Хэрэн хэсүүчилсэн зүрх сэтгэл гэртээ харилаа

2023-07-04

Ново, Филиппин

Миний нэрийг Ново гэдэг, би Филиппин хүн. Би бага байхаасаа л ээжийгээ даган Бурханд итгэж, ах эгч, дүүстэйгээ хамт номлол сонсохоор чуулганд явдаг байлаа. Эзэнд олон жил итгэсэн хэдий ч надад ямар ч өөрчлөлт гараагүй, үл итгэгчтэй адил мэт санагддаг байв. Зүрх сэтгэлдээ би, илүү их мөнгө олж, өдөр хоногуудаа тав тухтай өнгөрөөж, сайхан амьдрах тухай байнга боддог байв. Цаашлаад цаг үргэлж найзуудтайгаа гарч уудаг байсан бөгөөд мөнгө байх л юм бол мөрийтэй тоглодог байлаа. Эдгээр зүйлийг хийх нь Эзэний хүсэлтэй нийцдэггүй гэдгийг би мэддэг байсан бөгөөд Эзэнд байнга залбирч, нүглээ улайн, энэ муу зуршлуудаа орхиж, тэрхүү өдрөөс эхлээд дахин хэзээ ч нүгэл үйлдэхгүй хэмээн бат шийддэг байсан юм. Гэвч найзууд зулгуйдан ятгаж, уруу татахад өөрийгөө хянаж чаддаггүй байлаа. Ийнхүү би улам бүр доройтож, зүрх сэтгэл минь Бурханаас улам холдон, чин сэтгэлээсээ залбирахаа болив. Долоо хоног бүр би хэдхэн энгийн залбирал хэлээд л болчихдог боллоо. Эзэн эргэж ирэх үедээ хүн нэг бүрийг үйлдэл, зан авирынх нь дагуу шүүгээд, дараа нь тэнгэр өөд явах уу, там руу явах уу гэдгийг нь шийднэ гэж мэдэж байсан болохоор би заримдаа үнэхээр цөхөрдөг байв. Би ихэд доройтсон учраас Бурхан намайг дахин уучлахгүй гэж надад санагдсан юм. Хожим нь би гэрлэж, хүүхдүүдтэй болоод, эхнэр, хүүхдүүддээ л боддог болов. Би итгэлээ аль хэдийн сэтгэлийнхээ мухарт мартсан байлаа. Хүүхдүүдээ илүү дээр ирээдүйтэй болгож, баян болох хүслээ биелүүлэхийн тулд би гадаад явж ажиллахаар шийдээд Тайваньд ирэв. Ажилтай болсныхоо дараа ч гэсэн би амьдралын хэв маягаа өөрчилсөнгүй. Завтай цагаараа хамт ажиллагсадтайгаа цуг гадагшаа гарч, ууж, караокед дуулан, зугаа цэнгэлийн амьдралаар амьдарч байв. Тэгээд Бурханд итгэх итгэлээ аль эрт мартсан байлаа.

2011 онд би Тайванийн нэг үйлдвэрт гагнуурчнаар ажиллаж байсан юм. 2012 оны нэг өдөр Тайваньд хамт ажилладаг хүн маань намайг Католик шашинтай гэдгийг мэдээд сүмийнхээ мөргөлд урилаа. Тэгээд нэг ням гарагийн өглөө тэрээр үйлдвэр дээр ирж намайг аваад, найзынхаа гэрт аваачив. Тэнд би Иосеф ахтай уулзсан юм. Тэрээр надаас: “Ах аа, та Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтэд итгэдэг үү?” гэж асуулаа. Би тийм ээ гэхэд ах надаас: “Эргэн ирэх үедээ Эзэн Есүс ямар ажил хийхийг та мэдэх үү?” гэж асуув. “Эзэн Есүс эргэж ирэх үедээ агуу цагаан сэнтийд заларч, хүн төрөлхтнийг шүүнэ. Хүн бүр шүүх суудлын өмнө өвдөг сөгдөн нүглээ улайна, дараа нь Эзэн тэдний үйлдэл, үйл хэрэгт үндэслэн тэнгэр лүү явах уу, там руу явах уу гэдгийг нь шийднэ” гэж би хариулсан юм. Иосеф ах үргэлжлүүлэн “Хэрвээ бид танд Эзэн Есүс аль хэдийн ирчихээд одоо эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа хийж, улмаар ‘шүүлт Бурханы гэрээс эхэлдэг’ гэх зөгнөлийг биелүүлж байгаа гэвэл та итгэх үү?” гэж надаас асуув. Ингэж хэлэхийг нь сонсоод би нэлээд гайхлаа. “Эзэн Есүс аль хэдийн эргээд ирсэн гэж үү? Яаж ингэж болох билээ? Агуу цагаан сэнтий тэнгэрт харагдахыг би хараагүй, Эзэн үүлэн дээр бууж ирэхийг бас хараагүй. Гэтэл ах надад, Эзэн шүүлтийн ажлаа хийхээр аль хэдийн эргэн ирээд, улмаар ‘шүүлт Бурханы гэрээс эхэлдэг’ гэх зөгнөлийг биелүүлж байгаа гэж хэлж байна. Энэ нь ортой юм. Бурханы мэргэн ухааныг хүн ойлгошгүй тул эрж хайсан минь дээр юм байна” гэж би бодлоо. Тэгээд би: “Ах аа, Эзэн Есүс эргэн ирсэн үү, үгүй юу гэдгийг би хэлж зүрхлэхгүй, тиймээс үүнийг надтай нөхөрлөөч” гэж хариулсан юм. Тэгэхэд тэд Эзэний эргэн ирэлт болон Эзэн шүүлтийн ажил хийхтэй холбоотой хэд хэдэн хэсгийг Библиэс олоод, надад уншиж өглөө. Тухайлбал, Петрийн 1 дэх захидлын 4-р бүлэг, 17-р эшлэлд: ‘шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ’ гэж байв. Бас Иоханы сайн мэдээний 16-р бүлгийн 12–13-р эшлэлд: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” гэдэг. Иосеф ах, энэ “Үнэний Сүнс” гэдэг нь Эзэн эргэн ирээд, үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийж байгааг хэлдэг гэсэн юм. Эцсийн өдрүүдийн Бурхан хүний Хүү болоод махбодод эргэн иржээ. Хуулийн эрин үе дэх золин авралынхаа ажлын суурин дээр Тэр үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлаа хийдэг. Үнэн хэрэгтээ, шүүлтийн энэ ажил нь хүнийг бүрмөсөн ариусгаж, аврах ажил юм. Энэ нь Эзэн Есүсийн: “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47–48). “Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ… Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:22–27) гэх зөгнөлийг яг таг биелүүлдэг. Би ахын нөхөрлөлийг анхааралтай сонссон бөгөөд надтай хуваалцаж буй эдгээр зүйл нь үнэн гэдэгт итгэсэн юм, учир нь Эзэний бүх зөгнөл биелж, гүйцэлдэх ёстой гэдэгт би итгэдэг байв.

Дараа нь Иосеф ах “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг” хэмээх Төгс Хүчит Бурханы үгээс хоёр хэсгийг уншиж өглөө: “Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал учраас, энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан дахиад л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглаж, бүх үнэнийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм.” “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ” (“Үг нь махбодоор илэрсэн” ном).

Эдгээр үгийг уншсаныхаа дараа Иосеф ах Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын талаарх олон үнэнийг надтай нөхөрлөв. Бурханы ажил маш бодитой, огтхон ч ер бусын биш бөгөөд Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил миний төсөөлсөнтэй огт адилгүй гэдгийг би ойлгож авсан юм. Бурхан агаарт аварга том ширээ тавиад, агуу цагаан сэнтийд заларч, бүх хүн төрөлхтөн Түүний өмнө өвдөг сөгдөнө. Тэгээд Бурхан сайн муу байсан эсэхийг маань тогтоож, тэнгэр лүү явах уу, там руу явах уу гэдгийг маань шийдэхийн тулд бидний нүглийг нэг нэгээр нь жагсаана гэж би төсөөлдөг байв. Гэтэл харин, үнэнийг бодитой байдлаар илэрхийлж, хүний нүглийг шүүн, хүний завхралын үнэн болон хүний уг чанар, мөн чанарыг ил болгохын тулд Бурхан махбод болж, дэлхий ертөнцөд иржээ. Иосеф ах цааш нь үргэлжлүүлэн нөхөрлөж, ариусгагдахын тулд биеэ тоосон, өөрийгөө чухалчилдаг зан, шударга бус, зальхай, аминч, өөдгүй зан гэх мэт сатанлаг зан чанар маань бүгд Бурханы шүүлтийг туулах ёстой гэж бидэнд хэллээ. Бид бузар булай байдал, завхрал, балиар муухай, хорон муу байдлаа харж, Бурханыг эсэргүүцэн, Бурханаас урвадаг мөн чанараа харж, Сатан биднийг маш гүн гүнзгий завхруулж, бид сатанлаг зан чанараар дүүрч, Сатаны биелэл болсон бөгөөд мөхөх ёстой гэдгээ харах нь Бурханы шүүлтийн ажлын эцсийн үр дүн юм. Ийм маягаар л бид өөрсдийгөө үзэн ядаж, хараах болж, Сатаныг нэгмөсөн хаяж чадна. Түүнчлэн, Бурханы үгийн шүүлт, гэсгээлт дотроос бид Бурханы зөвт, ариун, халдашгүй зан чанарыг мэдэж авч болох юм. Тэгээд бид өөрийн мэдэлгүй Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй болох ба дахин хэзээ ч Бурханыг болчимгүйгээр эсэргүүцэж, Түүнд дуулгаваргүй хандаж зүрхлэлгүй, махан биеэ хаяж, үнэнийг хэрэгжүүлж чадна. Амь зан чанар маань өөрчлөгдмөгц бид үнэхээр Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөж чадна. Тэгээд эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлсэн үнэний янз бүрийн талыг олж авмагц Бурхан биднийг бүрмөсөн ариусгаж, аварч, Өөрийнхөө хаанчлал руу аваачна. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүс Бурханы ариусгалтыг олж авч чадахгүй—эцэст нь тэд Бурханы ажлаар таягдан хаягдахаас аргагүй бөгөөд аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орох боломжоо алдсан байх болно. Иосеф ахын нөхөрлөлийг сонсоод би, хүнийг аврах Бурханы ажил үнэхээр үнэн, бодитой болохыг мэдэрсэн юм!

Би Эзэнд маш олон жил итгэснээ, мөн Эзэнд байнга нүглээ улайж, гэмшиж байсан хэдий ч үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, худал хэлж, хууран мэхэлж, шударга бус, зальхай байж, өөрийгөө ихэд чухалчилдаг, биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг сатанлаг зан чанараа бүр ч олон удаа илчилж байснаа бодлоо. Би нүгэл үйлдээд, түүнийгээ улайдаг, нүглээ улайгаад, нүгэл үйлддэг мөчлөгт байнга амьдарч—тийм зовлон шаналал дунд амьдарч байсан юм. Бурхан эцсийн өдрүүдийн шүүлт, ариусгалтын ажлаа хийхээр одоо ирсэн бөгөөд энэ нь завхарсан хүн төрөлхтөнд үнэхээр их хэрэгтэй. Эзэнд итгэдэг, нүглээ уучлуулсан хүмүүст эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ариусгалт мөн л хэрэгтэй байдаг. Библид: “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14) гэж хэлдэг. Эзэн бол ариун. Бид нүглээ л уучлуулсан боловч нүгэлт уг чанар, сатанлаг зан чанар маань ариусгагдаагүй бол хэдийд ч нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж, байнга гомдоллож, бүр Бурханаас ч урвах чадвартай хэвээр байгаа. Тийм бузар булай, завхралаар дүүрсэн бид яаж Эзэний царайг харах эрхтэй байх юм бэ? Тэр үед л би, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил хэр их чухал болохыг зүрх сэтгэлдээ мэдэрсэн билээ! Хүмүүсийн үзэл, төсөөллийн дагуу Эзэн ирээд, Өөртэйгээ уулзуулахаар хүн бүрийг агаарт гаргасан бол тун бодит бус байх байжээ! Иосеф ах дараа нь, Бурханы шүүлт, гэсгээлтийг хэрхэн хүлээн авсан тухай өөрийнхөө туршлага, гэрчлэлийг надтай нөхөрлөсөн юм. Түүний нөхөрлөл Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг агуулж байгааг би үнэхээр мэдэрлээ. Үүнийг сонсоход үнэхээр сургамжтай байсан бөгөөд Эзэн Есүс үнэхээр ирчихсэн байж таарна гэж би итгэсэн юм. Тиймээс, Эзэнийг ирэхэд угтан авах боломжоо алдахгүйн тулд би Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судлахаар шийдлээ.

Дараа нь Иосеф ах надад “Үг нь махбодоор илэрсэн” номыг өгч, би үнэхээр их баярлав. Тэгээд орой нь байрандаа очсоныхоо дараа Бурханы үгийг уншиж эхэлсэн ба бүхэл шөнөжингөө уншлаа. Би Төгс Хүчит Бурханы энэ үгийг уншсан юм: “Ам чинь хууран мэхлэлт, бузар булай, урван тэрслэлт, биеэ тоосон үгээр дүүрсэн байдаг. Та нар Надад чин сэтгэлийн үг, ариун үг, Миний үгийг туулснаар Надад захирагдсан үгийг хэзээ ч хэлж байгаагүй. Эцэст нь, та нарын итгэл ямар вэ? Та нарын зүрх сэтгэлд ердөө хүсэл, мөнгө л байдаг, оюун ухаанд чинь материаллаг зүйл л байдаг. Өдөр бүр Надаас ямар нэгэн зүйлийг яаж авахаа тооцоолдог. Өдөр бүр Надаас хэчнээн их эд баялаг, хэчнээн их материаллаг зүйл олж авснаа тоолдог. Өдөр бүр, илүү ихийг, илүү өндөр стандартыг эдлэхийн тулд та нар бүр ч их ерөөл өөрсөд дээр чинь бууж ирэхийг хүлээдэг. Хором бүрд та нарын бодол санаанд Би биш, Надаас ирдэг үнэн ч биш, харин та нарын нөхөр, эхнэр, хөвгүүд, охид болон идэж, өмсдөг эд зүйлс чинь байдаг. Та нар яаж бүр их, дээд зэргийн таашаал авч болох талаар л боддог. Гэвч гэдсээ хагартал чихсэн ч та нар цогцос хэвээр бус уу? Гаднаа үнэхээр сайхан хувцсаар өөрсдийгөө гоёсон ч гэсэн, алхаж яваа амьгүй цогцос хэвээр бус уу? Та нар ходоодныхоо төлөө үсээ бууралттал шаргуу ажилладаг ч, Миний ажлын төлөө ширхэг үс ч золиосолдоггүй. Та нар байнга завгүй байж, махан биеийнхээ төлөө, охид хөвгүүдийнхээ төлөө биеэ зүдрээж, тархиа гашилгадаг ч—нэг нь ч Миний хүслийн төлөө санаа зовниж, сэтгэл түгшдэггүй. Та нар Надаас юу олж авна гэж найдсаар байгаа юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн”).

Эдгээр үг яг л миний амьдралын нөхцөл байдлыг илчилж, зүрх сэтгэлд минь яг ямар санагддагийг илчилсэн байлаа. Мөн хөшүүн зүрх сэтгэлийг минь зүсэх давхар иртэй илд мэт байв. Бурхан л хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжилж чадна, Бурхан л хүн төрөлхтний завхралын үнэнийг болон хүний дотор гүн нуугдсан зүйлсийг илчилж чадна гэдгийг би мэдэж байлаа. Эдгээр үг бол Ариун Сүнсний айлдвар, Бурханы дуу хоолой мөн гэж санагдсан юм. Би Эзэнд олон жил итгэж, байнга нүглээ улайж, гэмшиж байсан хэдий ч нүгэлт уг чанар, сатанлаг зан чанар маань ариусгагдаагүй, огтхон ч өөрчлөгдөөгүй гэдгийг Бурханы үгээс мэдэж авлаа. Би Эзэний нэрийг л хүлээн зөвшөөрч байсан боловч зүрх сэтгэлд минь Эзэнд зориулсан зай байсангүй, би Эзэний төлөө өөрийгөө зарлагадаж, ажилласан ч үгүй. Би байнга л яаж илүү их мөнгө олох, махан биеийн зугаа цэнгэлээ хэрхэн ихэсгэх, гэр бүлийнхнээ хэрхэн чинээлэг амьдруулах талаар л анхаарч байсан болохоос Бурханы хүслийг ч нэг ч удаа хайхарч байсангүй. Худал хэлж, байнга нүгэл үйлдэж байгаагаа ч мэддэг байсан боловч энэ талаар ер бодож байсангүй. Бурхан үүрд элэгсэг, үүрд өршөөнгүй байдаг ба намайг нүгэл үйлдсэн ч гэсэн нүглийг минь уучилж, өршөөнгүй хандаж, намайг ерөөнө гэж үргэлж итгэдэг байлаа. Эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлсэн эдгээр айлдварыг уншсаныхаа дараа л би Бурханы зөвт, ариун зан чанарыг харсан бөгөөд Бурханы зан чанарт хэн ч халдаж болохгүй гэдгийг мэдсэн билээ. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт миний дотор Түүнийг хүндлэх хүндлэл төрүүлж, би урьдын байдалдаа маш их харамссан юм. Тэгээд Бурханы өмнө унаж, гашуунаар ийн уйллаа: “Өө Бурхан минь, би Таны эсрэг тэрсэлж, олон зүйл дээр Таныг хуурч, эсэргүүцсэн бөгөөд Таны өмнө очиход зохисгүй. Хийсэн бүхэнд минь шийтгэл л тохирно. Өө Бурхан минь, надад гэмшиж, аврагдах боломж өгсөнд баярлалаа. Одооноос эхлээд би үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн гүйцэтгэж, Таны хайрыг хариулахын тулд чадах бүхнээ хийнэ.” Залбирсныхаа дараа би өөрийн энэ шийдвэрийг бататгалаа: Би Бурханы шүүлтийг хүлээн авч, нүгэл үйлдээд, нүглээ улайдаг амьдралаа өөрчлөх ёстой; илүү их үнэнийг ойлгож, махан биеэ хаях хүчтэй болж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы хүслийг хангахын тулд Бурханы үгийг улам их уншиж, тунгаан бодох ёстой.

Тэр үеэс хойш би, ажлынхаа завсарлагаар Бурханы үгийг уншиж, тунгаан бодохын тулд “Үг нь махбодоор илэрсэн” номыг ажилдаа авч явах болов. Төгс Хүчит Бурханы үгээс би ааш авир, бодол санаа минь хэчнээн завхарсан, тэрслүү болохыг харсан юм. Дараа нь би Бурханы эдгээр үгийг уншлаа: “Чиний залбирал алхам алхмаар, зүрх сэтгэлийн чинь жинхэнэ байр байдал, Ариун Сүнсний ажлын дагуу байх ёстой; мөн Бурханы хүсэл болон хүнээс шаарддаг шаардлагад нийцүүлэн Бурхантай ярилцах ёстой. Чи залбирлаа хэрэгжүүлж эхлэх үедээ эхлээд зүрх сэтгэлээ Бурханд өг. Бурханы хүслийг ухаарахаар бүү оролд, харин зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлэх гэж л хичээ. Бурханы өмнө очих үедээ ингэж хэл: ‘Өө Бурхан минь! Танд би дуулгаваргүй байдаг байснаа өнөөдөр л ухаарлаа. Би үнэхээр завхарсан бөгөөд жигшүүртэй. Би амьдралаа хий дэмий өнгөрөөсөөр иржээ. Өнөөдрөөс эхлээд би Таны төлөө амьдарна. Би утга учиртай амьдралыг амьдран харуулж, Таны хүслийг хангалуун байлгана. Таны Сүнс үргэлж миний дотор ажиллаж, намайг үргэлж гэрэлтүүлж, гэгээрүүлэх болтугай. Би Таны өмнө хүчтэй, цангинасан гэрчлэл хийе. Биднээс харагддаг Таны алдар, Таны гэрчлэл, Таны ялалтын баталгааг Сатанд хараг.’ Ийм маягаар залбирах үед зүрх сэтгэл чинь бүрмөсөн чөлөөлөгдөнө. Ийм маягаар залбирснаар зүрх сэтгэл чинь Бурханд илүү ойртоно, ийм маягаар байнга залбирч чадвал Ариун Сүнс чиний дотор гарцаагүй ажиллана” (Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлыг хэрэгжүүлэх тухай”). Бурханы үгээс би завхарсан зан чанарыг минь шийдвэрлэх хэрэгжүүлэлтийн замыг олсон бөгөөд Бурханд чин үнэнч сэтгэлээр залбирч, завхарсан зан чанарынхаа талаар сэтгэлээ нээж, зүрх сэтгэлдээ юунд хүрэхээр найдаж байгаа тухайгаа Бурханд хэлдэг болж эхэллээ. Би Бурханы үгийн дагуу амьдрахын тулд намайг залж чиглүүлэхийг Бурханаас гуйсан юм. Иймэрхүү залбирлаар дамжуулан Бурхан намайг удирдаж, гэгээрүүлж байгаа нь үргэлж мэдрэгддэг байсан ба зүрх сэтгэл минь итгэл, хүч чадлаар дүүрлээ. Би урьдынх шигээ амьдрахаа больж, зүрх сэтгэлдээ тээж байсан завхарсан бодол, санаандаа нийцүүлэн үйлдэхээ ч болив. Миний амьдрал өөрчлөгдсөн; энэ нь нүгэл үйлдээд, нүглээ улайдаг урьдын доройтсон амьдрал байхаа больсон, харин ч би үнэхээр Бурханы өмнө амьдарч, Бурханы халамж, хамгаалалтыг олж авсан билээ.

2014 оны 7-р сард би Филиппин рүү буцсан бөгөөд тэр үед л би Бурхан Филиппин дэх маш олон ах эгчийг ч бас сонгосон гэдгийг мэдсэн юм. Би үнэхээр их баярлаж байлаа. Одоо би Бурханы үгийг чуулганы ах эгч нартайгаа нөхөрлөдөг, бид чуулганы амьдралаар амьдарч, бие биедээ тусалж, дэмждэг. Бид бүгд үнэнийг эрэлхийлдэг; бас зан чанараа өөрчилж, Бурханаар авруулахаар чармайдаг. Бид бас Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг өөрийн орны хүмүүс болон бусад орны хүмүүст гэрчилдэг, ингэснээр тэд Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн гэдгийг мэдэж, бидэнтэй адилаар Бурханы эцсийн өдрүүдийн авралыг хүртэж болох юм. Төгс Хүчит Бурханд талархъя! Одоо би тун баялаг, аз жаргалтай амьдралаар амьдардаг. Урьдын доройтож, гажуудсан амьдралаасаа бүрэн ангижирсан. Амьдралын зорилго, зүг чигээ олж авахад минь Төгс Хүчит Бурхан л намайг хөтөлсөн юм. Энэ бол утга учиртай амьдралаар амьдрах цорын ганц зам гэдгийг би мэдэрч байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Өөр аргаар аврагдсан нь

Хуан Линь, Хятад Би Пентекостын Чуулган дахь жирийн нэгэн итгэгч байсан бөгөөд Эзэнд итгэж эхэлснээсээ хойш цуглаан алгасаж байсан удаагүй...

Leave a Reply