Ариусгалтад хүрэх зам

2019-12-17

Кристофер, Филиппин

Намайг Кристофер гэдэг, би Филиппин дэх гэр чуулганы пастор. 1987 онд баптисм хүртэж, Эзэн Есүс рүү эргэж, дараа нь Эзэний нигүүлслээр 1996 онд орон нутгийн чуулганы пастор болсон юм. Тухайн үед би Филиппиний олон газарт ажиллаж, номлож байсан төдийгүй Хонг Конг, Малайз зэрэг газруудад ч номлож байв. Ариун Сүнсний ажил болон удирдамжаар дамжуулан Эзэний төлөөх ажилдаа би шавхагдашгүй эрч хүчтэй, номлолдоо дуусашгүй урам зоригтой байдаг байлаа. Би сөрөг, сул дорой болсон ах, эгч нартаа үргэлж дэмжлэг үзүүлдэг байсан юм. Заримдаа тэдний үл итгэгч гэр бүлийнхэн надтай нөхөрсөг бус харьцах үед би хүлээцтэй, тэвчээртэй байж мөн л чаддаг байв; би Эзэнд итгэх итгэлээ алдаагүй бөгөөд Эзэн тэднийг өөрчилж чадна гэдэгт итгэдэг байлаа. Иймээс, итгэгч болсноосоо хойш би асар их өөрчлөгдсөн юм шиг санагддаг. Гэвч 2011 оноос эхлээд би Ариун Сүнсний ажлыг урьдын адил хүчтэй мэдрэхээ болив. Аажмаар би номлолынхоо шинэ гэгээрлийг алдаж, нүгэлтэй амьдралаас ангижрах хүч чадал дутаж байлаа. Эхнэр, охин хоёр маань миний дургүй зүйлийг хийж байхыг харах үедээ би өөрийн эрхгүй тэдэнд уурлаж, уурласандаа тэднийг загнадаг байв. Энэ нь Эзэний хүсэлтэй нийцэхгүй байгааг мэдэж байсан ч биеэ барьж чадахгүй байлаа. Энэ нь миний хувьд маш их шаналгаатай байсан юм. Би нүгэл үйлдээд, дараа нь нүглээ улайх амьдралаас өөрийгөө салгахын тулд Библи уншиж, мацаг барьж, залбирахад шамдан, хамт эрж хайж, судлах сүнслэг пасторуудыг хаа сайгүй хайлаа. Гэвч миний бүх хүч чармайлт талаар болсон бөгөөд нүгэлт амьдрал, сэтгэл дэх харанхуй байдалд минь ямар ч өөрчлөлт гарсангүй.

2016 оны хаврын нэгэн орой эхнэр минь надаас “Кристофер, ойрд үнэхээр их зовуурьтай байгааг чинь би анзаарлаа. Сэтгэлд чинь юу бодогдоо вэ?” гэж асуув. Намайг юу зовоогоод байгааг би эхнэртээ хэлэв: “Би пастор болж, Эзэнд олон жилийн турш итгэсэн мөртөө сүүлийн хэдэн жил яагаад өөрийгөө нүгэлт амьдралаас чөлөөлж чадахгүй байна вэ гэж гайхширч байлаа. Би Эзэнийг мэдэрч чадахаа болиод, Эзэн намайг хаячихсан юм шиг л байна. Би хаа сайгүй явж номлодог хэдий ч чөлөөт цагаараа, ялангуяа шөнө дүлээр үргэлж хоосон, түгшүүртэй санагдаж, энэ мэдрэмж ерөөсөө улам нэмэгдсээр байна. Би энэ олон жилд Эзэнд итгэж, Библийг ихээхэн уншиж, Эзэний маш олон номлолыг сонсон, загалмай үүрч, өөрийгөө ялан дийлнэ гэж байнга шийдэж байсан боловч үргэлж нүгэлд хүлэгддэг тухайгаа боддог. Би ашиг сонирхол, нэр нүүрээ хамгаалахын тулд худал хэлж чаддаг бөгөөд ‘Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй(Илчлэл 14:5). гэдгийг хэрэгжүүлж чаддаггүй. Бэрхшээл, цэвэршүүлэлттэй тулгарах үедээ эдгээр нь Эзэний зөвшөөрлөөр тохиолдож байгааг мэддэг хэдий ч Эзэний талаар гомдоллож, Түүнийг буруугаар ойлгохоо больж мөн л чаддаггүй. Би өөрийгөө дуртайяа үгүйсгэж огт чаддаггүй. Ийм маягаар нүгэлд амьдарч байгаад би Эзэнийг ирэхэд тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэж айж байна!”

Үүнийг сонсоод эхнэр маань: “Кристофер, чи яаж ингэж бодож чадаж байна аа? Чи итгэлтэй байх ёстой; чи чинь пастор шүү дээ! Хэдийгээр бид нүгэл дотор амьдарч, нүглийн хүлээсээс ангижраагүй боловч Библид ‘Хэрвээ та Эзэн Есүсийг амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхлээс амилуулсан гэж зүрх сэтэлдээ итгэвэл аврагдах болно(Ром 10:9). ‘Учир нь Эзэний нэрийг дуудах хэн боловч аврагдах болно’ (Ром 10:13). Бид Библи уншиж, цуглаанд оролцож, Эзэнд залбирч, загалмайгаа үүрэн, Эзэнийг хоёр дахиа ирэх хүртэл алдалгүй дагасаар байгаа цагт бид тэнгэрийн хаанчлалд орж, Эзэний ерөөлийг хүлээн авч чадна” гэж хэллээ.

Би дараа нь эхнэртээ ингэж хэлэв: “Би өмнө нь тэгж боддог байсан ч Петр 1:16-д ‘Би ариун учраас та нар ариун байгтун.’ Би Эзэнд гучин жил итгэсэн атлаа Эзэний замыг сахиж чадалгүй, нүгэл дунд амьдарч, Эзэнийг үргэлж эсэргүүцэх чадвартай хэвээр байна. Би Эзэний шаардлагад өчүүхэн ч нийцдэггүй. Өө! Эзэний сургаалыг дуулгавартай дагахаар би хэчнээн удаа шийдсэн ч Түүний үгийг хэрэгжүүлж чадаагүй билээ дээ. Ийм байхад би яаж тэнгэрийн хаанчлалд ороход тохирох юм бэ? Эзэн Есүс: ‘Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно(Матай 7:21). Эзэний үгийн дагуу бол тэнгэрийн хаанчлалд орох нь бидний боддог шиг энгийн биш. Эзэн ариун учраас Түүний үгийг хэрэгжүүлж чаддаггүй, Түүнийг байнга эсэргүүцдэг хүмүүс яаж тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах билээ? Өөрчлөгдсөн, Бурханы хүслийг хэрэгжүүлдэг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна!”

Эхнэр минь түр зуур бодоод, “Чиний хэлсэн зүйл ортой байна. Эзэн ариун бөгөөд бид нүгэлтэй хэвээр байгаа. Бид Бурханы хаанчлалд ороход тохирохгүй. Зүгээр л … би гэнэт саналаа л даа … Лиу пастор Солонгос пастор Кимийг чуулганд урьсан биш үү? Хоёулаа энэ асуудлаар бага зэрэг эрэлхийлбэл ямар вэ?” гэв. Би: “Тэгье, сайхан санаа байна. Эзэн Есүс: ‘Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ(Матай 7:7). Бид эрж хайж байгаа цагт Эзэн биднийг хөтөлнө гэдэгт би итгэж байна. Пасторын хувьд би ах эгч нарын амийг бодолцох ёстой. Би итгэлдээ ёс журамгүй байвал тэдэнд ч, өөртөө ч хор хөнөөл учруулна. Тэгэхээр Ким пасторыг иртэл хүлээгээд энэ асуудлын талаар түүнээс асууя” гэж хэллээ.

Би Ким пасторыг хайж олохыг хүсэж байсан тул түүний нөхцөл байдлын талаар бага ч болов мэдэхийг хүссэн юм. Ингээд би түүний байдаг Солонгос чуулганыг интернэтээс хайв. Гарч ирсэн хуудсууд дотор https://mn.kingdomsalvation.org/ вэб сайт харагдлаа. Нээгээд үзэхэд эдгээр үг миний анхаарлыг татав: “Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, гэр бүлийн нэг гишүүний итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт олон нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг хүлээн зөвшөөрч болохуйц итгэгч гэж үздэг байлаа. Зөвхөн ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгохгүй юм. Тэдний хийсэн бүхэн нь зан чанараа өөрчлөх ямар ч замаар явалгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайх явдал байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс). Эдгээрийг үнэхээр сайн хэлсэн байсан тул би яах ч аргагүй үргэлжлүүлэн уншлаа: “Тиймээс ажлын энэ үе шат дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь, үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, тийнхүү түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг үргэлжлүүлэн хөөн зайлуулсаар байсан бол энэ үе шат нь үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ өршөөлгөөд л зогсох байв. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүний доторх ялзарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс). Үүнийг унших нь миний хувьд тун сэтгэл хөдлөм байлаа. Хэдийгээр би үүнийг бүрэн ойлгож чадахгүй, зарим үг нь бүр будилмаар санагдаж байсан ч эдгээр үг надад жаахан итгэл найдвар харах боломж олгосон юм. Үүн дотроос өөрийгөө ариусгаж, өөрчлөх замыг олж болох юм гэж надад санагдлаа. Миний залбирлыг сонссоных нь төлөө би зүрхнийхээ угаас Бурханд талархаж байв. Үргэлжлүүлэн уншихын хэрээр би эдгээр нь үнэхээр ангасан сүнсийг минь усалж, хариулах гайхалтай үг юм гэдгийг мэдэрсэн билээ. Вэб сайт дээр “Хэрэв та улс орон эсвэл бүс нутгийнхаа Сайн мэдээний шууд холбогдох дугаарыг олж чадахгүй бол бидэнд зурвас үлдээнэ үү, бид тантай аль болох хурдан холбогдох болно” гэж байхыг харав. Би хурдхан хараад Филиппинд зориулсан шууд холбогдох дугаарыг олоогүй тул тэр даруй зурвас үлдээж, холбоо барих дугаар болон э-мэйл хаягаа эргэлзэлгүйгээр бичиж үлдээлээ.

Тэр үдэш гэртээ хариад би эхнэртээ энэ тухай хэлсэн бөгөөд миний хэлснийг сонссоныхоо дараа эхнэр минь ч бас эрж хайхыг хүсэж байв. Маргааш нь тэд миний зурваст хариу өгч, тэр өдрийнхөө үдээс хойш бидэнтэй онлайнаар холбогдохоор зохицуулсанд би Эзэнд үнэхээр талархаж байна. Үдээс хойш нь бид Лиу эгч, Су эгч хоёртой ярилцлаа. Ярианаас нь үзэхэд тэд энгийн, ухаалаг, гүн ойлголттой ярьж байгаа нь мэдрэгдэв. Эхнэр маань надаас ч их санаа зовж, “Би нэг асуулт асуувал болох уу?” гэж асуув. Тэд урам зоригтойгоор: “Мэдээж болно” гэсэн юм. Эхнэр маань: “Танай чуулганы вэб сайт дээр ‘Эцсийн өдрүүдийн Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлын үе шатыг хийсэн’ гэж бичсэн байна. Эзэн ариун учраас ариун бус ямар ч хүн Эзэнийг харахгүй гэдгийг нөхөр бид хоёр мэднэ, гэхдээ Ром номд ингэж хэлсэн, ‘Хэрвээ та Эзэн Есүсийг амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхлээс амилуулсан гэж зүрх сэтэлдээ итгэвэл аврагдах болно(Ром 10:9). ‘Учир нь Эзэний нэрийг дуудах хэн боловч аврагдах болно(Ром 10:13). Хэрэв бид Эзэн Есүст итгэдэг бол аль хэдийн аврагдсан бөгөөд тэнгэрийн хаанчлалд орж болно, гэтэл эцсийн өдрүүдийн Бурхан яагаад шүүлт, гэсгээлтийн ажлын үе шатыг хийж байгаа юм бэ? Би үүнийг сайн ойлгохгүй байна, тэгээд та нарын бодлыг сонсох гэсэн юм” хэмээн хариулав.

Лиу эгч хариуд нь: “Бурханд талархъя! Хамт нөхөрлөж, Бурханаар бүгдээрээ удирдуулъя. Эхлээд ‘аврагдах’ гэдэг нь юу гэсэн үг болохыг харцгаая. Хуулийн эрин үеийн сүүлчээр хүмүүс бүгд Бурханаас холдож, Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байхаа больсон. Тэд улам бүр нүгэлтэй болж, бүр сохор, доголон, өвчтэй мал болон шувууг тахил болгон өргөхөд хүрчээ. Тэр үеийн хүмүүс хуулийг баримтлахаа больсон бөгөөд хууль зөрчсөнийхөө төлөө үхэх ялаар яллагдах аюулд ороод байв. Ийм нөхцөл байдалд, хуулийн дор амьдарч буй хүмүүсийг тодорхой үхлээс аврахын тулд Бурхан Өөрөө махбод болж, золин аврах ажлыг хийж, бүх хүн төрөлхтнийг нүглээс золин аврахын тулд эцэст нь цовдлогдсон. Хүмүүс Эзэн Есүст итгэж, улмаар залбирлаараа Бурханы өмнө ирж, Бурханы нигүүлсэл, ерөөлийг эдлэх эрхтэй болсноор нүглээ уучлуулж чадсан юм. Энэ бол Нигүүлслийн эрин үед “аврагдах” гэдгийн жинхэнэ утга учир юм. Өөрөөр хэлбэл, “аврагдах” гэдэг нь хүний нүгэл уучлагдаж байгаагаас цаашгүй билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүмүүсийг нүгэлтэй гэж үзэхээ болино, гэхдээ хүмүүс төрөлхөөсөө нүгэлгүй гэсэн үг биш. Тиймээс аврагдах гэдэг нь бид бүрмөсөн ариусаж, бүрэн аврал хүртсэн гэсэн үг биш. Хэрэв бид ариусгагдахыг хүсэж байвал Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авах ёстой” гэж хэллээ.

Тэдний нөхөрлөлийг сонссоны дараа л, Ромын захидалд дурдсан “аврагдах” гэдэг нь Эзэн Есүсийн авралыг хүлээн зөвшөөрч, хууль зөрчсөнийхөө төлөө үхэх ялаар яллагдахаа болино гэдгийг хэлж байгааг эхнэр бид хоёр ойлгосон юм. Энэ нь бүрэн дүүрэн ариусгагдах явдал гэж бидний төсөөлж байсан “аврагдах”-аас өөр байсан юм. Тэдний хэлсэн зүйл утга учиртай байлаа. “Аврагдах” гэдгийг тэгж тайлбарласан нь нүгэл үйлдээд, дараа нь нүглээ улайдаг байдалд амьдарч байгаа бидний нөхцөлтэй таарч байв. Тиймээс Эзэн Есүсийн хийсэн зүйл бол хүнийг бүрэн дүүрэн ариусгаж, аврах ажил биш, ердөө золин аврах ажил байжээ. Хүмүүс Эзэнд итгэмэгцээ аврагддаг хэдий ч энэ нь тэд бүрэн дүүрэн ариуссан гэсэн үг биш. Тэдний нөхөрлөлийг сонсоод би эрж хайж болох үнэн үүн дотор байгааг мэдэрсэн тул нөхөрлөлийг үргэлжлүүлэн сонсох хүсэлтэйгээ илэрхийлэв. “Эзэнд талархъя! Та нарын хэлж байгаа зүйл гайхалтай юм. Та нартай ингэж нөхөрлөснөөр бид одоо ‘аврагдах’ гэдгийн жинхэнэ утгыг ойлгож байна. Нөхөрлөлөө үргэлжлүүлнэ үү. Эзэн биднийг залж чиглүүлэх болтугай” гэж би хэлэв. Су эгч ийн үргэлжлүүллээ: “За тэгье, Төгс Хүчит Бурханы үгээс хэдэн хэсгийг уншицгаая, тэгвэл энэ бүгд улам тодорхой болно. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: ‘Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлтэн биш болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэн гэж тооцогдохгүй юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2). ‘Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Өнөөгийн хүмүүс эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь, Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх сатаны ялзарсан зан чанарыг яг яаж цэвэрлэх тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Итгэснийх нь улмаас хүнийг аварч, нүглийг нь өршөөсөн боловч хүний нүгэлтэй уг чанар арилаагүй бөгөөд түүний дотор үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг өршөөсөн боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, мөн нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол тэр энэ асуудлыг шийдэх ямар ч аргагүй. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас болсон боловч хүн хуучны, сатаны ялзарсан зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатаны ялзарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, тийнхүү хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь, амийн өсөлтийн замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, өөрийн зан чанарыг аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан доор амьдарч, хийдэг бүхэн нь Бурханы хүслийн дагуу байж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, ийнхүү нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс). ‘Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний эрх мэдэл дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Хэрэв бид Нигүүлслийн эрин үеийн Бурханы золин авралын ажлыг баримтлаад, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг нь хүлээн авахгүй бол нүгэлт байдлын маань уг үндэс шийдвэрлэгдэх боломжгүйг Төгс Хүчит Бурханы үгээс харж болно. Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан ирсэн бөгөөд золин авралын ажлын суурин дээр хүнийг шүүх, ариусгах ажлын үе шатыг явуулж байгаа. Тэрээр хүний завхралын үнэнийг илчилж, хүний сатанлаг уг чанарыг шүүхийн тулд үнэнийг айлдаж байна. Тэрээр хүмүүсийн сатанлаг зан чанарыг өөрчилж, тэднийг Сатаны нөлөөнөөс бүрмөсөн чөлөөлөхөөр ирсэн бөгөөд ингэснээр хүмүүс бүрэн аврал хүртэж болох юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил нь хүмүүсийг ариусгаж, аварч, төгс болгоход хамгийн чухал, үндсэн ажил гэдэг нь илэрхий. Тиймээс, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авснаар л бид өөрсдийн завхарсан мөн чанарыг болон Бурханы зөвт зан чанарыг үнэхээр ойлгож, Сатаны нөлөөнөөс бүрэн ангижирч, Бурханаар бүрэн авруулаад, Бурханд дуулгавартай байж, шүтэн мөргөдөг, Бурхантай нийцэлтэй хүмүүс болж чадна.”

Энэ бүх нөхөрлөлийг сонсоод зүрх сэтгэл минь үнэхээр цэлмэж, урт удаан хугацааны төөрөгдөл минь эцэстээ шийдвэрлэгдсэн мэт санагдаж байлаа. Нигүүлслийн эрин үед Бурхан хүмүүсийн сатанлаг зан чанарыг арилгах ажил бус, золин аврах ажил л хийсэн болж таарав. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы үнэнийг илчлэх шүүлтийн ажил нь хүн төрөлхтнийг бүрэн ариусгаж, аврах ажил юм. Тэгвэл Бурхан үнэндээ хүмүүсийг яаж ариусгаж, өөрчилж, бүрмөсөн авардаг юм бэ? Би энэ асуултын хариултыг мэдэхийг ихэд хүсэж байсан тул “Таны сая ярьсныг би ойлголоо, бас эргэн ирсэн Эзэн шүүлтийн ажлын үе шатыг явуулснаар л бид ариусгалтад хүрч чадна гэдгийг ойлголоо. Энэ бол миний нэлээд удаан хүсэн хүлээж байсан зүйл юм. Төгс Хүчит Бурхан хүмүүсийг ариусгаж, аврах шүүлтийн ажлаа яаж хийдэг вэ гэдгийг л би үнэхээр мэдмээр байна. Энэ талаар нөхөрлөөч” хэмээн тэсгэлгүй асуув.

Су эгч: “Төгс Хүчит Бурхан хүмүүсийг цэвэрлэж, аврах шүүлтийн ажлаа хэрхэн хийдэг тухай асуулт нь өөрчлөгдөж, ариусахыг хүсдэг хэн бүхэнд нэн чухал юм. Үнэний энэ талын тухайд Төгс Хүчит Бурханы үг тун тодорхой хэлдэг. Би Төгс Хүчит Бурханы үгийг та нарт илгээе. Ах минь тэдгээрийг уншаарай!” гэлээ.

Би Төгс Хүчит Бурханы үгийг сэтгэл хөдлөн уншив: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).

Бурханы үгийг уншиж дууссаны минь дараа Су эгч нөхөрлөлөө үргэлжлүүлэв: “Төгс Хүчит Бурханы үг Бурхан хүмүүсийг хэрхэн шүүж, ариусгадгийг маш тодорхой тайлбарладаг. Эцсийн өдрүүдэд Бурхан хүн төрөлхтнийг шүүж, ариусгаж, аврахын тулд юуны өмнө хүний Бурханыг эсэргүүцдэг завхарсан зан чанар, сатанлаг уг чанарт чиглэсэн үнэнийг айлдаж байгаа. Төгс Хүчит Бурхан, Сатан хүмүүсийг хэрхэн завхруулдаг, Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг, хүнийг л дагах гэж юу болох, Бурханд дуулгавартай байх гэж юу болох, өөрсдийн итгэлд бид ямар үзэл бодолтой байх ёстой, зан чанарын өөрчлөлт гэж юу болох, Бурханаас эмээж, муугаас зайлах гэж юу болох, Бурханы зан чанарт халдах гэж юу болох, яаж үнэнч шударга хүн байх гэх мэт маш олон талын үнэнийг айлдсан. Эдгээр үнэн нь бүгд эрх мэдэл, хүч чадалтай бөгөөд хүмүүсийн амийг хангаж чадна. Энэ бол хүн төрөлхтөнд Бурханы хайрласан мөнх амийн зам мөн. Хүмүүс Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байгаа цагт ариусгалт болон авралыг хүртэж чадна. Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хэдэн жил туулсныхаа дараа бид энэ бүхнийг биечлэн мэдэрсэн. Төгс Хүчит Бурханы хүнийг шүүж, гэсгээж, илчлэх үгийг унших үед тэдгээр нь хоёр иртэй илд мэт санагддаг бөгөөд бидний тэрслүү байдал, завхрал, эсэргүүцэл, буруу санаа зорилго, үзэл, төсөөлөл, тэр ч байтугай зүрх сэтгэлийн маань гүнд нуугдсан Сатаны хорыг илчилдэг. Биднийг Сатан үнэхээр дэндүү гүн гүнзгий завхруулсан ба бид биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, зальтай, овжин, аминч, бүдүүлэг, өөрийнхөө хувийн ашиг сонирхлоос өөрийг хардаггүй, Бурханаас огт эмээдэггүй гэдгийг энэ нь харуулдаг. Бидний үйлдэл, зүрх сэтгэл, оюун санаа бохир, завхралаар дүүрсэн бөгөөд ямар ч хүний төрхгүй гэдгээ бид хардаг. Бид нүүр царайгаа харуулахаас дэндүү их ичдэг бөгөөд хэрвээ завхарсан сатанлаг зан чанараараа үргэлжлүүлэн амьдарвал үргэлж Бурханд жигшигдсэн хүмүүс байж, Бурханы магтаалыг хэзээ ч хүртэж чадахгүй ба таягдуулж, шийтгүүлэх тавилантай байна гэдгээ ухаардаг. Төгс Хүчит Бурханы үгийн шүүлт, илчлэл нь Бурханы сүр жавхлант, уур хилэнт, зөвт зан чанарыг бидэнд таниулдаг бөгөөд аажмаар Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй болж, үнэхээр гэмшиж, өөрчлөгдөхөд биднийг хүргэдэг. Одоо бид бага ч болов хүний төрхийг амьдран харуулж байгаа гэж бидэнд санагддаг бөгөөд Бурханы агуу авралыг үнэхээр хүртсэнээ бид харж байна. Хэрэв Бурханы шүүлт бидэн дээр ирээгүй бол бид хүний халдлагыг тэвчдэггүй Бурханы зөвт зан чанар, Түүний ариун агаад сайн сайхан мөн чанарыг мэдэх боломжгүй байх байлаа. Бас өөрсдийн тэрслүү байдал, завхралыг үзэн яддаг болж чадахгүй, завхралаа хөсөр хаяж, ариусгагдаж ч чадахгүй байх байв. Иймээс Бурханы шүүлт, гэсгээлтийг туулах тусмаа бид Бурханы шүүлт, гэсгээлт бол бидний хувьд хамгийн сайн халамж, хамгийн агуу ерөөл, хамгийн жинхэнэ аврал мөн гэдгийг улам их хардаг!”

Лиу эгч ч бас нөхөрлөж, “Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлт, гэсгээлтийн ажил нь хүмүүсийг бүрэн дүүрэн ариусгаж, аварч, төгс болгох ажил юм. Хэрэв бид эцсийн өдрүүдийн Христийн сэнтийн өмнөх шүүлтийг хүлээж авахгүй бол ариусгалт, амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадахгүй. Бурханд гологдож, Түүгээр таягдуулах нь бидний үр дүн байх нь гарцаагүй; бид сүйрэл амсаж, мөхөх болно. Аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орох боломж бидэнд хэзээ ч олдохгүй. Энэ бол гарцаагүй” гэж хэлэв.

Би: “Бурханд талархъя! Та нарын нөхөрлөлийг сонссоны дараа зүрх сэтгэл минь ихэд цэлмэлээ. Би маш олон жил Эзэнд итгэсэн боловч үнэн хэрэгтээ нүгэлд амьдарч, үүнээс салах чадалгүй байсаар ирсэн. Хэрэв би эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийг туулахгүй бол нүглийн хүлээс, хязгаарлалтаас ангижирч чадахгүй гэдгээ одоо ойлгож байна. Одоо би ариусгалт, авралд хүрэх замыг оллоо” гэж баяртайгаар хэлэв. Хэдэн өдрийн нөхөрлөлийн дараа эхнэр бид хоёр зарим үнэнийг ойлгох болж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан юм.

Намайг гэх хайр, авралынх нь төлөө Төгс Хүчит Бурханд талархаж байна! Пасторын хувиар би таньдаг бүх пастор болон ах, эгч нараа Бурханы өмнө авчрах үүрэг, хариуцлагатай. Хэсэг хугацаанд энэ ах, эгч нартай xамт ажилласны дараа чуулганы цуглаанд байнга ирдэг хэдэн арван ах эгч Төгс Хүчит Бурханыг хүлээн авсан төдийгүй бас өөр нэг гэр чуулганы пасторыг би Бурханы гэр бүлд авчирсан бөгөөд тэдний чуулганы ах, эгч нарын дийлэнх нь ч бас Бурхан руу эргэлээ. Энэ ах, эгч нар Бурханы эцсийн өдрүүдийн авралыг хүлээн авч, Бурханы сэнтийн өмнө өргөгдөхийг хараад би маш их баярласан юм. Энэ нь бүгд Төгс Хүчит Бурханы ажлын үр дүн билээ: Бүх алдар Төгс Хүчит Бурханд байх болтугай!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент