Өөр аргаар аврагдсан нь

2019-04-29

Хуан Линь, Хятад

Би Пентекостын Чуулган дахь жирийн нэгэн итгэгч байсан бөгөөд Эзэнд итгэж эхэлснээсээ хойш цуглаан алгасаж байсан удаагүй билээ. Тэр тусмаа одоо эцсийн өдрүүдийн цаг үе ирж, Эзэн эргэн ирэх тухай Библи дэх зөгнөл үндсэндээ биелээд байлаа. Эзэн удахгүй эргэн ирэх тул цуглаанд би улам ч урам зоригтойгоор оролцож, Эзэнтэй уулзах боломжоо алдах вий гэсэндээ Түүний эргэн ирэхийг тэсэн ядан хүлээдэг байв.

Нэг өдөр дүү маань ирээд, “Эгч ээ, өнөөдөр танд хамгийн сайхан мэдээг дуулгахаар ирлээ—Эзэн Есүс эргээд иржээ! Тэгээд ч зогсохгүй махбодод эргэн ирчхээд үнэнийг илэрхийлж, мөн хүнийг шүүж, цэвэрлэх эцсийн өдрүүдийн ажлаа гүйцэтгэж, улмаар Библи дэх ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17) гэх зөгнөлийг биелүүлж байна. Та даруйхан Бурханы шинэ ажлыг дагасан нь дээр!” хэмээн надад баяртайгаар хэллээ. Би Эзэн эргэн ирсэн гэх мэдээг дуулаад гайхах, эргэлзэх зэрэгцэн, “Илчлэлийн номд ‘Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна…(Илчлэл 1:7) гэсэн байдаг. Бас Эзэн эргэн ирэхдээ бидэн рүү цагаан үүлэн дээр ирнэ гэж пастор, ахлагч хоёр үргэлж номлодог шүү дээ. Чи Эзэнийг эргээд ирсэн, бас махбодод ирсэн гэх юм, гэхдээ яаж тийм байж болох юм бэ?” гэлээ. Дүү маань, “Эгч ээ, Эзэн Есүс эргэн ирэхдээ үүлсийн хамт ирнэ гэж та хэлж байна, гэхдээ үүндээ итгэлтэй байна уу? Библид бас ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ(Илчлэл 16:15), түүнчлэн ‘Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, “Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа” гэлээ.(Матай 25:1-13) гэж зөгнөсөн байдаг шүү дээ. Эзэнийг нууцаар ирэх боломжгүй гэж та хэлж зүрхлэх нь үү? Эзэний эргэн ирэлтэд нууц бий, иймээс бид энэ талаарх үнэнийг нээлттэй сэтгэлгээгээр эрж хайх ёстой! Бид өөрсдийнхөө үзэл, төсөөлөлтэй зууралдах юм бол Эзэн Есүсийг эргэн ирэхэд нь яаж угтаж чадах юм бэ?” хэмээн чин сэтгэлээсээ хэлэв. Гэхдээ дүү маань яаж ч нөхөрлөлөө гэсэн би үнэмшээгүй бөгөөд харин ч Эзэн цагаан үүлэн дээр эргэн ирнэ, махбодод ирж таарахгүй хэмээн итгэж байв. Дараа нь манай дүү гэрийнхэнд сайн мэдээ номлосон бөгөөд хэд хэдэн удаагийн нөхөрлөлөөр нь манай нөхөр, бага хүү, бэр гурав (тэд бүгд үл итгэгч байсан юм) бүгд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрлөө. Гэсэн ч би өөрийн үзэлтэй зууралдсаар, үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм.

Дараа нь би хуучин чуулганыхаа цуглаанд оролцсоор байсан бол манай нөхөр, бага хүү, бэр гурав гурвуулаа Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанд оролцдог болов. Би цуглаанаас харьж ирэх бүрдээ цог золбоогүй болж, эдгээр цуглаанд оролцсоноор зүгээр л ёс төдий зүйл хийж байгаа мэт мэдрэмж төрдөг байлаа; зүрх сэтгэл минь хоосон, бас би юу ч олж авахгүй байсан юм. Гэтэл тэр хэд цуглаанаас ирэхдээ үргэлж тун баяртай байдаг бөгөөд асуудалтай тулгарах үедээ ямар завхарсан зан чанар илчилдэг тухай, мөн Бурханы хүслийг хэрхэн эрж хайх учиртай, өөрсдийгөө хэрхэн мэдэж, өөрсдөдөө хэрхэн дүн шинжилгээ хийх ёстой тухай олж мэдэхээр байнга хамтдаа нөхөрлөж, эрж хайдаг байлаа. Түүнчлэн үнэнийг хэрхэн хэрэгжүүлж, Бурханы үгээр амьдрах, завхарсан зан чанараа хэрхэн хаяж, ариусгагдах зэргийн тухай хэлэлцдэг байв. Тэдний ийм зүйл ярихыг сонсоод би гайхаж, “Хэдхэн хоног л итгэж байгаа юм байж, асуудалтай тулгарах үедээ Бурханы хүслийг хэрхэн эрж хайх, мөн хэрэгжүүлэх арга зам олох талаар яаж мэдээд, ийм ухаалаг, үнэмшилтэй байдлаар ярьж чаддаг билээ? Би Эзэн Есүст энэ олон жил итгэж ирлээ. Залбирч, цуглаанд оролцон, Библийг тууштай уншиж ирсэн атлаа өөрт минь юм тохиолдох үед Бурханы хүслийг яахаараа ойлгодоггүй юм бэ? Ганц би ч гэлтгүй, манай чуулганы бүх ах эгч ийм байгаа. Бид бүх төрлийн нүгэлд хүлэгдчихээд чөлөөтэй байж чаддаггүй, сүнс маань хатаж гандсан, хар бараан, найдлагагүй байдаг, бас бидэнд Эзэнээс улам бүр холдож байгаа мэт санагддаг. Ер нь юу л болоод байна даа?” гэж бодлоо. Тэдний хэлэлцэж байсан сэдэв тун шинэ, соргог байсан бөгөөд өөрсдөө ямар завхарсан зан чанар илчилж байгаа тухай, мөн өөрсдөдөө дүн шинжилгээ хийж, өөрсдийгөө мэдэх, ариусгагдах гэх мэтийн тухай ярьж байв. Би Эзэнд маш олон жил итгэсэн боловч чуулганыхаа пастор, ахлагчийг ийм маягаар номлохыг огт сонсож байгаагүй, гэтэл гэр бүлийнхэн маань яаж ийм ихийг ойлгож авсныг ер ойлгож чадахгүй байв! Би яахаа мэдэхгүй байлаа.

Нүд ирмэхийн зуур ургац хураах цаг ирсэн бөгөөд хоёр хүү маань эрдэн шишээ хурааж, гэртээ авчрав. Урьд жилүүдэд би үргэлж том хүүдээ эрдэнэ шиш хальслахад нь туслаад, дараа нь бага хүүдээ тусалдаг байсан боловч энэ жил манай бага хүүгийн гэр бүл өөрсдөө эрдэнэ шишээ хальсалсан бөгөөд би дотроо: “Энэ удаад бага хүүгийнхээ гэр бүлийн ажилд тусалсангүй, тэгэхээр бага бэр маань надад уурласан нь лавтай, тэгээд ад шоо үзлээ гэж хэлэх биз” гэж бодлоо. Гэвч гайхмаар нь, манай бага бэр уурлаагүйн дээр надад хөгжүүнээр, “Ээж ээ, аав та хоёр нас дээр гарч байна. Цаашид бидний ажилд туслах гэж санаа зовоод яах вэ. Зүгээр л биеэ бод!” гэлээ. Бэрийнхээ ингэж хэлэхийг сонсоод би маш их гайхав. Бид хоёрт санаа тавьсан үг ёстой л анх удаа хэлж байгаа нь энэ байлаа! Урьд нь ийм үг огт хэлж байгаагүй юм! Дараа нь ийм зүйл дахин тохиолдлоо. Би, “Ач нар маань дунд сургуульд явах ёстой болохоор нэг нэг унадаг дугуй авч өгье” гэж хөвгүүд, бэрүүддээ хэлсэн юм. Тэгээд том хүүгийнхээ хүүхдэд дугуй авч өгсөн боловч дараа нь нэг хэрэг гарч, үлдсэн бүх мөнгөө зарцуулах ёстой болоод бага хүүгийнхээ хүүхдэд дугуй авч өгч чадахгүй болчхов. Дараа нь худ маань ачид дугуй авч өгсөн бөгөөд надад таагүй санагдлаа. Тэгээд “Бэр охин маань надад гомдсон нь лавтай, бас намайг хэлсэн үгэндээ хүрдэггүй гэж хэлэх биз” хэмээн дотроо бодов. Гэвч гайхмаар нь, манай бэр надад гомдоогүйгээр үл барам, “Ээж ээ, манай хүүхдэд унадаг дугуй авч өгсөнгүй гэж харамсах хэрэггүй. Одоогоос аав та хоёр мөнгөө хадгалж, өөрсдөдөө зарцуулцгаа. Бидэнд санаа зоволтгүй!” гэж хэлэн намайг тайтгарууллаа. Энэ хоёр явдал намайг их гайхшируулав. Бэр маань Төгс Хүчит Бурханд итгэж эхэлснээсээ хойш аливаа юман дээр надтай маргахаа больсон бөгөөд харин ч бидэнд халамж, анхаарал тавьдаг болж, үнэхээр өөрчлөгджээ. Бас манай нөхөр үргэлж шалихгүй юмнаас болж надад уурлан, хатуу үг хэлдэг байсан юм. Гэтэл одоо надтай ярихдаа инээмсэглэж, заримдаа намайг өөрт нь уурлалаа ч тэвчээр гарган, “Бид нэг л Бурханд итгэдэг. Биеийн хувьд яривал бид эхнэр нөхөр хоёр, харин сүнсний хувьд яривал ах эгч хоёр шүү дээ. Хоёулаа хоёр биеэ хайрлаж, нэг нэгнээ ойлгож, уучлан, Бурханы үгээр амьдрах хэрэгтэй. Чи юу гэж бодож байна вэ? Би үргэлж муухай аашилж, амархан уурладаг байсан, харин энэ нь сатанлаг завхарсан зан чанарын маань үр дүн байж. Би хэтэрхий биеэ тоосон, их зантай, ямар ч хэвийн хүн чанаргүй байж. Бурханы эцсийн өдрүүдийн ажил нь үгээ илэрхийлэх замаар хүнийг аврах явдал гэдгийг Төгс Хүчит Бурханы олон үгийг уншаад одоо ойлгож авлаа. Хэрвээ хүмүүс Бурханы авралыг хүртэхээр эрэлхийлдэг бол Бурханы үгийг авч, бодит амьдралдаа хэрэгжүүлэн, асуудал бүрийг үнэний дагуу, зарчимтайгаар зохицуулах ёстой. Би махан биеэ хаяж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай” гэж тайвнаар хэлдэг болов. Би нөхөр, хүү, бэр гурваа хараад: “Энэ гурав маань Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хоёрхон жилийн өмнө хүлээн зөвшөөрсөн атлаа яаж ингэтлээ их өөрчлөгддөг байна? Энэ намайг үнэхээр үнэмшүүлж байна! Эзэнд би ийм олон жил итгэлээ, бас өдөр бүр Библи уншиж, залбирдаг юм байж энэ бүх хугацаанд яагаад огт өөрчлөгдсөнгүй вэ? Сорилт ирэхээр би яагаад дандаа нүгэлд живчхээд эргээд гарч чаддаггүй юм бэ? Бурханд л хүмүүсийг өөрчлөх хүч чадал бий. Энэ гурвын маань итгэдэг Төгс Хүчит Бурхан нь эргэн ирсэн Эзэн Есүс юм биш биз? Энэ үнэхээр үнэн байгаад, би хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байвал Эзэн намайг хаях бус уу? Өмнө минь ийм агуу аврал байгаа атал үүнийг олж авахгүй бол маш мулгуу хэрэг бус уу?” гэж зүрх сэтгэлдээ бодлогоширсоор байлаа. Ингэж бодохоор санаа зовохоос өөр аргагүй байсан юм. Эрж хайж, судлахыг хүссэн боловч гэр бүлийнхэнтэйгээ энэ тухай ярихаас ичээд байв.

Нэг өдөр би нөхрийгөө гадагш гарсан хойгуур байнга уншдаг номыг нь нууцаар гаргаж ирлээ. Хавтсыг нь харах мөчид гялалзсан алтлаг өнгөөр бичигдсэн “Үг нь махбодоор илэрсэн” хэмээх дөрвөн том үг үзэгдсэн бөгөөд, “Энэ ном яг ямар нууцыг агуулдаг юм бэ? Хүмүүсийг тэгтэл нь их өөрчилж чаддаг юм чинь, үүнийг няхуур унших хэрэгтэй” гэж бодогдлоо. Болгоомжтойгоор номыг нээхэд дараах үг бичээстэй харагдав: “Энэ удаад бие махбод болсон нь Есүсийн ажил дууссаны дараах Бурханы хоёр дахь бие махбод бололт юм. Мэдээж, энэ бие махбод бололт дангаараа тохиодоггүй, харин энэ нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурханы ажлын шинэ үе шат бүр шинэ эхлэл, шинэ эрин үеийг үргэлж авчирдаг. Иймээс Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, Түүний ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдагт гайхах зүйлгүй. Гэхдээ Өөрийг нь хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийдэг ба бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байдаг. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа махбод болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Үүнийг уншсаныхаа дараа би ингэж бодлогошров: Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурхан Нигүүлслийн эрин үеийг эцэслэсэн юм чинь Нигүүлслийн эрин үеийн чуулгануудад Бурхан ажиллахаа больсон юм болов уу? Одоо бид Хаанчлалын эрин үед орсон гэж үү? Энд: “Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно.” гэсэн байна. Манай нөхөр, хүү, бэр гурав Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрснөөсөө хойш үнэхээр өөрчлөгдсөн. Тэдний итгэдэг Төгс Хүчит Бурхан нь үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс байж болох уу? Тэд үнэхээр Бурханы хөлийн мөрийг дагаж, Бурханы биечилсэн удирдамжийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үү? Үгүй бол яаж ийм олон үнэнийг ойлгож, ингэтлээ их өөрчлөгдөж чадах юм бэ? Энэ бол Ариун Сүнсний ажилгүйгээр өөртөө түшиглэн хүрч болох зүйл биш, тэгэхээр Ариун Сүнсний ажлын үр дүн байж таарлаа.... Яг ингэж бодтол гэнэтхэн нөхөр маань гэр лүү ирж яваа харагдав. Би номыг байсан газар нь хурдхан хийгээд: Номыг нь уншиж байсан гэж мэдэгдүүлж болохгүй, мэдчихвэл намайг шоолно гэж бодлоо.

Маргааш нь манай нөхөр цуглаанд оролцохоор явсан бөгөөд би өнөөх номоо дахиад гаргаж ирэн, уншиж эхэллээ. Тэгээд энэ хэсгийг уншив: “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). Би энэ хэсгийг уншсаныхаа дараа ойлгож авах гэж хичээв: Эзэн Есүс цовдлуулснаараа бүх хүн төрөлхтнийг золин аварсан боловч хүний завхарсан зан чанарыг таягдан хаяагүй бөгөөд хүний дотор нүгэлт уг чанар нь үлдсэн—энэ бол гарцаагүй үнэн. Эзэнд итгэдэг хүмүүс бидний хувьд Эзэний сургаалыг байнга дагаж мөрдөж чаддаггүй, бас худал хэлж, хуурч мэхлэн, өдөр бүр нүгэл үйлдээд, дараа нь нүглээ улайж, нүглийн хүлээснээс мултрах хүч чадалгүйгээр цаг ямагт нүгэлд хөлбөрөн байдаг. Энэ бол үгүйсгэшгүй баримт юм. Тэр мөчид Библи дэх: “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ.(Леви 11:45) хэмээх Бурханы үг бодогдлоо. Бурхан биднийг ариун бай гэж хүсдэг ч бид байнга нүгэл үйлдэн, Эзэний дургүйг хүргэдэг—энийг яаж ариун гэх юм бэ? Бурхан бол ариун, бас хамгийн гол нь Бурханы хаанчлал бузартаж болохгүй. Тэгэхээр ингэж ойр ойрхон нүгэл үйлддэг бид тэнгэрийн хаанчлалд орж яаж чадах юм бэ? Ингэж бодоод би барьц алдаж, цааш нь номоос ийнхүү уншлаа: “Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан.” Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажил нь махбодод эргэн ирсэн Эзэн Есүсийн явуулдаг бүр ч илүү агуу ажил юм болов уу? Төгс Хүчит Бурханы шүүлтийг хүлээн зөвшөөрч, туулснаар л бид нүглээс ангижирч, ариусан өөрчлөгдөж чадах гэж үү? Нөхөр, бэр хоёрт маань гарсан өөрчлөлт Төгс Хүчит Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлыг туулсан туршлагаас нь үүдэлтэй байж болох уу? Манай нөхөр, хүү, бэр гурав Бурханд багахан хугацаанд л итгэж байгаа атлаа зарим үнэнийг ойлгож авч, өөрсдийнхөө завхарсан зан чанарын талаарх ойлголтын тухай ярьж, өөрсдөд нь ямарваа зүйл тохиолдвол Бурханы хүслийг эрж хайн, хэрэгжүүлэх арга зам олж чадсан. Гэтэл би Эзэнд олон жил итгэсэн боловч Бурханд итгэнэ гэж яг юу болох, Бурханы хүсэл яг юу болохыг надаас асуусан бол үнэндээ хэлж чадахгүй, зан чанар дахь ямарваа өөрчлөлтийнхөө талаар ярьж бүр ч чадахгүй байх сан. Өөрийгөө тэр хэдтэй харьцуулаад бодоход үнэхээр ичгүүртэй санагдав! Одоо би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг чин үнэнчээр судлах ёстой санагдав.

Тэр үеэс эхлээд би “Үг нь махбодоор илэрсэн” номыг өдөр бүр нөхөртөө мэдэгдэлгүй нууцаар унших болсон бөгөөд унших тусам зүрх сэтгэл минь улам гэгээлэг болж, уншихад улам их баясал төрдөг байлаа. Заримдаа өөрийнхөө чуулганы цуглаанд оролцмооргүй санагдаж, зүгээр л гэртээ үлдээд энэ номыг уншдаг байв. Нэг удаа Төгс Хүчит Бурханы энэ үгийг уншлаа: “Зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг, чин сэтгэлээсээ эрж хайдаг хүнийг Би гарцаагүй гэрэлтүүлж, гэгээрүүлнэ. Би чамд сүнсний ертөнцийн бүх нууцыг харуулж, урагшлах замыг харуулж, завхарсан хуучин зан чанарыг чинь аль болох хурдан хаяулна, ингэснээр та нарын амь боловсорч, Надад ашиглагдахад тохирч, сайн мэдээний ажил эртхэн саад тотгоргүйгээр урагшилж болох юм. Тэр үед л Миний хүсэл хангалуун болж, Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө аль болох хурдан гүйцэлдэнэ. Бурхан хаанчлалыг олж авч газар дээр буун ирж, бид хамтдаа алдар луу орно!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 8-р бүлэг). Үүнийг уншсаны дараа Эзэн Есүсийн: “Зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд цатгагдах болно.(Матай 5:6) гэсэн үг яах аргагүй бодогдлоо. Төгс Хүчит Бурханы үг, Эзэн Есүсийн үг хоёр адилхан эх сурвалжтай гэдгийг би унших тусмаа улам их мэдрэв. Хэн хэнийх нь үг эрх мэдэл, хүч чадалтай байгаа тул Төгс Хүчит Бурхан үнэхээр л эргэн ирсэн Эзэн Есүс байх өндөр магадлалтай санагдлаа! Ингэж бодоод би гайхширав: Энэ үнэн бол би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхөөр яаравчлах хэрэгтэй, учир нь зөвшөөрөхөөс татгалзаад байвал Бурханы ажлын ард хоцорно! Гэхдээ гэрийнхэндээ үүнийг яаж хэлэх вэ? Урьд нь тэд надад сайн мэдээ маш их номлодог байсан, харин би үргэлж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж ирсэн юм. Одоо Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн гэж хэлбэл намайг юу гэж бодох бол? Шийдвэр гаргаж чадалгүй хойшлуулж байх яг тэр үед маань Бурхан надад арга зам нээж өгсөн юм.

Нэг өдөр бэр маань чуулганы нэг эгчийнхээ хамт сайн мэдээ номлохоор над дээр ирлээ. Энэ бол Бурханы өгсөн боломж гэдгийг би тэгэхэд мэдсэн тул тэдэнтэй шударгаар ярилцлаа: “Үнэндээ би Төгс Хүчит Бурханы маш их үгийг нууцаар уншиж байсан юм, тэгээд тэдгээр үг Бурханаас ирдгийг мэдэрч байна. Ийм их эрх мэдэл, хүч чадалтай тэдгээр үгийг ямар ч хүн хэлэх аргагүй.” Ингэж хэлэхийг маань сонсоод манай бэр гайхширч, эгч рүү хараад баяртайгаар инээд алдлаа. Би цааш нь ингэж хэлэв: “Гэхдээ надад одоо ч яг ойлгохгүй байгаа нэг зүйл байна. ‘Дараа нь тэд сүр хүч болон агуу алдартайгаар үүлэн дээр ирэх хүний Хүүг харна.(Лук 21:27) хэмээн Эзэн Есүс зөгнөсөн. Итгэгч бид бүгд Эзэн Есүсийг эргэн ирж, бидний дунд цагаан үүлэн дээр бууж ирэхийг хүсэн хүлээдэг шүү дээ. Гэтэл Эзэн аль хэдийн эргээд ирсэн, бас Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэж та нар хэлж байна. Тэгвэл бид яахаараа Эзэний цагаан үүлэн дээр ирэхийг хараагүй байдаг билээ? Энэ тухай надад нөхөрлөөч.”

Эгч чин сэтгэлээсээ ингэж хэллээ, “Бурханд талархъя! Бидний мэддэгчлэн Библид Эзэний эргэн ирэхийг зөгнөсөн олон эшлэл байдаг. Гэхдээ анхааралтай ажвал, Эзэний эргэн ирэх тухай хоёр өөр янзаар зөгнөсөн байгааг харна: Нэг нь Лук 21:27-д ‘Дараа нь тэд сүр хүч болон агуу алдартайгаар үүлэн дээр ирэх хүний Хүүг харна.’ хэмээн өгүүлдэгчлэн Эзэнийг үүлэн дээр ил тод ирж, нүдтэй бүхэнд харагдана гэдэг. Нөгөө нь Матай 24:36-д ‘Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ.’ гэж хэлдэгчлэн Эзэнийг хулгайч мэт, хэнд ч мэдэгдэлгүй нууцаар ирнэ гэдэг. Эзэний ирэлт хоёр үе шаттайгаар тохиохыг харж болно: Эхлээд Эзэн нууцаар ирнэ, тэгээд ажлынхаа нэг үе шатыг гүйцэтгэснийхээ дараа ирсэн гэдгээ мэдэгдэнэ. Таны яриад байгаа зүйл бол Эзэний ил тод ирэх тухай зөгнөл юм, харин одоо бид Эзэний нууцаар ирэх тухай зөгнөл биелж байгаа үе шат буюу Бурхан ажлаа гүйцэтгэж, хүн төрөлхтнийг аврахын тулд махбод болдог үе шатанд байна. Бурхан махбодод ажиллаж дуусах үедээ бүгдэд харагдахын тулд ил тодоор ирэх болно....”

Эгчийн ийм нөхөрлөл хийхийг сонсоод зүрх сэтгэл минь гэрэлтэж, ийнхүү бодлоо: Библид Эзэнийг хоёр өөр янзаар ирнэ гэж зөгнөсөн болж таарлаа. Эхлээд нууцаар ирж, дараа нь ил тод ирэх юм байна—энэ үнэхээр нууц юм! Би Библийг ийм олон жил уншиж явсан байж яагаад үүнийг огт олж мэдсэнгүй вэ? Харин одоо ингээд бодоход, үнэхээр тийм байдаг гэдэгт би бат итгэж байна!

Бэр маань надад ингэж хэллээ, “Ээж ээ, махбод дахь Төгс Хүчит Бурхан үгээр хүнийг шүүж, ариусгах ажлаа явуулдаг цаг үе бол Бурханы нууцаар ирдэг үе шат бөгөөд Бурхан хүмүүсийг ил болгож, биднийг нэг бүрчлэн төрлөөр нь ялгадаг цаг үе юм. Үнэний энэ талыг илүү их ойлгохын тулд Төгс Хүчит Бурханы үгийг уншицгаая.” Ингэж хэлчхээд бэр маань ийнхүү уншлаа: “Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч, энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг зарлаж, Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. ‘Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ’ хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Энэхүү дорой хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ? Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно).

Эгч нөхөрлөлөө ийнхүү үргэлжлүүлэв, “Төгс Хүчит Бурхан ажлаа нууцаар гүйцэтгэж байхдаа хүмүүсийг үгээр шүүж, гэсгээх ажлаа л хийдэг гэдгийг бид Бурханы үгээс ойлгож авлаа. Өөрөөр хэлбэл, амьдралд хэрэгтэй зүйлээр маань биднийг хангахын тулд бүх үнэнийг Тэрээр илэрхийлдэг. Тэгээд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулан, үнэнийг ойлгож, Бурханыг мэддэг болж, амь зан чанар нь өөрчлөгддөг хүмүүс бол гамшгийн өмнө Бурханы бүрэн төгс болгодог ялагчид билээ. Эдгээр ялагч бүрэн төгс болох үед Бурханы агуу ажил дуусаж, нууцаар гүйцэтгэдэг ажил нь бас төгсөх болно. Тэгээд Бурхан үүлсийн хамт ирж, бүх улс үндэстэн, ард түмэнд ил тод харагдах болно. Зарим хүн өөрийн үзэлтэй сохроор зууралдаж, Эзэн Есүсийг үүлсийн хамт л ирэхийг хүлээх атлаа Бурханы нууц ажлаа явуулж байхдаа илэрхийлсэн ямар ч үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Энэ хүмүүс бүгд Бурханы эсрэг тэрслэн, Бурханыг үл ойшоодог бөгөөд тэд Бурхан руу эргэж, эцсийн өдрүүдийн авралыг нь хүлээн зөвшөөрч чадахгүй бол агуу гамшигт унаад, цурхиран уйлж, шүдээ хавирах болно. Илчлэлийн 1-р бүлэг, 7-р эшлэлд: ‘Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна. Тийм ээ, Амен.’ хэмээн зөгнөсөн байдаг. Бодоод үз дээ: Эзэнийг үүлсийн хамт ирэхэд хүн болгон харна, тэгээд хийхэд зөв үйл бол Эзэнийг ирэхэд асар их баяр хөөртэйгөөр угтах явдал байх учиртай. Тэгвэл яагаад бүх овог гаслан уйлна гэж? Учир нь тэд Бурханыг ил тод ирэх үед өөрсдийнх нь үл ойшоосон Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс үнэхээр мөн гэдгийг харах болно, тэгэхээр цээжээ дэлдэн уйлж, шүдээ хавирахаас өөр яах билээ?

Эгчийн нөхөрлөлийг сонсож байхдаа би толгой дохисоор байсан бөгөөд ингэж хэллээ, “Аан, энэ эшлэлийг би өмнө нь огт ойлгоогүй, тэгээд чуулганыхаа пастороос асуусан боловч тодорхой тайлбарлаж өгөөгүй юм. Энэ эшлэл нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы авралыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Түүнийг үл ойшоодог бүх хүнийг хэлж байгаа болж таарлаа.” Гэрийнхэн маань надад олон удаа сайн мэдээ номлосон атал би эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байснаа тэр мөчид яах аргагүй санаад, маш их гутарлаа. Тэгээд эгчид гэмшингүйгээр ингэж хэлэв, “Төгс Хүчит Бурханы үгийг уншаагүй бол, Төгс Хүчит Бурханы үг зүрх сэтгэлийн минь үүдийг нээж, надад үнэнийг эрж хайдаг зүрх сэтгэл өгөөгүй бол би одоо ч та нарын нөхөрлөлийг сонсохгүй, харин Эзэн Есүсийг цагаан үүлэн дээр ирж, хүмүүст ил тод харагдахыг хүлээн, ухаангүй хэвээр байх байж! Би үнэхээр маш мэдлэггүй, мунхаг юм! Бурханы нууц ажил бол аврал хүртэхийн тулд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, завхарсан зан чанараа хаях үнэхээр сайхан боломж гэдгийг би одоо л ойлгож байна! Бурхан үүлэн дээр ирж, хүнд ил тод харагдах үедээ авралын ажлаа аль хэдийн дуусгасан байх бөгөөд сайныг шагнаж, мууг шийтгэж эхэлнэ. Тэгэхэд би харамссандаа амаа барьсан ч, нэгэнт оройтсон байх болно. Намайг хаялгүй, аврал хүртэх энэ боломжийг олгосонд нь Бурханд талархъя. Би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрмөөр байна!”

Дараа нь би санаачилга гаргаж, Төгс Хүчит Бурханы Чуулганд орохыг хүссэн бөгөөд нөхөр, хүү, бэр гурвынхаа адилаар өдөр бүр Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөн, Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, ариусгалт, авралыг туулдаг билээ. Төгс Хүчит Бурханы Чуулганы өнөр өтгөн гэр бүлд би жинхэнэ чуулганы амьдралаар амьдарч, сүнс минь амар амгалан, баяр баяслаар дүүрэн байдаг. Намайг хайрлах Бурханы агуу хайрыг би үнэхээр мэдэрдэг; би ердөө л хэтэрхий хөшүүн байсан болохоороо Бурханыг ийм удаан хүлээлгэжээ. Бурханы гэр бүл рүү намайг алхам алхмаар эргүүлэн хөтөлж, чиглүүлэхийн тулд янз бүрийн хүмүүс, үйл явдлыг нямбайлан зохион байгуулсанд нь Бурханд талархъя, бас намайг өөр аргаар аварсанд нь Бурханд талархъя! Бүх алдар Төгс Хүчит Бурханд байх болтугай!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Би Эзэнтэй эргэн уулзлаа

Ли Лань, Өмнөд Солонгос Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдийн Христ амийг, мөн өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг...

Би гэртээ ирлээ

Чу Кийнь Пон, Малайз Би Эзэнд арав гаруй жил итгэсэн бөгөөд чуулганд хоёр жил үйлчилж, дараа нь ажиллахаар гадаад явахдаа чуулганыг орхисон...

Leave a Reply