Эзэнийг хэрхэн угтаж авах ёстой вэ

2022-12-04

Филиппин, Жэнни

Би католик шашинтай айлд төрж, бага залуугаасаа католик шашны зан үйлийг мөрдөж, Эзэний эргэн ирэхийг хүсэн хүлээсэн. Өсөж том болохын хэрээр би үнэнийг илүү их ойлгохоор оролдон Библийг илүү их уншиж эхэлсэн юм. Манай тахилч бас бидэнд судрыг тайлбарлаж өгдөг байсан, жишээлбэл, Илчлэл 1:7: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна.” Эзэн эргэж ирэхдээ үүл хөлөглөн бууж ирнэ, бүх хүн Эзэнийг харна гэж манай тахилч бидэнд хэлсэн. Гэтэл би 20-тойдоо Библийн энэ эшлэлийг уншсан юм: “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ(Матай 24:36). Энэ эшлэлд Эзэнийг эргэж ирэх үед хэн ч мэдэхгүй гэж байгаа ч тахилч Эзэн эргэж ирэхдээ үүл хөлөглөн буун ирж, хүн бүрд харагдана гэж бидэнд хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ? Эзэн яг яаж эргэн ирэх юм бэ? Би маш их будилсан. Нэг цуглаан дээр би өөр нэг тахилчтай уулзаж асуусан ч тэр тахилч надад “Эзэн эргэж ирэхдээ үүл хөлөглөн бууж ирнэ гэж Библид тов тодорхой байгаа. Энэ талаар хэт их судлах шаардлагагүй. Итгэж байхад л болно” гэсэн. Би тахилчийн хандлагад үнэхээр урам хугарсан. Би тэр зөгнөлийн жинхэнэ утгыг ойлгохоор эрмэлзсэн ч Католик Сүмд бид зүгээр л залбирч, зан үйл үйлдэж өдөр хоногоо өнгөрүүлдэг. Гэхдээ эдгээр зүйл надад ямар ч хангалт, Эзэний үгийн талаарх ойлголтыг өгөөгүй. Би аажмаар Католик Сүмийг сонирхохоо болж, сурсан зуршлаараа л Масс руу явсаар байлаа.

2001 онд би гадаадад ажиллахаар явсан юм. Нэг өдөр, хамт ажилладаг хүн намайг Христийн шашны цуглаанд оролцохыг урилаа. Би тэндээс үнэний талаар мэдэж магадгүй гэж бодоод төөрөгдлийг минь шийдвэрлэхийг пастороос нь хүсэхэд тэр пастор эргэлзэлгүйгээр “Библид энэ тухай маш тодорхой бичсэн болохоор дэмий тайлбар шаардлагагүй. Эзэн эргэж ирэхдээ үүл хөлөглөн бууж ирэхийг бид мэдээж харна” гэж хариулсан. Би пасторын хариултад маш их урам хугарч, миний асуудал шийдвэрлэгдэлгүй үлдсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ урсгалаас ч бас ямар нэг хангалт олж чадахгүйгээ мэдээд, дотор улам хоосон оргиж, хариулт олох хүсэл минь улам л нэмэгдсэн. Тиймээс би Христийн бусад байгууллагад очиж эхэлсэн ч аль нь ч төөрөгдлийг минь шийдвэрлэж чадаагүй. Би яаран Эзэнд залбирч, “Өө Эзэн минь, намайг залж чиглүүлэх зөв сүм, зөв хүнийг олоход минь туслаач, ингэснээр би үнэнийг ойлгож, төөрөгдлөө шийдвэрлэнэ” гэсэн.

Тэгтэл миний хувьд үнэхээр онцгой өдөр болох 2019 оны 1-р сарын нэг өдөр Австралийн нэг эгч намайг Фэйсбүүк дээр найзаар нэмэхэд “Ухаалаг охид гэж юу вэ?”, “Залбирлаа яаж Бурханд сонсгох вэ?” гэх зэрэг Фэйсбүүк дээрээ шэйрлэсэн зарим нийтлэлийг нь би харсан. Агуулга нь бүгд маш шинэлэг, үүнд үнэн байгаа юм шиг, энэ эгчийн сүм миний асуултад хариулж чадах юм шиг санагдсан. Дараа нь эгч надаас цуглаанд оролцмоор байна уу гэж асуухад би баяртайгаар зөвшөөрлөө. Цуглаан дээр Камила эгч “Өнөөдөр бид Эзэн эцсийн өдрүүдэд яг яаж ирэх талаар нөхөрлөнө” гэсэн. Тэгж хэлэхийг нь сонсоод би их гайхсан. Энэ бүх хугацаанд миний будилж байсан зүйл энэ биш үү гээд би эгчийн нөхөрлөхийг тэсэн ядан хүлээсэн. Камила эгч: “Илчлэл номд байдаг зөгнөл болох ‘Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна(Илчлэл 1:7) гэдгийг уншаад, Эзэн эргэж ирэхдээ үүл хөлөглөн буун ирж, бүх хүнд харагдана, үнэхээр сүрлэг үзэгдэл тохиож, тэнгэрээс одод унаж, тэнгэр, газар доргино гэж маш олон хүн боддог. Гэхдээ энэ үзэл бодол зөв үү? Үнэндээ Эзэний эргэн ирэлтийн тухай зөгнөсөн өөр эшлэлүүд Библид байдаг, жишээ нь ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ(Илчлэл 16:15), ‘Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ(Матай 24:36). Эдгээр эшлэлд Эзэн эргэж ирэхдээ ‘хулгайч мэт’ ирнэ, хэзээ гэдгийг нь хэн ч мэдэхгүй гэдэг. Эзэн чимээгүй, нууцаар ирнэ, Эзэний эргэн ирэлтийг хэн ч мэдэхгүй гэдгийг энэ эшлэлүүд бидэнд хэлдэг. Эзэн эргэж ирэхдээ хүн болгонд харагдахаар үүл хөлөглөн хүний өмнө гарч ирвэл энэ зөгнөлүүд яаж биелэх юм бэ?” гэсэн. Эгчийн хэлсэн зүйлд би цочирдсон. Эзэн “хулгайч мэт”, чимээгүй ирнэ гэдгийг анх удаа сонссон минь тэр байлаа. Тахилч, пасторууд яахаараа энийг дурдаагүй юм бэ? Гэхдээ хэрвээ Эзэн “хулгайч мэт” ирэх юм бол энэ нь Эзэн үүл хөлөглөн буух замаар эргэн ирэх тухай зөгнөлтэй зөрчилдөх биш үү? Би энийг тодорхой мэдэхийг үнэхээр хүссэн. Эгч үргэлжлүүлэн нөхөрлөж, “Үнэндээ Эзэний эргэн ирэлтийн тухай зөгнөлүүд бүгд биелнэ. Ердөө үйл явц, дарааллын асуудал л байгаа. Эхлээд Эзэн нууцаар бие махбодтой болон ирж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах үнэнийг илэрхийлнэ, дараа нь бүх хүн, бүх улс үндэстний өмнө ил тод харагдахын тулд үүл хөлөглөн бууж ирнэ. Эзэний эргэн ирэлтийн тухай бүх зөгнөл ингэж биелнэ” гэсэн. Тэр эгчийн нөхөрлөл үнэхээр нүдийг минь нээж, Эзэний ирэх хоёр арга зам байдаг болж таарч, би эгчийн тайлбартай бүрэн санал нийлсэн. Тэгээд илүү ихийг мэдэхийг үнэхээр хүссэн учраас “Та дөнгөж сая Эзэн бие махбодтой болж нууцаар ирнэ гэлээ. Энэ юу гэсэн үг юм бэ?” гэж эгчээс асуухад эгч надад Библийн хэдэн эшлэлийг уншиж өгсөн: “Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ(Лук 12:40). “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно(Лук 17:24–25). “Гэхдээ хүний Хүүгийн ирэлт нь ч бас Ноагийн өдрүүд шиг байх болно(Матай 24:37). Дараа нь эгч нөхөрлөж, “Энэ бүх эшлэлийн түлхүүр үг юу болохыг та харж байна уу? Энэ эшлэлүүд бүгд ‘хүний Хүү’-г дурдаж, Эзэн эргэж ирэхдээ хүний Хүү болж нууцаар бууж ирнэ гэдгийг харуулдаг. Тэгвэл ‘хүний Хүү’ гэж юу гэсэн үг вэ? Энэ нь Бурхан бие махбодтой болохыг хэлдэг. Ехова Бурхан Сүнс учраас хүний Хүү гэж нэрлэж болохгүй шиг Бурхан Сүнс байсан бол хүний Хүү гэж нэрлэгдэхгүй байсан. Эзэн Есүс бие махбодтой болсон Бурханы Сүнс байсан учраас Түүнийг хүний Хүү гэдэг. Хэдийгээр Эзэн Есүс эгэл жирийн хүн шиг харагддаг, хүнээс төрсөн, хэвийн хүн чанартай байсан боловч дотор нь Бурханы Сүнс оршдог, бие махбодтой болсон Бурхан байсан. Тиймээс Эзэн Есүс Өөрийнхөө эргэн ирэлтийг ‘хүний Хүүгийн ирэлт’ гэж зөгнөсөн нь Эзэн Есүс эргэж ирэх үедээ шууд сүнслэг биеэр биш, бие махбодоор харагдана гэдгийг харуулдаг” гэсэн. Эгчийн нөхөрлөлөөс би “хүний Хүү” гэдгийн жинхэнэ утгыг ойлгож авч, Эзэн нууцаар бууж ирнэ гэдэг нь Бурхан бие махбодтой болж гарч ирэхийг хэлж байгааг бас мэдэж авсан. Энэ нөхөрлөл Библитэй нийцэж байсан. Эгч цааш нь ингэж нөхөрлөсөн: “Тиймээс Эзэн эргэж ирэхдээ эхлээд бие махбодтой болж нууцаар буун ирж, Өөрийнх нь сэнтийн өмнө өргөгдсөн бүх хүнийг цэвэрлэж, аврах, гамшгийн өмнө бүлэг ялагчдыг бий болгохын тулд үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийнэ. Энэ бүлэг ялагчдыг бий болгомогц агуу гамшиг ирж, Бурхан мууг шийтгэж, сайныг шагнаж эхэлнэ. Тэгээд Бурхан үүл хөлөглөн бууж ирж, хүн төрөлхтний өмнө ил тод гарч ирнэ, энэ үед бүх хүн төрөлхтөн уйлна. Тэгвэл тэд яагаад уйлах вэ? Яагаад гэвэл, Бурханыг бие махбодоор нууцаар бууж ирэх үед олон хүн Түүнийг Бурхан гэж танихгүй, Тэр эгэл жирийн, сүрлэг биш харагдах учраас Түүнийг Бурхан гэж үзэхгүй. Тэд Бурханыг хүлээн авдаггүйгээр зогсохгүй, бас яллаж, эсэргүүцэж, голдог. Дараа нь Эзэн сайныг шагнаж, мууг шийтгэхээр үүл хөлөглөн ил тод бууж ирэх үед тэд үнэндээ эргэн ирсэн Эзэн Есүсийг яллаж, эсэргүүцэж байснаа харах боловч тэр үед хэтэрхий оройтсон байх тул уйлж, шүдээ хавирахаас өөрийг хийж чадахгүй. Энэ үед Илчлэл 1:7-д байдаг ‘Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна’ гэх зөгнөл бүрэн биелнэ! Тиймээс Эзэнийг бие махбодоор ажиллахаар ирэхэд угтан авах нь бидний хувьд хамгийн чухал. Үүл хөлөглөн бууж ирэх хүртэл нь хүлээвэл хэтэрхий оройтсон байх болно.” Эгчийн нөхөрлөлийг сонссоны дараа шоронд маш удаан хугацаанд хоригдож байгаад эцэст нь суллагдах шиг санагдаж, гэрлийг харж, үнэхээр тайвширсан. Тэр эгчийн нөхөрлөл миний төөрөгдлийг шийдвэрлэж, Эзэний эргэн ирэлтийн нууцыг ойлгуулсан. Эгчийн чуулган Ариун Сүнсний ажилтай юм шиг санагдаж, дараагийн цуглааныг би тэсэн ядаж хүлээсэн.

Санаанд оромгүй зүйл гэвэл, дараагийн цуглааны үеэр эгч надад нэг цочирдмоор мэдээлэл хэлж, “Эзэн аль хэдийн эргэн ирж, Төгс Хүчит Бурхан болж бие махбодтой болоод, олон үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байгаа...” гэлээ. Энийг сонсоод би баярлан гайхаж, догдолж, маш их сониучирхсан. Эзэний эргэн ирэлтийг хэн ч мэдэхгүй гэж Библид байдаг байхад тэд яаж мэдсэн юм бол? Тэгээд би эгчээс энэ тухай асуулаа. Эгч надтай тэвчээртэй нөхөрлөж, “Эзэний эргэн ирэлтийг хэн ч мэдэхгүй юм бол бид яаж Эзэнийг угтаж авах вэ? Үнэндээ Библид бичсэнээр ‘Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ(Матай 24:36). Энэ эшлэл нь Эзэний эргэн ирэх тогтсон цагийг хэн ч мэдэхгүй боловч Эзэнийг үг хэлж, ажиллаж эхлэхэд хүмүүс үгээс нь Бурханы дуу хоолойг таньж, Эзэн эргэж ирснийг мэдээд, улмаар Эзэнийг угтаж авна гэсэн утгатай. Энэ нь Эзэн Есүсийн зөгнөлийг биелүүлдэг, ‘Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг(Иохан 10:27). ‘Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20). Энэ нь Эзэн Есүс ажиллахаар ирсэн үетэй яг адилхан. Петр, Иохан, Иаков, Матай болон бусад нь анх Эзэн Есүс бол Мессиа гэдгийг мэдээгүй боловч Эзэн Есүстэй холбоо тогтоож, үгээс нь Бурханы дуу хоолойг таньсныхаа дараа Мессиа гэдгийг нь мэдсэн. Дараа нь Петр, Иохан болон бусад хүн Эзэний сайн мэдээг хаа сайгүй түгээж эхэлсэн. Ингэснээр Эзэний авралыг улам олон хүн мэддэг болж, аажмаар дэлхий дахинд итгэгчид нэмэгдсэн. Тиймээс Эзэний эргэн ирэлтийг угтан авах нь хэзээ эргэн ирэхийг нь мэддэг эсэхээс хамаарахгүй, харин хэн нэгэн хүн Эзэний эргэн ирснийг гэрчлэх үед бид судалж чадах эсэх, Эзэнийг ярих үед дуу хоолойг нь таньж чадах эсэхээс хамаарна. Ийм маягаар бид Эзэнийг угтан авч чадна” гэсэн. Эзэний үгийн талаарх нөхөрлөлөөр миний төөрөгдөл шийдвэрлэгдсэн учраас би эгчийн нөхөрлөлтэй үнэхээр санал нийлсэн. Өмнө нь би үргэлж төөрөлдөж, “Бид яг яаж Эзэнийг угтан авах ёстой юм бэ? Залбирч, дүрэм журмыг мөрдөж хэвшсэнээр Эзэнийг баярлуулж, угтан авах боломжтой юу?” гэж гайхширдаг байсан. Харин одоо би ойлгосон, Бурханы дуу хоолойг сонссоноор л Эзэний эргэн ирэлтийг угтан авч чадна. Тэгээд, тэр хоёр цуглаанаас олж авсан гэгээрэл католик шашинтай байхдаа олж авсан зүйлээс хамаагүй илүү юм гэдгийг би мэдэрч, илүү их үнэнийг мэдэж авахыг хүссэн, учир нь Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн гэдэгт илүү итгэлтэй болоход минь туслах байлаа. Тиймээс би эгчээс өөр нэг асуулт асууж, “Эцсийн өдрүүдэд Эзэн эхлээд бие махбодоор нууцаар бууж ирнэ, дараа нь үүл хөлөглөн ил тод гарч ирнэ, энийг би ойлгож байгаа ч яагаад Эзэн эхлээд бие махбодтой болдог юм бэ? Яагаад шууд сүнс хэлбэрээр гарч ирдэггүй юм бэ?” гэсэн.

Эгч нөхөрлөж, “Бурхан бие махбодоор гарч ирж, ажиллах нь бүхэлдээ Бурханы ажлын хэрэгцээ, бас завхарсан хүн төрөлхтний хэрэгцээнд тулгуурладаг” гэсэн. Дараа нь эгч надад Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгийг уншиж өгсөн юм. “Бурхан хүнийг аврахдаа Сүнсний арга барил, Сүнсний ялгамж чанарыг шууд ашиглан хийдэггүй, учир нь хүн Түүний Сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, мөн ойртож ч чадахгүй. Хэрвээ Тэр Сүнс байдлаар хүнийг шууд аврахаар оролдсон бол хүн Түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадаад хэлбэртэй болоогүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Учир нь хэн ч Еховагийн үүлэнд дөхөн очиж хүн Түүнд ойртох ямар ч аргагүй байдаг. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, өөрөөр хэлбэл, Өөрийн болох гэж буй махбодод үгээ оруулснаар л Тэр Өөрийг нь дагадаг бүх хүнд үгийг биечлэн оруулж чадна. Тэр үед л хүн өөрийн биеэр Түүний үгийг харж, сонсож, түүнчлэн Түүний үгийг эзэмшиж, үүгээр дамжуулан бүрэн аврагдаж чадна. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг хүртэж чадахгүй байсан бөгөөд ганц ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүн төрөлхтний дунд ажилласан бол бүх хүн цохиулж, эсвэл Бурхантай холбогдох ямар ч аргагүйн улмаас Сатанд бүрмөсөн олзлогдох байв… Бурхан махбод болсноор л хүмүүстэй хамт амьдарч, дэлхий ертөнцийн зовлонг туулж, хэвийн махан биед амьдарч чадна. Зөвхөн ийм маягаар л Тэр, бүтээгдсэн зүйлийн хувиар хүмүүст хэрэгтэй байдаг бодитой үгээр хүмүүсийг хангаж чадна. Хүн бие махбодтой болсон Бурханаар дамжуулан Бурханаас бүрэн аврал хүртдэг болохоос биш, залбирлынхаа хариуд тэнгэрээс шууд хүртдэггүй. Хүн мах, цуснаас бүрдсэн учраас Бурханы Сүнсэнд ойртох нь бүү хэл, Түүний Сүнсийг харах ямар ч аргагүй байдаг. Хүн Бурханы махбод болсон биетэй л харилцаж чадах бөгөөд үүгээр л дамжуулан бүх зам, бүх үнэнийг ойлгож, бүрэн авралыг хүлээн авч чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4). “Завхарсан хүний хувьд үнэн зөв үгс, эрэлхийлэх тодорхой зорилго болон харж, хүрч болох ажил л хамгийн үнэ цэнтэй юм. Бодитой ажил, цагаа олсон удирдамж л хүний дур сонирхолд таарч тохирдог бөгөөд бодит ажил л хүнийг завхарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Үүнийг бие махбодтой болсон Бурхан л биелүүлж чадна; бие махбодтой болсон Бурхан л хүнийг урьдын завхарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй). Тэгээд эгч нөхөрлөлөө үргэлжлүүлсэн: “Библид ингэж зөгнөсөн: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17). Энэ зөгнөлүүдээс бид Эзэн эргэж ирэхдээ илүү их үг хэлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийнэ гэдгийг мэдсэн. Энэ ажлыг хамгийн сайн үр дүнд хүргэхийн тулд Бурхан махбодоор ирж, ажиллах ёстой. Бурханы Сүнс бидэнд харагдашгүй, баригдашгүй учраас, Бурханы Сүнсний ганц л үг биднийг сандаргаж, айлгах учраас бид Бурханы Сүнсэнд ойртож зүрхлэхгүй, Бурханы Сүнстэй харилцах аргагүй байна. Тэгвэл бид үнэнийг яаж ойлгох юм бэ? Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд махбодоор ирэх нь хамгийн сайн үр дүнд хүрэх арга зам. Бидний дунд хүний Хүү болон амьдарвал бидний хувьд Бурхантай харилцахад маш амархан. Бас Бурхан хүний хэлийг ашиглан хэдийд ч, хаана ч үнэнийг илэрхийлж, биднийг залж чиглүүлэх үнэн зөв үгийг хэлж, асуулт, төөрөгдлийг маань шийдвэрлэж чадна. Тэгвэл бид Бурханд хүсэлд юу нийцэхийг таамаглаж, сохроор тэмтчих шаардлагагүй. Яг л Эзэн Есүсийг ажиллахаар ирэхэд Петр Түүнээс ‘Эзэн минь, ах дүү маань миний эсрэг бурууг үйлдвэл би түүнийг хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу?’ (Матай 18:21). гэж асуухад Эзэн Есүс шууд ‘долоон удаа биш, харин дал дахин долоон удаа(Матай 18:22) гэж хариулсантай адил. Эзэн Петрт яаж хэрэгжүүлэх ёстойг нь тодорхой хэлж өгсөн. Ингэснээр хүмүүс Бурханы хүслийг амархан ойлгож, үнэнийг яаж хэрэгжүүлэх ёстойгоо мэдэж чадна. Эзэн Есүс бас хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа харж, харилцдаг, амархан ойлгож чадах зүйлийг ашиглан сургаалт зүйрлэл зохиосон. Жишээ нь, хөрөнгийн тухай сургаалт зүйрлэл, үрийн сүүл, буудайн тухай сургаалт зүйрлэл, тариачны тухай сургаалт зүйрлэл, гичийн үрийн тухай сургаалт зүйрлэл гэх мэт. Энэ нь хүмүүст үнэнийг илүү сайн ойлгуулж, хүн төрөлхтөнд тавих Бурханы хүсэл, шаардлагыг ойлгуулж, бас Бурханы сайхан сэтгэл, ойр дотно байдлыг үнэхээр мэдрүүлсэн. Энэ нь бүгд Бурхан бие махбодтой болох үеийн Бурханы үг, ажлын үр дүн. Үүний адилаар бие махбодтой Төгс Хүчит Бурхан хүмүүсийн дунд үг хэлж, ажиллаж, маш бодитой байдлаар хүмүүстэй харилцаж, нүүр тулан ярилцаж, Бурханы 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц, Бурханы ажлын гурван үе шатны үнэн, Бурхан бие махбодтой болохын нууц, хүн төрөлхтнийг Сатан завхруулсан тухай үнэн болон өөр өөр төрлийн хүмүүсийн төгсгөлийг илчилсэн... Энэ нь Бурханы зан чанар, ажлыг илүү их, гүн гүнзгий ойлгох боломжийг бидэнд олгосон. Үүний зэрэгцээ Бурхан хүн төрөлхтний хэрэгцээний дагуу хэдийд ч, хаана ч үнэнийг илэрхийлж, бидний сатанлаг зан чанар, Бурханы талаарх янз бүрийн үзэл, төсөөллийг илчилж, бидний итгэлийн гажуудлыг засаж залруулдаг. Төгс Хүчит Бурхан бас бидэнд ёрын муугаас ангижирч, Бурханы авралыг хүртэх замыг өгсөн, жишээлбэл, яаж Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх, яаж үнэнч шударга хүн байх, яаж Бурханыг хүндэлж, дуулгавартай дагаж, хайрлах гэх мэт. Төгс Хүчит Бурханы үгээс бид завхарсан зан чанараа улам их мэдэж авч, өөрсдийгөө үнэн голоосоо үзэн ядаж, үнэхээр гэмшдэг. Бид бас Бурханы хүсэл, шаардлагыг ойлгож, Бурханы зан чанар, Бурхан хэнийг аварч, хэнийг таягдан хаядгийг бага зэрэг мэдэж авдаг. Энэ нь үнэнийг зөв хэрэгжүүлж, эцэст нь ёрын мууг таягдан хаяад, Бурханы авралыг хүртэх цорын ганц зам” гэсэн.

Энийг сонсоод би ойлгож, эгчид хандан, “Би одоо ойлголоо. Бурхан махбодоор гарч ирж, ажиллахгүй бол бидний хувьд үнэнийг ойлгоход хэцүү байна, харин Бурхан бие махбодтой болж, хүний хэлээр үг хэлбэл бид ойлгоход амархан болж, бидний хувьд үнэнийг зөв хэрэгжүүлж, Бурханы хүслийг мөрдөх боломжтой болох юм байна” гэсэн.

Дараа нь эгч надад Төгс Хүчит Бурханы үгийн дахиад хоёр хэсгийг уншиж өглөө. “Энэ удаа Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэл жирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнээс гадна, энэ нь Бурханы махбод болсон хоёр дахь бие төдийгүй, бас махбодод Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл жирийн махбод. Чи Түүнээс бусдаас онцгойроод байх зүйл юу ч олж харж чадахгүй ч урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн жаахан махбод л Бурханаас ирсэн үнэний бүх үгийн биелэл болж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гүйцэтгэж, хүнд ойлгуулахын тулд Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлдэг. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү дагуулах чиний хөтөч юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?). “Өнөөдөр хүмүүсийн хардаг зүйл бол хүнтэй адилхан, нэг хамар, хоёр нүдтэй, гойд зүйлгүй Бурхан ч гэлээ, хэрэв энэ хүн байгаагүй бол тэнгэр, газар асар их өөрчлөгдөх байсан, мөн энэ хүн байгаагүй бол тэнгэр бүүдийж, газар дэлхий эмх замбараагүй байдалд автан, бүх хүн төрөлхтөн өлсгөлөн, тахал дунд амьдрах байсан гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулна. Хэрэв бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд та нарыг аврахаар ирээгүй бол Бурхан бүх хүн төрөлхтнийг аль эрт тамд устгах байсан; хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үүрд хүнд нүгэлтэн болж, үргэлжийн мөнхөд цогцос болох байсныг Тэр та нарт харуулна. Хэрэв энэ махбод байгаагүй бол бүх хүн төрөлхтөнд зайлахын аргагүй гамшиг нүүрлэж, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы оноох илүү хүнд шийтгэлээс зайлж зугтах боломжгүй болох байсныг та нар мэдэх ёстой. Хэрэв энэхүү эгэл жирийн махбод төрөөгүй бол та нар бүгд амьдарч чадахгүй атлаа амьдрал гуйж, үхэж чадахгүй мөртөө үхлийн төлөө залбирах байдалд орох байлаа. Хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үнэнийг олж авч, өнөөдрийн Бурханы сэнтийн өмнө ирж чадахгүй, харин жигшүүрт нүглийнхээ улмаас Бурханд шийтгүүлэх байсан юм. Хэрвээ Бурхан махбодоор эргэж ирээгүй бол хэнд ч аврагдах боломж олдохгүй байх байсан; энэ махбод ирээгүй бол Бурхан аль эрт хуучин эрин үеийг төгсгөх байсан гэдгийг та нар мэдсэн үү? Ийм байтал, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханыг та нар голсоор байж чадна гэж үү? Та нар энэхүү эгэл жирийн хүнээс маш их ашиг тус хүртэж чадах байтал яагаад Түүнийг баяртайгаар хүлээн авахгүй байна вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?). Тэгээд эгч нөхөрлөж, “Бие махбодтой болсон Бурхан бол бүх үнэний эх сурвалж, хаанчлалд орох бидний үүд хаалга. Бид эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханыг хүлээн авснаар Түүнээс бүх үнэнийг олж авч, Бурханы зөвт зан чанарыг ойлгох боломжтой болно. Тэр үед л бид Бурханы сайшаалыг хүртэж, тэнгэрийн хаанчлалд орж чадна. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг аврах шүүлтийн ажлыг хийхээр ирэхгүй бол бид сатанлаг зан чанараа цэвэрлэж, өөрчилж чадахгүй, Сатаны завхралд үргэлжлүүлэн өртөж, Бурханыг улам их эсэргүүцэж, эцэст нь гай гамшигт устгагдах байсан. Тиймээс Эзэний эргэн ирэлтийг угтан авч, Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч чадна гэдэг бидний хувьд үхэл, амьдралын асуудал юм! Бид туйлын болгоомжтой байж, маш ховор энэ боломжийг шүүрэн авах ёстой! Зөвхөн Эзэнийг хүлээн авдаг ч эцсийн өдрүүд дэх Христийг хүлээн авдаггүй хүмүүс эцэст нь аврал хүртэж чадахгүй” гэсэн.

Эгчийн уншсан Төгс Хүчит Бурханы үгийг сонсоод эдгээр үг Бурханаас ирсэн, эгэл жирийн ямар ч хүн айлдаж чадахгүй гэж надад санагдсан. Бас Бурханы үгээс хүн төрөлхтнийг гэх анхаарал халамжийг нь мэдэрсэн юм. Бурхан эцсийн өдрүүдэд газар дээр бие махбодтой болж, биднийг Сатаны завхралаас аврахын тулд үнэнийг биечлэн илэрхийлсэн. Бурхан ингэж ажилладаг нь тэр чигтээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Биднийг гэх Бурханы хайр асар их! Би маш их догдолж, эцсийн өдрүүд дэх Бурханы сайн мэдээг сонсохоор үнэхээр ерөөгдсөнөө мэдэрсэн. Би зүгээр л Төгс Хүчит Бурханы үгийг илүү их уншихыг хүссэн, ганц ч цуглааныг алгасахыг хүсээгүй. Завгүй ажилтай байсан ч, эсвэл өвчтэй байсан ч бүр их үнэнийг ойлгох гэсэндээ цуглаанд оролцохыг хүссээр байсан. Дараа нь би бусадтай хамт цугларч, Төгс Хүчит Бурханы үгийг маш их нөхөрлөж, жинхэнэ Христ, хуурамч Христүүдийн хоорондох ялгаа, Бурхан бие махбодтой болохын нууц, Бурхан, Библи хоёрын харилцааг ойлгож авч, бас Төгс Хүчит Бурханы Чуулганы маш олон кино, видеог үзэж, Бурхан бүлэг ялагчдыг Хятадад аль хэдийн бий болгосныг харсан. Илчлэлийн зөгнөлүүд биелсэн. Судалж үзээд би эцсийн өдрүүд дэх Бурханы ажилд итгэлтэй болж, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг тогтоож, Эзэнийг угтаж авсан! Би маш их догдолсон. Эзэний эргэн ирэлтийг угтан авч чаддаг байх нь миний хувд үнэхээр үнэлж баршгүй зүйл. Би үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийг түгээх үүрэг гүйцэтгэж, Бурханы ажлыг гэрчилж, Бурханы илрэлтийг хүсэн эрмэлздэг илүү олон хүнийг Бурханы өмнө авчрахыг хүсэж байна. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Библи Эзэнийг төлөөлж чадах уу?

Шянван, Малайз Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах...

Ачлалгүй хүү эргэн ирсэн нь

Рүүт, АНУ Би өмнөд Хятадын жижиг тосгонд, элэнц эмээгийн үеэс л итгэгч байсан гэр бүлд төрсөн юм. Хүүхэд насны минь жаргалтай өдөр хоногууд...

Өөр төрлийн хайр

Чэншинь, Бразил 2011 онд тохиолдлоор олдсон боломжоор, би Хятадаас Бразилд ирсэн юм. Намайг яг ирэх үед, нүд минь шинэлэг, шинэхэн...