байсан Эзэн Есүс мөн гэдэгт би бат итгэлтэй байна. Тэр бол нэгэн жинхэнэ Бурхан мөн!” “Би Төгс Хүчит Бурханыг албан ёсоор хүлээн зөвшөөрмөөр байна” гэж чимээгүйхэн хэллээ. Тэр шөнө би сэтгэл хөдлөлд автаж, Бурханы өмнө очиж залбиран, Төгс Хүчит Бурханы нэрийг дуудаад, “Намайг сонгож, мөрийг тань даган Хурганы хуримын зоогт оролцох боломж олгосон Бурхан Танд талархъя!” гэлээ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Би гэртээ ирлээ

Чу Кийнь Пон, Малайз Би Эзэнд арав гаруй жил итгэсэн бөгөөд чуулганд хоёр жил үйлчилж, дараа нь ажиллахаар гадаад явахдаа чуулганыг орхисон...

Leave a Reply