Эцсийн өдрүүдэд Бурханы авралыг хүлээн зөвшөөрсний дараа бид шинэ амьдралыг олж авдаг
Би гоо сайханч, харин манай нөхөр фермер юм. Бид хоёр Малайзад хайраа олох гэж байгаа эмэгтэйчүүдэд зориулсан уламжлалт үйл ажиллагаа болох жүрж шидэх арга хэмжээн дээр танилцсан билээ. Хуримыг маань нэг жилийн дараа пастор гэрчилж, чуулганд зохион байгуулсан юм. Гэрлэлтийн маань төлөөх пасторын залбиралд би маш их сэтгэл хөдөлсөн бөгөөд хэдийгээр шашин шүтлэггүй байсан ч “Энэ эрэгтэй намайг эргэж буцалтгүй нандигнаж, харж халамжлан, насан туршийн минь хань байх болтугай” гэж Бурханаас чимээгүйхэн гуйлаа.
Гэр бүлийн амьдралаа эхэлсний дараа нөхөр бид хоёрын хооронд зөрчилдөөн ар араасаа гарах болов. Нөхөр маань өглөө бүр ногоо зарахаар үүрийн 4 цагт гэрээс гараад оройн 7 цаг өнгөртөл эргэж ирдэггүй, харин миний ажил оройн 10 цаг өнгөртөл тардаггүй байлаа. Бид хамтдаа маш бага цагийг өнгөрүүлдэг байв. Би эцэж цуцсан байдалтай сажилсаар гэртээ ирээд нөхрийнхөө анхаарал, халамж, ойлголтыг хүртэнэ гэж маш их найддаг байсан юм. Ажил маань ямаршуу байсан, би аз жаргалтай байсан эсэхийг нөхөр маань асуугаасай гэж хүсдэг байв. Гэвч харамсалтай нь намайг ажлаасаа харьж ирэх бүрийд нөхөр маань телевиз үздэггүй юм аа гэхэд утсаа оролдон, заримдаа бүр надтай мэндэлдэггүй байлаа. Намайг зүгээр л байхгүй мэт аягладаг байв. Үүнээс үүдэн би үнэхээр их гуньж гутарч, яваандаа нөхөртөө сэтгэл дундуур байх болсон юм.
Нэг удаа би үйлчлүүлэгчтэйгээ санал зөрөлдсөн бөгөөд үнэхээр унтууцаж, хэлмэгдсэн мэт санагдаж байв. Гэртээ харьсныхаа дараа, нөхөр маань намайг тайвшруулна гэж найдсандаа энэ талаар сэтгэлээ уудалсан боловч гайхмаар нь манай нөхөр утсаараа тоглож байхдаа намайг дөнгөн данган сонссон болоод, бараг анхаарал тавьсангүй. Тэгээд тэрээр толгой гудайлган, шууд утсаа үргэлжлүүлэн оролдов. Намайг огт тоохгүй байгаад нь би үнэхээр их гонсойсон болохоор нөхөр лүүгээ дайрч очоод, “Чи чулуунаас бүтсэн хүн үү? Ярилцаж ч чадахгүй нь уу? Чи хүнд анхаарал тавьдаг юм уу?” гэж хашхичлаа. Намайг ийм ууртай байгааг хараад нөхөр маань хариу хэлсэнгүй. Чимээгүй байх тусам нь миний уур улам буцалсан юм. Нөхрөөрөө үг хэлүүлэхээр эргэлт буцалтгүй шийдэн, үглэсээр л байлаа. Гэнэт нөхөр маань над руу: “Одоо боллоо юм биш үү?” гэж хашхирав. Би үүнд нь улам ч их уурлаж, бүр их хэлмэгдсэн мэт санагдсан тул нөхөртөө учирлахаар оролдсоор байлаа. Эцэст нь нөхөр маань ам нээхээс бүр татгалзсан тул бид хоёрын хэрүүл ингэсгээд дууссан юм. Өөр нэг удаад, нөхөр маань миний сэтгэлийг засах гэж хичээнэ гэж бодон, ажил дээр сэтгэл дундуур байсан зүйлийнхээ талаар нөхөртөө гомдоллотол нөхөр маань харин “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. Чи бусад хүний асуудлыг л харах юм—өөрийгөө нэг харвал яасан юм бэ?” гэж гэнэт мөс шиг хүйтнээр хариуллаа. Би тэр дороо багтартлаа уурлаж, бодож санаж байгаагаа өөрийн эрхгүй түүнд хэлэв. Тэгээд хорсолд автан, “Энэ ямар гээч хүн бэ? Яагаад ийм хүнтэй гэрлэчхэв ээ? Миний сэтгэлийг ерөөсөө бодохгүй юм—намайг тайтгаруулах ганц ч үг хэлэхгүй юм!” гэж бодлоо. Тэр цагаас хойш би ажил дээр юу болсон талаар нөхөртөө ярихаа бараг бүрмөсөн больсон юм. Дараа нь нэг удаа нөхөр маань миний ажлын талаар асуух гэж үзсэн ч би нөхрөө огт тоомооргүй санагдсан билээ. Аажмаар нөхөр маань надаас юуны ч талаар асуухаа болилоо. Бидний ярилцдаг нийтлэг сэдэв улам бүр цөөрч, бухимдмаар зүйл гарах болгонд би зүгээр л найз дээрээ очиж, сэтгэлээ уудалдаг болсон юм. Заримдаа би ярьж хөөрсөөр оройтож, шөнө дунд өнгөртөл гэртээ харьдаггүй байв. Намайг маш орой гэртээ ирлээ ч гэсэн нөхөр маань тоодоггүй мэт байсан бөгөөд гэрээ зочид буудал мэт үзлээ л гэж хэлдэг байлаа. Би үнэхээр гутарч, нөхөртөө улам сэтгэл ханамжгүй болсноос үүдэн бид хоёр тун ойр ойрхон хэрэлдэж, маргалдах болсон юм. Бид хоёр хоёулаа зовж байлаа. Би ийм маягаар үргэлжлүүлэхийг хүсээгүй тул боломж олдвол нөхөртэйгөө сайн ярилцахаар шийдэв.
Нэг өдөр оройн хоолны дараа би нөхрөөсөө: “Чи намайг үнэхээр тэсвэрлэж ч чаддаггүй юм аа даа? Яагаад намайг огт хайхардаггүй юм бэ? Надад асуудал байвал зүгээр шууд хэлчих” гэж асуулаа. Хариуд нь ганц ч үг хэлэхгүй болохоор би нөхрөө шалсаар л байв. Гэнэт нөхөр маань ууртайгаар, “Ийм олон долоон юм асуухаа болиоч! Чиний бүх зүйл асуудалтай—би үүнээс чинь залхаж байна!” гэж хашхичлаа. Нөхрөөсөө ийм хариулт сонсоод уур минь буцалж, бид хоёр дахин маргаж, бие бие рүүгээ дайрч эхэллээ. Хэсэг хугацаанд ингэсний эцэст нөхөр минь намайг түлхчихэв. Би гишгэл алдан буйдан руу унасан юм. Нөхөр минь миний өмнөөс гар далайж байхыг харах туйлын сэтгэл шимшрэм байлаа. “Маш няхуур сонгосон нөхөр минь энэ гэж үү? Маш их итгэл найдлага өвөрлөж явсан гэрлэлт минь энэ гэж үү? Тэр надад яаж ингэж хандаж чадав аа?” гэж бодогдов. Тэр үеэс хойш би нөхөртөө ямар ч найдлага тавихаа болилоо.
2016 оны 4-р сард санаандгүй тохиолдлоор нэг эгч Эзэн Есүсийн сайн мэдээг надтай хуваалцсан юм. Эзэн биднийг хайрладаг бөгөөд биднийг аврахын тулд загалмайд цовдлогдсон гэдгийг эгч хэллээ. Эзэний хайранд сэтгэл минь үнэхээр хөдөлсөн тул сайн мэдээг нь хүлээн зөвшөөрсөн юм. Тэгээд дараа нь гэрлэлтэд маань гарсан асуудлын талаар пастортоо ярихад, “Бид эхлээд өөрсдийгөө өөрчлөхгүй бол өөр хэнийг ч өөрчилж чадахгүй. Бид Эзэн Есүсийн жишээг дагаж, бусдад хүлээцтэй, тэвчээртэй хандах ёстой” гэж пастор маань надад хэллээ. Иймээс би өөрийгөө өөрчлөхөөр оролдож эхлэв. Ажлаа тармагцаа гэртээ харьж, гэр орноо цэвэрлэдэг болсон бөгөөд заримдаа нөхөр маань намайг үл тоомсорлоход уурлах шахах үедээ би Эзэнд залбирч, надад хүлцэл, тэвчээр хайрлахыг Түүнээс гуйдаг байлаа. Заримдаа би өөрийгөө хянаж чадалгүй нөхөртэйгөө хэрэлдээд, дараа нь эвлэрэх эхний хүчин чармайлтыг гаргахаар хичээдэг байв. Надад гарсан өөрчлөлтүүдийг хараад нөхөр маань ч бас Эзэнд итгэж эхэллээ. Бид хоёр хоёулаа итгэгч болмогц маргалдах маань багасаж, илүү их ярилцах болов. Эзэн биднийг биечлэн аварсныг хараад би Түүнд талархах сэтгэлээр дүүрсэн юм.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам бид сэтгэл санааныхаа байдлыг хянаж чадахгүй хэвээр байв. Заримдаа гэр бүлийн маргаан гарсаар байсан бөгөөд ялангуяа нэгний маань сэтгэл санаа муу байгаа үед бид хоёр хоёулаа хүлээцтэй, тэвчээртэй байж чадахгүй байсан болохоор маргаан маань улам ширүүслээ. Маргаан болгоны дараа шаналсандаа сэтгэл минь хүндэрч, “Эзэн минь, Та бидэнд хүлээцтэй, тэвчээртэй бай гэж сургадаг, гэхдээ би тэгж ер чадахгүй байх шиг байна. Миний дургүй зүйлийг хийхээр нь нөхөртөө би үнэхээр бухимдах юм. Эзэн минь, би яах ёстой вэ?” хэмээн Эзэнд залбирдаг байв. Дараа нь би хэрэгжүүлэх зам олно гэж найдан чуулганы зохион байгуулдаг сургалт болгонд явж эхэлсэн ч хүссэн зүйлээ олж авсангүй. Бүлгийнхээ ахлагчаас тусламж хүсэхэд, тэр ердөө л: “Эхнэр бид хоёр ч бас байнга маргалддаг. ‘Учир нь миний дотор (өөрөөр хэлбэл, миний махан биед) ямар ч сайн зүйл оршдоггүйг би мэднэ: учир нь миний дотор хүсэл байдаг; гэхдээ үйлдэл маань хүссэнээр болдоггүй’ (Ром 7:18) гэж Паул хүртэл хэлсэн байдаг шүү дээ. Байнга нүгэл үйлдэж, нүглээ улайх тойрогтой нүүр тулдаг асуудлын шийдэл хэнд ч байхгүй. Бид гагцхүү Эзэнд залбирч, Түүнээс өршөөл гуйхаас өөр аргагүй” гэж хэлсэн юм. Түүний ингэж хэлэхийг сонсоод би яахаа мэдэхээ байв: Бид үлдсэн амьдралаа зөрчилдөөнд автан өнгөрөөх хувь тавилантай юм гэж үү?
2017 оны 3-р сард ямагт үг дуу цөөтэй байдаг байсан нөхөр маань гэнэт яриа хөөрөө сайтай хүн болов. Түүнчлэн судрын талаарх ойлголтоо надтай байнга нөхөрлөлөөр хуваалцах болсон бөгөөд бүр гайхмаар нь, түүний хуваалцсан нөхөрлөл үнэхээр гэрлээр дүүрэн байлаа. Би гайхаж орхив; нөхөр маань гэнэт л өөр хүн болчих шиг санагдсан бөгөөд түүний хэлж байгаа зүйлс үнэхээр мэдлэгтэй байлаа. Юу болоод байгааг олж мэдэхийг би үнэхээр их хүссэн юм. Түүнийг олон нийтийн сүлжээний апп дээрх нэгэн бүлгийн гишүүн гэдгийг би нэг өдөр санаандгүй олж мэдээд, тэдэнтэй юун тухай ярилцдагийг нь цаг алдалгүй асуув. Нөхөр минь тун нухацтай царай гарган, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийг ажлыг авч үзэж байгаагаа хэлээд, Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн, Түүний нэр нь Төгс Хүчит Бурхан гэлээ. Төгс Хүчит Бурхан аль хэдийн олон сая үг айлдаж, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажил хийж байгаа гэж мөн хэлэв. Тэгээд энэ нь “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17) хэмээх Библийн зөгнөлийг биелүүлсэн гэлээ. Бид Бурханы илрэлт, ажлыг эрж хайхдаа зүгээр л өөрсдийн үзэл, төсөөлөлтэй сохроор зууралдахын оронд Бурханы дуу хоолойг сонсоход анхаарах ёстой. Хэрэв бид үнэнийг эрж хайлгүй, зүгээр л Бурханы илчлэлийг идэвхгүй хүлээх юм бол Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч чадахгүй гэж нөхөр маань надад хэлсэн юм. Үүнийг сонсоод би мэл гайхаж, байж боломгүй зүйл мэт санагдлаа. Бид Эзэний эргэн ирсэн тухай хэзээ нэгэн цагт ямар нэг зүйл сонсох юм бол нээлттэй зүрх сэтгэлээр эрж хайж, зүтгэлтэйгээр судлах ёстой; харин үзэл, төсөөлөлдөө найдаж, зүгээр л харалганаар дүгнэлт хийж болохгүй гэж энэтхэг пастор нэг удаа хэлэхийг сонссон минь дараа нь санаанд оров. Иймээс би Эзэнд ийнхүү залбирсан юм: “Эзэн минь, хэрэв Төгс Хүчит Бурхан үнэхээр Таны эргэн ирэлт мөн бол намайг удирдаж, замчлаач. Тэгснээр би нээлттэй зүрх сэтгэлээр үнэнийг эрж хайж, үүнийг судалж чадна. Эс бөгөөс Та намайг төөрүүлэхгүйн тулд зүрх сэтгэлийг минь хамгаалаач. Амен!”
Энэ залбирлын дараа би Библийг нээн, Илчлэл 3:20-д: “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” хэмээсэн байхыг харав. Тэгээд гэнэт тэр мөчид онгод орсон бөгөөд Эзэн надтай ярьж, эргэн ирэх үедээ хаалгыг минь тогшино гэж хэлж байгаа мэт санагдсан юм. Тэр надад дуу хоолойг нь сонсож, хаалгаа тайл гэж тушааж байгаа мэт санагдлаа. Энэ нь яг л дуу хоолойг нь сонсоод, сүйт залууг угтан авахаар яаран очсон Библи дэх ухаалаг охид шиг байсан юм. Дараа нь Иохан 16:12-13-ыг би бодлоо: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна.” Бичвэрийн эдгээр эшлэлийг эргэцүүлэх явцад догдолсон мэдрэмж сэтгэлд хурсан юм. Эзэн эргэж ирэхдээ илүү олон үг айлдаж, бидэнд үнэнийг хайрлана гэдгээ аль эрт бидэнд хэлсэн болохыг би ухаарав. Мөн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажил бол хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэхийн тулд үг илэрхийлэх ажил юм—Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс байж болох уу? Хэрэв Эзэн үнэхээр эргэн ирчхээд, хүн төрөлхтний бүх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр үнэнийг илэрхийлсэн бол бидэнд нүглийн хүлээсээс ангижрах найдлага байна. Тэгвэл нөхөр бид хоёрын хоорондох асуудлууд шийдвэрлэгдэж болох бус уу? Би Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай намайг холбож өгөөч гэж нөхрөөсөө цаг алдалгүй гуйлаа; мөн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ч судлахыг хүсэв.
Цуглаан дээр Төгс Хүчит Бурханы Чуулганы зарим ах эгч Библийн зарим нэг эшлэлийг сонгон, Эзэний эргэн ирэлтийн хэв маяг, Эзэний шинэ нэр, Эзэн ямар ажил хийх гэх зэрэг үнэний янз бүрийн талын тухай надтай нөхөрлөсөн юм. Тэдний нөхөрлөл туйлын үнэмшилтэй, цоо шинэ санагдав. Би Эзэний эцсийн өдрүүдийн ажлын талаар илүү их мэдэхийг үнэхээр их хүссэн тул Бурханд ахин дахин залбирч, намайг гэгээрүүлэн Бурханы үгийг ойлгуулаач гэж Түүнээс гуйлаа. Бурханы үгийг уншин, ах эгч нарын нөхөрлөлийг сонссоноор би хүн төрөлхтнийг удирдах Бурханы зорилго, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шат, хүн төрөлхтний үр дүн, хүрэх газрын талаар аажмаар ойлголт авсан юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж байхдаа би зарим нэг ялихгүй зүйлээс болж нөхөртөө өөрийн эрхгүй үглэсээр л байлаа. Дараа нь би үнэхээр гэмшиж, сэтгэл гонсойн, “Би яагаад Бурханы үгийг хэзээ ч хэрэгжүүлж чаддаггүй юм бэ?” гэж өөрөөсөө асуудаг байв. Үүнээс үүдэн би гайхаж гүйцэв. Нэг удаа цуглаан дээр би: “Нөхөр бид хоёр яагаад байнга маргаж байдаг юм бол? Яагаад бид хоёр амар тайван эв найртай байж болдоггүй юм бэ?” гэж эгчээс асуусан юм. Эгч надад Бурханы үгийн хоёр хэсгийг олж өглөө. “Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний эрх мэдэл дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг).
Дараа нь эгч ийнхүү нөхөрлөлөө: “Эхэндээ Адам, Ева хоёр Еден цэцэрлэгт Бурханы өмнө аз жаргалтай амьдардаг байсан юм. Хэрүүл маргаан, зовлон гэж байсангүй. Гэвч тэд могойн үгэнд орж, сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идсэнээр Бурханаас холдож, урвасан бөгөөд Бурханы халамж, хамгаалалтыг алдаж, Сатаны эрхэнд амьдрах болжээ. Тэгээд уй гуниг, зовлонгийн өдрүүд эхэлсэн юм. Өнөөг хүртэл ийм маягтай байж ирсэн бөгөөд биднийг Сатан улам бүр гүн гүнзгий завхруулсан. Бид бүгд завхарсан, сатанлаг зан чанараар дүүрэн, бас туйлын биеэ тоосон, аминчхан, ов мэхтэй, дураараа зантай. Тэгээд бүх зүйл дээр өөрийгөө бодож, үргэлж бусдыг үгэндээ оруулах гэдэг. Тийм учраас хүмүүс бие биетэйгээ маргаж, нэг нэгнээ хөнөөдөг. Эцэг эх, үр хүүхэд, эхнэр нөхөр ч нэг нэгнээ хүлцэж, тэвчдэггүй бөгөөд бие биетэйгээ эв найртайгаар зохицож чаддаггүй—бидэнд хамгийн үндсэн мөс чанар, эрүүл ухаан ч байдаггүй. Эзэн Есүс биднийг золин аварсан, Эзэнд бид залбирч, нүглээ улайж, гэмшиж, Эзэний сургаалыг баримтлахаар шаргуу ажилладаг ч өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг. Учир нь Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлыг л хийсэн болохоос хүн төрөлхтнийг бүрэн аварч, цэвэрлэх ажлыг хийгээгүй юм. Эзэн Есүсийн авралыг хүлээн зөвшөөрнө гэдэг ердөө л бид нүглийнх байхаа больж, залбирлаараа Эзэний өмнө очих боломжтой болж, Түүний өршөөлийг хүлээн авч, нүглээ уучлуулна гэсэн үг. Гэвч бидний завхарсан зан чанар цэвэрлэгдээгүй. Нүгэлт уг чанар маань бидний дотор гүн үндэслээтэй хэвээр байгаа бөгөөд эцсийн өдрүүдэд Бурхан эргэн ирж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, өөрчлөн, улмаар нүгэлт уг чанарын маань асуудлыг шийдэх ажлын үе шатыг хийх нь бидэнд хэрэгтэй хэвээр байгаа юм. Харин одоо Бурхан дахин махбод болчхоод, биднийг завхарсан зан чанараас маань бүрмөсөн авран, Сатаны нөлөөнөөс ангижирч, бүрэн аврагдах боломжийг бидэнд олгохын тулд шүүлт, цэвэрлэлтийн ажил хийхээр үг илэрхийллээ. Бид Бурханы шинэ ажилтай хөл нийлүүлэн алхаж, Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, үнэнийг эрж хайж, Бурханы үгийг хэрэгжүүлж байгаа цагт завхарсан зан чанар маань аажмаар өөрчлөгдөнө. Энэ маягаар л бид жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадах бөгөөд тэгсэн цагт л бусадтай эв эетэйгээр харилцаж чадна.”
Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажил хийсэн хэдий ч итгэгч бидний нүгэл уучлагдсан төдий л болохоос дотоод нүгэлт уг чанар маань маш гүн нэвчсэн хэвээр бөгөөд сатанлаг зан чанар маань хараахан цэвэрлэгдээгүй тул бид үргэлж нүгэл үйлдээд, дараа нь нүглээ улайх ийм байдалтайгаар амьдарч байгаа гэдгийг би Бурханы үг болон энэ эгчийн нөхөрлөлөөс эцэст нь ойлгов. Би Эзэний сургаалын дагуу тэвчээр, хүлээцтэй байдлыг хэрэгжүүлэхээр зорьсон ч нөхөр маань миний дургүй зүйлийг хэлэх юм уу хиймэгц уураа барьж дийлдэггүй байсан нь үүний сонгодог жишээ юм. Би юу ч болсон бай хамаагүй, өөрийгөө хянаж ер чаддаггүй байлаа. Биднийг аврах Бурханы ажил байгаагүй бол бид өөрсдийн хичээл зүтгэлд түшиглэн сатанлаг, завхарсан зан чанараасаа ангижрах боломжгүй. Харин одоо Бурхан дахин нэг удаа бие махбодтой болж, хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажил хийхээр ирлээ. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, үнэнийг үнэхээр эрэлхийлснээр зан чанараа өөрчлөх боломж бидэнд бий. Эзэний дуу хоолойг сонсох боломжийг олгосон Эзэний өршөөлд сэтгэл минь үнэхээр их хөдөлж, асар их талархсан юм. Гэвч би тов тодорхой ойлгоогүй л байсан юм—Бурхан энэ удаад биднийг ариусгаж, өөрчлөхийн төлөө үг айлдахаар ирсэн гэдгийг би мэдэж байсан ч үг яаж бидний завхарсан зан чанарыг шүүж, цэвэрлэж чадах юм бэ? Иймээс би төөрөгдлөө тайлбарлав.
Эгч Бурханы үгийн бас нэгэн хэсгийг надад уншиж өглөө: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).
Тэгээд эгч надтай илүү их нөхөрлөл хуваалцсан юм. “Бурхан шүүлтийн ажлыг хэрхэн хийдгээ Өөрийн үгээр тодорхой тайлбарладаг. Бурхан хүн төрөлхтнийг шүүж, ариусгахын тулд үгээ ашигладаг бөгөөд бидний завхарсан уг чанар, мөн чанар, сатанлаг зан чанарыг шууд илчилж, задлан шинжлэхийн тулд үндсэндээ үгээ ашигладаг. Түүнчлэн бид Бурханд хэрхэн захирагдаж, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх ёстой, хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулах, зан чанарын өөрчлөлтөд хүрэхийн тулд үнэнийг хэрхэн эрэлхийлэх, хэрхэн үнэнч хүн байх, хүмүүсээс хүсдэг Бурханы хүсэл, шаардлага юу болох талаар Бурхан бидэнд тодорхой хэлсэн. Тэрээр ямар хүмүүст дуртай, ямар хүмүүсийг таягдан хаядаг болон бусад зүйлсийнхээ талаар бидэнд хэлсэн юм. Бурхан бас бидэнд засалт, харьцалт, туршилт, цэвэршүүлэлт хийхийн тулд хүмүүс, үйл явдал, юмсыг зохицуулдаг. Энэ нь бидний завхарсан зан чанарыг ил болгож, Бурханы өмнө очин, үнэнийг эрэлхийлэх, Түүний үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх, өөрсдийгөө эргэцүүлж, мэдэхээс өөр аргагүй болгодог. Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг хүлээн зөвшөөрөх үед Бурхан бидэнтэй нүүр тулан, тод томруунаар ярилцаж, Бурханы эсрэг тэрслүү байдал, эсэргүүцэл, буруу сэдэл, үзэл, төсөөллийг маань бүрэн илчилж байгаа мэт санагддаг. Тэр үед л бид уг чанар, мөн чанар маань биеэ тоосон, ихэрхүү, ов мэхтэй, гажууд, аминчхан, жигшүүртэй байдлаар дүүрэн гэдгийг олж харж чаддаг. Бидэнд Бурханыг хүндлэх зүрх сэтгэл огт үгүй бөгөөд бид гагцхүү сатанлаг, завхарсан уг чанартаа л үндэслэн амьдарч, сатанлаг зан чанараа л илчлэн, хүний төрхөөр бүрэн дулимаг байдаг гэдгээ олж хардаг. Тэгээд зүрх сэтгэлийнхээ угаас өөрсдийгөө үзэн ядаж, өөрсдөдөө зэвүүцэж эхэлдэг бөгөөд Сатаны нөлөөн дор амьдран, Сатаны тоглоом тохуу болж, Сатанд хорлогдох хүсэлгүй болдог. Үүний зэрэгцээ Бурханы шүүлт, гэсгээлтээр дамжуулан ямар ч халдлагыг хүлцдэггүй Бурханы ариун мөн чанар, зөвт зан чанарыг бид хардаг. Бидний дотор Бурханыг хүндлэх сэтгэл төрж, Бурханыг хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй болдог. Үнэнийг хэрэгжүүлж эхэлмэгц Бурханы сайн санаат, өршөөнгүй зан чанар бидэнд ил болдог. Бурханы үгийг тасралтгүй уншин, Түүний шүүлт, гэсгээлтийг туулснаар бид өөрсдийнхөө завхарсан уг чанарыг илүү гүн гүнзгий ойлгож, Бурханы илэрхийлсэн үнэнийг илүү сайн ойлгодог бөгөөд Түүний шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, захирагдах, махан биеийг хаях, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг хангалуун байлгахад улам бүр бэлэн болдог. Бидний илчилдэг завхрал улам бүр багасаж, үнэнийг хэрэгжүүлэхэд улам амархан болдог бөгөөд аажмаар Бурханаас эмээж, муугаас зайлах замд ордог. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулснаар бид, энэ нь биднийг завхарсан зан чанараас маань аварч, эдгээдэг бүхнийг анагаагч эм гэдгийг зүрх сэтгэлээсээ баталгаажуулж чаддаг. Энэ бол завхарсан хүмүүс биднийг гэх Бурханы хамгийн жинхэнэ хайр юм. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулахгүйгээр бид хэзээ ч жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадахгүй.”
Бурханы үг болон эгчийн нөхөрлөл надад асар их нөлөө үзүүлсэн юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил үнэхээр маш бодитой бөгөөд хэрэв бид завхарсан зан чанараа өөрчлөхийг хүсвэл Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулах ёстой гэдгийг би мэдэрлээ. Эс бөгөөс бид нүгэл үйлдээд, дараа нь нүглээ улайх тойрогт үүрд амьдран, нүглийн хүлээсээс хэзээ ч ангижрахгүй. Иймээс би зүрх сэтгэлдээ Бурханд залбирсан бөгөөд намайг үгээрээ усалж, тэжээн, надад өөрийг минь мэдүүлж, завхарсан зан чанарыг минь удалгүй өөрчлөн, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах боломж олгохын тулд намайг шүүж, гэсгээх орчныг бүрдүүлээч гэж Түүнээс гуйв.
Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа би бас надад зориулж Бурханы зохицуулсан гэрлэлтийн талаар шинэ ойлголттой болсон юм. Нэг удаа эгч Бурханы үгийн хэдэн хэсгийг надад уншиж өглөө. “Хүмүүс өөрсдөө биеэрээ үзэж туулахаасаа өмнө гэрлэлтийн талаар олон хоосон мөрөөдөл өвөрлөдөг бөгөөд энэ бүх хоосон мөрөөдөл нь сайхан байдаг. Эмэгтэйчүүд өөрсдийн хань ижлийг Царайлаг Ханхүү байх болно гэж төсөөлдөг бөгөөд эрэгтэйчүүд өөрсдийгөө Цасан Цагаантай гэрлэнэ гэж төсөөлдөг. Хүн бүр гэрлэлтэд тавих тодорхой шаардлага, өөрсдийн гэсэн хүсэлт болон хэм хэмжээтэй байдаг гэдгийг эдгээр уран зөгнөл харуулдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iii”). “Гэрлэлт бол хүний амьдралын чухал онцгой үе юм. Энэ нь хүний хувь заяаны үр дүн, хүний хувь заяаны шийдвэрлэх холбоос юм; энэ нь аливаа хүний хувийн хүсэл зориг, эсвэл шилэлт сонголт дээр үндэслээгүй бөгөөд ямар ч гадаад хүчин зүйлс нөлөөлдөггүй, харин энэ нь хоёр этгээдийн хувь заяагаар, тэр хосын хувь заяаны талаар Бүтээгчийн зохицуулж, урьдчилан тогтоосноор бүрэн тодорхойлогддог” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iii”). “Хүн гэрлэлт рүү орох үед, хүний амьдралын аян нөгөө ханийнхдаа нөлөөлж, хөндөх ба үүний нэгэн адилаар ханийнх нь амьдралын аян эргээд амьдралын хувь заяанд нь нөлөөлж, хөндөх болно. Өөрөөр хэлбэл, хүмүүний хувь заяа харилцан холбогдсон байдаг бөгөөд хэн ч бусдаас тусдаа бие даан амьдралынхаа даалгаврыг хэрэгжүүлж, эсвэл үүргээ гүйцэтгэж чадахгүй юм. Хүний төрөлт нь харилцааны асар том гинжин хэлхээтэй холбогдолтой байдаг; өсөж торних нь мөн харилцааны нарийн төвөгтэй гинжин хэлхээг агуулдаг; үүний адилаар гэрлэлт нь хүний харилцаа холбооны өргөн уудам, нарийн төвөгтэй сүлжээнд өөрийн гишүүн бүрийг оролцуулан, өөрийн нэг хэсэг болох хүн бүрийн хувь заяанд нөлөөлж гарцаагүй оршин тогтнож байдаг. Гэрлэлт бол хоёр гишүүний гэр бүлийнхний, тэдний өссөн нөхцөл байдлын, тэдний дүр төрх, тэдний нас, тэдний хэв чанар, тэдний авьяас, эсвэл өөр хүчин зүйлсийн үр дүн биш; харин ч энэ нь хуваалцах даалгавар болон хамааралтай хувь заяанаас үүсдэг. Энэ бол Бүтээгчийн зохион байгуулж, зохицуулсан хүмүүний хувь заяан дунд үүссэн гэрлэлтийн эх сурвалж юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iii”). Дараа нь эгч ийнхүү нөхөрлөв. “Бид бүгдийн гэрлэлтийг Бурхан урьдчилан тогтоосон байдаг бөгөөд хэнтэй гэр бүл болохыг маань аль эрт тогтоосон байдаг. Энэ бүхнийг Бурхан мэргэн ухаанаараа зохицуулдаг. Бидэнд зориулж Түүний сонгосон гэрлэлт бидний нийгэмд эзлэх байр суурь, гадаад төрх, хэв чанараас хамаардаггүй, харин хоёр хүний хэн хэнийх нь амьдралын даалгавраар тодорхойлогддог. Гэвч биднийг завхарсан зан чанар маань хянадаг тул бид хань ижилдээ цаг үргэлж олон шаардлага тавьж, аливааг дандаа өөрийнхөөрөө хийлгэх гэдэг. Тэгэхгүй бол үүнийг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, сэтгэл дундуур болдог бөгөөд хань ижилтэйгээ маргаж, уурлаж, тэр ч бүү хэл гомдоллон, Бурханыг буруутгаж, буруугаар ойлгодог. Ингэснээр хоёр хүн хоёулаа шаналалд амьдрахад хүрдэг. Иймэрхүү шаналлыг өөр хэн нэгэн авчирдаггүй, Бурханы захиралт, зохицуулалт ч бий болгодоггүй, харин бид биеэ тоосон, ихэрхүү завхарсан зан чанараараа амьдардаг учраас ийм зүйл тохиолддог юм. Иймэрхүү завхарсан зан чанар маань биднийг Бурханы захиралттай нийцэлгүй болгодог; бид Түүний зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чаддаггүй.”
Энэ эгчийн нөхөрлөлийг сонсоод би нөхөртэйгөө харилцах харилцаагаа эргэн бодлоо. Би үргэлж нөхөртөө сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлж, аливааг өөрийнхөөрөө хийлгэх гэж байнга шаарддаг байсан юм. Хэрэв нөхөр маань намайг бодож, хайхарч, халамжтай байхгүй, миний биеийг асуухгүй байх юм бол би нөхрийнхөө талаар гомдоллож, бүтэхгүй хүн юм гэж боддог байв. Тэгээд нөхрөө элдэв янзаар дорд үзэж, хүйтэн дайн хийж, үл тоомсорлодог байлаа. Би үнэхээр биеэ тоосон, ихэрхүү, аминчхан, жигшүүртэй хүн байснаа эцэст нь олж харсан юм. Би гагцхүү өөрийн ашиг сонирхлыг л боддог хүн байсан ба бусад хүний мэдрэмжийг огт бодолцож үздэггүй байжээ. Үүнийг хянуур бодоод үзэхэд, нөхөр минь ердөө л илүү бүрэг ичимхий, сэтгэл хөдлөлөө төдийлөн илэрхийлдэггүй байсан болохоос намайг тоодоггүй гэдэг нь огт үнэн биш байлаа. Түүнчлэн нөхөр минь өөрийн гэсэн бодол, сонирхолтой байсан боловч би үргэлж дургүй зүйлийг нь албадан хийлгэхээр зүтгэдэг байж. Нөхрийн минь хийдэг бүхэн намайг тойрон эргэлдэж байхыг би үргэлж хүсдэг байсан бөгөөд үүнээс үүдэн бид хоёрын хооронд маш их зөрчил үүсжээ. Дараа нь би урьдын зан авиртаа өөрийн эрхгүй харамссан юм. Мөн, “урьд нь Эзэний сайн мэдээг чи надтай хуваалцсан бол харин одоо Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг би чамтай хуваалцлаа” хэмээн нөхрийнхөө хэлсэн үгийг би бодлоо. Энэ бол бидэнд зориулсан Бурханы агуу нигүүлсэл, гайхалтай зохицуулалт байсан юм. Бид хоёр хоёулаа туйлын их ерөөгдсөн хүмүүс байсан ч би огт талархаж мэддэггүй байжээ. Харин ч надад зориулан Бурханы зохицуулсан гэрлэлтэд захирагдахыг хүсэлгүй, Бурханыг байнга буруутгадаг байлаа. Би маш биеэ тоосон, ямар ч эрүүл ухаангүй байснаа олж харсан юм! Намайг үгээрээ замчилсан Бурханд талархъя. Би гэрлэлт дэх бүх зовлонгийнхоо уг үндсийг олсон бөгөөд зүрх сэтгэлдээ тайвшрал, чөлөөлөлтийг олж авсан юм. Түүнчлэн тэр цагаас эхлэн амьдралдаа Бурханд түшиглэн, Бурханыг хүндэлж, биеэ тоосон, ихэрхүү завхарсан зан чанараа хаяж, нөхөртэйгөө эв эетэйгээр харилцахад бэлэн болсон билээ.
Тэр үеэс хойш нөхөр бид хоёр байнга Бурханы үгийг уншин, үнэний талаар хамтдаа нөхөрлөдөг болсон бөгөөд бүтээгдсэн зүйлийн үүргээ чадах чинээгээрээ гүйцэтгэж байгаа юм. Түүнчлэн бид өдөр бүр Бурханы үгээр тэжээгдэж, услуулдаг ба асуудалтай тулгарах үедээ Бурханы үгийн дагуу Түүний хүслийг эрж хайдаг. Завхрал илчлэх юм уу маргалдах юм бол бид хоёр хоёулаа Бурханы өмнө ирж, өөрсдийгөө эргэцүүлж, мэдэж авдаг. Үүнийг хэрэгжүүлэх үедээ бид бие биеэ илүү их ойлгож, уучилдаг. Бид хоёрын маргаан улам бүр цөөрч, гэр орны маань амьдрал эв эетэй болсон бөгөөд амьдрал маань улам бүрэн дүүрэн болсон билээ. Нөхөр маань үнэний талаар надаас илүү сайн ойлголттой байгаад миний сэтгэл хамгийн их хөдөлсөн юм. Тэрээр Бурханы үгийн талаарх ойлголтоо надтай байнга нөхөрлөдөг бөгөөд завхарсан зан чанараа илчилж байгааг минь харах үедээ үнэний талаар болон Бурханы хүслийн талаар надтай нөхөрлөл хийдэг. Намайг гэх нөхрийнхөө халамж, хайрыг би үнэхээр мэдэрсэн бөгөөд зүрх сэтгэлийнхээ угаас баярладаг. Өөрсдийн замыг эргээд харахад би хэн байсан, тэр хэвээрээ, нөхөр минь ч бас хэн байсан, тэр хэвээрээ байгаа. Гагцхүү бид Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, зарим үнэнийг ойлгосон учраас бүх зүйл тэр чигтээ өөрчлөгдсөн билээ. Биднийг аварсанд нь Төгс Хүчит Бурханд талархъя!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?